Хувьсах Одны үгийн дараа өрөөнд үхлийн чимээгүй байдал ноёлов. Хоёр талд хүмүүс аажмаар бэлтгэж, нүдэнд нь хар занал дүрэлзэнэ. Хурцадмал байдал туйлдаа хүрч, тэсрэн дэлбэрч, хүчирхийллийн шуурга болон буцалгах нь холгүй мэт санагдана.
Англи эх
Changing Star's words brought the room to dead silence. On both sides of it, people were slowly preparing themselves, dark resentment burning in their eyes. It felt as though the tension reached critical mass and was about to explode into a storm of violence.
Нөхцөл байдлын хүндийг үл тоон тайван хэвээр байсан хүн гуравхан: Нефис өөрөө, Санни… бас Тэссай.
Англи эх
Only three people remained calm and unaffected by the direness of the situation: Nephis herself, Sunny… and Tessai.
Аварга эр соёогоо ярайлган инээмсэглэв. Харин нүд нь мөс мэт хүйтэн хэвээр.
Англи эх
The giant bared his canines in a grin. His eyes, however, remained cold as ice.
"Ямар… гэнэтийн нээлт вэ. Би чамайг шударга ёсны агуу хамгаалагч гэж бодож явсан юм сан. Тийм биш байсан юм уу, Хувьсах Од? Эсвэл чиний шударга ёс зөвхөн чамд үйлчилдэггүй хүмүүсийн гэмт хэрэгт л хамаатай юу?"
Англи эх
"What a… revelation. And here I was, thinking that you are a great defender of justice. Were you not, Changing Star? Or is your sense of justice reserved only for the crimes of those who don't serve you?"
Тэр санаа алдаад, урам хугарсан дуугаар нэмж хэлэв:
Англи эх
He sighed and added, his voice full of disappointment:
"Чиний тэр анчин бүсгүй хүн алсан хэрэгт буруутгагдаж байна. Намайг түүнийг шударга шүүхэд аваачихад чи яагаад саад болох гээд байгаа юм? Хэн ч үгүй гэхэд чи л шударга байдлын замд хөндөлсөж тээглэхгүй гэж бодсон юм сан."
Англи эх
"That huntress of yours is accused of murder. Why are you trying to prevent me from bringing her to justice? I thought that you, of all people, would not get in the way of fairness."
Нефис хөмсгөө зангидав.
Англи эх
Nephis frowned.
"Буруутгагдсан гэдэг нь гэм буруутай нь тогтоогдсон гэсэн үг биш. Чи түүнийг яагаад буруутай гэж зүтгээд байгаа юм?"
Англи эх
"Accused does not mean convicted. Why do you claim that she is guilty?"
Тэссай түүн рүү ширтээд, чулуун танхимыг доргиох бүдүүн намуухан дуугаар хэлэв:
Англи эх
Tessai stared at her and said, his low voice sending tremors through the stone hall:
"Нотлох баримт ч хангалттай. Гэрчүүд ч хангалттай. Мэдүүлэг өгөхөөр маш олон хүн өөрсдөө ирсэн! Түүний гэм буруу маргаангүй. Үүнд юу гэж хариулах вэ, Хувьсах Од?"
Англи эх
"There is plenty of evidence. There are plenty of witnesses. So many people came forward to give a testimony! Her guilt is undeniable. How will you answer that, Changing Star?"
Санни үл ялиг инээмсэглэв.
Англи эх
Sunny smiled slightly.
«Сонин юм. Эффиг тэр тэнэгүүдийг хядаж байхыг маш олон хүн харсан бололтой. Би тэднийг алсан гэж зүүдэлчихсэн юм болов уу даа? Шударгаар хэлэхэд, тэр үед жаахан солиорчихсон байсан л даа. Ха.»
Англи эх
'How peculiar. So many people apparently saw Effie slaughter those fools. Did I imagine killing them or what? I was a bit crazy at the time, to be fair. Ha.'
Нефис хариулж амжаагүй байтал Кай гэнэт урагш алхан хашхирав:
Англи эх
Before Nephis could answer, Kai suddenly took a step forward and shouted:
"Байж боломгүй юм! Би…"
Англи эх
"That is impossible! I…"
Гэвч Нефис хатуу харцаар түүнийг зогсоов. Дур булаам залуу эргэлзсэнээ шүдээ хавиран дуугүй болж, Тэссай руу бачимдсан уур хилэнгээр ширтэв.
Англи эх
However, she made him stop with a stern look. The charming young man hesitated, then gritted his teeth and fell silent, glaring at Tessai with burning indignation.
Хувьсах Од сүр жавхлантай аварга эр лүү эргэж, инээмсэглэв.
Англи эх
Changing Star turned to the imposing giant and smiled.
"…Ингэж байна уу. Тэгвэл бүх юм өөрчлөгдөж байна шүү дээ. Чадах юм бол намайг уучлаарай. Би Харанхуй Хотоос удаан хол байсан болохоор энэ… үйл явдлын талаар сонсоогүй юм. Хэрэв тийм юм бол түүнийг ав л даа, саад хийхгүй."
Англи эх
"...Well, well. That changes everything, then. Please forgive me, if you can. I have been away from the Dark City for so long, and wasn't informed of these… developments. If this is the case, then by all means, take her away."
Эффи царайгаа мурийлгаж, түүн рүү хөгжөөнтэй харав. Санни харин Тэссайгаас нүдээ салгасангүй, гэвч сүүдэр нь бас Нефис рүү ширтэж байлаа.
Англи эх
Effie grimaced and looked at her with an amused expression. Sunny did not take his eyes off of Tessai, however, his shadow stared at Nephis, too.
Нефисийн царайнаас инээмсэглэл гэнэт арилж, хязгааргүй хүйтэн байдлаар солигдов.
Англи эх
The smile suddenly disappeared from her face, replaced by boundless coldness.
"…Гэхдээ би түүнтэй хамт явна. Үнэндээ бид бүгдээрээ явна. Тэр нотлох баримтыг үзэж, тэр гэрчүүдийг сонсох гэж бид аймаар их сониуч байна. Хамгийн гол нь, шударга ёс тогтож, буруутнууд шийтгэгдэхийг харахсан гэж бид бүгдээрээ тэсэхээ байчихаад байна. Эзэн Гунлауг үүнд дургүйцэхгүй нь лавтай."
Англи эх
"...However, I am coming with her. All of us are, in fact. We are awfully curious to see that evidence and hear those witnesses. And, most of all, we are all dying to see justice done and those guilty punished. Surely, Lord Gunlaug would not mind."
Тэссайн царайд дургүйцэл тодров. Тэр хөмсгөө хүчтэй зангидан, дарамталсан өндрөөсөө Неф рүү доош харж, архирсан дуугаар хэлэв:
Англи эх
An expression of dissatisfaction appeared on Tessai's face. With a deep frown, he looked down on Neph from his oppressive height and said in a growling voice:
"Чи юу гэж хамт явж болно гэж бодоод байгаа юм, хүүхэн?"
Англи эх
"Why do you think that you can come, wench?"
Хувьсах Од хэсэг зуур дуугүй, түүн рүү тайван харж зогсов. Тэгснээ нүд нь гэнэт ширүүн цагаан гэрлээр гялалзав. Тэр зовлон, үхэл амласан дуугаар жигшил дүүрэн хэлэв:
Англи эх
Changing Star was silent for a few moments, calmly looking at him. Then, her eyes suddenly shone with furious white light. In a voice that promised agony and death, she said with contempt:
"…Хэн намайг зогсоох юм бэ?"
Англи эх
"...Who's going to stop me?"
Аварга эр түүн рүү ээдрээтэй царайгаар ширтэв. Бардамнал… айдас хоёрын дунд хагаралдаж байгаа мэт харагдана.
Англи эх
The giant stared at her with a complicated expression. It seemed as though he was being torn between pride… and fear.
Гэвч энэ бүхэн баг л байлаа. Жинхэнэ сэтгэлээ нуух гэсэн гарамгай жүжиг…
Англи эх
It was all a mask, though. A masterful performance to hide his true emotions…
Ялалт ба баяр хөөр.
Англи эх
Triumph and jubilation.
Тэр Эффиг шүүхэд аваачна гэсэн шалтгаар ирсэн ч жинхэнэ зорилго нь үргэлж Нефис байсан. Гунлаугийн устгахыг хүссэн хүн бол чухам тэр. Одоо Нефис нядалгаанд хөтлөгдөх хурга шиг өөрөө түүн рүү очих гэж байна.
Англи эх
He had come here with the excuse of bringing Effie to justice, but his true goal had always been Nephis. She was the one Gunlaug wanted to destroy. And now, she was bringing herself to him, like a lamb going to slaughter.
Хувьсах Од хургаас аль болох хол нэгэн гэдгийг Тэссай мэдэхгүй байлаа.
Англи эх
What Tessai did not know was that Changing Star was as far from a lamb as one could be.
«…Хонины арьс нөмөрсөн Ад гэвэл илүү таарна.»
Англи эх
'...More like a demon in sheep's clothing.'
Санни дүнсгэр аварга эр лүү өрөвдөлтэй адилхан харцаар нэг харав. Энэ хооронд Тэссай аажуухан толгой сэгсрээд, хуурамч дурамжхан дуугаар хэлэв:
Англи эх
Sunny glanced at the morose giant with something that resembled pity. Meanwhile, Tessai slowly shook his head and said, his voice full of false reluctance:
"…За яах вэ. Хүссэнээрээ бол. Дурласан бол надтай хамт Цайз руу яв. Хархнуудаа ч дагуулчих. Та нар бүгдээрээ манай Эзний сүр жавхланг нүдээрээ харах болно!"
Англи эх
"...Fine. Do as you wish. Come with me to the Castle, if you want. Bring your rats with you. All of you will witness the brilliance of our Lord!"
Тэд бүгдээрээ байрнаас гарав. Тэссай өндөр анчин бүсгүйн мөрнөөс барин урд нь алхана. Эффигийн гарыг ард нь нимгэн олсоор хүлсэн нь, түүний хүчийг бодоход жинхэнэ хүлээс гэхээсээ илүүтэй бэлгэдлийн шинжтэй зүйл байв. Нефис тайван, хайхрамжгүй царайтай, ойрхон дагаж байлаа.
Англи эх
All together, they exited the lodge. Tessai was walking in the front, holding the tall huntress by the shoulder. Her hands were tied behind her back with a flimsy rope, more of a symbolic gesture than a real restraint, considering Effie's strength. Nephis was keeping close, her face calm and indifferent.
Харуулууд болон Хувьсах Одны бүлгийнхэн яг тэдний ард, бие бие рүүгээ сүрдүүлсэн харц шидэн алхана. Царай нь баргар, гомдлын уур хилэнгээр дүүрэн. Санни анхаарал татахыг хүсээгүй тул олны дунд нуугдчихаад, одоо тэдэнтэй хамт хөдөлж, эргэн тойрны сүүдрүүдийн эмх замбараагүй хөдөлгөөнөөр тайван бус догдлолыг мэдэрч явлаа.
Англи эх
The Guards and the members of Changing Star's faction were right behind them, throwing menacing looks at each other. Their faces were grim and full of resentful indignation. Sunny had hidden himself in the crowd, not wishing to draw any attention. Now, he was moving with it, feeling the restless agitation through the chaotic movement of the surrounding shadows.
Цайз руу ойртох тусам ядуусын хорооллын улам олон оршин суугч тэднийг хүрээлж, царай нь цочирдол, уур хилэнгээр дүүрэв.
Англи эх
As they moved toward the Castle, more and more slum dwellers surrounded them, their faces full of shock and anger.
"Эффиг барьчихжээ!"
Англи эх
"They got Effie!"
"Новшнууд! Түүнийг тавь!"
Англи эх
"Bastards! Let her go!"
"Хатагтай Нефис! Ямар нэг юм хийгээч!"
Англи эх
"Lady Nephis! Do something!"
Тэдний эргэн тойронд цугларч буй хүмүүсийн улам өсөх тоо руу харснаа Нефис тайвшруулсан байдалтай инээмсэглэж хэлэв:
Англи эх
Glancing at the growing number of people who were gathering around them, she smiled reassuringly and said:
"Тайван байгаарай! Хүсвэл бидэнтэй хамт яваарай. Өнөөдөр бид шударга ёс тогтохыг харах болно!"
Англи эх
"Stay calm! Come with us if you want. Today, we'll see justice done!"
Гэвч тайван байхыг уриалсан нь олонд эсрэгээр нөлөөлөв. Харин ч тэднийг дүрэлзүүлж, удалгүй гадна суурингийн дээгүүр хашгираан хадав:
Англи эх
However, her appeal to remain calm had the opposite effect on the crowd. It ignited it instead, and soon, a clamor of shouts rose above the outer settlement:
"Шударга ёс! Шударга ёс!"
Англи эх
"Justice! Justice!"
…Гэвч хэзээ нэгэн цагт аяс нь өөрчлөгдөж, хүмүүсийн дуунд бараг гарт баригдам цусанд шунасан мэдрэмж шургалав. Тэдний хашгирч буй үг ч солигдож, удалгүй олон түмэн өөр юм уриалан дуу нэгтгэж эхлэв. Шударга ёс биш, харин…
Англи эх
…However, at some point, the tone of it changed, an almost palpable sense of bloodlust finding its way into the people's voices. The word they were shouting was also replaced, and soon, the crowd was chanting something else. Calling not for justice, but for…
Шүүлт.
Англи эх
Judgment.
"Шүүлт! Шүүлт!"
Англи эх
"Judgment! Judgment!"
Санни хүний олны галзуурсан араатныг хөмсгөө зангидан, түгшүүртэйгээр ажиглав. Хүйтэн, танил мэдрэмж зүрхийг нь атгав. Энэ дотор муухайрам мэдрэмжийг тэр дэндүү сайн мэднэ.
Англи эх
Sunny observed the raging beast of the human crowd with a troubled frown. A cold, familiar emotion grasped his heart. He knew this sickening feeling all too well.
Солиорсон Хар Зүүдний Амьтадтай нүүр тулахад яг ийм мэдрэмж төрдөг.
Англи эх
It was the same way he felt when facing frenzied Nightmare Creatures.
«Там гэж...»
Англи эх
'Hell...'
Цайзын үүд рүү хөтлөх шат руу ойртоход бараг зуун хүн тэднийг дагаж байлаа. Хаалган дээр зогсох Харуулууд олны зүг нүдэндээ бага зэрэг айдас тодруулан ширтэв.
Англи эх
As they drew close to the stairs leading to the entrance of the castle, almost a hundred people were following them. The Guards standing at the gates stared at the crowd with a bit of fear in their eyes.
…Тэгтэл хэзээ юм Кастер хаанаас ч юм гэнэт гарч ирээд Нефисийн яг ард байр сууриа эзэлжээ. Бардам Өв Залгамжлагч цонхигор, бага зэрэг сэгсгэр харагдах ч Хувьсах Одны өгсөн нууцлаг даалгаврыг шархгүй биелүүлж чадсан бололтой.
Англи эх
…And at some point, Caster appeared out of nowhere and took position right behind Nephis. The proud Legacy looked pale and a bit disheveled, but it seemed that he had managed to complete the mysterious task given to him by Changing Star without receiving any wounds.
Хэдхэн хормын дараа тэд Гэрэлт Цайз руу орлоо.
Англи эх
A few moments later, they entered the Bright Castle.
Сэтгэгдлүүд
290-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…