Гялалзсан Их Дэлгүүрийн хонгилд, өөрөөр хэлбэл гэдсэндээ халаасан ертөнц нуусан гайхамшигт нэгэн чөтгөрийн хэвлийд байрлах Дурсамжийн Дэлгүүрийн гоё сайхан чимэглэсэн үзмэрийн танхимд нэгэн сайхан залуу нүдээ аниад шалан дээр тайван сууж байв.
Англи эх
In the tastefully decorated display hall of the Memory Boutique, which was located in the basement of the Brilliant Emporium, which, in turn, was a marvelous devil who hid a pocket dimension in its belly, a graceful young man was sitting calmly on the floor with his eyes closed.
Тэр гартаа хар чулуугаар сийлсэн жижигхэн дэнлүү барьжээ. Дэнлүүний хаалга онгорхой бөгөөд цаана нь аймшигтай харанхуй нөмөрч байлаа. Нэвтэршгүй гүнээс нь жихүүдэс хүргэм хүйтэн мэдрэмж ханхалж байв.
Англи эх
In his hand, he was holding a small lantern carved from black stone. The gate of the lantern was open, and beyond it nestled an eerie darkness. A sense of chilling coldness came from its impenetrable depths.
Гэнэт тайван залуу санаа алдан нүдээ нээлээ.
Англи эх
Suddenly, the tranquil young man let out a sigh and opened his eyes.
Дараагийн агшинд хар дэнлүүний хаалганаас хоёр сүүдэр огцом гарч ирээд тэр дороо түүний яг өөр шиг хоёр дүр болон хувирав.
Англи эх
In the next moment, two shadows suddenly escaped from the gate of the dark lantern, instantly turning into perfect copies of him.
Хоёулаа шавар шороонд хутгалдаж, балбуулж орхисон мэт байсан тул толь мэт цэвэрхэн шалыг тэр дороо хар тоосоор бүрхэв. Гэвч нэг нь зүгээр л замбараагүй харагдаж байхад нөгөө нь бараг хүүр мэт, ялангуяа шаазан мэт арьс нь цонхийж цайсан болохоор тэр.
Англи эх
Both were dirty and battered, instantly marring the immaculately clean floor with a layer of black dust. However, while one was simply disheveled, the other looked more like a corpse, especially due to how pale their porcelain skin was.
Хар цамц нь үйрч урагдсан, биеийг нь тоолж барамгүй жигшүүртэй шарх бүрхсэн байв. Шархнаас нь дусал ч цус гарахгүй байсан нь түүнийг улам ч хүүр шиг харагдуулна.
Англи эх
His black tunic was tattered and torn, and there were countless hideous wounds covering his body. The wounds were bloodless, which only made him look more like a cadaver.
Энэ эмх замбараагүй байдлыг харсан сайхан залуу хар дэнлүүг алга болгоод уруулаа жимийв.
Англи эх
Looking at the mess, the graceful young man dismissed the black lantern and pursed his lips.
Санни бөгтийн суугаад хэд хэдэн удаа тасалдмал амьсгаа аваад, гунигтай хувилгаан руугаа харлаа.
Англи эх
Hunching, Sunny took a few ragged breaths and then looked at his gloomy incarnation.
"...Юу ширтээд байгаа юм, новш минь?"
Англи эх
"...What are you staring at, bastard?"
Ингэж хэлээд тэр ганхаж, шалан дээр унав.
Англи эх
With that, he swayed and collapsed to the floor.
Сүүдрийн Ороноос мултарч гарсан болохоор тамирдсан биеийг нь бүх хүч гэнэт орхин одлоо. Нэг талаар эцэст нь аюулгүй газар хүрсний сэтгэл зүйн нөлөө байсан бол нөгөө талаар тэр эзгүй сүүдрийн нутгаас шууд утгаараа хүч авч байсантай холбоотой байв.
Англи эх
Now that he had escaped the Shadow Realm, all strength suddenly left his mangled body. It was partially due to the psychological effect of finally reaching safety, and partially due to the fact that he had been quite literally empowered by the desolate land of shadows.
Зээлсэн хүч нь алга болонгуут Санни утсыг нь тасалсан хүүхэлдэй мэт уначихсан юм.
Англи эх
Now that the borrowed strength was gone, Sunny toppled like a puppet whose strings had been cut.
Сэрүүн шалны банз дээр хэвтэхдээ тэр өвдөлтөөр ёолов.
Англи эх
Laying on the cool floorboards, he let out a pained groan.
«Хөдөлж чадахгүй юм шиг байна…»
Англи эх
'I don't think I can move…'
Ганц булчингаа ч хөдөлгөхөд бэрх байгаа ч бас, дарж байсан өвдөлт нь түрлэг мэт цутгаж ирлээ. Саннигийн ухаан бүрэгдэх шиг болж, хаа нэгтээ холын газар Сүүдрүүдийн Эзэн үл мэдэг бүдэрлээ.
Англи эх
Not only did he find it difficult to move a muscle, but the pain he had been suppressing rushed in like a tide. Sunny felt his consciousness dim, and somewhere far away, the Lord of the Shadow stumbled subtly.
Азаар Сэлмүүдийн Хаан түүнд урт бөгөөд залхаамаар, гэхдээ ихэнхдээ хөдөлгөөн багатай даалгавар оноосон байв, Алга Болдог Нуурын ойролцоох аяны хүчний гол хуарангийн харуулд гарах ээлж нь түүнд ирсэн юм.
Англи эх
Luckily, the King of Swords had assigned him a long and annoying, but mostly passive mission, it was his turn to guard the base camp of the expedition force near the Vanishing Lake.
Шийтгэл үхсэнээр Өвчүүний Хөндий дэх хүчний тэнцвэр алдагдаж, олон хүчирхэг Хар Зүүдний Амьтад хөдөлгөөнд орсон байлаа. Түүгээр ч зогсохгүй нарны гэрэлгүй удаан байсан нь эртний ширэнгэд аажмаар нөлөөлж эхэлсэн тул экосистем бүхэлдээ бага зэргийн самуунд автжээ.
Англи эх
With Condemnation's death, the balance of power in the Breastbone Hollow had shifted, and many powerful Nightmare Creatures were on the move. More than that, the prolonged deprivation from sunlight was slowly starting to affect the ancient jungle, so the entire ecosystem was in a state of mild chaos.
Гэвч жигшүүрт амьтад Алга Болдог Нуур руу ховорхон ойртдог тул Санни төдийлөн юм хийлгүй зүгээр л сэрэмжтэй байхад л хангалттай байв. Түүний бодлоор Сүүдрүүдийн Эзнийг харуулд томилох нь жаахан үрэлгэн хэрэг байсан ч Сэлмүүдийн Хаанд өөрийн гэсэн бодол санаа байлаа. Ямартай ч цагаа олсон шинэ даалгавар Саннид хэдэн өдрийн амсхийх завшаан өгсөн нь гай газар дороос, буян бурхнаас гэгчийн хэрэг байв.
Англи эх
But the abominations rarely approached Vanishing Lake, and therefore, Sunny merely had to stay vigilant without doing much of anything. It was a bit of a waste to assign the Lord of Shadows to guard duty, as far as he was concerned, but the King of Swords had his own considerations. In any case, the timely new assignment gave Sunny a few days of respite, which was a blessing in disguise.
Дахин нэг чимээгүй ёолохдоо Санни хувилгааны хариултыг сонсохгүй өнгөрөөх шахлаа:
Англи эх
Letting out another quiet groan, Sunny almost missed the incarnation's response:
"Би хоёр хэрэггүй тэнэгийг харж байна. Хоёр мангар та нар бидний сүнсийг юу хийчихэв, аан?"
Англи эх
"I am looking at two useless fools. What did you idiots do to our soul, huh?"
Албан ёсоор бол долоо дахь хувилгаан гэм буруугүй, Санни эрчмийн шуурганд сүнсээ гэмтээлгэх үед тэр төрөөгүй байсан юм, гэвч хайхрамжгүй залуу хариу дайрахын оронд цэвэрхэн хувилгаан руу ганцхан хараад дуугүй л байв.
Англи эх
Technically, the seventh incarnation was innocent, it had not even been born when Sunny allowed his soul to be damaged by the essence storm, but instead of retorting, the nonchalant guy simply gave the neat avatar a short glance and remained silent.
Санни хараал урсгалаа.
Англи эх
Sunny cursed.
"Бид юу хийсэн гэж? Чи өөрөө юу хийсэн юм?! Юу ч хийгээгүй! Тэгээд хэнийг чинь... тэнэг юм, би чамтай ярихад эрчмээ яах гэж үрээд байгаа юм бэ?!"
Англи эх
"What did we do? What did you do?! Nothing! So who are you calling... damn, why am I even wasting essence on talking to you?!"
Ингэж хэлээд тэр хоёр хувилгааныг хоёуланг нь чөлөөлж, сүүдэр болон буцаж хувирахыг зөвшөөрөв.
Англи эх
With that, he released both incarnations, allowing them to turn back into shadows.
Гунигт сүүдэр шинэ залуу руу сониучирхан ширтэв. Сүүдрүүдийн хамгийн ахмад нь хамгийн бага сүүдрийн зан чанарыг тунгаан бодож буй бололтой.
Англи эх
The gloomy shadow gave the new guy an inquisitive stare. The eldest of the shadows seemed to be pondering the youngest shadow's character.
Үнэндээ Санни ч бас сонирхож байв.
Англи эх
Actually, Sunny was curious too.
Үнэнийг хэлэхэд, долоо дахь сүүдэр, сүүлчийн сүүдэр, нэлээн домогт маягаар төрсөн юм.
Англи эх
Truth be told, the seventh shadow, the last shadow, had been born in quite an epic way.
Тэр Үхлийн Оронд эртний бурхныг хөнөөсөн үйлдлээс төрж, төрснөөсөө хэдхэн хормын дараа Сүүдрийн Оронд аймшигт алуурчныг цохиж унагасан билээ.
Англи эх
It had been born in the Realm of Death from the act of slaying an ancient god, and struck down the dreadful slayer of the Shadow Realm seconds after being born.
Үүнээс илүү гоё юм гэж байх уу?
Англи эх
What could be more awesome than that?
Түүнээс гадна хувилгааныг Санни удирдаж байсан ч тэр тодорхой зан чанарын шинжийг харуулсан юм. Ямар ч нөхцөлд хөндий, хайхрамжгүй, хүйтэн, тайван харагдана…
Англи эх
Additionally, although the incarnation had been controlled by Sunny, it did display certain personality traits. It seemed aloof, nonchalant, cold, and calm in all situations…
Ер нь бол нэлээн дажгүй.
Англи эх
Kind of cool, really.
«Эцэст нь надад хэвийн сүүдэр олдсон юм болов уу? Тэр зургаан солиотой адил галзуу биш, над шиг эрүүл саруул, ухаалаг, хүн шиг хүн нэг нь?»
Англи эх
'Did I finally have a normal shadow? Someone sane, sensible, and decent like me, not an unhinged lunatic like those six crazies?'
Санни догдлов.
Англи эх
Sunny was excited.
Өвдөлтөөсөө анхаарлаа сарниулах гэж хичээн тэр арай гэж хэлэв:
Англи эх
Trying to distract himself from the pain, he strained to speak:
"Хөөе, чи. Шинэ залуу. Над руу хараач, за юу?"
Англи эх
"Hey, you. The new guy. Look at me, will you?"
Долоо дахь сүүдэр хэдэн хором удаашраад, дараа нь түүн рүү хайхрамжгүйхэн харав.
Англи эх
The seventh shadow lingered for a few moments, then looked at him indifferently.
Үнэхээр л дажгүй байлаа.
Англи эх
It was indeed cool.
Гэхдээ… яаж хэлэх вэ дээ…
Англи эх
But… how should Sunny put it…
Тэр хайхрамжгүй байдалд нь нэг л буруу зүйл байгаа юм шиг?
Англи эх
There was something off about that nonchalant attitude?
Гэнэт аймшигтай сэжиг толгойд нь мөлхөн орж ирэв.
Англи эх
Suddenly, a terrible suspicion crawled its way into his mind.
"Ү, үгүй ээ… одоо ахынхаа зүг хараач."
Англи эх
"N, no… now look at your older brother."
Долоо дахь сүүдэр нэг хоёр секунд хөдөлсөнгүй, дараа нь харцаа аажуухан гунигт руу шилжүүлэв.
Англи эх
The seventh shadow did not move for a second or two, then slowly shifted its gaze to gloomy.
Саннигийн нүд томров.
Англи эх
Sunny's eyes widened.
"Хөөе… хөөе!"
Англи эх
"Hey… hey!"
Гэвч үгүйсгэх аргагүй байлаа.
Англи эх
But there was no denying it.
Долоо дахь сүүдэр үнэхээр тайван, хайхрамжгүй байсан ч… хүйтэн хөндий зангаасаа болоод биш ээ!
Англи эх
The seventh shadow was indeed calm and nonchalant… but not because of cold aloofness!
Харин ч Саннид энэ нь ийм ээдрээтэй сэтгэл хөдлөлөөр өөрийгөө зовоох ч хүсэлгүй байгаа юм шиг санагдав.
Англи эх
Instead, Sunny felt like it simply couldn't be bothered to strain itself with such complicated emotions.
Санаа тавих ч залхуу нь хүрээд байгаа юм!
Англи эх
It was too lazy to bother!
Үнэндээ түүний бүх төрх байдлаас сул чөлөөтэй, залхуурал ханхалж байлаа.
Англи эх
In fact, its whole demeanor emanated a strong feeling of idleness and sloth.
Долоо дахь сүүдэр юу ч хийхгүй байхад огт гомдолгүй. Амар тайвныг таашааж байв. Сэтгэл хангалуун, тайвширсан, бас жаахан нойрмог. Энэ олон төвөгтэй тушаалыг дагах нь уур хүргэм боловч уурлах нь хүртэл хүчин зүтгэл гаргах хэрэггүй зүйл байлаа…
Англи эх
The seventh shadow was fine doing nothing. It was enjoying the peace. It was content, relaxed, and a little sleepy. Having to follow all these bothersome orders was irritating, but even getting annoyed was not worth it…
Санни шүдээ хавирав.
Англи эх
Sunny gritted his teeth.
"Залхуу новш! Яаж чи сэтгэл гонсойлгож зүрхлэв ээ?! Ийм домогт гарал үүслийг дэмий үрчихлээ шүү!"
Англи эх
"You lazy bastard! How dare you be a letdown?! What a waste of an epic origin story!"
Залхуу сүүдэр уурлах ч гэж зүдрэлгүй түүн рүү хайхрамжгүйхэн ширтэх аж.
Англи эх
The lazy shadow just stared at him indifferently, not bothering to get angry.
Санни ёоллоо.
Англи эх
Sunny groaned.
"Тэнэг юм… бас нэг солиотой! Үгүй ээ, миний сүүдрүүд яагаад бүгдээрээ толгойгоороо өвчтэй байдаг юм бэ? Яаж ийм байдаг юм?! Шалтгаан нь юу байж болох вэ?!"
Англи эх
"Damn… it's another lunatic! No, but why are all my shadows sick in the head? How come?! What can be the reason?!"
Хоёр сүүдэр бие бие рүүгээ харцаа шидлээ.
Англи эх
The two shadows glanced at each other.
Тэгээд яг нэгэн зэрэг аажуухан толгой сэгсэрлээ.
Англи эх
Then, in perfect sync, they slowly shook their heads.
Сэтгэгдлүүд
2133-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…