Уулын нөгөө талд Алуурчин аль хэдийн сумаа бороо мэт асгаж эхэлжээ. Их Араатнуудын сүрэг шилэн гүүрээр давхин ирэх зуураа хааяа нэг хуй салхинд хийссэн цасан урсгал болон хувирч байв. Аймшигт Чононууд ямар Шинжтэйг Санни сайн мэдэхгүй ч барьц алдам бултамхай нь илт байлаа.
Англи эх
On the other side of the mountain, Slayer had begun her barrage. The pack of Great Beasts was rushing across the bridge, turning into billowing streams of snow from time to time, Sunny was not sure what Attributes the monstrous Wolves possessed, but they seemed quite elusive.
Сүнсэнд нь шинэ хий дүрс орж ирсэн мэдрэмж төрсөнгүй. Тэгэхээр ядаж сумнаас нэг нь ч үхээгүй гэсэн үг.
Англи эх
He did not sense any new shades entering his soul, at least, which meant that none of them had been slain by the arrows.
Галт уулын зүүн энгэрээс Кай ч мөн сум харвав. Санни түүний исгэрэх чимээг сонсов. Энэ сум бол онцгой. Яг энэ дур булаам харваачид зориулан урласан юм. Түүний Дом нь сумны зэвд дуу шингээх боломж олгодог тул Кай тушаалаа бичиж аваад алсад хүргэж чаддаг байв.
Англи эх
On the eastern slope of the volcano, Kai sent an arrow flying, as well. Sunny heard it fly, this one was quite unique, having been crafted specifically for the charming archer. Its enchantment allowed him to imbue the arrowhead with sound, which allowed Kai to record his commands and deliver them from a distance.
Өөрөөр хэлбэл, энэ сум түүний ид шидтэй дууг тээж явав.
Англи эх
In other words, the arrow carried his mystical voice.
Холгүйхэн Араат Аварга шилэн гүүрэн дээр аль хэдийн хөл тавьжээ. Дуулж буй сум яг цээжин дээр нь тусаад… Хараагдсан Араатанд өчүүхэн ч гэмтэл учруулалгүй, хүчгүйхэн ойж одов.
Англи эх
Far away, the Clockwork Giant had already stepped onto the glass bridge. The singing arrow struck him square in the chest… and powerlessly bounced away, not dealing the Cursed Beast any damage.
Санни яг ингэнэ гэж тооцоолж байсан юм.
Англи эх
That was just as Sunny had expected.
Үнсний хишиг, Саннигийн үхлийн хүсэл зоригоор хүч нэмсэн Кай өөр ямар нэг Хараагдсан амьтныг шархдуулж ч мэдэх байлаа. Гэвч гуулин аварга угаасаа бат бөх, тэсвэртэй байхын тулд л бүтээгдсэн юм шиг… бараг эвдэршгүй харагдаж байв.
Англи эх
Empowered by the boon of ash and Sunny's own deathly will, Kai might have been able to wound some other Cursed being. But the brass giant looked like a thing that had been created specifically to be sturdy and resilient… practically indestructible.
Ид шидтэй байна уу, үгүй юу, ямар ч сум энэ дайсны их биеийг цоолж чадахгүй гэдгийг Санни мэдэж байсан. Тийм ч учраас тэр Алуурчныг Цасан Чононуудтай тулалдуулахаар илгээсэн хэрэг. Хорон санаат дасгалын хүүхэлдэйн мөн чанар нь түүнийг Алуурчны зэвсгийн дийлэнхэд үл нэвтрэгдэх болгожээ.
Англи эх
Sunny had known that this particular enemy would be too tough to be pierced by arrows, enchanted or not. That was the very reason why he had sent Slayer to fight the Snow Wolves, the nature of the malevolent training dummy made it impervious to most of her arsenal.
Үнэндээ тэр бараг юунд ч үл нэвтрэгдэх байх. Тийм болохоор шажигнан нүдэх дууны довтолгоотой Кай, асар их биеийн жинтэй Элбэгшил хоёр илүү тохиромжтой сонголт байлаа. Хараагдсан Араатныг устгаж чадахгүй ч гэсэн ядаж саатуулж чадна.
Англи эх
In fact, it was probably impervious to most anything, which was why Kai with his rattling sonic attacks and Abundance with its sheer mass were a better choice. Even if they were not able to destroy the Cursed Beast, they would at least be able to stall him.
Элбэгшлийн энгийн боловч үр дүнтэй чадварыг ашиглахаас Санни огтхон ч ичсэнгүй. Эвдэршгүй дайсанд тэнэг махан бамбай л хамгийн зохимжтой эсрэг тэнцүүлэгч.
Англи эх
Sunny was not at all ashamed to use the simple, but effective powers of Abundance to his advantage. A dumb meat shield was a perfect foil for an indestructible enemy.
Үнэндээ тэр хамгийн их өөрийнхөө төлөө санаа зовж байлаа.
Англи эх
He was actually most worried about himself.
Хоёр хамтрагчаасаа ялгаатай нь Санни гүүрэн дээрх Цасан Адыг довтлохыг оролдсонгүй. Тэр зүгээр л тэвчээртэй хүлээн, цасан шуурга галт уул руу ширүүн хурдаар давхин ирэхийг ажиглан зогсов.
Англи эх
Unlike his two companions, Sunny did not try to attack the Snow Demon on the bridge. He just waited patiently, watching as the blizzards rushed toward the volcano at great speed.
"Ай даа. Энэ юм заавал миний уурыг хүргэх хэрэгтэй байсан юм байх даа…"
Англи эх
"Ah. This thing just had to go and make me angry…"
Саяхан урагшлахыг нь харах хүртлээ Санни Хараагдсан Адад хувийн ямар ч өш хонзон тээгээгүй байлаа. Харин одоо… Цасан хөшгөөр халхлагдсан ямар ч амьтан түүнд Өвлийн Араатныг санагдуулдаг болжээ.
Англи эх
Sunny had not felt any personal animosity toward the Cursed Demon before seeing it advance just now. That was because any creature using a veil of snow as cover reminded him of Winter Beast.
Тэр Титаныг аль хэдийн хөнөөсөн ч гэсэн Санни түүнд болон түүн шиг амьтдад зүрхэндээ нэлээд их хорсол хадгалсаар байв.
Англи эх
And although Sunny had already killed that Titan, he still carried quite a lot of spite toward it and its ilk in his heart.
"За, нааш ир л дээ."
Англи эх
"Come here, then."
Эцэст нь хуйлран буцалсан цасан бөөн галт уулын энгэрт хүрч, түүнийг хахир хүйтнээр бүрхэв.
Англи эх
Finally, the billowing mass of snow reached the slope of the volcano and enveloped it in bitter cold.
Гэхдээ энэ бол Саннигийн нутаг. Энэ бол түүний Эзэмшил.
Англи эх
This was Sunny's territory, though. This was his Domain.
Цасан шуурга, болон дотор нь нуугдсан тэр юм, үнсэн газарт хүрмэгц сүүдрүүд давалгаалан босов. Харанхуй галт уулын өмнөд энгэрийг бүхэлд нь залгиж, үнс агаарт хөөрөн цастай холилдов.
Англи эх
As soon as the blizzard, and the thing hiding within it, reached the ashen ground, the shadows surged. Darkness swallowed the entire southern side of the volcano, and the ash rose into the air, mixing with the snow.
Үнс хэвээр үлдсэн ч цас харлан хайлж, ул мөргүй алга болов. Хүйтэн салхи хүртэл амьсгал боогдон намжлаа.
Англи эх
The ash remained, but the snow turned black and melted, disappearing without a trace. Even the cold winds were suffocated.
Хэдхэн агшны дотор цасан шуурганы ор мөр ч үлдсэнгүй.
Англи эх
In a matter of moments, the blizzard was no more.
Шуурга арилмагц дотор нь нуугдаж байсан сүнс илчлэгдэж, үнсэн хар шуурганы дунд хөдлөлгүй зогсож байлаа.
Англи эх
And once it was gone, the wraith that had been hiding within it was revealed, standing motionlessly in the hurricane of ash.
Санни бараан инээмсэглэв.
Англи эх
Sunny smiled darkly.
"...Санаанд оромгүй юм."
Англи эх
"...Unexpected."
Түүний өмнө хөлдүү цогцос зогсож байв.
Англи эх
What faced him was a frozen corpse.
Энэ бол асар том чонын цогцос бөгөөд ялзарсан үс нь цас мэт цагаан аж. Хатаж хорчийсон арьснаас нь тоо томшгүй олон бүдүүлэг жад шороон хашаа мэт сэрийн цухуйж, тэдгээрийн зэвийг цахиур чулуу, хар шилээр барзгар хэлбэрээр зорсон байлаа.
Англи эх
It was the corpse of an enormous wolf, its rotten fur as white as snow. There were countless crude spears sticking out of its desiccated hide like a palisade, the spearheads carved roughly from flint and obsidian.
Хараагдсан мангас гурван нүдтэй бөгөөд нүд бүр нь хорон санаат час улаан галаар дүрэлзэж байв… Тэднийг хараад Санни мөнх мэт урт хугацааны өмнө, ХХБН дахь Хар Зүүдний Үүдний өмнө Жетийн хөнөөсөн эртний анчныг санав.
Англи эх
The Cursed monstrosity had three eyes, each burning with malevolent, crimson flames… the sight of them reminded Sunny of the primordial hunter Jet had slain once, an eternity ago, in front of the Nightmare Gate in NQSC.
Тэр Үүдний Сахиул ч бас гурван хоосон нүдтэй гавлыг дуулга болгон өмсөж байсан юм.
Англи эх
That Gate Guardian had worn a skull with three empty eyes as a helmet, too.
Ариэлийн Тоглоомд хоригдсон Хар Зүүдний Амьтдын ихэнхийг дэймонууд Хаш Ордны баруун талын мөсөн цөлөөс цуглуулсан байх гэж Санни сэжиглэж байв.
Англи эх
Sunny had suspected that most of the Nightmare Creatures trapped in Ariel's Game had been collected by the daemons in the frozen wastelands west of the Jade Palace.
Хэрэв тийм бол аймшигт чоно эрт балар цагийн эртний хүмүүсийн жаданд үхсэнийхээ дараа мөсөнд битүүмжлэгдэж… олон мянган жилийн дараа хорон санаат сүнсэнд эзлэгдэн, өс хонзонт сүнс болон тэндээс гарч ирсэн байж мэдэх юм.
Англи эх
If so, he could imagine the corpse of the monstrous wolf being encased in ice after dying to the spears of the primordial humans of the bygone era… only to become possessed by a malevolent spirit thousands of years later and emerge from it as a vengeful wraith.
Тэр балар эртний хүмүүсийг агнан махаар нь найрладаг аймшигт махчин байсан болов уу? Эсвэл нэг овгийн сахиус Сүнс байсан бөгөөд өөр овгийн анчид дайснаа устгахын тулд түүнийг хөнөөсөн юм болов уу? Ганцаараа агнадаг байсан уу, эсвэл араатан бурхан мэт бусад махчдыг удирддаг байсан уу?
Англи эх
Had it been a monstrous predator who hunted primal humans and feasted on their flesh? Had it been a guardian Spirit of a human tribe whom the hunters from a different one had slain to eradicate the enemy? Had it hunted alone, or had it led other predators like a bestial deity?
Алуурчин яг одоо галт уулын хойд энгэрт чонон сүрэгтэй тулалдаж байгаа ч энэ нэг нь, энэ нэг нь сүргийн тэргүүн нь байж магадгүй.
Англи эх
Slayer was fighting the pack of wolves on the northern slope of the volcano right now, but this one, this one might have been the leader of the pack.
Эсвэл тэдний бурхан нь ч байж мэднэ.
Англи эх
Or maybe their god.
Ямартаа ч Санни энэ эртний аймшигтай тулалдаанд нүүр тулах ёстой болжээ.
Англи эх
In any case, Sunny was going to have to face this primordial horror in battle.
Чонын гурван айхтар нүд Санни руу ширтэхэд түүний сүнс хүртэл тэр харцны дор чичрэн сэжигнэх шиг болов. Дээрээс нь бууж ирсэн дарамт амьсгал боогдуулам байсан бөгөөд тэр удаан хугацаанд мэдрээгүй байсан нэгэн зүйлийг мэдэрлээ.
Англи эх
The three dreadful eyes of the wolf looked at Sunny, and he felt his very soul shiver and shudder under their gaze. The pressure that descended upon him was suffocating, and he felt something that he had not felt in a long time.
Балар эртний, огт учир шалтгаангүй, бүхнийг дарсан айдас галзуу мэт цохилох зүрхийг нь живүүлэхээр хөөрөн босч байв.
Англи эх
A primal, utterly irrational, overwhelming fear rising to drown his wildly beating heart.
Махчинтай нүүр тулсан олз зөнгөөрөө мэдэрдэг тэр л айдас.
Англи эх
The fear that prey instinctively felt when facing a predator.
Санни ёжтойгоор пиш хийв.
Англи эх
Sunny scoffed.
"Хөөе, чи… Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ?"
Англи эх
"Hey, you… who do you think you are?"
Тэр Хар Шилэн Хэдгэнэнүүдийн дундуур алхан нэг алхам урагшиллаа. Тэгээд одачийнхаа үзүүрээр газар заав.
Англи эх
He took a step forward, walking between the Obsidian Wasps. Then, he pointed to the ground with the tip of his odachi.
"Энэ чинь миний галт уул шүү. Тэгэхээр сүүлээ хавчаад зугтсан нь дээр байх аа."
Англи эх
"This here is my volcano. So, I suggest you tuck your tail and run."
Хариулахын оронд Хараагдсан Ад газар наалдтал бөхийж, цус хөлдөөм архиралт гаргав. Саннигийн нуруугаар хүйтэн жихүүдэс гүйж, сүнс нь хүртэл бүрэн бүтэн үлдэх гэж тэвчин чангарах мэт чичирлээ.
Англи эх
Instead of answering, the Cursed Demon lowered itself to the ground and let out a chilling growl. Sunny felt a cold shiver run down his spine, and his very soul trembled, as if straining to remain intact.
Энэ хорон санаат архиралт л гэхэд доод Зэргийн тоо томшгүй олон хүний, жирийн хүмүүс, Сэрэгсэд… магадгүй Мастеруудын ч, сүнсийг унтраах чадалтай гэдэгт тэр бараг итгэлтэй байв. Энэ хор хонзонд өртсөн Гэгээнтнүүд ч саа болж, тарчлан тамирдах биз…
Англи эх
He was quite certain that this malevolent growl alone could have snuffed out the souls of countless humans of a lesser Rank, mundane people, Awakened… maybe even Masters. Saints would be left paralyzed and writhing in agony after being exposed to this malice…
Тэр царайгаа мушийлгав.
Англи эх
He grimaced.
"За тэгвэл. Ойртоод ир дээ… Миний хөнөөсөн хоёр дахь бурхан болох нэр төрийг чамд олгоё."
Англи эх
"Very well. Come closer, then… I'll give you the honor of becoming the second god I've slain."
Сэтгэгдлүүд
2360-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…