"Ааааарх..."
Англи эх
"Aaaargh..."
Газар тэнийн хэвтэж, толгойгоо хоёр гараараа тэвэрсэн Санни зовлонтойгоор ёолов.
Англи эх
Sprawled on the ground and holding his head with both hands, Sunny let out a tortured groan.
«Энэ юу вэ... энэ чинь юу болоод байна аа... үгүй ээ, яг үнэндээ юу болоод байна аа?!»
Англи эх
‘What the hell... what the actual hell... no, but what the hell, really?!’
Хувь заяагаа эргүүлэн олж, ертөнцөд дурсагдах гэсэн халуурсан хүсэлдээ автсан Санни нэгэн чухал зүйлийг мартжээ. Заяат байна гэдэг юу гэсэн үг болохыг тэр мартсан байв.
Англи эх
It seemed that in his feverish desire to regain his fate and be remembered by the world, Sunny had forgotten one vital detail, he had forgotten what it meant to be Fated.
[Заяат] Шинжээ эргүүлэн олоод хэдхэн хором өнгөрөхөд л Саннийг галзуу бурхан хоосон хоцортол нь тонож амжжээ.
Англи эх
It only took a few moments of having regained the [Fated] Attribute, and Sunny had already been robbed blind by a deranged god.
Энэ чинь ямар солиорол вэ?!
Англи эх
What kind of crap was that?!
Санни дахин ёолов.
Англи эх
Sunny groaned again.
Гэвч бодит байдлыг хичнээн үгүйсгэхийг хүссэн ч өөрийгөө шалдаа хууртсан гэдгийг үгүйсгэх аргагүй байв. Жигшүүрт Хулгайч Шувуу Гажилтаас ангижрахын тулд түүнийг ашиглахаар урьдаас төлөвлөсөн бололтой... Зорилгодоо хүрмэгц тэр хараал идсэн юм Саннигийн эд хөрөнгийн нэлээд хэсгийг аваад шөнийн харанхуйд алга болжээ.
Англи эх
But no matter how much he wanted to deny reality, there was no denying the fact that he had been had. The Vile Thieving Bird seemed to have planned to use him in order to cleanse itself of Corruption... and after accomplishing its goal, the damn thing vanished into the night, taking a good chunk of Sunny's possessions with it.
Бодоод үзвэл, энэ нэг ёсондоо ухаалаг арга байв. Үхэл бол Гажилтын эсрэг зэвсэг шүү дээ. Ариусаж цэвэршсэн үхэгсдийн сүүдэр Сүүдрийн Оронд очиж, тэнд түүний хэрцгий хууль цаазад устах эсвэл харанхуйд оршдог аймшигт амьтдын олз болдог.
Англи эх
It was sort of brilliant, if he thought about it. Death was a weapon against Corruption, after all; having been cleansed, the shadows of those who died traveled to the Shadow Realm, where they were destroyed by its merciless laws or preyed upon by the awful beings that dwelled in the darkness.
Санни өөрийн мэдэхээр уг дүрэмд ганцхан үл хамаарах зүйл байв. Энэ нь түүний гарт алагдах. Тиймээс түүний гарт алагдсаны дараа Жигшүүрт Хулгайч Шувуу, ядаж түүний хий дүрс нь Саннигийн Сүнсний Тэнгис рүү болгоомжтойхон нэвтэрчээ. Тэнд яаж ийгээд өөрийгөө Сүүдрийн Амьтан болгон хувиргаад... зугтсан байна.
Англи эх
There was only one exception to that rule, as far as Sunny knew, being killed by him. So, after getting itself killed by him, the Vile Thieving Bird, its shade, at least, gingerly made its way into his Soul Sea. There, it somehow made itself into a Shadow Creature... and escaped.
Санни юу ч ойлгосонгүй. Ийм зүйл болно гэж тэр огт тооцоолоогүй байв. Эргээд бодоход тооцоолох ёстой байсан л даа. Гэхдээ хий дүрснүүдээс түүнд төвөг удсан нь цөөхөн байсан юм. Шийтгэлийн сүүдрийг тэр бүрэн захирч чадаагүй... Бас Алуурчин байсан. Түүнийг цусаар хахуульдах хэрэгтэй болж, хожим нь л жинхэнэ Сүүдэр шиг аашилдаг болсон юм.
Англи эх
Sunny was baffled. He had not anticipated that. Although he should have, in hindsight. It was just that very few shades had ever given him trouble. There was the shadow of Condemnation, whom he had not been quite able to control... and there was Slayer, too, who had to be bribed with blood and only later came around to acting like a proper Shadow.
Чоно, Элбэгшил, Хүүхэлдэйчин гээд Ариун хий дүрснүүдийнх нь нэг нь ч өмнө нь түүний үгнээс гарч байгаагүй тул Жигшүүрт Хулгайч Шувуу өөр байж болох талаар Санни бодож ч үзээгүй. Эсвэл бодсон ч юм билүү, тэр жигшүүрт амьтан түүний толгойноос тэр бодлыг нь хулгайлчихсан ч юм билүү. Юутай ч...
Англи эх
The Wolf, Abundance, Puppeteer, none of his Sacred shades had disobeyed him before, so Sunny did not even consider that the Vile Thieving Bird would be different. Or maybe he had, and the loathsome creature stole that thought out of his head. In any case...
«Тэр новшийн юмны ичих нүүр гэж алга!»
Англи эх
‘The gal of that damned thing.’
Жигшүүрт Хулгайч Шувуу Хар Зүүднээс зугтаж, өөрийгөө амилуулаад зогсохгүй, тэр даруй үхэх замаар Гажилтаас зугтаж, улмаар үхлээс ч бас мултарсан байв.
Англи эх
The Vile Thieving Bird had not only broken out of a Nightmare, bringing itself back to life, but also immediately proceeded to escape the Corruption by dying, only to escape death, as well.
Хэрвээ дэлхий дээр үүнээс илүү чадварлаг мултран зугтагч байдаг бол Санни түүнийг мэдэхгүй.
Англи эх
If there was a greater escape artist in the world, Sunny did not know of them.
Одоо Зүүдний Орны хаа нэгтээ галзуу Ариун Аймшиг чөлөөтэй тэнүүчилж байна. Жигшүүрт Хулгайч Шувуу Ариэлийн Булшнаас яаж ийгээд гарна гэдэгт Санни огт эргэлзсэнгүй. Тэр садар этгээдийг аль эрин үе эргүүлэн угтах золгүй хувьтайг мэдэхгүй ч... эрт орой хэзээ нэгэн цагт олон хүчирхэг оршнолын толгой эрээ цээргүй өвдөх болно гэсэн мэдрэмж түүнд төрж байв.
Англи эх
And now, there was a deranged Sacred Terror loose somewhere out there, in the Dream Realm. Sunny had no doubt that the Vile Thieving Bird would make it out of the Tomb of Ariel, somehow, and even if he did not know what era would have the misfortune of welcoming that scoundrel back... he had a feeling that numerous powerful beings would have an awful headache sooner or later.
Тэр дундаа өөрийнх нь толгой. Үнэндээ бусдаас ч илүү толгой өвдөнө гэсэн муу ёрын мэдрэмж Саннид төрж байлаа... Учир нь Жигшүүрт Хулгайч Шувуу Сүүдрийн Амьтан болохдоо таашаал нь өөрчлөгдсөн бололтой.
Англи эх
Including himself. In fact, Sunny had an ominous feeling that he would suffer more headaches than most... because it seemed like the Vile Thieving Bird's tastes had changed when it became a Shadow Creature.
Тэгэхгүй бол яагаад түүний харанхуй, бүдэг бадаг эд зүйлсийг ийм олноор хулгайлах билээ? Алдсан бүх зүйлээ эргэн санахад Санни дахин ёолохоос өөр аргагүй болов.
Англи эх
Otherwise, why would it steal so many of his dark and dim possessions? Remembering all the things he had lost, Sunny couldn't help but groan again.
Хохирол... тун их байв.
Англи эх
The damage... was substantial.
Үнэхээр эмгэнэлтэй.
Англи эх
It was tragic, really.
Сүнсний Тэнгис рүүгээ шумбахад Саннигийн хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол хий дүрснүүд нь санаж байснаас нь цөөрсөн явдал байв. Жигшүүрт Хулгайч Шувуу бүгдийг нь аваагүй, харин таалагдсанаа ялган шилж авчээ...
Англи эх
The first thing Sunny had seen when he dove into his Soul Sea was that there were fewer shades there than he remembered. The Vile Thieving Bird had not taken them all, instead picking and choosing the ones it liked...
Гэхдээ нүд нь их өндөр юм.
Англи эх
It had expensive tastes, though.
Санни урт удаан жилийн цус урсгасан тулаанаар, олон тулааны талбараас цуглуулсан олон хий дүрсээ алджээ. Хархны Хаан, Бузартсан Үнэн Эрэлч... бас бусад олон нь. Арван мянгаар биш юм гэхэд мянгаараа. Мөн хий дүрснүүдийнх нь нэг алга болсон биш, устсан гэж сонссоноо тэр бүрхэг санаж байв.
Англи эх
Many shades Sunny had collected over long years of bloodshed, across many battlefields, were gone. The Rat King, Defiled Seeker of Truth... and many more. Thousands of them, if not tens of thousands. Also, he vaguely remembered hearing that one of his shades had been destroyed, not lost.
Тэгэхээр... Жигшүүрт Хулгайч Шувуу Элбэгшлийг идчихсэн бололтой.
Англи эх
So... it seemed like the Vile Thieving Bird ate Abundance.
Түүний сүнснээс ийм тарган, амттай өт олоод ёстой л баярласан байх даа...
Англи эх
It must have been truly delighted to find such a fat, delectable worm in his soul...
«Хараал идсэн хулгайч.»
Англи эх
‘Goddamn thief.'
Санни шүдээ зуув.
Англи эх
Sunny gritted his teeth.
Жигшүүрт Аймшгийн дураараа авсан зүйл зөвхөн хий дүрснүүд байсангүй. Саннигийн зарим Дурсамж ч бас алга болжээ. [Тохиромжтой Бугуйвч], [Охь Шимийн Сувд], [Лав Би Биш]... тэр бүү хэл ямар учиртайг бүү мэд, Хар Зүүдний үнэ нь хэтэрсэн эмээлийг хүртэл хулгайлсан байв!
Англи эх
The shades were not the only thing the loathsome Terror had helped itself to. Some of Sunny's Memories were missing as well. [Handy Bracelet], [Quintessence Pearl], [Definitely Not Me]... it even stole Nightmare's overpriced saddle, for some reason!
Гэвч хамгийн их өвтгөсөн нь тэр хараал идсэн шувуу Саннигийн сандлыг авсан явдал байлаа. [Сүүдрийн Сандал] алга болсон нь Саннид хүнд цохилт болов.
Англи эх
What hurt the most, however, was that the damn bird had taken Sunny's chair. The [Shadow Chair] was gone, which dealt Sunny a heavy blow.
«Тэр сандлыг надад Ноктис бэлэглэсэн юм шүү дээ, хараал ид...»
Англи эх
‘Noctis gave me that chair, damn it...'
За, үнэндээ Санни тэр сонин зантай илбэчний тансаг сандлуудын нэгийг асуулгүй авсан гэвэл илүү зөв л дөө. Гэсэн ч...
Англи эх
Well, it was more like Sunny had taken one of the eccentric sorcerer’s lavish chairs without asking. But still...
Тэр сандалдаа хайртай байсан!
Англи эх
He loved that chair!
«Тэр жигшүүрт шувуу хараал ид!»
Англи эх
‘Curse that vile bird!'
Санни уурандаа шүдээ хавирав.
Англи эх
Sunny ground his teeth, infuriated.
Тэгээд бас Хэрэм нь алга болсон явдал байв.
Англи эх
And then, there was the disappearance of his Citadel.
Тэр хоёр Хэрмийг захирч байсан юм. Жигшүүрт Хулгайч Шувуу Нэргүй Сүмд хүрсэнгүй, магадгүй Сахиул айлгаж зайлуулсан байх, гэвч Саннигийн Шатсан Ойд эзлэн авсан Хэрмийг авч одсон байв. Түүний хуулбар одоо Саннигийн Сүнсний Тэнгисээс алга болжээ.
Англи эх
He had ruled two Citadels. The Vile Thieving Bird left the Nameless Temple untouched, possibly the Guardian scared it away, but it took the Citadel Sunny had conquered in the Burned Forest. Its replica was gone from Sunny's Soul Sea now.
Үнэндээ түүнтэй холбоотой бүх зүйл алга болсон байв. Тэр Хэрэм ямар харагддаг байсан, хаана байрладаг байсныг ч Санни санахгүй байлаа. Хар Мянган Хөлтүүдтэй хийсэн дайн огт болоогүй юм шиг.
Англи эх
In fact, everything about it was gone. Sunny could not even remember what it had looked like or where it was located. It was like the war against the Black Millipedes had never happened at all.
Энэ яаж боломжтой болохыг тэр мэдэхгүй байсан ч үнэт Хэрмийг нь яг одоо Жигшүүрт Хулгайч Шувууны үүрнүүдийн нэг болгон хувиргаж байгаа гэж хардаж байв.
Англи эх
He did not know how that was possible, but suspected that his precious Citadel was being converted into one of the Vile Thieving Bird's nests at the moment.
«За яахав, ав аа! Тэр Хэрэм надад ер нь хэрэггүй байсан юм!»
Англи эх
‘Fine, take it! I had no use for that Citadel, anyway!'
Түүнийг Шатсан Ойг цааш эзлэн авах түшиц газар болгох гэж байсан юм биш л дээ... огт тийм биш!
Англи эх
It is not like it had been meant to become the staging ground for further conquest of the Burned Forest... not at all!
Одоо хэн нь тэнэг болов оо?!
Англи эх
So who was the fool now?!
Санни бухимдан санаа алдаад нүдээ анилаа.
Англи эх
Sunny closed his eyes with an exasperated sigh.
Түүнийг хамгийн их бухимдуулж байсан зүйл...
Англи эх
What frustrated him the most...
Жигшүүрт Хулгайч Шувуу түүнээс бас нэг зүйлийг хулгайлсан явдал байв.
Англи эх
Was the fact that the Vile Thieving Bird had stolen something else from him.
Хувь заяагаа эргүүлэн олох тэр сэтгэл хөдлөм агшинг хулгайлсан юм. Алдсан зүйлээ эргүүлэн олохыг Санни ямар удаан хүлээсэн гээч. Тэр дахин өөрийгөө Гэрлээс Төөрсөн гэж нэрлэх эрхээ эргүүлэн авахын төлөө Хар Зүүдний Цөл, Ариэлийн Булшийг туулж, Хараагдсан Аймшигтай тулалдаанд үзэлцсэн билээ. Тэгээд яг дахин өөрөө болох гашуун чихэрлэг мэдрэмжинд умбаж, хайртай хүмүүстээ дурсагдах нь ямар байхыг төсөөлөхийг өөртөө зөвшөөрч байтал...
Англи эх
It had stolen the poignant moment of reclaiming his fate. Sunny had been waiting to regain what he had lost for so long. He had braved the Nightmare Desert and the Tomb of Ariel, challenged a Cursed Terror in battle, all in order to gain back the right to call himself Lost from Light once more. And just as he had been basking in the bittersweet feeling of becoming himself again, just as he allowed himself to imagine what it would feel like, to be remembered by the people he cherished...
Үхсэн бурханд сүнсээ дээрэмдүүлсэн уур хүргэм хямрал нүүр рүү нь шууд цохилоо.
Англи эх
He was hit in the face with the infuriating crisis of having his soul bulglarized by a dead deity.
Одоо дахин Заяат болсон тэр агшинг санах бүртээ жигшүүрт шувуунд тонуулснаа ч бас санах болно.
Англи эх
Now, every time he remembered the moment he became Fated again, he would have to remember being robbed by a loathsome bird.
Санни намуухан архирахаас өөрийгөө барьж дийлсэнгүй.
Англи эх
Sunny could not help but let out a low growl.
"Тэр үзэн ядмаар, жигшмээр, жигшүүрт шувуу!"
Англи эх
"That hateful, odious, vile bird!"
Хариуд нь даавуу шаржигнах чимээ гарч, дээрээс нь найрсаг хоолой цуурайтав.
Англи эх
In response, there was the sound of rustling fabric, and a friendly voice resounded from above him.
"Жигшүүрт!"
Англи эх
"Vile!"
Санни нүдээ нээж, дээш харав. Тийм ээ... тэгээд бас энэ юм байна. Түүний шинэ Сүүдэр, хариуцлагагүй ээж нь түүнд асрууллаа гэж орхисон чөтгөр хүүхэд.
Англи эх
Sunny opened his eyes and glanced up. Right... and there was that thing, as well. His new Shadow, the devil child left in his care by its deadbeat mom.
Энэ бол Жигшүүрт Төл байв.
Англи эх
It was the Vile Spawn.
Сэтгэгдлүүд
2978-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…