Санни өдрийн үлдсэн хугацааг ахмадад загнуулж, бичиг цаас бөглөж, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч өнгөрөөв. Тэр дүгнэлтэд хэлэх зүйл ч бараг байсангүй.
Англи эх
Sunny spent the rest of the day being berated by the captain, filling out paperwork, and receiving reports from the medical examiner, not that there was anything useful to report.
Өмнөх хохирогчдын нэгэн адил энэ удаагийнх ч янз бүрийн шархтай байсан нь өрөвдөлтэй залуу алагдахаасаа өмнө амь тавин тэмцсэнийг харуулж байлаа. Энэ удаагийн үхлийн шалтгаан нь нурууны хүнд гэмтэл байв. Хүзүүг нь хугалжээ. Нүдийг нь амьд байхад нь эсвэл үхсэний дараа ухсан эсэх нь тодорхойгүй ч мэс заслын нарийн нямбайгаар авсан байлаа.
Англи эх
Just like the previous victims, the latest one had various wounds that indicated that the poor young man had been in a desperate fight before being killed. The cause of death this time was severe spinal trauma, his neck had been broken. It was unclear whether the eyes had been removed before or after his death, but it had been done with surgical precision.
«Ямар төвөгтэй юм бэ.»
Англи эх
'Such a hassle.'
Өдөр тутмын эдгээр ажлыг дуусгаад Санни орой оройтож гэртээ ирэв.
Англи эх
After dealing with these routine tasks, Sunny returned home late in the evening.
…Энэ удаа тэр эртний ХТХ-аасаа холдохоосоо өмнө унтраахаа мартсангүй. Хачирхалтай нь эдгээр сонин тоног төхөөрөмж хүлээлгийн горимгүй тул тухай бүрд нь бүрэн унтраах ёстой байв.
Англи эх
…This time, he remembered to power down his archaic PTV before walking away from it. As it turned out, these strange machines had no standby mode and had to be turned off completely every time.
«Ямар бүдүүлэг юм. Миний Хирс бол хэзээ ч…»
Англи эх
'How primitive. My Rhino would never…'
Байрандаа орж ирээд тэр хаалганы бариул дээр шилийг тэнцвэржүүлэн тавиад санаа алдав.
Англи эх
Entering the apartment, he balanced the bottle on the door handle and sighed.
Мэдээгээр юу ярьж байгааг сонсохоор зурагтаа, өөрөөр хэлбэл зугаа цэнгэлийн бүдүүлэг хэрэгслээ асааж орхиод Санни хувцасны шүүгээгээ онгойлгон өлгүүрт байсан бүх хувцсыг авав. Цаанаас нь Зэрэглээн Хотын том газрын зураг дээр хадаастай, улаан утсаар хооронд нь холбосон, эмх замбараагүй мэт харагдах зураг, хэвлэсэн баримт бичгүүдийн овоо илэрлээ.
Англи эх
Turning on the TV, a primitive kind of entertainment center, to hear what was being said on the news, Sunny opened the closet and removed all the clothes from the hangers. Behind them, a seemingly chaotic mess of photos and printed documents was revealed, pinned to a large map of Mirage City and connected by red strings.
Чөтгөр Мөрдөн Байцаагч ажлаас түр чөлөөлөгдсөн ч Нигилистийн хэргийг мөрдөхөө огт зогсоогоогүй байв. Зургууд нь цуврал алуурчны хохирогчид болон сэжиглэгдэгч янз бүрийн хүмүүсийнх байлаа. Хэвлэсэн баримт бичгүүдэд тэдний хэн болох, хэргийн газар, задлан шинжилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл байв. Улаан утаснууд энэ бүхнийг нэгтгэн холбож байлаа… Яг л оршихуй бүхнийг нэгтгэн холбодог Хувь Заяаны Утаснууд шиг.
Англи эх
The Devil Detective had never stopped working the Nihilist case, even if he had been suspended. The photos belonged to the victims of the serial killer, as well as to various persons of interest. The printed documents contained details about their identities, the crime scenes, and the autopsies. The red strings tied it all together… not unlike the Strings of Fate that tied all of existence together.
Гагцхүү энэ улаан нэхээсэн дэх хоорондоо холбоогүй мэт үйл явдлуудыг нэгтгэх хэв маягийг Санни олж харж чадахгүй байв.
Англи эх
It was just that Sunny could not see the pattern that connected all these seemingly disjointed events in the red weave.
Хараахан олж харж чадахгүй л байлаа…
Англи эх
He could not see it yet…
Мэдээ эхэлж, дуусахад хэрэгтэй мэдээлэл огт гарсангүй. Нигилистийн тухай айдас тараасан яриа их байсны дээр Валор Нэгдэл болон түүний сүүлийн үеийн санаачилгуудыг магтан дуулсан хэдэн нийтлэл гарав. Харин маргааш Эффи хэвлэлийнхэнд мэдээлэл хийх ёстой тул мэдээгээр түүний дүрс л гараад байх нь тодорхой.
Англи эх
The news came and went, containing no useful information at all. There was a lot of fearmongering concerning the Nihilist, as well as a few puff pieces about the Valor Group and its latest initiatives. Tomorrow, though, the news was going to be full of images of Effie, since she was supposed to give a briefing to the press.
Санни Зэрэглээн Хотын газрын зураг руу дахин эргэж, сэжүүрүүдийг ажиглав.
Англи эх
Sunny turned back to the map of Mirage City, studying the clues.
Гэвч хэсэг хугацааны дараа тэр зурагт руу нууцхан харчихав.
Англи эх
Some time later, though, he threw a furtive glance at the TV.
Мэдээ дуусаж, дэлгэцэнд ямар нэгэн хайр дурлалын уран зөгнөлт олон ангит кино гарч байлаа. Санни жигшингүй хөмсөг зангидан цуврал алуурчны хохирогчдын зураг руу эргэн харав.
Англи эх
The news report was over, and some kind of romantic fantasy drama was on the screen. Frowning derisively, Sunny looked back at the photos of the serial killer's victims.
Гэвч хэсэг хугацааны дараа тэр зурагтын өмнө суугаад, олон ангит киног анхааралтай үзэж байгаагаа олж мэдэв.
Англи эх
Some time later, though, he found himself sitting in front of the TV, watching the drama intently.
"Хөөх. Тэр… бясалгал гэнэ үү? Туйлын хачин юм шиг боловч байгалийн Сэрэлттэй жаахан төстэй юм. Гэхдээ Адын урсгал, зөв номын урсгал гэж юу юм бэ? Тэр зөв номынхон чинь бүр муусайн новшнууд юм шиг. Тэд тэр охиныг яагаад тамлаад байгаа юм? Зөвхөн Адын Хааны хүүг аварсных нь төлөө юу? Пөөх! Ямар тэнэг кино вэ…"
Англи эх
"Wow. That… cultivation? Seems extremely bizarre, but does resemble the natural Awakening a bit. What are demonic and orthodox sects, though? Those orthodox guys seem like complete scumbags. Why did they even torture that girl? Just because she saved the Demon King's son? Bah! What a silly show…"
Тэр сэжүүрүүд рүүгээ буцахыг хүссэн ч яагаад ч юм нэг цагийн дараа дэлгэцэд наалдчихсан хэвээр байлаа.
Англи эх
He wanted to return to the clues, but somehow found himself still glued to the screen an hour later.
"Юу хийгээд байгаа юм бэ, тэнэг охин минь! Тэр царайлаг зөв номын үхэшгүй чинь түүнийг хулгайлаад шөнөжин ширтсэний чинь дараа дотроо Ад тээгээд байгаа нь илт байна шүү дээ! Тэр тэвчихийн аргагүй уйтгартай амьтныг мэдэх юм бол ес хэдэн сар ганцаардмал бясалгалд орж, дотоод Адаа хөөн гаргана. Тэгээд тэр Ад хүний дүр олоод чамайг зовоохоор эргэж ирнэ!"
Англи эх
"What are you doing, foolish girl! That handsome orthodox immortal is clearly harboring an inner demon after you kidnapped him and stared at him the whole night! Knowing that insufferable bore, he will go into seclusion for nine months and expel the inner demon, which will then take human form and come back to haunt you!"
Тэр бүсгүй урьд нь хэзээ ч оюун санааны хий үзэгдэлд өртөж байгаагүй юм шиг аашилж байлаа!
Англи эх
It was like she had never suffered from a mind wraith before!
Уур нь хүрсэн Санни сувгаа солихыг хүсэв… Гэсэн хэдий ч нэг цагийн дараа ч тэндээ суусаар байлаа.
Англи эх
Outraged, Sunny wanted to change the channel… and yet, an hour later, he was still there.
"Үгүй, үгүй, үгүй… Илдний Булш бол урхи гэдгийг харахгүй байна уу?! Чи Аянгын Тэнгэрийн Илдийг хэзээ ч олж авахгүй. Харин ч Зөв Номын Арван Үхэшгүй Урсгал чамайг отож байгаа! Чи ямар Ад Бүсгүй юм бэ, тэнэг минь? Тэр хараал идсэн Адын Хааны хүү ч гэсэн, чамд яагаад зөв зөвлөгөө өгөхгүй байгаа юм бэ?"
Англи эх
"No, no, no… don't you see that the Sword Grave is a trap?! You'll never get the Sword of the Lightning Celestial. Instead, you are going to be ambushed by the Ten Orthodox Immortal Sects! What kind of a Demoness are you, fool? And that damn Demon King's son, why the hell is he not advising you better?"
Тэгээд нэг цагийн дараа:
Англи эх
And an hour later:
"Аа, ойлголоо. Тэгэхээр чамайг үхсэн байхад Адын Хааны хүү Нялх Сүнсний Эзэмшлийн Хамгийн Дээд Оргилын Хүрээний Жинхэнэ Оргилын Доод-Дунд Оргилд хүрчихсэн юм байна. Тэгээд ердөө таван жил л зарцуулсан! Бурхан минь… Чи Тэнгэрийн Эрхэмсэгийн охины биеийг эзэлсэн ч гэсэн тэр тэнэгийг гүйцэх амаргүй! Бүр дээрээс нь чи Илдний Булшинд тэр чамаас урвасан гэж бодсоор л байна… Цц, үнсэлцчих л дээ!"
Англи эх
"Ah, I see. So the Demon King's son has reached the Lower-Middle Pinnacle of the True Peak of the Highest Pinnacle Realm of the Nascent Soul Domain while you were dead. And it only took him five years! Gods… even if you possessed the body of the Celestial Venerable's daughter, catching up to that fool won't be easy! Even worse, you still think that he betrayed you in the Sword Grave… tsk, just kiss already!"
Тэгээд хэсэг хугацааны дараа…
Англи эх
And a bit later…
"Үгүй ээ, Дотоод Ад минь, битгий! Чи яаж ингэж өөрийгөө золиосолж чадаж байна аа?! Тэр жигшүүртэй үхэшгүй чамайг хөөн гаргах гэж бүтэн есөн сар ганцаардмал бясалгалд суусан юм чинь чи амьдрах ёстой! Ээж, аавынхаа төлөө!"
Англи эх
"No, Inner Demon, no! How can you just go and sacrifice yourself?! That obnoxious immortal spent nine whole months in seclusion expelling you, so you have to live! For mom and dad!"
…Тэр анзааралгүй байтал үүр цайчихжээ.
Англи эх
...The morning came before he knew it.
Өдөр бүрийнх шиг Гэгээнтэн үүр цайхаас өмнө сэрэв. Түүний байр нь цэлгэр, тавилга чимэглэл цөөнтэй бөгөөд тав тухтай нам гүм байлаа. Цонхны том шилний цаана бороо чимээгүйхэн шивэрч, алс холын үүлэрхэг тэнгэрт цайвар ягаан туяа нарийн зурвас болон тархаж, хотыг бүрхсэн гүн харанхуйг аажмаар сарниулж байв.
Англи эх
Just like every day, Saint woke up before dawn broke. Her apartment was spacious and sparsely decorated, filled with a comfortable silence. The rain rustled quietly beyond the panoramic windows, and a thin line of pale lilac was spreading across the cloudy sky far in the distance, slowly dispelling the deep darkness shrouding the city.
Тэр яарах дургүй тул амьдрал нь цаг минуттайгаа, нарийн дэг журамтай байлаа. Өдөр бүрийг урьдаас бодож, тайван нямбайгаар угтан, минут бүрийг дээд зэргээр ашиглана. Зарим хүн Гэгээнтэнг урлагийн бүтээлтэй зүйрлэх нь бий… Тэр бүсгүй тэдний бялдуу зусардлагад төдийлөн анхаардаггүй ч өөрийн амьдралыг урлагийн бүтээл гэж бодох дуртай байв.
Англи эх
She did not like to hurry, and so, her life was strictly timed and regimented. Every day was approached with forethought and calm precision, making the most out of each minute. Some people tended to compare Saint to an art piece… she rarely paid attention to their flattery, but she did like to think of her life as a piece of art.
Уран бүтээлчийн хувьд тэр өө сэвгүй шилдэг бүтээл урлахын тулд өдөр бүрийг анхааралтай бүтээх ёстой байлаа.
Англи эх
As the artist, she had to craft each day with care to create a flawless masterpiece.
Өглөө бол дасгал, биеийн эрүүл ахуй, өөрийгөө арчлах, хооллох цаг. Тиймээс өнөөдөр ч өдөр бүрийнх шиг тэр өдрөө нэг цагийн эрчимтэй дасгалаар эхлүүлэв. Бие нь түүний амьдралаа урладаг гол хэрэгсэл бөгөөд эрүүл оюун санааны үндэс суурь мөн тул тэр түүнийгээ төгс байдалд барихыг хичээдэг байв.
Англи эх
The morning was a time for exercise, personal hygiene, self-care, and nutrition, so, today, like every day, she started her day with an intense, hour-long exercise routine. Her body was the main tool with which she crafted her life; it was also the foundation of a healthy mind, so she made an effort to maintain it in perfect condition.
Яг нэг цагийн дараа Гэгээнтэн дасгалаа зогсоож, арван минут шүршүүрт орохдоо цэвэрлэгч тос, гуужуулагч тос түрхээд, дараа нь зөөлөн үс угаагч, ангижруулагч хэрэглэв. Дахиад арван минутыг арьс арчилгаанд, түүний дараа арван минутыг үс арчилгаанд зарцуулав. Эцэст нь тэр ногоотой энгийн өндөгний шарсан хуушуур хийж, нэг аяга хар кофе чанаж уув.
Англи эх
Exactly an hour later, Saint stopped her exercise and took a ten-minute shower while applying a cleanser lotion and an exfoliating scrub lotion, followed by gentle shampoo and conditioner. Ten more minutes were spent on skincare, followed by ten minutes spent on hair care. Finally, she prepared herself a simple omelet with greens and brewed herself a cup of black coffee.
Гэгээнтэн өглөөний цайгаа чимээгүйхэн ууж, эмх цэгцтэй хувийн мэдээллийн урсгалаасаа мэдээ уншин, дараа нь судлахаар хэдэн шинжлэх ухааны өгүүлэлд тэмдэг тавив.
Англи эх
Saint ate breakfast in silence while reading the news from a well-organized personal feed, marking several scientific articles to be studied later.
Эцэст нь тэр долоо хоногийн эхээр энэ өдөрт зориулж бэлдсэн дэгжин хослол хувцсаа өмсөөд гэрээсээ гарав.
Англи эх
Finally, she put on an elegant ensemble prepared for this day at the start of the week and left home.
Ийм эрт өглөө зам дээр хөдөлгөөн сийрэг байх бөгөөд тэр ажилдаа явахдаа хөгжим, нэвтрүүлэг, аудио ном сонсдоггүй байлаа. Машин нь нам гүм бөгөөд зөвхөн сэрж буй хотын бүдэг чимээ дотогш нэвчих аж.
Англи эх
The traffic was sparse this early in the morning, and she did not listen to music, podcasts, or audiobooks while driving to work. Her car was filled with silence, with only the muted sounds of the waking city seeping inside.
Замд гуч орчим минут зарцуулсны эцэст өөрийн цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй ажлын өрөөндөө орж ирээд Гэгээнтэн дахиад ерэн минутын турш өвчтөний хавтас судалж, өдөрт бэлтгэв. Яг өглөөний есөн цагт ажлын өрөөний нь хаалга нээгдэж, туслах нь орж ирэв.
Англи эх
Entering her neat and orderly office after approximately thirty minutes spent in transit, Saint spent ninety more minutes studying patient files and preparing herself for the day. At exactly nine in the morning, the door of her office opened, and her assistant walked in.
"Гэгээнтэн эмч ээ, есөн цагийн үзлэгийн хүн тань ирлээ."
Англи эх
"Dr. Saint, your nine o'clock appointment is here."
Тэр толгой дохив.
Англи эх
She nodded.
"Оруулаарай."
Англи эх
"Please let them in."
Энэ бол түүний дөрвөн цагийн өмнө сэрснээсээ хойш гаргасан анхны дуу авиа байлаа.
Англи эх
This was the first sound she made since waking up four hours earlier.
Гэгээнтэн өвчтөнийг сонсонгоо нарийн нямбай тэмдэглэл хөтөлж байв. Арван таван минутын завсарлагааны дараа тэр өөр нэг үйлчлүүлэгч хүлээн авч, дараа нь ажлын газрынхаа хүнд хамгаалалттай хэвтэн эмчлүүлэх тасагт эргэлт хийхээр гарав.
Англи эх
Saint took meticulous notes while listening to the patient. After a fifteen-minute break, she saw another client, then left for the rounds in the heavily guarded inpatient wing of her workplace.
Эцэст нь үдийн хоолны цаг болов.
Англи эх
Eventually, it was time for lunch.
Ердийн үед Гэгээнтэн өөрийн бэлдсэн тэжээллэг хоол иддэг байсан ч өнөөдөр түүнд өөр амлалт байлаа. Хоол алгасах нь оновчгүй ч мэргэжлийн хүний бахархал нь илүү чухал байв.
Англи эх
Usually, Saint would have eaten a nutritious meal she had prepared herself, but today, she had a different commitment, even if skipping a meal was suboptimal, her pride as a professional took precedence.
Эмнэлгээс гараад тэр ойролцоох нэгэн байшинд түрээсэлдэг жижиг хувийн ажлын өрөө рүүгээ машинаар явав. Өвчтөн нь түүнийг аль хэдийн тэнд хүлээж, бохир, хуучирч муудсан машиндаа түшин зогсоод алсыг ширтсэн харцаар хотын үзэмжийг харж байлаа.
Англи эх
Leaving the hospital, she drove to a nearby building where she was renting a small private office. Her patient was already waiting for her there, leaning on his dirty, ramshackle car while looking at the vista of the city with a distant expression.
Тэр эр өөрөө машинтайгаа нэлээд төстэй байв. Хувцас нь хямдхан, үрчийсэн, үс нь сэгсгэр, царай нь өвчин зовлонтой мэт цонхийж, нүд нь цус харвасан мэт улайж, доор нь гүн хар хүрээ тодорчээ.
Англи эх
The man himself was quite similar to his car. His clothes were cheap and wrinkled, his hair was disheveled, his complexion was unhealthily pale, while his eyes were bloodshot and red, with deep, dark circles beneath them.
Ердийн өдөр бол Гэгээнтэн дотроо жигшин дургүйцэх байсан ч хачирхалтай нь тэр эр энэ бүхнийг үл харгалзан нэлээд татам харагдаж байлаа. Түүний замбараагүй төрх, хүйтэн харцанд хар бараан, тэрслүү увдис оршино. Мөн түүнийг хараад Гэгээнтэн нэгэн сонин мэдрэмжинд хатгуулав.
Англи эх
Saint would have been quietly revolted on a usual day, but strangely enough, he seemed quite magnetic despite all that. There was a dark, roguish charm to his messy appearance and cold gaze. Saint also felt a pang of an odd emotion when she saw him.
Энэ нь дурлах сэтгэл гэхээсээ илүү… санагалзах уу? Харьяалагдах уу? Тэр ялгаж салгаж чадсангүй бөгөөд өөрийнхөө ийм сонин хариу үйлдэлд нэлээд гайхаж байлаа.
Англи эх
It was not quite attraction, but more of… longing? Belonging? She could not tell, and was more than a little surprised at her odd reaction.
"Мөрдөн Байцаагч аа."
Англи эх
"Detective."
Тэр эр түүн рүү хараад үл ялиг инээмсэглэв.
Англи эх
He looked at her, then smiled faintly.
"Сайн уу, эмч ээ. Надад цаг гаргасанд баярлалаа."
Англи эх
"Hey, doc. Thank you for making time for me."
«Би… энэ эрэд таалагдаж байна гэж үү?»
Англи эх
'Do I… like this man?'
Гэгээнтэн үүнийг хайр дурлал эсвэл бие махбодийн утгаар бус, зүгээр л хүний хувьд хэлсэн юм.
Англи эх
Saint did not mean it in a romantic or physical sense, but simply as a person.
Тийм ээ, гайхах зүйл ч биш. Хэрэв түүний хүмүүст үнэлдэг ганц зүйл байдаг бол тэр нь ур чадвар байлаа. Түүний жишгээр бол туйлын ховор чанар. Гэгээнтэн бол хийсэн бүхэндээ гарамгай байдаг бардам хүн бөгөөд бусдыг ч мөн адил шалгуураар дүгнэдэг байв.
Англи эх
Well, it was no surprise. If there was one thing she valued in people, it was competence, an exceedingly rare trait, by her standards. Saint was a prideful person who excelled in everything she did, and she judged others by the same criteria.
Мөрдөн Байцаагч Санлесс хэр зэрэг гайхалтай ухаантай байна, төдий чинээ эвдэрч бутарсан хүн байсан бөгөөд амьдралаа түүний нэгэн адил шаргуу хичээнгүйгээр урлаж байлаа… Хэдийгээр түүний бүтээх гэж буй шилдэг бүтээл нь үзэсгэлэнтэй гэхээсээ илүү аймшигтай, үхэл хөндсөн сэдэв, өөрийгөө сүйтгэх хандлагаар дүүрэн боловч нүд салгахын аргагүй мэт санагдах ч гэсэн.
Англи эх
Detective Sunless was as brilliant as he was broken, and he was crafting his life with the same diligence she was… even if the masterpiece he was trying to create seemed more ghastly than beautiful, full of macabre themes and self-destructive tendencies, but impossible to look away from.
Гэгээнтэн хэсэг зуур эргэлзэв.
Англи эх
Saint hesitated for a moment.
Өнөөдөр түүнд ямар нэгэн өөр зүйл байгаа юм шиг санагдаж байлаа…
Англи эх
Something about him seemed different today…
"Орж ирээрэй."
Англи эх
"Please. Come in."
Сэтгэгдлүүд
2473-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…