Санни хүлээн авсан хачин үзэгдлээ хэсэг тунгаав. Эцэст нь нүд нь харанхуйгаар гялбав.
Англи эх
Sunny considered the strange vision he had received for a while. Eventually, his eyes gleamed darkly.
«Тэд үнэний төлөө тоглож байжээ.»
Англи эх
'They were playing for truths.'
Ариэл үнэн цуглуулагч байсан ч хэзээ ч тайлж чадаагүй ганц нууц нь Уивер байв. Харин Уивер… хувь заяаг өөрчлөх аргыг эрэлхийлж байсан бололтой.
Англи эх
Ariel had been a collector of truth, but one mystery he could never solve was Weaver. Weaver, meanwhile… seemed to have been interested in finding a way to change fate.
Тэр ганц үнэн л гэхэд үнэлж баршгүй. Тавилангийн Ад өөрийн… эх махбодь юм уу? Эзэмшил үү? Төрх үү? Ямартаа ч түүнтэйгээ ээдрээтэй харилцаатай байсан болов уу гэж Санни аль эрт сэжиглэж байсан. Ямар ч байсан Хар Зүүдний Шившлэг нь тээгчдээ хувь заяаг эсэргүүцэж, мушгин гуйвуулж сургах гэсэн тодорхой зорилготойгоор бүтээгдсэн мэт санагддаг байв.
Англи эх
That truth alone was priceless. Sunny had suspected that the Demon of Fate had a complicated relationship with their own… source element? Domain? Aspect? In any case, the Nightmare Spell seemed to have been designed with the explicit purpose of training its carriers to defy and twist fate.
Хар Зүүдийг ялан дийлсэн хүмүүст Шившлэгийн өгдөг дүгнэлт нь тэд хувь заяаны анхны урсгалаас хэр их хазайснаас хамаардаг гэдэгт Санни ядаж л бат итгэдэг байлаа.
Англи эх
Sunny firmly believed that the appraisal the Spell gave to those who conquered Nightmares was connected to how much they strayed from the original flow of fate, at least.
Гэвч хүчтэй сэжиглэх, өөрийн хоёр чихээр сонсох хоёр огт өөр хэрэг.
Англи эх
But having a strong suspicion and hearing it with his own two ears were two different things.
Үнэнийг хэлэхэд… Санни зөвхөн Уивер хувь заяаг өөрчлөх арга хайж байсныг л мэдсэн болохоос яагаад гэдгийг нь мэдсэнгүй. Тавилангийн Ад юу нээснийг ч мэдэхгүй.
Англи эх
Granted… Sunny only learned that Weaver was searching for a way to change fate, not why. He did not know what the Demon of Fate had discovered, either.
Ямартаа ч хоёр дэймон Үхлийн Тоглоом тоглосон бөгөөд ялагч нь шагналд нэгэн үнэнийг хүртэх ёстой байжээ.
Англи эх
In any case, the two daemons had played Death Game, the winner was supposed to be rewarded with a truth.
Эцэст нь Уивер Ариэлийг тас цохин буулгаж орхисон аж.
Англи эх
And Weaver had utterly crushed Ariel, in the end.
«Шагнал гэнэ ээ?»
Англи эх
'Rewarded, huh?'
Түүнд ч мөн адил зүйл тохиолдов уу? Алагдсан дайсны хөлгийг тахил болгоод… шагналд нэгэн үнэнийг хүртэв үү?
Англи эх
Was that what had happened to him? He had sacrificed the figure of a slain figure… and received a truth as a reward?
Гэхдээ яагаад яг тэр үнэнийг гэж?
Англи эх
But why that truth, in particular?
Санни үлдсэн Цасан Араатны хөлөг рүү, дараа нь галт уулын гол ам руу нээгдсэн нүх рүү ширтэв.
Англи эх
Sunny stared at the remaining Snow Beast figure, then at the pit opening into the main vent of the volcano.
«Хүлээгээрэй...»
Англи эх
'Wait...'
Энэ тоглоомыг хэн тоглож байсныг сонирхсон болохоор л тэр үү?
Англи эх
Was it simply because he wondered who the players of this game had been?
«Гэхдээ толгой минь асуултаар дүүрэн байсан шүү дээ. Яагаад яг энэ асуулт гэж?»
Англи эх
'My head was full of questions, though. Why this one in particular?'
Хариултыг санамсаргүй өгдөг юм уу, эсвэл тахилд өргөсөн хөлгийн хүч нөлөөлдөг юм болов уу?
Англи эх
Was the answer given at random, or did the strength of a sacrificed figure play a role?
Хэрэв Цасан Мангасын хөлгийг тахил болговол хамаагүй чухал зүйлийг мэдэх үү? Ад, Чөтгөр…
Англи эх
Would he learn something far more important if he sacrificed a Snow Monster figure? A Demon, A Devil…
Дарангуйлагч уу?
Англи эх
A Tyrant?
Самбар дээр бүтэн арван хоёр Цасан Жигшүүрт Амьтан үлдсэнд Санни гэнэт ихэд баярлав.
Англи эх
Suddenly, Sunny was very glad that there were twelve whole Snow Abominations left on the board.
Түүнд асуух юм ёстой их байлаа.
Англи эх
He had so many questions.
Санни арван жилийн турш ертөнцийн нууцыг аажмаар нэг нэгээр нь тайлсаар ирсэн. Одоо тэрбээр оршихуйн үнэний талаар бараг хэнээс ч илүү мэддэг болсон хэдий ч… илүү ихийг мэдэхийг цөхрөнгөө баран хүсэж, үгүй, хэрэгсэж байв.
Англи эх
Sunny had spent a decade slowly learning the secrets of the world. By now, he knew more about the truth of existence than almost anyone… but he still desperately wanted, needed, to know more.
Мөхлийн Дайн яагаад эхэлсэн бэ? Хэрхэн дууссан бэ? Бурхад хэрхэн үхсэн бэ? Дэймонууд хэрхэн мөхсөн бэ? Мартагдсан Бурхан Хоосонд хоригдсон хэвээр байгаа юу? Хар Зүүднүүд, Зүүдний Орон хаанаас үүдэлтэй вэ?
Англи эх
Why had the Doom War started? How did it end? How did the gods die? How did daemons perish? Was the Forgotten God still imprisoned in the Void? Where had the Nightmares and the Dream Realm come from?
Уиверийн зорилго юу байв? Хар Зүүдний Шившлэгийг юуны тулд бүтээсэн бэ? Ямар зорилгоор?
Англи эх
What had been Weaver's goal? Why was the Nightmare Spell created? To what end?
Үүнээс арай даруухан асуултууд ч олон байлаа…
Англи эх
And many less grandiose questions, as well…
Тухайлбал, Юрисийг алахын тулд юу хийх ёстой вэ? Сүүдрийн Орны зүрхэнд юу оршдог вэ? Мартагдлын Ад хэзээ үхсэн бэ? Нэзэр болон түүний ах дүүс бурхдын эсрэг босохоос өмнө тэр яаж аль хэдийн үхчихсэн байж чадав аа?
Англи эх
For example, what did he need to do to kill Eurys? What lay at the heart of Shadow Realm? When had the Demon of Oblivion died? How could she have been dead before Nether and his siblings rebelled against the gods?
"Миний бодлоор…"
Англи эх
"I think…"
Саннигийн нүүрэнд хачин инээмсэглэл аажмаар цэцэглэв.
Англи эх
A strange smile slowly bloomed on Sunny's face.
"Миний бодлоор энд ирсэн маань амьдралынхаа хамгийн шилдэг санаа байсан байх, Кай."
Англи эх
"I think that coming here may have been the best idea of my life, Kai."
Арван хоёр Цасан Жигшүүрт Амьтан, дээр нь өмнө нь байгаа Цасан Араатны хөлөг…
Англи эх
Twelve Snow Abominations, and the Snow Beast figure in front of him…
Санни дөнгөж сая Ариэлийн Тоглоомоос арван гурван үнэнийг шулж авах аргыг олж нээжээ.
Англи эх
Sunny had just discovered a way to pry thirteen truths from Ariel's Game.
Кай түүн рүү хачин харцаар харав.
Англи эх
Kai gave him a strange look.
"Санни, ухаан ороод өгөөч? Чи нөгөө… тэр ганган Сүүдрээ айлгаж байна шүү дээ. Тийм ээ."
Англи эх
"Sunny, can you please snap out of it? You're scaring, uh… your elegant Shadow over there. Yeah."
Санни хэд нүд ирмээд Алуурчин руу хялайв.
Англи эх
Sunny blinked a couple of times and glanced at Slayer.
Алуурчин огтхон ч санаа зовсон шинжгүй, тайван байлаа. Харин Кай бага зэрэг сандарсан харагдана. Санни мушилзав.
Англи эх
Slayer seemed perfectly at ease. Kai, however, looked a little nervous. Sunny chuckled.
"За за. Алагдсан Цасан Жигшүүрт Амьтдын хөлгийг юунд ашиглаж болохыг олж мэдчихлээ л дээ. Жаахан догдолчихоод байна."
Англи эх
"Alright, alright. It's just that I discovered a use for the figures of slain Snow Abominations. I'm a little excited."
Дараа нь ямар хариулт авах бол?
Англи эх
What answer would he receive next?
Санни үлдсэн Цасан хөлөг рүү гараа сунгасан ч гэнэт зогтусав.
Англи эх
Sunny reached for the remaining Snow figure, but then halted.
Царай нь болгоомжлон хувирав.
Англи эх
His expression turned guarded.
«Би чинь… сониуч зандаа хөтлөгдөөд болгоомжоо умартаж байна уу?»
Англи эх
'Am I… letting my curiosity trump caution?'
Зарим үнэн мэдэхэд дэндүү аюултай байдаг тухай тэд саяхан л ярьсан. Санни нэг их бодолгүйгээр л зүрх хүйт оргиулам нэгэн жишээг санав… Ариэлийн Их Мөрний Бэлчирт үлдээсэн, Хоосны тухай мэдлэг агуулсан рунууд.
Англи эх
They had just recently talked about how some truths were too dangerous to learn. Sunny did not need to think too much to remember a chilling example… they were the runes containing the knowledge of the Void that Ariel had left behind in the Estuary of the Great River.
Хүний сүнс Тэнгэрлэгт хэдий чинээ ойр байна, Хоосны гажуудуулах нөлөөг тэр хэрээр сайн тэсдэг. Тийм ч учраас Сэрэлт Горилогчийн сүнсэнд цэцэглэж буй Хар Зүүдний Үрийг устгаж чаддаг… бас тийм ч учраас Санни Дээд болсон хойноо Хоосны тухай мэдлэгийг Мастер эсвэл Гэгээнтэн байхаасаа илүү тэсвэрлэж чаддаг болсон юм.
Англи эх
The closer one's soul was to being Divine, the more resistant it was to the corrupting influence of the Void. That was why Awakening could destroy the Seed of Nightmare blooming in an Aspirant's soul… that was also why Sunny could endure knowing more about the Void as a Supreme as he could as a Master or a Saint.
Гэхдээ энэ нь ийм мэдлэгийг их хэмжээгээр тэсч чадна гэсэн үг огт биш… огтхон ч биш.
Англи эх
But that did not mean that he could endure much of such knowledge… not at all.
Уивер, Ариэл хоёрын тэсч чадаж байсныг тэр лавтай даахгүй. Тэд хүртэл Гажилтаас бүрэн ангид байгаагүй юм чинь Санни ямар найдвар тээх билээ?
Англи эх
And he definitely could not endure what Weaver and Ariel could. Even they had not been entirely immune to Corruption, so what hope did Sunny have?
Хэрэв Ариэлийн Тоглоом түүнд тэсч даахын аргагүй үнэнийг хайрлавал тэр яах вэ?
Англи эх
If Ariel's Game granted him a truth that he could not endure, what was he going to do?
Санни хэсэг тээнэгэлзэв.
Англи эх
Sunny hesitated for a while.
«Хүлээгээрэй. Гэхдээ энэ чинь гайхалтай биш гэж үү?»
Англи эх
'Wait. Isn't it wonderful, though?'
Түүний энэ хувилгаан одоогоор бусад зургаагаасаа тусгаарлагдсан байгаа. Санни Ариэлийн Тоглоомоос гарсны дараа тэдний оюун ухаан, дурсамж дахин нэгдэх боловч… түүнээс өмнө нэгдэхгүй.
Англи эх
This incarnation of his was currently separated from the other six. Their minds and memories would fuse once again after Sunny escaped Ariel's Game… but not before it.
Тиймээс мэдэх ёсгүй зүйлээ мэдсэний улмаас оюун ухаан нь Гажилтад нэрвэгдлээ ч тэр өөрийгөө алчихад л болно. Ингэвэл бусад хувилгаан нь хориотой мэдлэгтэй хэзээ ч хүрэлцэхгүй.
Англи эх
So even if his mind was infected by Corruption as a result of learning something he was not supposed to know, he could simply kill himself. That way, his other incarnations would never come in contact with the forbidden knowledge.
Кай бага зэрэг хөмсөг зангидав.
Англи эх
Kai frowned a little.
"Чи… юуны тухай бодоод байгаа юм бэ?"
Англи эх
"What… are you thinking about?"
Санни санаа нь өөр тийш алдарсан янзтай мөрөө хавчив.
Англи эх
Sunny shrugged absent-mindedly.
"Өөрийгөө алах тухай…"
Англи эх
"Killing myself…"
Кай гэнэт түүний яг дэргэд ирээд, нүд салгалгүй ширтэн зогсож байв.
Англи эх
Kai was suddenly standing very near, looking at him intensely.
"Үгүй ээ... болохгүй!"
Англи эх
"No... you mustn't!"
Санни түүн рүү гайхширан харав.
Англи эх
Sunny looked at him in confusion.
"Аан?"
Англи эх
"Huh?"
Кай түүний мөрөөр зуурч авав. Царай нь бачимдсан байлаа.
Англи эх
Kai grabbed his shoulders, a rattled expression on his face.
"Чи… бид бие биеэ тийм ч сайн мэдэхгүй, зүрхэнд чинь ямар шарх нуугдаж байгааг би мэднэ гэж бардамнахгүй… гэхдээ болохгүй шүү, Санни! Бидний амьдарч буй энэ ертөнцөд хүний амь хормын дотор тасарч болно. Гэхдээ тэр нь л амийг улам үнэ цэнтэй болгодог, яг чиний амь үнэ цэнтэй байдаг шиг…"
Англи эх
"You… we don't know each other that well, and I won't presume to know what scars lay hidden in your heart… but you must not, Sunny! In this world we live in, a human life can be lost in an instant. But that only makes it more precious, just like your life is precious, too…"
Санни хөмсгөө зангидав.
Англи эх
Sunny scowled.
"Юу донгосоод байгаа юм, тэнэг минь?"
Англи эх
"What are you on about, fool?"
Тэгээд үгийнх нь чин үнэнийг мэдэрч чаддаг Кайд хэлсэн үг нь хэрхэн сонсогдсоныг ухаарч, ярвайв.
Англи эх
Then, realizing how his words must have sounded to Kai, who could feel their sincerity, he winced.
"Өө, чи буруу ойлгочихжээ. Би үнэндээ өөрийгөө алах тухай бодоогүй… зүгээр л шаардлага гарвал өөрийнхөө энэ хувилбарыг гэсэн юм. Тийм ч том асуудал биш. Дээр нь өөрийгөө алах нь надад анх удаа ч биш, хоёр дахь удаа ч биш. Харж байгаа биз дээ, би бүрэн амьд байна!"
Англи эх
"Oh, you misunderstood. I wasn't really thinking about killing myself… just this version of myself, should the need arise. It's not that big of an issue. Plus, this wouldn't even be the first or second time I killed myself. As you can see, I'm still perfectly alive!"
Кай түүн рүү хэсэг дуугүй ширтсэнээ мөрийг нь аажуухан тавиад, нүүр буруулан хэд ханиалгав.
Англи эх
Kai stared at him silently for a while, then slowly let go of his shoulders, turned away, and coughed a couple of times.
"Өө. Өө... Ойлголоо. Тэгвэл зүгээр дээ."
Англи эх
"Oh. Oh... I see. Never mind, then."
Тэгтэл түүний царай хүйтэн, сэрэмжтэй болж, гунигт түгшүүрээр бүрхэгдэв.
Англи эх
Then, his expression turned cold and wary, full of somber apprehension.
Санни санаа алдав.
Англи эх
Sunny sighed.
«Энэ залуу… ёстой толгойны өвчин дөө!»
Англи эх
'This guy… such a handful, really!'
"Сонс доо, би юуны төлөө өөрийгөө алах юм? Би мөнгөнд булагдсан баян, хараад л ухаан алдмаар царайлаг, гоё цайзтай, бүсгүй маань бол шууд утгаараа дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй. Энэ бүхнийг орхиод үхэхийг хэн хүсэх вэ дээ?"
Англи эх
"Listen, why would I kill myself? I am filthy rich, drop-dead gorgeous, have an awesome castle, and my girlfriend is literally the most beautiful woman in the world. Who would want to die and leave all that behind?"
Кай түүн рүү хараад толгой сэгсрэв.
Англи эх
Kai looked at him and shook his head.
"Үгүй ээ, тэр биш. Би сая цайзын цаадахыг харчихлаа."
Англи эх
"No, it's not that. I just looked beyond the castle."
Санни нэг хөмсгөө өргөв.
Англи эх
Sunny raised an eyebrow.
"Тэгээд?"
Англи эх
"And?"
Кайн нүүрэнд бараан илэрхийлэл тодров.
Англи эх
A dark expression appeared on Kai's face.
"Дайсан эхний нүүдлээ хийхийг хүлээх хэрэгтэй болно гэж хэлснээ санаж байна уу? За тэгээд…"
Англи эх
"Do you remember saying that we'll have to wait for the enemy to make the first move? Well…"
Тэр санаа алдав.
Англи эх
He sighed.
"Тэд яг одоо нүүдлээ хийж байх шиг байна…"
Англи эх
"I think they're making the move now…"
Сэтгэгдлүүд
2322-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…