Хүчит гэрлүүд унтарсны ачаар Мордрет хана өөд авирч, хананы орой дээр байсан Мадокийн хөлсөлсөн цэргүүд рүү дайрч чадсан юм. Энэ нь эргээд Санни, Эффи, Гэгээнтэн гурвыг энгэр өөд урагшилж, Цайзын сүрлэг модон хаалганд ойртох боломж олгов.
Англи эх
With the spotlights gone, Mordret had been able to scale the wall and attack the mercenaries hired by Madoc on the battlements. That, in turn, allowed Sunny, Effie, and Saint to advance up the slope and get close to the towering wooden gates of the Castle.
Яг одоо Зэрэглээн Хотод Гэгээнтнээс хүчтэй амьтан байхгүй гэдэгт Санни итгэлтэй байв. Гэхдээ энэ нь түүнийг үхэшгүй болгочихгүй. Саннигийн ажигласнаар тэр одоогоор Сэрэгсдийн түвшний хүчтэй байгаа бөгөөд Сэрэгсэд буу мэт энгийн зэвсэгт өртөж л байдаг.
Англи эх
Sunny believed that Saint was the most powerful being in Mirage City at the moment. However, that did not make her immortal, according to his observations, she was currently at the level of power that Awakened possessed… and Awakened were still vulnerable to conventional weapons like guns.
Тэднийг сумаар алах нь жирийн хүнийг алахаас хэцүү ч боломжгүй зүйл биш.
Англи эх
It was harder to kill them with bullets than mundane people, but not impossible.
Тиймээс тэр усан онгоцны зогсоолоос шууд хаалга руу дайр гэж Гэгээнтэнд тушаахыг ухамсар нь зөвшөөрөөгүй юм. Харин одоо...
Англи эх
So, he could not in good conscience command Saint to storm the gates from the pier. Now, however…
Тэднийг хаалганаас тусгаарлах зүйл нь хэдхэн арван метр ил талбай л байлаа. Санни, Эффи хоёрын хувьд үхлийн зам, харин Гэгээнтний хувьд тийм биш.
Англи эх
All that separated them from the gates was a few dozen meters of open ground. A deadly expanse for him and Effie, but not for Saint.
Түүний үгийг сонсоод Гэгээнтэн гүнзгий амьсгаа аваад аажуухан толгой дохив.
Англи эх
Hearing his words, she took a deep breath and then nodded slowly.
Тэдний халхавчилж буй барилгын машиныг сумнууд дангинатал цохиж байв. Санамсаргүй сумны бай болохгүйн тулд болгоомжилж, Санни бага зэрэг хөдөлж, Гэгээнтнийг асар том гинжит дугуйн захад гаргаж өгөв. Эффи түүн рүү сандарсан харцаар харсан ч юу ч хэлсэнгүй.
Англи эх
The bullets were hitting the construction machine they were hiding behind with loud metallic ringing. Making sure not to expose himself to a lucky shot, Sunny moved slightly, letting Saint get to the edge of the massive tracks. Effie looked at her nervously, but did not say anything.
Гэгээнтэн нэг гараараа газар тулан доош бөхийж суугаад хаалганы зүг харав.
Англи эх
Saint crouched low, supporting herself with one hand, and then looked in the direction of the gates.
Санни ч гэнэт сэтгэл зовж эхлэв.
Англи эх
Sunny was suddenly nervous, too.
Тэр албаар инээмсэглэж, чангарсан өнгөөр асуув:
Англи эх
Forcing out a smile, he asked in a tense tone:
"Сүүлчийн үг хэлэх үү?"
Англи эх
"Any last words?"
Мэдээж Гэгээнтэн хариулсангүй.
Англи эх
Of course, Saint did not answer.
Харин газраас түлхэн, халхавчаас гарч, гайхмаар хурдан цайзын хаалга руу харвав. Сумнууд араас нь хөөцөлдөж, газрын шалбаагнаас жижиг усан оргилуурыг агаарт цацруулна. Гар хөлүүд хурдан байг онох гэж үймэлдэв...
Англи эх
Instead, she pushed herself off the ground, leaving the cover and shooting toward the gates of the castle with stunning speed. The bullets trailed behind her, sending small fountains of water shooting into the air from the puddles on the ground. The henchmen scurried, trying to hit the swift target…
Гэвч тэдний хариу үйлдэл хангалттай хурдан байсангүй.
Англи эх
But their reaction was not fast enough.
Гэгээнтэн барилгын машин ба хаалганы хоорондох зайг нүд ирмэхийн зуур туулав. Тэр хэдхэн хурдан харайлтаар хана өөд гарч, хөлсний цэргүүд дээр хүйтэн, чимээгүй уур хилэн мэт буух байх гэж Санни бодож байлаа...
Англи эх
Saint breached the distance between the construction machine and the gates in a split second. Sunny expected her to scale the wall in a few swift leaps and descend upon the mercenaries in a cold, silent fury…
Гэвч түүний дуулгаваргүй Сүүдэр өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байжээ.
Англи эх
But his wayward Shadow had her own plans.
Хананы орой өөд авирах гэж оролдохын оронд... тэр зүгээр л мөрөө доош тавиад, эртний цайзын их хаалга руу хэрэм нураагч дэлдүүр мэт мөргөв.
Англи эх
Instead of trying to climb onto the battlefields… she simply lowered her shoulder and crashed into the great gates of the ancient castle like a siege ram.
Газар доргиж, цайзын хана чичрэв. Модны хэлтэрхий хэсэг тэсэрсэн сум мэт зүг бүрт цацагдаж, асар том модон хаалга мөргөлтийн хүчинд бутран нурав.
Англи эх
The ground shook, and the walls of the castle shuddered. A cloud of splinters shot in all directions like shrapnel, and the massive wooden gate collapsed, shattered by the force of the impact.
Гэгээнтэн тоос манан дунд алга болж, Санни өөрийн дуу цөөнтэй, дэгжин сэтгэц засалчийн учруулсан сүйрлийг хараад алмайран зогсов.
Англи эх
Saint disappeared into the haze, and Sunny just stared at the devastation caused by his quiet, elegant psychiatrist in shock.
"За... ингэж ч болдог юм байна."
Англи эх
"Well… that's one way to do it."
Хэсэг хормын дараа цайзын хашаанаас тоо томшгүй буу нэгэн зэрэг буудах аянгын нижгэр шиг чимээ гарав. Хөлсний цэргүүдэд чулуун шатыг анхаарах зав байхаа больжээ.
Англи эх
A moment later, there was a thunderous roar of countless guns firing coming from the courtyard of the castle. The mercenaries had no time to worry about the stone steps anymore.
"Морган! Цэвэр боллоо!"
Англи эх
"Morgan! It's clear!"
Хэдхэн секундын дараа Морган, Нөгөө Мордрет хоёр борооны хөшигнөөс гарч ирэв. Морган түүний урагдаж ноорсон нөмрөгийн ханцуйг тавиад хэсэг зуур нөхцөл байдлыг үнэлсний дараа доош харж, бээлийгээ тайван тайлав.
Англи эх
Morgan and the Other Mordret appeared from the curtain of rain just a few seconds later. Letting go of the sleeve of his tattered cloak, she evaluated the situation for a moment, then looked down and calmly pulled off her gloves.
"Орох уу?"
Англи эх
"Are we going in?"
Санни хэдэн сум үлдсэнээ шалгаад толгой дохив.
Англи эх
Sunny checked to see how many bullets he had left, and nodded.
"Мэдээж."
Англи эх
"Of course."
Нөгөө Мордрет тэднийг ээлжлэн харж байснаа ханиав.
Англи эх
The Other Mordret looked between them for a moment, then coughed.
"Уучлаарай, Мөрдөн Байцаагч Санлесс... гэхдээ энэ ухаалаг хэрэг үү? Дотор чинь маш олон буу буудаж байх шиг байна."
Англи эх
"I am sorry, Detective Sunless… but is it wise? There seems to be a lot of guns firing inside."
Санни түүн рүү харж, мөрөө хавчив.
Англи эх
Sunny glanced at him, then shrugged.
"За яахав... намайг ухаалаг гэж хэн ч буруутгаж байгаагүй."
Англи эх
"Well... no one has ever accused me of being wise."
Ингэж хэлээд ярсхийн инээмсэглэв.
Англи эх
With that, he grinned.
"Тэгээд ч бид энэ бүх зугаа цэнгэлийг алдаж болохгүй биз дээ?"
Англи эх
"Plus, we can't miss all the fun, can we?"
Хажууд нь зогсож байсан Эффи толгой дохив.
Англи эх
Standing by his side, Effie nodded.
"Та юу ч мэдэхгүй байж магадгүй, Ноён Мордрет, гэхдээ бид гурав бодит ертөнцөд хаа нэгтээ явдаг жирийн хүмүүс биш. Сүүдрийн Хүү, Морган, бас би... бараг л дэлхийн хамгийн аймшигтай хүмүүсийн тал нь. Бас хоёр нүд гялбам гоо бүсгүй."
Англи эх
"You might be out of the loop, Mr. Mordret, but we three are not just some random people out there, in the real world. Shadow Boy, Morgan, and me… that's like half of the scariest people in the world. And two stunning beauties."
Санни түүн рүү хажуу тийш хялайв.
Англи эх
Sunny gave her a sideways glance.
"Би нүд гялбам гоо үзэсгэлэнд тооцогдохгүй юм уу?"
Англи эх
"Do I not count as a stunning beauty?"
Эффи тоомсоргүй хамраа шуугиулав.
Англи эх
Effie scoffed.
Санни хашаа руу шумбахаар бэлдэн хэсэг чимээгүй байснаа инээмсэглэв.
Англи эх
He remained silent for a moment, preparing himself for the dash into the courtyard, and smiled.
"Хачин юм. Чи Мастер Санлессийг яг юу гэж тодорхойлж байсныг би тод санаж байна, юу билээ..."
Англи эх
"Strange. I distinctly remember you describing Master Sunless as, what was it…"
"Явцгаая!"
Англи эх
"Let's go!"
Эффи барилгын машины араас шумбан урагш давхив. Санни инээдээ барин араас нь дагаж, нүүр рүү нь бороо ташуурдаж, урд нь буунууд нижигнэхийг сонсов.
Англи эх
Diving from behind the construction machine, Effie lunged forward. Sunny suppressed a laugh and followed, feeling the rain pelting him in the face and hearing the guns thundering ahead.
Тэд хэдхэн секундэд хаалганы нүхэнд хүрч, түүний сүүдэрт нуугдан дотор юу болж байгааг ажиглав.
Англи эх
They reached the gateway in a few seconds and hid in its shadow, studying what was happening inside.
Хэрэв Санни үүнийг ганц үгээр тодорхойлох ёстой бол... энэ бол яргалал байв.
Англи эх
If Sunny had to describe it in one word… it would be carnage.
Яг тэр үед дахин нэг аянга цахилж, ертөнцийг гэрэлтүүлэв. Тэр хурц гэрэлд Санни өргөн хашааг дайран урьдчилан таашгүй замаар урагшилж буй Гэгээнтнийг харав. Тэр маш хурдан хөдөлж байсан тул бие нь бүдэг сүүдэр мэт харагдана. Тэр ухарч буй хөлсний цэргүүдийг хөөж, эргэлдэх хар мэсээрээ нэг нэгээр нь цавчиж байлаа.
Англи эх
Just then, another lightning bolt struck, illuminating the world. In that stark light, he saw Saint advancing in an unpredictable pattern across the vast courtyard, moving with such speed that her figure seemed like a blur. She was pursuing the retreating mercenaries, cutting them down one after another with her swirling black blade.
Баруун талын хананы орой хашгираан, буун дууны эмх замбараагүй үймээн болжээ. Тэнд юу болж байгааг Санни харж чадсангүй, зөвхөн хана даган урсах цусны урсгал л харагдана.
Англи эх
The battlements to their right were a chaotic mess of screams and gunshots. Sunny could not see what was happening there, only the streams of blood flowing down the wall.
Харин зүүн талын хананы орой аюулын эх үүсвэр байв. Тэнд байрласан гар хөлүүд эсэн мэнд, Гэгээнтний зүг сумны шуурга асгаж байлаа.
Англи эх
The battlements to their left, however, were a source of danger. The henchmen manning them were alive and well, unleashing a storm of bullets in Saint's direction.
Түүний хурд, ширүүн борооноос үл хамааран тэд хөдөлгөөнийг нь ийм нарийн мөшгиж чадна гэдэгт итгэхэд бэрх... хэрэв нэгэн чухал нарийн зүйл байгаагүй бол.
Англи эх
It was hard to imagine that they could track her movements so precisely despite her speed and the heavy rain… if not for one crucial detail.
Гэгээнтэн хөлсний цэргүүдийг ар араас нь хөнөөн хөдлөх бүрд цагаан мананцарын утас түүнийг сүнсэн нөмрөг мэт даган дагалдана. Одоо бол түүнийг манангийн догшин хуй салхи бүрхэж, үүнийг анзаарахгүй өнгөрөх бараг боломжгүй болжээ.
Англи эх
As Saint moved, killing one mercenary after another, whisps of white fog followed her like a ghostly mantle. By now, a furious whirlwind of mist was surrounding her, and missing it was all but impossible.
Гэгээнтэн... секунд тутамд улам хурдан, улам хүчтэй, улам бат бөх болж байх шиг санагдав.
Англи эх
Saint… seemed to be growing faster, stronger, and more steadfast with each second.
Гэвч Санни нөхцөл байдлыг үнэлж дуусахтай зэрэгцэн санамсаргүй нэг сум түүний цээжинд тусч, жижигхэн биеийг нь хойш шидэв. Сум нэвтэрдэггүй хантааз үүргээ гүйцэтгэсэн ч хэмнэл нь алдагдаж, хэдэн чухал агшин ил гарч орхив.
Англи эх
But just as Sunny evaluated the situation, a stray bullet hit her in the chest, throwing her petite body back. The bulletproof vest did its job, but her rhythm was broken, and she became exposed for a few crucial moments.
"Зүүн хана!"
Англи эх
"Left wall!"
Санни эргэдэг буугаа өргөж гал нээв. Эффи ч мөн адил хийж, харин Морган тэдэнтэй хэт ойртож ирсэн хоцрогдсон нэгэн хөлсний цэргийн нуруу руу хүйтнээр буудаад эргэж гүйв.
Англи эх
Raising his revolver, Sunny opened fire. Effie did the same, while Morgan coldly discharged her weapon into the back of a straggler mercenary who had gotten too close to them, and then turned around to run.
"Хөдөл."
Англи эх
"Move."
Тэд Гэгээнтнийг галаар халхлан зүүн тийш, хананы орой руу гарах шат руу яаран очиж, түүгээр өгсөв.
Англи эх
Covering Saint, they rushed left, toward the stairs leading to the battlements, and scaled them.
Шатны орой дээр Морган Нөгөө Мордретийг барьж үлдэхэд Эффи, Санни хоёр хана руу шумбан гарч, түүнийг хамгаалж буй хөлсний цэргүүдтэй тулалдахаар бэлтгэв.
Англи эх
Morgan held the Other Mordret back at the top of the stairs while Effie and Sunny prepared to dive onto the wall and clash with the mercenaries defending it.
Санни Эффи рүү харж ярсхийв.
Англи эх
Looking at Effie, Sunny grinned.
"Хөөе."
Англи эх
"Hey."
Эффи эргэдэг буугаа улам чанга атгав.
Англи эх
She gripped her revolver tighter.
"Юу?"
Англи эх
"What?"
Санни гүнзгий амьсгаа аваад тайван өнгөөр хэлэв:
Англи эх
Sunny inhaled deeply, and then said in an even tone:
"Битгий сумд өртөөрэй."
Англи эх
"Don't get shot."
Тэд нэгэн зэрэг хөдөлж, харуулын цамхагийн хаалгыг савж нээгээд хананы оройг бүхэлд нь буудах боломжтой болов.
Англи эх
They moved in unison, throwing open the door of the guard tower and gaining a clear shot of the battlements.
Хөлсний цэргүүд гэнэдсэн тул Санни, Эффи хоёр үлдсэн нь хариу үйлдэл үзүүлж амжихаас өмнө хагас арав орчмыг нь унагав. Буудлагын гал цахилж, аянга мэт нижигнэх нь нүд сохолж, чих дүлийрүүлэм байсан тул хүмүүс буудуулж үхэх дүр зураг арай бага аймшигтай харагдана.
Англи эх
The mercenaries were caught by surprise, so Sunny and Effie brought half a dozen down before the rest could react. The muzzle flashes and the thunderclaps of their shots were both blinding and deafening, making the sight of people being shot dead a little less gruesome.
Гэхдээ тэдний давуу тал удаан үргэлжилсэнгүй. Тэгээд тэр алга болмогц...
Англи эх
Their advantage did not last long, though. And when it disappeared...
«Аа... энэ хараал идсэн хэл минь...»
Англи эх
'Ah… me and my goddamn tongue…"
Санни тэр дороо сумд оров.
Англи эх
Sunny immediately got shot.
Сэтгэгдлүүд
2534-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…