"За, ирлээ дээ."
Англи эх
"Here you are."
Хямдхан майхан баарны хуванцар сандал дээр суусан Санни инээмсэглэв.
Англи эх
Sitting on a plastic chair in a cheap tent bar, Sunny smiled.
Нимгэн саравчин дор өөр үйлчлүүлэгч ганц ч алга. Гайхах юмгүй. Бороо ийм ширүүсэж, салхи ийм хүйтэн болсон болохоор Зэрэглээн Хотын ихэнх хүн гэртээ бөөгнөрөн сууж байлаа. Бусад нь үерт автсан хорооллоосоо зугтахаар яарч байсан тул шуургатай шөнө дунд хямдхан хоолны газар орж суухаас илүү чухал ажилтай байв.
Англи эх
There were no other customers under the flimsy canopy, and no wonder. With how violent the rain had become and how cold the winds were, most people of Mirage City were huddling at home. Others were in the process of abandoning the flooded areas, so they had more important things to do than stop at a cheap eatery in the middle of a stormy night.
Байнгын согтуус хүртэл энд харагдсангүй… гэсэн хэдий ч хэн нэгэн бороон дундаас орж ирэхээр хаалганы товчийг татаж онгойлгоход Санни огтхон ч гайхсангүй.
Англи эх
Even the usual drunks were nowhere to be seen… nevertheless, Sunny was not at all surprised to see the clasp being pulled open as someone came in from the rain.
Эр хоосон майхныг тойруулан харснаа, түүн рүү эелдгээр инээмсэглэв.
Англи эх
The man looked around the empty tent, then gave him a pleasant smile.
"Өө… намайг хүлээж байсан юм уу? Өөрийгөө ийм амархан таагддаг болсныг хараад зүрх минь жаахан шимширч байна шүү."
Англи эх
"Ah… were you waiting? It breaks my heart a little to see how predictable I have become."
Мордрет хуванцар сандал татаж аваад Саннигийн эсрэг суун малгайгаа авав. Үснээс нь усны дусал дусалж, тэрээр үсээ арагш илээд, элэгдэж цоорсон хүрэм дотроо хүйтэнд чичрэв.
Англи эх
Pulling up a plastic chair, Mordret sat opposite Sunny and took off his cap. Drops of water fell from his hair, and he brushed it back, shivering from the cold in his threadbare coat.
Санни тэдний дундах ширээн дээр зогсох онгойлгоогүй сожүгийн шил рүү заав.
Англи эх
Sunny pointed to an unopened bottle of soju standing on the table between them.
"Ав. Бие гараа дулаацуул."
Англи эх
"Here. Warm yourself up."
Мордрет үгэнд нь орсноо, түүн рүү сониучирхан харав.
Англи эх
Mordret obliged, then gave him a curious look.
"Чи уухгүй юм уу?"
Англи эх
"You're not drinking?"
Санни нөхөрсгөөр инээмсэглэв.
Англи эх
Sunny gave him a friendly smile.
"Хамгийн сүүлд согтохдоо би хүн алчихсан. Тэгэхээр…"
Англи эх
"The last time I got drunk, I killed someone. So…"
Инээмсэглэл нь бага зэрэг тэлэв.
Англи эх
His smile widened a little.
"Хэрвээ чамайг алах юм бол ухаан саруул байхдаа алсан нь дээр гэж бодсон юм. Мэдэж байгаа биз дээ, тэр мөчийг бүрэн дүүрэн мэдрэхийн тулд."
Англи эх
"I thought that if I were to kill you, I'd rather do it sober. You know, to fully enjoy the process."
Мордрет хөхрөн инээгээд өөртөө нэг хундага юүлж, нэг балгаар хоосолчихов.
Англи эх
Mordret chuckled and poured himself a glass, then emptied it in a single gulp.
"Тэгээд би чамайг дахиад хайж ирнэ гэдгийг яаж мэдсэн юм бэ, Санлесс?"
Англи эх
"So how did you know that I'd come find you again, Sunless?"
Санни хэсэг зуур дуугүй байснаа мөрөө хавчив.
Англи эх
Sunny lingered for a few moments, then shrugged.
"Ойлгомжтой шүү дээ. Чиний нөгөө биеийг бид барьж байгаа юм чинь. Морган түүнийг үнэхээр барьчихаас өмнө чи ямар ч үнээр хамаагүй буцааж авахыг хүснэ."
Англи эх
"It's obvious. We have your other self, after all. You'd want to get him back at all costs, lest Morgan actually finishes him off."
Тэрээр арагш налан санаа алдав.
Англи эх
He leaned back and sighed.
"Мэдээж, чи хэнийг нь дагахаа, намайг уу, Эффиг үү, сонгохыг үнэндээ мэдээгүй. Гэхдээ намайг дагана гэсэн нэг совин байсан юм."
Англи эх
"Of course, I did not really know who you would choose to follow, me or Effie. But I had an inkling that it would be me."
Мордрет түүнийг хэсэг ажигласнаа мөрөө хавчив.
Англи эх
Mordret studied him for a while, then shrugged.
"Нэлээд хурц ухаантай юм. Өө, сая би чамайг нөгөөгийнхөө туслах дээр очиж байхыг харсан… хүссэн зүйлээ түүнээс авсан байх гэж найдъя?"
Англи эх
"Quite astute. Oh, I saw you visiting the other's assistant earlier… I hope you got what you wanted from him?"
Санни толгой дохив.
Англи эх
Sunny nodded.
"Авсан, авсан. Одоо биднийг хэн алах гэж байгааг би мэдэж байна."
Англи эх
"I did, I did. I know who is trying to kill us now."
Мордрет хөмсгөө өргөв.
Англи эх
Mordret raised an eyebrow.
"Үнэн үү? Их хурдан юм аа."
Англи эх
"Really? That was fast."
Санни хөхрөн инээв.
Англи эх
Sunny chuckled.
"Яахав, энэ хэргийг тайлахад надад нэг хоёр давуу тал бий л дээ."
Англи эх
"Well, I have an advantage or two when it comes to solving this case."
Тэрээр гунигтай төрхөөр өөр тийш харав.
Англи эх
He looked away with a wistful expression.
"Үнэндээ, ар талын эзэнд нууц мэдээлэл тасралтгүй дамжуулж байсан урвагч нь туслах гэдгийг олох тийм ч хэцүү байгаагүй. Анхны алах оролдлого болсон өдөр Мордрет төлөвлөгөөгөө санамсаргүй өөрчилсөн ч хуваарь, явах зам нь задарсаар байсан. Өчигдөр ч яг адилхан. Гэхдээ хоёр тохиолдолд хоёуланд нь тэр мэдээллийг шууд авах боломжтой хэн байсан бэ? Үнэндээ хоёрхон хүн, жолооч, туслах хоёр. Санамсаргүй тохиолдлоор өчигдөр Мордретийг туслах нь өөрөө хүргэж өгсөн болохоор цорын ганц сэжигтэн нь тэр л үлдсэн."
Англи эх
"Actually, pinpointing the assistant as the traitor who kept supplying the mastermind with sensitive information was not that hard. On the day of the first assassination attempt, Mordret changed his plans randomly, but his schedule and route were still leaked. The same happened yesterday. Who had immediate access to that information in both cases, though? Two people, really: the driver and the assistant. Coincidentally, the assistant was the one who drove Mordret yesterday, so he was the only suspect left."
Мордрет зэвүүцэн царайгаа үрчийлгэв.
Англи эх
Mordret winced.
"Чи тэр хүнийг Мордрет гэж дуудахыг сонсох их таагүй юм аа. Бүр доромжлол шиг. Би үүнийг зөвшөөрөхгүй."
Англи эх
"You know, it is quite unpleasant to hear you refer to that man as Mordret. Insulting, even. I disapprove."
Санни түүн рүү хэсэг ширтэв.
Англи эх
Sunny stared at him for a few moments.
"Яах вэ дээ, тэвчихээс."
Англи эх
"Well, tough."
Тэрээр арагш налав.
Англи эх
He leaned back.
"Ямартаа ч туслахад зарим мэдээлэл байсан, гэхдээ бүх мэдээлэл биш. Түүнээс шавхаж авах тийм ч хэцүү байгаагүй, бүгдийг нь нийлүүлж холбох ч төвөгтэй байсангүй… би суут мөрдөгч болохоороо биш, энэ хотын хүмүүсээс илүү ихийг мэддэг болохоороо."
Англи эх
"In any case, the assistant had some information, but not all of the information. Getting it out of him was not too hard, and piecing it all together wasn't too difficult either… not because I am a genius detective, but because I know more than people in this city know."
Тэрээр санаа алдав.
Англи эх
He sighed.
"Цайз Сахигчийн бүтээсэн энэ түүхэнд… Нигилистийн хохирогчдын хооронд ямар холбоо байна вэ? Бид, урилгагүй зочид, үүнд яаж хамааралтай вэ? Мордретийг хэн алахыг хүсэж байна вэ? Хамгийн гол нь, яагаад яг одоо гэж? Бүгд жинхэнэ замбараагүй орооцолдоон, бүгдийг нь холбож буй утсыг олох нь эхний харцаар амаргүй. Өө, гэхдээ бүгд хоорондоо холбоотой. Зүгээр л санаанд оромгүй байдлаар."
Англи эх
"In this story that the Castellan created… what is the connection between the victims of the Nihilist? How do we, the uninvited guests, fit into it? Who wants to kill Mordret? And most importantly, why now? It is all a proper mess, and finding what ties it all together is not simple at first glance. Oh, but it is all tied together. Just in an unexpected way."
Мордрет инээмсэглэв.
Англи эх
Mordret smiled.
"Чамд үнэхээр сэжигтэн байгаа бололтой."
Англи эх
"It seems you really do have a suspect in mind."
Санни толгой дохив.
Англи эх
Sunny nodded.
"Тийм, гэхдээ… урмыг чинь хугалсанд уучлаарай, сонирхолтой хүн биш. Үнэндээ хамгийн уйтгартай нэр дэвшигч, бас хамгийн тодорхой нь, хэн ч анхнаасаа л сэжиглэх тэр хүн. Удирдах Зөвлөлийн Дарга… чиний нас барсан авга ах Мадокийн тусгал."
Англи эх
"Yes, but... sorry to disappoint, it is not someone exciting. It is, in fact, the most boring contender, the most obvious one, too, whom everyone would suspect from the very start. It's the Chairman of the Board… the reflection of your dead uncle, Madoc."
Мордрет бага зэрэг гайхсан бололтой. Гэхдээ гайхал нь чин сэтгэлийнх үү, эсвэл хариултыг аль хэдийн мэдэж байсан уу гэдгийг ялгах аргагүй байв.
Англи эх
Mordret seemed a little surprised. It was impossible to tell if his surprise was genuine or if he had known the answer already, though.
"Хайрт авга ах маань уу? Ямар хорон санаатай юм бэ! Өөрийнхөө ач хүүгийн эсрэг хуйвалдана гэж… аа, гэхдээ энэ бол дэлхий ертөнцтэй насаар чацуу түүх шүү дээ. Гомдож хорсолтой авга ах язгууртан ханхүүг түлхэн унагахаар хуйвалдана. Зүгээр л эрх мэдлийн төлөөх тэмцэл… нэлээд хуучирсан сэдэв."
Англи эх
"Uncle dearest? How nefarious! To think that he would conspire against his own nephew... ah, but it is a story as old as the world itself. A scorned uncle conspiring to oust a noble prince. A simple power grab… quite trite."
Санни толгой сэгсрэв.
Англи эх
Sunny shook his head.
"Мадок мөн, тийм. Гэхдээ эрх мэдлийн төлөө гэж үү? Үгүй. Мордрет үхвэл эрх мэдэл зүгээр л ахынх нь гарт буцаад очно шүү дээ. Тэгэхээр түүнд өөр сэдэл байсан. Тэр өөрийнхөө нүглийг булах гэж цөхрөнгөө баран оролдож байна."
Англи эх
"It is Madoc, yes. But a power grab? No. The power will simply return to his brother's hands if Mordret dies, after all. So, he had a different motive. He is desperately trying to bury his own sins."
Тэрээр Мордретийг өөртөө дахин сожү юүлэхийг атаархсан харцаар ажиглаад, өөр тийш харав.
Англи эх
He watched as Mordret poured himself more soju with a look of envy, then looked away.
"Үнэнийг ойлгохын тулд татах ёстой утас маань Мадок хэний амыг таглах гэж оролдсон нь биш, харин бүх зүйлийн цаг хугацаа байсан. Үүний тулд Мордрет сүүлийн хэдэн өдөр юу хийж байсныг туслахаас нь нарийн асууж мэдэхэд л хангалттай байлаа. За, энэ бүхнийг юу өдөөснийг мэдмээр байна уу? Түүний бодлого уу? Валор Нэгдлийн ирээдүйн төлөөх ашиг сонирхлын зөрчил үү? Магадгүй улс төрийн зорилго юм болов уу?"
Англи эх
"The thread I needed to pull to realize the truth was not whom Madoc tried to silence, but the timing of it all. And for that, I simply needed to get the details of what Mordret has been doing for the last few days out of his assistant. So, do you want to know what provoked all this? Was it his policies? The clash of interests over the Valor Group's future? A political agenda, perhaps?"
Санни бараан хөгжилтэй инээмсэглэлтэйгээр толгой сэгсрэв.
Англи эх
Sunny shook his head with a smile of dark amusement.
"Үгүй… бүгд Мордрет гэнэт хотод үерээс сэргийлэх арга хэмжээ авахаар шийдсэнээс л болсон юм."
Англи эх
"No… it was all because Mordret unexpectedly decided to implement flood prevention measures in the city."
Мордрет хөмсгөө өргөв.
Англи эх
Mordret raised an eyebrow.
"Үер дууссаны дараа Валор Барилгын авах засварын гэрээний дүнг хөөрөгдөхийн тулд Мадок хотыг уснаас илүү их хохироосой гэж хүсэж байгаа юм уу?"
Англи эх
"Does Madoc want the city to suffer more water damage to inflate the numbers in the repair contracts Valor Construction will receive after the floods are over?"
Санни дахин толгой сэгсрэв.
Англи эх
Sunny shook his head again.
"Яг тийм биш. Гэхдээ Валор Барилгатай холбоотой нь үнэн… бүх хар нууц тэнд л булагдсан юм. Үнэндээ одоо ч булагдаж байгаа бөгөөд Мордрет гэнэт энэ төлөвлөгөөний дугуйнд саваа хавчуулаагүй бол төгс нуугдаж үлдэх байлаа. Валор Барилгаас үерээс өмнө хүчээ дайчлахыг шаардсанаараа тэр өөрөө ч мэдэлгүй түүнийг нягт ажиглах шалтаг өөртөө олгочихсон."
Англи эх
"Not quite. But it does have to do with Valor Construction… that is where the skeletons are buried. Are being buried, actually, and would have been flawlessly hidden if not for the fact that Mordret suddenly threw a wrench into these plans. By requesting Valor Construction to mobilize its forces before the floods, he inadvertently gave himself a reason to look at it closely."
Тэрээр санаа алдав.
Англи эх
He sighed.
"Мадок Мордретийг алах гэж оролдож буй шалтгаан нь Валор Барилгаас үерээс сэргийлэх ажлын талаар гаргасан тайлангийн тоонд бага зэргийн зөрүү байгааг Мордрет зайлшгүй анзаарч… бүрэн хэмжээний аудит хийлгэхийг тушаасантай холбоотой."
Англи эх
"The reason Madoc is trying to kill Mordret is because Mordret inevitably noticed a slight discrepancy in the numbers presented by the Valor Construction in their report about the flood prevention efforts… and ordered a full audit to be conducted."
Санни гунигтайгаар инээмсэглэв.
Англи эх
Sunny smiled wistfully.
"Ач санасанд хор гэдэг үнэн юм шиг."
Англи эх
"It is as they say, I guess. No good deed goes unpunished."
Мордрет хөхрөн инээв.
Англи эх
Mordret chuckled.
"Өө, би мэдэхгүй л дээ. Би өөрөө сайн үйлсээрээ алдаршдаг хүн биш."
Англи эх
"Oh, I wouldn't know. I am not known for doing good deeds, personally."
Тэрээр хэсэг дуугүй байснаа асуув:
Англи эх
He paused for a moment and then asked:
"Тэгээд Удирдах Зөвлөлийн Дарга ингэтлээ цөхрөнгөө барж юуг нуух гээд байгаа юм бэ?"
Англи эх
"So what is it that the Chairman of the Board is so desperate to cover?"
Санни мөрөө хавчив.
Англи эх
Sunny shrugged.
"Өөр юу байх вэ? Шамшигдуулалт."
Англи эх
"What else? Embezzlement."
Тэрээр хэсэг дуугүй суусанаа хойд зүг рүү харав.
Англи эх
He remained silent for a while, and then looked north.
"Гэхдээ шамшигдуулсан явдал өөрөө чухал биш, харин мөнгийг юунаас шамшигдуулсан нь чухал. Валор Барилгын хамгийн сүүлийн томоохон төсөл… Хойд Даланг сэргээн засварлах ажил."
Англи эх
"It's not the fact of the embezzlement that is important, though, it's what he embezzled the funds from. The last major project of Valor Construction… the restoration of the northern dam."
Санни санаа алдав.
Англи эх
Sunny sighed.
"Хэрвээ энэ хэвийн бус аадар бороо байгаагүй бол асуудал ч үгүй байх байсан. Гэвч түүнээс болж Хойд Далан тэсэхгүй."
Англи эх
"Which would not have been a problem, if not for these abnormally heavy rains. Because of them, the northern dam is not going to hold."
Тэрээр Мордрет рүү хөдөлгөөнгүй царайгаар харав.
Англи эх
He looked at Mordret with a neutral expression.
"Зэрэглээн Хот усанд живнэ."
Англи эх
"Mirage City is going to drown."
Сэтгэгдлүүд
2522-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…