Хаш Ордон асар уудам байв. Дангаараа нэгэн чулуун хот болсон Бастионы хэмжээнд хүрэхгүй ч гэсэн, хэтэрхий ээдрээтэй тул аварга том төөрдөг шиг санагдана. Сонирхолтой нь, гадна тал нь хэзээ нэгэн цагт бүхэлдээ харлан хувирсан атлаа дотор хана нь өө сэвгүй хашаар зүсэн хийсэн мэт ариун цагаан хэвээрээ байлаа.
Англи эх
The Jade Palace was vast. It was not quite the size of Bastion, which was a stone city in and of itself, but still complicated enough to be like an enormous labyrinth. Interestingly enough, while its exterior had at some point turned entirely black, its inner walls were still pristine and white, as if cut from flawless jade.
Тоолж баршгүй танхим, хонгил, тасалгаа, шат, гарц бүгд хоорондоо холбогдож, далайцтай төөрдөг үүсгэжээ. Хамгийн толгой эргүүлэх нь ордны зарим хэсгийг хүнд зориулан барьсан бололтой ч, зарим нь хэмжээгээрээ хавьгүй сүрдмээр, илт сүндэрлэсэн биетэй амьтдад зориулагдсан байсан явдал.
Англи эх
There were countless halls, corridors, chambers, stairwells, and passages, all interconnected into a sprawling maze. Even more confusing was the fact that some sections of the palace seemed to have been built with humans in mind, while some were far more daunting in scale, clearly meant for creatures of towering size.
Үзэсгэлэнт ордон мянга мянган жил эзгүй зогссон ч одоо хүртэл тансаг баян, сүр жавхлангийн нарийн мэдрэмж ханхалсаар байв.
Англи эх
Despite the fact that the beautiful palace had stood empty for thousands of years, it was still emanating a subtle feeling of elegant opulence and majesty.
Рэйвенхартын хар хэрмийн дотор чулуун цэцэрлэгүүд, тоолж баршгүй хөшөө, нарийн урласан товгор сийлбэрүүд, мөсөн хүйтэн устай том усан сангууд, бүр бургилан буцлах халуун рашаан хүртэл бий. Үүнээс гадна Хаш Ордон газар доогуур гүнзгий үргэлжилж, бүр доор нь суурь нь ганцаардмал уулын дотор нуугдсан уудам мөсөн агуйн сүлжээ рүү нээгддэг.
Англи эх
There were stone gardens within the black walls of Ravenheart, countless statues and intricate reliefs, great pools of icy water, and even bubbling hot springs. More than that, the Jade Palace stretched far underground, and lower still, its foundation opened into a vast system of ice caves that hid inside the lonesome mountain.
Өтнүүдийн Хатан үхсэн хүүхэлдэйнүүдийн их цэргээ яг тэр агуйнуудад хадгалдаг байжээ.
Англи эх
Those caves had been where the Queen of Worms had kept her great army of dead puppets.
Түүний эхийн засаглалын үед Хаш Ордныг гэр орон болгосон Сэрэгсэд зуу ч хүрэхгүй байв. Хожим нь энэ ордон Рэйвенхарт нэрээр алдаршиж, Сонг Их Овгийн Хэрэм болсон, тэр үед түүний Хаалганд хэдэн арван мянган Сэрсэн дайчин бэхлэгдэж, олон Мастер, Гэгээнтнүүд дээвэр дор нь амьдарч байлаа.
Англи эх
Less than a hundred Awakened had made the Jade Palace their home during her mother's rule. Later, it became known as Ravenheart, serving as the Citadel of the Great Clan Song, tens of thousands of Awakened warriors were anchored to its Gateway then, with many Masters and Saints living under its roof.
Одоо Хаш Ордонд хэдэн зуун мянган Сэрэгсэд бэхлэгдсэн бөгөөд Сонг овгийн хуягтнууд Зүүдний Орны баруун нутаг дахь янз бүрийн Хэрэмд Сэйшан болон түүний эгч дүүст үйлчлэхээр тархан одсон ч, тэдний оронд Кайн харьяат хүмүүс ирсэн юм.
Англи эх
By now, there were hundreds of thousands of Awakened anchored at the Jade Palace, and although the retainers of Clan Song had scattered to serve Seishan and her sisters in various Citadels across the western reaches of the Dream Realm, Kai's subordinates took their place.
Тэдний ихэнх нь Өмнөд Аян Дайнаас хойш Кайг дагаж явсан Шөнийн Дуучид байв. Үлдсэн ажилтнууд нь нутгийн Сэрэгсэд, засгийн газрын төлөөлөгчид, Иммортал Флэйм овгийн элч нар, зарим нь урьд нь Валор овгийн хуягтан байсан, мөн Ки Сонгийн охидын илгээсэн туслахуудаас бүрдэж байлаа.
Англи эх
Most of them were Nightsingers, who had been following Kai since the Southern Campaign. The rest of his staff was composed of local Awakened, government agents, emissaries of the Immortal Flame clan, some of whom had been retainers of the Valor clan before, and assistants sent over by the daughters of Ki Song.
Тэдний дунд Шэдоу овгийн цөөн гишүүн ч нуугдаж байв.
Англи эх
There were a few members of the Shadow Clan hidden among them, as well.
Ордныг ойролцоогоор гурван хэсэгт хуваажээ. Хамгийн жижиг нь Хаалгыг тойрон оршиж, олон нийтэд нээлттэй байв. Илүү том хэсэг нь Кай болон түүний хүмүүст зориулагдсан, түүнийг нямбай арчилж, сайн тордсон тул үзэсгэлэнтэй, хүн амьдардаг газрын мэдрэмж төрүүлнэ. Эцэст нь, хамгийн том хэсэг нь хүн амьдардаггүй, эзгүй байлаа.
Англи эх
The palace had been roughly divided into three areas. The smallest one surrounded the Gateway and was open to the public. A larger area was meant for Kai and his people, it was carefully maintained and tended to, giving the feeling of a beautiful and inhabited space. Finally, the largest area by far was uninhabited.
Сэрсэн цэргүүд тэнд тогтмол эргүүл хийдэг ч, үүнээс өөрөөр ихэнхдээ нэг ч амьтан харагдахгүй. Гайхамшигт ордны дийлэнх хэсэг нам гүмд нөмрөгдөн эзгүй зогсоно.
Англи эх
Awakened soldiers patrolled it regularly, but other than that, there was usually not a soul in sight. Most of the magnificent palace stood empty, shrouded in silence.
Санни юу хайж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байсан ч, ямар ч гажиг байвал сүүдрийн мэдрэмж нь түргэн илрүүлнэ гэж бодсон юм.
Англи эх
Sunny did not know what he was looking for, but he figured out that his shadow sense would discover any anomaly swiftly.
Харамсалтай нь, түүний замд цөөн саад тохирлоо.
Англи эх
Sadly, there were a few obstacles standing in his way.
"Новш минь. Би л мэдэж байсан юм…"
Англи эх
"Damnation. I knew it…"
Анхны орой Кай Барууны Нярвын үүргээ дуусгасны дараа хоёулаа хамт хооллов. Гэвч Саннигийн сэтгэл гутранги байлаа.
Англи эх
On the first evening, after Kai was done with his duties as the Steward of the West, the two of them had a meal together. However, Sunny was in a dour mood.
Кай түүн рүү сониучирхан харав.
Англи эх
Kai gave him a curious look.
"Хоол таалагдахгүй байна уу, Санни?"
Англи эх
"Is the food not to your taste, Sunny?"
Санни толгой сэгсэрлээ.
Англи эх
Sunny shook his head.
"Үгүй ээ, хоол сайхан. Зүгээр л энэ газар надад төвөг удаад байна."
Англи эх
"No, the food is good. It's just that this place is giving me trouble."
Тэр хэдэн хором чимээгүй байснаа санаа алдаад, ар тийшээ налав.
Англи эх
He remained silent for a few moments, then sighed and leaned back.
"Нэгдүгээрт, миний орон зайн Чадвар энэ хэрмийн дотор бараг ажиллахгүй байна. Хоёрдугаарт, ямар нэг юм мэдрэмжийг минь хаагаад байгаа, цаана нь юу нуугдаж буйг мэдрэхийн тулд энэ бүх хаштай тэмцэх хэрэгтэй болж байгаа юм шиг."
Англи эх
"First of all, my spatial Ability barely works within these walls. Secondly, my senses are being blocked by something, it is like I have to fight against all this jade to perceive what is hidden behind it."
Кай инээмсэглэв.
Англи эх
Kai smiled.
"Аа. Би ч бас тэгж мэдэрсэн. Хаш Ордны ханаар би огт нэвтэрч харж чадахгүй."
Англи эх
"Ah. I experienced it as well. I can't see through the walls of the Jade Palace at all."
Санни зөөлөн махнаас нэг хэсгийг аваад догшингоор хазаж, үлдсэнийг нь агаарт даллав.
Англи эх
Sunny picked up a piece of tender meat and bit it fiercely, then waved what remained in the air.
"Гэхдээ би гайхахгүй байна. Мэдэж байгаа биз дээ… нэг удаа би ихэд өлсөөд, мах хэрчиж авахаар Их Мангасын дотор сэм орж байлаа. Махаа ч олж авсан, гэхдээ гарч ирэх нь асуудал болсон, зарим хүч минь яг энд байгаа шиг дарагдаж байсан. Учир нь би амьд биетийн дотор байсан юм. За, амьд биетийн цогцосны дотор гэе дээ."
Англи эх
"I am not surprised, though. You know… one time, I got pretty hungry, so I snuck inside a Great Monster to carve out some meat. I did procure the meat, but getting out proved to be a problem, some of my powers were being suppressed, just like here. Because I was inside of a living being. Well, a corpse of a living being."
Кай санаа алдаж, дарсныхаа хундагыг чичирсэн гараар өргөв.
Англи эх
Kai sighed and raised his wine glass with a trembling hand.
"...Тэгэхээр Их Мангасын цогцос байсан хэрэг. Бурхад минь, баярлалаа."
Англи эх
"...So it was the corpse of a Great Monster. Thank the gods."
Санни түүний үгийг үл тоон, үлдсэн махаа залгилаа.
Англи эх
Sunny ignored his remark and swallowed the rest of the meat.
"Ариэл уламжлалт бус барилгын арга, материал хэрэглэх дуртай байсныг бид мэднэ. Хаш Ордныг яаж бүтээснийг хэн мэдэх билээ? Хананд нь ганц ч заадас алга. Энэ бүх барилгыг барьсан биш, цутгасан юм шиг… эсвэл ургуулсан юм шиг. Ямартай ч, үүнийг судлахад миний бодсоноос илүү хугацаа шаардагдах нь."
Англи эх
"We know that Ariel liked to use unconventional building methods and materials. Who knows how he created the Jade Palace? Its walls have no seams at all. Almost as if this entire structure had been cast instead of being constructed… or grown. In any case, exploring it will take more time than I hoped."
Кай инээмсэглэв.
Англи эх
Kai smiled.
"Яахав, судлах юм их бий. Үзэх гоё сайхан юм, сүрдэм бишрэм зүйл ч олон. Би өөрөө ч Хаш Ордны ихэнхийг үзэж амжаагүй л байна, гэхдээ заримдаа зогсоод эргэн тойрноо харж бодогддог юм… нэгэн цагт агуу оршнолууд эдгээр танхимаар алхаж байсан. Бурхад, Адууд нэгэн цагт энэ цэцэрлэгт амарч байсан, яг одоо миний амарч байгаа шиг. Гайхамшигтай биш гэж үү?"
Англи эх
"Well, there is a lot to explore. A lot of beautiful things to see, as well as things that inspire awe. I haven't had time to see most of the Jade Palace myself, yet, but sometimes I stop to look around and think… great beings once walked these halls. Gods and demons once rested in this garden, just like I am resting here now. Isn't it amazing?"
Санни дагз руугаа маажив.
Англи эх
Sunny scratched the back of his head.
"Тийм л дээ. Гэхдээ би иймэрхүү юманд нэг их дассан хүн. Миний нэг хувилгаан Найдварын Цамхагт амьдардаг шүү дээ. Нэг удаа бурхантай мөр зэрэгцэж явсан, өө, бас дэймоны хэлтэрхий залгисан. Харин гоё сайхан юм гэвэл, чи нэг өдөр надтай хамт Сүүдрийн Оронг судлаад үзэх хэрэгтэй. Үзэмж нь амиа өгөхөөр гоё… шууд утгаараа шүү…"
Англи эх
"Well, yeah. But I am sort of used to stuff like that. One of my incarnations lives in the Tower of Hope, after all. I brushed sides with a god once, oh, I also swallowed a piece of a daemon. As for beautiful things, you should really come explore the Shadow Realm with me sometime. The view is to die for… literally…"
Тэр инээлээ.
Англи эх
He laughed.
Кай ч бас инээв. Тийм ч гэсэн түүний инээд арай баригдмал сонсогдлоо.
Англи эх
Kai did, too. Granted, his laugh sounded a little stifled.
"Тийм ээ… магадгүй очих хэрэгтэй байх…"
Англи эх
"Yeah… maybe I should…"
Тэр хэдэн хором түр завсарласнаа болгоомжтой асуув:
Англи эх
He paused for a few moments, then asked cautiously:
"Тэгэхээр хайж байгаа зүйлээ олоход чамд хэр удах бол?"
Англи эх
"So, how long do you think it will take you to find what you are looking for?"
Санни мөрөө хавчив.
Англи эх
Sunny shrugged.
"Маргаашаас эхлээд жинхэнэ ёсоор судалж эхэлнэ. Түүнээс цааш бүх юм азаас л шалтгаална. Яасан?"
Англи эх
"I'll start exploring earnestly starting tomorrow. After that, it is all up to luck. Why?"
Кай толгой сэгсэрлээ.
Англи эх
Kai shook his head.
"Нээх юм биш. Зүгээр л хэдэн хоногийн дараа зочид хүлээж байгаа юм. Сонг эгч дүүс ажлаар Рэйвенхартад ирэх гэж байна, дор хаяж хоёр нь. Сүүдрийн Эзэн амьд гэдгийг тэд мэдэхгүй, гэхдээ тэдний нүднээс зайлсхийх нь чамд төвөгтэй биш байх гэж бодож байна."
Англи эх
"Nothing, really. It's just that I'm expecting guests in a few days. The Song sisters are going to be in Ravenheart for business, a couple of them, at least. They don't know that the Lord of Shadows is alive, but I don't think that avoiding their gaze will trouble you."
Санни ханиалгав.
Англи эх
Sunny coughed.
"Мэдээж. Гэхдээ ямар ч байсан… Сэйшан ирэх үү?"
Англи эх
"Sure. But, just in case… is Seishan coming?"
Кай хөмсгөө өргөв.
Англи эх
Kai raised an eyebrow.
"Тэгэх байх. Яагаад асуугаад байгаа юм?"
Англи эх
"I think so. Why are you asking?"
Санни ярвайлаа.
Англи эх
Sunny grimaced.
"Тэр нэг… мэдрэмж нь хурц. Болгоомжтой байя."
Англи эх
"That one… has sharp senses. I'll be careful."
Тэр хэсэг чимээгүй байснаа мөрөө хавчив.
Англи эх
He remained silent for a bit, then shrugged.
"Бодоод байхад, болгоомжлохгүй ч байж магадгүй. Ер нь Сонг эгч дүүс Хаш Ордонд хамгийн удаан амьдарсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр хайж буй зүйлээ түргэн олъё гэвэл тэдний тусламжийг авах нь зөв биш гэж үү?"
Англи эх
"Come to think of it, maybe I won't. After all, those Song sisters had lived in the Jade Palace the longest. So if we want to find what we're looking for swiftly, wouldn't we want to get their assistance?"
Кай санаа алдав.
Англи эх
Kai sighed.
"Энэ үнэн. Гэхдээ тэд чамд туслахыг хүсэх эсэхэд би эргэлзэж байна."
Англи эх
"That is true. However, I am not sure they will be willing to help you."
Санни ёжтой инээмсэглэлээ.
Англи эх
Sunny grinned.
"Санаа зовох хэрэггүй. Хэрэг болохоор би их ятгах чадвартай болчихдог юм."
Англи эх
"Don't worry about it. I can be very persuasive when I need to."
Тэр бахархалтайгаар өөр лүүгээ заав.
Англи эх
He pointed to himself proudly.
"Би хэр ятгах чадвартайг мэдмээр байна уу, Найтингэйл? Сайрхах гэсэндээ биш л дээ, нэг удаа би үхсэн хүнийг алж өгнө гэж амлаад өөртөө туслуулж байсан юм…"
Англи эх
"Do you want to know how persuasive I am, Nightingale? Not to brag, but one time, I convinced a dead man to help me by promising to kill him…"
Сэтгэгдлүүд
2303-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…