Эффи үл мэдэг хөдөлж, хэрэг гарвал жадаа шуурхай өргөж чадахаар биеийн жингээ түүнээс холдуулав.
Англи эх
Effie moved slightly, shifting her weight away from the spear to be able to raise it quickly, if need be.
Мордрет руу тайвнаар харан тэр хэлэв:
Англи эх
Looking at Mordret calmly, she said:
"Үнэндээ надад ч бас сонин байна. Чи яагаад одоо болтол энд цагаа үрээд байгаа юм бэ? Аав чинь яг одоо Ки Сонгтой тулалдаж байгааг мэдэхгүй юү? Хурдхан шиг эндээс алга болохгүй бол тэр эмэгтэй ганцаараа л түүнийг алчих байх. Тэгвэл нэлээд гунигтай биш гэж үү? Чи чинь өшөө авалтдаа галзуурах шахам автсан хүн шүү дээ."
Англи эх
"Actually, I'm also curious. Why are you still wasting your time here? Don't you know that your father is currently fighting Ki Song? If you don't hurry up and make yourself scarce, she'll kill him all on her own. That'd be pretty sad, right? I mean, since you're obsessed with revenge to a demented degree."
Мордретийн инээмсэглэл үл ялиг тэлэв.
Англи эх
Mordret's smile widened a little.
"Өө, санаа зовсонд баярлалаа. Үнэнийг хэлэхэд, хэн нэгэн надаас түрүүлж түүнийг алчихвал би огт тайтгарч чадахгүй байх. Бүр хилэгнэх ч байх… тэгээд түүнийг өөрийн гараар алах таашаалыг минь булааж авсан тэр хүнд маш, маш их хорсох болно. Гэхдээ санаа зоволтгүй, энд ажлаа дуусгамагцаа л Годгрэйв рүү хөдөлнө."
Англи эх
"Oh, thank you for your concern. To be honest, I'll be pretty inconsolable if someone kills him before me. Incensed, even… and very, very cross with the person who robbed me of the pleasure of killing him myself. No need to worry, though, I'll depart for Godgrave as soon as I'm finished here."
Тэр Эффи рүү илт басамжилсан царайгаар харав.
Англи эх
He looked at Effie with an openly disdainful expression.
"...Ямартай ч бүгдийг цэгцлэхэд нэг их удахгүй."
Англи эх
"...Shouldn't take me long to sort things out, anyway."
Эффи ярайтал инээмсэглэв.
Англи эх
She grinned.
"Чи тэгж ярьдаг ч энэ олон жилийн турш миний сүнс рүү мөлхөж орохыг ганц ч удаа зүрхэлсэнгүй. Бүгд л Эрхэм Дээдэс Хаа Ч Үгүйн Ханхүү Мордретээс айгаад байдаг. Харин би чамайг хоосон хуцдаг, хаздаггүй нохой гэж үргэлж сэжиглэдэг байсан… за, дүрслэлээр хэлбэл шүү дээ. Чи мэдэх үү, чамайг ямар ч аюулгүй шоронгийн өрөөндөө юу ч хийлгүй сууж байх хооронд бидний зарим нь өдөр бүр, хараал идсэн өдөр бүр Хар Зүүдний Амьтдыг агнаж, амь зуухын төлөө тэмцэж байсан юм."
Англи эх
"You say that, but in all these years, you've never once dared to try crawling into my soul. Everyone goes around being all scared of Your Royal Highness, Prince Mordret of Nowhere, but I always suspected that you're all talk and no bite… well, figuratively speaking. You know, some of us were actually hunting Nightmare Creatures and fighting for survival each and every goddamn day while you sat around in a perfectly safe prison cell, doing nothing."
Эффи хөхрөв.
Англи эх
Effie chuckled.
"Морган хүртэл чамаас дээр. Тэр чинь мөнгөн халбагаа ч хаа явсан газраа шууд утгаараа чирч явдаг хүүхэн шүү. Ядаж л сүнсээ ил задгай үлдээх зоригтой байсан… гэтэл ийм увайгүй урилга авчихаад чи юу хийв? Юу ч хийгээгүй. Энэ олон сарын турш түүнийг сүнсний тулаанд ганц ч удаа дуудсангүй. Яагаад? Тэгвэл амь чинь үнэхээр эрсдэлд орох байсан болохоор уу? Бид бусад нь ийм эрсдэлийг байн байн хүлээдэг юм шүү. Чи зүгээр л нэг хулчгар биш гэж үү?"
Англи эх
"Even Morgan is better than you, and she literally carries her silver spoon wherever she goes, mind you. She was brave enough to leave her soul wide open, at least… and yet, what have you done despite receiving such a brazen invitation? Nothing at all. In all these months, you had not challenged her to a soul duel. Why, because doing so would have actually put your life at risk? The rest of us have to take that risk all the time, you know. Aren't you nothing but a coward?"
Мордрет түүн рүү эелдгээр инээмсэглэсээр харсаар байв. Түүний толь мэт хачин нүд харанхуйд ойсон сарны цайвар гэрлээр гялалзах шиг болж, түүнийг нэлээд аймшигтай харагдуулж байлаа.
Англи эх
Mordret continued to look at her with a pleasant smile. His strange mirror-like eyes seemed to shine in the darkness with the pale radiance of the reflected moonlight, making him look quite eerie.
"Санаандгүй уран үгтэй юм аа. Магадгүй цаг хожих гэж байгаа юм биш биз, Гэгээнтэн Афина?"
Англи эх
"How unexpectedly eloquent. Are you per chance stalling for time, Saint Athena?"
Эффи дүнсгэр инээмсэглэв.
Англи эх
Effie smiled darkly.
"...Өө, баригдчихлаа."
Англи эх
"...Oops. You caught me."
Тэр толгой сэгсрэв.
Англи эх
He shook his head.
"Нэлээд болхи оролдлого байна. Тэгээд ер нь ямар төлөвлөгөөтэй юм бэ? Намайг болон миний нэр хүндтэй Гэтэлсэн хувцасны цуглуулгыг ганцаараа сөрөхөөр шийдээгүй нь лавтай. Чам шиг ухаангүй хүнд ч гэсэн арай хэтэрнэ."
Англи эх
"Quite a clumsy attempt. What is your plan, anyway? Surely, you are not planning to fight me and my distinguished collection of Transcendent attires alone. That'd be a bit too much, even for someone as unwise as you."
Үнэний мөч ингээд ирлээ.
Англи эх
There it was, the moment of truth.
Сар хуурмаг Бастионы дээгүүр нэлээд өндөрт мандсан байх учиртай.
Англи эх
The moon must have already climbed quite high above the illusory Bastion.
Эффи гүнзгий амьсгаа авав.
Англи эх
Effie took a deep breath.
"Чи намайг тэнэг гэх шиг боллоо. Гэхдээ галзуу хүн хэн нэгнийг тэнэг гэвэл энэ чинь магтаал болох ёстой… тийм биз дээ? Өө, дашрамд, Эрхэм Дээдэс минь… нэг юм асуух гэсэн юм. Чи Сүүдрийн Эзнийг санаж байна уу?"
Англи эх
"It sounded like you called me a fool. If a madman calls someone a fool, though, that ought to be a compliment... right? Oh, by the way, Your Highness… I wanted to ask. Do you remember the Lord of Shadows?"
Мордретийн инээмсэглэл бага зэрэг хүчилсэн шинжтэй болов.
Англи эх
Mordret's smile grew a little forced.
"Сүүдрийн Эзэн үү? Аа, санаж байна… сүүлд уулзахдаа намайг нэлээд айлгасан даа. Наад зах нь хэлэхэд ер бусын хүн. Тэгээд түүнд юу болсон юм?"
Англи эх
"The Lord of Shadows? Ah, I do… he gave me quite a fright, the last time we met. An unusual man, to say the least. What about him?"
Эффи аажуухан толгой сэгсрэв.
Англи эх
Effie shook her head slowly.
"Чи ч бас түүнд сэтгэгдэл үлдээсэн бололтой. Бүр чамд бяцхан бэлэг илгээмээр санагдсан юм шиг."
Англи эх
"Well, it seems that you left an impression, as well. Enough so that he wanted to send you a little gift."
Гэтэлсэн савуудынхаа сүндэрлэсэн дүрсээр хүрээлүүлсэн Мордрет үл ялиг хөмсгөө зангидахыг өөртөө зөвшөөрөв.
Англи эх
Surrounded by the towering figures of his Transcendent vessels, Mordret allowed himself to frown slightly.
"Бэлэг гэнэ ээ? Ингэж санаа зовох хэрэггүй байсан юм."
Англи эх
"A gift, you say? He shouldn't have."
Савууд нь хөдлөхөд Мордрет эелдгээр асуув:
Англи эх
As his vessels moved, Mordret asked pleasantly:
"Ямар бэлэг вэ?"
Англи эх
"What is the present?"
Эффи нэг алхам ухран, Хар Араатны Зүүлтээ идэвхжүүлж, дотор нь нуугдаж байсан зүйлийг ертөнцөд дуудан гаргав.
Англи эх
Effie took a step back as she activated the Black Beast Locket and summoned what was hidden inside it into the world.
«Тэр жихүүдэс хүргэм новшид ийм юманд ятгуулчихсан гэж үү…»
Англи эх
'I can't believe I let that creepy bastard talk me into this…'
Түүний зүүлтэнд Араатны Аж Ахуй багтдаг бөгөөд заримдаа Чонын Цэргийн нүүдлийн суурин ч болдог байв.
Англи эх
Her locket contained the Beast Farm, and it sometimes served as a mobile base for the Wolf Army, as well.
Харин яг одоо тэнд өөр нэгэн зүйл байрлаж байлаа.
Англи эх
At the moment, however, there was something else taking residence there.
Арьсыг нь зарайлгаж, нуруугаар нь хүйтэн хөлс урсгах тийм нэгэн зүйл. Яг л тэсрэх бөмбөг дээр сууж байгаа юм шиг.
Англи эх
Something that made her skin crawl, and cold sweat run down her spine. As if she was sitting on a bomb.
Эффи Мордрет рүү өргөн инээмсэглэл тодруулав.
Англи эх
Effie flashed Mordret a wide smile.
"Өө, онц юм биш ээ… за, өөрөө хар даа."
Англи эх
"Oh, nothing much… well, see for yourself."
Дараагийн агшинд түүний болон Мордретийн хоорондох нуранги дээр асар том юм гарч ирэн, Мордретийг нүднээс халхлав.
Англи эх
In the next moment, something massive appeared on the rubble between her and Mordert, obscuring him from view.
Энэ бол час улаан хөвдөөр бүрхэгдсэн саарал махан сүрлэг уул байсан бөгөөд түүнээс жигшүүрт зуун мөч аймшигт ой мэт сунаж байв.
Англи эх
It was a towering mountain of grey flesh overgrown with scarlet moss, a hundred revolting limbs extending from it like a dreadful forest.
Түүнийг зүүлтнээс гармагц Эффи гэнэт амьсгалж чадахаа болив.
Англи эх
The moment it escaped the locket, Effie suddenly found herself unable to breathe.
Аймшигт оршихуй түүн рүү нүдэрч, газарт шахав. Нүд нь бүлтийж, уруулаас нь өөрийн эрхгүй ёолох дуу алдрав.
Англи эх
A terrifying presence crashed into her, pressing her into the ground. Her eyes widened, and an involuntary groan escaped from her lips.
Тэр амьтан руу шууд харж ч зүрхлэхгүй, харсан зүйлээсээ болж оюун ухаан нь гэмтэх вий хэмээн айж байв. Харах гэж байсан ч юм биш л дээ, ямар ч үнээр хамаагүй түүн рүү огт харахгүй гэж тэр хатуу шийдсэн байлаа.
Англи эх
She couldn't even look directly at the creature, afraid that her mind would be harmed by what she saw, not that she would, determined to avoid looking at it at all costs.
Ер нь Хараагдсан Адаас хэдхэн алхмын зайд өөрийгөө олж харах явдал өдөр болгон тохиолддоггүй л юм.
Англи эх
Well, it wasn't every day that one found themselves mere steps away from a Cursed Demon.
Сүүдрийн Эзэн ямар нэгэн аргаар ер бусын нойронд автуулсан ч аль хэдийн сэрж эхэлсэн Хараагдсан Ад.
Англи эх
A Cursed Demon who was already awakening from unnatural slumber, having been somehow lulled to it by the Lord of Shadows.
Жигшүүрт мөчдийн ой хөдөлж, тэр зүрх шимшрүүлэм амьтны хэлбэр дүрсгүй биеийн саарал уудам даяар тоо томшгүй мангас нүд гэнэт нээгдэв.
Англи эх
The forest of revolting limbs stirred, and countless monstrous eyes suddenly opened all across the grey expanse of the harrowing being's formless body.
...Тэр үед Эффи аль хэдийн зугтаж, Жинхэнэ Бастион болон түүний хуурмаг хуулбар холбогдсон балгасын нэгэн цэг рүү чиглэн гүйж байлаа.
Англи эх
...Effie was already running away by then, headed for the point in the ruins where true Bastion and its illusory copy were connected.
Харин Мордрет хэдхэн агшны төдий хоцорч хариу үйлдэл хийв. Юу харж байгаагаа ойлгоход л түүнд тэр хэрийн хугацаа шаардагдсан юм.
Англи эх
Mordret, however, was a few moments too late to react. It took him that long to realize what he was looking at, to begin with.
Гэвч ойлгох үед нь хэдийнэ оройтсон байв. Яг харсных нь л учир.
Англи эх
But it was already too late by the time he did, precisely because he had looked.
Учир нь Зүүдний Оронд хэн нэгний харцыг мэдэрч, эргүүлээд хардаг амьтад байдаг.
Англи эх
Because there were creatures in the Dream Realm that could sense someone's gaze, and gaze back.
Мордрет Хараагдсан Адыг анзаарсан яг тэр агшинд Хараагдсан Ад ч Мордретийг анзаарав.
Англи эх
The Cursed Demon became aware of Mordret at the same time as Mordret became aware of it.
Гүйж явахдаа Эффи балгас чичрэхийг мэдэрч, чих дүлийрэм шуугиан өөрийг нь нөмрөн өнгөрөхийг мэдрэв.
Англи эх
Effie sensed the ruins shudder and felt a deafening noise wash over her as she ran.
«...Эргэж харж болохгүй.»
Англи эх
'...Don't look back.'
Хараагдсан Ад Мордретийг алах ч юм уу, алахгүй ч юм уу. Ямар ч байсан Юу Ч Үгүйн Ханхүү хэсэг хугацаанд завгүй байх болно. Годгрэйв дэх тулаан дуустал ч гэж найдъя.
Англи эх
Either the Cursed Demon would kill Mordret, or it would not. Either way, the Prince of Nothing would be preoccupied for a while, hopefully, until the battle in Godgrave ended.
Илдний Эзэмшлийн зүрхэнд Хараагдсан нэгнийг суллах нь… наад зах нь хэлэхэд, тийм ч оновчтой сонголт биш байв. Гэхдээ Эффи Хэрмийг эзэлсний дараа Жинхэнэ Бастион болон түүний хуурмаг хувилбарыг буцаан сольж чадах бөгөөд ингэснээр эхнийх нь тэр аймшигт амьтны шорон болж, түүнийг Их Толин дотор хорих юм.
Англи эх
Unleashing a Cursed One in the heart of the Sword Domain was… a suboptimal choice, to say the least. But Effie would be able to switch true Bastion and its illusory version back after conquering the Citadel, thus making the former a prison for the terrifying creature and containing it within the Great Mirror.
Тэд ийм эрсдэл хийхээр хэмжээнд хүртэл цөхөрсөн байсан бөгөөд Мордрет ч ямар ч боломж үлдээж болохооргүй аюултай нэгэн байв.
Англи эх
They were desperate enough to take the risk, and Mordret was dangerous enough to take no chances.
Гайхалтай бие бялдрынхаа бүх хүчийг дайчлан Эффи балгас дундуур аянга мэт хурдлав.
Англи эх
Using all her incredible physical prowess, Effie ran across the ruins like a bolt of lightning.
Сэтгэгдлүүд
2230-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…