"Айко эгч ээ! Айко эгч ээ! Нисье!"
Англи эх
"Auntie Aiko! Auntie Aiko! Let's fly!"
"Үгүй. Хоёр хөлөөрөө алх."
Англи эх
"No. Walk on your two feet."
"Хүсэхгүй! Хоёр хөлөөр алхах чинь тэнэг юм!"
Англи эх
"Don't wanna! Walking on two feet is stupid!"
"Юу? Яагаад тэнэг гэж?"
Англи эх
"What? How is it stupid?"
"Айко эгч ээ… дөрвөн хөлөөр л явах ёстой юм. Мэдэхгүй юм уу?"
Англи эх
"Auntie Aiko… four feet is the way to go. Don't you know?"
"Тийм л дээ, гэхдээ бөлтөрөг минь, чи одоо том хүү болчихсон шүү дээ."
Англи эх
"Yes, but wolfie, you are a big boy now."
"Линг Линг том хүү биш. Би ердөө зургаан настай!"
Англи эх
"Ling Ling is not a big boy. I am only six years old!"
"Чамайг дөрвөн хөллөж явахад хэтэрхий том болсон гэж хэлж байна. Гудамж чинь багтахааргүй нарийхан байна."
Англи эх
"I mean that you are too big to walk on all fours. The street is not wide enough."
"Өө…"
Англи эх
"Oh…"
"Тэгэхээр…"
Англи эх
"So…"
"Тэгэхээр нисье!"
Англи эх
"So let's fly!"
Айко инээдээ арай гэж барив.
Англи эх
Aiko suppressed a smile.
Бяцхан Линг хүний дүрд хувирсан тул нам гүм гудамжаар алхаж явахдаа Айко түүний гараас хөтөлж байлаа. Ердийн үед энэ бол хөөрхөн дүр зураг байх байсан ч тэр хоёр хачин хос болж харагдана, гол нь Айко бяцхан хүүгээс арай ядан л өндөр байсных.
Англи эх
Little Ling had assumed his human form, so she was holding his hand as they walked along a tranquil street. It would have been a cute scene, in normal circumstances, but the two of them made for a strange pair, mainly because she was barely taller than the little boy.
Айко их намхан, жижигхэн бол Бяцхан Линг бүр тэмтчиж явах балчир наснаасаа л хэвийн бусаар том байв. Одоо бүтэн зургаан нас хүрсэн болохоор өндрөөрөө өөрөөсөө хоёр дахин ах хүнээс ялгаагүй. Хүүг том болоод ямар болохыг төсөөлөхөд жаахан аймаар… тэр золбин хэмжээгүй өндөр ээжийгээ ч гэсэн дарж мэдэх бөгөөд энэ бол ховорхон гавьяа.
Англи эх
Aiko was very petite, while Little Ling had been abnormally large even as a toddler. Now that he was six whole years old, his height was no different from someone twice his age. It was a bit scary to imagine what the boy would look like when he grew up… the rascal would probably dwarf even his inordinately tall mom, which was a rare feat.
Гэсэн ч өндрийг нь эс тооцвол Бяцхан Линг одоо хөөрхөн зургаан настай хүүхэд шиг харагдана. Урьдын болхи балчир биш, жинхэнэ хүүхэд болжээ. Түүнийг ингэж томорч, бүтэн өгүүлбэр зохиож, бяцхан том хүн шиг ярьж буйг харах их хачин санагдана.
Англи эх
Still, his height aside, Little Ling looked like an adorable six-year-old now. He was a proper child, not the clumsy toddler he used to be. It was very strange to see him all grown up, forming full sentences, and talking like a little adult.
Хүний дүрд хувирахдаа хувцсаа дуудахыг нь Айко сануулах ч хэрэггүй байлаа шүү! Цээж нь бахархлаар бялхав.
Англи эх
Aiko had not even had to remind him to summon his clothes when he turned into a human! Her chest swelled with pride.
«Аа, цаг гэж ямар хурдан нисдэг юм.»
Англи эх
'Ah, time flies.'
Нисэх тухай яривал…
Англи эх
And speaking of flying…
Тэр хоолойгоо засав.
Англи эх
She cleared her throat.
"Хаалгаар орсны дараа нисч болно, за юу?"
Англи эх
"We can fly when we pass the gate, alright?"
Бяцхан Линг гэрэлтэн инээмсэглэв.
Англи эх
Little Ling smiled radiantly.
"Тохирлоо!"
Англи эх
"Deal!"
Тэр хэсэг дуугүй явснаа бодлогоширон хэлэв:
Англи эх
He fell silent for a few moments, and then said thoughtfully:
"Гэхдээ Айко эгч ээ…"
Англи эх
"But, Auntie Aiko…"
"Тиймээ?"
Англи эх
"Yes?"
"Линг Линг одоо зургаан настай."
Англи эх
"Ling Ling is six years old now."
"Аанхан."
Англи эх
"Uh-huh."
"Би өнгөрсөн долоо хоногт зургаан нас хүрсэн."
Англи эх
"I turned six last week."
"Тэгээд?"
Англи эх
"So?"
"Миний төрсөн өдөр бас өнгөрсөн долоо хоногт байсан."
Англи эх
"My birthday was last week, too."
"Ойлгомжтой. Тэгээд?"
Англи эх
"Makes sense. And?"
"Гэтэл эгч ирээгүй."
Англи эх
"But Auntie did not come."
"Одоо ирчихлээ биз дээ?"
Англи эх
"I am here now, aren't I?"
"Гэхдээ! Миний төрсөн өдрийн бэлэг яасан бэ?"
Англи эх
"But! What about my birthday gift?"
Айко инээв.
Англи эх
Aiko laughed.
"Би өөрөө хангалттай бэлэг биш гэж үү?"
Англи эх
"Am I not enough of a gift?"
Бяцхан Линг хананд шахагдсан мэт цочирдон, нүдээ бүлтийлгэн түүн рүү ширтэв.
Англи эх
Little Ling stared at her with wide eyes, cornered and aghast.
Тэр хөмсгөө зангидан шаргуу бодсоноо инээмсэглэв.
Англи эх
He frowned, thinking hard, and then smiled.
"Айко эгч бол бэлэг! Гэхдээ… чи төрсөн өдрийн бэлэг биш!"
Англи эх
"Auntie Aiko is a gift! But… you are not a birthday gift!"
Айко ярсхийв.
Англи эх
She grinned.
"За за. Мэдээж бэлэг авчирсан. Чи намайг хэн гэж бодоо вэ, бөлтөрөг минь?"
Англи эх
"Alright, alright. Of course, I brought a gift. Who do you take me for, wolfie?"
Эцэст нь тэд Эффигийн эдлэн газрын хаалганд хүрч ирэв.
Англи эх
Finally, they reached the gate of Effie's estate.
Бастионы, бас бүхэл Дорнын, Нярвын хувьд Эффи их цайзын төв бэхлэлтэд амьдрах ёстой байлаа. Гэвч тэр тэнд хэтэрхий бүгчим гэх мэт юм ярьчихаад анх амьдарч байсан газартаа, нэгэн цагт хотын зах байсан газрын том эдлэнд үлджээ.
Англи эх
As the Steward of Bastion, and of the entire East, Effie was supposed to reside in the main keep of the great castle. However, she mentioned something about it being too stuffy and remained in her original place of residence, which was a large estate on what had once been the outskirts of the city.
Мэдээж, хот асар их томорсон тул одоо түүний эдлэн яг зүрхэнд нь тооцогдоно. Үнэндээ Чононд Өсгүүлсэн өөрөө энд амьдардаг гэдэг л эргэн тойрны газрыг хамгийн нэр хүндтэй, эрэлттэй хорооллын нэг болгожээ. Газрын үнэ тэнгэрт хадаж, энэ бүх газар эзгүй хээр байхад Эффигийн эзэмшилдээ авсан өргөн уудам талбай гэнэт үнэлж баршгүй үнэтэй болсон юм.
Англи эх
Now, her estate was considered to be in the very heart of it, of course, since the city had grown tremendously. In fact, the very fact that Raised by Wolves herself was residing here made the surrounding area one of the most prestigious and sought-after neighborhoods. The price of land had skyrocketed, and the huge swath of it Effie had claimed when the entire place was a desolate wasteland was suddenly exorbitantly precious.
Эзгүй хээр мэдээж аль эрт алга болжээ. Одоо эргэн тойронд зөвхөн цэвэрхэн гудамж, ногоон модод, өндөр бутан хашлага, гоёмсог хашааны цаана нуугдсан уран нарийн харш байшингууд л бий. Энд амьдардаг хүмүүс бүгд чинээлэг, эрх мэдэлтэй, ихэнх нь өндөр Зэрэгтэй бөгөөд хуучны Өв Залгамжлагч овгууд эсвэл шинээр мандсан Гэтэлсэн гэр бүлүүдээс гаралтай.
Англи эх
The wasteland was long gone, of course. Now, there were only neat streets and green trees around, with tasteful manors hidden behind tall hedges and elegant fences. The people living here were all affluent and powerful, most of them of a high Rank and coming from either the old Legacy clans or from the newly risen Transcendent families.
Эффигийн эдлэнгийн хаалга ангайтал нээлттэй байв, Айкогийн үнэрийг мэдэрсэн Бяцхан Линг баярласандаа гадагш гүйн гарахдаа ингэж орхисон юм. Хаалга өөрөө ихэнх Гэгээнтнүүд Гэтэлсэн Хэлбэрээрээ багтан орохоор асар том байсан ч Айко Төрхийнхөө тусламжтайгаар тэдний араас хааж чадлаа.
Англи эх
The gate to Effie's estate stood wide open, it had been left that way when Little Ling dashed outside in excitement after catching Aiko's scent. The gate itself was massive enough to allow most Saints to pass through in their Transcendent forms, but Aiko still managed to close it behind them with the help of her Aspect.
Гэхдээ ийм гавьяа байгуулах гэж хүчээ шавхсаны дараа амьсгаагаа дарахад хүрсэн нь үнэн.
Англи эх
She did have to catch her breath after exerting herself to accomplish that feat, though.
«Аа… Линг Лингээр хаалгачихсан бол болох байж…»
Англи эх
'Ah… should have just asked Ling Ling to close it…'
Ухаалаг алхам нь тэр байх байсан… гэхдээ Айко ч бас бардам зантай! Шаардлага гарвал хүүхдийн гараас чихэр булаахад ч бэлэн, дуртай байсан ч жаахан хүүгээс тусламж гуйх нь дэндүү ичгэвтэр хэрэг.
Англи эх
That would have been the smart thing to do… but Aiko had her pride, as well! And while she was ready and willing to steal candy from children, if need be, asking a little boy for help was a bit too embarrassing.
Харин тэр Бяцхан Лингийг агаарт хөөргөөд, кикиртэн инээх хүүг бөмбөлөг шиг араасаа чирсээр өргөн замаар өгсөв.
Англи эх
Instead, she floated Little Ling up and pulled the giggling boy behind her like a balloon while walking up the wide path.
Эффигийн эдлэн үнэхээр асар том, бүтэн цэцэрлэгт хүрээлэн гэлтэй, хүү нь Гэтэлсэн Хэлбэрээрээ гүйж тоглох, эсвэл өөрөө ч бас тийм хэлбэрээрээ өвсөн дээр хэвтэж амрахад хангалттай уудам. Тэр ч байтугай нөхрийнх нь хүзүүнд ихэвчлэн зүүлттэй байдаг хэмжээст Дурсамжид нуугдсан Араатны Аж Ахуйг тоогоогүй байгаа юм.
Англи эх
Effie's estate was truly huge, it was an entire park, really, more than spacious enough for her son to run around in his Transcendent form or for her to lie down and relax on the grass in hers. And that was not even counting the Beast Farm hidden in a dimensional Memory usually kept around her husband's neck.
Байшинд хүрэхэд Айкод хэдэн минут зарцуулагдав. Нарийн өсгийтэй гутал нь хайргатай замд таарахгүй байсан тул эцэст нь тэр ч бас нисэхэд хүрэв, тэр хоёр модны оройг шүргэн агаарт хурдлан, Эффигийн үүдний тавцангийн дэргэд газардлаа.
Англи эх
It took Aiko a few minutes to reach the house. Her stiletto heels were not the best fit for the gravel path, so she ended up flying, as well, the two of them rushed through the air, brushing against the treetops, before landing near Effie's porch.
Тэнд модон баганад түшин зогссон өндөр, шөрмөслөг дүр тэднийг хүлээж байв.
Англи эх
There, a tall and athletic figure was waiting for them, leaning on a wooden beam.
Эффи ярсхийв.
Англи эх
Effie grinned.
"Хөөх, хөөх, хөөх. Сайн уу, Тинкер Белл."
Англи эх
"Well, well, well. Hey there, Tinker Bell."
Айко дээш харж, цовоо анчин бүсгүй рүү муухай харц чулуудав.
Англи эх
Aiko looked up and gave the vivacious huntress a dirty look.
"Чамд ч бас, Гаргантюана. Хар даа, Пантагрюэлийг чинь авчирлаа."
Англи эх
"Hey yourself, Gargantuanne. Look, I brought your Pantagruel."
Эффи доош харав… тэгээд бүр жаахан доошоо.
Англи эх
Effie looked down… and then a little more down.
"Ай баярлалаа, хайрт Эрхий хүүхэн минь. Чи ямар сайхан сэтгэлтэй юм бэ."
Англи эх
"Why thank you, dear Thumbelina. You are so sweet."
Айко пиш хийв.
Англи эх
Aiko scoffed.
"Баярлах хэрэггүй, Гулливер хатагтай. Надад таатай байна!"
Англи эх
"No need to thank me, Madam Gulliver. It's my pleasure!"
Бяцхан Линг тэр хоёрыг ээлжлэн харж, эргэлзсэн царай гаргаснаа тээнэгэлзэн хэлэв:
Англи эх
Little Ling looked between them with a confused expression, then said hesitantly:
"Ээжээ… тэр чинь Айко эгч шүү дээ. Чи яагаад түүнийг хочоор дуудаад байгаа юм?"
Англи эх
"Mom… that's Auntie Aiko. Why are you calling her names?"
Эффи инээгээд тавцангаас бууж, Айког тэврэхээр бөхийв.
Англи эх
Effie laughed, then stepped off the porch and bent down to hug Aiko.
"Өөрөөсөө өөр буруутай хүн алга! Хэн чамайг ийм жижигхэн, ийм хөөрхөн бай гэсэн юм, Айко, хэ?"
Англи эх
"She had no one to blame but herself! Who told you to be so tiny and so cute, huh, Aiko?"
Хариулахын оронд Айко Эффигийн хавирга руу нударгаараа цохив.
Англи эх
Instead of an answer, Aiko slammed her fist into Effie's ribs.
"Цамцыг минь үрчийлгэх нь! Тавь, аварга гамшиг минь!"
Англи эх
"You're going to wrinkle my blouse! Let go, you huge menace!"
Гэвч Эффи харин ч бүр чанга тэврэв.
Англи эх
Effie squeezed her a little tighter instead, though.
"Би аварга биш… би царайлаг, тансаг галбиртай, сайхан биетэй. Яасан, атаархаад байна уу?"
Англи эх
"I am not huge… I am comely, curvaceous, and shapely. Why, jealous much?"
Эцэст нь Айко суллагдав. Хэдэн алхам холдон хөвөөд хүрмээ тэгшилж, Эффи рүү хялайв.
Англи эх
Finally, Aiko was set free. Floating away a few steps, she straightened her blazer and gave Effie a glare.
"Мөрөөдөөд л бай!"
Англи эх
"As if!"
Бяцхан Линг кикирэв.
Англи эх
Little Ling giggled.
Нэг нь туйлын өндөр, нөгөө нь туйлын жижигхэн хоёр эмэгтэйг харсаар тэр гараа өргөн даллав.
Англи эх
Looking at the two women, one extremely tall, the other extremely petite, he raised a hand and waved.
"Эгч ээ! Ээждээ баяртай гэж хэл. Ээж явах хэрэгтэй."
Англи эх
"Auntie! Say bye to mom. Mom's gotta go."
Айко газардаад хэд хэдэн удаа нүдээ цавчив.
Англи эх
Aiko landed on the ground and blinked a couple of times.
"Хм?"
Англи эх
"Huh?"
Тэр мөчид Эффи ханиав.
Англи эх
At that moment, Effie coughed.
"Өө. Тийм шүү. Би яарах хэрэгтэй."
Англи эх
"Oh. That's right. I have to run."
Айко ойлгохгүй хөмсгөө зангидав.
Англи эх
Aiko frowned in confusion.
"Үгүй ээ, хүлээ хүлээ. Яарах хэрэгтэй гэж юу гэсэн үг вэ? Би дөнгөж сая ирлээ шүү дээ."
Англи эх
"No, wait a minute. What do you mean, you have to run? I've only just got here."
Эффи ухарч эхлэв.
Англи эх
Effie backed away.
"Яадгийг нь мэдэж байгаа биз дээ. Би Дорныг нярвалах ёстой, гэх мэтээр. Цайзад намайг хэрэгтэй байна… Лингийн аав хотын тариан талбайн ажлаар явчихсан…"
Англи эх
"Well, you know how it is. I have to steward the East, and all that. They need me in the Castle… and Ling's Dad is off dealing with the city fields…"
«Юу?»
Англи эх
'What?'
Гэнэт Айкогийн толгойд аймшигт сэжиг орж ирэв. Тэр сандарсандаа хөл нь газраас хөндийрчихлөө.
Англи эх
Suddenly, a terrible suspicion struck Aiko. She was so agitated by it that her feet left the ground.
"Чи… чи намайг энд… хүүхэд харуулах гэж урхидсан юм уу?"
Англи эх
"Did… did you lure me here… to be a babysitter?"
Эффи аль хэдийн хэдэн алхам холдчихсон байв.
Англи эх
Effie was already a few steps away.
"Уучлаарай!"
Англи эх
"Sorry!"
Айко мэл гайхав.
Англи эх
Aiko was stunned.
Тэр нүүр нь улайтлаа эгдүүцэв.
Англи эх
She was scandalized.
"Хөөе, чи намайг хэн гэдгийг мэдэх үү?"
Англи эх
"Hey, do you know who I am?"
Эффи эргэж харангаа ярсхийв.
Англи эх
Turning away, Effie grinned.
"Мэдэлгүй яахав! Чи хамгийн шилдэг нь! Хайртай шүү, сайхан цэнгээрэй!"
Англи эх
"Of course I know! You're the best! Love you, have fun!"
Хэсэг мөчийн дараа тэр алга болж, Айког Бяцхан Лингтэй ганцааранг нь үлдээв.
Англи эх
A moment later, she was gone, leaving Aiko alone with Little Ling.
Айко толгойгоо эргүүлэн, туйлын цочирдонгуй хүү рүү харав.
Англи эх
Aiko turned her head and looked at the boy in complete shock.
Бяцхан Линг инээмсэглээд түүн рүү дэлгэсэн алгаа сунгав.
Англи эх
Little Ling smiled and offered her an open palm.
Хоолой нь их нухацтай сонсогдов.
Англи эх
His voice was very serious.
"Сайхан цэнгэцгээе, эгчээ. Бас… миний бэлэг? Хаана байна?"
Англи эх
"Let's have fun, Auntie. Also… my gift? Where is it?"
Айко гүнзгий амьсгаа аваад, хүчлэн цайвар инээмсэглэл тодруулав.
Англи эх
Aiko took a deep breath, then forced out a pale smile.
«Би… түүнийг алчих байх даа…»
Англи эх
'I'll… kill her, I think…'
Сэтгэгдлүүд
2428-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…