Ордны хаалга Харанхуй Цайзынхаас илүүтэй Сэрэгсдийн Академийн хаалгатай төстэй байлаа. Цоож, түгжээ ч харагдахгүй, хачин төмрөөр цутгасан цор ганц аварга хавтан. Гэвч Академийн хаалга бол бэхжүүлсэн хайлшаар хийсэн чимэггүй жирийн хавтан байсан бол энэ хаалгыг тоолж баршгүй сийлбэр бүрхэж, яг л урлагийн бүтээл мэт харагдуулна.
Англи эх
The gate of the Palace resembled the gate of the Awakened Academy more than it did that of the Dark Castle, it was a single, colossal plate of a strange metal with no visible locking mechanism. However, while the Academy gate was simply an unadorned plate of reinforced alloy, this one was decorated by countless engravings that made it seem like a work of art.
…Харин сүйдсэн урлагийн бүтээл. Учир нь энэ асар том төмөр хавтанг хэн нэгэн догшноор урж, нугалсан бөгөөд хаалга Ордны Арлын хүйтэн харанхуй руу ангайж, ирзгэр ирмэгтэй, гажиг цэцэг шиг дэлбэрсэн байв.
Англи эх
…A destroyed work of art, that was, considering that the titanic plate of metal had been viciously torn and bent, opening into the cold darkness of the Palace Island like a grotesque, jagged flower.
Санни, Найтуокер хоёр хаалганы өмнө хэсэг зогсож, урагдсан төмрийн хурц ирмэгийг бодлогошронгуй ажиглав.
Англи эх
Sunny and Nightwalker paused in front of it for a few moments, studying the sharp edges of torn metal with pensive expressions.
Найтуокер гунигтай дээш харлаа. Нэвтлэгдсэн хаалганы ирзгэр өргөн тэдний дээр сүндэрлэж, алсад харагдах Харанхуй Цайзын дүрсийг хүртэл өчүүхэн мэт болгожээ.
Англи эх
Nightwalker looked up somberly. The jagged expanse of the breached gate towered above them, dwarfing the distant silhouette of the Dark Castle.
"Яагаад ч юм…"
Англи эх
"Why does it feel like…"
Санни түүний үгийг баргар өнгөөр гүйцээв:
Англи эх
Sunny finished his sentence in a dark tone:
"Ямар нэг юм энэ аварга хаалгыг дотроос нь эвдэж гарсан юм шиг санагдаад байна уу?"
Англи эх
"Like something broke through this enormous gate from the inside?"
Найтуокер толгой дохив.
Англи эх
Nightwalker nodded.
Санни хэсэг дуугүй байснаа мөрөө хавчлаа.
Англи эх
Sunny remained silent for a few moments, then shrugged.
"Тэгээд ч яах вэ, хэрэв тийм юм бол бидэнд сайн мэдээ биз дээ? Ямартай ч тэр юм одоо дотор нь байхгүй гэсэн үг."
Англи эх
"Well, if something did, it's good news for us. Isn't it? After all, that would mean that it is not inside anymore."
Найтуокер дахин толгой дохиод, хөмсгөө зангидан эргэн тойрноо харав.
Англи эх
Nightwalker nodded again, then looked around with a frown.
"Тийм л дээ. Гэхдээ… чи анзаарсан уу?"
Англи эх
"Sure. But… did you notice it?"
Санни нэг хөмсгөө өргөв.
Англи эх
Sunny raised an eyebrow.
"Яг юуг?"
Англи эх
"Noticed what, exactly?"
Найтуокерийн хөмсөг улам зангирлаа.
Англи эх
Nightwalker's frown deepened.
"Ордны Арал дээр нэг ч Хар Зүүдний Амьтан алга. Аймаар нам гүм байна."
Англи эх
"There are no Nightmare Creatures on the Palace Island. It's eerily quiet."
Санни ч энэ хачин зөрүүг аль хэдийн анзаарсан байв. Өдийг хүртэл тэд дотоод бөмбөгөрийн доторх арал бүр дээр үхэшгүй жигшүүрт амьтадтай таарч байлаа. Тиймээс Харанхуй Цайзыг Ордны Арал руу татаж авчирмагц шууд тулалдаанд орно гэж бодож байсан юм. Гэтэл тэднийг ирэхэд юу ч дайрсангүй.
Англи эх
Sunny had indeed noted that strange discrepancy. Up until now, they had encountered immortal abominations on every island within the inner dome. So, he had expected to enter battle immediately after pulling the Dark Castle to the Palace Island, however, nothing attacked them once they arrived.
Одоо Сүүдрийн Легион арлын хойд эргийг бүхэлд нь эзлэн тархсан ч хий дүрсүүд нэг ч үхэшгүйтэй тааралдаагүй. Тэдэнд заналхийлж буй цорын ганц аюул бол ойртон ирж яваа ороолонгуудын арми байлаа.
Англи эх
Even now that the Shadow Legion spread across the entire northern shore of the island, the shades had not encountered a single immortal. The only threat they faced was the approaching wraith army.
Санни хэсэг эргэлзэв.
Англи эх
He hesitated for a moment.
"Жаахан хачин л байна, үнэн. Гэхдээ гүүрнүүд эвдэрчихсэн шүү дээ."
Англи эх
"It is a bit weird, true. But then again, the bridges are broken."
Найтуокер нүүрээ үрчийлгэв.
Англи эх
Nightwalker grimaced.
"Тийм ээ, үхэшгүйчүүд энд хүрч ирж чадаагүй байх нь ойлгомжтой. Гэхдээ л… энэ хараал идсэн нам гүм дотор маань ямар нэг онц аймшигтай юм хүлээж байгаа юм шиг санагдуулаад байна, тийм биз?"
Англи эх
"Yeah, it makes sense that the immortals would not have been able to get here. At the same time… this damn silence makes you feel like something extra terrible will be waiting for us inside, doesn't it?"
Санни санаа алдав.
Англи эх
Sunny sighed.
"Бид онц аймшигтай юмтай аль хэдийн уулзчихсан."
Англи эх
"We've already met something extra terrible."
Тэр хэсэг тээнэгэлзсэнээ мөрөө хавчлаа.
Англи эх
He lingered for a moment, then shrugged.
"Энэ хаалгыг юу эвдсэн, тэр юм хаашаа явсан нь илт харагдаж байгаа биз дээ?"
Англи эх
"It is pretty obvious what broke this gate and where it went, is it not?"
Тэрээр эргэж, алсад гол мэт урсах няцлагдсан махны өргөн уудам дэлгэрэм рүү харав.
Англи эх
Turning, he looked at the vast expanse of crushed flesh flowing like a river in the distance.
"Энэ Канахтын Мах байсан. Канахтыг хэсэг хэсгээр нь хэрчиж, хэсэг бүрийг нь битүүмжилсэн. Тэгэхээр… миний бодлоор тэдгээр хэсгийн нэгийг яг энд, Ордонд битүүмжилсэн юм шиг байна. Үнэндээ тэр Мөнхийн Хотын анхны хоригдол байсан ч байж магадгүй. Харин хот унасны дараа зугтсан."
Англи эх
"It was the Flesh of Kanakht. Kanakht was cut into pieces, and each of the pieces was sealed. So… to me, it seems like one of those pieces was sealed right here, in the Palace. In fact, it might have been the first prisoner of the Eternal City. But after the city fell, it escaped."
Түүний царай бага зэрэг гэрэлтэв.
Англи эх
His expression brightened a little.
"Энд амьдарч байсан үхэшгүйчүүдэд гамшиг болсон байх, гэхдээ бидэнд сайн мэдээ. Учир нь энэ газрын үзүүлж чадах хамгийн муу юмтай бид аль хэдийн тулчихсан гэсэн үг. Бас тэр чинь ёстой хараал идмээр аймшигтай байсан."
Англи эх
"Which must have been a disaster for the immortals who lived here, but good news for us. Because it means that we already met the worst this place has to offer. And it was pretty damn terrible."
Санни сүүдрээс хар одачи сугалан авч, урагш нэг алхав.
Англи эх
Pulling a black odachi from the shadows, Sunny took a step forward.
"Ямартай ч би түүнээс илүү аймшигтай. Тэгэхээр Ордонд ямар нэг юм нуугдаж байлаа ч надаас болгоомжлох ёстой нь тэр… эсрэгээрээ биш."
Англи эх
"In any case, though, I am more terrible. So even if there's something hiding in the Palace, it should be wary of me… not the other way around."
Ордны Харанхуй түүнийг залгин авлаа. Хоромхон зуурын дараа Найтуокер намуухан инээд алдан араас нь орлоо.
Англи эх
The Darkness of the Palace swallowed him. A moment later, Nightwalker followed with a quiet chuckle.
Санни, Найтуокер хоёрыг Ордны гүн рүү орж байх зуур Жет нуурын эрэг дээр Датчмэн болон түүний ороолонгуудын армитай нүүр тулахаар бэлтгэж байв. Хий дүрсүүдийн эгнээ хамгаалалтын байрлалд жагсан, сүнсэн дайчдын довтолгоог няцаахад бэлэн болжээ. Сүүдрүүдийн Эзэний дуу шуугүй цэргүүдийн дунд байх нь нэгэн зэрэг аймшигтай бас тайвшруулам санагдаж байлаа.
Англи эх
While Sunny and Nightwalker delved into the Palace, Jet was preparing to face the Dutchman and its wraith army on the shore of the lake. The rows of shades had assembled into a defensive formation, ready to repel the assault of the spectral warriors, it felt both eerie and reassuring to be among the silent soldiers of the Lord of Shadows.
Үнэнийг хэлэхэд, тэд жаахан зэврүүн байв. Амьд биет шиг хөдөлж, үйлдэх атлаа амийн очгүй эдгээр амьтдад ямар нэг гүнзгий түгшээх зүйл байлаа. Хий дүрсүүдэд өөрийгөө ухаарах ухамсар ч, өөрийн гэсэн хүсэл зориг ч байхгүй бололтой…
Англи эх
They were a little creepy, to be honest. There was something deeply unnerving about these creatures, who moved and acted like living beings, but lacked the spark of life. The shades did not seem to possess the sense of self, and neither did they seem to possess a will of their own…
Гэвч нөгөө талаар дэлхий дээр үүнээс найдвартай арми олдох нь юу л бол. Сүүдэр дайчид айдас мэдэхгүй, өвдөлтөд хайхрамжгүй, тушаалыг хэзээ ч алгасдаггүй. Тиймээс Жет үүнээс илүү сайн байлдааны нөхөд төсөөлж ч чадахгүй байлаа.
Англи эх
But, at the same time, there was hardly a more reliable army in the world. After all, the shadow warriors did not know fear, were indifferent to pain, and never failed to follow orders. So, Jet could hardly imagine better battle companions.
Сүүдрүүдийн дунд гэртээ байгаа юм шиг санагдаж байгаа нь нэлээд егөөдөлтэй хэрэг. Үхсэн эмэгтэй үхсэн цэргүүдийн хамт тулалдаанд мордож… үхэшгүйчүүдийн хотод сүнснүүдийн армитай тулалдах гэж байна.
Англи эх
It was quite ironic that she felt at home in the company of the shadows. A dead woman was going into battle with dead soldiers… fighting against an army of ghosts in a city of immortals.
Үүнд ямар нэг яруу найраг байх л ёстой.
Англи эх
There had to be some kind of poetry in that.
"Бид тэр ороолонгуудыг тэсч гарч чадах юм уу?"
Англи эх
"Can we even withstand those wraiths?"
Нэйвийн хоолой баргар сонсогдов.
Англи эх
Naeve's voice sounded somber.
Жет инээмсэглэв.
Англи эх
Jet smiled.
"Мэдээж. Өөр ямар ч арми байсан хоромхон зуур устах байсан, гэхдээ бидний аз болоход тэр новшнуудын гол давуу тал болох хий үзэгдэл шиг төрх нь Сүүдрүүдийн Эзэнтэй тулахад ямар ч ач холбогдолгүй. Эдгээр сүүдэр бүр өөрөө нэг төрлийн сүнс, түүн дээр нь тэд Түүний Хүсэл Зоригийг тээж явдаг. Тэгэхээр Датчмэн үүнээс муу дайсан сонгож чадахгүй байсан. Өө… надыг ч бас оруулаад шүү."
Англи эх
"Of course. Any other army would have been wiped out in moments, but luckily for us, the main advantage of those bastards, their phantasmal nature, is meaningless when facing the Lord of Shadows. Each of these shadows is a kind of ghost itself, and on top of that, they carry his Will. So, the Dutchman could not have chosen a worse enemy. Oh… that includes me, as well."
Тэр урагш харав.
Англи эх
She looked ahead.
"Жаахан л үлдлээ, тэгээд бид тэднийг холын зайн довтолгоогоор угтан авч болно."
Англи эх
"A little more, and we can welcome them with ranged attacks."
Нэйв гүнзгий амьсгаа авлаа.
Англи эх
Naeve inhaled deeply.
"Гэхдээ чи их чангарсан харагдаж байна."
Англи эх
"You seem tense, though."
Жет түүн рүү сониучирхан харав.
Англи эх
Jet gave him a curious look.
Хэрэв түүний гарамгай чадварын нэг гэвэл, энэ нь юунд ч хамаагүй мэт харагдах явдал… учир нь ихэнх тохиолдолд тэр аливаад санаа зовохоос ч залхуурдаг байсан юм. Гэвч Нэйв түүнтэй хамт хангалттай удаан цагийг өнгөрөөсөн тул царайных нь хувирлыг уншиж сурчээ.
Англи эх
If there was one thing she was good at, it was appearing nonchalant… that was because, in most cases, she simply could not be bothered to worry about things. However, she and Naeve had spent enough time together for him to learn how to read her expressions.
Жет санаа алдав.
Англи эх
Jet sighed.
"Үнэхээр, би жаахан сандарч байна. Гэхдээ ороолонгуудаас болоод биш."
Англи эх
"Indeed, I am a little nervous. Not because of the wraiths, though."
Тэд тоо томшгүй олуулаа байсан ч Сүүдрийн Легион тэдний довтолгоог хэсэг хугацаанд тэсч чадна. Нефис ч энд байгаа тул хэрэг будлиж эхэлбэл тэдэнд туслах хүч ирнэ.
Англи эх
Even if there were a myriad of them, the Shadow Legion would withstand their assault for a while. Nephis was here, as well, so if things went south, they would have reinforcements.
Гэсэн ч түүнийг түгшээх ямар нэг зүйл байлаа.
Англи эх
There was something that made her anxious, though.
"Датчмэн өөрөө, бас түүний ахмад. Намайг тэд л санаа зовоож байна."
Англи эх
"It is the Dutchman and its captain themselves. That is what worries me."
Тэр хараал хүртсэн хөлгийн сүрдмээр сүндэрлэх дүрс рүү баргар харав.
Англи эх
She looked at the looming silhouette of the cursed ship darkly.
Датчмэн тулалдаанд нэгдмэгц…
Англи эх
Once the Dutchman joins the battle…
Жинхэнэ гай гамшиг тэр үед л эхэлнэ.
Англи эх
That was when the real trouble would begin.
Жет үүнд итгэлтэй байлаа.
Англи эх
Jet was sure of it.
Бас тэр мөчийг тэсэн ядан хүлээж байв.
Англи эх
She was also anticipating it.
Сэтгэгдлүүд
2681-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…