Санни унтах бүрдээ түүний ямар нэг хэсэг нь үргэлж сэрүүн үлддэг байлаа. Эцсийн эцэст тэр долуулаа байсан тул бүх хувилгаан нь нэгэн зэрэг нойронд автах нь ховор явдал. Гэвч Алетеягийн Цамхаг нэгэн цагт сүндэрлэж байсан толгой дээрээс нэргүй булш олсны дараа тэрбээр нойронд өөрийгөө бүрэн даатгахаар шийдэв. Ариэлийн Булшинд орсноос хойш юу ч болоогүй ч гэсэн түүнд амсхийх хэрэгтэй байлаа.
Англи эх
Whenever Sunny slept, some part of him always remained awake. There were seven of him, after all, so, it was rare for all of his incarnations to be asleep at the same time. After finding the nameless grave on the hill where Aletheia's Tower had once stood, however, he chose to surrender himself to sleep completely. Even though nothing had happened since they entered the Tomb of Ariel, he needed a break.
Энэ бүх хоосролын эцэсгүй чимээгүй байдал хүнийг туйлдуулам. Гэсэн ч Санни эцэст нь сэрэв.
Англи эх
The nothingness of it all was exhausting. Eventually, though, Sunny woke up.
Тэрбээр хэсэг хөдөлгөөнгүй хэвтэн Нефийн хажуу дүрийг ширтэв. Бүсгүй галын дэргэд суугаад бүжиглэх дөлийг харж байлаа, яг л түүний манаанд байхдаа хийж байсан шиг.
Англи эх
He remained still for a while, looking at Neph's profile. She was sitting by the fire, looking at the dancing flames, just like he had been doing during his watch.
Ихэнхдээ хөдөлгөөнгүй байдаг царай нь галын дулаан гэрэлд даруу бөгөөд бодлогошронгуй харагдана.
Англи эх
Her usually stoic expression seemed reserved and pensive in the warm light of the fire.
"Хачин юм аа, мэдэж байна уу."
Англи эх
"It is strange, you know."
Эргэж харсангүй ч түүнийг сэрснийг анзаарсан нь илт. Санни ч бас хөдөлсөнгүй.
Англи эх
Even though she did not turn to look, she must have noticed that he was awake. Sunny did not move, either.
"Юу нь?"
Англи эх
"What is?"
Нефис хэсэг тээнэгэлзсэнээ мөрөө хавчив.
Англи эх
Nephis lingered for a short while, then shrugged.
"Ариэлийн Булшинд галын дэргэд, юу юугүй сүйрчихсэн мөртлөө юу ч болоогүй юм шиг суугаа маань."
Англи эх
"Sitting by the fire in the Tomb of Ariel, utterly ruined, acting like nothing is the matter."
Эцэст нь эргэж хараад, тэр үл ялиг инээмсэглэв.
Англи эх
Finally turning, she smiled faintly.
Инээмсэглэл нь бага зэрэг гашуун, бага зэрэг бүрэнхий байлаа.
Англи эх
Her smile was a little bit bitter, and a little bit dark.
"Би хаант улсаа байгуулахын төлөө маш их цаг зарцуулсан, үнэндээ бүх амьдралаа. Харин одоо хэдхэн сарын дотор бүгд үгүй болчихлоо. Хэрмүүд минь, цэргүүд минь, нөхөд минь, ард түмэн минь... Надад одоо үлдсэн юм гэвэл биедээ авч явж чадах зүйлс л байна. Би түүхэн дэх анхны гэр оронгүй Эзэн Хаан болсон байх даа."
Англи эх
"I had spent so much time building my kingdom, all my life, really, and now, in the span of a few short months, all of it is gone. My Citadels, my armies, my comrades, my people... all I have left now are the things I can carry with me. I must be the first homeless Sovereign in history."
Санни хэсэгтээ дуугүй байснаа мөн инээмсэглэв.
Англи эх
Sunny remained silent for a moment, then smiled as well.
"За, шударгаар хэлэхэд чи биедээ нилээд их юм авч явж чадна шүү дээ. Жишээ нь бүтэн нисдэг хөлөг онгоц, тэр нь ч далайгаас дусал л."
Англи эх
"Well, to be fair, you can carry quite a lot with you. An entire flying ship, for example, and that is just the tip of the iceberg.”
Нефис хөхрөв.
Англи эх
Nephis chuckled.
"Үнэн шүү."
Англи эх
"That's true."
Тэр дахин дөл рүү, түүний цаадах харанхуй руу эргэв.
Англи эх
She turned back to the flame, and to the darkness beyond it.
"Намайг унтаж байхад чи хаа нэг тийшээ явчихсан биз дээ?"
Англи эх
"You went somewhere while I slept, didn't you?"
Санни хэдэн хором тээнэгэлзсэнээ санаа алдав.
Англи эх
Sunny lingered for a few seconds, then sighed.
"Тийм ээ. Яаж мэдсэн юм? Би чамайг сэрээхгүй гэж хичээсэн шүү."
Англи эх
"I did. How did you know? I tried not to wake you."
Бүсгүй толгойгоо үл мэдэг сэгсрэв.
Англи эх
She shook her head lightly.
"Намайг сэрэхэд чи өөр болчихсон байсан болохоор. Тэгэхээр ямар нэг юм болсон байх нь гэж бодсон юм."
Англи эх
"It was because you were different when I woke up. So, I figured that something must have happened."
Нефис урагш гараа сунган, алгаа хотойлгоод гал руу шургуулав. Ус утгадаг шиг галаас утган авч, цайрсан цагаан дөлөөр нүүрээ угаав. Хэсэг хоромын дараа тэр сэтгэл ханамжтай санаа алдаад, сэргэсэн царайтайгаар Санни руу дахин эргэв.
Англи эх
Nephis reached forward and cupped her hands, thrusting them into the fire. She scooped some of it, as one would scoop water, and then washed her face in the brilliant white flame. A moment later, she let out a satisfied sigh and turned to Sunny again, looking refreshed.
"Кофе чинь байгаа юу?"
Англи эх
"Do you still have coffee?"
Санни өндийн суугаад нэгэн цагт өөрөө бүтээсэн ид шидтэй халуун савыг дуудан гаргаж, анхилуун ундааг хоёр аяганд хийв.
Англи эх
Sunny sat up, summoned an enchanted thermos he had once created, and poured the fragrant drink into two cups.
Тэд туйлын харанхуйд өглөөний кофегоо таашаан ууж байх зуур тэрбээр хэлэх үгээ удтал тунгаав.
Англи эх
As they enjoyed their morning coffee in utter darkness, he considered his words for a long while.
Гэсэн ч эцэст нь хэлэв:
Англи эх
Eventually, though, he still said:
"Чи надаас хэзээ ч юм асуудаггүй."
Англи эх
"You never ask me any questions."
Энэ үнэн байлаа. Хоёулаа хамт байхад Санни Согогийнхоо улмаас ямар нэг юм хэлэхээс аргагүй болох нь ховор. Үүний үрээр түүний Нефист хэлсэн зүйлийг бүсгүй хэдхэн секундийн дараа мартчихдаг тохиолдол цөөхөн байв.
Англи эх
It was true. When the two of them were together, Sunny rarely had to say something because of his Flaw. As a result, there were few situations when he said something to Nephis, only for her to forget it seconds later.
Энэ нь Саннид их таатай, амьдралыг нь хамаагүй хялбар болгодог байсан ч нэгэн зэрэг тэрбээр энэ бүх байдлын талаар зөрчилтэй сэтгэгдэлд олонтаа автдаг байлаа.
Англи эх
It was very convenient of Sunny and made his life much easier, but at the same time, he often felt conflicted about the whole situation.
Заримдаа Нефис зүгээр л асуухаар хэмжээнд санаа тавьдаггүй юм болов уу гэж бодоод итгэл нь мөхөсдөнө. Харин заримдаа энэ нь түүнд шударга бус юм шиг санагдана, юу ч хийсэн тэр хэзээ ч хариулт авахгүй, амьдралаа хамт өнгөрөөж буй эрээ хэзээ ч жинхэнэ утгаар нь таньж чадахгүй.
Англи эх
At times, he felt insecure, thinking that Nephis simply did not care enough to ask. Other times, he felt that it was not fair to her, since no matter what she did, she would never receive an answer, would never be able to truly know the man with whom she shared her life.
Гэвч Санни энэ тухай хэзээ ч ам нээгээгүй, учир нь тэгснээр юу ч шийдэгдэхгүй. Тэр ч бүү хэл, энэ талаар ярилцсанаа бүсгүй санахгүй.
Англи эх
But Sunny never brought it up, because doing so would not solve anything. And she would not be able to remember having talked about it, either.
Нефис мөрөө хавчив.
Англи эх
Nephis shrugged.
"Энэ ч бас хачин л даа."
Англи эх
"That is strange, as well."
Гал руу ширтэн, тэр санаа алдав.
Англи эх
Looking into the fire, she sighed.
"Чи Кэсси хоёр надад хэнээс ч илүү ойр. Тэгсэн мөртлөө хоёулаа сая сая нууц хадгалдаг... Тэгэхээр хамгийн их итгэдэг хүмүүсийнхээ тухай бараг юу ч мэдэхгүй байгаа минь жаахан егөөтэй юм."
Англи эх
"You and Cassie are closer to me than anyone else. And both of you keep a million secrets... So, it is a bit ironic that I know very little about the people I trust the most."
Тэр хэсэг хором тээнэгэлзсэнээ нэмж хэлэв:
Англи эх
She lingered for a few moments and then added:
"Гэхдээ энэ чинь бидний тохиролцоо байсан биз дээ? Чи надад хэзээ ч илчлэхгүй нууц байгаа гэж хэлсэн. Би ч чамайг зорилгоосоо илүү эрхэмлэхгүй гэж амласан."
Англи эх
"But that was our deal, wasn't it? You said that you had secrets you would never reveal to me. And I promised that I would never value you more than my goal."
Нефис хөхрөв.
Англи эх
Nephis chuckled.
"Эргээд бодоход тэр ярианы үеэр бид их л ухаантай насанд хүрэгчид шиг аашилж байж. Гэхдээ бас их тэнэг."
Англи эх
"Looking back, we were acting quite mature when having that conversation. But also quite stupid."
Тэр толгой сэгсрэв.
Англи эх
She shook her head.
"Эхэндээ би хэн нэгнийг амьдралдаа оруулчихаад зүрхэндээ урихгүй байх амархан гэж бодсон. Зүрх сэтгэлийн хэрэгт ямар ч туршлагагүй байсан болохоор бардамнах амархан байсан юм. Гэвч цаг хугацаа өнгөрч, бид ойртох тусам юу ч амар байсангүй. Бүх юм ээдрээтэй болсон."
Англи эх
"At the beginning, I thought that it would be simple, to allow someone into my life without inviting them into my heart. I never had any experience with the affairs of the heart, after all, so it was easy to be arrogant. But as time went on and we grew closer, nothing was simple. Everything was complicated."
Тэр Санни руу хараад инээмсэглэв.
Англи эх
She looked at Sunny and smiled.
"Би чамаас хэзээ ч юм асуудаггүй ч өөрөөсөө байнга асуудаг байсан. Тэр хаанаас ирсэн юм бол? Эцэг эх нь хэн байсан бол? Бага нас нь ямар байсан бол? Анхны хайр нь хэн байсан бол? Яагаад намайг хайрладаг юм бол? Ийм л юм. Асуулт гэж тоолж барашгүй, хариулт гэж ганц ч байхгүй. Чи өөрийгөө цоож түлхүүрийн цаана түгжчихсэн юм шиг... надтай өөрийгөө хуваалцахаар хэмжээнд надад санаа тавьдаггүй юм шиг."
Англи эх
"I never ask you any questions, but I used to ask myself all the time. Where does he come from? Who were his parents? What was his childhood like? Who was his first love? Why does he love me? Things like that. There were so many questions, and not a single answer. As if you were keeping yourself under lock and key... as if you didn't care about me enough to share yourself with me."
Нефис толгой сэгсрэв.
Англи эх
Nephis shook her head.
"Гэхдээ би тэнэг биш. Энэ тухай хэзээ ч яриагүй ч гэсэн чамайг хэлэхийг хүсэхгүйдээ биш, хэлж чадахгүйдээ дуугүй байдаг гэдгийг ойлгоход надад удаан хугацаа шаардагдаагүй. Бас заримдаа ой санамж минь намайг хуурдагийг анзаарсан. Чиний тухай бодох юм уу, ярианы дундуур ийм юм болдог... нэг агшинд бид нэг юмны тухай ярьж байгаад, дараагийн агшинд өөр юмны тухай ярьж байдаг, тэгээд яаж тэнд хүрснээ сайн санахгүй. Анхаарал минь сарнисан юм шиг."
Англи эх
"I am not a fool, though. Even if we never spoke about it, it did not take me long to figure out that you were keeping quiet because you were unable to speak, not because you did not want to. I also noticed that, at times, my memory failed me. It happens when I think about you, or in the middle of a conversation... one moment, we are talking about something, but the next moment, we are talking about something else, and I don't quite remember how we got there. As if I got distracted."
Тэр бүжиглэх дөл рүү, дараа нь түүний цаадах харанхуй руу харав.
Англи эх
She looked at the dancing flames, then at the darkness beyond them.
"Мөн энэ бүхэн үүнтэй ямар нэг холбоотой гэдгийг ч би мэднэ. Ариэлийн Булштай. Бүх юм эндээс эхэлсэн."
Англи эх
"And I also know that all of it has something to do with this. With the Tomb of Ariel. This is where it all started."
Нефис Санни руу эргэж мөрөө хавчив.
Англи эх
Nephis turned to Sunny and shrugged.
"Гэхдээ үнэндээ хамаагүй ээ. Би эдгээр асуултаар өөрийгөө галзууруулах шахдаг байсан, гэвч нэг мэдсэн чинь хамаагүй гэдгийг ойлгосон. Чиний эцэг эх хэн байсныг, бага нас чинь ямар байсныг, хаанаас ирснийг мэдэх шаардлага надад байхгүй. Учир нь би чамайг мэднэ... Чиний тухай мэдэхгүй байж магадгүй ч чамайг хэн болохыг чинь мэднэ. Чи бол миний хүн. Би чамд итгэдэг."
Англи эх
"But it doesn't matter, really. I used to drive myself mad with these questions, but at some point, I realized that it did not matter. I do not need to know who your parents were, what your childhood was like, or where you come from. Because I know you... I might not know about you, but I know who you are. You are my person. I trust you."
Тэр харцаа буруулж санаа алдав.
Англи эх
She looked away and sighed.
"Би бүх юмыг хяналтандаа байлгахыг хүсдэг байлаа... Заримдаа тийм байгаа гэж өөрийгөө ч хуурдаг байсан. Учир нь өөрөөр бол ертөнц хэтэрхий аймшигтай санагдана. Гэвч өсөж том болохын нэг хэсэг нь бүх юмыг хянаж чадахгүй гэдгээ ухаарах явдал юм. Нэгэнт тавиад явуулчихвал... амьдрал хөнгөрдөг. Тэгээд бүгдийг нь арчаагүй шүүрэн авах гэж үйлэхийн оронд чухал зүйлсээ тэвэрч үлдэж чаддаг."
Англи эх
"I used to want to have everything under my control... I even deluded myself into thinking that it was, at times. Because the world was too frightening otherwise. But a part of growing up is realizing that you cannot control everything. Once you let go... life gets easier. And you can hold onto the important things, instead of helplessly grasping at all of them."
Нефис хэсэг тээнэгэлзсэнээ Санни руу инээмсэглэн харав.
Англи эх
Nephis lingered for a moment and then looked at Sunny with a smile.
"Одоо бодоход... тэр тохиролцоонд бол би хуурагдсан юм шиг санагдаж байна."
Англи эх
"Now that I think about it... I feel like I've been cheated in that deal of ours."
Тэр хөхрөв.
Англи эх
He chuckled.
"Би чиний зүрхэнд урилгагүй шургалчихлаа гэж хэлэх гээд байна уу? Энэ чинь хайраа илчилж байгаа хэрэг үү, Хатагтай Чэйнжинг Стар?"
Англи эх
"Are you saying that I made my way into your heart, uninvited? Is that a confession, Lady Changing Star?"
Тэд бусад бүх газрыг орхиод Алетеягийн Арал дээр байлаа. Энэ аймшигт хар зүүдний нүхэнд хүмүүсийг сэтгэлээ илчлэхэд хүргэдэг юу байдаг юм бол? Энэ мэдээж романтик газар биш л дээ... үнэндээ романтик газрын яг эсрэг тал нь.
Англи эх
They were on Aletheia's Island, of all places. What was it about this terrifying pit of nightmares that made people prone to admitting their feelings? It was certainly not a romantic spot... it was the opposite of a romantic spot, really.
Нефис мөрөө хавчив.
Англи эх
Nephis shrugged.
"Би зүгээр л чамайг асуулт асуух шаардлагагүй хэмжээнд сайн мэднэ гэж хэлж байна, Сүүдрийн Эзэн. Чамайг хэн болохыг мэднэ... тэгээд чиний хэн байгаа чинь хангалттай. Хангалттайгаас ч илүү."
Англи эх
"I am just saying that I know you well enough not to ask questions, Lord Shadow. I know who you are... and who you are is enough. It's plenty."
Санни хэсэг тээнэгэлзсэнээ инээмсэглэлээ нуухын тулд харцаа буруулав.
Англи эх
Sunny lingered for a while, then looked away to hide his smile.
"Сонсоход таатай юм."
Англи эх
"It's nice to hear."
Нефис кофегоо ууж дуусгаад босов.
Англи эх
Nephis finished her coffee and stood up.
"Хүний Эзэмшлийг Зүүдний Үрсэд алдсан ч гэсэн сэтгэлээр унахгүй байгаа минь үүнээс болсон байх. Бүгдийг нь эргүүлж авна гэдэгт итгэдэг... учир нь би ганцаараа биш."
Англи эх
"Maybe it's why I do not feel crushed despite having lost the Human Domain to the Dreamspawn. I feel that I will get it all back... because I am not alone."
Харанхуй руу ширтэн, тэр хэдэн хором дуугүй байснаа намуухан хэлэв:
Англи эх
Looking into the darkness, she remained silent for a few moments, and then said quietly:
"Зүүдний Оронд ганцаараа хэн ч амьд гарахгүй. Тиймээс чамайг олсон минь их аз байсан."
Англи эх
"No one survives in the Dream Realm alone. So, I was lucky to find you."
Санни түүний хажуу дүрийг хэсэг ажив. Эцэст нь тэр толгой дохив.
Англи эх
Sunny studied her profile for a while. Eventually, he nodded.
"...Аз байсан нь лав. Над шиг эрчүүд гудамжинд хөглөрөөд байдаггүй шүү дээ, мэдэж байна уу? Энэ уужим ертөнцөд цөөхөн л бий, тодруулбал, долоо. Тэгээд бүгдээрээ би."
Англи эх
"...You certainly were. Men of my caliber don't grow on trees, you know? There's only a handful in the whole wide world, seven, to be precise. And all of them are me."
Нефис санаа алдав.
Англи эх
Nephis sighed.
"Мэдэхгүй яахав дээ..."
Англи эх
"Don't I know it well..."
Сэтгэгдлүүд
2928-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…