Сүүдрийн Легион Ордны Арал дээр ороолонгийн цэргийн манлайтай тулалдаанд орж, газар доргиж, нуурын ус тэнгэр тулам давалгаа болон хөөрч байв. Алсад Датчмэн сүрдмээр сүглийн, улам ойртож ирсээр байлаа.
Англи эх
The Shadow Legion engaged the vanguard of the wraith army on the Palace Island, making the ground quake and the lake swell with towering waves. The Dutchman loomed in the distance, drawing closer and closer.
Зүүн эрэгт Нефис усны яг зах дээр зөөлөн газардаад Ерөөл дээрээ тулж, нуурын цаана сүйрлийн дунд оршиж буй Мөнхийн Хотын дүр төрхийг ширтэн зогсов. Нурангин дунд хаа нэгтээ нуугдсан нууцлаг оршихуй Няцралтад удаашран, өөрийгөө хараахан илчлээгүй байсан ч удахгүй ирэх нь гарцаагүй.
Англи эх
On the eastern shore, Nephis landed gently at the very edge of water and leaned on the Blessing, looking across the lake at the ruined vista of the Eternal City. The mysterious being hiding somewhere among the rubble had not revealed itself yet, slowed down by the Crushing, but it was going to arrive soon.
Кэсси Харанхуй Цайзын хаалганы дээрх хэрмэн дээр зогсож, толгойгоо Чимээгүй Бүжигчний бариулд налуулжээ. Тэр нүдний боолтоо тайлж, тулааны талбар руу харсан бөгөөд Нэйвийн бөхөж буй галын туяа түүний гоо цэнхэр нүдэнд тусан гялалзана.
Англи эх
Cassie stood on the wall above the gates of the Dark Castle, resting her head on the hilt of the Quiet Dancer. She had removed her blindfold and was now facing the battlefield, the dying light of Naeve's flames reflecting in her beautiful blue eyes.
Нуурын цаана, алс холд, бяц дарагдсан махнаас бүрдсэн зэвүүн голууд нэгэн цэг рүү аажуухан нийлж байлаа.
Англи эх
Far in the distance, beyond the lake, the repulsive rivers of crushed flesh were slowly converging on a single point.
«Аа… Энэ надад таалагдахгүй байна.»
Англи эх
'Ah… I don't like it.'
Ордны орох хаалганы үхмэл харанхуйд зогссон Санни ээдрээтэй царайлан эргэн тойрноо харав. Канахтын Махбод хамгийн аймшигтай талаа хараахан үзүүлээгүй байгаа юм шиг таагүй мэдрэмж түүнийг эзэмдэв.
Англи эх
Standing in the dead darkness of the gateway of the Palace, Sunny looked around with a complicated expression. He had an ominous feeling that the Flesh of Kanakht had not shown them its worst, yet.
"Бид яарах хэрэгтэй."
Англи эх
"We should hurry."
Найтуокер хөмсгөө өргөв.
Англи эх
Nightwalker raised an eyebrow.
"Хаашаа яарах гэж?"
Англи эх
"Hurry where?"
Ордон аварга том байсан бөгөөд арлын ихэнх хэсгийг эзэлжээ. Үүн дээр нэмээд, тоолшгүй олон цамхаг нь агаарын гүүрнүүдийн ээдрээтэй төөрдөг байшингаар хоорондоо холбогдсон, үнэхээр гайхмаар өндөр барилга байв.
Англи эх
The Palace was gargantuan, taking up most of the island. More than that, it was incredibly tall, with countless spires bound together by a complicated maze of aerial bridges.
Тэдний одоо зогсож буй өргөн хонгил хана, шал, тааз хоорондоо ямар ч заадасгүй, асар том төмөр хонгилтой адил аж. Энэ газар ихэд хуучирч эвдэрсэн, гадаргуу бүрийг гүн зураас бүрхэж, энд тэнд аймшигтай хар хөгц том толбо болон ургажээ. Хөгцөн дотор зэвүүн хар цэцэгс дэлбээлж, агаар тоос, цэцгийн тоосоор бүгчим байлаа.
Англи эх
The spacious corridor they were currently in resembled an enormous metal tunnel, with no seams between its walls, floor, and ceiling. It was in a state of dire disrepair, with deep scratches covering every surface and an eerie dark mold growing in vast patches here and there. Ghastly black flowers bloomed in the mold, and the air was thick with dust and pollen.
Яг л хэзээ нэгэн цагт ямар нэг асар том юм энэ хонгилоор мөлхөн гарч, хананд нь цус түрхээд явсан мэт. Тэр цус дараа нь хатаж, эцэстээ энэ аймшигт хөгцийг төрүүлсэн бололтой.
Англи эх
It was as if something enormous had made its way through the corridor once, smearing its walls with blood. The blood then dried up, and eventually gave birth to the sinister mold.
Хэрэв Санни сүүдрийн мэдрэмжээ бүрэн тавьж чадсан бол Ордныг бүхэлд нь хоромхон зуур тандаж амжих байлаа. Гэвч Мөнхийн Хотын бусад газрын адил энд ч түүний мэдрэмж дарагдсан, гаднахаас ч илүү хүчтэй дарагдаж байв. Тэр өмнөх зуун метрийн доторх зүйлийг арай гэж мэдэрч, хананы цаана юу байгааг огт мэдэрсэнгүй.
Англи эх
If Sunny could unleash his shadow sense, he could have scouted the entirety of the Palace in an instant. But just like everywhere else in the Eternal City, his senses were suppressed, more so here than outside. He could barely perceive what was a hundred meters ahead of them, and did not feel what was behind the walls at all.
Эргэлдэх цэцгийн тоосны үүлсийг сэжигтэй харцаар ажиглаад Санни амьсгалахаа больж, тайван өнгөөр хариулав:
Англи эх
Giving the swirling wisps of pollen a wary look, Sunny ceased breathing and answered in an even tone:
"Чи чинь Найтуокер шүү дээ. Танайхан гарамгай хөтөч гэдгээрээ алдартай, тэгэхээр биднийг энэ хараал идсэн газрын яг зүрхэнд нь хүргээд өгчих л дөө?"
Англи эх
"You're the Nightwalker. Your people are known to be excellent guides, so why don't you guide us to the very heart of this damn place?"
Найтуокер мөнгөн утсаар хатгамал хийсэн, гүн хөх өнгийн дөрвөлжин даавуу шиг Дурсамж дуудан гаргаж, нэг нугалаад хүзүүндээ уяв. Түүнийгээ татан нүүрнийхээ доод хэсгийг халхлаад, гүнзгий амьсгаа аваад мөрөө хавчив.
Англи эх
Nightwalker summoned a Memory that resembled a square piece of deep blue fabric embroidered with silver thread, folded it once, and tied it around his neck. Pulling it to cover the lower part of his face, he inhaled deeply and shrugged.
"Асуудалгүй."
Англи эх
"No problem."
Санни хэд хэдэн удаа нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked a couple of times.
"Хүлээгээрэй, үнэхээр үү? Би... тоглоод хэлсэн юм л даа."
Англи эх
"Wait, really? I... was joking."
Найтуокер инээмсэглэв.
Англи эх
Nightwalker chuckled.
"Миний Төрх хүссэн газраа хүрэх боломж олгодог гэж хэлсэн санагдаж байна."
Англи эх
"I think I mentioned that my Aspect allows me to get to places."
Санни хэсэг зуур дуугүй болов.
Англи эх
Sunny remained silent for a few moments.
"Тэгвэл замчил."
Англи эх
"Lead the way, then."
Найтуокер шалан дээр суугаад хэсэг бясалгаж, дараа нь ямар нэг ид шидийн хаалга нээх байх гэж Санни бараг хүлээж байсан ч, залуу ердөө л алхаад эхэлжээ. Санни хэсэг тээнэгэлзсэнээ, шалан дээр ургасан эвгүй зузаан хөгцөн овоонуудад гишгэхгүй гэж болгоомжлон араас нь дагав.
Англи эх
He had almost expected Nightwalker to sit on the floor, meditate for a while, and then open some kind of mystical portal, but instead of that, the youth simply started walking. Sunny hesitated for a moment, then followed, careful not to step on the disturbingly thick mounds of mold growing on the floor.
Тэр ямар ч дайралтыг няцаахад бэлэн, эргэн тойрноо туйлын болгоомжтой ажиглаж байлаа. Гэвч хэдэн минут өнгөрсөн ч харанхуйгаас нэг ч жигшүүрт амьтан тэдэн рүү дайрсангүй.
Англи эх
He was observing their surroundings with utmost caution, ready to repel any kind of attack. However, even after a few minutes, no abominations lunged at them from the darkness.
Үүний оронд гэнэт чихэнд нь Кэссигийн хоолой сонсогдов:
Англи эх
Instead, he suddenly heard Cassie's voice in his ears:
[Санни…]
Англи эх
[Sunny…]
Тэр үл мэдэг хөмсгөө зангидав.
Англи эх
He frowned slightly.
[Датчмэний талаар ямар нэг юм мэдсэн үү?]
Англи эх
[Did you learn something about the Dutchman?]
Хэдэн хором чимээгүй байснаа тэр дахин ярив:
Англи эх
There were a few moments of silence, and then she spoke again:
[Үгүй, гэхдээ ойртох тусам улам тодорхой мэдэрч байна. Энэ Канахтын Махбодын тухай.]
Англи эх
[No, although I can perceive it clearer the closer it comes. It is about the Flesh of Kanakht.]
Түүний хэлэх гэж буй зүйл өөрт нь таалагдахгүй байх гэж сэжиглэн Санни уруулаа жимийв.
Англи эх
Sunny pursed his lips, suspecting that he was not going to like what she was about to say.
[Юу болоо вэ?]
Англи эх
[What is it?]
Кэссигийн хоолой гунигтай сонсогдов:
Англи эх
Cassie's voice sounded glum:
[Энэ хувьсаж байна.]
Англи эх
[It's evolving.]
Үүнийг сонсоод Санни бараг бүдэрчихэв.
Англи эх
Hearing that, Sunny almost stumbled.
[Юу хийж байна гэнэ ээ?]
Англи эх
[It's what?]
Тэр санаа алдсан бололтой.
Англи эх
She seemed to sigh.
[Энэ удаан хугацаанд хувьслын босгон дээр байсан байх гэж бодож байна. Магадгүй Датчмэнтэй тулалдахдаа ямар нэг юм олж авсан, эсвэл Няцралтыг эсэргүүцсэн нь түлхэц болсон байж мэднэ. Ямартай ч энэ Их Аймшгаас Их Титан болж хувьсаж байна. Хувьсал нь бас хурдан… бидэнд их цаг үлдээгүй.]
Англи эх
[I think it has been on the precipice of evolution for a long while. Perhaps it gained something while battling the Dutchman, or perhaps resisting the Crushing served as a catalyst. In any case, it's in the process of evolving from a Great Terror to a Great Titan. And the evolution is swift… we don't have much time.]
Санни чангаар хараал урсгав.
Англи эх
Sunny cursed out loud.
Аль хэдийн толгойноос хэтэрсэн ажилтай байхад нь.
Англи эх
As if he had not already had enough on his plate.
«Хараал идсэн Их Титан, тэр чигтээ хараал идэг!»
Англи эх
'A damn Great Titan, damn it!'
Түүний царай барайв.
Англи эх
His expression darkened.
Санни Их Титантай тулалдаж үзээгүй, алах нь бүү хэл. Тэр Мартагдсан Эргийн хар тэнгисийг удаан ширтэж, нэгэн өдөр түүнийг устгахаар төлөвлөж байсан ч тэр өдөр одоо ч алс ирээдүйд байсаар.
Англи эх
Sunny had yet to battle a Great Titan, let alone kill one. He had spent a long time staring at the Dark Sea of the Forgotten Shore and planning to slay it one day, but that day still remained in the far future.
«Зүгээр дээ. Би нэг удаа Хараагдсан Дарангуйлагчийг алсан, Их Титан түүнээс дор байхгүй нь лав. Лав шүү. Тэр ч байтугай… тэр ч байтугай үхэшгүй байсан ч гэсэн…»
Англи эх
'It's going to be fine. I killed a Cursed Tyrant once, surely, a Great Titan won't be any worse. Surely. Even if… even if it's immortal…"
Түүний царай унжив.
Англи эх
His expression fell.
Найтуокер түүн рүү гайхширан харав.
Англи эх
Nightwalker looked at him in confusion.
"Юундаа хараал урсгаад байгаа юм?"
Англи эх
"What are you cursing for?"
Санни аажуухан амьсгаагаа гаргав.
Англи эх
Sunny exhaled slowly.
Тэр хэсэг дуугүй байснаа намуухан дуугаар хэлэв:
Англи эх
He remained silent for a moment, then said in a low voice:
"Канахтын Махбод. Хувьсаж байгаа гэнэ."
Англи эх
"The Flesh of Kanakht. Apparently, it's evolving."
Найтуокер түүнийг хэсэг ширтээд, нүүр буруулав.
Англи эх
Nightwalker stared at him for a bit, then looked away.
"Аа. Ойлгомжтой."
Англи эх
"Ah. Makes sense."
Санни ам ангайв.
Англи эх
Sunny gaped.
"Ойлгомжтой гэнэ ээ? Энэ чинь яаж ойлгомжтой байдаг юм бэ?"
Англи эх
"Makes sense? How the hell does it make sense?"
Хөтөч нь ханиалгаад мөрөө хавчив.
Англи эх
His guide coughed, then shrugged.
"Яахав, юм бүхэн ингэж л явдаг. Хар Зүүдний Амьтад ихэвчлэн тодорхой хэв маягаар хувьсдаг шүү дээ, мэдэх биз дээ? Ад Чөтгөр болохын тулд ер бусын хүч олох ёстой. Чөтгөр Дарангуйлагч болохын тулд доод амьтдыг захирах эрх мэдэлтэй болж, нутаг дэвсгэр эзэлсэн байх ёстой. Дарангуйлагч…"
Англи эх
"Well, it's how things go. There is usually a pattern to how Nightmare Creatures evolve, you know? A Demon has to develop unnatural powers to become a Devil. A Devil has to gain authority over lesser creatures and claim a territory to become a Tyrant. A Tyrant…"
Найтуокер хэсэг зогтусаад нүүрээ үрчийлгэв.
Англи эх
Nightwalker paused for a moment and grimaced.
"Дарангуйлагчид ихэвчлэн туслахуудаа захирдаг ч илүү өндөр Зэргийн жигшүүрт амьтад тэгдэггүй гэдгийг мэдэх үү? Учир нь тэдэнд эрх мэдлээ гадагш чиглүүлэх хэрэггүй болдог. Харин түүнийгээ дотогшоо шингээж, бүрэн төгс оршихуй, өөрөө дангаараа хүч, өөртөө багтсан, өөрийгөө хангасан нэгэн, болдог. Ямартай ч Дарангуйлагчид Аймшиг болж дэвшихийнхээ тулд туслахуудаа залгидаг. Тийм болохоор Аймшиг, Титанууд зарц бараг байлгадаггүй."
Англи эх
"You know how Tyrants usually rule over minions, but abominations of higher Ranks don't? That's because they don't need to exert their authority outward. Instead, they internalize it and become a complete being, a force in and of itself, self-contained and self-sufficient. Anyway, Tyrants usually consume their minions to fuel their ascension to Terrors. That's why Terrors and Titans rarely have servants."
Анхны Үеийн энэ олдвор чулуу яаж Гуравдугаар Үеийнхнээс илүү Хар Зүүдний Амьтдыг ойлгодог байна аа гэж Санни гайхан түүнийг ширтэв. Үнэндээ Хар Зүүдний Гинжийн дараа Сэрсэн хүмүүсийг аль хэдийн Дөрөвдүгээр Үе гэж нэрлэж эхэлсэн ч тэд ч гэсэн илүү ихийг мэддэггүй байв.
Англи эх
Sunny stared at him in puzzlement, wondering how this First Generation fossil had a better understanding of Nightmare Creatures than people of the Third Generation. In fact, those who had become Awakened after the Chain of Nightwares were already being called the Fourth Generation, and they did not know any better either.
Эргээд бодоход Найтуокерийн хэлсэн үг үнэхээр утга учиртай байлаа. Энэ нь бас Саннигийн өөрийн ажигласан зүйлтэй таарч байв.
Англи эх
In hindsight, what Nightwalker had said made a lot of sense, though. It also correlated with Sunny's own observations.
«Туслахуудаа залгидаг гэнэ ээ…»
Англи эх
'Consume their minions, huh…'
"Тэгвэл Аймшгууд яах вэ? Тэд яаж Титан болж хувьсдаг юм бэ?"
Англи эх
"What about Terrors, then? How do they usually evolve into Titans?"
Найтуокер нүүрээ үрчийлгэв.
Англи эх
Nightwalker grimaced.
"Аймшгууд ихэвчлэн ганцхан зорилготой байдаг, тархах, өсөх. Гэвч хангалттай тархаж, өсөөд эгзэгтэй хэмжээнд хүрмэгцээ эсрэгээр нь хийх ёстой болдог. Өөрсдийгөө нэгтгэн нягтруулж, хувьсах ёстой. Титан ингэж л бий болдог, мэдээж, тэр хэмжээнд хүрэх нь цөөхөн. Хувьслынхаа эцсийн шатыг асар их Сүнсний Шимээр тэжээх шаардлагатай болохоор ихэвчлэн сэтгэл зүрх шимширмээр аймшигт хядлага болдог."
Англи эх
"Terrors usually have only one goal, to spread, to grow. But once they spread and grow enough to reach critical mass, they must do the opposite. They must consolidate themselves and evolve. That is how they become Titans, only, of course, very few ever do. And they need to fuel the final stages of their evolution with an enormous amount of soul essence, so it's usually a massacre of harrowing proportions."
Санни толгойгоо үл ялиг хазайлгав.
Англи эх
Sunny tilted his head a little.
«Өөрсдийгөө нэгтгэн нягтруулах уу?»
Англи эх
'Consolidate themselves?'
Хачирхалтай нь энэ нь түүнд одод хэрхэн төрдгийг санагдуулав. Тархай бутархай хий, тоосны үүл, бодис, таталцлын нуралтыг эхлүүлэхийн тулд нягтын тодорхой босгонд хүрэх ёстой. Тэгээд халуун, гэрлийн аймшигт түймэр дунд цөмийн нийлэгжилтээр од бүрэлдэн бий болдог.
Англи эх
Strangely enough, it reminded him of how stars were born. Diffused clouds of gas and dust, of matter, had to reach a threshold of density to initiate gravity collapse. Then, in a terrible conflagration of heat and light, a star was formed by nuclear fusion.
Санни үүнийг тунгаан бодож байх зуур Найтуокер нүүрээ үрчийлгэв.
Англи эх
As Sunny pondered that, Nightwalker grimaced.
"Канахтын Махбод олон мянган жилийн өмнө Мөнхийн Хотын бүх хүн амд тархсан. Хувьсахад зөвхөн түлш л дутаж байсан байх, тэгээд Датчмэн яг түүнийг нь энэ хараал идсэн газарт авчраад өгчихсөн юм шиг байна."
Англи эх
"The Flesh of Kanakht spread to the entire population of the Eternal City thousands of years ago. I think it only lacked fuel to evolve, and the Dutchman delivered just that to this damn place."
Санни уур нь буцалсаар доош харав.
Англи эх
Sunny looked down, fuming.
«Тэр хараал идсэн Датчмэн…»
Англи эх
'That damn Dutchman…'
Урагш хэдэн алхам хийснээ тэр санаа алдав.
Англи эх
Taking a few more steps forward, he sighed.
"Юу ч гэсэн. Энэ чинь луйвар шүү дээ. Би Титан болохын тулд шууд утгаараа Сүүдрийн Орон руу бууж, үхсэн бурхныг алах хэрэгтэй болсон шүү."
Англи эх
"What the hell. That's cheating. I had to literally descend into the Shadow Realm and kill a dead god to become a Titan."
Найтуокер инээмсэглэв.
Англи эх
Nightwalker chuckled.
"Ха. Чи ч хөгжилтэй амьтан юм аа."
Англи эх
"Ha. You're a funny one."
Санни гашуунаар инээмсэглэв.
Англи эх
Sunny smiled bitterly.
"Би тоглоогүй шүү дээ? Тоглож байсан ч болоосой…"
Англи эх
"I'm not joking, though? I wish I were…"
Сэтгэгдлүүд
2684-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…