Сүмийн дотор гаднахаасаа дутахааргүй нурж унахын даваан дээр байв. Ядаж дээвэр нь гоожихгүй байгаа нь санаа амраам. Энд хэсэг хугацаа өнгөрөөх нь гарцаагүй болохоор энэ ч бас том хэрэг.
Англи эх
The interior of the church was just as dilapidated as its exterior. The roof was not leaking, at least, that was a relief, considering that they were going to have to spend some time here.
Тоос ч гайхмаар бага байлаа. Өргөн уудам танхим цагаан даавуугаар бүрсэн вандан сандлын эгнээнүүдийн дундуур дамжин сийлбэр хээтэй тахилын ширээ рүү хүрнэ. Энэ бүхний дээгүүр өндөр өнгөт шилэн цонхнууд гудамжны цахилгаан чийдэнгийн цайвар гэрэлд бүдэгхэн гялалзана.
Англи эх
There was surprisingly little dust, too. A wide open space led to an ornate altar, with rows of benches covered in white fabric. Above it all, tall stained-glass windows were shimmering dimly with the pale light of electric street lamps.
Тэдгээрийн ачаар хаягдсан сүмийн харанхуй орон зай алаг цоохор туяагаар гэрэлтэнэ.
Англи эх
The dark expanse of the abandoned church was illuminated with colorful radiance because of it.
Санниг энэ эзгүй уйтгартай уур амьсгал, алдагдсан ариун байдлын шаналгаат мэдрэмж огтхон ч зовоосонгүй. Үнэндээ тэр баларсан сүм хийдэд нэлээд дуртай… ийм газар очих бүрдээ дотор нь ямар нэг хуучны дурсамж сэргэдэг.
Англи эх
Sunny did not mind the forlorn ambiance and the poignant feeling of lost sanctity. He quite liked decrepit temples, actually… visiting one made him feel nostalgic.
Харин Морган жаахан гайхсан бололтой.
Англи эх
Morgan, however, seemed a little surprised.
Тэр сониучирхан эргэн тойрноо ажиглаад, толгой сэгсрэв.
Англи эх
She looked around with curiosity, then shook her head.
"Энэ буруу байна."
Англи эх
"This is not right."
Санни хөмсгөө өргөв.
Англи эх
Sunny raised an eyebrow.
"Юу нь?"
Англи эх
"What is?"
Морган тахилын ширээ болон түүний дээрх өнгөт шилэн цонхнууд руу заав.
Англи эх
She gestured to the altar and the stained-glass windows above it.
"Энэ сүм. Энд байгаа дүрс тэмдгүүд Харанхуй Цагаас өмнө өргөн дэлгэрч байсан шашнуудын алинтай нь ч таарахгүй байна. Ядаж миний мэдэх шашнуудын нэгтэй нь ч биш."
Англи эх
"This church. The iconography does not match any of the religions that would have been widespread before the Dark Times. At least none that I recognize."
Санни дагзаа маажив.
Англи эх
Sunny scratched the back of his head.
Тэр шашны талаар төдийлөн сайн мэддэггүй. Хар Зүүдний Шившлэгийн ертөнцөд мэддэг хүн ч цөөхөн.
Англи эх
He did not really know a lot about religion, few people did, in the world of the Nightmare Spell.
Бурхад үнэхээр оршин байсан ч үхчихсэн гэдгийг мэдсэн хойно юунд ч итгэх хэцүү. Засгийн газар ч бас ямар ч төрлийн шүтлэгийг олон арван жил цээрлүүлж ирсэн. Төрөл бүрийн шашны урсгалууд Анхны Үеийнхэнд их төвөг учруулж байсных болов уу, засгийн газар ч, Өв Залгамжлагч овгууд ч хүмүүсийг сүнслэг таашаалаа ид шидийн итгэл үнэмшлээс өөр зүйлээс эрээсэй гэж хүсдэг байв.
Англи эх
It was hard to believe in anything after learning that the gods did exist, but were dead. The government had spent decades discouraging worship of any kind, as well. Maybe it was because various cults had caused a lot of trouble for the First Generation, both the government and the Legacy Clans wanted people to seek spiritual fulfillment in things other than mystical beliefs.
Нефис Дээд Зэрэгт хүрсэн одоо л шүтлэг хүмүүсийн дунд дахин дэлгэрч эхэлжээ. Тэр ч бүү хэл нэг бус утгаараа.
Англи эх
It was only now that Nephis had ascended to Supremacy that worship was once again spreading among the population, in more senses than one.
Нефис, Гал Сахигчид Иммортал Флэйм болон түүний сүүлчийн охиныг шүтэж эхэлсэн хүмүүстэй ноцолдож байхад Санни, Шэдоу овгийнхон бороо орсны дараах мөөг шиг газраас ургаад байдаг сүйрлийн номлолт урсгалуудыг дарахаар завгүй байлаа.
Англи эх
Nephis and the Fire Keepers were dealing with people who were starting to worship the Immortal Flame and its last daughter, while Sunny and the Shadow Clan were busy dealing with the doomsday cults that kept sprouting from the ground like mushrooms after the rain.
Ямар ч байсан Харанхуй Цагт ямар шашин шүтлэг байсныг ч тэр бараг мэдэхгүй, түүнээс өмнөхийг бүр ч хэлэх юм алга.
Англи эх
In any case, he had only a very vague impression of what religions were being exercised during the Dark Times, let alone before them.
"Юу вэ, чи бас эртний шашнуудын мэргэжилтэн юм уу?"
Англи эх
"What, are you an expert on ancient religions, too?"
Морган түүн рүү ёжтойхон инээмсэглэв.
Англи эх
Morgan gave him a wry smile.
"Өв Залгамжлагчийн боловсролоороо бүү гайхуул гэж чи өөрөө хэлсэн шүү дээ."
Англи эх
"You told me not to swing my Legacy education around."
Санни ханиалгав.
Англи эх
Sunny coughed.
"Өө… тийм ээ, хэлсэн."
Англи эх
"Oh… yes, I did."
Тэр эргэн тойрноо харав.
Англи эх
He looked around.
"Тэгээд энэ сүм юу нь болохгүй байгаа юм бэ?"
Англи эх
"So what's wrong with this church?"
Бодоод байхад…
Англи эх
Come to think of it…
Тэр хөмсгөө зангидав.
Англи эх
He frowned.
Сүмийн энд тэнд өндөр толинуудыг уран гэгч нь байрлуулсан байгааг тэр сая л анзаарлаа. Тэдгээрийг маш чадварлаг байршуулсан тул тусгалуудын эцэс төгсгөлгүй калейдоскоп хязгааргүйд сунаж, өнгөт шилэн цонхноос тусах гэрлийг барин, сүмийн дотор талыг байгаагаасаа хэд дахин том мэт харагдуулж байв.
Англи эх
It was only now that he noticed that there were tall mirrors artfully installed here and there around the church. Their masterful placement made it so that endless kaleidoscopes of reflections stretched into infinity, catching the light falling from the stained-glass windows and making the interior of the church seem many times larger than it was.
Энэ бүхэн гайхамшигтай, үзэсгэлэнтэй харагдах байсан… хэрэв Толин Төөрдөгийн дурсамж Саннигийн арьсыг зурагнуулахгүй байсан бол.
Англи эх
It would have looked wondrous and beautiful… if not for his memories of the Mirror Maze that made Sunny's skin crawl.
«Би толинуудыг үзэн яддаг.»
Англи эх
'I hate mirrors.'
Морган мөрөө хавчив.
Англи эх
Morgan shrugged.
"Зүгээр л… цаг үедээ таарахгүй байна гэх үү? Тэр үг үнэхээр тохирох эсэхийг сайн мэдэхгүй байна. Миний хэлэх гээд байгаа санаа бол тэр үед Дэлхий дээр ийм сүм байх ёсгүй байсан. Гэтэл Зэрэглээн Хотын сүм хийдүүдийн гадна талын бэлгэдэл түүхэн тэмдэглэлүүдтэй нэлээд нийцдэг. Тиймээс л надад хачирхалтай санагдаж байна."
Англи эх
"It's just… anachronistic? I'm not sure if that word really fits. The point I am trying to make is that there would not have been a church like this one on Earth, in this period of time. The outward symbology of temples and churches of Mirage City is quite consistent with historic records, though, so I find it strange."
Тэр мөчид, удаан хугацаанд дуугүй байсан Гэгээнтэн эцэст нь дуу гаргав.
Англи эх
At that moment, Saint, who had kept silent for the longest time, finally let her voice be heard.
Тэр тэднийг залхсан харцаар ширтээд асуув:
Англи эх
Looking at them in exasperation, she asked:
"Та нар юу яриад байгаа юм бэ? Энэ бол Зэрэглээд зориулсан сүм. Хот даяар ийм мянга мянга бий."
Англи эх
"What are you talking about? This is a church dedicated to Mirage. There are thousands of them around the city."
Санни, Морган, Эффи гурав түүн рүү гайхширан харцгаав.
Англи эх
Sunny, Morgan, and Effie all looked at her in confusion.
Санни толгойгоо үл ялиг хазайлгав.
Англи эх
He tilted his head a little.
"Зэрэглээ? Төсөөллийн Ад уу?"
Англи эх
"Mirage? The Demon of Imagination?"
Гэгээнтэн ч мөн адил гайхсан бололтой.
Англи эх
Saint seemed similarly confused.
"Өөр хэн байх юм?"
Англи эх
"Who else?"
Санни хамрынхаа үзүүрийг маажив.
Англи эх
Sunny scratched the tip of his nose.
«Өө… хотын нэр зүгээр л санамсаргүй давхцал биш байжээ.»
Англи эх
'Oh… so the name of the city is not just a coincidence.'
Түүний ажигласнаар Зэрэглээн Хот бол Харанхуй Цагаас өмнөх хүний суурингийн үнэнч хуулбар байв. Энэ сүм бол тэдний олсон анхны илт зөрүү байлаа. Дэлхий дээрх жирийн хотыг нарийн нягт дуурайсан энэ бүхний дунд харь гаригийн юм шиг санаа.
Англи эх
From what he could tell, Mirage City was a faithful reproduction of a human settlement from before the Dark Times. This church was the first obvious discrepancy they found, a foreign concept in an otherwise meticulous imitation of a mundane city on Earth.
Түүний сонирхол гэнэт хүчтэй сэдэрлээ.
Англи эх
He was suddenly very curious.
"Гэхдээ хүмүүс яагаад дэймон шүтэх болов?"
Англи эх
"Why would people worship a daemon, though?"
Гэгээнтэн хэсэг дуугүй байснаа санаа алдав.
Англи эх
Saint remained silent for a while, then sighed.
"Хэн мэдлээ? Би өөрөө шашин шүтлэгтэй хүн биш. Гэхдээ энэ бол манай соёлын өвийн чухал хэсэг тул хүн мэдээжийн хэрэг түүнийг мэддэг байх ёстой."
Англи эх
"Who knows? I am not a religious person myself. It is an important part of our cultural heritage, though, so one should naturally be familiar with it."
Тэр Санни руу зэмлэнгүй харав.
Англи эх
She gave Sunny a reproachful look.
"Зэрэглээ үнэхээр оршин байсныг батлах найдвартай нотолгоо мэдээж байхгүй, гайхамшигт хүч эзэмшиж байсан гэдгийг бол бүр ч хэлэх юм алга. Хүмүүс түүний гэгдэх үйлсийн домогт ямар гүн утга оруулдгийг бүр дурдахгүй байя. Гэсэн ч шууд бус баримтуудаас үзэхэд түүнийг ядаж бодит түүхэн хүн дээр үндэслэсэн гэж дүгнэхэд амархан."
Англи эх
"Obviously, there is no reliable evidence to prove that Mirage actually existed, let alone that she wielded miraculous powers, let us not even mention the deeper meaning people put into the stories of her supposed deeds. However, it is easy to gather that she is at least based on a real historical figure from circumstantial data."
Санни хөмсгөө өргөв.
Англи эх
Sunny raised an eyebrow.
"Ямар баримт?"
Англи эх
"What data?"
Гэгээнтэн түүн рүү зэмлэн харав.
Англи эх
Saint looked at him with reproach.
"Мэдээж Зэрэглээн Хот өөрөө оршин байгаа нь. Хотыг оршин тогтнуулж буй далангийн системгүйгээр энд цэцэглэн хөгжсөн суурин байгуулах боломжгүй байсан. Эдгээр далан ямар нэг хэлбэрээр олон мянган жил оршин тогтнож ирсэн… мэдээж тэдгээрийг тоо томшгүй олон удаа шинэчилж, засварласан. Жишээ нь, Хойд Далангийн хамгийн сүүлийн хувилбарыг саяхан Валор Нэгдэл засварласан. Гэхдээ домогт итгэх юм бол хамгийн анх далангуудыг зохиож, барьсан нь Зэрэглээ байжээ."
Англи эх
"It is the existence of Mirage City itself, of course. A thriving settlement could not have been founded here without the system of dams that make its existence possible. These dams have existed in some form or fashion for thousands of years… obviously, they have been modernized and renovated countless times, the latest iteration of the northern dam was just renovated by the Valor Group, for example, but if myths are to be believed, it was Mirage who designed and built the dams first."
Тэр нүдэндээ үл ялиг хүндэтгэлийн гэрэл тодруулан сүмийг тойруулан харав.
Англи эх
She looked around the church with a hint of reverence in her eyes.
"Хэрэв тийм бол гайхамшигт хүч байгаагүй байсан ч тэр жинхэнэ суут ухаантан байсан байх нь. Тэр олон жилийн өмнө ийм сүрлэг, ийм дэвшилтэт зүйл барьсан нь гайхалтай гавьяа... Зэрэглээн Хотын далангуудыг эртний ертөнцийн Долоон Гайхамшгийн нэг гэдэг нь дэмий хоосон биш. Зэрэглээ хэдэн үеийн архитектор, инженерүүдийн нэгдмэл дүр байсан ч гэсэн энэ бол гайхалтай хэвээр."
Англи эх
"If so, then even if she did not possess any miraculous powers, she must have been a true genius. It is a stunning feat, to have constructed something so grand and advanced all those years ago... the dams of Mirage City are not considered one of the Seven Wonders of the ancient world for nothing. Even if Mirage is a collective persona of several generations of architects and engineers, it is still impressive."
Санни үл мэдэг инээмсэглэв.
Англи эх
Sunny smiled faintly.
Зэрэглээн Хотын зохиомол домог зүй Зүүдний Орны бодит байдлыг ямар нэг хэмжээгээр тусгаж байгаа нь сонирхолтой. Бастион өөрөө ч нэгэн цагт аварга далангуудаар хүрээлэгдэж байсан юм чинь.
Англи эх
It was interesting how the fictional mythology of Mirage City somewhat reflected the reality of the Dream Realm. Bastion itself had been surrounded by great dams once, after all.
Ривергэйт сүйрэл, цаг хугацааны элэгдлийг даан туулж үлдсэн боловч эцэст нь Морган, Мордрет хоёрт сүйрүүлэгдсэн. Харин одоо Бэт, Рэйн нарыг оролцуулан хүн төрөлхтний хүчнүүд түүнийг аль хэдийн дахин босгож эхэлсэн. Гэтэл Хойд Далан эрт дээр үед устаж үгүй болсон. Үнэндээ Санни Хойд Далан байсныг Эффи Жинхэнэ Бастионоос үлдэгдлийг нь олсон тухайгаа дурдсанаар санамсаргүй мэдсэн юм.
Англи эх
Rivergate had withstood the apocalypse and the passage of time, only to end up being destroyed by Morgan and Mordret, albeit it was already being rebuilt by the forces of humanity, including Beth and Rain. The northern dam had been obliterated eons ago, though. In fact, Sunny had only learned of its existence by chance, when Effie mentioned finding its remains in True Bastion.
Хуурамч Бастионд түүний балгас байсангүй. Хүмүүс түүнийг хараахан олоогүй байж магадгүй, эсвэл Мөнх Бус Орнуудыг Зүүдний Орон залгихад зүгээр л устаж үгүй болсон байж болох юм. Ямар ч байсан Ривергэйтийн ихэр Хэрэм хаана ч олдсонгүй.
Англи эх
Its ruins in the False Bastion were gone. Perhaps humans had not discovered them yet, or perhaps they had simply been obliterated when the mortal realms were devoured by the Dream Realm. In any case, there was no twin Citadel to Rivergate to be found anywhere.
Гэвч Толин Нуурыг хүрээлсэн далангуудыг Бастионыг барьсан шигээ Зэрэглээ барьсан гэдгийг Санни ч, Эффи ч баттай мэддэггүй байв.
Англи эх
Neither Sunny nor Effie had known for sure that it was Mirage who had built the dams surrounding the Mirror Lake, though, just like she had built Bastion.
«Барьсан» гэдэг нь зөв үг биш байж магадгүй. Төсөөллийн Адын тухай бодож байгаа юм чинь тэр зүгээр л тэднийг төсөөлөөд, дараа нь уран зөгнөлөө бодит болгосон байж ч мэднэ.
Англи эх
Maybe "built" wasn't the right word, considering that he was thinking of the Demon of Imagination, she might have simply imagined them, and then made her fantasy real.
Ямартай ч энэ үнэхээр сонирхол татам…
Англи эх
It was fascinating, though…
"Гэхдээ Төсөөллийн Ад яагаад далан барихыг тийм их сонирхсон юм бэ?"
Англи эх
"But why would the Demon of Imagination be so interested in building dams?"
Гэгээнтэн асуултад жаахан эргэлзсэн бололтой.
Англи эх
Saint seemed to be a little confused by the question.
Тэр хэдэн хором тээнэгэлзсэнээ мөрөө хавчив.
Англи эх
She hesitated for a few moments, then shrugged.
"Өөр өөр хүнээс өөр өөр хариулт сонсоно. Гэхдээ шашны сургаалыг баримтлах юм бол… тэр далангуудыг толь бүтээхийн тулд барьсан гэдэг."
Англи эх
"You will receive different answers from different people. If you follow the religious dogma, though… she built them to create mirrors."
Сэтгэгдлүүд
2499-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…