Санни дахиад л Кай, Алуурчин хоёрт Үнэний Дуганд тахил өргүүлэхээр нэг нэг хаш Араатны баримал өгөв. Бүх зүйл өмнөх шигээ болов. Тахилын ширээн дээр тавьмагц баримлууд үнс болон хувирч, тэдэнд шингэв. Сүнсний Цөмийг нь аль хэдийн хүрээлж буй цагирган дээр хоёр дахь цагираг нэмэгдэв…
Англи эх
Once again, Sunny gave Kai and Slayer one jade Beast figure each, to be sacrificed to the Shrine of Truth. Everything happened as it had happened before, after being placed on the altar, the figures turned to ash and were absorbed by them. A second ring was added to the one already encircling their soul cores…
Кайн хувьд бол Сүнсний Цөм гэж хэлж болно. Харин Алуурчны хувьд, ухаан мэдрэлээр ч ойлгошгүй харанхуй мөн чанарынх нь гүнд гэрэлтэх тэр цогийг юу гэж нэрлэхээ Санни сайн мэдэхгүй байлаа. Сүнсний сүүдэр доторх цөмийн хэлтэрхий гэж болох юм.
Англи эх
Well, a soul core in the case of Kai. In the case of Slayer, though, Sunny was not entirely sure what to call the radiant ember at the heart of her unfathomably dark self. A shard of a core in a shadow of a soul, perhaps.
Түүнийг харах зуур Юрисийн нэгэнтээ хэлсэн үг санаанд нь буув. Түүний Сүүдрүүд бүрэн гүйцэд биш гэж. Харин тэднийг гүйцээх арга байдаг бол юу болохыг Санни мэдэхгүй. Гүйцээх хэрэг, ашиг байгаа эсэхийг ч мэдэхгүй.
Англи эх
Looking at it, he remembered what Eurys had told him once. That his Shadows were not entirely complete… if there was a way to complete, though, Sunny did not know what it was. Or if there was a need or a benefit to completing them.
Түүний мэдэх ганц зүйл гэвэл Алуурчин түүний ирэнд амиа алдахаасаа өмнө бүрэн гүйцэд байсан ч одоо бусад Сүүдрүүдийн нэгэн адил түүний нэг хэсэг болсон явдал.
Англи эх
All he knew was that Slayer had been complete before being slain by his blade, but now, she was a part of him, just like the rest of his Shadows were.
«Тайлах ёстой бас нэг нууц… хэзээ нэгэн цагт.»
Англи эх
'Another mystery to solve… one day.'
Хоёр дахь үнсэн цагираг Кай, Алуурчин хоёрыг хамаагүй хүчирхэг болгов. Мөн Санни тэдэнд Хүсэл Зоригоосоо хавьгүй ихийг шингээж чадах болсон нь хоёулангийнх нь аль нэгийг Их Хар Зүүдний Амьтадтай тулалдаанд илгээхэд санаа зовохооргүй хэмжээнд хүрэв.
Англи эх
The second ring of ash made Kai and Slayer much stronger. It also allowed Sunny to imbue them with far more of his Will, enough so that he would not worry about sending either of them into a battle with Great Nightmare Creatures.
Хараагдагсдын хувьд гэвэл… тэдэнтэй нүүр тулахдаа Санни өөрөө ч тийм ч итгэлтэй байдаггүй. Гэсэн хэдий ч нөхөд нь түүний Хүсэл Зоригоор ийм их хүч авсан болохоор Хараагдагсдыг унагахад нь ядаж тусалж чадах болжээ. Тэдний сум уруудсан тэр бурхдын махан биеэс зураас ч үлдээлгүй ойж унахгүй болно.
Англи эх
As for the Cursed Ones, well… Sunny himself was not too confident when facing those. With how much his companions were empowered by his Will, however, they would at least be able to help him take the Cursed Ones down. Their arrows would not bounce off the flesh of those fallen gods without leaving a scratch.
«Энэ ч бас юм шүү.»
Англи эх
'That's something.'
Үнэндээ бол энэ асар том Хишиг байлаа. Чоно болон түүний сүргийн сүүдрүүд ч одоо түүний сүнсэнд амарч байв. Санни Ариун Адын хий дүрсийг оршихуйд дуудаж чадах л юм бол түүний бяцхан арми гайхалтай хүчирхэг болох нь тодорхой.
Англи эх
That was quite a boon, actually. The shadows of the Wolf and its pack were resting in his soul now, as well, as long as Sunny could summon the shade of the Sacred Demon into existence, his small army was going to become tremendously more powerful.
Гэсэн ч…
Англи эх
Still…
Тэр алган дээрээ үлдсэн гурав дахь хаш баримал буюу Цасан Адын баримлыг ширтэв.
Англи эх
He studied the third jade figure, the Snow Demon figure, which was left laying on his palm.
Тэр өөрөө ч бас хүчирхэгжихийг хүсэж байлаа. Цасан Дарангуйлагчийн жигшүүрт амьтдаас тав нь, тэр дундаа гурван Хараагдагсад түүний гарт аль хэдийн унажээ… гэвч эдгээр тулааны туршлага Саннид итгэл төрүүлэхийн оронд зөвхөн түгшүүр л авчирчээ.
Англи эх
He wanted to become stronger, as well. Five of the Snow Tyrant's abominations had already fallen by his hand, including three Cursed Ones… but instead of making him feel secure, the experience of those battles only made Sunny feel trepidation.
Чонотой хийсэн тулаан үс хялгасын зөрүүтэй байсан. Эцэст нь тэр ялсан, бас үнэхээр гайхамшигтай ялалт байсан. Гэсэн ч амиа алдах нь хичнээн амархан байсныг Саннигаас илүү мэдэх хүн үгүй.
Англи эх
The battle against the Wolf had been a close one. He had triumphed in the end, and it was quite a spectacular victory. And yet, nobody knew better than Sunny how easily he could have lost his life instead.
Хараагдсан Чөтгөртэй тэр яаж тулалдах билээ?
Англи эх
How was he going to fight a Cursed Devil?
Мангас, Ад хоёрын хоорондох хүчний зөрүү чанарын шинжтэй байдаг, учир нь Адууд оюун ухаантай. Гэвч Ад, Чөтгөр хоёрын хоорондох зөрүү ч бас түүнээс дутахгүй, учир нь Чөтгөрүүд бузар, аймшигт хүчийг захирдаг. Уруудсан бурхан хүчээ түүний эсрэг дэлгэвэл тэр яах вэ?
Англи эх
There was a qualitative jump in power between Monsters and Demons, because Demons were sapient. But there was just as significant of a jump between Demons and Devils, because Devils wielded profane and terrifying powers. What was he going to do when a fallen deity unleashed its powers against him?
Тэр бурхныг Араатнууд биш Мангасууд дагалдаж явбал яах вэ? Эсвэл бүр дээд Ангийн амьтад?
Англи эх
What if that deity was accompanied not by Beasts, but by Monsters? Or even creatures of a higher Class?
Тиймээс… Санни илүү хүчнээс татгалзах бодолгүй байлаа.
Англи эх
So… Sunny was not going to refuse more power.
Гэхдээ тэр бас үнэнийг мэдэхийг хүсэж байв.
Англи эх
That said, he also wanted to learn the truth.
Цасан Адын баримлыг Үнэний Дуганд тахил болгосноор авах хүч нь өчүүхэн биш юм гэхэд ч дорвитой зүйл байхгүй нь лавтай. Кай, Алуурчин хоёр үнсний тусламжтайгаар түүний Хүсэл Зоригийг зээлж чадна, харин Санни юуг зээлэх юм бэ? Хамгийн ихдээ л хүч нь бага зэрэг нэмэгдэнэ.
Англи эх
Whatever boost he could receive from sacrificing the Snow Demon figure to the Shrine of Truth was bound to be if not insignificant, then at least marginal. Kai and Slayer could borrow his Will with the help of ash, but what would Sunny borrow? At most, his strength would somewhat increase.
Харин мэдлэг бол бүх хүчний эх сурвалж. Үүнийг өөр хэн ч биш, Уивер өөрөө хэлсэн байдаг… тэгэхээр хэрэгтэй нэгэн үнэнийг мэдэх нь баримал тахил болгосноос хавьгүй их хүч түүнд өгч магадгүй юм.
Англи эх
Knowledge, on the other hand, was the origin of all power. It was none other than Weaver themself who had said it… so, learning a useful truth could actually give him far more power than sacrificing a figure would.
Эсвэл үгүй ч байж магадгүй.
Англи эх
Or not.
«Шийдлээ.»
Англи эх
'I've decided.'
Санни санаа алдав.
Англи эх
Sunny sighed.
"Энэ юмыг лаав руу шидчих юм болов уу даа."
Англи эх
"I think I am going to toss this thing into the lava."
Шинэ хүчиндээ дасах гэж нумаа татаж байсан Кай түүн рүү түр зуур хялайв.
Англи эх
Kai, who had been drawing his bow to get used to his newfound strength, glanced at him briefly.
"Чамд аль нь зөв санагдана, тэр л байг."
Англи эх
"Whatever you think is best."
Тэгээд тэр нумаа буулгаж, түүн рүү чин харав. Кайн царайнд хачин илэрхийлэл тодорчээ. Хөмсгөө зангидсан гэхээр биш ч, түүнтэй адилхан нэг юм.
Англи эх
Then, he lowered the bow and looked at him properly. There was a strange expression on Kai's face, not quite a frown, but something similar to it.
Санни хөмсгөө өргөв.
Англи эх
Sunny raised an eyebrow.
"Юу вэ?"
Англи эх
"What?"
Кай хэсэг дуугүй байснаа толгой сэгсрэв.
Англи эх
Kai remained silent for a bit, then shook his head.
"Үгүй ээ, юу ч биш. Зүгээр л… тэр Ад. Түүнтэй тулалдаж байхдаа хачин юм харсан уу?"
Англи эх
"No, nothing. It's just… that Demon. Did you see anything strange when fighting it?"
Санни хэд хэд нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked a few times.
"Тэр Ад чинь ертөнцийн бус бурхан байсан шүү дээ. Түүний бүх юм хачин байсан. Яг юуг хэлээд байгаа юм?"
Англи эх
"That Demon was an eldritch god. Everything about it was strange. What do you mean exactly?"
Кай жаахан эргэлзсэнээ мөрөө хавчив.
Англи эх
Kai hesitated a little, then shrugged.
"Зүгээр л… гуулин аваргатай тулалдаж байхдаа нэг юм харсан юм шиг санагдаад. Чиний тэр өтөнд тусалж байхдаа гэсэн үг л дээ."
Англи эх
"It's just… I think I saw something, when I was fighting the brass giant. Helping that worm of yours fight him, I mean."
Элбэгшлийг дурдахдаа түүний царай бага зэрэг гашуун болсонд Санни ярсхийв.
Англи эх
His expression soured a little at the mention of Abundance, prompting Sunny to grin.
"Энэ юу мэдрэгдээд байна аа? Элбэгшилд жаахан жигшил төрөөд байна уу? Болиоч, Кай, тэр чинь зүгээр л өт шүү дээ… үнэхээр асар том, ариун өт. Үнэндээ бол бараг могой луу. Луу, могой луу хоёр чинь төрөл садан, тэгэхээр та хоёр нэг ёсондоо ах дүүс болж таарах биш үү?"
Англи эх
"What is this I'm sensing? A bit of repulsion toward Abundance? Come on now, Kai, it is just a worm… a truly enormous, sacred worm. Actually, it is practically a wyrm. Dragons and wyrms are kin, so doesn't that sort of make the two of you siblings?"
Кай чичирхийлэв.
Англи эх
Kai shuddered.
"Ямар ч өт миний ах дүү биш, баярлалаа! Ийм аймшигтай юм битгий яриач, Санни!"
Англи эх
"No worm is a sibling of mine, thank you very much! Please don't say such terrible things, Sunny!"
Санни инээв.
Англи эх
Sunny laughed.
"За за, тэгье. Ингэж гомдох хэрэг алга. Ямартай ч юу харсан юм бэ? Чиний нүд ямар онцгой гэдгийг бид хоёулаа мэднэ, Кай, тиймээс түүнийг дутуу үнэлэх алдаа бүү гарга."
Англи эх
"Well, alright. No need to be so offended. In any case, what was it that you saw? We both know how special your sight is, Kai, so don't make the mistake of underestimating it."
Санни Зэргээрээ Кайгаас дээгүүр, хүчээрээ ч хэмжээлшгүй давуу байсан ч энэ нь бүх талаараа найзаасаа илүү гэсэн үг биш. Тухайлбал, мэдрэх чадвараараа Кай түүнээс, үнэндээ хэнээс ч, хол түрүүлж байв. Тиймээс Кайн харсан зүйл юу ч байсан Санни түүнийг нухацтай авч үзэх хандлагатай байлаа.
Англи эх
Sunny was higher in Rank than Kai and vastly more powerful, but that did not mean that he was superior to his friend in all regards. In terms of perception, for example, Kai was far ahead of him, or anyone else, really. So, Sunny was inclined to take whatever Kai had seen seriously.
Кай хөмсгөө зангидан хэсэг удаан тээнэгэлзсэнээ эцэст нь хэлэв:
Англи эх
Kai lingered for a while, frowning, then said finally:
"Тулааны үеэр… хэд хэдэн удаа аваргын ард агаарт нэг юм гялтганаж байгаа юм шиг санагдсан. Гэтэл сайн харах гэх болгонд тэнд юу ч байдаггүй. Буруу харсан байх гэж шийдчихээд байтал дараа нь тэр гялбаа дахиад анхаарлыг минь сарниулдаг. Эцэст нь…"
Англи эх
"During the battle… a few times, I thought I saw something glistening in the air behind the giant. But every time I tried to take a closer look, there was nothing there. I would decide that I saw wrong, only to be distracted by that shine again later. Eventually…"
Тэр хэсэг зогтусаад нэмж хэлэв:
Англи эх
He paused for a moment, then added:
"Нуруунаас нь мөнгөлөг утас сунаж, алс хол руу алга болж байгааг анзаарсан юм шиг санагдсан. Тэр утас байхгүйтэй адил нарийн, нимгэн байсан болохоор би хүртэл тод харж чадаагүй. Тэгээд нүд ирмэхийн зуур алга болсон болохоор зүгээр л бүгдийг төсөөлөөгүй гэдэгтээ итгэлгүй байна. Тулаан чинь тун үймээнтэй байсан шүү дээ."
Англи эх
"I thought that I noticed a silver thread extending from his back and disappearing into the distance. It was so thin and fine as to almost be non-existent, so even I could not see it clearly. Then, it was gone in the blink of an eye, so I can't be sure that I did not simply imagine the whole thing. The battle was quite hectic, after all."
Санни түүн рүү харан хэсэг дуугүй байв.
Англи эх
Sunny remained silent for a while, looking at him.
"Чи бүх Цасан жигшүүрт амьтдад хачин юм байна гэж хэлээгүй билүү? Тэдний нуруунаас ч бас хачин утаснууд сунаж байсан байж болох уу?"
Англи эх
"Didn't you say that there was something strange about all the Snow abominations? Could they have strange threads extending from their backs as well?"
Санни өөрөө ямар ч утас хараагүй, мэдрээгүй. Гэвч эдгээр утаснууд Кайн хэлсэн шиг хэмжээлшгүй нарийн юм бол газарт сүүдэр ч тусгахгүй, тиймээс түүнд мэдрэх юм ч байхгүй байсан хэрэг.
Англи эх
Sunny himself had not seen or sensed any threads. But if these strings were as infinitely thin as Kai had said, there would be no shadows left by them on the ground, and therefore, there would have been nothing for him to sense.
Гэхдээ энэ нь хүүхэлдэйчний утсаар татагдаж буй хүүхэлдэйн дүр төрхийг сануулж, нэлээд сэжигтэй сонсогдож байв. Цасан Дарангуйлагч баримлуудаа ямар нэг аргаар удирдаж байх ёстой тул Санни энэ дүр зурагт хүчтэй хариу үйлдэл үзүүлэв.
Англи эх
It sounded quite suspicious, though, summoning imagery of puppets being pulled by puppeteer's strings. The Snow Tyrant had to be controlling its figures somehow, so Sunny responded to that imagery strongly.
Кай мөрөө хавчив.
Англи эх
Kai shrugged.
"Мэдэхгүй."
Англи эх
"I don't know."
Санни санаа алдав.
Англи эх
Sunny let out a sigh.
"...Тэгвэл ойрын өдрүүдэд эдгээр утсыг сайн ажиглаж бай. Дахиад нэгийг анзаарвал надад хэлээрэй."
Англи эх
"...Keep an eye out for these threads in the days to come, then. If you do notice another, let me know."
Ингэж хэлээд тэр холдон, сүмээс гарав.
Англи эх
With that, he headed away and left the temple.
Тавцангийн захад очоод Санни лаавын нуурыг ширтэв. Энд халуун нь тэвчихийн аргагүй шахам байсан тул тэр удаан саатсангүй, хаш баримлыг шууд нуур руу шидэв.
Англи эх
Walking over to the edge of the platform, Sunny looked across the lake of lava. The heat here was almost unbearable, so he did not loiter around and directly tossed the jade figure into the lake.
Буцалж бургилах лаав түүнийг залгихад тэр хэдэн алхам ухарч суув.
Англи эх
As it was swallowed by bubbling lava, he took a few steps back and sat down.
«Үзье л дээ…»
Англи эх
'Let's see…'
Энэ удаа ямар үнэн хүлээн авахад нөлөөлөх болов уу гэж найдан Санни хамгийн их хариулт авахыг хүссэн асуултууддаа анхаарлаа төвлөрүүлэв.
Англи эх
Sunny concentrated on the questions he wanted answered the most, hoping that it would affect what truth he received this time.
Ертөнц хэрхэн мөхсөн бэ? Бурхад хэрхэн үхсэн бэ? Уивер юу…
Англи эх
How had the world ended? How had the gods died? What had Weaver…
Тэгтэл гэнэт тэр өөр газар байлаа.
Англи эх
Then, suddenly, he was somewhere else.
Сэтгэгдлүүд
2369-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…