Годгрэйвийн бурхангүй тэнгэрийн оройд Нефисийг шинээр урлан цутгаж байв.
Англи эх
High in the godless sky of Godgrave, Nephis was being reforged.
Гэрэлтэн дүрэлзэх цагаан ангал түүний дөш, харин хүсэл зориг нь сүнсээ хэлбэржүүлэн давтах алх нь байлаа.
Англи эх
The incandescent white abyss was her anvil, and her will was the hammer with which she forged her soul into shape.
Өвдөлт бол түүний сүнсийг ариун цэврээр нь хадгалах тунгалаг дөл байв.
Англи эх
The pain was the pristine flame that kept her soul pure.
Шатах, өөрийгөө сэргээх, тэгээд дахин шатах.
Англи эх
Burning, restoring herself, and burning again.
Устах, бүтээгдэх, тэгээд дахиад л устах.
Англи эх
Being destroyed, being created, and then destroyed again.
Сүйрэл, бүтээл… энэ хоёр нэг л зүйл байв. Нефисийн хувьд тэдгээр нь нэг зоосны хоёр тал. Түүний гал эдгээж ч чадна, шатааж ч чадна шүү дээ, тиймээс энэ ойлголт түүнд харь байсангүй.
Англи эх
Destruction, creation… it was one and the same. For Nephis, they were two sides of the same coin. Her flames could both heal and burn, after all, so she was not foreign to the concept.
Түүний сүнс шинээр хэлбэржиж байсан ч, тэвчихийн аргагүй дахин төрөлт бүрт ширэгжин хатуурч байсан нь яг түүний хүсэл зориг, түүний сүнслэг чанар байлаа.
Англи эх
Her soul was being reshaped, but it was her will, her spirit, that ended up being tempered with each excruciating rebirth.
Эцэст нь сүнс ба хүсэл зориг нь бие биедээ нэвчин шингэж, салгах нь бүү хэл ялгаж ч болохгүй болтлоо ороолдон нэгдэв.
Англи эх
Until her soul and her will permeated each other and became too interwoven to be separated, let alone discerned.
Тэр агшинд Нефис өөрийнх нь дотор гүн гүнзгий өөрчлөлт өрнөхийг мэдэрлээ.
Англи эх
At that moment, Nephis felt a profound change happen to her.
Галт сүнсний нүд гялбам туяанд үзэсгэлэнт алтлаг өнгийн гялалзсан оч ассан мэт болж, бүхнийг шатаан залгих цагаан дөлийг ч түүнтэй харьцуулахад бүдэгхэн мэт харагдуулав.
Англи эх
It was as if a brilliant spark of a beautiful golden hue had ignited in the blinding radiance of her fiery soul, making the immolating white flames seem dim in comparison.
Тэр оч бол түлхэц байв.
Англи эх
That spark was a catalyst.
Гэвч энэ нь сүнсийг нь Дээд болгох түлхэц биш, харин нахиалж буй Эзэмшлийг нь асааж, илчээр, гэрлээр… амь ахуйгаар бялхуулан тэлүүлэх түлхэц байлаа.
Англи эх
But it was not a catalyst for her soul becoming Supreme, instead, it was a catalyst that ignited her nascent Domain, making it swell with heat, with light… with life.
Түүнээс урам зориг авсан тоолшгүй олон хүнтэй тогтоосон эмзэг, зүүд мэт тунгалаг холбоосууд нь гэнэт амьсгал хураам туяагаар гэрэлтэж, тэр туяа уудам сүлжээгээр нь тархан, нөмрөн ирэх харанхуйг хөөн зайлуулав.
Англи эх
The fragile, ethereal connections she had established to countless people who had been inspired by her suddenly shone with a breathtaking radiance, and the radiance spread through the vast web of them, chasing away the encroaching darkness.
Түүний эх махбодь ч бас өөрчлөгдлөө… үгүй, яг тийм ч биш. Тэр хэвээрээ үлдсэн, гэвч Нефисийг түүнийг бүрэн дүүрэн мэдрэхэд саад болж байсан хаалт онгойсон мэт болж, урьд нь хүлээн авдаг байсан гүехэн дусал эрчим хүч нь саадгүй урсах голын адил бялхам, хүчирхэг болжээ.
Англи эх
Her source element underwent a change, as well… no, not quite. It remained the same, however, it was as if the floodgates that prevented Nephis from experiencing it fully had been opened, and the shallow trickle of essence she had been receiving before turned full and powerful like a freely flowing river.
Далан нурсан байв.
Англи эх
The dam had been broken.
Хүслийн галд сүнс нь дүрэлзсэн тоолшгүй олон хүн бүр энэхүү гэрэлт сүнсний эрчим хүчний эх булаг байсан бөгөөд тэр эрчим хүч Нефис рүү урсан орохын хэрээр түүний өөрийнх нь эрчим хүч цочроогдон сэргэж, чанарын хувирал туулав.
Англи эх
Each of the countless people whose souls had been ignited by the flames of longing was a source of this radiant spirit essence, and as the spirit essence flowed into Nephis, her own essence was galvanized by it, undergoing a qualitative transformation.
Түүнийг Дээд болгон.
Англи эх
Making her Supreme.
Нефис эрчим хүч нь өөрчлөгдөж, улам гэрэлтэй, улам баялаг, хэмжээлшгүй их хүчтэй болж… хэрцгий, төсөөлшгүй хүчээр бялхаж буйг мэдэрлээ. Сүнсний цөмүүд нь тэрхүү гайхалтай хүчийг багтаахын тулд өөрсдийгөө дахин бүтээж, улам гүн, улам бат бөх болов.
Англи эх
Nephis felt her essence changing, becoming brighter, richer, vastly more potent… brimming with ferocious, unimaginable power. Her soul cores rebuilt themselves, becoming deeper and stronger in order to contain that startling power.
Түүний Сүнсний Тэнгис ч мөн өөрчлөгдөв.
Англи эх
Her Soul Sea changed, as well.
Тэнд байсан Зааны Ясан Арлын хуулбар урьд нь хөлдсөн дүрс мэт амьгүй, хөдөлгөөнгүй байсан бол одоо гэнэт хамаагүй бодитой болсон мэт санагдав. Маргад ногоон өвсний ир салхинд найган, шүүдэрт гялтганана. Эртний модны навч тайван шуугина.
Англи эх
The copy of the Ivory Island there had been lifeless and still before, like a frozen replica, but now, it suddenly seemed much more real. The blades of emerald grass swayed in the wind, glistening with dew. The leaves of the ancient trees rustled peacefully.
Тунгалаг нуурын ус нарны гэрлийг тусган, үзэсгэлэнтэйгээр гялалзан долгилж байлаа.
Англи эх
The waters of the clear lake rippled as they shone beautifully, reflecting the sunlight.
Гэхдээ энэ бүгд биш байв…
Англи эх
And that was not all…
Найдварын Цамхаг одоо түүний Сүнсний Тэнгис дэх цорын ганц тэмдэгт газар байхаа больжээ.
Англи эх
The Tower of Hope was not the only landmark in her Soul Sea anymore.
Холгүйхэн газар цагаан чулуун сүрлэг цайз гялалзсан усны дээгүүр сүндэрлэн өндийнө. Бас гоёмсог хар ордон байв. Тоолшгүй олон дарвуулаа салхинд дэлсэн аварга хөлөг онгоц намуухан давалгаан дээр хөвнө. Өөр Хэрмүүд ч бас байлаа…
Англи эх
Some distance away, a great castle of white stone towered above the resplendent water. A magnificent black palace was there, as well. A colossal ship drifted on the calm waves, its countless sails full of wind. There were other Citadels, as well…
Тэд бүгд арлууд шиг уснаас цухуйн гарсан бөгөөд түүний гэрэлт сүнсний уудам орон зай хоосон байхаа больжээ. Харин жижигхэн ертөнц мэт болсон байв.
Англи эх
All of them rose from the water like islands, and the vast expanse of her radiant soul was not empty anymore. Instead, it resembled a small world.
…Нефис амьд үлдэв.
Англи эх
…Nephis survived.
Тэр Нарны Бурхны уналтад орсон орны гэрэлтэн дүрэлзэх тэнгэрээс амьд гарсан бөгөөд ингэснээр үхлийн туйлын хууль ба энэ эвдэрхий ертөнцийг захирах хуулиудыг хоёуланг нь эсэргүүцэн давлаа.
Англи эх
She had survived the incandescent heaven of the Sun God's fallen realm, and therefore, defied both the absolute law of death and the laws governing this broken world.
Тэр Дээд болов.
Англи эх
She became a Supreme.
Түүний Эзэмшил ч одоо жинхэнээсээ бий болсон байв… бас тэр нь уудам, сүр жавхлантай аж.
Англи эх
Her Domain was now truly manifested, as well… and it was both vast and splendid.
Түүнийг дөрвөн Их Хэрэм хүчирхэгжүүлж байлаа. Өөр олон арван Хэрэм ч одоо түүний Эзмшилд харьяалагдах болжээ, учир нь тэдгээрийг захирч буй Гэгээнтнүүд Эзэн Хаадад итгэх итгэлээ алдаж, оронд нь Нефист итгэх болсон юм.
Англи эх
Four Great Citadels were empowering it. Dozens of other Citadels belonged to her Domain now, too, that was because the Saints who ruled them had lost their faith in the Sovereigns, but had faith in Nephis instead.
Сэйшан шиг хүмүүс хүртэл ганхаж, өөрсдийг нь урваж орхисон Дээдсийн оронд түүнийг сонгосон байв.
Англи эх
Even those like Seishan had been swayed, choosing her over the Supremes that had failed them.
Олон арван Гэгээнтэн, мянга мянган Мастер, хэдэн зуун мянган Сэрсэн, мөн тоо томшгүй энгийн хүмүүс түүнд итгэж байлаа. Тэдний сүнс түүний Эзэмшлийн нэг хэсэг болж, гэрэлт тэнгэрт түм бумын од мэт гялалзана.
Англи эх
Dozens of Saints, thousands of Masters, hundreds of thousands of Awakened, and numerous mundane humans believed in her, too. Their souls were a part of her Domain, shining like a myriad of stars in the radiant sky.
Нефис Кэссигийн тусламжтайгаар овгийнхоо домгийг арван жил тэлж, өөрийн гэсэн домгийг бүтээсэн шүү дээ. Одоо хоёр ертөнцийн өнцөг булан бүрт тоолшгүй олон хүн Иммортал Флэйм овгийн Чэйнжинг Стараас урам зориг авч, сүнс нь хүсэл тэмүүллээр дүрэлзэж байв. Засгийн газрын зохиосон алдарт сурталчилгааны урианд тоолшгүй олон хүн итгэж байлаа…
Англи эх
After all, Nephis had spent a decade building upon the legend of her clan with Cassie's help, to create a myth of her own. Now, across the two worlds, countless people were inspired by Changing Star of the Immortal Flame clan, their souls burning with yearning. Countless people believed in the famous propaganda slogan invented by the government….
Иммортал Флэйм дүрэлзэж л байвал хүн төрөлхтөн бөхөхгүй.
Англи эх
As long as Immortal Flame burned, humanity would not be extinguished.
Тиймээс Иммортал Флэйм овог, болон түүний сүүлчийн охин, хүн төрөлхтөнтэй нэг утгатай болчихсон мэт байв.
Англи эх
So, it was as if the Immortal Flame clan, and its last daughter, had become synonymous with humanity.
Ийм учраас хүн төрөлхтний ихэнх нь түүний Эзэмшлийн нэг хэсэг байлаа.
Англи эх
And therefore, most of humanity was a part of her Domain.
Нефис тэд бүгдийг ч мэдэрч чадаж байв…
Англи эх
Nephis could feel all of them, too…
Түүнээс урам зориг авсан хүмүүстэй хуваалцсан холбоос нь одоо хамаагүй гүн, хамаагүй түгээмэл болсон байлаа. Энэ нь зай хол ойроос огт хамаарахаа больсон тул найдвар, хүслийн хязгааргүй далай түүний оюун ухааныг нөмрөн, живүүлэх шахна.
Англи эх
The connection she shared with those who had been inspired by her was much deeper now, and more universal. It did not depend on distance or proximity anymore, and so, there was a boundless ocean of hopes and desires that washed over her mind, threatening to overwhelm her.
Нефис одоохондоо түүнийг намжаав, ядаж л намжаахыг оролдов. Энэ холбоосыг судлах цаг хожим олдоно.
Англи эх
Nephis silenced it, for now, or at least tried to. There would be time to explore this connection later.
Одоо тэр тулалдааныг дуусгах ёстой байлаа.
Англи эх
For now, she had to finish the battle.
…Хязгааргүй хүч, эцэс төгсгөлгүй эрчим хүч.
Англи эх
…Boundless power, endless essence.
Ширүүн гэрлээр бялхсан Нефис галт харцаа газар луу чиглүүлэв.
Англи эх
Full of furious light, Nephis cast her flaming gaze to the ground.
Доор, алс газар дээр их цэргүүд Хар Зүүдний Амьтдын үерт хайлж байлаа.
Англи эх
Far below, on the ground, the great armies were melting in the flood of Nightmare Creatures.
Сүүдрийн Эзний дуудсан гэнэтийн цасан шуурга жигшүүрт амьтдын давалгааг бага зэрэг тогтоож, Чэйнжинг Старын үүсгэсэн аймшигт дэлбэрэлт тэдний өсөн нэмэгдэх тоог бүр ч цөөлсөн байв.
Англи эх
The sudden snowstorm summoned by the Lord of Shadows had stemmed the tide of abominations, somewhat, and the terrifying explosion caused by Changing Star diminished their swelling number even further.
Гэвч хүмүүс үхсээр, шатаж үнс болсон ширэнгэн ойн үлдэгдэл тэднийг бүгдийг нь залгихаар заналхийлсээр байлаа.
Англи эх
But people were still dying, and the remnants of the incinerated jungle still threatened to consume them all.
Хүмүүс ялагдаж байв.
Англи эх
The humans were losing.
…Гэтэл гэнэт зөөлөн туяа тулааны талбарыг бүрхэв.
Англи эх
…Untill, suddenly, a soft radiance flooded the battlefield.
Нэгдсэн армийн цэргүүд хэсэгхэн зуур тээнэгэлзэн, өөрсдийн арьс руу гайхширан харлаа.
Англи эх
The soldiers of the united army faltered for a moment, looking at their own skin in amazement.
Туяаны эх үүсвэр нь тэд өөрсдөө байв.
Англи эх
They themselves were the source of the radiance.
Тэд бүгдийн дотор цагаан дөл асаж, шархыг нь угааж арилгаад… тэднийг хамаагүй хүчтэй, хамаагүй хурдан, хамаагүй тэсвэртэй болгосон мэт байлаа. Тэднийг аймшигт хүчээр бэхжүүлэн.
Англи эх
It was as if white flames ignited within all of them, washing away their wounds… and making them much stronger, much faster, much more resilient. Augmenting them with fearsome power.
Үхлийн ирмэг дээр байсан хүмүүс аврагдаж, зодуулж ядарсан хүмүүс гэнэт шинэ хүчээр бялхаж буйгаа мэдэрлээ.
Англи эх
Those who were on the verge of dying were saved, and those who were beaten and exhausted suddenly found themselves full of renewed might.
Гэрэлт арми хөдөлж, жигшүүрт мангасуудын хар давалгаатай нүүр тулан… түүнийг ухрааж эхлэв.
Англи эх
The radiant army stirred, meeting the dark tide of abominable monsters... and pushing it back.
Сэтгэгдлүүд
2248-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…