Хэсэг хугацааны дараа зургуулаа нуугдмал балгасаас гарч, Гэрэлт Цайз руу зүглэв. Харанхуй Хот чимээгүй, гуниглалтай байлаа. Гудамжуудад нь амьд юм хөдлөх ч үгүй. Хар Зүүдний Амьтад хүртэл өнөөдөр үүрэндээ нуугдсан бололтой. Гамшигт өөрчлөлтийг зөгнөх мэт агаарт өлгөөтэй хүчдэлийг тэд ч мэдэрч байгаа юм шиг.
Англи эх
Some time later, the six of them left the secluded ruin and made their way toward the Bright Castle. The Dark City was silent and bleak, its streets devoid of life and movement. Even the Nightmare Creatures seemed to remain hidden in the lairs today, as though feeling the tension that hung in the air like a harbinger of a disastrous change.
Хараагдсан хотын дээрх тэнгэрт ганцаардсан од асах гэж байлаа.
Англи эх
A lonely star was about to ignite in the sky above the cursed city.
Цагаан гантиг нуман хаалганы доогуур хамгийн түрүүнд Нефис гарч, гадна суурин руу хөтөлсөн зам дээр гишгэв. Царай нь тайван, хөдөлгөөнгүй. Сэтгэлийн ямар ч хөдлөл байсан ч ердийн хайхрамжгүй багны цаана нуугдаж байв. Тэр өөрийн цаазын тавцан руу бус, ялалт байгуулаад гэртээ буцаж яваа юм шиг харагдана.
Англи эх
Nephis was the first one to walk under the marble arch and step on the road that led to the outer settlement. Her face was calm and motionless, any hint of emotion hidden behind her usual mask of indifference. It was as though she was returning home in triumph, not marching to her own execution.
Нүдэнд нь үл ялиг алсыг ширтэх харц тодорно.
Англи эх
There was a slightly distant look in her eyes.
Санни бүлгийнхээ ард явдаг ердийн байраа орхиж, одоо түүнтэй мөр зэрэгцэн алхаж байлаа. Зүгээр л дур хүсэл байсан ч юм уу, гэхдээ анх танилцсан өдрөөсөө хойш үргэлж хийдэг шигээ түүний мөрөөр дагах сэтгэл түүнд өнөөдөр төрсөнгүй.
Англи эх
Sunny abandoned his usual position at the back of the group and was now walking side by side with her. Maybe it was just a whim, but he felt unwilling to follow in her footsteps as he had always done before, from the first day they met.
Тэднийг өндөр толгой өөд өгсөж байхад Хувьсах Од гэнэт асуув:
Англи эх
As they ascended the tall hill, Changing Star suddenly asked:
"Санни, чи Анхны Хар Зүүдээ сайн санаж байна уу?"
Англи эх
"Sunny, do you remember your First Nightmare well?"
Хоолой нь тайван, санаа зовох юмгүй сонсогдов.
Англи эх
Her voice sounded relaxed and idle.
Санни түүн рүү хажуулдан харж, хэсэг эргэлзэв. Тэгээд тэгш өнгөөр хариулав:
Англи эх
He cast a sideways glance at her and hesitated for a few moments. Then, he answered in an even tone:
"Өчигдөр болсон юм шиг."
Англи эх
"Like it was yesterday."
Нефис үл ялиг инээмсэглэв.
Англи эх
She smiled slightly.
"Хэцүү байсан уу?"
Англи эх
"Was it hard?"
Саннигийн нүүрэнд аажмаар ёжтой инээмсэглэл тодорлоо.
Англи эх
Slowly, a grin appeared on his face.
"Хэцүү гэнэ ээ? Үгүй, хэцүү биш. Боломжгүй. Жигшүүртэй, үзэн ядмаар, тамлал шиг сорилт байсан. Жинхэнэ хар зүүд. Хэцүү гэж нэрлэвэл түүнийг гомдоосонтой адил."
Англи эх
"Hard? No, not hard. Impossible. It was a ghastly, despicable, and torturous ordeal. Truly the stuff of nightmares. Calling it hard would be an injustice."
Тоосон шинжгүй мөрөө хавчаад Санни хар уулын дурсамжийг толгойноосоо хөөж, асуув:
Англи эх
With a dismissive shrug, Sunny drove the memories of the black mountain away and asked:
"...Харин чиний Хар Зүүд?"
Англи эх
"...What about yours?"
Нефис дурсан санагалзаж, өөр тийш харав. Хэсэг болоод хэлэв:
Англи эх
Nephis looked away, remembering. After a while, she said:
"Миний Хар Зүүд үнэндээ тийм ч муу байгаагүй."
Англи эх
"Mine wasn't that bad, actually."
Санни итгэж ядан түүн рүү ширтэв.
Англи эх
He stared at her in disbelief.
"Юу вэ, ердөө л мянга хүрэхгүй Бузар Титаныг нүцгэн гараараа алах хэрэгтэй болсон хэрэг үү? Чамайг мэдэх хүний хувьд, «тийм ч муу биш» гэдэг чинь жинхэнэ аймшгийн жүжгээс дутахгүй гэсэн үг байх."
Англи эх
"What, you only had to kill a measly thousand Unholy Titans with your bare hands, or something like that? Knowing you, "not that bad" means that it was nothing short of a true horror show."
Нефис толгойгоо аажуухан сэгсрэв.
Англи эх
She slowly shook her head.
"...Үгүй. Би үнэнээ хэлж байна. Би үнэндээ хэнтэй ч тулалдах хэрэг гараагүй. Яг төгсгөл хүртэл."
Англи эх
"...No. I mean it. I didn't have to fight anyone, really. Up until the very end."
Санни нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked.
"Хүлээгээрэй, үнэхээр үү?"
Англи эх
"Wait, seriously?"
Нефисийн уруул дээр хачин гунигтай инээмсэглэл тодров.
Англи эх
A strangely sad smile appeared on her lips.
"Анхны Хар Зүүдэндээ би гэрэлт цамхагийн манаачийн охин байсан. Манай гэр бүл үзэсгэлэнтэй далайн эрэг дээрх сайхан цамхагт амьдардаг байлаа. Өглөө бүр дулаахан нар тэнгэрийн хаяанаас мандаж, төгсгөлгүй цэнхэр давалгааг гоё гэрлээрээ угаана. Салхи зөөлөн, ертөнц нигүүлсэнгүй. Би, аав ээж, дүү нар маань."
Англи эх
"In my First Nightmare, I was the daughter of a lighthouse keeper. My family lived in a beautiful tower on the shore of a beautiful sea. Every morning, the warm sun rose from beyond the horizon, bathing the endless expanse of azure waves in beautiful light. The winds were gentle and the world was kind. It was me, my parents, and my younger siblings.
"Бид даруухан ч гэсэн юугаар ч гачигдалгүй, эв найртай хамтдаа амьдардаг байсан."
Англи эх
We lived together in harmony, humbly but needing for nothing."
Санни хөмсгөө зангидав.
Англи эх
He frowned.
"Тэгээд юу болсон бэ? Далайн могой гэрэлт цамхагийг сүйтгэсэн үү? Гүнээс ялзарсан ямар нэг аймшиг гарч ирсэн үү?"
Англи эх
"And then what? A sea serpent destroyed the lighthouse? Some rotten horror rose from the depths?"
Хувьсах Одны харц алсыг ширтэх болов. Хэсэг хором өнгөрсний дараа тэр дахин ярьж эхлэв:
Англи эх
Changing Star's eyes became distant. A few moments passed before she spoke again:
"Үгүй. Юу ч болоогүй. Гол нь тэр байсан байх гэж бодож байна. Миний Хар Зүүд... үнэндээ диваажин байсан. Бяцхан хүүхэд байхдаа мөрөөддөг байсан бүхэн минь."
Англи эх
"No. Nothing happened. That was the point of it, I think. My Nightmare... it was actually a paradise. It was everything I dreamed about when I was a little kid.
"Зөвхөн миний төсөөлж чадахаас ч хамаагүй гайхамшигтай, хүнлэг."
Англи эх
Only much more wondrous and human than I could have ever imagined."
Санни туйлын цочирдон түүн рүү харав. Түүнийг ширтэж байтал Нефисийн царайнаас гунигийн сүүдэр арилж, оронд нь үл мэдэг хатуу төрх тодорлоо.
Англи эх
Sunny looked at her in utter shock. As he watched, the hint of sorrow disappeared from Neph's face, replaced by a subtly harsh expression.
"Гэхдээ яг тэр л учраас даван туулахад тийм хэцүү байсан. Бүр боломжгүй ч гэж хэлж болно. Чиний хэлсэнчлэн. Учир нь Хар Зүүдийг ялахын тулд надад хийх ганц зүйл... бүгдийг нь орхиод явах л байсан юм. Тэр диваажинд зүгээр л үлдэж болно гэдгийг мэдсээр байж."
Англи эх
"But that was what made it so hard to overcome. Impossible, even. Just like you said. Because all I had to do to conquer the Nightmare... all I had to do was to walk away and leave it all behind. Knowing that I could just stay there, in that paradise.
"Үүрд."
Англи эх
Forever."
Санни хэсэг тээнэгэлзсэнээ болгоомжтой асуув:
Англи эх
He hesitated for a while, then asked cautiously:
"Тэгээд чи юу хийсэн бэ?"
Англи эх
"So what did you do?"
Нефисийн уруулаас хүнд санаа алдалт гарав. Нүд нь бүдгэрэв.
Англи эх
A heavy sigh escaped from Neph's lips. Her eyes grew dim.
"...Би Хар Зүүднээс гарах замыг удаан хайсан. Гэвч хичнээн хайгаад ч олдсонгүй. Өдрөөс өдөрт, шөнөөс шөнөд... цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө хайлтаа үргэлжлүүлэхэд хүчлэх улам бүр хэцүү болсон. Тэр жаргалд, тэр дулаахан, үзэсгэлэнтэй амьдралд дасаж эхэлсэн. Тэгээд эцэст нь, магадгүй зогсох хэрэгтэй юм болов уу гэж бодсон өдөр ирсэн. Магадгүй би зүгээр л үлдэж болох юм."
Англи эх
"...I searched for a way out of the Nightmare for a long time. But no matter how hard I looked, there wasn't any. Day after day, night after night… as time went by, it became harder and harder to force myself to continue searching. I grew accustomed to that bliss, that warm and beautiful life. And eventually, a day came when I thought that, maybe, I should stop. Maybe I can just stay."
Тэр толгойгоо үл ялиг хазайлган хэлэв. Сэтгэл татам хоолой нь Саннигийн зүрхний хамгийн гүн, хамгийн харанхуй булан хүртэл хүрч байлаа:
Англи эх
She tilted her head slightly and said, her tantalizing voice reaching the deepest, darkest parts of his heart:
"...Тэр өдөр би гэрэлт цамхагийн оройд гарсан. Мэдэж байна уу, Санни. Галын адислалыг хүртэхийн тулд... өөрийгөө шатаах хэрэгтэй. Эмээ минь ингэж хэлдэг байсан. Тэгээд би яг тэгсэн."
Англи эх
"...That was the day I went to the top of the lighthouse. You see, Sunny. You have to light yourself on fire... to reap the blessings of the fire. That was what my grandmother used to say. So that was what I did.
"Биеэ тосонд норгоод, өөрийгөө галдсан."
Англи эх
I doused myself in oil, and set myself aflame."
Цагаан дөл гэнэт түүний гарыг долоон дүрэлзэж, Нефис түүн рүү ширтэв. Царай нь аажмаар цайж, нүдэнд нь мэдэрч буй аймшигт зовлон нь тусна. Зааны ясан мэт арьс нь дахин дахин буцалж, харлаад, дараа нь эдгэрч өө сэвгүй болж байхад тэр энгийнээр хэлэв:
Англи эх
The white flames suddenly licked her hands, and she stared at them, her face slowly turning pale, her eyes reflecting the terrible agony she felt. As her ivory skin continuously boiled, darkened, and then healed to become pristine again, she said simply:
"...Тэгээд би шатсан."
Англи эх
"...And I burned."
Гэнэт дөл алга болж, Нефис нударгаа зангидав. Хоолой нь бага зэрэг чангарав.
Англи эх
Suddenly, the flames disappeared, and she made a fist. Her voice grew a little strained.
"Тэгээд маш удаан хугацааны дараа, бүх зүйл дуусахад... би харанхуй агуйд, хар торгоны салстай хүр хорхойн үүрэнд ороосон байдалтай сэрсэн. Эргэн тойронд минь мянга мянган хүн адил хүр хорхойн үүрэнд нүдээ нээлттэй унтаж байсан. Хоосон царайд нь аз жаргалтай инээмсэглэл тодорсон байв. Харин бидний дээр... өнөөдрийг хүртэл дүрслэх зүрх гарахгүй тийм зэвүүн, жигшүүртэй амьтан байсан."
Англи эх
"And after a long, long time, when all of it was over... I found myself in a dark cave, nestled in a slimy cocoon of black silk. All around me, thousand upon thousands of people were sleeping in similar cocoons with their eyes open, with happy smiles on their empty faces. And above us… was a creature so revolting and abhorrent that I can't bring myself to describe it to this day.
"Тэр бидний зүүдээр хооллож байсан юм."
Англи эх
It was feeding on our dreams."
Нефис хэсэг дуугүй байснаа нэмж хэлэв:
Англи эх
She grew quiet for a bit, and then added:
"Тэр амьтан миний мэдэрсэн зовлонг хуваалцаж байгаа юм шиг өвдөлтөөр таталдаж байлаа. Би яаж ийгээд хүр хорхойн үүрнээс мултарч чадсан. Тэгээд тэр ухаан санаагаа бүрэн сэргээхээс нь өмнө алсан."
Англи эх
"That creature was convulsing in pain, as though it shared in the agony I felt, too. Somehow, I managed to break free of the cocoon. And kill it before it fully regained its senses."
Тэр Санни руу харж инээмсэглэв. Гэвч тэр инээмсэглэлд ямар ч дулаан байсангүй.
Англи эх
She glanced at him and smiled. However, there was no warmth in that smile.
"...Анхны Хар Зүүдээ би ингэж л ялсан юм."
Англи эх
"...That was how I conquered my First Nightmare."
Санни түүний нүд рүү удаан хугацаанд дуугүй харав. Тэгээд аажмаар нүүр буруулав.
Англи эх
Sunny looked her in the eyes for a long time, silent. Then, he slowly turned away.
"...Би хэлсэн шүү дээ, жинхэнэ хар зүүд гэж. Тэгж нэрлэдэг нь учиртай юм байлгүй."
Англи эх
"...Just as I said, the stuff of nightmares. I guess we call them that for a reason."
Хувьсах Од инээв.
Англи эх
Changing Star laughed.
"Байлгүй. Гэхдээ үнэндээ тэр Аймшигтай тулалдах нь хамгийн хэцүү хэсэг нь байгаагүй. Зэвүүн хүр хорхойн үүрэнд хоригдсон байдалтай сэрэх нь ч хамгийн хэцүү нь байгаагүй. Бүр... бүр амьдаар шатах нь ч хамгийн хэцүү нь байгаагүй."
Англи эх
"I guess. But really, fighting that Terror wasn't the hardest part. Waking up trapped in a repulsive cocoon wasn't the hardest part. Even... even burning alive wasn't the hardest part."
Тэр хэсэг дуугүй болж, хөл доорх цагаан зам руу харан хэлэв:
Англи эх
She grew silent for a few moments and then said, looking at the white road beneath their feet.
"Хамгийн хэцүү нь гэрэлт цамхагийн орой руу гарах шатаар өгсөх байсан. Ирээдүйд намайг юу хүлээж байгаагаас болж биш, өнгөрсөнд юуг орхиж байгаагаас болж."
Англи эх
"The hardest part was walking up the steps to the top of the lighthouse. Not because of what waited for me in the future, but because of what I was leaving in the past."
...Удалгүй гадна суурингийн танил дүрсүүд нүдэнд нь харагдав.
Англи эх
...Soon, the familiar shapes of the outer settlement appeared in their sight.
Тэд эцэст нь Гэрэлт Цайзад буцаж иржээ.
Англи эх
They had finally returned to the Bright Castle.
Сэтгэгдлүүд
286-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…