"Энэ удаа заавал бүтнэ!"
Англи эх
"It's definitely going to work this time!"
Ядарсан хэсэг инженер, эрдэмтэд, Сэрэгсэд албан ёсны хувцас өмсөж, цамцаа хүзүүндээ тултал товчилж, дээрээс нь эрдэмтний цагаан нөмрөг нөмөрсөн залуу эмэгтэй рүү мэдээгүй царайгаар ширтэж байв. Эмэгтэй ч бас тэдэн шиг ядарч туйлдсан харагдана. Нүднийх нь доор хар хүрээ тогтож, сэвсийтэл боосон үснээс нь олон зулай мултарч унжсан, цагаан нөмрөг нь хэд хэдэн газраа түлэгдэж харлажээ.
Англи эх
A group of tired engineers, scientists, and Awakened stared at a young woman wearing a formal suit, a buttoned-up blouse, and a white lab coat with numb expressions. The woman looked just as tired, there were dark circles under her eyes, many strands of hair had escaped her messy bun, and her lab coat was charred in several places.
Гэсэн ч хурц ширүүн харц нь эрч хүч, сэргэлэнгээр бялхсаар байлаа.
Англи эх
However, her scathing gaze was still full of vigor and energy.
"Ахлагч Бэтани… ө… өнөөдөртөө больчих уу?"
Англи эх
"Chief Bethany… h, how about we call it a day?"
"Гуйя…"
Англи эх
"Please…"
"Хэн нэг нь Мастер Квентинийг олоод ир… биднийг ганцхан тэр л аварна!"
Англи эх
"Somebody find Master Quentin… only he can save us!"
Гомдлыг сонсоод Бэт хөмсгөө зангидав.
Англи эх
Hearing the complaints, Beth frowned.
"Юу сонсогдоод байна? Бослого уу?"
Англи эх
"What is this I'm hearing? A mutiny?"
Инженерүүд, эрдэмтэд, Сэрэгсэд цонхийчихов.
Англи эх
The engineers, the scientists, and the Awakened paled.
"Ү… үгүй ээ…"
Англи эх
"N, no…"
"Мэдээж үгүй, Ахлагч аа!"
Англи эх
"Of course not, Chief!"
"Бид зүгээр л тоглосон юм, Ахлагч аа!"
Англи эх
"We were just joking, Chief!"
Тэр сэтгэл ханамжтай толгой дохиод, өмнөө байх ээдрээтэй удирдлагын самбар руу эргэв.
Англи эх
She nodded in satisfaction, then turned to a complicated control board in front of her.
Гадаа Бастион харанхуйд нөмрөгджээ. Нуурын дээгүүр гэгээтэй сар өлгөөтэй кэ, түүнийг цайвар туяагаар угаана. Гудамжнууд энд тэнд энгийн болон ид шидтэй дэнлүүгээр гэрэлтэж байсан ч хотын ихэнх хэсэг сүүдрийн тэвэрт амар заяа эдэлж байв.
Англи эх
Outside, Bastion was shrouded in darkness. A bright moon hung above the lake, bathing it in pale radiance, and although the streets were illuminated here and there by mundane or enchanted lanterns, most of the city was resting in the embrace of shadows.
Хот хэтэрхий том, хүн ам ихтэй тул бүхэлдээ нойрсох аргагүй ч ихэнх иргэд гэртээ унтаж, ажлаа үргэлжлүүлэхийн тулд үүр цайхыг хүлээж байлаа. Яалт ч үгүй, харанхуйд хэн ч ажиллаж чадахгүй шүү дээ.
Англи эх
The city was too large and populous to be entirely asleep, but most citizens were sleeping in their homes, waiting for dawn to come so that they could continue their work. After all, nobody could work in darkness.
За… цөөхөн хүн л чадна л даа.
Англи эх
Well… few people could.
Бэт толгойгоо эргүүлж, Сэрсэн доод албан хаагчдынхаа нэг рүү харав. Цайвар арьстай, хэрээ шиг хар үстэй, харахад өсвөр насаа арай гэж л давсан бололтой үзэсгэлэнтэй охин байв. Охин багт саяхан нэгдсэн бөгөөд ажлын арга барилд суралцангаа, туслалцаа хэрэгтэй хэн бүхэнд жижиг сажиг ажилд нь тусалдаг дадлагажигч маягийн үүрэг гүйцэтгэдэг байлаа.
Англи эх
Beth turned her head and looked at one of her Awakened subordinates, a beautiful girl with pale skin and raven-black hair, barely out of her teenage years by the look of it. The girl was a recent addition to the team and worked as somewhat of an intern, assisting everyone who needed help with menial tasks while she was learning the ropes.
Энэ өрөвдөлтэй бүлэглэлийн бусдаас ялгаатай нь, багийн хамгийн залуу гишүүн нэг ч удаа гомдоллож байсангүй.
Англи эх
Unlike the rest of the sorry bunch, the youngest member of the team never complained.
"Хөөе, Рани… чи саяхан Годгрэйвийг дайрсан зам барьж байгаад ирсэн биз дээ?"
Англи эх
"You there, Rani… you just returned from building the road across Godgrave, right?"
Охин инээмсэглэн толгой дохив.
Англи эх
The girl nodded with a smile.
"Тийм ээ, Ахлагч аа! Би Харанхуй Зам дээр ажилласан."
Англи эх
"Yes, Chief! I've worked on the Dark Road."
Харанхуй Зам үхсэн бурханы гарууд болон Эгэмний Талыг бүхэлд нь хөндлөн гулдан сунаж, хойд зүгийн хүн төрөлхтний нутгуудыг холбодог байв. Зарим хэсэг нь задгай тэнгэрийн дор оршдог ч ихэнх нь Сүүдрийн Эзэн Илдний Хааныг хөнөөж, улмаар өөрөө Чэйнжинг Старын гарт амь үрэгдэхээсээ өмнө дуудсан мөнхийн харанхуйд бүрхэгдсэн байлаа.
Англи эх
The Dark Road stretched across the arms of the dead deity and the entire Collarbone Plain, connecting the human territories in the north. Some of its sections lay under the open sky, but most of it was shrouded by the eternal darkness that the Lord of Shadows had summoned before slaying the King of Swords and being slain by Changing Star in turn.
Үхлийн Бүсийг хөндлөн дайруулж зам тавина гэдэг амар ажил байгаагүй нь хэлэх ч хэрэггүй.
Англи эх
Needless to say, building a road across a Death Zone had not been an easy project.
Бэт бусад доод албан хаагчид руугаа ширүүн харав.
Англи эх
Beth looked sternly at the rest of her subordinates.
"Харж байна уу, Рани хэдэн сарын турш аймшигт Хар Зүүдний Амьтад, мах иддэг ургамлууд түүнийг залгих гэж оролдож байхад тас харанхуйд хүнд хар ажил хийсэн. Тэгэхээр хөөрхий амьтад минь, та нар юунд гомдоллоод байгаа юм? Та нарын хэн нэгийг хамгийн сүүлд хэзээ залгисан билээ?"
Англи эх
"You see, Rani spent months doing arduous manual labor in total darkness while dreadful Nightmare Creatures and carnivorous plants were trying to eat her. So, what are you, sorry lot, complaining about? When was the last time one of you was eaten?"
Багийнхан бие бие рүүгээ харцгаав.
Англи эх
The team members looked at each other.
"Өнгөрсөн долоо хоногт Расселыг залгисан биш билүү?"
Англи эх
"Wasn't Russel eaten last week, though?"
"Тийм ээ, залгисан! Бүтэн нэг минут жигшүүрт амьтны гэдсэнд хэвтсэн! Азаар Мастер Квентин тэнд байж араатныг алсан… Иммортал Флэймд талархъя…"
Англи эх
"Yes, I was! I spent a whole minute in an abomination's stomach! Luckily, Master Quentin was there to kill the beast… thank the Immortal Flame…"
"Шугам татдаг багууд байнга л халдлагад өртөж байна шүү дээ!"
Англи эх
"The cable-laying crews are getting attacked all the time!"
Бэт ярвайв.
Англи эх
Beth grimaced.
"Юу ч байсан хамаагүй! Бид дахиад нэг оролдоно. Та нар маргааш унтаж болно!"
Англи эх
"Whatever! We are doing another run. You guys can sleep tomorrow!"
Удирдлагын өрөөгөөр ёолох дуу цуурайтах зуур Рани арьсан үүргэвч дуудаж, дотроос нь нэг юм гаргаж ирэв. Багийнхан цагаан төмөр лааз руу дүрэлзсэн нүдээр ширтэв.
Англи эх
As groans resounded in the control room, Rani summoned a leather backpack and pulled something out of it. The team members looked at a tin can with burning eyes.
"Хүлээгээрэй. Би зүүдлээд байгаа юм биш биз?"
Англи эх
"Wait. I'm not seeing things, am I?"
"Тэр чинь… кофе юу?"
Англи эх
"Is that… coffee?"
"Кофе байна, залуусаа! Жинхэнэ кофе!"
Англи эх
"It's coffee, guys! Real coffee!"
Рани инээмсэглэв.
Англи эх
Rani smiled.
"Тийм ээ. Рэйвенхартад одоо кофены мод тарьж байгаа юм, мэдэх үү? Би цалиндаа хэдэн лааз авсан юм. Ахлагч Бэтанийг тохируулга хийж байх зуур би бүгдэд нь чанаад өгөх үү?"
Англи эх
"Yeah. They are growing coffee trees in Ravenheart now, you know? I got a few cans as payment. How about I brew some for everyone while Chief Bethany does the calibrations?"
Багийнхан баярласан хашгираанд дэлбэрэв. Зарим нь бүр нулимс унагав.
Англи эх
The team members exploded with cheers. Some even shed tears.
Энэ хооронд Бэт удирдлагын самбарыг судалж байлаа. Самбарын хагас нь механик, хагас нь рунаар сийлэгдэж, Сүнсний Хэлтэрхий шигтгэгдсэн байв.
Англи эх
Beth, meanwhile, was studying the control board, half of it mechanical, half etched with runes and embedded with soul shards.
"Ойлгохгүй юм… бүх зүйл ажиллах ёстой байсан."
Англи эх
"I don't get it… everything should have worked."
Тэр хэсэг хугацаанд дуугүй байснаа холбооны Дурсамжуудыг ажиллуулдаг Сэрсэн хүнийг дуудав.
Англи эх
She remained silent for a minute, then called for an Awakened operating the communication Memories.
"Ривергэйтийн Усан Цахилгаан, энэ Төв байна. Усны сэнснүүд эргэж байна уу? Цахилгаан үүсгүүрүүд ч бас асчихсан уу? За… ойлголоо. Заалтуудаа анхааралтай ажиглаад, ер бусын юм харагдвал надад мэдэгдээрэй."
Англи эх
"Rivergate Hydro, it's Center. Are the turbines spinning? The generators are powered up, too? Okay… I see. Keep an eye on the readings and let me know if something seems out of the ordinary."
"Хайраа… өө, Мастер Квентин гэх гэсэн юм, та шугамаа засчихсан биз дээ? Өөр шатсан хэсэг байхгүй гэдэгт итгэлтэй байна уу? Юу? Хар Зүүдний Амьтан шугамыг мэрээд тасалчихсан гэж юу гэсэн үг вэ? Тэр яагаад… за яахав, хамаагүй. Засаж дуусмагцаа л надад хэлээрэй!"
Англи эх
"Honey… I mean, Master Quentin, you repaired the cable, right? Are you sure that there are no other burned sections? What? What do you mean, a Nightmare Creature chewed through the cable? Why would it… never mind. Just let me know when you finish mending it!"
"Гал унтраах багууд, бэлэн байдалд байгаарай. Саатал тасарсан шугамаас болсон. Бид арван минутын дараа дахин оролдоно… үгүй, дахиад дэлбэрэхгүй! Дахиад дэлбэрэх ямар ч, ямар ч боломж байхгүй. Юу ч дэлбэрэхгүй! Гэхдээ болгоомжийн үүднээс, хэрэв дэлбэрвэл… юу хийхээ мэдэж байгаа шүү дээ…"
Англи эх
"Fire crews, stand by. The delay was caused by a severed cable. We will make another attempt in ten minutes… no, it's not going to explode again! There is absolutely zero possibility that it will explode again. Nothing is going to explode! But just in case it does… you know what to do…"
Удалгүй шинэхэн чанасан кофены амтат үнэр удирдлагын өрөөг дүүргэв. Бэтийг самбаруудыг ширтэж, холбооны Дурсамжуудаар дамжуулан доод албан хаагчидтайгаа янз бүрийн нарийн ширийн зүйлийг хэлэлцэж байх зуур багийнхан сэргээгч ундааг сайхан амтархан ууж байлаа. Тэр хааяа өргөн цонхоор харж, доор орших хотын харанхуй дүр төрхийг ажиглана.
Англи эх
Soon, the delicious aroma of freshly brewed coffee filled the control room. The team members savored the invigorating drink while Beth was staring at the panels and discussing various details with her subordinates through the communication Memories. From time to time, she looked into the wide window to study the dark landscape of the city below.
Дээр, өндөрт Зааны Ясан Цамхагийн гоолиг дүрс сарны цайвар дугуйн дэвсгэр дээр тодорч харагдана.
Англи эх
High above, the graceful silhouette of the Ivory Tower was contoured against the pale disk of the moon.
Эцэст нь Квентин хуучин Ривергэйтийн балгас дээр барьсан далангаас Бастион хүртэл татсан шугамуудыг засаж дууссан гэдгийг баталсан мэдээ илгээв. Багийнхан байрандаа гүйлдэн очиж, удирдлагын өрөөнд түгшүүртэй нам гүм ноёлов.
Англи эх
Finally, Quentin sent a message confirming that the cables laid from the dam built on the ruins of former Rivergate to Bastion were mended. The team members ran to their posts, and a tense silence settled in the control room.
Бэт залуу туслах Раниг дагуулан удирдлагын самбарын дэргэд үлдэв.
Англи эх
Beth remained near the control panel, accompanied by the young assistant, Rani.
"...Чи угаасаа ХХБН-ээс гаралтай биз дээ, Рани?"
Англи эх
"...You're originally from NQSC, right, Rani?"
Охин толгой дохив.
Англи эх
The girl nodded.
Бэт заалтуудыг сүүлчийн удаа харснаа гүнзгий амьсгаа авав.
Англи эх
Beth took a last look at the readings, then inhaled deeply.
"Би өөрөө Өмнөд Хязгаараас гаралтай. Гэхдээ оюутан байхдаа ХХБН-д нэлээд хэдэн жил амьдарсан. Өө, тэгээд хожим Зүүдний Үүдээр нэвтрэхээр дүрвэгч болж очиж байсан."
Англи эх
"I'm from the Southern Quadrant myself. Although I spent quite a few years in NQSC as a student. Oh, and I visited later as a refugee, to pass through the Dream Gate."
Тэр хэсэг зуур эргэлзэн дуугүй болов.
Англи эх
She lingered for a while.
"Тэндхийн дэд бүтэц… аа, зүгээр л тэнгэрийн юм. Цэвэр суут ухааны бүтээл. Гэхдээ…"
Англи эх
"The infrastructure there… ah, it's simply divine. A work of pure genius. But…"
Бэт гараа том хөшүүрэг дээр тавьж, гэнэт гэрэлтэн инээмсэглэв.
Англи эх
Beth placed her hand on a large switch and suddenly smiled brightly.
"Хэдэн арван жилийн дараа Бастион түүнээс юугаараа ч дутахгүй. Зүүдний Орны бусад бүх хот ч мөн адил."
Англи эх
"In a few decades, Bastion will not be inferior in any way. And every other city in the Dream Realm, too."
Ингэж хэлээд тэр хөшүүргийг татав.
Англи эх
With that, she pulled the switch.
Удирдлагын өрөөг гэнэт хачин гуугинаан дүүргэж, хананд цуурайтан чичрэв.
Англи эх
A strange hum suddenly filled the control room, reverberating through the walls.
Тэгээд…
Англи эх
And then…
Цонхны гаднах хот яг л түүний царай шиг гэнэт гэрэлтэв.
Англи эх
The city outside the window suddenly lit up, just like her face had.
Тоолж баршгүй гудамжны гэрлүүд хурц, тогтуун цахилгаан гэрлээр гялалзав.
Англи эх
Countless streetlamps shone with the bright, steady electric light.
Шөнийн тэнгэрийн одод шиг.
Англи эх
Like stars in the night sky.
Харанхуй хөөгдөн зайлж, оронд нь ариун, зөөлөн туяа цацарлаа.
Англи эх
The darkness was chased away, replaced with pure, soft radiance.
Бэт аажуухан амьсгаагаа гаргаж, сэтгэл ханамжтай инээмсэглэв.
Англи эх
Beth exhaled slowly and smiled with satisfaction.
"Хэлсэн шүү дээ…"
Англи эх
"Told you…"
Сэтгэгдлүүд
2269-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…