Санни сэтгэцийн эмнэлгээс гарахад хорвоог бороо шавдсаар л байлаа. Тэнгэр доорх хотыг живүүлэхийг хүссэн мэт төгсгөлгүй аадар асгаж байв.
Англи эх
When Sunny left the psychiatric hospital, the world was still being pelted by rain. The sky was discharging a seemingly endless deluge of water, as if wishing to drown the city below.
Ус зайлуулах шугамууд халин бялхаж, хажуугаар нь давхих машинууд хүйтэн усаар цацчих вий гэж айсан явган зорчигчид гудамжны захаар наалдан алхацгаана.
Англи эх
The gutters were overflowing, and the pedestrians were clinging to the sides of the streets, afraid to be given a cold shower by the cars that rushed by.
Санни дээш харан нүдээ аниад нүүрээ бороонд тосож, урсах ус хамрын нүхэнд нь тогтсон цусны үнэрийг угаан зайлуулахыг мэдэрлээ.
Англи эх
Looking up, Sunny closed his eyes and offered his face to the rain, feeling the flowing water washing away the scent of blood from his nostrils.
«Ядаж бороо орсны ачаар хот жаахан цэвэрхэн болох нь.»
Англи эх
'At least the city will be cleaner because of the rain.'
Гэвч дараа нь халуун, чийг ирнэ. Халуун хэзээ ч хотын ёроолд хүрдэггүй л дээ. Харин тэнд, чийглэг харанхуйд ус угааж аваачсан бүхэн ялзарч эхэлнэ. Ялзрал нь хортон амьтдын асар их сүргийг төрүүлнэ...
Англи эх
But then, there would be heat and humidity. The heat never reached the roots of the city, though, there, in the damp darkness, everything that the water had washed away would begin to rot. The rot would give birth to vast swarms of vermin…
Нүдээ аньсаар зогссон Санни инээмсэглэв.
Англи эх
Standing there with his eyes closed, Sunny smiled.
«Хортон амьтдын сүрэг гэнэ ээ.»
Англи эх
'Swarms of vermin, huh.'
Энэ хотыг хортон амьтдын дундаас хамгийн муухай нь аль эрт эзэлчихээгүй юм шиг.
Англи эх
As if this city had not already been infested by the worst kind of vermin of them all.
Хүмүүс.
Англи эх
People.
Хүн гэдэг хортон ч бас харанхуй газар л үржин цэцэглэдэг. Яг л хог шиг гэрлээс хол байхдаа ёроолоороо ялзардаг.
Англи эх
Human vermin thrived in dark places, too, and just like trash, they were thoroughly rotten away from the light.
Толгой сэгсрээд тэрээр шалбааг гатлан машин руугаа алхав. Тэгэх зуур час улаан нүдтэй, хөхрөн инээж буй тэр эмэгтэйн дүр санаанд нь бууж ирлээ. Түүнийг хаа нэгтээ харсан юм шиг санагдаад байгаа нь юунаас болоод вэ?
Англи эх
Shaking his head, he walked to his car across the puddles. As he did, the image of the laughing woman with vermilion eyes surfaced in his mind. Why did he feel like he had seen her somewhere?
Энэ эмнэлгийн ердийн үйлчлүүлэгчдийг бодоход тэр эмэгтэй баян айлын үр сад байх нь гарцаагүй. Санни ийм хүмүүстэй мөр зэрэгцэх нь ховор тул тэд хаана тааралдсан байж болохыг төсөөлөхөд бэрх... Мэдээж, түүнийг хар дарсан зүүдэндээ харсан бол өөр хэрэг.
Англи эх
Considering the usual clientele of the hospital, she had to be a scion of a wealthy family. Sunny rarely brushed sides with people like that, so he struggled to imagine where they would have met… unless, of course, he had seen her in a nightmare.
Тод улаан нүдтэй хүн яг л түүний зүүдэлж болох зүйл байлаа. Гэвч хэзээ ч уулзаж байгаагүй эмэгтэй яаж түүний зүүдэнд орж ирэх билээ?
Англи эх
A person with vibrant red eyes was exactly like something he would dream of. But how would a woman he had never met end up in his dreams?
«Тэр намайг хэнийг алуулах гэсэн юм бол оо.»
Англи эх
'I wonder whom she wanted me to kill.'
Санни санаа алдав.
Англи эх
Sunny sighed.
Баячууд ихэвчлэн хоёр шалтгаанаар солиотын эмнэлэгт хүрдэг. Нэг бол гэр бүл нь тэднээс салахыг хүссэн, эсвэл донтогч байдаг. Эмэгтэйн нас, галзуу авир байдлыг бодоход сүүлчийнх нь илүү үнэмшилтэй. Мэдээж, эсрэгээрээ буюу сэтгэцийн эмнэлэгт хэвтсэнийхээ дараа эм тарианд мансуурсан байж ч магадгүй... гэхдээ энэ түүний хэрэг биш.
Англи эх
Wealthy people usually ended up in an asylum for two reasons, either their family wanted to get rid of them, or they were junkies. Considering the woman's age and unhinged behavior, the latter was more likely. Granted, she could have been drugged up as a result of being put in a psychiatric hospital, not the other way around… but that was none of his business.
«Афинаг ол гэнэ ээ?»
Англи эх
'Find Athena?'
Афина гэдэг чинь эртний харь шашны ямар нэг бурхан биш билүү? Ийм хүнийг тэр хаанаас ч олох юм бэ?
Англи эх
Wasn't Athena some kind of pagan goddess? Where would he even find someone like that?
«Больж үз. Нэг галзуу солиотын дэмий донгосныг чи үнэхээр нухацтай бодож суугаа юм биш биз дээ?»
Англи эх
'Come on. You are not seriously thinking about what some crazy lunatic said, are you?'
Санни машиндаа суух зуураа уруулаа жимийв.
Англи эх
Sunny pursed his lips as he climbed into his car.
Тэр дахиад хий юм харж байгаа гэдэгтээ бараг итгэлтэй байлаа. Эмэгтэйн нүд тийм тод улаан харагдсан шалтгаан нь магадгүй тэр байх. Нойргүйдэл, нойрны эм хоёроос болж тэр заримдаа зүүд, бодит байдлыг ялгаж ядна. Цус харах нь ч түүнийг эртнээс л хөдөлгөдөг зүйл.
Англи эх
He was pretty sure that he was hallucinating again, that was probably the reason the woman's eyes seemed vividly red. Insomnia and sleeping pills made it hard for him to differentiate dreams from reality sometimes, and the sight of blood was an old trigger.
Тэгэхээр өөрөө хэн нэгнийг солиот гэж хэлэх эрх түүнд үнэхээр байгаа гэж үү?
Англи эх
So, did he really have ground to stand on when calling someone a lunatic?
Түлхүүрээ эргүүлж хөдөлгүүрээ асаах гэтэл утас нь дуугарав. Цуурч хагарсан дэлгэц рүү нь харснаа тэрээр бараан инээмсэглээд дуудлагыг авлаа.
Англи эх
As he was turning the key in the ignition, his phone rang. Glancing at the cracked and shattered screen, he smiled darkly and took the call.
"Тийм. Аан... юу, тэр намайг ийм амархан зайлуулчихна гэж бодсон юм уу? Тэгвэл урмыг нь хугалсанд уучлаарай. Би өнөөдөр очно."
Англи эх
"Yes. Yeah… what, did he expect to get rid of me so easily? Sorry to disappoint, then. I'll be there today."
Тэгээд тэр хэсэг дуугүй болоход өнгө аяс нь үл ялиг өөрчлөгдлөө.
Англи эх
Then, he paused for a moment, his tone changing subtly.
"Тэгэхээр шинэ цогцос гарчээ... ай, ай, ай. Хэн нэгэн намайг эргэн ирснийг угтан авах гэсэн юм шиг."
Англи эх
"So, there's a new body… my, my, my. It is as if someone wanted to welcome me back."
Дуудлагаа тасалж, утсаа суудал руу шидээд тэрээр хөмсөг зангидан урагш ширтэв.
Англи эх
Ending the call and throwing the phone on the seat, he looked forward with a grim expression.
"...Жаахан л хүлээж бай, новш минь. Би чамайг олно."
Англи эх
"...Wait just a little bit more, bastard. I'll find you."
Машин намуухан архираад борооны дундуур туучин хурдлан одов.
Англи эх
The car growled quietly and sped away, wading through the rain.
"Мөрдөн Байцаагч аа, чи ухаанаа бүр алдчихсан байх нь ээ. Үгүй ээ, чи үнэхээр галзуу юм байна. Сэтгэц мэдрэлийн үзлэгийг чи яаж ч давчихав аа, хөөрхий минь? Хөөе, жаахан новш. Над руу хар. Би чамд тоглоом юм уу?"
Англи эх
"You must have really lost your mind, Detective. No, you really are crazy. How the hell did you pass the psych evaluation? Hey, you little shit. Look at me. Am I a joke to you?"
Аллагын Хэлтсийн даргын өрөөнд сууж буй Санни урдаа байгаа саарал үстэй хөгшин эр рүү хараад инээмсэглэв.
Англи эх
Sunny, who was sitting in the office of the Homicide Division's Captain, looked at the grizzled old man in front of him and smiled.
"Жаахан, тийм ээ."
Англи эх
"A bit, yes."
Эр түүнийг цочирдон ширтэв.
Англи эх
The man stared at him in shock.
"Чи сая юу гэлээ? Хөөе, Санни... Тэр үед хийсэн тэр солиорлынх чинь төлөө чамайг галзуу толгойтой чинь хамт шоронд чихчихэж болох байсан юм. Үүнийг мэдэж байгаа биз дээ? Новш, чи яг одоо энд суугаа нь чамайг өндрөөр үнэлдэг байсан өмнөх даргыг би хүндэлдэгийн л ач. Тэр чамаас юу олж харсныг би мэдэхгүй, гэхдээ одоо энд би захирна. Тэгэхээр чи намайг хүндэлнэ. Ойлгов уу?"
Англи эх
"What did you just say? Hey, Sunny… I could have put your crazy ass in prison for the stunt you pulled off back then. You know that, right? Bastard, you are only sitting here right now because of my respect for the former captain, who held you in high regard. What did she see in you, I have no idea, but I am in charge now. So, you are going to treat me with respect. Do you understand?"
Санни толгой дохив.
Англи эх
Sunny nodded.
"Та надад үнэхээр жаахан тоглоом шиг санагддаг гэж би хэлсэн. Та намайг шоронд хийж чадах байсан гэдгийг би мэдэхгүй. Тэгээд тийм ээ, ойлголоо."
Англи эх
"I said that you are, indeed, a bit of a joke to me. I don't know that you could have put me in prison. And yes, I understand."
Тэрээр шинэ даргыг бүрэг харцаар ажиглав.
Англи эх
He regarded the new captain somberly.
Энэ эр Зэрэглээн Хотын Цагдаад олон жил зүтгэсэн хуучны хүн байсан ч... саяхан л Аллагын Хэлтсийг хариуцах болсон бөгөөд энэ нь гайхалтай амжилт, чадварынх нь ачаар биш байв. Шинэ дарга байраа мэддэг, дээд талынхны амьдралыг хөнгөвчилнө хэмээн итгэл хүлээсэн хүн байсных л тэр.
Англи эх
The man was a veteran of the Mirage City Police… but he had been put in charge of the Homicide Division recently, and it was not for a stellar track record or capability. It was because the new captain was a man who knew his place and was trusted to make life easier for the higher-ups.
Өөрөөр хэлбэл, тэр хэрэгтэй үед нүд аниад өнгөрөхийг мэддэг нэгэн. Эр үргэлж авлигач байгаагүй ч авлигач бай гэсэн тушаал дээрээс ирвэл тийм болж чаддаг.
Англи эх
In other words, he knew how to look the other way when needed. The man was not always corrupt, but he could be when orders to be corrupt came from above.
Тэр үед Санни үнэхээр шоронд орж мэдэх хэмжээний будлиан тарьсан нь үнэн. Гэвч тэр хэрэг олон нийтийн анхаарлыг маш их татсан тул түүнийг зайлуулах нь улс төрийн хар дарсан зүүд болох байлаа. Тиймээс энэ хөгширч буй эрийг сая хоосорсон даргын суудалд суулгаж, шуугианыг чимээгүйхэн намжаа гэж даалгасан юм. Тэгэхээр тэр Саннийг бүрмөсөн зайлуулахыг хүссэн ч чадахгүй л байсан.
Англи эх
Back then, Sunny had indeed made a mess that could have landed him in prison. However, that case was an extremely public one, and getting rid of him would have spelled a political nightmare. So, this aging man was put in the freshly empty seat of the captain and told to make the noise go away quietly. So even if he had wanted to get rid of Sunny permanently, he couldn't have.
Гэхдээ Саннид аль нь ч хамаагүй байв.
Англи эх
Sunny did not care one way or the other, though.
"За, ямар ч байсан, дахиад хэлье. Өнөө өглөө голын эрэг дээрээс олдсон цогцос шүү дээ? Тэр хэргийг надад хариуцуулна уу... дарга аа."
Англи эх
"Well, anyway, I'll say it again. The body that was discovered by the river this morning? Put me in charge of that case, please… sir."
Хөгшин шүдээ хавирав.
Англи эх
The old man ground his teeth.
"Тэр хэргийг яагаад заавал чамд өгөх ёстой гэж?! Чи бүр жинхэнээсээ солиорчихсон юм уу, жаахан чөтгөр минь?!"
Англи эх
"Why the hell would I give that case to you, of all people?! Are you positively insane, you little fiend?!"
Санни түүнийг хэдэн хором ширтэж, Даргыг үл мэдэг чичрүүлснээ ярайтал инээмсэглэв.
Англи эх
Sunny stared at him for a few moments, making the Captain shiver slightly, then grinned.
"Би солиорчихоогүй. Үнэндээ солиорчихоогүйг минь нотлох бичиг ч надад бий. Харин та яагаад намайг тэр хэрэгт томилох вэ гэвэл, хариултыг нь та надаас дутахгүй мэдэж байгаа... дарга аа. Учир нь таны илүү дуулгавартай бусад харьяа ажилтнуудаас ялгаатай нь би түүнийг үнэхээр илрүүлнэ. Тэр новшийг баривчил гэж таныг одоо дээрээс аймар шахаж байгаа биз дээ? Долоо дахь хохирогч гарсныг хэвлэлийнхэн сонсмогц тэр шахалт улам л нэмэгдэнэ."
Англи эх
"I am not insane. I have a paper to prove that I'm not, in fact. As to why you'll put me on that case, you know the answer as well as I do… sir. It's because, unlike the rest of your more compliant subordinates, I will actually solve it. You must be being pressured real bad to catch the bastard by now, aren't you? Once the press catches wind that there's a seventh victim, that pressure will only grow."
Дарга түүнийг бүрэг харав.
Англи эх
The captain looked at him somberly.
Зэрэглээн Хот хамгийн сайн цагтаа ч өвчинд идэгдсэн газар байсан бол сүүлийн үед шинэ, жигшүүрт тахалд нэрвэгдээд байлаа...
Англи эх
Mirage City was a diseased place at the best of times, but lately, it had been plagued by a new, vile malady...
Тэр тахал бол галзуу атлаа зальжин цуврал алуурчин байв. Тэрээр араасаа зэрэмдэглэсэн цогцсууд үлдээсээр, сүнс мэт баригдахаас мултарсаар байлаа.
Англи эх
That malady was a demented, but insidious serial killer who left mutilated bodies in his wake while avoiding capture like a ghost.
Нигилист.
Англи эх
The Nihilist.
Сэтгэгдлүүд
2453-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…