Тэнхлэгийн Мод дэндүү асар том болохоор түүнийг эд зүйл гэхээсээ илүү нэгэн газар мэт л хүлээн авахаас өөр аргагүй. Юутай ч Ариэлийн Тоглоомын сүрлэг оргилууд аль хэдийн Дэлхийн аль ч уулнаас өндөр байсан атал энэ мод тэднээс ч илүү сүндэрлэж байлаа. Санни, Кай хоёрын зогсож буй мөчир хэдэн километр урт, тал хээр шиг өргөн бөгөөд түүнийг бүрхсэн холтосны хонхорхой, товгорууд нь хоёр хүн хөл зэрэгцэн алхахад ч хангалттай өргөн байв.
Англи эх
The Axis Tree was so vast that it could only be perceived as a place, not as a thing. After all, it towered higher than the great peaks of Ariel's Game, which were already taller than any mountain on Earth, the branch Sunny and Kai were standing on was many kilometers long and as wide as a field, the ridges of the bark covering it more than spacious enough for two people to walk on.
Яг ийм аварга мөчрүүд орооцолдон доош болон дээш алсад үргэлжилж, толгой эргэм гурван хэмжээст төөрдөг зам үүсгэжээ. Энэ аварга модны мөчир дээр бүхэл бүтэн үндэстэн нутаглаж болохоор байв… гэвч өнөөдөр түүний эзгүй уудам орон зайд ганцхан Санни, Кай хоёр л байлаа.
Англи эх
A complicated tangle of similarly colossal branches extended far down and high up, creating a dizzying three-dimensional labyrinth. A whole nation could have made their home on the branches of this great tree… today, however, Sunny and Kai were the only people populating its desolate immensity.
Нар тэнгэрийн хаяанд дөнгөж шингэж, үүлсийн далай зүүд мэт час улаан туяаны сүүлчийн ул мөрөөр гэрэлтсээр байсан ч шөнө аль хэдийн ертөнцийг хилэн харанхуйн хөшгөөр нөмрөөд эхэлжээ.
Англи эх
The sun had just disappeared beyond the horizon, and although the sea of clouds still glowed with the last vestiges of a dreamlike crimson sheen, the night was already enveloping the world with a veil of velvet darkness.
Ертөнц хөдөлгөөнгүй байсан ч чимээгүй биш байв. Харин урсах усны тайвшруулам шуугиан бүхнийг нэвчин дүүргэж байлаа.
Англи эх
The world was still, but it was not silent. Instead, it was permeated by the soothing murmur of flowing water.
Хэдхэн хормын өмнө Тэнхлэгийн Мод цасанд хучигдаж байсан юм. Одоо цас хайлж, хүйтэн усны урсгал титан мөчрүүдийн уудам орооцолдлыг даган тунгалаг хүрхрээ болон цувран асгарч байв. Санни цасны оронд үнс, хайлмаг чулуу ирэх байх гэж бодож байсан ч гайхалтай нь тийм юм огт болсонгүй.
Англи эх
The Axis Tree had been covered in snow just a few moments ago. Now, the snow was melting, torrents of cold water cascading down the vast maze of titanic branches in a series of clear waterfalls. Sunny had expected ash and lava to replace it, but to his surprise, nothing of the sort happened.
Харин аварга мод цагаан нөмрөгөө тайлуулаад нүцгэн үлдэж, хуурай мөчрүүд нь салхинд аяархан найгана. Уудам мөчрүүдэд нь ганц ч навч, жимс, амьдралын өчүүхэн шинж ч алга. Үнэндээ олон мөчир нь хугарсан, бүр олон нь хэврэг, өвчин туссан мэт харагдаж байлаа.
Англи эх
Instead, the great tree was simply stripped of its white mantle and left bare, its naked branches swaying gently in the wind. There were no leaves, no fruit, no sign of vitality to their vast expanse. In fact, many of the branches were broken, while many more seemed frail and diseased.
Тэнхлэгийн Мод… жинхэнэ ёсоор, бүрмөсөн үхчихсэн юм шиг.
Англи эх
It was as if the Axis Tree… was truly and utterly dead.
Санни болгоомжтойгоор эргэн тойрноо ажиглав.
Англи эх
Sunny looked around cautiously.
"Энэ газар ямар хэрэгтэй гэж чи бодож байна?"
Англи эх
"What do you think this place does?"
Тоглоомын самбар дээр онцгой таван нүд байдаг, Цайзууд, Дуганууд болон Тэнхлэгийн Мод. Санни эхний дөрвийнх нь зориулалтыг бараг тайлчихсан ч төв нүдний үүрэг юу болохыг огтхон ч мэдэхгүй хэвээр байлаа.
Англи эх
There were five special squares on the game board, the Castles, the Shrines, and the Axis Tree. Sunny had mostly figured out the purpose of the first four, but he still had no idea what the function of the central square was.
Кай ч мөн эргэн тойрноо харж байв.
Англи эх
Kai was looking around, as well.
"Ямар ч барилга байгууламж харагдахгүй байна. Онцгой юм ч мэдрэгдэхгүй байна."
Англи эх
"I don't see any structures. And I don't feel anything special, either."
Санни хэсэг бодлогошров.
Англи эх
Sunny contemplated for a while.
Самбарыг туулахад чухал байхаас гадна төв нүд ямар нэг хэрэгтэй байх ёстой. Голыг эзэлсэн тоглогч давуу талтай байх нь гарцаагүй, гэвч зөвхөн тэр давуу тал л энэ нүдийг онцгой болгоход хангалтгүй.
Англи эх
There had to be some use for the central square, apart from how important it was for traversing the board. The player occupying the middle would definitely have an advantage, but that advantage alone was not enough to make the square special.
Үнэндээ Хаш Самбарын хажуу талуудад ердөө дөрвөн рун л сийлэгдсэн байсан, үнс, цас, айдас, үнэн. Модны рун түүний харсан газар хаана ч байгаагүй.
Англи эх
Granted, there had only been four runes carved on the sides of the jade board, ash, snow, fear, and truth. There was no tree rune anywhere he had seen.
Гэсэн ч…
Англи эх
Still…
"Жаахан судалж үзье."
Англи эх
"Let's explore a little."
Кай хэсэг эргэлзээд, хоолойгоо засав.
Англи эх
Kai hesitated for a moment, then cleared his throat.
"Үнэндээ… түүнээс өмнө…"
Англи эх
"Actually... before that..."
Тэр дээрээс унах тунгалаг усны урсгал руу заав.
Англи эх
He pointed to the streams of clear water falling from high above.
"Энэ их усыг зүгээр л дэмий урсгачих нь харамсалтай биш гэж үү?"
Англи эх
"Wouldn't it be a shame to just waste all this water?"
Санни түүн рүү гайхширан ширтсэнээ, мушилзан инээв.
Англи эх
Sunny stared at him in confusion, then scoffed.
"За за, яахав, хүссэнээрээ."
Англи эх
"Sure, go ahead."
Удалгүй тэд хоёул удаан хугацааны дараа анх удаа сэргэж, цэвэрхэн болоод мөчрүүдийн төөрдгийг судлахаар хөдөллөө. Кайн сэтгэл илт сэргэж, бүр хөгжилтэй аялгуу аяархан аялах ажээ. Санни харин өөрийгөө дахиад хүн шиг мэдэрч эхэлснээ анзаарав.
Англи эх
Soon enough, refreshed and clean for the first time in a long while, the two of them ventured to explore the labyrinth of branches. Kai was in a noticeably greater mood, even humming a jovial tune quietly, while Sunny found himself feeling like a person once more.
Тэр мэдрэмж сайхан байлаа.
Англи эх
It was a nice feeling.
Тэд хэсэг хугацаанд Тэнхлэгийн Модоор тэнүүчилж, доод мөчрүүд рүү үсрэх юм уу, дээд мөчрүүд рүү нисэн гарч байв. Гэвч алинд нь ч онцгой юм алга, Санни, Кай хоёр их бие рүү ойртох тусам ямар нэг онцгой юм олох найдвар улам бүдгэрсээр байлаа.
Англи эх
They wandered the Axis Tree for a while, jumping to lower branches or flying up to those that were higher. However, there was nothing special on any of them, and as Sunny and Kai drew closer to the trunk, it seemed less and less probable that they would find something special.
Эцэст нь тэд модны орой руу гарч, хойд зүг рүү харан дараагийн уулыг ажиглав. Мод ийм өндөр болохоор ердийнхөөсөө илүү хол харж чадна гэж Санни найдаж байсан ч сэтгэл нь гонсойлоо. Хөрш уулсаас цаашхи бүхнийг манан бүрхсэн байх бөгөөд Кай ч гэсэн түүнийг нэвт харж чадсангүй.
Англи эх
In the end, they ascended to the top of the tree and looked north, witnessing the next mountain over. Sunny had hoped that they would be able to see further than usual, considering the height of the tree, but he was left disappointed. Everything beyond the neighboring mountains was hidden by a haze, and even Kai could not see through it.
Харин хойд зүгийн гурван уул… жаахан хачин харагдаж байв. Тэдгээрийн яг юу нь хачин болохыг Санни сайн хэлж мэдэхгүй ч өмнөд зүгт харсан цастай оргилуудаас үл ялиг ялгаатай байгаа нь гарцаагүй.
Англи эх
The three mountains in the north, however… looked a little strange. Sunny was not sure what exactly was strange about them, but they definitely looked subtly different from all the snowy peaks they had witnessed in the south.
Тэр санаа алдав.
Англи эх
He sighed.
"Энд азгүй бололтой."
Англи эх
"No luck here, I guess."
Тэр хэсэг дуугүй байснаа Кай руу харав.
Англи эх
He remained silent for a bit, then looked at Kai.
"…Модон Чөтгөрийн сууж байсан газрыг шалгаж үзэх юм уу."
Англи эх
"...Maybe we should check the spot where the Tree Devil was staying."
Хараагдсан Чөтгөрийг Тэнхлэгийн Модны мөчир дээр амарч байхыг ганцхан Кай л харсан тул тэр газар хаана байдгийг зөвхөн тэр мэднэ.
Англи эх
Kai was the only one who had seen the Cursed Devil resting on a branch of the Axis Tree, so only he knew where that place was located.
Кай замчилж явлаа. Тэд модны их биеийн асар өргөн гадаргууг даган доош бууж, эцэст нь доод мөчрүүдийн нэгэнд хүрэв, түүнээс доошхи мөчрүүд, хэрэв байдаг л бол, үүлсийн далайн манан дунд алга болжээ.
Англи эх
He led the way. They descended along the immense width of the tree's trunk, eventually reaching one of the lower branches, the rest of them, if there were any, disappeared into the mist of the sea of clouds.
Энэ мөчир дэндүү өргөн, ялангуяа их биетэй нийлсэн угтаа бүр ч өргөн байв. Тэд Модон Чөтгөрийг анх харсан өдөр тэр яг энд цасан дунд сууж байсан юм.
Англи эх
This particular branch was incredibly wide, especially at its base, where it connected to the trunk. That was where the Tree Devil had been sitting on the day they first saw it, surrounded by snow.
Одоо модыг цас бүрхээгүй тул Санни, Кай хоёр хачин зүйлийг шууд харлаа. Энд, Хараагдсан Чөтгөрийн амрах байрнаас холгүй… Тэнхлэгийн Модны их биеийн гадаргуу хэрцгийгээр цөмөрч, түүний аймшигт гүн рүү нээгдсэн харанхуй нүх үүсжээ. Нүхний цаана мананаас өөр юу ч үгүй, харин тэндээс хэзээ нэгэн цагт ямар нэг зүйл гол болон урсаж гараад, хув шиг бөөн масс болон хатуурсан бололтой.
Англи эх
There was no snow covering the tree now, so Sunny and Kai immediately saw the anomaly. Here, not far away from the Cursed Devil's resting place… the surface of the Axis Tree's trunk was viciously broken, a dark portal opening into its eerie depths. Nothing but mist dwelled beyond the portal, and out of it, a river of something seemed to have flowed once, solidifying into an amber mass.
Холоос харахад хайлсан алтан гол аварга их биеэс оргин гарч, ихэнх нь үүлс рүү асгарсан ч багахан хэсэг нь мөчир дээр жижиг хөлдсөн шалбааг болон үлдсэн мэт харагдана.
Англи эх
From a distance, it seemed as if a river of molten gold had escaped the gargantuan trunk, most of it spilling into the clouds, while a little bit remained on the branch in small frozen puddles.
Санни хамгийн ойрхи хув шиг бодисын хэлтэрхий рүү дөхөж, түүнд болгоомжтой хүрэв. Гөлгөр, хатуу бөгөөд хүрэхэд сэрүүн байлаа.
Англи эх
Sunny approached the nearest chunk of amber substance and touched it tentatively. It was smooth, hard, and cool to the touch.
Ард нь Кай асуув:
Англи эх
Kai asked from behind him:
"Юу юм бэ?"
Англи эх
"What is it?"
Санни хэсэг эргэлзэв. Эцэст нь итгэж ядсан өнгөөр хариулав:
Англи эх
Sunny hesitated for a moment. Eventually, he answered in an incredulous tone:
"Энэ… энэ чинь яг жинхэнэ хув байна. Модны давирхай."
Англи эх
"It's… it's literally amber. It's tree sap."
Тэр босож, Тэнхлэгийн Модны их бие дэх цөмрөлт рүү хараад хөмсөг зангидлаа.
Англи эх
Standing up, he looked at the breach in the trunk of the Axis Tree and frowned.
Эцэст нь Санни Кай руу харав.
Англи эх
Eventually, Sunny looked at Kai.
"Би… энэ мод үхсэн гэж бодож байна."
Англи эх
"I… I think it's dead."
Тэр цөмрөлт бол эрт урьд цагт аварга модонд учруулсан шарх, алтан хувын хэлтэрхийнүүд нь түүний цус байв.
Англи эх
The breach was a wound dealt to the great tree a long time ago, and the pieces of golden amber were its blood.
Тэр гүнзгий амьсгаа авлаа.
Англи эх
He took a deep breath.
"Үгүй ээ, түүнийг алсан гэж бодож байна."
Англи эх
"Rather, I think it was killed."
Их бие дэх цөмрөлт асар том байсан ч модны титан хэмжээтэй харьцуулбал өчүүхэн юм. Ийм жижиг шарх Тэнхлэгийн Модыг алахгүй л байсан… хэрэв энэ нь хэн нэгэн түүний хув шиг ихорыг сорж хатаахын тулд ашигласан нүх биш бол.
Англи эх
The breach in the trunk of the tree was enormous, but it was insignificant compared to its titanic size. Such a small wound would not have killed the Axis Tree… unless it was simply an opening someone used to suck its amber ichor dry.
Модон Чөтгөр энэ мянга мянган жилийг зүгээр л дайсан ирэхийг хүлээж өнгөрөөгөөгүй байж магадгүй. Тэр Ертөнцийн Модны залуу суулгацын хязгааргүй амь хүч, эрч хүчийг сорж, өөрийн гажсан сүнсийг тэтгэхийн тулд шунахайгаар залгисан байж ч мэднэ.
Англи эх
Perhaps the Tree Devil had not spent these thousands of years simply waiting for an enemy to show up. Maybe it had drained the young sapling of the World Tree of its boundless lifeforce and vitality, devouring it hungrily to nurture his own corrupted soul.
Хэрэв тийм бол…
Англи эх
If so…
Тэнхлэгийн Мод өөрийг нь эзэмшсэн Эзэмшилд олгох ёстой байсан тэр зүйл юу ч байсан аль эрт алга болж, аварга мод үхэх үед Тоглоомын тэр үүрэг ч устсан байж магадгүй.
Англи эх
Then maybe whatever it was that the Axis Tree was supposed to grant the Domain controlling it was long gone, that function of the Game destroyed when the great tree died.
Ариэлийн Тоглоом… эвдэрсэн байжээ.
Англи эх
Ariel's Game… was broken.
Санни алтан хувын хэлтэрхийнүүд рүү алсад тэмүүлсэн харцаар ширтэв.
Англи эх
Sunny looked at the pieces of golden amber with a distant expression.
Агуу бөгөөд аймшигт Ариэл, Аймшгийн Адын бүтээсэн зүйлс хүртэл мөнх бус гэдгийг мэдэх нь жаахан гунигтай, бас жаахан урам хайрласан мэдрэмж байлаа.
Англи эх
It was a little bit sad, and a little bit encouraging, to know that even things created by the great and terrible Ariel, the Demon of Dread, were not eternal.
Юутай ч Хар Зүүдний Шившлэгийг ч мөн нэгэн дэймон бүтээсэн шүү дээ.
Англи эх
The Nightmare Spell had been created by a daemon as well, after all.
Тэгэхээр хэзээ нэгэн цагт тэд түүнийг ч бас алж чадах байх…
Англи эх
So, maybe one day they would be able to kill it, too…
Түүний уруулд цайвар инээмсэглэл тодорлоо.
Англи эх
A pale smile touched his lips.
Нефис Шившлэгийг устгах санаатай гэдгээ анх зарлахад энэ нь цэвэр төөрөгдөл мэт сонсогдож байсан.
Англи эх
When Nephis first proclaimed her intention to destroy the Spell, it sounded like pure delusion.
Харин одоо тийм санагдахаа больжээ.
Англи эх
But it did not seem that way anymore.
Тэнхлэгийн Модонд учруулсан үхлийн шархыг харж зогсохдоо Санни тэдний зорилго гар хүрэхүйц ойрхон байгааг гэнэт анх удаа мэдэрлээ.
Англи эх
Looking at the fatal wound dealt to the Axis Tree, Sunny suddenly felt for the first time that their goal was within reach.
Сэтгэгдлүүд
2390-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…