Хүү төөрөлдсөн янзтай хөмсгөө зангидав.
Англи эх
The boy frowned, confused.
Асуултыг нь төдийлөн ойлгосонгүй бололтой.
Англи эх
It seemed like he did not really understand the question.
"Өө… бас Хар Зүүдний Амьтад гэж байдаг юм уу? Ахаа, та Хар Зүүдний Амьтан уу?"
Англи эх
"Uh… there are also Nightmare Creatures? Are you a Nightmare Creature, mister?"
Астерион инээмсэглэв.
Англи эх
Asterion smiled.
"Чи юу гэж бодож байна, хүү минь? Би бурхан уу, хүн үү, эсвэл Хар Зүүдний Амьтан уу?"
Англи эх
"What do you think, kid? Am I a god, a human, or a Nightmare Creature?"
Түүний инээмсэглэл улам тэлэв.
Англи эх
His smile widened.
"Зөв таавал чамд бэлэг өгнө."
Англи эх
"If you guess right, I'll give you a gift."
Хүү түүн рүү эргэлзсэн харцаар ширтэж байснаа хамраа маажив.
Англи эх
The boy looked at him dubiously, then scratched his nose.
"Та… та хүн амьтан!"
Англи эх
"You're… you're a human creature!"
Астерион тачигнатал инээв.
Англи эх
Asterion laughed.
"Ямар ухаантай хүү вэ. Энэ чиний шагнал."
Англи эх
"What a smart boy you are. Here's your prize."
Сийлж дуусаад тэрээр модон баримлаа хүүд сунгав.
Англи эх
Finished carving, he presented the wooden figurine to the boy.
Энэ бол бяцхан, хөөрхөн чонын баримал байлаа.
Англи эх
It was a figurine of a little, pretty wolf.
Эффи бүх биеэрээ чангарав.
Англи эх
Effie tensed.
Хүү ам дүүрэн инээмсэглэн бяцхан чоно руу гараа сунгасан ч барьж амжилгүй байтал Астерион хуруугаа үл ялиг хөдөлгөхөд баримал тоос болон бутран унав.
Англи эх
The boy reached for the little wolf with a wide smile, but before he could take it, Asterion moved his fingers slightly, and the figurine turned to dust.
Тэр тоосыг газарт асгаад толгойгоо эргүүлж, дуусаагүй хэрэм дээр зогсох Эффи рүү үл мэдэг инээмсэглэн харав.
Англи эх
Dropping the dust to the ground, he turned his head and glanced in the direction where Effie stood on the unfinished wall with a faint smile.
"Аа, ямар харамсалтай юм бэ."
Англи эх
"Ah, what a pity."
Хүү хөшиж орхиод уруулаа хазахад нүд нь нулимсаар цийлгэнэв.
Англи эх
The boy froze and bit his lip, his eyes becoming teary.
Астерион санаа алдав.
Англи эх
Asterion sighed.
"Битгий гомдоорой. Би чамд шинийг сийлээд өгье… гэхдээ сайн хүүхдүүд танихгүй хүнтэй ярьж болохгүй шүү дээ. Ээж чинь чамд үүнийг заагаагүй гэж үү? Тэгэхээр гүйгээд ээжийгээ олоод ир. Түүнийг дагуулаад ирэхээр чинь бэлгийг чинь өгнө. Үнэндээ ээжид чинь ч гэсэн бэлэг өгнө."
Англи эх
"Don't feel bad. I'll carve you a new one… however, good children should not talk to strangers. Hasn't your mother taught you that? So, run along and find your mother. I'll give you the gift when you bring her here. Actually, I'll give her a gift as well."
Тэр инээмсэглэв.
Англи эх
He smiled.
"Миний нэрийг Астерион гэдэг гэж хэлээрэй."
Англи эх
"Tell her that my name is Asterion."
Эффи шүдээ хавирав.
Англи эх
Effie gritted her teeth.
«Хараал идсэн новш.»
Англи эх
'Damn bastard.'
Астерион өөрийг нь өдөөн хатгаж байгааг… эсвэл зүгээр л тохуурхаж байгааг Эффи мэдэж байв. Түүний ярилцаж байсан энгийн хүүхэд Лингийг санагдуулах зорилготой нь илт. Бяцхан чонын баримал ч мөн адил зорилготой бөгөөд түүнийг харгисаар бутлан унагасан нь нүүрэн дээр нь хийсэн илэрхий заналхийлэл байлаа. Харин хүүг ээжийг нь дагуулж ир гэж явуулсан нь тэр заналхийллийг Эффи өөрт нь ч хамааруулан тэлж байв.
Англи эх
Effie knew that Asterion was provoking her… or maybe simply mocking her. The mundane child he had conversed with was obviously meant to remind her of Ling. The little wolf figurine served the same purpose, and the act of breaking it cruelly was a blatant threat. Sending the boy to fetch his mother widened the scope of that threat to include Effie herself.
Тэр Зүүдний Үр рүү хэсэг ширтсэнээ нүүр буруулав.
Англи эх
She stared at the Dreamspawn for a few more moments, then turned away.
Ямар нэг юм хэмх цохимоор гар нь загатнаж байлаа.
Англи эх
Her hands were itching to break something.
Гэсэн ч тэр өдөөлтөд автсангүй.
Англи эх
However, she wasn't provoked.
Астерион хүүг нь сонирхоно гэдгийг тэд урьдаас тооцоолчихоогүй байсан бол Эффи үүнээс хавьгүй их сэтгэл зовох байсан биз. Тийм ч учраас Сүүдрийн Эзэний нэгэн хувилал яг одоо Бяцхан Лингийн сүүдэрт нуугдан, түүний хувийн хамгаалагчаар томилогдон байгаа юм.
Англи эх
Effie would have felt far more concerned if not for the fact that they had anticipated Asterion's interest in her son already. That was why an incarnation of the Lord of Shadows was currently hiding in Little Ling's shadow, having been assigned to be his personal guardian.
Сүүдрийн Эзэний талаар хэн юу ч бодсон бай, хэрэв түүнийг одоо ч оршсоор байгааг мэддэг л юм бол, түүний тухай нэгэн үнэнийг үгүйсгэх аргагүй. Түүнээс илүү аймшигтай хүн энэ хорвоод бараг байхгүй, бүр огт байхгүй ч байж мэднэ. Тиймээс Зүүдний Үр Бяцхан Лингийг гэмтээхийг хүссэн ч тэгэхэд амаргүй байх болно.
Англи эх
No matter what one thought about the Lord of Shadows, and if one knew of his continuous existence at all, one truth about him remained undeniable. There was barely a scarier human in existence, if any. So, even if the Dreamspawn wanted to harm Little Ling, he would find it difficult to do so.
Одоохондоо.
Англи эх
For now.
Эффигийн царай хатуурав.
Англи эх
Effie's face hardened.
Тэр хурцадсан чимээгүй байдалд шалгалтаа үргэлжлүүлэв.
Англи эх
She continued the inspection in tense silence.
Хэсэг хугацааны дараа тэр гэртээ ирж, Гэгээнтэн Афинагийн үл үзэгдэх нөмрөгийг эцэст нь тайлан, зүгээр л Эффи болж хувирав. Уруулаас нь хүнд санаа алдалт гарав.
Англи эх
Some time later, she returned home and could finally take off the invisible mantle of Saint Athena, becoming just Effie again. A heavy sigh escaped from her lips.
"Яасан бэ, ямаршуу байв?"
Англи эх
"How did it go?"
Нөхөр нь гал тогооноос гарч ирээд түүнийг тэврэн угтав. Эффи хүчээ анхааралтай хазаарлан түүнийг хариу тэвэрч, мөрөн дээр нь толгойгоо налав.
Англи эх
Her husband emerged from the kitchen, greeting her with a hug. She hugged him back, controlling her strength carefully, and rested her head on his shoulder.
"Би Титан ч идчихмээр өлсөж байна."
Англи эх
"I'm so hungry I can eat a Titan."
Нөхөр нь пиг хийн инээв.
Англи эх
He chuckled.
"Титан өгч чадахгүй ч Мангас шарчихсан байгаа. Ширээ засчихсан."
Англи эх
"I can't offer you a Titan, but I did roast Monster. The table is set."
Эффи гэнэт сэтгэл түгшин түүний ард харав.
Англи эх
She looked behind him, suddenly feeling anxious.
"Банш хаана байна?"
Англи эх
"Where's Dumpling?"
Нөхөр нь нурууг нь алгадав.
Англи эх
He patted her on the back.
"Юлиус багштай хичээллэж байгаа. Тэд дахиад л цаг мартчихсан болохоор нь саад болохыг хүссэнгүй."
Англи эх
"He's having a lesson with Teacher Julius. They lost track of time again, so I didn't want to interrupt."
Эффи дахин санаа алдахаа дарж, аажуухан толгой дохив.
Англи эх
She nodded slowly, suppressing another sigh.
Холоос харахад Эффигийн амьдрал аз жаргалтай, санаа зовох юмгүй мэт санагдах ч түүнд ч гэсэн өөрийн гэсэн зовлон бий. Нэгэн зэрэг эхнэр, эх, дайчин, асар том хотын захирагч байна гэдэг амаргүй… гэхдээ хамгийн хэцүү нь Гэтэлсэн хүүхдийн эх байх явдал байлаа. Түүний Линг Линг шиг хүү урьд өмнө хэзээ ч байгаагүй тул түүнийг хэрхэн сайн өсгөх тухай гарын авлага гэж байхгүй нь ойлгомжтой.
Англи эх
Effie's life seemed idyllic and carefree from a distance, but she had her own share of problems. It wasn't easy to be a wife, a mother, a warrior, and a ruler of an enormous city all at the same time… but most of all, it wasn't easy to be the mother of a Transcendent child. There had never been a boy like her Ling Ling before, so there was not exactly a manual on how to raise him well.
Одоо Бяцхан Линг бусадтай нөхөрлөж, найз нөхөдтэй болохыг хүсэх насандаа явж байв. Сургуулийн хажуугаар өнгөрөх бүртээ тэр хүсэмжлэн харж үлддэг. Гэвч Эффи түүнийг энгийн хүүхдүүдийн сурдаг сургуульд явуулж чадахгүй, хүү нь хүчээ хазаарлахдаа хичнээн гаргууд болсон ч, сэтгэл нь хөөрсөн үед нь бусад хүүхдийг ойртуулж болохуйц хэмжээнд хүрээгүй байлаа.
Англи эх
Currently, Little Ling was at the age when he wanted to socialize and make friends. Every time they passed a school, he looked at it with wistful eyes. However, Effie could not send him to a school that mundane children attended, no matter how good her son had become at controlling his strength, it was not to a degree that other kids could be allowed near him when he was excited.
Түүний гайхалтай Төрх ч бүх юм сайхан болно гэсэн баталгаа биш. Бяцхан Линг хүүхдүүдийг өөрөөсөө гэмтэхээс аварч чадах ч, тэднийг гэмтээсний дараах сэтгэлийн шархнаас өөрийгөө аварч чадахгүй. Тиймээс түүний танилын хүрээ явцуу хэвээр, бүгд л насанд хүрэгчид байв.
Англи эх
Even his startling Aspect was not a guarantee that things would go well. Little Ling could save the children from being harmed by him, but he would not be able to save himself by being traumatized by having harmed them. So, his circle of acquaintances remained narrow, and all of them were adults.
Бас боловсролын асуудал байлаа. Гэгээнтэн болохын хувьд тэр гайхмаар хурц оюунтай, аливаа энгийн авъяастныг хол хаядаг тийм оюунтай. Түүний оюун ухаан байнга тэжээл шаарддаг тул хүүгээ эрүүл саруул насанд хүрч, ер бусын чадавхаа нээхэд хангалттай оюуны хоол авч байгаа эсэхийг хангах нь Эффи болон хүүгийн аавын үүрэг байв.
Англи эх
There was the matter of education, as well. As a Saint, he possessed an incredibly sharp mind, the kind of mind that would leave any mundane prodigy in the dust. That mind of his constantly needed fuel, so it was Effie's and his dad's responsibility to make sure that their son received enough mental nourishment to develop into a healthy adult and realize his extraordinary potential.
Тэд эхэндээ хүүгээ өөрсдөө гэрээр сургаж, дараа нь итгэл даахуйц, нэр хүндтэй хэд хэдэн багш урьжээ. Ийм гайхалтай, хүндэт хүмүүсийн цуглуулгаас удирдамж авч байсан хүүхэд урьд өмнө байгаагүй биз, тэдний дундаас Юлиус багш хамгийн тэргүүний сурган хүмүүжүүлэгч нь байлаа.
Англи эх
They had homeschooled him themselves at first, then proceeded to invite a number of trustworthy and distinguished tutors. There had probably never been a child who received guidance from such a splendid group of esteemed individuals, Teacher Julius being the foremost educator among them.
Сүүдрийн Эзэн гэж хөөрхий дайснууддаа алуурчин үхэгсдийн их үерийг нөмрүүлж чаддаг солиот төдийгүй, гайхалтай багш санал болгох тал дээр хачин найдвартай галзуу хүн байна гэж хэн санах билээ?
Англи эх
Who knew that the Lord of Shadow was not only a maniac capable of unleashing a great flood of murderous dead upon his unfortunate enemies, but also a lunatic who was strangely reliable when it came to recommending amazing tutors?
Эффи түүнд хичнээн талархсан ч барахгүй байлаа.
Англи эх
Effie really couldn't thank him enough.
Нөхрийнх нь бэлдсэн оройн хоол нүд ирмэхийн зуур алга болов. Тэр шарсан Мангасыг яс ч үлдээлгүй залгилав. Лингийн аав түүнийг идэхийг үл мэдэг инээмсэглэн харж суугаад, дуусахад нь зөөлөн дуугарав.
Англи эх
The dinner her husband prepared disappeared in the blink of an eye. She devoured the roasted Monster, not leaving even the bones. Ling's Dad watched her eat with a faint smile, then spoke softly when she was finished.
"Чи миний асуултад хариулсангүй шүү. Ямаршуу байв?"
Англи эх
"You didn't answer my question. How did it go?"
Тэр ердөө л Сэрсэн тул Эффи түүнд Астерионы талаар нэг их юм хэлж чадахгүй. Гэсэн хэдий ч Зүүдний Үр Бастионд суурьшсаны дараа үүнийг нууцлах утгагүй болсныг мэдэж байсан тул ерөнхий нөхцөл байдлыг тайлбарлаж өгсөн юм. Тиймээс тэр юу эрсдэлд байгааг мэдэж байв.
Англи эх
He was only an Awakened, so Effie could not tell him much about Asterion. She did explain the general lay of the situation after the Dreamspawn settled in Bastion, though, knowing that there was no point in keeping it a secret anymore. So, he knew what was at stake.
Мөн эхнэрээ өнөөдөр Хойд Хаалга руу явсныг ч мэдэж байлаа.
Англи эх
He also knew that she had ventured to the Northern Gate today.
Эффи хэсэг чимээгүй байснаа мөрөө хавчив.
Англи эх
She remained silent for a few moments, then shrugged.
"За, гайгүй байсан."
Англи эх
"Well, it was okay."
Нөхрийнх нь царай барайв.
Англи эх
His expression darkened.
"Тэгэхээр ийм муу байна гэж үү?"
Англи эх
"That bad?"
Эффи хэд нүд ирмэв.
Англи эх
Effie blinked a couple of times.
"Ийм муу гэж юу гэсэн үг вэ? Гайгүй байсан гэж хэлсэн шүү дээ."
Англи эх
"What do you mean, that bad? I told you, it was okay."
Тэр пиг хийн инээв.
Англи эх
He chuckled.
"Яг тийм. Үнэхээр гайгүй байсан бол чи хошигнолоор хариулах байсан… магадгүй бүр зохисгүй хошигнолоор. Гэтэл чи бүр инээмсэглэсэн ч үгүй."
Англи эх
"Exactly. If things were really okay, you would have answered with a joke… probably an inappropriate joke. But you didn't even smile."
Эффи хэсэг чимээгүй суусанаа санаа алдан доош харав.
Англи эх
Effie remained silent for a while, then sighed and looked down.
"...Тийм ээ. Байдал нэлээд гунигтай байна."
Англи эх
"...Yeah. Things are pretty grim."
Сэтгэгдлүүд
2779-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…