Гэгээнтний хувийн өрөө сэтгэцийн эмнэлэг дэх ажлын өрөөнөөс нь жижиг ч, тавилга чимэглэл нь илүү тохилог байлаа. Тэр өвчтөндөө аяга кофе бэлдэв. Ихэнх хүнийг тайвшруулж, яриа өрнүүлэхэд нь тусалдаг энгийн үйлдэл. Бусад өвчтөндөө ихэвчлэн цай санал болгодог ч Мөрдөн Байцаагчийн архаг нойргүйдлийг бодоход кофе түүнд илүү зохимжтой байв.
Англи эх
Saint's private office was smaller than her space at the mental hospital, but better furnished. She prepared a cup of coffee for the patient, a simple act that put most people at ease, easing them into conversation. She usually offered tea to other patients, but considering the detective's chronic insomnia, coffee suited him better.
Түүний чанасан кофе мэдээж өө сэвгүй болжээ. Хөдөлгөөн бүр нь тооцоотой, оновчтой. Хамгийн үр ашигтай замаар хамгийн сайн үр дүнд хүрэхээр зохиогдсон мэт.
Англи эх
Naturally, the coffee she made was flawless. Every movement was measured and precise, designed to achieve the optimal result in the most efficient way.
Гоёмсог аягыг цонхигор эрийн өмнө тавиад, Гэгээнтэн түүний эсрэг суугаад тэмдэглэлийн дэвтрээ нээв.
Англи эх
Placing the elegant cup in front of the pale man, Saint took her seat opposite him and opened her notebook.
Энэ уулзалтын төлөө тэр зөвхөн бэлгэдлийн төдий хөлс авах байв. Гэхдээ зүгээр. Тэр хэзээ ч мөнгөний төлөө ажиллаж байгаагүй.
Англи эх
She would only be receiving a symbolic remuneration for this session. But that was fine, because she had never been driven by money.
Гэхдээ Гэгээнтэн өрөвч сэтгэл, нинжин зангаас ч болж хөдөлдөггүй байв. Үнэндээ тэр энэ эмх замбараагүй эрд эмчилгээгээ үргэлжлүүлэх санал тавьсан шалтгаан нь энгийн. Мэргэжлийн бахархал. Тэр ажлыг дутуу, өө сэвтэй орхихыг үзэн яддаг тул түүнд жинхэнэ ёсоор тус болохгүйгээр явуулна гэдэг бодол нь дургүйг нь хүргэж байлаа.
Англи эх
Saint was not driven by compassion or kindness, either. In truth, she had extended an offer to continue treatment to this untidy man for a simple reason, professional pride. She hated leaving things unfinished and flawed, so the thought of letting him go without truly helping him felt distasteful.
"Өнөөдөр та ердийнхөөсөө ядруу харагдаж байна, Мөрдөн Байцаагч аа. Нойргүйдэл чинь дордчихсон уу?"
Англи эх
"You look more fatigued than usual today, Detective. Has your insomnia worsened?"
Тэр түүн рүү хэсэг харснаа толгой сэгсрэв.
Англи эх
He looked at her for a while, then shook his head.
"Үгүй ээ. Зүгээр л… «Ад Бүсгүй ба Адын Хааны Хүү». Тэр хоёр тавин зургаан анги болж байж сая нийлсэн шүү, итгэх үү?"
Англи эх
"No. It's just that… the Demoness and the Demon King's Son. It took them fifty-six episodes to get together, can you believe that?"
Гэгээнтэн үл ялиг инээмсэглэн толгой дохиод, дэвтэртээ богинохон өгүүлбэр тэмдэглэв.
Англи эх
Saint offered him a faint smile and nodded, writing a short sentence down in her notebook.
Мөрдөн Байцаагч чимээгүй болж, түүнийг анхааралтай ажиглав.
Англи эх
The detective fell silent, studying her closely.
Тэр өмнө нь ч түүнийг ширтэхийг анзаарч байсан. Түүн рүү нууцхан харахаас өөрийгөө барьж чаддаг хүн цөөхөн. Гэвч өнөөдөр түүний харц өөр байв. Ямар нэгэн байдлаар илүү сониуч, нэгжсэн мэт.
Англи эх
She had noticed him staring before, few people could ever resist stealing glances her way, but today, his gaze was different. It was more inquisitive, somehow.
"Та албандаа эргэн орсон байна. Энэ нэлээн том өөрчлөлт байсан байх."
Англи эх
"You've returned to duty. That must have been quite a change of pace."
Тэр хэсэг тээнэгэлзсэнээ толгой дохив.
Англи эх
He lingered for a while, then nodded.
"Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Нүд нээсэн туршлага байлаа. Ялангуяа шинэ хамтрагчтайгаа танилцсаны дараа."
Англи эх
"Yes, well. It was an eye-opening experience. Especially after I met my new partner."
Гэгээнтэн дуугүйхэн хөмсгөө өргөж, цааш нь ярихыг дохив.
Англи эх
Saint silently raised an eyebrow, prompting him to continue.
Мөрдөн Байцаагч инээмсэглэв.
Англи эх
The detective smiled.
"Үнэндээ жаахан хачирхалтай. Бид хоёр гал ус хамт туулсан юм шүү дээ. Гэтэл өмнө нь тэр намайг огт санадаггүй байсан. Харин энэ удаа уулзахад би түүнийг санахгүй байлаа. Азаар тэр надад сануулчихсан."
Англи эх
"It was a bit ironic, really. We had gone through fire and water, she and I, and yet, she did not remember me at all before. But when we met this time, it was I who did not remember her. Luckily, she reminded me."
Тэгснээ гэнэт царай нь сэргэв.
Англи эх
Then, his expression suddenly livened up.
"Өө. Үнэндээ, эмч Гэгээнтэн ээ… Түүний ачаар би жинхэнэ нээлт хийсэн. Хамтрагчийн минь ачаар гэсэн үг л дээ. Та санахгүй байх, гэхдээ та хоёр бие биеэ мэднэ. Нэг удаа гар барилдаж байсан юм… аа, хөөрхий ширээ минь…"
Англи эх
"Oh. Actually, Dr. Saint… I had a real breakthrough thanks to her. My partner, I mean, you probably don't remember, but you two know each other. You arm-wrestled once… ah, my poor table…"
Гэгээнтэн үл мэдэг хөмсгөө зангидав.
Англи эх
Saint frowned subtly.
Тэр юуны тухай яриад байна аа?
Англи эх
What was he talking about?
Гэвч тэр царайндаа нэг их сэтгэл хөдлөл гаргасангүй.
Англи эх
She did not show much emotion on her face, though.
"Ямар нээлт вэ?"
Англи эх
"What kind of breakthrough?"
Мөрдөн Байцаагч түүн рүү хачин харц шидэв.
Англи эх
The detective gave her a strange look.
"Өө… тэр үү… Та энэ асуултыг асуугаагүй бол яасан ч сайн байх байсан даа, эмчээ."
Англи эх
"Oh… that... I really wish you didn't ask that question, doc."
Түүний өнгө аяс жаахан ичингүйрсэн мэт сонсогдов. Тэр хэсэг дуугүй байснаа ярвайв.
Англи эх
His tone sounded a little embarrassed. He remained silent for a short while, then winced.
"Миний ярьж байсан тэр бүх хар дарсан зүүдийг санаж байна уу?"
Англи эх
"Do you remember all those nightmares I told you about?"
Гэгээнтэн толгой дохив.
Англи эх
Saint nodded.
«Эцэст нь тайван унтдаг болсон юм болов уу? Ямар сайн хэрэг вэ!»
Англи эх
'Is he finally able to sleep soundly? That's great!'
Мөрдөн Байцаагч гүнзгий амьсгаа аваад, хүндээр санаа алдав.
Англи эх
The detective took a deep breath, then let out a heavy sigh.
"За, нэг иймэрхүү юм… Тэд огт хар дарсан зүүд биш байсныг би ойлгосон."
Англи эх
"Well, you see… I realized that they weren't nightmares at all."
Гэгээнтэн түүн рүү харж, цааш нь ярихыг урамшуулав.
Англи эх
Saint looked at him, encouraging him to tell her more.
Тэр цайвар инээмсэглэл тодруулав.
Англи эх
He offered her a pale smile.
"Харин тэр бол жинхэнэ бодит байдал, энэ газар бол нэг том хий үзэгдэл юм."
Англи эх
"Instead, they are the actual reality, and this place is one huge illusion."
Гэгээнтэн нүдээ ирмэв.
Англи эх
Saint blinked.
"Уучлаарай, юу гэнээ?"
Англи эх
"Excuse me?"
Мөрдөн Байцаагч толгой дохив.
Англи эх
The detective nodded.
"Бодит байдал дээр би бол Санлесс хэмээх хагас бурхан. Үхлийн Ноён, Мартагдсан Эргийн Харанхуй Эзэн, Сүүдрийн Легионы жанжин. Би бараг үхэшгүй, тус бүр нь бүтэн тивийг сөнөөж чадах долоон биетэй. Мэдээж ихэнх хүн намайг хүн төрөлхтний гэрэлт дарь эх, Иммортал Флэймийн сүүлчийн охин Чэйнжинг Стар алсан гэж боддог. Гэхдээ үнэндээ… тэр бол миний хайртай бүсгүй. Саяхан ертөнцийн хувь заяаг ярилцаж байгаад муудалцсан ч гэсэн."
Англи эх
"In reality, I am a demigod known as Sunless, the Sovereign of Death, the Dark Lord of the Forgotten Shore, and the commander of the Shadow Legion. I am nearly immortal and possess seven bodies, each capable of destroying entire continents. Of course, most people assume that I was killed by the radiant goddess of humanity, Changing Star, the last daughter of the Immortal Flame. But actually... she is my lover. Even if we recently had a fight while discussing the fate of the world."
Гэгээнтэн хэсэг дуугүй суув. Тэгснээ үл таних царайтайгаар дэвтэртээ ямар нэг юмыг хэрэн самран сараачиж эхлэв.
Англи эх
Saint remained silent for a while. Then, she started to scribble something furiously in her notebook with an inscrutable expression.
«Ёо, үгүй ээ. Бүрэн ухаан алдсан уу? Хуваагдмал сэтгэц үү? Өөрийгөө агуу хэмээн төөрөгдөх эмгэг үү? Гэхдээ ямар ч шинж тэмдэг байгаагүй шүү дээ! Ердөө гэмтлийн дараах сэтгэцийн эмгэг, хэдэн хөнгөн зан төлөвийн гажуудал л байсан…»
Англи эх
'Oh, no. It's a complete breakdown? Schizophrenia? Delusion of grandeur? But there were no signs! Just PTSD and a small collection of mild personality disorders...'
Мөрдөн Байцаагч энэ хооронд яриагаа үргэлжлүүлэв.
Англи эх
The detective, meanwhile, continued.
"Тийм ээ, юу юугүй… Би бас Хувь Заяаны Ад Уиверийн өв залгамжлагч, одоогоор түүний хориотой удмын долоон хэлтэрхийг бүгдийг цуглуулах аянд гараад яваа. Тэдгээр хэлтэрхийн нэг нь Төсөөллийн Адын балгас цайзын доорх толин төөрдөгт нуугдсан бөгөөд би тийшээ Эффи… Гэгээнтэн Афинатай хамт очсон юм. Үнэндээ энэ хот бүхэлдээ Толин Төөрдөгийн голд байрлах Их Толины дотор агуулагдсан нарийн хийцтэй хий үзэгдэл. Тэгэхээр, ойлгож байна уу, би бол энд, Зэрэглээн Хотод байгаа цөөхөн жинхэнэ хүний нэг. Бусад нь бүгд хүн дүр эсгэсэн аймшигтай мангасууд."
Англи эх
"Yeah, so, anyway… I am also the heir of Weaver, the Demon of Fate, currently on a quest to collect all seven fragments of their forbidden lineage. One of those fragments is hidden in the mirror labyrinth below the ruined castle of the Demon of Imagination, which was where I went in the company of Effie… Saint Athena. Actually, this whole city is an elaborate illusion contained within the Great Mirror that stands in the middle of the Mirror Maze. So, you see, I am one of the few real people here in Mirage City, everyone else is a creepy monster only pretending to be human."
Гэгээнтэн ярвайхаа арай гэж дарав.
Англи эх
Saint suppressed a scowl.
«Муу байна… тэр сүүлчийн нарийн ширийн нь хүчирхийлэлд өртөмтгий олон сэтгэлгүй этгээдэд түгээмэл илэрдэг шинж тэмдэг.»
Англи эх
'This is bad… that last detail is a common symptom shared by many violent sociopaths.'
Бас юу гэнээ, түүний хамтрагч нь Афина гэнэ ээ? Олимпийн үзэсгэлэнт онгон дарь эх үү? Одоо тэр дарь эхчүүдтэй хайр дурлалын адал явдал зохиож суухдаа автчихсан юм уу?
Англи эх
And what was that, his supposed companion was Athena? As in the beautiful maiden goddess of Olympus? Was he fixated on inventing romantic dalliances with goddesses now?
Энэ чинь хаанаас гарч ирэв ээ?!
Англи эх
Where did that come from?!
Тэр аажуухан амьсгаа авав.
Англи эх
She inhaled slowly.
"Та… намайг бодит биш гэж үзэж байна уу, Мөрдөн Байцаагч аа?"
Англи эх
"Do you… consider me not to be real, Detective?"
Мөрдөн Байцаагч түүн рүү гайхаж цочирдсон байртай харснаа толгой сэгсрэв.
Англи эх
The detective looked at her in dismay, then shook his head.
"Юу? Үгүй ээ, мэдээж үгүй! Та бол туйлын бодит, эмчээ. Мэдээж таны тархийг угааж, өөрийгөө Зэрэглээн Хотод амьдардаг мөнх бус сэтгэцийн эмч гэж итгүүлсэн л дээ. Үнэнээс хол зөрсөн юм гэж байхгүй."
Англи эх
"What? No, of course not! You are perfectly real, doctor. I mean, obviously, you've been brainwashed into believing that you are a mortal psychiatrist residing in Mirage City, which could not be further from the truth."
Тэр ханиалгав.
Англи эх
He coughed.
"Үнэндээ, бодит байдал дээр гэсэн үг л дээ, та бол Хар Мана Гэгээнтэн, миний хамгийн үнэ цэнтэй, хамгийн үнэнч Сүүдэр. Та арав гаруй жил надад үнэнчээр зүтгэж, миний тушаал бүрийг биелүүлж, дур сонирхол бүрийг минь хангаж ирсэн… би таныг алснаас хойш. Анхны таныг гэсэн үг л дээ. Дашрамд хэлэхэд, би танд үүний төлөө хэзээ ч талархал илэрхийлж байгаагүйгээ сая санав… тиймээс баярлалаа. Үнэхээр их зүйл гэсэн үг шүү."
Англи эх
"In truth, in reality, I mean, you are the Onyx Saint, my most valued and loyal Shadow. You've been serving me faithfully for more than a decade, following my every command and satisfying my every whim… ever since I killed you. The original you, I mean. By the way, it occurs to me that I've never thanked you for that... so, thank you. It really means a lot."
Гэгээнтэн дэвтрээ аажуухан доошлуулж, хүйтэн хэрнээ харанхуй сэтгэл татам энэ эр рүү харав.
Англи эх
Saint slowly lowered her notebook and looked at the cold, darkly charming man.
Анх уулзсанаас хойш Нигилист гэдэг цуврал алуурчинд хачин ихээр автсан энэ эр рүү.
Англи эх
The man who had been strangely obsessed with a serial killer called the Nihilist ever since the two of them met.
Гэнэт тэр барилгад тэр хоёроос өөр хэн ч байхгүй, дуу чимээ сонсох ганц ч амьд сүнс ойр хавьд байхгүйг санав.
Англи эх
Suddenly, it occurred to her that they were alone in the building, with not a living soul in earshot.
«Бүр мөсөн солиорчихож.»
Англи эх
'He has completely lost it.'
Үгүй ээ… магадгүй тэр энэ бүх хугацаанд бүр мөсөн солиотой байсан юм болов уу.
Англи эх
No… maybe he had been completely crazy this whole time.
Тэр яаж үүнийг анзаарсангүй вэ?
Англи эх
How had she missed it?
Гэгээнтэн үл мэдэг эргэн тойрноо харахад, харц нь хананд өлгөөтэй чимэглэлийн сэлэм дээр тогтов. Өвчтөнүүдийнх нь нэгээс бэлэглэсэн, хэтэрхий гойд гангар юм. Хаях гэхээр сэтгэл нь зовоод хаяж чадаагүй байлаа.
Англи эх
Saint looked around subtly, her gaze lingering on a decorative sword that hung on the wall, a garish gift from one of her patients, which she had not had the heart to throw out.
"Мөрдөн Байцаагч аа… Та хамгийн сүүлд хэзээ эмээ уусан бэ?"
Англи эх
"Detective… when was the last time you took your medication?"
Магадгүй тэр зүгээр л нойргүйдлээс болж дэмийрч байгаа юм болов уу…
Англи эх
Maybe he was just delirious from the lack of sleep…
Тэр хэд хэдэн удаа нүдээ ирмэв.
Англи эх
He blinked a few times.
"Өө, эм үү? Би хэн болохоо санасан цагаасаа хойш уухаа больсон. Түр зуур мөнх бус биед хоригдсон ч гэсэн би хагас бурхан хэвээрээ шүү дээ. Тэр эмүүд зүгээр л толгойг минь эргүүлдэг юм."
Англи эх
"Oh, my meds? I stopped taking them when I remembered who I really am. Even if I am temporarily trapped in a mortal body, I am still a demigod, you know. Those pills just make me feel loopy."
Гэгээнтэн харамсан санаа алдав.
Англи эх
Saint sighed with regret.
«Үүний төлөө үдийн хоолоо алгассан гэж дээ…»
Англи эх
'I skipped lunch for this…'
Сэтгэгдлүүд
2474-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…