Санни бага зэрэг урам хугаран, бие бялдрын ямар ч тоглоом бол бүтэхгүй гэдгийг ойлгов. Эффи нөгөө хараал идсэн тоглоом болгонд ялах нь тодорхой байсан төдийгүй Кэсси ихэнхэд нь оролцож чадахгүй.
Англи эх
With a bit of disappointment, Sunny realized that all types of physical activities were out of the question. Not only because Effie was going to win every damn game, but also because Cassie couldn't participate in most.
Тийм бол оронд нь оюун ухаанаа сорьж таарна.
Англи эх
If that was the case, they would have to settle for a battle of wit, instead.
Хэсэг бодсоныхоо дараа тэр бага зэрэг бэлтгэл хийгээд, нөхдөдөө шоглонгуй өнгөөр хандав:
Англи эх
After thinking for a while, he made a few preparations and addressed his companions in a mischievous tone:
"За, дахиад нэг тэмцээн зохиоё. Энэ удаад та нарын толгойг сорих болно."
Англи эх
"Alright, let's have another competition. This time, it will be a challenge for your minds."
Санни хэдэн хором завсарлаад инээмсэглэв.
Англи эх
Sunny paused for a few moments and then smiled.
"Бас сонирхолтой болгохын тулд энэ удаад шагнал байна. Ялагч нь үүнийг авна!"
Англи эх
"And to spice things up, this time, there will be a prize. The winner will get this!"
Тэгээд тэр Хүүр Идэгчээс олсон Дэвшсэн Сүнсний Хэлтэрхийгээ нуруунынхаа араас гаргаж, бүгдэд үзүүлэв. Үзэсгэлэнт талст сэтгэл татам, ер бусын гэрлээр гялалзана.
Англи эх
With that, he produced the ascended soul shard that he had gotten from the Corpse Eater from behind his back and showed it to everyone. The beautiful crystal shined with an alluring, ethereal light.
Нүдээ аньж амарч байсан Нефисээс бусад нь бүгд хэлтэрхийг ихэд сонирхон харав. Санни ёжтой мишээв.
Англи эх
Except for Nephis, who was resting with her eyes closed, everyone showed the shard a lot of interest. Sunny grinned.
Мэдээж сонирхоно шүү дээ! Ийм юм харах нь ховор хэрэг.
Англи эх
Of course, they were interested! It was very rare to see one of these, after all.
Гэхдээ одоохондоо түүнд энэ зүйл нэг их хэрэггүй байлаа. Харин багийг хүчирхэгжүүлбэл аянаас амьд гарах өөрийнх нь боломж ч мөн нэмэгдэнэ. Тиймээс хэлтэрхийгээ өгөх нь тийм ч их хохирол биш.
Англи эх
He didn't really have a use for this thing right now, though. And making the cohort stronger would, in turn, increase his own chances of getting through the expedition alive. So parting with the shard was not that detrimental.
Ялангуяа хариуд нь жаахан зугаацаж чадах юм бол.
Англи эх
Especially if he could have some fun in return.
Эффи хамгийн түрүүнд дуугарав:
Англи эх
Effie was the first one to speak:
"Тэмцээний нөхцөл нь юу вэ?"
Англи эх
"What are the terms of the competition?"
Санни хариулахаасаа өмнө талстаа хадгалав:
Англи эх
Sunny put the crystal away before answering:
"Их энгийн. Би та нарт оньсого хэлнэ, хамгийн түрүүнд зөв хариулсан нь ялна. Ямар санагдаж байна?"
Англи эх
"It's really simple. I'll give you a riddle, and the first person to answer correctly wins. How does that sound?"
Анчин бүсгүй түүн рүү эргэлзэнгүй хараад мөрөө хавчив.
Англи эх
The huntress looked at him with doubt and shrugged.
"Уйтгартай юм шиг. Гэхдээ за, тоглоё."
Англи эх
"Sounds boring. But alright, let's play."
Санни инээмсэглэн, сүүдэртээ өөрөөс нь салахыг тушааж, Энгийн Чулууг дээр нь тавив. Тэгээд Эффи рүү эргэж хэлэв:
Англи эх
Smiling, Sunny commanded the shadow to separate from him and put the Ordinary Rock on it. Then, he turned to Effie and said:
"Анхааралтай сонс. Бид хоёр, миний сүүдэр бид хоёр ховор эрдэнэс эзэмшиж байна гэж төсөөлөөд үз. Бидний нэг нь хэзээ ч худал хэлж чаддаггүй, нэр төртэй, туйлын царайлаг Сэрсэн, нөгөө нь хэзээ ч нэг ч үнэн үг хэлдэггүй, жигшүүрт, муухай, тэнэг чөтгөр. Гэхдээ аль нь аль вэ гэдгийг чи мэдэхгүй."
Англи эх
"Listen carefully. Imagine if you will that the two of us, my shadow and I, are in possession of a rare treasure. One of us is an honorable, extremely attractive Awakened that can tell no lie, while the other one is a vile, ugly, stupid devil that would never tell a word of truth. But you don't know which one is which."
Эффи ёжтой инээв.
Англи эх
Effie grinned.
"Үгүй ээ… тэр чинь ойлгомжтой биш үү?"
Англи эх
"I mean… isn't it obvious?"
Санни нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked.
"Амаа тат! Тэгээд ч энэ бол төсөөллийн нөхцөл байдал. Ойлгов уу? Ямартай ч чи бидний аль нь эрдэнэсийг нууж байгааг олох ёстой. Олбол эрдэнэс чинийх. Олохгүй бол чөтгөр чамайг алчихна."
Англи эх
"Shut up! Also, it's an imaginary situation. Okay? Anyway, you have to find out which one of us is hiding the treasure. If you do, you'll get the treasure. If you don't, the devil will kill you.
"Чи ганцхан асуулт асууж болно, надаас ч юм уу, сүүдрээс ч юм уу. Ойлгосон уу?"
Англи эх
You can only ask one question, either to me or the shadow. Understand?"
Анчин бүсгүй киг киг инээгээд булчингаа чангалж харуулав.
Англи эх
The huntress giggled and flexed her muscles.
"Зүгээр л чамайг зодоод хариултыг чинь шахаж гаргаж болох уу?"
Англи эх
"Can I just beat the answer out of you?"
Санни түүний хүч тэгүүлсэн биеийг хэтэрхий удаан ширтсэний эцэст инээмсэглэв.
Англи эх
Sunny observed her vigorous figure for a moment too long, and then smiled.
"Болно. Тэгээд чи бас үхчихлээ."
Англи эх
"You can. Also, you're dead."
Эффи гайхаж балмагдан түүнийг ширтэв.
Англи эх
Effie stared at him in bewilderment.
"Юу? Яагаад?!"
Англи эх
"What? Why?!"
Тэр мөрөө хавчаад, бүсгүй рүү жигшингүй харав.
Англи эх
He shrugged and glanced in her direction with disdain.
"Ганцхан асуулт асууж болно гэж би хэлээгүй юу? Тэгтэл намайг зодож болох эсэхийг асуу гэж хэн чамд хэлсэн юм? Асуултаа ингэж тэнэгээр үрдэг гэж байх уу!"
Англи эх
"Did I not tell you that you can only ask one question? Well who told you to ask whether you can beat me up or not? What a stupid way to waste a question!"
Дэггүй анчин бүсгүй түүнийг нүдээрээ идчих шахам ширтэж байх зуур Санни нүүр буруулан хэлэв:
Англи эх
While the unruly huntress was throwing daggers at him with her eyes, Sunny turned away and said:
"Дараагийнх нь!"
Англи эх
"Next!"
Кай Эффи рүү уучлал гуйсан янзтай инээмсэглээд түүн рүү ойртов.
Англи эх
Kai smiled apologetically at Effie and approached him.
"За, Найт. Асуулт чинь юу юм бэ? Өмнөх тойргоос хойш бидний үүрэг солигдсон байж магадгүй гэдгийг бодолцоорой."
Англи эх
"Alright, Night. What's your question? Do consider that our roles might have changed since the last round."
Дур булаам залуу хөл дорх гантиг руу заагаад сүүдэрт хандав:
Англи эх
The charming young man gestured at the marble beneath his feet and addressed the shadow:
"Миний зааж байгаа чулуу ямар өнгөтэй вэ?"
Англи эх
"What color is the stone I am pointing to?"
Санни ийм зүйл болно гэж урьдчилан таамаглаж байсан тул Энгийн Чулуу тэр даруй түүний гаргаж чадах хамгийн бүдүүн хоолойгоор хариулав.
Англи эх
Since Sunny had expected such a turn of events, the Ordinary Rock immediately answered in the deepest voice he could muster.
"...Цагаан."
Англи эх
"...White."
Кай ялалтын инээмсэглэлтэйгээр Санни руу харж хэлэв:
Англи эх
Kai looked at Sunny with a triumphant smile and said:
"Тэгэхээр… би ялсан уу? Сүүдэр чинь л нэр төртэй Сэрсэн нь байх нь ойлгомжтой."
Англи эх
"So… I win? The shadow is obviously the honorable Awakened."
Санни толгой дохив.
Англи эх
Sunny gave him a nod.
"Чи бидний аль нь бохир худалч болохыг үнэхээр олсон. Гэнэтийн бэлэг... тэр нь би байлаа. Гэхдээ даалгавар чинь тэр биш. Даалгавар чинь бидний аль нь эрдэнэсийг нууж байгааг олох байсан, харин чи цорын ганц асуултаа аль хэдийн үрчихлээ. Тэгэхээр… уучлаарай, андаа, гэхдээ чи бас үхчихлээ."
Англи эх
"You indeed learned which one of us is a dirty liar. Surprise... it was me. However, that was not the task. The task was to find out which one of us is hiding the treasure, and you have already used up your only question. So… sorry, buddy, but you're also dead.
"Би чамайг маш их санана! Энэ таамаглалын нөхцөлд л шүү..."
Англи эх
I'll miss you very much! In this hypothetical situation..."
Дур булаам харваач санаа алдаад түүн рүү зэмлэнгүй харав. Санни хөмсгөө өргөв.
Англи эх
The charming archer sighed and looked at him with reproach. Sunny raised his eyebrows.
"Юу? Яагаад намайг ингэж харж байгаа юм? Тоглуулсанд минь л баярла! Чиний тэр Согогтой бол энэ тоглоомын хувьд чи хөл дээрээ алхаж яваа залилан л гэсэн үг."
Англи эх
"What? Why are you looking at me like this? Be grateful that I allowed you to play at all! With your Flaw, you are like a walking cheat as far as this game is concerned."
Тэр духаа үрчийлгээд нэмж хэлэв:
Англи эх
He scowled, then added:
"Үнэндээ чи Согогтой гэж хэлж байгаа нь л бид шиг жинхэнэ Согогтой хүмүүсийг доромжилж байгаа хэрэг!"
Англи эх
"In fact, the mere fact that you claim to have a Flaw is an affront to us, truly Flawed people!"
Кай хэсэг саатсанаа хажуу тийш алхаж, Эффигийн дэргэд суув. Шуугиантай анчин бүсгүй дур булаам залуугийн бурхан мэт биетэй ийн ойр байхдаа яг л Санни өөрөө заримдаа түүний дэргэд ямар байдаг шиг л болж байгааг анзаарахад Санни инээдээ арай ядан барив.
Англи эх
Kai lingered for a bit and walked to the side to sit near Effie. Sunny had to suppress his laugh when he noticed that the boisterous huntress reacted to being this close to the charming young man's deific body pretty much exactly the same as he himself sometimes reacted to her.
'Бохир бодлоо хая! Ариун бодол, Эффи!'
Англи эх
'Get your head out of the gutter! Pure thoughts, Effie!'
Гэсэн ч нүүрэнд нь өргөн инээмсэглэл тодорчихов. Санни толгой сэгсрэн дараагийн оролцогчийг дуудахаар эргэтэл Кай гэнэт яриаг нь таслав:
Англи эх
A wide grin still found its way onto his face. Shaking his head, Sunny turned away to call the next contestant, but Kai suddenly spoke, interrupting him:
"Чи тийм ч зөв биш шүү дээ," гэж тэр зөөлөн хэлэв.
Англи эх
"You're not entirely right, you know," he said gently.
Санни нэг хөмсгөө өргөв.
Англи эх
Sunny raised an eyebrow.
"Юун дээр?"
Англи эх
"About what?"
Харваач хариулахаасаа өмнө доош харав.
Англи эх
The archer looked down before answering.
"Миний Согог дээр. Тийм ээ, бусад олон хүний үүрдэг ачаа шиг хүнд биш л дээ. Гэхдээ л хараал хэвээрээ."
Англи эх
"About my Flaw. Yes, it is not as heavy of a burden as many others have to carry. But it's still a curse."
'Энэ юу яриад байна аа? Тэр чинь бараг л хоёр дахь Төрхийн Чадвар шиг юм!'
Англи эх
'What is he talking about? It's almost entirely like a second Aspect Ability!'
Санни Кай руу эргэлзсэн янзтай харан асуув:
Англи эх
Looking at Kai with a doubtful expression, Sunny asked:
"Тийм үү? Яг яаж? Тайлбарлаад өгөөч, учир нь чиний тэр Согог ачаа болох ганц ч нөхцөл байдлыг би үнэхээр төсөөлж чадахгүй байна."
Англи эх
"Yeah? How, exactly? Please explain, because I really can't think of a situation where this Flaw of yours could be a burden."
Үзэсгэлэнт залуу хэсэг чимээгүй байснаа гунигтай инээмсэглэн Санни руу дээш харав.
Англи эх
The beautiful young man was silent for a while, and then looked up at Sunny with a sad smile.
"Энэ хорвоо дээр чамд хамгийн чухал хүн чамд хайртай гэж хэлэхийг сонсоод, тэр хайргүй байгааг ухаарахыг төсөөлөөд үз. Найзынхаа урам өгсөн үгийг сонсоод, тэр чамайг унаж сүйрээсэй гэж далдуур хүсэж байгааг ойлгохыг төсөөлөөд үз…"
Англи эх
"Imagine hearing the person who is the most important to you in the whole wide world telling you that they love you, only to realize that they don't. Imagine listening to your friend's words of encouragement, only to understand that he secretly wishes for you to crash and burn…"
Тэр санаа алдав.
Англи эх
He sighed.
"Мэдэхгүй бол амар, Санни. Анхны Хар Зүүднээсээ буцаж ирснийхээ дараа би амьдралд минь байсан хүмүүсийн ихэнх нь миний бодож байсан шиг хүмүүс биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон. Бас тэдний инээмсэглэлийн цаана муухай, хорон зүйл нуугдаж байсныг."
Англи эх
"Ignorance is bliss, Sunny. After returning from my First Nightmare, I had to come to terms with the fact that most of the people in my life were not who I thought they were. And that what hid behind their smiles was ugly and vicious."
Кай өөр рүүгээ заагаад хэлэв:
Англи эх
Kai gestured to himself and said:
"Би хэн бэ гэдгээс... бас ямар бэ гэдгээс болоод... миний эргэн тойронд үргэлж хүмүүсийн эргүүлэг байдаг байсан. Гэвч тэдний жинхэнэ царайг мэдсэнийхээ дараа би… за яахав. Сонголт байсан бол үнэнийг үүрд мэдэлгүй, сохор аз жаргалтай үлдэхийг илүүд үзэх байсан гэж л хэлье."
Англи эх
"Because of who I am... and how I am... there was always a whirlpool of people around me. But after learning their true faces, I couldn't… well. Let's just say that, if I had the choice, I would have preferred to stay blissfully blind to the truth forever."
Тэр дуугүй болов.
Англи эх
He grew quiet.
'Хараал ид.'
Англи эх
'Damn.'
Гэнэт Кай инээмсэглэв.
Англи эх
Suddenly, Kai smiled.
"Гэхдээ тийм болохоор л би чамтай цагийг өнгөрөөх их дуртай шүү дээ, Санни! Чиний хэлдэг зүйлс хичнээн хачин байлаа ч үргэлж үнэн байдаг. Чам шиг тэнэг шахам шударга хүнтэй би хэзээ ч тааралдаж байгаагүй. Их сэтгэл сэргээдэг юм!"
Англи эх
"But that's why I enjoy spending time with you so much, Sunny! No matter how bizarre the things you say are, they're always true. I never met anyone as stupidly honest as you. It's very refreshing!"
Санни эвгүйцэн хөдөлж суув.
Англи эх
Sunny shifted uncomfortably.
'Өө… тэр сая намайг тэнэг гэчихэв үү?'
Англи эх
'Uh… did he just call me stupid?'
Одоо тэр дур булаам залууг Согогоор нь шоолсондоо жаахан харамсаж эхлэв. Санни шиг хүнд магадгүй хэрэгтэй зүйл байж болох юм. Гэвч хүмүүсийн хамгийн муу янзын анхаарлыг үргэлж татдаг Кай шиг хүний хувьд энэ нь үнэхээр асар их зовлонтой байж мэднэ.
Англи эх
Now he was kind of sorry for mocking the charming young man about his Flaw. Perhaps it would be useful to someone like Sunny. But to a person like Kai, who always attracted the worst kind of attention from people, it could really be incredibly painful.
Шившлэг юу хийж байгаагаа мэддэг байлаа.
Англи эх
The Spell knew what it was doing.
Үргэлж хамгийн эмзэг газар чинь л цохидог.
Англи эх
It always hit you in your most vulnerable spot.
'Хараал идсэн Шившлэг. Үүнийг нэхсэн оршнол хамгийн муу янзын гаж новш байсан байх даа...'
Англи эх
'Damned Spell. The being that weaved it must have been the worst kind of a sick bastard...'
Сэтгэгдлүүд
211-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…