Рэйн инээд алдаад, гар, мөрийг нь тойруулан ороосон нарийн зурмал могой руу харав. Тамар урт ханцуйтай даашинз өмссөн тул түүний могой ихэнхдээ нуугдмал байлаа. Зөвхөн сүүл нь л гөлгөр, карамель өнгөтэй арьсан дээр нь харагдана.
Англи эх
Rain laughed and glanced at the intricately inked snake that coiled around her arm and shoulder. Tamar wore a dress with long sleeves, so hers was mostly out of sight, only its tail could be seen, resting on her smooth caramel skin.
"Уучлаарай, Тэлл… Шивээсний зураачтай чинь холбож өгч болно л доо, гэхдээ аав ээж чинь зөвшөөрөх нь юу л бол."
Англи эх
"Sorry, Telle… I can get you in touch with the artist, but I doubt that your parents will approve."
Тэлл исгэлэн царай гаргаад, сандлынхаа түшлэгт налав.
Англи эх
Telle leaned back with a sour expression.
"Манай ээж ч гэсэн дэггүй талтай шүү дээ, мэдэж байна уу? Нэг удаа Валор овгийн Гэгээнтнийг очоод л алчихсан. Үүнийх нь төлөө манай бүх гэр бүлийг Антарктид руу шийтгэлээр илгээсэн. Ер нь, яах ч үгүй…"
Англи эх
"My mom has a wild side too, you know? One time, she went and killed a Valor Saint. Our entire family was sent to Antarctica as punishment. But, whatever…"
Тэр Тамарын мөр рүү сүүлчийн удаа нүд чичлээд, ихэмсгээр пүргэдэн нүүр буруулав.
Англи эх
She threw one last look at Tamar's shoulder and turned away with a haughty scoff.
"Ямар ч байсан могойн шивээс надад хэрэггүй. Шувууд могой иддэг юм."
Англи эх
"I wouldn't want a snake tattoo, anyway. Birds eat snakes."
Гэвч хоолойд нь шингэсэн атаархлын өнгийг бүрэн нууж чадсангүй. Рэйн тэсгэлгүй хорхирон инээх шахав.
Англи эх
She didn't quite manage to hide the hint of envy from her voice, though, which almost made Rain giggle.
Тэлл, Тамар хоёр хоёулаа хатуу ширүүн Өв Залгамжлагч удирдагчдын гарт өссөн, хорвоод чулуу мэт хөдлөшгүй, даруу төлөв царай үзүүлэх хандлагатай гэдгээрээ нэлээд төстэй. Гэвч Тамарын гунигт тайван төрх өөрөө аяндаа байдаг бол Тэллийн хүйтэн хөндий харагдах гэсэн оролдлого ихэнхдээ болхи, илт… бас үнэхээр өхөөрдөм байдаг!
Англи эх
Telle and Tamar were quite similar in the sense that they both had been raised by stern Legacy rulers, and tended to present a stony facade of reserved poise to the world. However, while Tamar's somber composure came quite naturally to her, Telle's attempts to maintain an aloof exterior were often clumsy, transparent… and very cute!
Рэйн инээмсэглэлээ арай гэж дарав.
Англи эх
Rain barely suppressed a smile.
Мэдээж, энэ нь зөвхөн түүнийг сайн таньдаг хүнд л үнэн. Танихгүй хүний нүдэнд Уайт Фэзерийн Тэлл бол Өв Залгамжлагчдын хатуу, ширүүн бардамналын бодит дүр мэт харагдана. Харин түүний илдний нөгөө талд өөрийгөө олох азгүй хүмүүсийн хувьд тэр хүйтэн, өршөөлгүй хар дарсан зүүд шиг байх буй.
Англи эх
Of course, that was only true if one knew her well. To a random stranger, Telle of White Feather would appear as the personification of stark and severe Legacy pride, and to those who were unfortunate enough to find themselves on the other end of her sword, she would be like a cold and merciless nightmare.
…Гэхдээ энэ нь ихэмсэг залуу бүсгүйг бүр ч хайр татам болгож байлаа.
Англи эх
…But that only made the haughty young woman more endearing.
Рэйн эргэн тойрноо харж, зөөгч рүү гараа даллав.
Англи эх
Rain looked around and waved for a waiter.
Удалгүй гурвуулаа гоёмсог засаж үйлчилсэн коктейлиуд ширтэн суув. Тус бүр нь шилэн аяганд хоригдсон натюрморт зураг мэт, төдийлөн нарийн чимэглэгдсэн тул уух нь бүтээлийг сүйтгэхтэй адил санагдмаар.
Англи эх
Soon enough, the three of them were staring at beautifully served cocktails. Each was like a still life painting captured in a glass, decorated so exquisitely that drinking them seemed like an act of vandalism.
Тэлл хоёр найз руугаа эргэлзсэн харцаар харав.
Англи эх
Telle looked at her two friends hesitantly.
"Тэгэхээр… бид архи уух гэж байгаа юм уу?"
Англи эх
"So… we're drinking alcohol?"
Өөртөө итгэлтэй гадаад төрхийг үл харгалзан үзэсгэлэнт Өдний Хүлэг Баатар хорвоогийн юманд үнэндээ нэлээд туршлагагүй нэгэн. Тэр урьд нь согтууруулах ундаа огт амсаж үзээгүй ч байж мэдэх тул итгэл муутай харагдана.
Англи эх
Despite her confident exterior, the beautiful Feather Knight was actually quite inexperienced in worldly matters. It was quite possible that she had never tried alcohol before, so she seemed unsure.
Тамар мөрөө хавчив.
Англи эх
Tamar shrugged.
"Тийм байх. Гэхдээ би ойлгохгүй байна. Яагаад ингэж их мөс хийсэн юм бол? Бид архи уухаас илүү хэдэн дусал архитай мөс уух гэж байгаа юм шиг."
Англи эх
"I guess. I am confused, though. Why is there so much ice? It's more like we're drinking ice with a few drops of alcohol."
Рэйн тэдэн рүү гомдонгуй харав.
Англи эх
Rain looked at them with indignation.
"Та хоёр юу ч ойлгохгүй юм аа! Би Бастионы Сониныг тансаг хоолны буланг нь нарийн судалсан юм. Энэ газар сүүлийн үед Нуурын Эргийн Зугаалгын Гудамжны хамгийн моодтой цэг, энэ гурван коктейль нь гайхамшигтай гэнэ. Унасан Эзэн Хаадын сэдвээр хийсэн юм. Хараач… энэ нь Цуст Хатан, энэ нь Хөгшин Валор, энэ нь Чихэрлэг Сүүдэр."
Англи эх
"You guys don't understand anything! I thoroughly studied the gourmet section of the Bastion Gazette. This place is the most fashionable spot on the Lakefront Promenade these days, and these three cocktails are supposed to be sublime. They are themed after the fallen Sovereigns. See… these are the Bloody Queen, the Old Valor, and the Sweet Shadow."
Тамарын коктейль тод улаан, Тэллийнх хурц ирмэгтэй мөсөн шоонуудтай бараг тунгалаг, харин Рэйнийх өөрийнх нь тас хар өнгөтэй.
Англи эх
Tamar's cocktail was bright red, Telle's nearly transparent with sharply cut ice cubes, while Rain's own was entirely black.
Тэр ярсхийн инээмсэглэв.
Англи эх
She grinned.
"Бас дөрөв дэх нь бий, Цагаан Дөл гэж, хамгийн их эрэлттэй нь тэр…" Араатны Аж Ахуйн хамгийн сайн цөцгий, хүчтэй архиар хийдэг болохоор зөөлөн мөртлөө галтай, биеийг дулаацуулж, зүрхийг тайвшруулдаг гэнэ. За, ядаж Сонины хэлснээр бол. Ямартай ч… эрүүл мэндийн төлөө!
Англи эх
"There's also the fourth one, the White Flame, which is the most popular… they make it with the best Beast Farm cream and strong spirits, so it's both smooth and fiery, warming the body and soothing the heart. Well, at least according to the Gazette. Anyway… cheers!"
Тэд хундагаа өргөж, болгоомжтой хангинуулав. Дараа нь гурван бүсгүй тус тусын ундаагаа амсав.
Англи эх
They raised their glasses and clinked them gingerly. Then, each of the three girls tasted hers.
«Өө… кофены ликёроноос болоод хар өнгөтэй юм байна!»
Англи эх
'Oh… so it's black because of coffee liqueur!'
Рэйн сэтгэл хангалуун байв. Чихэрлэг Сүүдэр үнэхээр амттай ажээ... Тэр одооноос эхлэн Бастионы Сонинд итгэхээр шийдлээ.
Англи эх
Rain was pleased. The Sweet Shadow was, indeed, delicious... she decided to trust the Bastion Gazette from now on.
Тамар хундагаа тавиад инээмсэглэв... Сүүлийн үед тэр төдийлөн инээмсэглэдэггүй болсон тул энэ бол ховор бөгөөд сэтгэл баясгам үзэгдэл байлаа.
Англи эх
Tamar put her glass down and smiled... she did not smile often these days, so it was a rare and welcome sight.
"Өө, баяр хүргэх ёстой биш үү? Өчигдөр шөнө гудамжны гэрлүүд асахыг харсан. Та нар үнэхээр бүтээчихлээ шүү!"
Англи эх
"Oh, aren't congratulations in order? I saw the street lamps light up last night. You guys actually did it!"
Рэйн ярсхийн инээв.
Англи эх
Rain grinned.
"Бүтээлгүй яахав!"
Англи эх
"Sure did!"
Тэлл тэдэн рүү харж, коктейлиосоо дахин нэг балгаад санаа алдав.
Англи эх
Telle looked at them, took another sip of her cocktail, and sighed.
"Атаархаж байна. Та нар аль хэдийн цахилгаантай болчихож… Гинжлэгдсэн Арлуудад бол арван жилийн дараа л хүрэх байх."
Англи эх
"I'm envious. You guys already have electricity… it will probably only reach the Chained Isles in a decade."
Дайны дараа гурван Сэрсэн бүсгүйн зам өөр өөр зүг салаалсан юм.
Англи эх
After the war, the paths of the three Awakened girls had forked in different directions.
Уайт Фэзер овог эх нутгаа эргүүлэн олж авсан тул Тэлл эцэг эхийнхээ хамт Ноктисын Хоргодох Газарт буцжээ. Одоо тэр ихэнх цагаа Гинжлэгдсэн Арлуудад өнгөрөөж, хэдэн сард нэг л удаа овгоо төлөөлж, албан ажил хийхээр Бастионд ирдэг болов.
Англи эх
The White Feather clan had regained their original demesne, so Telle returned to the Sanctuary of Noctis with her parents. She spent most of her time on the Chained Isles now, only returning to Bastion once every few months to represent her clan and conduct official business.
Харин Тамарын хувь заяа Тэллийнхээс яг эсрэгээрээ шахуу эргэжээ. Түүний эцэг, Сорроу овгийн Гэгээнтэн Орны Дайны эцсийн тулалдаанд унасан юм… Тэр харанхуй өдөр хүн төрөлхтөн олон зоримог дайчдаа алдсан бөгөөд Тамар бол тулааны хэрцгий зууханд найз нөхөд, ойр дотнынхноо алдсан олон хүний нэг нь байлаа.
Англи эх
Tamar's fate, meanwhile, was almost exactly the opposite of Telle's. Her father, the Saint of Sorrow, had fallen in the final battle of the Realm War… humanity had lost many brave warriors on that dark day, and she was one of many who had lost friends and family to the ruthless crucible of battle.
Рэйн хэсэг хугацаанд найзынхаа дэргэд байхыг хүсч байсан ч харамсалтай нь Тамарт гашуудах цаг тийм ч их олдсонгүй. Сорроу овгийн Гэгээнтний цорын ганц амьд үлдсэн хүүхдийн хувьд тэр овгийнхоо хариуцлагыг үүрэх ёстой болжээ, тэр тусмаа овгийн хамгийн харанхуй өдрүүдэд.
Англи эх
Rain had wanted to stay by her friend's side for a while, but sadly, Tamar did not receive a lot of time to grieve. As the only surviving child of the Saint of Sorrow, she had to assume responsibility over her clan, and in its darkest days, no less.
Тамар Сорроу овгийн шинэ Хатагтай болсон ч ердөө л Сэрсэн нэгэн. Тиймээс тэр Сорроу овгийн өвөг дээдсийн Хэрмийг эзэмших эрхгүй байсан бөгөөд үүнээс болж гэр бүл нь газар нутгаа эзэмшиж чадах хүнд шилжүүлэхээс аргагүй болов.
Англи эх
Tamar might have become the new Lady of Sorrow, but she was merely an Awakened. As such, she could not claim ownership of the ancestral Citadel of the Sorrow clan, and therefore, her family had to relinquish their lands to someone who could.
Тэр хүн бол Долдугаар хааны легионы хуучин жанжин Гэгээнтэн Сэйшан өөрөө байлаа. Сэйшан Нулимсны Нуурын хуучин эзний гэр бүлд хүндэтгэлтэй хандсан бөгөөд тэднийг албадан гаргаагүй ч тэд хуучин эзэмшлээ орхин явахыг сонгожээ.
Англи эх
That someone was none other than Saint Seishan, the former commander of the Seventh Royal Legion. Seishan had treated the family of the former master of the Lake of Tears with respect, but although they were not forced to leave, they still chose to abandon their former domain.
Ингэж Сорроу овог Дайны дараа уналтад орсон олон язгууртан гэр бүлийн нэг болсон юм.
Англи эх
Thus, Clan Sorrow became one of the many fallen noble families in the wake of the War.
…Мэдээж, Рэйн Тамарыг сайн таньдаг болохоор найзынхаа овог ирээдүйд дахин мандана гэдэгт эргэлзэхгүй байв. Үнэндээ, овгийн нэр хүнд аль хэдийн өсөж эхэлсэн байлаа.
Англи эх
…Of course, Rain knew Tamar well, so she was certain that her friend's clan would rise once again in the future. In fact, its reputation was already climbing up.
Тамар эхлээд Шэдоу овогт элсэв. Дараа нь Гал Сахигчдын зохион байгуулсан тэмцээнд оролцож, тулааны талбарт тоо томшгүй олон хүчирхэг Сэрэгсдийг туйлын хэрцгий бөгөөд гайхамшигтайгаар ялан, нэрээ гаргажээ. Бүр шигшээ тойрогт хүрэхүйц сайн оролцсон гэж байгаа.
Англи эх
Tamar had joined the Shadow Clan first. Then, she participated in the tournament organized by the Fire Keepers and distinguished herself in the arena, defeating countless powerful Awakened in a most brutal and spectacular fashion. She performed well enough to end up in the final round, no less.
Тиймээс одоо Тамар нэг ёсондоо давхар туршуул болжээ. Үнэндээ, түүний үйлчилдэг хүчнүүд бие биедээ дайсагнах нь бүү хэл, гүн холбоотон билээ. Албан ёсоор тэр Гал Сахигчдын шинэ гишүүдийн дундах өсөн гарч буй од. Харин албан бусаар Бастион дахь Шэдоу овгийн багийн ахлагч… бас хааяа Рэйний хувийн бие хамгаалагч болдог байлаа.
Англи эх
So, now, Tamar was somewhat of a double agent, granted, the forces she served were deeply allied instead of being hostile to each other. Officially, she was a rising star among the newer members of the Fire Keepers. Unofficially, though, she served as the Shadow Clan's team leader in Bastion… as well as Rain's personal bodyguard, on occasion.
Амьдрал заримдаа үнэхээр урьдчилан таашгүй юм.
Англи эх
Life was truly unpredictable sometimes.
Харин Рэйн өөрөө гэвэл…
Англи эх
As for Rain herself…
Тэр хэсэг хугацаанд Годгрэйвд байсны дараа Хатагтай Нефисээс Хэлбэржүүлэлт сурч, Ахлагч Бэтанийн багийн гишүүнээр иргэний инженерчлэлд суралцахаар энд, Бастионд иржээ.
Англи эх
She had stayed in Godgrave for a while, then came here to Bastion to learn Shaping from Lady Nephis and civil engineering as a member of Chief Bethany's team.
Өө… бас тэр замдаа хаа нэгтээ Төрхөө ч тамгаас нь чөлөөлчихсөн байлаа.
Англи эх
Oh… and somewhere along the way, she had also unsealed her Aspect.
Сэтгэгдлүүд
2291-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…