"Аа. Тэгэхээр ийм л зарчмаар ажилладаг юм байна."
Англи эх
'Ah. So that is how it works.'
Анх Санни нууцлаг Хэлтэрхий Дурсамжуудыг толгойгүй хөшөөнүүдийн ойролцоо оршдог, хүчирхэг Хар Зүүдний Амьтдыг хөнөөж чадсан хүмүүст л шагнал болгон олгодог байх гэж сэжиглэж байв.
Англи эх
Initially, Sunny had suspected that the mysterious Shard Memories were just rewarded to those who managed to slay certain powerful Nightmare Creatures who dwelled close to the headless statues.
Гэвч үнэн нь илүү ээдрээтэй болж таарчээ. Амьтан өөрөө огт хамаагүй байх магадлалтай. Харин хөшөөтэй харьцсаны дараа хүчирхэг дайсныг дарах тэр үйлдэл л Дурсамжийг мартагдлын гүнээс дуудан гаргадаг аж.
Англи эх
The truth, however, turned out to be more complicated. The creature itself, most likely, did not even matter, it was the act of vanquishing a powerful foe after coming in contact with a statue that summoned the Memory from oblivion.
Тийм ч учраас тэд эдгээр эртний дурсгал хэчнээн чухлыг мэдэхээсээ ч өмнө Шөнө Дундын Хэлтэрхийг хүртсэн юм. Санни, Нефис, Кэсси гурав эртний хүлэг баатрын хөшөөний оройд хоргодож байгаад, нилээд хожим нь Хуягт Адыг алсан билээ.
Англи эх
That was why they had received the Midnight Shard before even learning about how important these ancient monuments were. Sunny, Nephis and Cassie had taken shelter atop the statue of the ancient knight and killed the Carapace Demon long after.
Үгүй ээ, тэгвэл бас л учир нийлэхгүй. Хэрэв энэ үнэн бол Санни Хүүр Идэгчийг ялсны дараа дахин нэг Хэлтэрхий Дурсамж хүртэх ёстой байсан. Тэгэхээр… дурын хүчирхэг жигшүүрт амьтан тохирохгүй гэсэн үг.
Англи эх
But no, that didn't make a lot of sense. If this was true, Sunny would have received another Shard Memory after defeating the Corpse Eater. So… not any powerful abomination would do.
Хөшөө бүр ямар нэгэн үл үзэгдэх холбоогоор өөртэйгөө уягдсан… Хар Зүүдний төлөөлөгч дайчинтай бололтой. Мөхсөн легионы хараагдсан цэргүүд гэж тодорхойлогдсон амьтдын нэгэн цагт дуулгавартай захирагддаг байсан Хуягт Ад Хүлэг Баатрын хөшөөтэй холбоотой байв.
Англи эх
Each statue seemed to have a... a Nightmare Champion tied to it by some invisible bond. The Carapace Demon, whom the creatures described as cursed soldiers of the fallen legion used to obey, was connected to the statue of the Knight.
Төмөр Хатан Эх Анчны хөшөөтэй уягдсан байлаа.
Англи эх
The Iron Matriarch was tied to the statue of the Hunter.
Тэгвэл Үүрийн Хэлтэрхий аль хөшөөнөөс гаралтай юм бол? Хөшөө нь ямар нэгэн аргаар амилж, одоо Мартагдсан Эргээр тэнүүчилж яваа Барилгачных уу? Цуу яриагаар бол анхны Эзэн түүнийг Төөрдгөөр нэлээд удаан хөөсөн гэдэг шүү дээ.
Англи эх
Which statue had the Dawn Shard come from? The Builder, whose monument had somehow come to life and was now wandering the Forgotten Shore? Rumors said that the First Lord chased it around the Labyrinth for a long time, after all.
Гэвч яагаад ч юм Санни тэр төмөр духны боолт алхаж яваа аварга хөшөөтэй ямар ч холбоогүй гэдгийг мэдэрч байв.
Англи эх
But somehow, Sunny felt that the metal headband had nothing to do with the walking colossus.
"Асуулт гэж жигтэйхэн олон юм."
Англи эх
'So many questions.'
Тэгээд ч хэдэн төлөөлөгч дайчин одоо болтол амьд үлдсэн юм бол? Нефис Барилгачинтай ч, Тахилч Бүсгүйтэй ч холбоотойг нь хайж үзээгүй. Хэчнээн Хэлтэрхий Дурсамж аль хэдийн хүмүүсийн гарт орчихсон байгаа бол?
Англи эх
How many champions were still around, anyway? Nephis had not even tried to search for one tied to the Builder, nor for one tied to the Priestess. How many Shard Memories were already in the hands of humans?
Бүлгийн гишүүдийн дунд одоо гурав байна. Тэгээд тэд дөрөв дэхийг нь хүртэх боломжийн төлөө ямар нэгэн жигшүүрт аймшигтай тулах гэж байгаа нь энэ.
Англи эх
Among the members of the cohort, there were now three. And they were about to challenge some abominable horror for a chance of receiving the fourth one.
"…Би яагаад заавал гуравхан байгаа гэж бодоод байгаа юм бэ?"
Англи эх
'...Why do I even assume that there are only three?'
Санни толгойгоо хазайлгав.
Англи эх
Sunny tilted his head.
Үнэхээр ч тэр зөвхөн Шөнө Дундын Хэлтэрхий, Оргилын Хэлтэрхий, Үүрийн Хэлтэрхий гурвыг л харсан гэдэг нь Хувьсах Од өөр Хэлтэрхий олж аваагүй гэсэн үг огтхон ч биш. Одоо агнаж яваа Дурсамжаа тооцохгүйгээр, дахиад гурав нь хаана байгаа нь тодорхойгүй байв.
Англи эх
Indeed, the fact that he had only seen the Midnight Shard, the Zenith Shard, and the Dawn Shard did not mean that Changing Star had not gotten other ones already. Not counting the Memory they were currently hunting, three more were unaccounted for.
Тэр аль хэдийн хэдийг нь олчихсон бол?
Англи эх
How many had she found already?
Тэр харанхуй инээмсэглэв.
Англи эх
He smiled darkly.
"За даа… эрт орой хэзээ нэгэн цагт ил болно л биз. Харин одоохондоо илүү яаралтай асуудал байна…"
Англи эх
'Well… it's going to be revealed sooner or later. Right now, however, there is a more pressing issue...'
Нефис рүү харц чулуудаад тэр асуув:
Англи эх
Glancing at Nephis, he asked:
"Хэрэв Дурсамжийг би хүртвэл яах вэ? Чи маш оновчтой сануулсанчлан би чиний зарц нарын нэг биш. Тэгвэл төлөвлөгөөг чинь самарчихна биз дээ?"
Англи эх
"What happens if I get the Memory? As you reminded so astutely, I am not one of your lackeys. That would throw a wrench in your plans, wouldn't it?"
Хувьсах Од ийм чухал зүйлийг тохиолдлын хүслээр орхино гэж Санни төсөөлж ч чадахгүй байлаа.
Англи эх
Sunny couldn't imagine Changing Star leaving something that important to chance.
Гэвч түүний гайхшралыг төрүүлэн, Нефис зүгээр л мөрөө хавчив:
Англи эх
However, to his surprise, she just shrugged:
"Хүсвэл өөртөө үлдээ."
Англи эх
"Keep it, if you want."
Санни хөмсгөө зангидав.
Англи эх
He frowned.
Хэлтэрхий Дурсамж түүний гарт орж болзошгүйд Нефис яагаад ийм хайхрамжгүй хандаад байгаа юм бэ? Хүлээ… тэгвэл яагаад түүнд аль хэдийн Шөнө Дундын Хэлтэрхий байгаад огт тоохгүй байгаа юм бэ?
Англи эх
Why was Nephis so nonchalant about the possibility of a Shard Memory falling into his hands? Wait… why was she so indifferent about him already possessing the Midnight Shard?
Нэг боломжит тайлбар нь Хэлтэрхий Дурсамж хэний гарт байх нь хамаагүй, зөвхөн хүн төрөлхтний гарт л байвал болно гэсэн санаа байж болох юм. Нөгөө тайлбар нь… Саннийг их л эвгүй байдалд оруулав.
Англи эх
One possible explanation was that it didn't matter who held the Shard Memory, as long as it was in human hands. The other explanation… made Sunny very uncomfortable.
Магадгүй тэр хувь тавилан хоёрыг нь нэг зүг рүү түлхэнэ гэдэгт л итгэлтэй байгаа биз. Хэрэв энэ үнэн бол Хэлтэрхийнүүд хоёрын хэнд нь байх нь нэг их ялгаагүй болж таарна.
Англи эх
Maybe she was just sure that fate would push the two in the same direction. If this was true, then it didn't really matter which one of them possessed the Shards.
Тэр хэсэг зуур эргэлзэн байснаа толгой сэгсрээд хэлэв:
Англи эх
He lingered for a bit, then shook his head and said:
"…За, тэгээд юу хүлээгээд байгаа юм? Бусад нь тулалдаж байхад бидний хэн нэг нь хойно үлдэнэ гэж чи үнэхээр бодоогүй биз дээ? Явж энэ мангасаа агнацгаая."
Англи эх
"...Well, what are we waiting for? You didn't really expect any of us to stay behind while others fight, right? Let's go and hunt this monster."
Үнэнийг хэлэхэд, нуугдмал хөшөөг ямар аймшигт амьтан сахиж байгааг Санни төсөөлж ч чадахгүй байсан ч мэдэх гэж бараг л догдолж байлаа.
Англи эх
Honestly, while Sunny couldn't even imagine what type of terrible creature guarded the hidden statue, he was almost excited to find out.
Тэрээр Үүрийн Хэлтэрхийн гайхамшигт нөлөөн дор зургаулаа юу чадахыг харахыг хүсэж байв…
Англи эх
He wanted to see what the six of them were capable of under the miraculous effect of the Dawn Shard...
Ялангуяа өөрөө.
Англи эх
Himself in particular.
Эцэст нь тэд ширүүн хатуу уулсын гүнд хаа нэгтээ орших уудам агуйд хүрч ирэв. Агуй бүхэл бүтэн Гэрэлт Цайзыг, түүний сууж буй толгойтой нь хамт, багтаах хэмжээний том байлаа. Түүний цар хүрээг хараад, эдгээр уулсыг Хөндий гэж дууддаг нь учиртай юм байна гэж Санни бүдэг бадаг ухаарав.
Англи эх
Eventually, they arrived at a vast cavern situated somewhere in the depths of the draconian mountains. The cavern was large enough to fit the entire Bright Castle, and the hill it stood upon, inside of it. Witnessing its size, Sunny got an inkling that there was a reason why these mountains were called Hollow.
Уудам агуйг захирах харанхуйг харц нь нэвт хатгахад Санни гүнзгий бишрэлд автахаас аргагүй болов.
Англи эх
As his sight pierced the darkness ruling over the vast cavern, Sunny couldn't help but feel a deep sense of awe.
Шал нь хар элсээр хучигдаж, хана нь обсидиан мэт гялалзана. Агуйн төвд хар чулуун аварга багана сүндэрлэнэ. Түүнийг асар том модон шат, тавиурууд хүрээлсэн боловч баганын гадаргуу дээр тэд өчүүхэн, ач холбогдолгүй мэт харагдана.
Англи эх
The floor of it was covered by black sand, while its walls glistened like obsidian. In the center of the cavern stood a giant pillar of dark stone. It was surrounded by massive scaffolds, which nevertheless looked tiny and insignificant on its surface.
Үл мэдэгдэх уран барималчны аварга баганаас сийлж гаргасан, дуусаагүй хөшөөний дүрс тодхон ялгарч байв. Их биеийн дээд хэсэг нь бараг бүрэн гүйцсэн бол доод хагас нь чулуун дотроо хоригдсон хэвээр.
Англи эх
The silhouette of an unfinished statue was easily discernable, cut from the giant pillar by the unknown sculptor. Its upper torso was almost finished, while the lower half was still encased inside the stone.
Яг л хар аварга өөрийг нь хорьсон чулуун баганаас мултрах гэж тэмцэж байгаа мэт.
Англи эх
It was as though a dark giant was struggling to free himself from the pillar of stone that imprisoned him.
Санни дуусаагүй аваргын хуяг, бамбайн нарийн хээ угалзыг таньж байгаагаа гэнэт гайхширан ухаарав. Тэдгээр нь балгасын их сүмийг сахих Хар Хүлэг Баатрын өмсдөг хуяг зэвсэгтэй аймшигтай төстэй байлаа.
Англи эх
With a feeling of surprise, Sunny realized that he recognized the details of the unfinished giant's armor and shield. They were eerily similar to the armaments that the Black Knight guarding the ruined cathedral wore.
…Бас Чулуун Гэгээнтний барьдагтай ч мөн адил.
Англи эх
…And to the ones the Stone Saint wielded, too.
Дээш харахад аварга хөшөөний толгой байхгүй байгаа нь харагдав.
Англи эх
Looking up, he made sure that the head of the giant statue was missing.
"…Мэдээж байхгүй л байх."
Англи эх
'...Of course it is.'
Энэ бүхэн хормын төдий л үргэлжилсэн юм.
Англи эх
All of that only took a fraction of a second.
Тэгээд Санни энэ обсидиан агуйн сахиулыг тэднийг анзаарахаас өмнө түрүүлж харах гэж яаран доош харав.
Англи эх
Then, Sunny hastily looked down, trying to notice the guardian of this obsidian cave before the creature noticed them.
…Гэвч хэтэрхий оройтжээ.
Англи эх
…But it was too late.
Бүлгийн гишүүд агуйд орж ирмэгц хөшөөний суурийн харанхуйд ямар нэгэн зүйл хөдлөөд, урагш алхан гарч ирэв.
Англи эх
As soon as the members of the cohort entered the cavern, something moved in the darkness at the base of the statue, and then stepped forward.
Санни жихүүцэв.
Англи эх
Sunny shivered.
"Золиг!"
Англи эх
'Damnation!'
Хар элсэн дээр арслан, хэрээ хоёрын эрлийз мэт мангас олон мөчрөө сунган зогсоно. Бие нь үхдэл мэт цонхигор, харин толгой, цээж нь хар өдөөр хучигдсан байв. Асар том биетэй, арьсан доор нь булчингууд нь ган троссоор татсан мэт гүйлгэнэ.
Англи эх
Standing on the black sand, a monstrous creature that resembled a cross between a lion and a raven stretched its numerous limbs. Its body was pale as a corpse, while its head and chest were covered with dark feathers. It was massive in size, with muscles rolling like steel cables under the skin.
Хоёр хүчирхэг хойд хөлтэй, өргөн цээжнээс нь дахиад зургаан мөч эмх замбараагүй цухуйх бөгөөд тус бүрийн үзүүрт үхлийн сарвуу бий. Гэвч хамгийн аймшигтай нь урт, иржгэр хар хошуу нь байлаа.
Англи эх
The creature had two powerful hind legs and six more protruding messily from its wide chest, each ending with a set of deadly claws. But the most terrifying feature it possessed was a long, jagged black beak.
Энэ бол Цамхгийн…
Англи эх
It was a Spire...
"Элч!"
Англи эх
"Messenger!"
Жигшүүрт мангас урагш дайрч, өлсгөлөн, галзуурал, үхлийн хуйларга болон дэлбэрэхээс өмнө Санни ердөө л ингэж хашгирч амжив.
Англи эх
That was all Sunny had time to yell before the vile abomination lunged forward, exploding into a whirlwind of hunger, madness, and death.
Сэтгэгдлүүд
257-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…