Уулс нурж, өргөн уудам хөндий бий болжээ. Ногоон энгэрүүд бутарсан хадны бор цөл болон хувирсан бөгөөд… одоо тэр цөл улаан гол болон хувирч байлаа.
Англи эх
The mountains had collapsed, creating a vast valley. The green slopes had turned into a brown desert of crushed rock… and now, the desert turned into a red river.
Эзэнт Гүрний цэргүүд урагш алхахад тэдний цусан улаан нөмрөгүүд час улаан түрлэг мэт долгилж, жадных нь үзүүрт нарны гэрэл гялалзана.
Англи эх
The blood-red cloaks of the imperial soldiers were like a crimson tide as they marched forward, sunlight glistening on the tips of their spears.
Жагсан явах дайчдын далайн дээгүүр, өндөрт нэгэн шонхор зөөлөн салхинд хөвөн нисэж явлаа. Тэр хушуугаа ангайн донгодоод, далавчаа дэвэн холдов. Яг цагтаа хөдөлсөн нь тэр. Хормын дараа алтан сум хажуугаар нь тэнгэрийг урах мэт гялсхийн өнгөрөв.
Англи эх
Far above the sea of marching warriors, a hawk was gliding on the gentle winds. It opened its beak and let out a cry, then moved its wings to fly away. It was just in time, a moment later, a golden arrow flashed past it, tearing the sky apart.
Шонхор далавчаа хумин доош шунган унаад, үл үзэгдэх харваачийн хүйтэн харцнаас мултрахаар дахин далавчаа дэлгэн хөвөв.
Англи эх
The hawk folded its wings and plummeted down, then spread them again to glide and escape the cold gaze of the unseen archer.
Тэр чидун модоор бүрхэгдсэн долгиолсон толгод, үзэсгэлэнт хотуудын дээгүүр нисэн одов. Цагаан хадны дунд өнгө өнгийн цэцэг дэлгэрсэн арлууд бүхий дарсан өнгөт далайн дээгүүр ч нисэв. Ариун араатнууд маргад навчсын сүүдэрт амран хэвтэх, ан амьтан бужигнасан өтгөн ойнуудын дээгүүр, үнэт гантиг олборлож буй гүн чулуун уурхайнуудын дээгүүр, нам гүм дугануудын дээгүүр ч нисэв.
Англи эх
It flew away, across the rolling hills of olive trees and beautiful cities. Across the wine-colored sea with islands where vibrant flowers bloomed among white rocks. Across deep forests teeming with wildlife, where holy beasts rested in the shade of emerald canopies, deep quarries where precious marble was being mined, and tranquil shrines.
Удахгүй Дайны эрүүнд залгигдах гэж буй амар амгалан орны дээгүүр.
Англи эх
Across a peaceful realm that was about to be devoured by the jaws of War.
Эцэст нь шонхор өндөр толгойг тойрон дэлгэрсэн асар том хотод хүрч, даруухан харшийн хашаанд газардаад, мөрөндөө бугын арьс нөмөрсөн эмэгтэй болон хувирав. Түүний хүрэн шаргал арьс хөлсөнд норж, амьсгал нь давчдан, ийм хол замыг ийм богино хугацаанд туулсны ядаргаа царайнд нь тодорно.
Англи эх
Eventually, the hawk reached a vast city that sprawled around a tall hill and landed in the courtyard of a humble manor, turning into a woman who wore a deer hide around her shoulders. Her olive skin was covered in sweat, and her breathing was labored, her face showing fatigue from having crossed such a great distance in such a short time.
"Хатагтай минь!"
Англи эх
"My lady!"
Шивэгчид түүнд ус, шинэхэн жимс өргөхөөр гүйлдэн ирэх агаад нүд нь хүндэтгэл, бишрэлээр гялалзаж байв.
Англи эх
Handmaidens rushed to offer her water and fresh fruit, their eyes gleaming with awe and veneration.
Эмэгтэй гоё хээ зурсан хоёр бариултай ваарнаас ханатлаа уугаад, залуу охидыг гараараа даллан холдуулав. Тэднийг харах агшинд түүний нүд хэсэгхэн зуур уй гашуугаар бялхав.
Англи эх
The woman drank deeply from a beautifully painted amphora, then waved the young girls away. When she looked at them, her own eyes became full of sorrow for a brief moment.
Тэгээд тэр уй гашуугаа нуув.
Англи эх
Then, she hid her sorrow away.
"Үүнд зав алга. Ханхүү хаана байна? Би түүнтэй уулзах ёстой."
Англи эх
"No time for that. Where is the prince? I must see him."
Шивэгчид бие бие рүүгээ харцгаахад тэр хөмсгөө зангидав.
Англи эх
The handmaidens looked at each other, prompting her to frown.
"Юу болов?"
Англи эх
"What is it?"
Тэд толгой зүг харцгаав. Тэнд цагаан багануудаа он цагийн урсгалд элээлгэсэн эртний сүм сүндэрлэнэ.
Англи эх
They looked in the direction of the hill, where an ancient temple stood, its white pillars weathered from the passage of time.
"Зөнч… таныг дуудсан юм. Ханхүүг ч бас."
Англи эх
"It is the Oracle… you have been summoned. The prince, as well."
Эмэгтэй гашуунаар санаа алдаж, уруул дээрх усаа арчив.
Англи эх
The woman sighed bitterly, then wiped the water off her lips.
"Одоо л ам нээх нь уу?"
Англи эх
"Now they are speaking, huh?"
Тэр хэсэг зуур нүдээ аниад, дараа нь цэх зогсон залуу шивэгчид рүү дахин нэг харав.
Англи эх
She closed her eyes for a few moments, then straightened and looked at the young handmaidens one more time.
Түүний харцан дор охид ичингүйрэн хихилзэхэд эмэгтэйн царай хатуурав. Тэр эргэж, ар тийшээ ч харалгүй явж одов.
Англи эх
The girls giggled in embarrassment under her gaze, which made the woman's face harden. Turning away, she left without looking back.
Түүнийг ирэхэд сүм доторх уур амьсгал хачин байлаа. Ихэнх цагтаа эзгүй байдаг сүмд одоо хүмүүс цугларчээ.
Англи эх
The atmosphere in the temple was strange when she arrived. It stood empty most of the time, but now, there were people.
Тэдний ихэнхийг нь тэр таньж байлаа...
Англи эх
She recognized most of them...
Тайван, ухаалаг нүдтэй язгууртан залуу байв. Энэ нутагт ховор тохиолдох улаан үстэй хүү байв. Урт хар гэзэгтэй, эрдэмтэн төрхтэй эмэгтэй ч байв. Түүний ганган гоо үзэсгэлэн даруухан хэрнээ ид шид мэт сэтгэл татна.
Англи эх
There was a noble young man with calm and wise eyes. A boy with red hair, an unusual color in this land. A scholarly woman with a long black braid, her graceful beauty both subtle and bewitching.
Мөн өргөн мөртэй, өндөр дайчин байсан бөгөөд сүндэрлэсэн нуруу нь бусдыг өчүүхэн мэт харагдуулна. Барималч шиг харагдах, гоёмсог хувцастай нарийхан эр байв. Арзгар арьс нь наранд хүрэл мэт борлосон, далайтай ижил өнгийн нүдтэй хөлөг онгоцны ахмад байв. Дуу нь орон даяар алдаршсан сохор яруу найрагч байв. Тахилч бүсгүй юм уу, өндөр зиндааны янхан юм уу, эсвэл аль аль нь ч байж мэдэх эмэгтэй ч байв…
Англи эх
There was also a tall warrior with broad shoulders, his towering height making the others seem puny. A slender man in elegant clothes who looked like a sculptor. A ship captain whose rough skin had turned bronze in the sun, his eyes the same color as the sea. A blind poet whose songs were renowned across the realm. A woman who was either a priestess or a courtesan, or maybe both…
Хүүг эс тооцвол тэдний хүн нэг бүр ямар нэг шалтгаанаар алдартай байв. Зарим нь асар хүчирхэг, зарим нь бага зэрэг л хүчтэй... гэвч бүгд л онцгой хүмүүс.
Англи эх
Each and every one of them, except the boy, was famous for one reason or another. Some of them were immensely powerful, while some were only slightly so... but all were outstanding.
Ер нь хачин бүрэлдэхүүнтэй цугларалт байлаа.
Англи эх
All in all, it was a strange crowd of people.
Мөрөндөө бугын арьс нөмөрсөн эмэгтэй ирснээр тэд одоо есүүлээ болов.
Англи эх
As the woman wearing a deerskin around her shoulders arrived, there were now nine of them.
Тэр цугласан хүмүүсийг хөмсөг зангидан харсан ч юу ч хэлэхгүй байхыг сонгов.
Англи эх
She looked at the gathering with a frown, but chose to say nothing.
Харин дайчин дуугарч, түүний нүргэлэх хоолой эртний сүмийн дээвэр дор цуурайтав:
Англи эх
The warrior spoke, instead, his booming voice echoing under the roof of the ancient temple:
"Ямар мэдээ байна?"
Англи эх
"What news?"
Эмэгтэй товчхон хариулав.
Англи эх
The woman answered curtly.
"Бидний таамагласнаар боллоо. Гүрнийхэн аль хэдийн мордсон байна."
Англи эх
"It is as we expected. The imperials are already on the march."
Дайчин хэлээ тачигнуулав.
Англи эх
The warrior clicked his tongue.
"Хараал ид! Энд цаг алдаж байхын оронд иргэдийг цэрэгт цуглуулж байх ёстой юм."
Англи эх
"Curses! I should be gathering citizens into an army, not wasting my time here."
Язгууртан залуу түүн рүү тайвнаар харав.
Англи эх
The noble young man looked at him calmly.
"...Биднийг дуудсан шүү дээ."
Англи эх
"...We were summoned."
Нуруу өндрийн ялгааг үл харгалзан өндөр эр цочирдсон бололтой. Тэр толгойгоо гудайлгав.
Англи эх
Despite the difference in their height, the tall man seemed taken aback. He lowered his head.
"Уучлаарай, Ханхүү минь. Би хэлэх ёсгүй үг хэллээ."
Англи эх
"I am sorry, my prince. I spoke out of turn."
Удалгүй тэднийг сүмийн Дотоод Ариун Газар руу дагуулан оруулав. Тэнд хөшигний цаана гурван дүр сууж байлаа.
Англи эх
Soon, they were ushered into the inner sanctum of the temple. There, three figures sat behind a veil.
Бяцхан охин, нас биед хүрсэн эмэгтэй, хорчийсон хөгшин эмгэн…
Англи эх
A young girl, a mature woman, and an old hag…
Гурвуулаа сохор байсан ч хараатай хэнээс ч илүү ихийг хардаг байв.
Англи эх
All three of them were blind, but saw much more than anyone with sight could.
Тэд бол Зөнч байлаа.
Англи эх
They were the Oracle.
Залуу эр тэдний өмнө сөхрөв.
Англи эх
The young man kneeled before them.
"Би, Юрис, та бүхэнд мэндчилье. Бид таны дуудлагаар ирлээ."
Англи эх
"I, Eurys, greet you. We have arrived to answer your call."
Гурван эмэгтэй инээмсэглэн хариулахад гурван хоолой нь нэг болон нийлэв:
Англи эх
The three women smiled and answered, their three voices becoming one:
"Мэнд үү, ах минь!"
Англи эх
"Greetings, brother!"
"Мэнд үү, хүү минь."
Англи эх
"Greetings, my son."
"Мэнд үү, жаал минь."
Англи эх
"Greetings, child."
Залуу эр, Ханхүү Юрис, гүнзгий амьсгаа авав.
Англи эх
The young man, Prince Eurys, took a deep breath.
"Эх орон маань аюулын ирмэг дээр байна, Зөнч өө. Тиймээс бид таниас гуйж байна… орноо хэрхэн аврахыг бидэнд зааж өгөөч."
Англи эх
"Our homeland is in grave peril, oh Oracle. And so, we beseech you… please, show us how to save our realm."
Бяцхан охин гунигтай харагдана. Эмэгтэй хөдөлгөөнгүй хэвээр. Хөгшин эмгэн инээд алдав.
Англи эх
The young girl seemed sad. The woman stayed motionless. The old hag laughed.
"Эцэст нь ёс журам сурчихав уу, дэггүй жаал минь?"
Англи эх
"Have you finally learned manners, naughty child?"
Залуу эр хэсэг дуугүй байснаа үгээ давтав:
Англи эх
The young man stayed silent for a few moments, then repeated his words:
"Бид таниас гуйж байна."
Англи эх
"We beseech you."
Бяцхан охин хөшгийг давж түүнд хүрэхийг хүссэн мэт хөдлөхөд эмэгтэй түүнийг барьж зогсоов. Тэр толгойгоо эргүүлж, сөхөрсөн Ханхүүтэй нүүр тулан тайвнаар хэлэв:
Англи эх
The young girl moved, as if wanting to cross the veil and touch him, but the woman held her back. She turned her head to face the kneeling prince, and then said calmly:
"Уучлаарай, хүү минь. Гэвч бид чамайг үүний төлөө дуудаагүй."
Англи эх
"I am sorry, my son. But that is not why we called you."
Ханхүүгийн ард зогсох найман хүн цонхийх зуур Ханхүү өөрөө уруулаа жимийв.
Англи эх
The eight people staying behind the prince paled, while the prince himself pursed his lips.
Гурван эмэгтэйн хоолой хоорондоо уусан нийлсээр үргэлжлэв.
Англи эх
The three women continued, their voices fusing with each other.
"Бидний энэ нутаг…"
Англи эх
"This land of ours…"
"Аврагдахгүй."
Англи эх
"Cannot be saved."
"Хувь тавилангийн нэхмэл уудам ч бас хэрцгий."
Англи эх
"The tapestry of fate is vast, but it is also cruel."
"Эзэнт Гүрнийг зогсоож чадахгүй."
Англи эх
"The empire won't be stopped."
"Бидний хотууд…"
Англи эх
"Our cities…"
"Шатна."
Англи эх
"Will burn."
"Ард түмэн маань боолчлогдоно."
Англи эх
"Our people will be enslaved"
"Хаант улс маань мөхөж, нэр нь хүртэл мартагдана."
Англи эх
"Our kingdom will fall, its very name forgotten."
"Бид үүнийг зогсоож чадахгүй."
Англи эх
"We cannot stop it."
"Гэвч…"
Англи эх
"But…"
Зөнч дахин дуугарахаас өмнө хэсэг чимээгүй боллоо.
Англи эх
There was a moment of silence before the Oracle spoke again.
"Бид өшөөгөө авч чадна."
Англи эх
"We can avenge ourselves."
"Та есүүл авч чадна."
Англи эх
"The nine of you can."
"Та есүүл заавал авна."
Англи эх
"The nine of you will."
"Дайны Эзэнт Гүрэн…"
Англи эх
"The Empire of War…"
"Мөхөх ёстой."
Англи эх
"Must be destroyed."
Ханхүү Зөнч рүү өөдөөс харахад нүд нь харанхуйгаар дүүрэн байв.
Англи эх
The prince looked up at the Oracle, his eyes full of darkness.
Эцэст нь тэр доош харав.
Англи эх
Eventually, he looked down.
"...Ай, ай даа. Есөн хүн яаж эзэнт гүрнийг мөхөөх юм бэ? Түүнийг бурхан хамгаалдаг шүү дээ."
Англи эх
"...My, oh my. How can nine people destroy an empire? It is protected by a god."
Хэдэн хором чимээгүй байсны эцэст бяцхан охин урагш тонгойв.
Англи эх
There were a few moments of silence, and then the little girl leaned forward.
Түүний хүүхдийн хоолой эртний сүмийн нам гүмд жингэнэн, дээвэр дор нь цуурайтав:
Англи эх
Her childish voice resounded in the silence of the ancient temple, echoing under its roof:
"Тэгвэл та нар бурхдыг алах хэрэгтэй."
Англи эх
"Then you must kill the gods."
Сэтгэгдлүүд
2370-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…