Үүрийн хүйтэн гэгээнд Санни багийнхантайгаа уулзахаар тохирсон газар руугаа дөхөв. Сүүдэр нь тэдний эртний барилгын туурин дотор буудалласныг аль хэдийн олчихсон бөгөөд одоо харанхуйд нуугдан тэднийг ажиглаж байлаа.
Англи эх
In the cold light of dawn, Sunny approached the spot where the other members of the cohort and he agreed to meet. The shadow had already located their camp in the ruin of an ancient building and was currently watching them, hidden in the darkness.
Таван залуу Гэрэлт Цайз хүртэлх замын сүүлчийн хэсэгт бэлтгэхээр завгүй байв. Тэд тайван, хөндүүгүй харагдах бөгөөд Гэрэлт Эзний аймшигт уур хилэнтэй удахгүй нүүр тулах гэж буй хүмүүс шиг огт санагдахгүй байлаа.
Англи эх
The five youths were busy preparing for the last stretch of the way to the Bright Castle. They were calm and collected, not at all like people who were about to face the horrifying wrath of the Bright Lord.
Тэд чинь аль аймшгийг үзээгүй юм билээ дээ?
Англи эх
What kind of horror had they not faced already?
Санни нурангин дээгүүр авирч гараад Нефис болон бусдад ирснээ мэдэгдэж, доош үсрэн буув.
Англи эх
Climbing over the rubble, Sunny let Nephis and the rest know of his approach and jumped down.
Бүлгээс хэдхэн метрийн зайд газардаад нуруугаа тэнийлгэн, тэд рүү хайхрамжгүй харав.
Англи эх
Landing just a few meters away from the group, he straightened his back and gave them an indifferent look.
"Сайн уу."
Англи эх
"Hey."
Тэд түүнтэй хөндий мэндлэв. Агаарт гараар барьж болохоор хурцадмал байдал нэвчсэн нь хэнийг ч илүү дутуу юм ярих дургүй болгожээ. Энэ гунигтай уур амьсгалд ганцхан Эффи л огт хамаагүй юм шиг харагдана.
Англи эх
They greeted him in a reserved manner. A palpable tension permeated the air, making everyone reluctant to speak too much. Only Effie was seemingly unaffected by this dark mood.
Анчин бүсгүй чулуун хананд түшин, шүүслэг ясыг урам зоригтойгоор мэрж байв. Цагаан шүд нь ясыг ямар ч хүчгүйгээр жижиг хэсэг болгон бутлах бөгөөд тэр хэсгүүдийг нь чөмөгтэй нь хамт зажлан залгина. Саннийг анзаармагцаа тэр инээмсэглэв.
Англи эх
Leaning on a stone wall, the huntress was enthusiastically gnawing on a juicy bone. Her white teeth were effortlessly crushing it into tiny pieces, which were then chewed and swallowed along with the marrow. Noticing Sunny, she smiled.
"Сайн уу, мангуу."
Англи эх
"Hey, doofus."
Санни түүнд толгой дохиод эргэх гэтэл Эффигийн нүүрэнд үл ялиг хөмсөг зангидах нь харагдав. Бүсгүй түүн рүү жаахан эргэлзэнгүй хараад асуув:
Англи эх
He gave her a nod and wanted to turn away, but then noticed a slight frown that appeared on Effie's face. Looking at him with a bit of uncertainty, she asked:
"Өө… чи зүгээр үү?"
Англи эх
"Uh… you alright?"
Санни хэсэг чимээгүй байснаа инээмсэглэв. Эцэст нь тэгш өнгөөр хэлэв:
Англи эх
Sunny was silent for a few moments, then smiled. Finally, he said in an even tone:
"Би гайхалтай байна."
Англи эх
"I'm perfect."
Эргэлзсэн анчин бүсгүйг ардаа орхиод тэр Кастерийн хажуугаар өнгөрч, Нефис рүү дөхөв.
Англи эх
Leaving the doubtful huntress behind, he walked past Caster and approached Nephis.
Хувьсах Од бүлэг рүү нуруугаа харуулан зогсож, алсад сүндэрлэх Гэрэлт Цайзын дүрсийг ширтэж байв. Түүний алхааг сонсоод бүсгүй эргэв.
Англи эх
The Changing Star was standing with her back to the group, looking up at the silhouette of the Bright Castle that loomed in the distance. Hearing his steps, she turned around.
Үүрийн зөөлөн туяа нүдэнд нь тусч, тэднийг гэрэлтэж байгаа мэт харагдуулав.
Англи эх
The gentle light of dawn reflected in her eyes, making them appear to shine.
"...Чи ирж чаджээ, Санни. Би баяртай байна."
Англи эх
"...You've made it, Sunny. I am glad."
Тэр мөрөө хавчив.
Англи эх
He shrugged.
"Яагаад? Намайг ирэхгүй гэж бодсон юм уу?"
Англи эх
"Why? You didn't expect me to show up?"
Бүсгүй хэсэг чимээгүй байснаа өөр тийш харав. Мөнгөлөг үсний нэг сэвлэг нүдэн дээр нь унав. Нефис түүнийгээ чихнийхээ ард хавчуулаад санаа алдлаа.
Англи эх
She was silent for a while, and then looked away. A lock of silver hair fell on her eyes. Nephis tucked it behind her ear and sighed.
"Тэгж бодохгүй байх ч аргагүй биз? Би чинь ирээдүйг мэддэг хүн биш шүү дээ."
Англи эх
"Could I not? It's not like I know the future."
Тэгээд инээмсэглэв.
Англи эх
After that, she smiled.
«...Инээдтэй юм.»
Англи эх
'...Amusing.'
Мартагдсан Эрэг дээр өнгөрүүлсэн арван нэгэн сарын турш Хувьсах Одыг хошигнохыг Санни дөнгөж хоёр дахь удаагаа сонсож байгаа бөгөөд үнэхээр инээдтэй санагдсан нь энэ анхных нь байв.
Англи эх
In the eleven months they had spent on the Forgotten Shore, this was only the second time Sunny heard Changing Star tell a joke, and the first time it was actually funny.
Жаахан хар хошин ч гэсэн. Гэхдээ энэ хүрээд ирэхэд бага зэрэг хар хошигнолд умбахад юу нь болохгүй гэж?
Англи эх
If a little macabre. But what was the harm in indulging in a bit of dark humor, at this point?
Гэвч Санни хариу инээмсэглэсэнгүй. Гэрэлт Цайз руу нэг харчихаад асуув:
Англи эх
Sunny did not return the smile, however. Glancing in the direction of the Bright Castle, he asked:
"За, төлөвлөгөө юу вэ?"
Англи эх
"So, what's the plan?"
Нефис мөрөө хавчив.
Англи эх
Nephis shrugged.
"Энэ удаад төлөвлөгөө гэж байхгүй. Гунлауг сураггүй болсон Харуулуудыг алсных нь төлөө Эффиг хуулийн өмнө авчрах гэж хайж байгаа дүр эсгэсээр л байгааг бид нягталсан. Гадна суурин руу ормогц Их Цэргийнхэн түүнийг авахаар ирнэ. Тэгэхэд би түүнийг тулаанд дуудахаас өөр аргагүй болох байх. Тэрний дараа… харъя л даа."
Англи эх
"This time there is no plan. We have confirmed that Gunlaug is still pretending to be looking for Effie to bring her to justice for killing the missing Guards. Once we enter the outer settlement, the members of the Host will come for her. Then, I will most likely be forced to challenge him. We'll… see after that."
Санни түүн рүү баргар царайгаар харав.
Англи эх
Sunny looked at her with a dark expression.
«Яг л миний бодсон шиг.»
Англи эх
'Pretty much exactly what I expected.'
Тэр асуухаасаа эргэлзсэнгүй:
Англи эх
He didn't hesitate to ask:
"Чи түүний хуягийг үнэхээр эвдэж чадах уу? Үүрийн Хэлтэрхийтэй байсан ч чиний сэлэм Дэвшсэн Дурсамжтай арай ядан л эн тэнцэнэ. Харин тэр юм чинь жинхэнэ Гэтэлсэн Цуурай шүү дээ."
Англи эх
"Can you really break his armor? Even with the Dawn Shard, your sword is barely equal to an Ascended Memory. And that thing is a true Transcended Echo."
Бүсгүй хариулахаасаа өмнө хэсэг удаав. Эцэст нь ярихад хоолой нь тайван, тэгш байлаа:
Англи эх
She lingered for a while before answering. When she finally spoke, her voice was calm and even:
"Надад хуягийг эвдэх шаардлагагүй. Хүнийг нь л эвдэхэд хангалттай."
Англи эх
"I don't have to break the armor. I just have to break the man."
Санни уйтгартай инээмсэглэн толгой сэгсэрэв.
Англи эх
Sunny shook his head with a humorless smile.
"Нэгийг нь эвдэлгүйгээр нөгөөг нь эвдэж чадвал азтай л гэж хэлье."
Англи эх
"Good luck achieving one without the other."
Тэр хэсэг зогссоноо хоолойдоо ямар ч хошигнолын өнгөгүйгээр хэлэв:
Англи эх
He paused for a moment, and then said without a hint of levity in his voice:
"Ямар ч байсан. Чи надтай ярилцах өртэй."
Англи эх
"Anyway. You owe me a conversation."
Хувьсах Од түүн рүү нэг харчихаад толгой дохив.
Англи эх
Changing Star glanced at him, then nodded.
"За. Гэхдээ энд биш."
Англи эх
"Alright. But not here."
Тэгээд бусдад хүлээхийг дохиод цааш алхав. Санни дагалаа.
Англи эх
With that, she gave the others a sign to wait and walked away. Sunny followed.
Сүүдэр нь хэн ч тэднийг чагнахыг оролдохгүй байх ёстойг баталгаажуулахаар үлдэв. Тэр Кастер руу шууд ширтэн, түүний хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглана.
Англи эх
His shadow stayed, making sure that no one was going to try and eavesdrop on them. It was staring directly at Caster, following his every move with intense attention.
Алхаж явахдаа Санни гэнэт хэлэв:
Англи эх
As they were walking, Sunny suddenly said:
"Дашрамд хэлэхэд, надад ч гэсэн чамд хэлэх юм байна."
Англи эх
"By the way, I have something to tell you, too."
Нефис түүн рүү харж, хөмсгөө үл ялиг өргөв.
Англи эх
Nephis glanced at him and slightly raised an eyebrow.
"Тийм үү? Юу юм бэ?"
Англи эх
"Yes? What is it?"
Санни хэсэг дуугүй байв. Тэгээд инээмсэглэв.
Англи эх
Sunny was silent for a bit. Then, he smiled.
"Өө, ноцтой юм биш. Харпер гэдэг залууг санаж байна уу?"
Англи эх
"Oh, it's nothing serious. Do you remember a guy called Harper?"
Бүсгүй хөмсгөө зангидаад толгой сэгсэрэв.
Англи эх
She frowned, then shook her head.
"Санах ёстой юм уу? Хэн юм бэ?"
Англи эх
"Should I? Who is he?"
Санни мөрөө хавчив. Царай нь хөдлөлгүй хэвээр.
Англи эх
Sunny shrugged. His expression remained neutral.
"Миний алсан нэг залуу л даа. Гунлаугийн тагнуулын нэг байсан юм."
Англи эх
"Just a guy that I killed. He was one of Gunlaug's spies."
Неф түүн рүү хэсэг харснаа хайхрамжгүй гайхширлаар асуув:
Англи эх
Neph looked at him for a few moments, then asked with indifferent confusion:
"Тэгээд тэр яасан юм?"
Англи эх
"What about him?"
Саннигийн нүүрэн дээгүүр үл мэдэг сүүдэр гүйв. Гэвч инээмсэглэл нь яг хэвээрээ үлдлээ.
Англи эх
A slight shadow ran over Sunny's face. However, his smile remained exactly the same.
"...Үгүй ээ, юу ч биш. Чамайг түүнийг таних болов уу гэж л бодсон юм."
Англи эх
"...No, nothing. Just wondered if you knew him."
Хангалттай хол алхаж, хэдэн өндөр ханын цаана багийнхны нүднээс далдлагдмагц Хувьсах Од зогсоод түүн рүү эргэв. Саннийг ширтэн хэлэв:
Англи эх
When they walked far enough and were concealed from the eyes of the cohort by several tall walls, Changing Star stopped and turned to face him. Looking at Sunny, she said:
"Ганцаараа ярилцах боломжтой байгаа нь сайн хэрэг. Үнэндээ би чамаас нэг юм гуйх гэсэн юм."
Англи эх
"It is good that we can speak privately. Actually, I wanted to ask you a favor."
Тэр нүдээ цавчлав.
Англи эх
He blinked.
«Хөөх, үүнийг огт хүлээгээгүй юм байна.»
Англи эх
'Well, that is unexpected.'
"Юу юм бэ?"
Англи эх
"What is it?"
Бүсгүй хэдэн хором эргэлзэв.
Англи эх
She hesitated for a few moments.
"Гунлаугтай хийх тулаан маань дууссаны дараа, хэрэв… би ялахад миний байдал тийм ч сайн биш байж магадгүй. Тэр ч байтугай сайн байлаа ч гэсэн биед минь Сүнсний Шим үерлэн орж ирнэ. Энэ нь намайг хэсэг хугацаанд юу ч хийж чадахгүй болгоно."
Англи эх
"After my fight with Gunlaug is over, if… when I win, I might not be in the best shape. Even if I am, there will be a flood of soul essence pouring into my body. It will incapacitate me for a bit."
Сүнсний Шимийн багахан хэсгийг шингээсний дараа биед гарах өөрчлөлт анзаарагдахааргүй бага байдаг ч их хэмжээгээр бол хүнийг толгой эргүүлж, заримдаа бүр богино хугацаанд хүч тэнхээгүй болгож чаддаг.
Англи эх
The changes that happened to the body after a small portion of soul essence was consumed were subtle, but in large quantities, it could be disorienting, sometimes even debilitating for a short while.
Заримдаа эдгээр өөрчлөлтийг туулж, тэдэнд дасахад бага зэрэг хугацаа шаардагддаг.
Англи эх
Sometimes, experiencing these changes and getting used to them took a little time.
Санни толгойгоо хазайлгав.
Англи эх
Sunny tilted his head.
«Сүнсний Шим үерлэнэ гэнэ ээ? Цөм нь аль хэдийн амсар хүртлээ дүүрчихсэн эсвэл ядаж бараг ханасан байхад ямар хамаа байгаа юм?»
Англи эх
'A flood of soul essence? What does it matter if her core is either full to the brim or at least almost saturated?'
Тэр бүсгүй өөрөөс нь юу хүсээд байгааг таах гэж хөмсгөө зангидав.
Англи эх
He frowned, trying to guess what she wanted from him.
"Тэгээд намайг юу хийгээсэй гэж байгаа юм? Чамайг сэргэх хооронд Харусыг завгүй байлгах уу?"
Англи эх
"So what do you need me to do? Keep Harus busy while you recover?"
Бүсгүй толгой сэгсрээд өөр тийш харав.
Англи эх
She shook her head, then looked away.
Хувьсах Одны уруулнаас хөнгөн санаа алдалт гарав.
Англи эх
A light sigh escaped from Changing Star's lips.
"Үгүй. Тэр үед Кастер надад ойртох ч үгүй байгааг чи баталгаажуулаасай гэж хүсэж байна."
Англи эх
"No. I want you to make sure that Caster is nowhere near me when that happens."
За, ирлээ. Үнэн тун удахгүй ил гарах гэж байлаа.
Англи эх
Here it was. The truth was about to come out.
Санни Нефис рүү хүйтэн, баргар царайгаар ширтэв. Хурцадмал нам гүмийн хэдэн хормын дараа тэр асуув:
Англи эх
Sunny stared at Nephis, his expression cold and dark. After a few moments of tense silence, he asked:
"Яагаад? Чи Кастер хоёрын хооронд юу болоод байгаа юм?"
Англи эх
"Why? What's the deal with you and Caster?"
Бүсгүй түүн рүү харав. Гайхалтай саарал нүд нь тайван бөгөөд гүн байлаа.
Англи эх
She looked at him, her striking grey eyes calm and deep.
Тэгээд хэлэв:
Англи эх
Then, she said:
"Үнэндээ маш энгийн. Кастерийг намайг алуулахаар энд илгээсэн юм."
Англи эх
"It's very simple, really. Caster has been sent here to kill me."
Сэтгэгдлүүд
284-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…