Өчигдөр Жет Найтуокертэй нэг шил хүчтэй архи хуваан уусан юм. Яриа нь тайван байсан ч эцэстээ тэдний одоогийн хүнд байдал руу эргэлт буцалтгүй хазайв.
Англи эх
Yesterday, Jet had shared a bottle of strong spirits with Nightwalker. The conversation was relaxed, but inevitably turned to their current predicament.
"Хөлөг тэнгэрлэг галаас далай мэт эссенц шингээж байгаа ч гадаргуу руу авирч гарах амаргүй. Залуу Тайрис болон нөхрийг нь хөлөг жолоодуулахад сургаж болно л доо. Гэхдээ зургаан Гэгээнтэн ээлжилж ажилласан ч бид бүгд нухлагдаж дуусна."
Англи эх
"The ship absorbs an ocean of essence from the divine flame, but climbing up to the surface will be difficult. We can train young Tyris and her husband to steer the ship, but even with six Saints working in shifts, we'll run ourselves ragged."
Жет түүн рүү сониучирхан харав.
Англи эх
She gave him a curious glance.
"Юу хэлэх гээд байгаа юм бэ?"
Англи эх
"What are you getting at?"
Найтуокер түүнийг толгойноос нь хөл хүртэл ажиглан хараад, мишээв.
Англи эх
Nightwalker looked her up and down, then grinned.
"Яахав, чиний эссенцийн нөөц бидний хэнийхээс ч хэд дахин гүн. Тэгээд ч чи ахмад нь шүү дээ. Жолооны ард зогсохгүй байгаа чинь жаахан хачирхалтай санагдаж байна, тийм үү? Ядаж нэг хоёр ээлж авч болохгүй юу?"
Англи эх
"Well, your pool of essence is several times deeper than that of any of us. Plus, you're the captain. It seems peculiar that you are not standing at the helm, no? Won't you take at least a shift or two?"
Жет тайван инээмсэглэлтэйгээр түүнийг ажиглав. Түүний хэлсэн нэг ч үг буруу биш байсан ч Жет ээлжийн хуваариас өөрийгөө учир шалтгаантайгаар хассан юм. Шөнийн Гэгээнтнүүд Шөнийн Цэцэрлэгийг агаарт жолоодсоныхоо дараа хэдэн өдөр эссенцээ нөхөөд л болчихдог. Харин Жет тэгж чадахгүй, хагарсан цөмөө дахин дүүргэхийн тулд олон тооны Хар Зүүдний Амьтдыг агнах хэрэгтэй болно. Ер нь бол энэ асуудал биш л дээ... гэвч тэгтлээ тэр эмзэг байх болно. Хэн нэгэн түүнийг устгахыг хүсвэл довтлох хамгийн тохиромжтой мөч нь яг тэр.
Англи эх
Jet studied him with a relaxed smile. Nothing of what he said was wrong, but she had removed herself from the rotation for a reason. When the Saints of Night steered the Night Garden through the air, all they had to do after a shift was spend a few days replenishing their essence. Jet could not do the same, though, instead, she would have to hunt a significant number of Nightmare Creatures to refill her shattered core. Which was not a problem, usually... however, she would be vulnerable until she did. If someone wanted to eliminate her, that would be the perfect moment to attack.
Найтуокер бусад Гэгээнтнүүдийг ядаргаанаас хэлтрүүлэх гэж л түүнийг жолоо барихыг гуйж байгаа юу, эсвэл энэ хүсэлтийн цаана илүү хар санаа нуугдаж байгаа юу?
Англи эх
Was Nightwalker really asking her to take the helm because he wanted to spare the rest of the Saints some exhaustion, or was there a more sinister intent behind his request?
Тэр архинаасаа нэг балгаад мөрөө хавчив. Инээмсэглэл нь огт өөрчлөгдсөнгүй.
Англи эх
She took a sip of alcohol and shrugged, her smile remaining the same.
"Бодож үзье."
Англи эх
"I'll think about it"
Үүнээс нэг өдрийн өмнө Нэйв түүнд ердийн илтгэлээ тавьж байв.
Англи эх
A day before that, Naeve had been making a routine report to her.
"Өчигдөр энгийн иргэдийн хооронд нийтдээ хорин дөрвөн удаа хүчирхийлэлтэй мөргөлдөөн гарсан. Арван тав нь Эзэмшлүүдийн хоорондын хагарлаас, үлдсэн нь өдөр тутмын жижиг шалтгаанаас үүдсэн. Хөхөрсөн, шалбарсан төдий, ноцтой зүйл алга. Үймээн тарьсан хүмүүсийг уураа гаргатал нь саатуулсан."
Англи эх
"There were a total of twenty-four violent altercations between the civilians yesterday. Fifteen connected to the strife between the Domains, the rest due to mundane reasons. Bruises and lacerations, nothing serious. The troublemakers were detained to let them cool down."
Тэр тэмдэглэлээ шалгав.
Англи эх
He checked his notes.
"Хүнсний нөөц сайн тэсэж байна. Цөөн хэд нь дууссан ч бид хамгийн дотор талын талбайнуудаас ургац хураахад бараг бэлэн болсон. Тэр нь зөрүүг нөхөх ёстой. Ерөнхийдөө илүүдэл нөөц маань нэмэгдсэн хүн амыг тэжээхэд хүрэлцэх бололтой. Өөр хэлэх зүйл үнэндээ алга."
Англи эх
"The food stores are holding up well. A few are depleted, but we are almost ready to harvest the innermost fields. That should cover the difference. All in all, our surplus seems sufficient to feed the additional population. There's nothing else to report, really."
Жет толгой дохив.
Англи эх
Jet nodded.
"Сайн байна."
Англи эх
"Good."
Тэр түүн рүү түр зуур харснаа, төвийг сахисан өнгөөр асуув.
Англи эх
She glanced at him briefly, then asked in a neutral tone.
"Өө, дашрамд хэлэхэд. Чи хэдэн өдрийн өмнө Гол Шонгийн Асрын харуулын ээлжийг өөрчилсөн үү?"
Англи эх
"Oh, by the way. Did you change the guard shifts in the Mainmast Pagoda a few days back?"
Нэйв хэсэг дуугүй байж, тэмдэглэлээ дахин шалгав. Хэдэн хуудас эргүүлсний эцэст толгой дохив.
Англи эх
Naeve remained silent for a moment, checking his notes again. After shuffling through several pages, he nodded.
"Тийм ээ, бага зэргийн өөрчлөлт хийсэн."
Англи эх
"Yes, there was a minor change."
Жет хөмсгөө өргөв.
Англи эх
Jet raised an eyebrow.
"Яагаад?"
Англи эх
"Why?"
Тэр мөрөө хавчив.
Англи эх
He shrugged.
"Хэдэн цэрэг урвагчидтай нөхөрлөж байгаа нь харагдсан тул тэднийг солихоос аргагүй болсон. Тэгээд ээлж солих цагийг жаахан хойшлуулах шаардлага гарсан юм."
Англи эх
"A few soldiers were seen fraternizing with the turncoats, so I had to replace them. That, in turn, required pushing the shift change timing a bit."
Жет дуугүй байв.
Англи эх
Jet remained silent.
Хамгаалалтын хүмүүсээ солихыг тэр бага зэргийн асуудал гэж хэлэхгүй байлаа. Хэдийгээр тийм байсан ч гэсэн Нэйв яагаад түүнд мэдэгдээгүй юм бэ?
Англи эх
She wouldn't call changing security personnel a minor issue. Even if it was, why hadn't Naeve informed her?
Энэ хачирхалтай хэрэг үү, эсвэл тэр зүгээр л хэт сэжиглэмтгий болчихоод байна уу?
Англи эх
Was it peculiar, or was she just being paranoid?
Тэр инээмсэглээд, өөр тийш харан толгой дохив.
Англи эх
She smiled, then glanced away and nodded.
"За."
Англи эх
"Okay."
Энэ хоёр ярианы хооронд хэзээ нэгэн цагт Жет Скай Тайдад хөлөг онгоцоо танилцуулж явжээ. Тэд давхар хооронд алхангаа ярилцав.
Англи эх
At some point between these two conversations, Jet was showing Sky Tide around the ship. They talked as they moved between the decks.
"Дашрамд. Охин чинь Хар Зүүдийг сорихоор зугтаад явчихсан гэж сонссон?"
Англи эх
"Anyway. I hear that your daughter has run off to challenge a Nightmare?"
Тайрис уруулаа жимийв.
Англи эх
Tyris pursed her lips.
"Тийм."
Англи эх
"She did.”
Жет түүнийг хэсэг ажиглаад, чимээгүйхэн инээв.
Англи эх
Jet studied her briefly, then chuckled quietly.
"Эцгийнхээ охин гэж. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг биз дээ?"
Англи эх
"Like father, like daughter. The apple does not fall far from the tree, huh?"
Тайрис санаа алдаад дуугүй болов. Гэвч эцэст нь асуув:
Англи эх
Tyris sighed and fell silent. Eventually, though, she asked:
"Манай Эзэн Хаан тэнд байгаа юм уу? Тэр Тав дахь Хар Зүүдийг сорихоор явчихсан юм уу?"
Англи эх
"Is that where our Sovereign is? Has she run off to challenge the Fifth Nightmare?"
Жет түүн рүү дахин нэг харав. Ертөнц жигшмээр хурдаар нурж байгаа мэт байхад Хүний Эзэмшлийн аваргууд Чэйнжинг Стар хаана байгааг мэдэхийг хүсэх нь мэдээж хэрэг.
Англи эх
Jet spared her another look. The champions of the Human Domain were naturally curious about where Changing Star was, considering that the world seemed to be falling apart at an abominable speed.
"Өмнө нь хэлсэнчлэн, би мэдэхгүй."
Англи эх
"As I said before, I do not know."
Тэр худлаа хэлээгүй. Жет өөрөө ч Нефис, Санни хоёр хаашаа алга болсныг мэдэхгүй, зөвхөн амин чухал даалгавар биелүүлэхээр явсныг л мэдэж байв. Тэдэнд энэ тухай мэдэгдсэн хүн нь өөрөө байсан ч Кэсси хүртэл мэдэхгүй бололтой.
Англи эх
She wasn't lying. Jet herself did not know where Nephis and Sunny had disappeared to, only that they had gone to complete a vital mission. Even Cassie did not seem to know, despite the fact that she had been the one to inform them about that development.
Тайрис хөмсгөө зангидав.
Англи эх
Tyris frowned.
"Чи үнэхээр мэдэхгүй юм уу, эсвэл зүгээр л мэдэхгүй гэж хэлээд байгаа юм уу?"
Англи эх
"Do you really not know, or are you only saying that you don't know?"
Жет эргэж түүн рүү харав.
Англи эх
Jet turned to look at her.
Скай Тайд үйлчлэхээр тангарагласан Дээд нь хаана байгааг мэдэхийг хүсэх нь жам ёсны хэрэг. Гэвч... эхний хоёр удаа ижил хариулт авсан хэрнээ тэр Жетээс гурав дахь удаагаа асууж байлаа.
Англи эх
It was natural for Sky Tide to want to know where the Supreme she had sworn to serve was. However... that was the third time she had asked Jet, despite receiving the same answer the first two times.
Тэр үнэхээр санаа зовсондоо асууж байгаа юм уу... эсвэл өрсөлдөгчид нь хаана байгааг мэдэхийг үнэхээр, үнэхээр хүсэж буй өөр хэн нэгний өмнөөс асууж байгаа юм уу?
Англи эх
Was she really asking out of concern... or was she asking because someone else really, really wanted to know where his opponents were?
"Би үнэхээр мэдэхгүй."
Англи эх
"I really don't know."
Тайрис түүнээс дахин ижил асуулт асуусангүй. Гэвч түүнээс хойш үе үе түүн рүү хачин ширтэх болов.
Англи эх
Tyris did not ask her the same question again, but would stare at her strangely from time to time after that.
Энэ бүхэн нэлээд сэтгэл түгшээм байлаа. Сэжиг, бүрхэг байдал, хүлээлт... үнэнийг хэлэхэд жаахан залхмаар.
Англи эх
All of it was quite distressing. The suspicion, the ambiguity, the waiting... it was honestly a bit tiring.
Хэрэв ямар нэг юм болох юм бол аль хэдийнэ болчихоосой гэж Жет бараг л хүсэв.
Англи эх
Jet almost wished that, if something were to happen, it would happen already.
«Би гайхаж байна... хэрэв цус урсгах хэмжээнд хүрвэл би зургааг нь бүгдийг нь ялж чадах болов уу?»
Англи эх
‘I wonder... can I defeat all six, if things devolve into bloodshed?’
Тэр аажуухан амьсгалаа гаргав.
Англи эх
She exhaled slowly.
Тайрис, Роан хоёр энд, Доод Тэнгэрт газар нутгийн давуу талтай. Харин Нэйв, Бладвэйв хоёр сул талд байгаа. Этэр... түүний Төрх болон тэнгэрлэг гал бие биедээ хэрхэн нөлөөлдгийг Жет сайн мэдэхгүй тул хэлэхэд бэрх.
Англи эх
Tyris and Roan had the terrain advantage here, in the Sky Below. Naeve and Bloodwave were at a disadvantage instead. Aether... she wasn't sure how his Aspect and the divine flames influenced each other, so it was hard to tell.
Найтуокер бол ямар ч орчинд туйлын аюултай хөгшин мангас бөгөөд түүний хамгийн их болгоомжилдог хүн нь байв.
Англи эх
Nightwalker was an old monster who was utterly lethal in any environment, as well as the one she was most wary of.
Гэсэн ч...
Англи эх
Still...
Хэрэв Жет бооцоо тавих ёстой бол өөр дээрээ тавина. Тэд түүн рүү дайрвал тэр ядаж ихэнхийг нь ална байх.
Англи эх
If Jet had to bet, she would bet on herself. If they were to attack her, she'd probably kill at least most of them.
Магадгүй бүгдийг нь ч.
Англи эх
Possibly even all of them.
Гэвч тэд тэгэхгүй байгаасай гэж тэр үнэхээр хүсэж байв. Тэгэхгүй байх магадлалтай ч. Эцсийн эцэст түүнийг ялах тулаанаас хялбар арга бий.
Англи эх
She really wished they wouldn't, though. Chances were, they were not going to. There were easier ways to defeat her than a battle, after all.
Түүний удирдлага дор бүтэн хөлөг онгоц дүүрэн хүн байгаа бөгөөд тэр хүн бүр барьцаат болж мэднэ. Хэрэв Шөнийн Цэцэрлэгийн жолооны ард зогсох Гэгээнтэн, бууж өгөхгүй бол хөлгийг тэнгэрлэг галын далай руу унагана гэж заналхийлбэл тэр яах вэ?
Англи эх
There was an entire ship of people under her command, and each of those people could become a hostage. What was she going to do if the Saint at the helm of the Night Garden threatened to drop it into the ocean of divine flames unless she surrendered?
Хэрэв тэд түүнийг өөрийн амийн үнэ цэнийг хамгаалах ёстой тоо томшгүй олон амьтай жинлэн тооцоход хүргэвэл тэр яах вэ?
Англи эх
What would she do if they forced her to calculate the value of her own life against the unknown number of lives she was meant to protect?
Алтан жимс ихэвчлэн чихэрлэг байдаг ч өнөөдөр түүний тасалж авсан жимс гашуун амттай байлаа.
Англи эх
The golden fruits were usually sweet, but today, the one she had plucked tasted bitter.
Жет санаа алдав.
Англи эх
Jet sighed.
"Амьдрал үнэхээр гэнэтийн зүйлсээр дүүрэн юм. Гэхдээ хачирхалтай нь... алдах зүйлгүй байсан өдрүүдээ би санаж байна..."
Англи эх
"Life is indeed full of surprises. But, strangely... I miss the days when I had nothing to lose..."
Сэтгэгдлүүд
2822-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…