Дээрэмчний бие мөргөсөн газар салхины шил цууралсан ч, түүнээс бусдаар ХТХ бүрэн бүтэн бололтой. Ядаж л асаж, бороон дунд ямар ч саадгүй хурдлан одов.
Англи эх
There was a crack in the windshield where the thug's body hit it, but other than that, the PTV seemed fine. It started, at least, and sped away into the rain without problem.
Гурван цогцсыг ардаа орхиод.
Англи эх
Leaving the three corpses behind.
Санни жолоо барьж, Гэгээнтэн урд суудалд хөшиж суусан бол Морган арын суудал дээр тэнийн хэвтэв.
Англи эх
Sunny was driving, Saint was sitting stiffly in the passenger seat, while Morgan stretched on the backseat.
Бүсгүй эргэн тойрноо харж, царайгаа үрчийлгэв.
Англи эх
She looked around and grimaced.
"Энэ… чиний ХТХ юм уу?"
Англи эх
"This… is your PTV?"
Санни арын толиор түүн рүү харав.
Англи эх
Sunny glanced at her through the rearview mirror.
"Тэгэлгүй яах вэ. Үхэж буй жигшүүрт амьтан шиг чичирч, хүрхрэх боловч ажлаа хийгээд л байдаг юм. Үнэндээ…"
Англи эх
"Sure. It trembles and roars like a dying abomination, but gets the job done. Actually…"
Тэр бардам инээмсэглэв.
Англи эх
He smiled smugly.
"Шатамхай түлш хэрэглэж, жижигхэн дэлбэрэлтүүдийн цуваагаар өөрийгөө түлхэж явдаг юм. Галзуу биз! Чи мэдэх үү?"
Англи эх
"It uses flammable fuel and propels itself with a series of tiny explosions. Wild! Did you know?"
Морган түүн рүү удаан ширтэв.
Англи эх
Morgan gave him a long look.
"Чи… дотоод шаталтат хөдөлгүүр хэрхэн ажилладгийг тайлбарлаж байна уу? Мэдэлгүй яахав. Энэ бол техник технологийн хөгжлийн түүхэн дэх хамгийн чухал үе шатуудын нэг. Үүнийг мэдэхгүй хүн гэж хаана байх юм?"
Англи эх
"Are you... describing how an internal combustion engine works? Of course, I know. It is one of the most important milestones in the history of technological development. Who wouldn't know that?"
Саннигийн инээмсэглэл бүдгэрэв.
Англи эх
Sunny's smile dimmed.
"Чамтай ер хөгжилгүй юм. Хүн бүхэнд техник технологийн хөгжлийн түүх судлах зав байдаггүй шүү дээ, хараал ид."
Англи эх
"You are no fun. Not everyone has time to study the history of technological development, damn it."
Яг тэр мөчид бүхэл бүтэн хугацаанд дуугүй байсан Гэгээнтэн эцэст нь ам нээв:
Англи эх
At that moment, Saint, who had remained silent that whole time, finally spoke:
"Уучлаарай… гэхдээ гурван үхсэн хүнийг тэгж л орхиод явчихад зүгээр юм уу?"
Англи эх
"Excuse me… but is it okay to just leave three dead bodies behind?"
Санни түүн рүү хальт харав.
Англи эх
Sunny gave her a brief glance.
"Долоо."
Англи эх
"Seven."
Гэгээнтэн тансаг хөмсгөө өргөхөд, нүдэнд нь дуугүй асуулт тодров.
Англи эх
Saint arched her exquisite eyebrow, a silent question in her eyes.
Тэр мөрөө хавчив.
Англи эх
He shrugged.
"Түүнийг дарахаар хэн нэгэн дөрвөн хүн илгээсэн гэж Морганы хэлснийг сонсоогүй юм уу? Тэгэхээр цогцос гурав биш, долоо. Тэр тэднийг амьд үлдээхгүй байсан."
Англи эх
"Didn't you hear Morgan saying that someone sent four people to deal with her? So, there are seven corpses, not three. She wouldn't have let them live."
Арын суудал дээр тухтай тэнийн хэвтсэн Морган хайхрамжгүйхэн толгой дохив.
Англи эх
Sprawled comfortably on the backseat, Morgan nodded nonchalantly.
Санни Гэгээнтэн рүү тайвшруулсан инээмсэглэл тодруулав.
Англи эх
Sunny gave Saint a reassuring smile.
"Гэхдээ санаа бүү зов. Бороо бүх ул мөрийг угааж арилгана. Магадгүй цогцсуудыг ч угаагаад авч одох байх. Эмнэлэгт байгаа нь мэдээж байрандаа үлдэнэ, гэхдээ тэр ч бас асуудал биш. Валор Нэгдэл өв залгамжлагч бүсгүй нь дөрвөн хүнийг хядаад сэтгэцийн эмнэлгээс оргосон тухай мэдээ тархахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэр байтугай Морганыг сэтгэцийн эмнэлэгт байсан гэх мэдээ ч тархахыг зөвшөөрөхгүй. Тиймээс мөрдөн шалгах ажлыг зохицуулчихна."
Англи эх
"Don't worry, though. The rain will wash away all the traces. It might even wash away the bodies. Those in the hospital will stay where they are, of course, but that is not a problem either. Valor Group will never allow the news that their heiress massacred four people and escaped a mental asylum to spread, they won't let the news that Morgan even was in a mental asylum spread. So, the investigation will be handled."
Тэрхүү сэтгэцийн эмнэлэг өөрөө ч бас бохир бужигнасан газар гэдгийг тэр нэмж хэлсэнгүй. Өвчтөнүүдийнх нь гэр бүл ямар чинээлэг болохыг бодвол, хананых нь дотор болсон зүйл хананых нь дотроо үлддэг байх магадлал өндөр.
Англи эх
He did not add that the mental asylum in question was a shady place in and of itself. Considering how affluent the families of its patients were, what happened within its walls stayed within its walls, most likely.
Гэгээнтний ажлын байрны хувийн жигүүрт хэн ч хэзээ ч мэдэж байгаагүй олон аймшигт явдал болсон гэдэгт тэр итгэлтэй байв.
Англи эх
He was sure that many horror stories no one ever learned about had taken place in the private wing of Saint's workplace.
За… магадгүй тийм ч биш байх.
Англи эх
Well… maybe not.
Нөгөө Мордретийн мөрөөдөл бол гэр бүл нь түүнийг хайрлаж, цэцэглэн хөгжсөн сайхан, найрсаг газар байсан шүү дээ. Харанхуй, муухай зүйлс сүүдэрт өрнөдөг бохир, ялзарсан хотыг тэр яахаараа төсөөлөх билээ?
Англи эх
Other Mordret's fantasy was that of a nice and friendly place where his family loved him and prospered, after all. Why would he have imagined a dirty, rotten city where dark and ugly things happened in the shadows?
Гэхдээ Санни нөгөө Мордретийн тухай тийм ч их зүйл мэддэггүй. Хэрэв жинхэнэ Юу Ч Үгүйн Ханхүү хоёр хуваагдсан бол энэ нь түүнийг арван хоёр настай байхад болсон байх ёстой. Түүнээс өмнө түүнийг эцэг нь өгчихсөн тул Зүүдний Оронд Астерион өсгөсөн. Түүний бага нас ямар байсан, түүний хувьд сайхан газар гэж юу байсныг хэн мэдэх вэ?
Англи эх
Then again, Sunny did not know a lot about the other Mordret. If the original Prince of Nothing had been split in two, it would have happened when he was twelve. Before that, he had been given away by his father and raised by Asterion in the Dream Realm. Who knew what his childhood had looked like, and what his idea of a nice place was?
Гэвч Мордретийн сайн ихэр Зэрэглээн Хотыг шударга бус байдал, авлигаар дүүрсэн харанхуй хот болгон төсөөлөөгүй юм бол… энэ газрыг нүглийн гажуудсан цэцэрлэг болгосон хэн бэ гэдэг л асуулт. Цайз Сахигч хэний бодлыг Төсөөллийн Ордны эдэд үнэнчээр нэхэж, түүнийг аймшгийн үүр болгон хувиргасан юм бэ?
Англи эх
But if Mordret's good twin had not imagined Mirage City as a dark city full of injustice and corruption… the question was, who had made this place into a twisted garden of sin? Whose thoughts had the Castellan faithfully woven into the fabric of the Palace of Imagination to change it into a den of horrors?
Энэ жинхэнэ Мордрет байж ч мэднэ. Тэр залуугийн толгойд жигшүүртэй, аймшигтай зүйлсээс өөр юу ч байдаггүй, бурхад л мэдэх байх…
Англи эх
It could have been the real Mordret. That guy's head was full of nothing but vile and ghastly things, gods knew…
Тэр нэгэнтээ Саннид юу гэж хэлсэн билээ?
Англи эх
What was it that he had told Sunny once?
Толь зөвхөн өмнөө байгаа зүйлийг л тусгаж чадна. Өмнө нь байгаа зүйлс харгис, жигшүүртэй, хуурамч байдаг нь түүний буруу гэж үү?
Англи эх
A mirror could only reflect what was in front of it. Was it his fault that the things in front of him were cruel, vile, and deceitful?
Гэхдээ Мордретээс өөр хэн нэгэн ч байж болох юм.
Англи эх
But it could have been someone other than Mordret, as well.
Морган ч байж болно… эсвэл Эффи. Тэр байтугай Санни өөрөө ч байж мэднэ.
Англи эх
It could have been Morgan… or Effie. It could have even been Sunny himself.
Гурвуулаа хар зүүд бодитой байдаг ертөнцөөс ирсэн. Гурвуулаа насанд хүрсэн амьдралынхаа ихэнхийг цус урсгаж, тоолж барамгүй тулалдааны талбарын цуст шаварт мөлхөж өнгөрөөсөн. Тэд мангас, хүн гэлтгүй тоо томшгүй олон амьд биетийн амь таслан, эдгээр туршлагад өөрчлөгдөхгүй байхын аргагүй хэтэрхий олон аймшигт зүйлийг туулсан.
Англи эх
All three of them had come from a world where nightmares were real. All three had spent most of their adult lives spilling blood and crawling through the bloody mud of countless battlefields. They had killed numerous living beings, monsters and humans alike, and experienced far too many terrible things not to be changed by these experiences.
Магадгүй тэдний хэн нь ч өөр ертөнцийг төсөөлж чадаагүйн улмаас л Зэрэглээн Хот өнөөгийнх шигээ харанхуй, бохир, үхлийн аюултай газар болсон юм болов уу.
Англи эх
Maybe Mirage City had become the dark, dirty, deadly place it was today because none of them could imagine a world that was anything but.
Санни үл ялиг ёолов.
Англи эх
Sunny groaned slightly.
Энэ нь өөрийгөө эргэцүүлсэн энэ богинохон мөчөөс болсон хэрэг биш… харин Гэгээнтнийг хайхаар яаран гарахаасаа өмнө яаруу сандруу боож орхисон шарх нь саяхны тулааны үеэр хэзээ нэгэн цагт ангайж, цус шүүрүүлж байсных.
Англи эх
It was not because of this brief moment of self-reflection… rather, it was because the wound he had hurriedly patched up before rushing to find Saint opened sometime during the recent fight, and was seeping with blood.
Гэгээнтэн харцаа доошлуулахад, цамцных нь хар даавуун дээр цусны толбо аажмаар тэлж байгааг анзаарав. Бүсгүй хөмсгөө зангидахад, ид шидэт царайных нь үзэсгэлэнт хээг дургүйцлийн сүүдэр мушгив.
Англи эх
Saint lowered her gaze and noticed the blood stain slowly spreading across the black fabric of his shirt. She frowned, a hint of unhappiness twisting the beautiful lines of her bewitching face.
"Чамаас цус гарч байна… яагаад цус гарч байгаа юм бэ?"
Англи эх
"You are bleeding… why are you bleeding?"
Санни албадан инээмсэглэв.
Англи эх
Sunny forced out a smile.
"Өө, юу ч биш. Намайг хутгалчихсан юм."
Англи эх
"Oh, it's nothing. I was stabbed."
Бүсгүйн нүд үл мэдэг томров.
Англи эх
Her eyes widened slightly.
"Юу? Гэхдээ… гэхдээ тэр хүмүүстэй мөргөлдөх үеэр чамайг цохиулахыг би хараагүй шүү дээ."
Англи эх
"What? But… but I did not see you being hit during the confrontation with those people."
Санни гараа үл тоомсорлон савчив.
Англи эх
Sunny waved a hand dismissively.
"Үгүй ээ, тэр сонирхогчдын нэг нь биш. Намайг алахаар илгээсэн мэргэжлийн, аюултай, өндөр ур чадвартай хөлсний алуурчин ч биш, тэр залууг би цонхоор шидчихсэн."
Англи эх
"No, not by one of those amateurs. And it wasn't the professional, deadly, highly skilled assassin sent to kill me, I threw that guy out of a window."
Тэр толгойгоо эргүүлэн Морган руу харж, ярайтал инээв.
Англи эх
He turned his head to glance at Morgan and grinned.
"Намайг түүний ах хутгалсан. Алуурчныг дарсныхаа дараа, сонирхогчдыг дарахаасаа өмнө."
Англи эх
"I was stabbed by her brother. After I dealt with the assassin and before I dealt with the amateurs."
Морган ярайтал инээв.
Англи эх
Morgan grinned.
"Чамд завгүй өдөр байжээ, тийм үү?"
Англи эх
"Busy day for you, huh?"
Санни хайхрамжгүйхэн мөрөө хавчив.
Англи эх
Sunny shrugged nonchalantly.
Гэгээнтэн харин хүйтэн хөндий төрхөө хадгалах гэж ядаж байгаа бололтой.
Англи эх
Saint, meanwhile, seemed to be struggling with maintaining her aloof exterior.
Ядаж л сормуус нь үл ялиг чичрэв.
Англи эх
Her eyelashes, at least, trembled a little.
"Чамайг… Валор Нэгдлийн гүйцэтгэх захирал хутгалсан гэж үү?"
Англи эх
"You were stabbed… by the CEO of the Valor Group?"
Санни хөхрөв.
Англи эх
Sunny chuckled.
"Үгүй ээ, тэр биш. Бодит ертөнцөөс ирсэн түүний муу санаат ихэр нь."
Англи эх
"No, not him. His evil twin from the real world."
Морганы тайван харц гэнэт хурцаа.
Англи эх
Morgan's relaxed gaze grew sharper all of a sudden.
"Өө… тэгэхээр чи түүнтэй уулзсан хэрэг үү?"
Англи эх
"Oh… you've met him, then?"
Санни толгой дохив.
Англи эх
Sunny nodded.
"Уулзсан. Тэгээд тэр намайг хутгалсан. Аа, гэхдээ буруу ойлгож болохгүй шүү, салж явахад ганц би л цус алдаж байгаагүй."
Англи эх
"I did. And he stabbed me. Ah, but don't misunderstand, I wasn't the only one bleeding when we parted."
Гэгээнтэн түүн рүү, дараа нь Морган руу харав.
Англи эх
Saint looked at him, then to Morgan.
Тэгснээ түүн рүү дахин эргэж харан, ямар нэг юм хэлэх эсэхээ эргэлзэх мэт уруулаа зуув.
Англи эх
Then, she looked back at him and bit her lip, as if unsure whether to say something.
Гэвч эцэст нь түүний бухимдал дуу цөөтэй зан чанарыг нь ялсан бололтой.
Англи эх
In the end, however, her indignation seemed to have defeated her taciturn personality.
"Уучлаарай… энэ одоо чухал юм уу? Морган хатагтай, та яагаад түүний хачин жигтэй мэдэгдлүүдэд уусаад байгаа юм бэ? Мөрдөн Байцаагч Санлессийн юу гэснийг сонсоогүй юм уу? Бодит ертөнцөөс ирсэн муу санаат ихэр гэнэ шүү! Таны хариу үйлдэл яагаад ийм хөнгөн байгаа юм бэ?"
Англи эх
"Excuse me… is that important right now? Miss Morgan, why are you playing along with his bizarre statements? Did you not hear what Detective Sunless said? An evil twin from the real world! Why is your reaction so lackluster?"
Морган түүн рүү хачирхсан харцаар харж, хэд хэдэн удаа нүдээ цавчив.
Англи эх
Morgan gave her a strange look and blinked a couple of times.
Хэдэн хором чимээгүй болсны эцэст бүсгүй мөрөө хавчив.
Англи эх
After a few moments of silence, she shrugged.
"Түүний хэлсэн бүхэн үнэн болохоор л тэр шүү дээ? Энэ хуурмаг орон дахь гүйцэтгэх захирлын дүрд тоглож буй хүн, миний ах, бодит ертөнцөөс ирсэн алуурчин ихэртэй. Тэр ч бас миний ах болох байх даа."
Англи эх
"Because everything he said is true? The man playing the CEO role in this illusory realm, my brother, has a murderous twin from the real world. Who, I guess, is also my brother."
Тэр харцаа Санни руу шилжүүлж, гайхсан өнгөөр асуув:
Англи эх
She shifted her gaze to Sunny and asked in a confused tone:
"Тэр юу ч санахгүй байгаа юм уу?"
Англи эх
"Does she not remember anything?"
Тэгснээ Морган хөмсгөө зангидан Гэгээнтэн рүү харав.
Англи эх
Then, Morgan frowned and looked at Saint.
"Тэгээд Сүүдрүүдийн Эзэн, хүн төрөлхтний харанхуй Дээд Эзэн, үхэшгүй үхэгсдийн сүнсний легионы… үгүй, үхэшгүй цэргийн жанжин хэзээнээс мөрдөн байцаагч болчихсон юм бэ?"
Англи эх
"And since when is the Lord of Shadows, the dark Sovereign of humanity, the commander of an undying legion of dead souls… a detective?"
Гэгээнтэн аажуухан амьсгаа авч, нүдээ хэсэг аниад, цонх руу эргэв.
Англи эх
Saint inhaled slowly, closed her eyes for a moment, and then turned to the window.
Санни түүний хамрын доогуураа бувтнахыг арай ядан сонсов:
Англи эх
Sunny could just barely hear her mumble under her nose:
"Хамтын төөрөгдлийн эмгэг… тийм л байх ёстой. Гайхалтай юм…"
Англи эх
"Shared delusional disorder… it must be. Fascinating…"
Сэтгэгдлүүд
2495-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…