Астерион хоёр гараа өвдөг дээрээ нямбай зангидсан хэвээр арагшаа налав. Түүний эелдэг инээмсэглэл бараг л найрсаг харагдана.
Англи эх
Asterion leaned back, his hands still folded neatly on his knee. His pleasant smile seemed almost friendly.
Хүний Эзэмшлийн аваргууд руу харан тэрээр сул чөлөөтэй өнгөөр хэлэв:
Англи эх
Looking at the champions of the Human Domain, he said in an easy tone:
"Намайг байхгүй хооронд ертөнц ч их өөрчлөгдсөн байна. Би чинь энд, Зүүдний Оронд төрж өссөн юм шүү дээ? Сэрсэн болсныхоо дараа л Сэрүүн Ертөнц рүү замаа олсон. Тэр үед Америк, Антарктид хүний мэдэлд байсан, харин Зүүдний Орон бараг судлагдаагүй, аймшигт газар байлаа. Хэдхэн арван мянган Сэрэгсэд Хэрмүүдийнхээ хананы цаана амь гуйн зууралдаж байсан. Гэгээнтнүүд ч, Дээд зэрэгтнүүд ч… Эзэмшлүүд ч байгаагүй."
Англи эх
"The world has changed so much in my absence. I was born and raised here in the Dream Realm, you know? I only made my way to the Waking World after becoming an Awakened. America and Antarctica still belonged to humans back then, while the Dream Realm was largely unexplored and terrifying, with only tens of thousands of Awakened clinging to life behind the walls of their Citadels. There were no Saints, no Supremes… no Domains."
Тэр санаа алдав.
Англи эх
He sighed.
"Хоёр ертөнц хоёулаа таних аргагүй болтлоо өөрчлөгджээ. Сэрүүн Ертөнц сүүлчийн амьсгалаа авч байх шиг. Харин Зүүдний Орон зуу зуун сая хүний гэр болжээ. Одоо энд цэцэглэн хөгжиж буй хотууд, тэднийг холбож үхлийн зэрлэг газрыг дайран сунайх замууд, тариалангийн уудам талбай, гудамжны гэрэл хүртэл бий. Бурхад минь, энэ цуст ертөнц хэзээ нэгэн цагт ийм болно гэж хэн төсөөлөх билээ?"
Англи эх
"Both worlds have changed so much that they are almost unrecognizable. The Waking World seems to be breathing its last. The Dream Realm, meanwhile, has become home to hundreds of millions of people. There are thriving cities here now, roads that span the deadly wilderness to connect them, vast fields of arable land, and street lamps. Gods, who could ever imagine that this murderous world would look like that one day?"
Астерион хэдэн хором алс холыг ширтэхэд алтан нүдэнд нь гайхширлын туяа гялтганав. Дараа нь тэр үл ялиг инээмсэглээд, өргөн танхимд цугласан хүмүүс рүү харцаа шилжүүлэв.
Англи эх
Asterion stared into the distance for a few moments, a hint of wonder glistening in his golden eyes. Then, he smiled faintly and shifted his gaze to the people gathered in the spacious hall.
"Тэгээд энэ бүхэн яаж боломжтой болсон бэ? Энгийн хүмүүс Анхны Хар Зүүдэнд шигшигдэн устгалгүйгээр Зүүдний Оронд яаж амьд үлддэг вэ? Хар Зүүдний Үр аль хэдийн тэдний сэтгэлд суулгагдсан шүү дээ. Тэр Үр яагаад нахиалдаггүй юм бэ? Учир нь тэднийг Хаанчлагчийн Хүсэл Зориг дарж байгаа юм… Хар Зүүдний Шившлэгийн бүтээсэн Хэрмүүдийн тусламжтайгаар."
Англи эх
"And how has it all become possible? How do mundane people survive in the Dream Realm without being culled by the First Nightmare? Its Seeds have already planted into their souls, after all. Why don't those Seeds bloom? Why, it's because they are being suppressed by the Will of a Sovereign… with the help of the Citadels created by the Nightmare Spell."
Түүний инээмсэглэл бүдгэрэв.
Англи эх
His smile dimmed.
"Тэгвэл Хүсэл Зоригоороо зуу зуун сая хүнийг шигшигдэн устахаас хамгаалж байсан Хаанчлагчид гэнэт алагдвал юу болох байсан бэ?"
Англи эх
"So, what would happen if the Sovereigns whose Will prevented hundreds of millions of people from being culled were suddenly slain?"
Хүний Эзэмшлийн аваргууд түүн рүү чимээгүй ширтэв. Зарим нь дайсагналаар бялхсаар байсан ч, зарим нь учрыг ойлгож эхлэхийн хэрээр сандарч тэвдэв. Зарим нь цочирдон, айж хирдсэн харагдана.
Англи эх
The champions of the Human Domain stared at him in silence. Some were still brimming with hostility, but others were rattled as the understanding dawned upon them. Some looked stunned and appalled.
Астерион санаа алдаад Нефис рүү гунигтай харав.
Англи эх
Asterion sighed and looked at Nephis somberly.
"Тэд бараг тэр дороо Анхны Хар Зүүд рүү шидэгдэх байсан. Төсөөлшгүй хэмжээний хядлага болох байсан, Хар Зүүдүүдийн Гинжээс ч, Америкийг сүйрүүлсэн гамшгаас ч дор. Ийм аймшигт шигшээг зөвхөн Анхны Үеийнхний ахмадууд л төсөөлж чадна. Тэд нэгэнтээ үүнийг нүдээрээ үзсэн тул аймшгийг нь сайн мэднэ. Мэдээж, энэ удаа үүнийг Хар Зүүдний Шившлэгийн ирэлт үүсгэхгүй байсан. Энэ хоморголон устгал бүхэлдээ хүний гараар бүтэх байсан юм."
Англи эх
"They would be thrown into the First Nightmare almost immediately. A slaughter on an unimaginable scale would take place, worse than the Chain of Nightmares, and worse even than the calamity that destroyed America. Only the elders of the First Generation can imagine such a harrowing culling. They know its horror well because they already witnessed it once, after all. Of course, this time, it would not be caused by the descent of the Nightmare Spell. This genocide would be entirely man-made."
Нүд нь хатуурав.
Англи эх
His eyes hardened.
"Үгүй, бүр зөвөөр хэлбэл, бүхэлдээ хүний гараар бүтэх байсан юм. Үүнийг өөр хэн ч биш, та нарын нигүүлсэнгүй, өршөөлт дарь эх, Сүйрлийн Од үйлдэх байсан."
Англи эх
"Or rather, it would have been entirely man-made. It would have been perpetrated by none other than your benevolent and merciful goddess, Star of Ruin."
Түүний уруулыг гэнэт муруй инээмсэглэл мушгиж, тэр Хүний Эзэмшлийн аваргууд руу нэг харав.
Англи эх
A crooked smile suddenly twisted his lips as he glanced at the champions of the Human Domain.
"Мэдээж, тийм зүйл болоогүй. Болоогүйн шалтгаан нь тэр Хар Зүүдний Шившлэгийн тусламжгүйгээр Дээд Зэрэгт хүрсэнд байгаа юм… яг сүүлчийн мөчид, ямар нэг гайхамшгаар. Мөн тэр таарч тохиолдоод та бүгдийн, дайтаж буй Эзэмшлүүдийн Хэрмүүдийг захирч байсан Гэгээнтнүүдийн итгэл, үнэнч байдлыг олж авсан байжээ. Ямар азтай вэ! Гэхдээ бүү андуураарай, ийм төгсгөл болох магадлал тун бага байсан. Гэсэн хэдий ч тэр сэлмээ Хаанчлагчид руу чиглүүлсэн."
Англи эх
"Naturally, that did not happen. It did not happen because she attained Supremacy without the help of the Nightmare Spell… at the last possible moment, by some miracle. She also happened to have won the trust and loyalty of you all, the Saints who controlled the Citadels of the warring Domains. How fortunate! But make no mistake, that outcome was far from likely. And yet, she still aimed her sword at the Sovereigns."
Астерион тэдний царайг ажиглахад нүд нь хөгжилтэйгээр гялалзаж байв.
Англи эх
Asterion studied their expressions, his eyes gleaming with amusement.
"Нэлээн аймшигтай үнэн биз дээ? Аа, мэдээж та нарын ихэнх нь үүнийг аль хэдийн мэдэж байсан. Гэхдээ та нар түүнийг цөхрөлдөө автаж ингэсэн, хоёр агуу арми мөхлийн аюулд тулгарахыг хараад дуугүй, хөдөлгөөнгүй сууж тэсээгүй гэж бодож байсан. Харин энэ бүхэн нарийн төлөвлөсөн, хүйтэн хөндий, урьдаас санаатай жүжиг байсныг мэдэхээр түүний үйлдлийг өөр өнцгөөс харж эхэлдэг биз дээ? Тийм ээ, тэр бүтэлгүйтлийнхээ үнийг мэдэж байсан. Гэхдээ ялалтынхаа хүнд үнийг ч бас мэдэж байсан юм."
Англи эх
"Quite an appalling truth, is it not? Ah, but most of you knew it already, of course. However, you were also under the impression that she acted out of desperation, that she couldn't stay still and silent after seeing the two great armies face the threat of extinction. But knowing that it was all a carefully planned, callous, and premeditated performance makes one see her actions under a different light, doesn't it? She knew the price of her failure, yes. But he knew the dire price of her triumph, as well."
Тэр Хүний Эзэмшлийн аваргуудыг хүйтнээр ажиглав.
Англи эх
He regarded the champions of the Human Domain coldly.
"Үнэн хэрэгтээ, та нарын дарь эх хувийн зорилгынхоо төлөө зуу зуун сая хүний амиар хэрцгийгээр бооцоо тавьсан. Тэр л зорилгынхоо төлөө та нарыг ч залилан, төөрөгдүүлсэн. Тэр таарч ялчихлаа… гэхдээ ялаагүй бол яах байсан бэ? Дараа ялахгүй бол яах вэ? Өөр юуны талаар худал хэлсэн юм бол, дараагийн удаад хичнээн хүний амийг бооцоонд алдах бол?"
Англи эх
"The truth of the matter is that your goddess ruthlessly gambled with the lives of hundreds of millions of people to pursue her personal goals. She manipulated and misled you to pursue those same goals, as well. She happened to win… but what if she didn't? What if she won't? What else has she lied about, and how many lives will she gamble away next time?"
Танхимд дахиад л үхлийн чимээгүй байдал ноёлов. Цугласан зочид Астерионы урт уцаарын турш дуугүй, тайван байсан Нефис рүү харцаа чиглүүлэв. Зарим нь түгшиж, чангарсан харагдах бол бусад нь зүгээр л эргэлзэж байв. Цөөхөн нь сонссон зүйлдээ огт санаа зовоогүй бололтой, харин бас хэд нь цочирдон, уур хилэнгээр бялхаж байлаа.
Англи эх
A dead silence settled in the hall once again. The gathered guests aimed their gazes at Nephis, who remained silent and calm throughout Asterion's long tirade. Some of them seemed anxious and tense, while others were simply confused. A few did not seem bothered by what they had heard at all, and a few more looked appalled and outraged.
Гэхдээ бараг бүгд л ядаж жаахан ч гэсэн ганхсан байв.
Англи эх
Almost all of them were at least a little bit shaken, though.
Учир нь тэдний оюун ухаанд, бас зүрх сэтгэлд, хадгалж байсан Чэйнжинг Старын дүр төрх яг нүдний өмнө нь нурж байлаа.
Англи эх
After all, the image of Changing Star they had held in their minds, and their hearts, was crumbling right in front of their eyes.
Үгүй, нурах бус, хувирч байлаа. Шинэ, үл мэдэгдэх зүйл болон хувьсаж байв, урьдынхаасаа илүү харанхуй, аймшигтай ч юм уу, эсвэл илүү гэрэлтэй, сүрдэм ч юм уу.
Англи эх
Or, rather, transforming. Changing into something new and unknown, perhaps darker and more frightening than what it had been, or perhaps more brilliant and fearsome.
Ямар ч байсан, хүмүүсийн хамгийн их айдаг зүйл үргэлж үл мэдэгдэх зүйл байсаар ирсэн.
Англи эх
Whatever the case, the unknown had always been what people feared the most.
Нефис санаа алдаад тэдний харцыг нүдээ буруулалгүй тосов. Тэр үл ялиг инээмсэглэв.
Англи эх
Nephis sighed and met their gazes without looking away. She smiled faintly.
"Олонх чинь сэтгэл түгшсэн харагдаж байна. Гэвч тэнд, Годгрэйвд, та нарын өөрсдийн амь эрсдэлд байх үед… Хаанчлагчдыг зогсоох миний шийдвэрийн талаар та нарын хэн нэг нь хоёр санаа өвөрлөж байсныг би санахгүй байна. Тэр шийдвэрийн гарч болох үр дагаврыг анхнаасаа мэдэж байсан ч гэсэн шүү. Та нарын хэн нь ч тэдэнд туслахаар ирж, намайг зогсоох гэж оролдоогүй нь лав. Хичнээн олон амь эрсдэлд байсан гэх боловч."
Англи эх
"I see that many of you look troubled. However, out there in Godgrave, when your own lives were at risk… I don't remember any of you feeling torn about my decision to stop the Sovereigns, even if you knew the possible consequences of that decision all along. None of you attempted to come to their help and stop me, that's for sure. Despite all the lives that were supposedly at stake."
Зочдын хэд нь ичингүйрэн нүдээ буруулахад тэр сэмхэн инээв.
Англи эх
As a few of the guests looked away in shame, she chuckled quietly.
"Гэхдээ энэ хамаагүй. Учир нь энэ бүхэн хоосон маргаан."
Англи эх
"But it doesn't matter. Because all of it is a moot point."
Астерион руу эргэж хараад тэр тайван өнгөөр хэлэв:
Англи эх
Turning to look at Asterion, she spoke in a placid tone:
"Чи намайг хүний амиар бооцоо тавьсан гэж буруутгаж байна… чиний хулчгар өнцгөөс тэгж харагдаж болохыг би бүр ойлгож ч чадна. Гэхдээ би хэзээ ч тийм зүйл хийгээгүй. Тэр хүмүүсийн амийг би хэзээ ч эрсдэлд оруулаагүй. Учир нь би ялна гэдгээ туйлын баттай мэдэж байсан юм, Дээд Зэрэгт хүрч, Хаанчлагчдыг цавчин унагаж, тэдний Эзэмшлийн бүх Хэрмүүдийн эзэн болно гэдгээ."
Англи эх
"You accuse me of gambling with human lives… and I can even understand how it could look that way, from your cowardly point of view. But I never did such a thing. I never risked the lives of those people. After all, I knew with absolute certainty that I would win, that I would attain Supremacy and cut the Sovereigns down, becoming the master of all the Citadels that belonged to their Domains."
Астерион хөхрөн инээв.
Англи эх
Asterion chuckled.
"Өө? Ямар зоримог мэдэгдэл вэ. Гэхдээ би гайхаж л байна… чи үүнийг яаж мэдэж чадсан юм бэ?"
Англи эх
"Oh? Such a bold claim. However, I do wonder… how could you have known that?"
Нефис толгойгоо үл ялиг хазайлган түүн рүү сониучирхан харав.
Англи эх
Nephis tilted her head a little, looking at him curiously.
Чимээгүй байдал татсан нумын хөвч мэт хангинах шиг болтлоо удаан үргэлжлэхэд тэр эцэст нь жигд өнгөөр хэлэв:
Англи эх
When the silence stretched so long that it seemed to ring like a drawn bowstring, she finally said in an even tone:
"Учир нь энэ миний хүсэл байсан. Тиймээс өөр төгсгөл байх ч аргагүй байлаа."
Англи эх
"Because that was my will. So, naturally, there could have been no other outcome."
Сэтгэгдлүүд
2789-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…