«Тэгэхээр… эцсийн эцэст бурхан гэдэг ердөө л ийм юм байх нь.»
Англи эх
'So… a deity only accounts for this much, in the end.'
Доош харж зогсох Саннид ялалтын баяр төдийлөн төрсөнгүй. Харин ч сэтгэл нь түгшиж байв.
Англи эх
Looking down, Sunny did not feel too triumphant. Rather, he was troubled.
Хараагдсан Араатан алсан гэхэд гайхмаар гавьяа сонсогдоно. Нэг талаар ч тийм л байлаа. Гэвч Дээд Титаны хувьд энэ бол түүнээс угаас хүлээгдэх ёстой зүйл. Жинхэнэ сорилт Хараагдсан Ад, Чөтгөр, Дарангуйлагчидтай нүүр тулахад л ирнэ. Тэд бол түүн шиг ухаалаг, заль мэхтэй, магадгүй түүнээс ч илүү жигшүүрт бурхад.
Англи эх
Killing a Cursed Beast sounded like a startling accomplishment… and it was, in a sense. However, as a Supreme Titan, that was what he was supposed to be capable of. The true challenge would come when he had to face Cursed Demons, Devils, and Tyrants, the abominable deities who were just as intelligent and cunning as he was, if not more.
Тэр бүү хэл Хараагдсан Аймшиг, Титан шиг сүрдмээр оршнолууд ч бий. Тухайлбал, түүний хувь заяаг хүртэл хулгайлсан Жигшүүрт Хулгайч Шувуу.
Англи эх
And then there were beings as harrowing as Cursed Terrors and Titans. Like the Vile Thieving Bird, who had stolen his very fate from him.
Тийм амьтадтай тулалддаг болсон хойноо амар хялбар ялалт хүлээх аргагүйг Санни мэдэж байв.
Англи эх
Sunny did not expect easy victories once he graduated to battling those creatures.
Ингэж бодмогц нуруугаар нь хүйт оргиж одов. Хүйтэн харц өөр дээр нь тогтохыг мэдэрсэн Санни эргэж, Тэнхлэгийн Мод руу харлаа. Модны мөчир дээр амарч буй Чөтгөрийг харж чадахгүй ч өөрийг нь ажиглаж байгааг тэр мэдэж байлаа.
Англи эх
Just as he thought about it, a chill ran down his spine. Feeling a cold gaze settle on him, Sunny turned around and looked in the direction of the Axis Tree. He could not see the Devil resting on one of its branches, but knew that he was being watched.
"Үзэгчидтэй байжээ дээ."
Англи эх
"I guess we had an audience."
Түүнээс ч дор нь Их ба Хараагдсан оршнолуудын хоорондох ангал ямар их болохыг ухаарсан явдал байв. Зэрэг бүр өмнөхөөсөө улам хүчтэй бөгөөд тэдгээрийн хоорондын зай эрс өсөн нэмэгддэг…
Англи эх
Much worse was the realization of just how vast the divide between Great and Cursed beings was. Every Rank was progressively more powerful, and the gaps between them grew exponentially...
Хараагдагсад аль хэдийн ийм дийлдэшгүй юм бол Бузар Зэргийнхэн ямар аймшигтай байх бол?
Англи эх
And if the Cursed Ones were already this overwhelming, then just how terrible would the Unholy Ones be?
Санни гунигтай инээмсэглээд хойш алхаж, тонгойн суулаа. Нүүрээ жигшин үрчийлгэсээр Цасан Өтний няцарсан үлдэгдлийг ухаж эхлэв.
Англи эх
Smiling darkly, Sunny took a step back and crouched, digging in the squashed remains of the Snow Worm with a disgusted grimace on his face.
Яг тэр мөчид Кай салхи шуурган дунд түүний дэргэд газардлаа. Тэр аль хэдийн хүний дүрдээ эргэн орсон байв. Алуурчин ч хол хоцроогүй, сүйдсэн энгэрийн дээд талаас алхсаар ирэв.
Англи эх
Just then, Kai landed near him in a gust of wind, having already reverted to his human form. Slayer was not far behind, either, walking over from higher up the ruined slope.
Сүүлчийнх нь үргэлжийнх шигээ хатуу ширүүн, тайван байсан бол эхнийх нь гайхшран мэлэрчээ.
Англи эх
The latter was grim and calm, like she always was, but the former seemed stunned.
"Бид… бид саяхан Хараагдсан Араатан алчихлаа гэж үү?"
Англи эх
"We… did we just kill a Cursed Beast?"
Санни юу ч болоогүй юм шиг хүнгэнэв.
Англи эх
Sunny hummed nonchalantly.
"Тийм ээ, алчихлаа."
Англи эх
"Indeed we did."
Тэгээд тэр өндийн босож, гараа өргөн хуруунуудынхаа завсар барьсан өчүүхэн эрдэнийн чулуу руу харлаа. Тэр нь үдшийн бүрэнхийд үзэсгэлэнтэй гялалзаж, гэрэлтэх гүн нь хачин илбэтэй татаж байв.
Англи эх
With that, he stood up and raised a hand, glancing at a tiny gem held between his fingers. It shone beautifully in the twilight of dusk, its radiant depths strangely mesmerizing.
Гэвч Саннигийн царай хачин байлаа.
Англи эх
His expression, however, was strange.
"Харж байна уу, Кай? Энэ бол миний гарт орсон анхны Ариун Сүнсний Хэлтэрхий. Гэхдээ… яагаад ийм өчүүхэн юм бэ?!"
Англи эх
"Would you look at that, Kai? This is the first Sacred soul shard I have ever gotten my hands on. But… why is it so tiny?!"
Үнэхээр шүү. Санни хуурагдсан мэт санагдав!
Англи эх
No, really. Sunny felt cheated!
Кай ханиалгав.
Англи эх
Kai coughed.
"Энэ…" Сүнсний Хэлтэрхийн хэмжээ ямар ч хамаагүй байх аа, Санни.
Англи эх
"That… I don't think that the size of a soul shard matters, Sunny."
Санни уруулаа жимийснээ санаа алдаад, гэрэлтэх эрдэнийг хуягныхаа дотор нуув.
Англи эх
Sunny pursed his lips, then sighed and hid the radiant gem in his armor.
"Тийм байх л даа. Ямар ч байсан, андаа, чи луу болж хувирсан нь дээр байх."
Англи эх
"I guess. That said, buddy, I think you should turn back into a dragon."
Кай хэд нүд ирмэснээ Гэтэлсэн Чадвараа дахин идэвхжүүллээ. Санни Алуурчныг яаруулж, хоёулаа лууны нуруун дээр үсэрч гармагц Кайг дээш нисэхийг хашгирав.
Англи эх
Kai blinked a couple of times, then activated his Transcendent Ability once more. Sunny hurried Slayer, and once both of them jumped onto the dragon's back, shouted for Kai to fly up.
Кай агаарт хөөрснөөс хэдхэн хормын дараа дэлбэрэлт эхэллээ. Цасан Өт уулыг хэтэрхий их сүйтгэсэн болохоор энэ удаагийнх нь өмнөхүүдээсээ хамаагүй ширүүн байв. Уул бараг нурж унаад, хөрсөн лаавын энгэрүүдтэйгээр дахин сүндэрлэн босов.
Англи эх
A few moments after Kai rose into the air, the eruption started. This one was far more violent than the previous ones due to how severely damaged by the Snow Worm the mountain had been. It practically fell apart and then rose again, its slopes formed by the cooled lava.
Нурсан уулын оронд шинэ галт уул тун удалгүй цогшиж, урьдах уул шигээ өндөр, мөхөшгүй мэт харагдана.
Англи эх
A new volcano stood in place of the collapsed mountain in no time, just as tall and seemingly indestructible as the mountain had been.
Гурвуулаа газардмагц Санни шинэ сүүдэр харш босгох ажилдаа оров. Барьж байхдаа тэр толгой сэгсэрч, бага зэрэг гайхширч байлаа.
Англи эх
Once the three of them landed, Sunny went about erecting a new shadow manor. He shook his head while building it, somewhat shocked.
"Тэр Ариэл ч үнэхээр нэг л гойд нэгэн байсан биз дээ? Хоосон агаараас уул бүтээгээд явдаг хүн гэж хаана байх вэ? Итгэмээргүй, үнэхээр толгой эргэм! Жинхэнэ дэймон гэдэг нь тэр шүү!"
Англи эх
"That Ariel was really something, wasn't he? Who just goes around making mountains out of thin air? Unbelievable, truly mind-boggling. That's a real daemon for you!"
Кай түүнийг юу ч ойлгосонгүй гэсэн царайгаар ажиглаж байв. Үүнийг сонсоод дур булаам харваач илбээр дуудсан мэт харанхуйгаас сүндэрлэн босч буй тансаг харш руу харцаа шилжүүллээ.
Англи эх
Kai was observing him with a nonplussed expression. Hearing that, the charming archer shifted his gaze to the opulent manor that was rising from the darkness, as if summoned by magic.
"Тийм ээ… итгэмээргүй…"
Англи эх
"Yeah… unbelievable…"
Энэ удаа Санни одот үүлсийн далайн гоё сайхан үзэмж рүү нээгдэх панорам цонхтой орчин үеийн хэв маягийг сонгожээ. Бие махбодтой болсон сүүдрийг өнгө оруулахаас тунгалаг болгох нь хавьгүй хялбар тул тэр шилэн эдлэлд жаахан хэтэрхий автчихав.
Англи эх
This time, Sunny went for a modern style with panoramic windows that opened to the beautiful sight of the starlit sea of clouds. Making manifested shadows transparent was much easier than imbuing them with color, so he went a bit crazy with the glassworks.
Мэдээж жинхэнэ архитектор юм уу дизайнер түүний ямар нэг юм барих гэсэн болхи оролдлогыг хараад нулимс унагах байсан ч, ганц хоёр хоногийн дотор нурах түр хоргодох байранд энэ бол хангалттай дээр байлаа.
Англи эх
Of course, an actual architect or a designer would shed tears at his clumsy attempts to build something, but it was more than enough for a temporary shelter that would be destroyed in a day or two.
Дотогш ормогцоо Санни буйдан дээр тухлан санаа алдав. Тэр буйдангийн шинж чанарыг яг таг оноож чадаагүй тул буйдан нэгэн зэрэг хэт хатуу ч, хэт зөөлөн ч санагдана. Хамгийн хэцүү нь чухам эдгээр жижиг нарийн ширийн зүйл байв. Барилгын фасадыг хэлбэржүүлэх нь харьцангуй амархан, гоёлын чимэглэл нэмэх гэхгүй л бол. Харин дотор талыг нь бодит мэт болгох нь тун хэцүү.
Англи эх
Once inside, Sunny rested on a sofa and sighed. He did not quite get its properties right, so the sofa felt both too hard and too soft at the same time. It was these little details that were the hardest to master, shaping the facade of a building was relatively easy, unless he wanted to adorn it with decorative elements, but making the interior feel real was very difficult.
Тэр бие, сэтгэл хоёулаа ядарч туйлдсан байв. Кай ч бас бүр мөсөн тамирдсан бололтой. Хуягныхаа гадна давхаргуудыг арилгасны дараа дур булаам харваач түшлэгтэй сандал руу суугаад нүдээ анилаа.
Англи эх
He was exhausted, both physically and mentally. Kai seemed utterly spent, too. After dismissing the outer layers of his armor, the charming archer lowered himself into an armchair and closed his eyes.
Санни Ариун Сүнсний Хэлтэрхийгээ гаргаж, гоё туяаг нь таашаан дахин нэг ширтэв.
Англи эх
Sunny took out the Sacred soul shard and studied it some more, enjoying the beautiful glow.
"Үхлийг яагаад бүтээсэн гэдгийг чи мэдэх үү, Кай?"
Англи эх
"Do you know why death was created, Kai?"
Кай түүн рүү гайхширсан харав.
Англи эх
Kai looked at him in confusion.
"Үхлийг… бүтээсэн гэнэ ээ?"
Англи эх
"Death… was created?"
Санни инээмсэглэв.
Англи эх
Sunny smiled.
"Мэдээж. Нэгэн цагт үхэл гэж байгаагүй… үнэндээ тэр үед цаг хугацаа ч байгаагүй л дээ. Оршихуйн үндсэн хууль гэж бидний мэддэг бүхнийг бурхад хэзээ нэгэн цагт Хоосролыг хорьж барихын тулд бүтээсэн юм. Хоосрол чинь төгсгөлгүй, мөнхийн байсан болохоор түүнийг торлохын тулд ямар нэг эцэслэл бүтээх хэрэгтэй болсон хэрэг. Цасан Өттэй хийсэн бидний тулаан үүнтэй жаахан төстэй байсан нь надад инээдтэй санагдлаа. Хязгааргүй байдал ба эцэслэлийн хоорондох тэмцэл."
Англи эх
"Of course. There was a time when death did not exist… well, actually, time did not exist back then either. Everything we know as the axiomatic laws of existence was actually created at some point by the gods to contain the Void. The Void was endless and everlasting, after all, so they needed to create some form of finality to cage it. It just struck me as funny that our battle against the Snow Worm was a bit similar to that. A struggle between infinity and finality."
Тэр хэсэг хугацаанд дуугүй байснаа нэмж хэлэв:
Англи эх
He remained silent for a while, then added:
"Ямартай ч Үхлийг бүтээсэн нь Сүүдрийн Бурхан байсан бөгөөд үүнээс болж түүнд хэн ч, бурхад хүртэл тийм ч их дургүй байлаа. Үхэл анхандаа Хоосрол болон түүнд оршин суугч мөнхийн оршнолуудын эсрэг зэвсэг байсан юм. Одоо ч гэсэн үхэл Хоосролын хортой нөлөөнөөс үүдэлтэй Гажилтыг үүргээ ухамсарлан устгасаар байна. Тийм болохоор бид Хараагдсан жигшүүрт амьтныг алаад, сэг зэмээс нь Ариун Сүнсний Хэлтэрхий гаргаж авч чаддаг юм."
Англи эх
"Anyway, it was Shadow God who created Death, and nobody, not even the gods, liked him very much because of that. Death was initially a weapon against the Void and the eternal beings that dwelled in it. Even now, death dutifully destroys the Corruption, which is caused by the malignant influence of the Void. That is why we can kill a Cursed abomination and retrieve a Sacred soul shard from its corpse."
Кай хэд нүд ирмэв.
Англи эх
Kai blinked a couple of times.
"Өө. Би… үнэндээ энэ талаар хэзээ ч бодож байгаагүй юм байна. Одоо бодоод үзэхэд үнэхээр сонин юм аа."
Англи эх
"Oh. I… I never thought about that, actually. Now that I do, it does seem peculiar."
Санни Сүнсний Хэлтэрхийгээ агаарт шидээд барьж авав.
Англи эх
Sunny threw the soul shard into the air and caught it.
"Гэхдээ үнэндээ бодоод үзвэл үхэл гэж үнэндээ байдаггүй. Эсвэл үхэл бол хүмүүсийн боддог шиг зүйл биш гэх үү дээ."
Англи эх
"But really, if you think about it, death doesn't really exist. Or rather, death is not what people think it is."
Кай ойлгохгүй хөмсгөө өргөв.
Англи эх
Kai raised an eyebrow, confused.
Санни мушилзан инээв.
Англи эх
Sunny chuckled.
"Хүмүүс үхлийг төгсгөл гэж боддог, гэтэл үнэндээ энэ бол ердөө л хувирал юм. Сүүдрийн Бурхан үхсэн бүхнийг залгиад… дотроо шингээдэг байсан гэх үү дээ. Бүгдийг нь цэвэр мөн чанар болтол нунтаглаад, дэлхийд буцаан тавьдаг байсан. Тэр одоо байхгүй ч түүний тогтоосон хуулиуд хэвээрээ үйлчилсээр. Тиймээс хэн ч жинхэнэ утгаараа алга болдоггүй. Тэд зүгээр л… шинэ зүйл болдог юм."
Англи эх
"People think of death like it is the end, but actually, it is merely a transformation. Shadow God swallowed everything that died and… digested it, I guess, within himself. Ground it all into pure essence, then released it back into the world. He is gone now, but the laws he established still persist. So no one ever really disappears. They just… become something new."
Кай үл ялиг инээмсэглэв.
Англи эх
Kai smiled faintly.
"Сэтгэл тайвшруулам бодол юм аа даа."
Англи эх
"That is a soothing thought, I guess."
Санни намуухан инээв.
Англи эх
Sunny let out a quiet laugh.
"Тийм ээ, гэхдээ би бодоод байна л даа… тэгвэл би юу болж таарах вэ? Ямар ч байсан би нэг ёсондоо хулгайч шүү дээ. Миний алсан юмс Сүүдрийн Оронд хэзээ ч хүрдэггүй. Харин миний сүнсэнд үүрд үлддэг."
Англи эх
"Yes, but I've been thinking… what does that make me? After all, I am somewhat of a thief. The things I kill never reach the Shadow Realm. Instead, they simply remain in my soul forever."
Тэр шилээ маажив.
Англи эх
He scratched the back of his head.
"Магадгүй би ч бас тэднийг шингээж сурч болох юм. Гэхдээ тийм арга байдаг юм бол би одоохондоо сураагүй л байна."
Англи эх
"Maybe I can learn how to digest them, too. But if there is a way to do that, I have not learned it yet."
Кай удаан санаа алдаад, сандлынхаа түшлэгийг налж, дахин нүдээ анилаа.
Англи эх
Kai let out a long sigh, leaned back in his chair, and closed his eyes again.
"Тэгэхээр чи үхсэн оршнолуудыг шингээж сурмаар байна. Залгисныхаа дараа. Ойлголоо. Ямар нэг тусгай шалтгаан байна уу?"
Англи эх
"So, you want to learn how to digest dead beings. After swallowing them. I see. Any particular reason why?"
Санни гүн бодолд автан, хэсэг дуугүй болов.
Англи эх
Sunny fell into deep thought and remained silent for a while.
Тэгснээ нүд нь гялс хийв.
Англи эх
Then, his eyes gleamed.
"Бодоод байхад бүх юм тэр муу новш өтнөөс болсон юм. Тэр чинь асар том байсан биз дээ? Тэгэхээр би өнөөдөр өтний мах идэх юм болов уу гэж үнэхээр найдаж байлаа. Гэтэл эцэст нь заавал жижигрэх ёстой байсан юм шиг! Бидэнд мах алга, хараал ид…"
Англи эх
"Come to think of it, it is all because of that dastardly worm. I mean, that thing was huge, right? So I was really hoping to eat some worm meat today. But it just had to go and turn tiny in the end! No meat for us, damn it…"
Дахиад гүнзгий санаа алдахыг сонсоод тэр хөмсгөө зангидан, Кай руу зэмлэнгүй харав.
Англи эх
Hearing another deep sigh, he frowned and looked at Kai with reproach.
"Юу? Чи өлсөөгүй юм уу? Байж боломгүй. Чи өлсөөгүй байсан ч би өлсөж байна!"
Англи эх
"What? Aren't you hungry? No way. Even if you're not hungry, I am!"
Хариу ирсэнгүй.
Англи эх
There was no answer.
Сэтгэгдлүүд
2349-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…