Санни дээшээ харвал өөрийнх нь цонхигор царай түүнийг доош ширтэн, уруул дээрээ гэрэлтсэн инээмсэглэл тодруулан зогсож байлаа...
Англи эх
Sunny looked up and saw his own pale face looking down on him, a bright smile plastered on his lips...
Инээмсэглэл нь гэрэлтэй байсан ч хаа нэгтээ нь ямар нэг юм зөрчигдсөн мэт санагдах тул харахад жихүүдэс хүргэм, хорон санаатай харагдана.
Англи эх
The smile might have been bright, but there was something off about it, which made it look chilling and sinister.
Жигшүүрт Төл Саннигийн дүрд хувилчихаад тэнд зогсон, түүнийг ямар нэг юм хийхийг тэвчээртэй хүлээж байв. Эсвэл яаж алах вэ гэдгээ бодож байсан ч байж мэднэ. Тэр аймшигтай амьтны толгойд юу болж байгааг Санни огт мэдэхгүй байлаа.
Англи эх
The Vile Spawn was standing there, having assumed Sunny's form, and waiting patiently for him to do something. Or perhaps contemplating how to kill him, Sunny had no idea what was happening in the creepy thing's head.
Хулгайч Шувуу төлөө орхиод одсон нь... Саннид асруулах гэсэн хэрэг. Магадгүй төл нь үүрнээсээ гарч, далавчаа дэлгэхэд бэлэн болсон гэж үзсэн юм уу, эсвэл Сүүдрийн Эзэн залуу Чөтгөрт жинхэнэ Сүүдрийн Амьтан байхын ар өврийг зааж өгөөсэй гэж хүссэн биз.
Англи эх
The Thieving Bird had left its fledgling behind... for Sunny to look after. Perhaps it had judged that its spawn was ready to leave the nest and spread its wings, or perhaps it wanted the Lord of Shadows to show the young Devil the ropes of being a proper Shadow Creature.
Ямар ч байсан, тэр амьтан одоо Саннигийн долоо дахь Сүүдэр болжээ.
Англи эх
In any case, that thing was now Sunny's seventh Shadow.
Тэр Жигшүүрт Төлийг гарах гарцгүй болсон хүний хүлцэнгүй байдлаар ширтэв.
Англи эх
He stared at the Vile Spawn in resignation.
«За... сайн талыг нь харцгаая.»
Англи эх
'Well... let's look on the bright side.'
Мэдээж, Саннигийн сүнсэнд одоо шинэ Чөтгөр амьдрах болсон... бусад амьтны амин хүчийг хулгайлахаас өөр юунд ч дургүй, Их Мөрний Хар Зүүдний Амьтдыг бараг ганцаараа устгалын ирмэгт хүргэсэн солиотой хүүхэд. Тэгээд яадаг юм бэ?
Англи эх
Sure, there was now a new Devil living in Sunny's soul... a psychotic kid who loved nothing more than to steal life force from other beings and had almost single-handedly driven the Nightmare Creatures of the Great River to extinction. But what of it?
Жигшүүрт Төл Саннигийн Сүүдэр болсон тул ядаж түүнийг алж дуусгаж чадахгүй. Дээр нь, түүний хулгайлсан хий дүрсүүд, тэр дундаа Чоно, бүгд Саннигийн захиргаанд буцаж иржээ.
Англи эх
Now that the Vile Spawn was Sunny's Shadow, it at least couldn't finish him off. On top of that, the shades it had stolen, including the Wolf, were now back under Sunny's control.
Тэгэхээр, ядаж л нэг хонжоо бий.
Англи эх
So, that was something.
Бас...
Англи эх
Plus...
Өөр нэг Дээд Чөтгөрийг захирах нь түүнд сайн хэрэг биш гэж үү? Тэр тусмаа Жигшүүрт Төл шиг аюултайг.
Англи эх
Wasn't it a good thing for him to command another Supreme Devil? And one as deadly as the Vile Spawn, at that.
Санни санаа алдаад Жигшүүрт Төлийн сүнс рүү шагайв. Тэнд уудам, гэрэлгүй хоосон орон зайд дөрвөн хар цог дүрэлзэж байлаа. Энэ нь түүний бусад Сүүдрүүдээс огт ялгаагүй, ганц Алуурчнаас л өөр.
Англи эх
Sunny sighed and peered into the Vile Spawn's soul. There, four dark embers burned in a vast and lightless void, no different from his other Shadows, except for Slayer.
«Тийм л учиртай юм болов уу.»
Англи эх
‘Maybe that's why.'
Санни Сүүдрүүдээ бүрэн бус гэдгийг мэддэг байсан ч үүнийг яаж засахыг мэддэггүй байв. Магадгүй Хулгайч Шувуу ч бас төлөө бүрэн төгс болгож чадаагүй тул хэзээ нэгэн цагт үүнийг хийх эрх мэдэлтэй хэн нэгэнд тэр аймшигтай амьтныг үлдээсэн байж мэднэ.
Англи эх
Sunny knew that his Shadows were incomplete, even if he did not know how to remedy that. Maybe the Thieving Bird could not complete its spawn, either, so it left the creepy thing to someone who had the authority to do so, one day.
Эсвэл зүгээр л Жигшүүрт Төлөө Саннигийн сүнсийг дотроос нь идсээр, түүнээс амьгүй хальсаас өөр юу ч үлдээхгүй болтол өсөж томроосой гэж хүссэн ч байж мэднэ.
Англи эх
Or perhaps it just wanted its Vile Spawn to grow up by feeding on Sunny’s soul from within until there was nothing but a lifeless husk left of him.
Ямар ч байсан...
Англи эх
In any case...
"Боль доо."
Англи эх
"Cut it out."
Жигшүүрт Төл өөрийнх нь царайг зүүж байгаа нь Саннид таалагдсангүй. Өөрийн захирч чадахгүй хуулбараа харах нь эрээвэр эвгүй байсан, тэр тусмаа Ариэлийн Булшинд. Тайтгарлын Нүгэл яг энд түүний царайны цаана нуугдан Саннийг зовоож байсан тул Жигшүүрт Төл өөр ямар нэгэн дүрд хувилбал үнэхээр дээр байлаа. Харамсалтай нь, тэр хараал идсэн амьтан эс зөвшөөрөв.
Англи эх
Sunny did not like the fact that the Vile Spawn was wearing his face. It was eerie to see a copy of himself that he did not control, and in the Tomb of Ariel, of all places. This was where the Sin of Solace had tormented Sunny while hiding behind his own face, so he would really prefer it if the Vile Spawn assumed some other shape. Sadly, the damn thing refused.
Харин ч тэр тонгойж суугаад Саннигийн цээж рүү хуруугаараа цохиод, инээмсэглэлээ улам өргөсгөв.
Англи эх
Instead, it crouched, poked Sunny in his chest with a finger, and smiled wider.
"Жигшүүрт!"
Англи эх
"Vile!"
Санни бухимдангуй санаа алдлаа.
Англи эх
Sunny let out a frustrated sigh.
Жигшүүрт Төлд буцаж орох өөрийн гэсэн дүр гэж үнэндээ байсангүй. Тэр бол жинхэнэ сүүдэр, өөрийг нь тусгасан аливаа зүйлийн дүрийг авдаг... үгүй ээ, бүр тодруулбал, өөрөө аль зүйлийн сүүдэр болохоо сонгосон түүний дүрийг. Өөрөөр хэлбэл, тэр харсан, амин хүчийг нь шингээсэн хэний ч дүрд хувилж чаддаг байв. Саннийг, Нефисийг, Чоныг яг тэгж хувилсан шиг. Мэдээж, Жигшүүрт Төл Ариун биетийн дүрд хувилсан ч ид шидээр Ариун болчихгүй. Тиймээс түүний хүчинд ч гэсэн хязгаар бий.
Англи эх
The Vile Spawn did not really have its own shape to return to. It was a true shadow, taking the shape of anything that cast it... well, rather, whatever it chose to be cast by. In other words, it could assume the form of anyone it saw, and whose life force it absorbed, just like it had done with Sunny, Nephis, and the Wolf. Naturally, even if the Vile Spawn assumed the shape of a Sacred being, it would not magically become Sacred itself. So, there was some limit to its power.
Хувирал нь бас бүрэн гүйцэд байв. Сүүдрийг тусгагч биетийн Согог хүртэл дагаж ирдэг. Жигшүүрт Төл Нефийн Согогийн аймшигт шаналлыг өөрийн биеэр амсахад Санни үүнийг бас харсан.
Англи эх
The transformation was also complete, including the Flaw of the being casting the shadow. Sunny had seen that, as well, when the Vile Spawn personally experienced the horrid agony of Neph's Flaw.
Жигшүүрт Төлийн нөгөө хүч нь амьд биетүүдийн амин хүчийг хулгайлан өөрийнхтэйгээ нэмэх тэр л чадвар байв. Тэр хорон Чадварыг Санни ч мөн өөрийн биеэр амссан. Үнэндээ, энд яригдаж буй "амин хүч" гэж яг юуг хэлж байгааг тэр сайн мэдэхгүй байлаа. Өнгөц харахад Жигшүүрт Төл золиосныхоо сүнсний шимийг хулгайлдаг ч энэ шим нь хамаагүй гүн нэгэн үйл явцын гадаргуу дээрх илрэл л юм шиг Саннид санагдана.
Англи эх
The other power of the Vile Spawn was the very ability to steal the life force of living beings to add to its own. Sunny had experienced that sinister Ability, as well. Actually, he wasn't entirely sure what the "life force" in question referred to. On the surface, the Vile Spawn stole the soul essence of its victims, but Sunny felt like the essence was merely the surface manifestation of a much deeper process.
Энэ сүнсний довтолгоо биш... бас бие махбодын довтолгоо ч биш байв.
Англи эх
It wasn't a soul attack... and it wasn't a physical attack, either.
Ер нь бол амин сүнсний довтолгоо гэмээр. Санни урьд нь төдийлөн тааралдаж байгаагүй зүйл.
Англи эх
If anything, it was a spirit attack, which was not something Sunny had encountered often before.
Жигшүүрт Төлийн хорон Чадвараас өөрийгөө хамгаалах нь туйлын хэцүү. Тэр хүчний цорын ганц хязгаар нь залуу Чөтгөрийн өөрийнх нь багтаамж л байв. Хэрэв аль нэг биет онцгой хүчтэй амин сүнс, хязгааргүй далай мэт амь бяртай бол түүнийг үхтэл нь сорох нь маш удаан үйл явц болно. Тэр хооронд Жигшүүрт Төлийн олз хариу довтлох бүрэн боломжтой.
Англи эх
Defending oneself against the Vile Spawn's malevolent Ability was exceedingly difficult. The only limitation of that power was the young Devil's own capacity, if a being possessed an especially strong spirit and a boundless ocean of vitality, draining it to death would become a very slow process. And in the meantime, the Vile Spawn's prey was free to retaliate.
Энэ хоёр хүчирхэг Чадвараас гадна Жигшүүрт Төл өөрийн хэлбэрийн Сүүдрийн Алхам, Сүүдрийн Хувилгааныг ашиглан, барьж баршгүй сүүдэр байхаас хатуу биет дүрд илрэх хооронд хүч гаргалгүй шилжиж чаддаг байв.
Англи эх
Apart from these two potent Abilities, the Vile Spawn could use its own forms of Shadow Step and Shadow Incarnation, switching effortlessly between being an intangible shadow and manifesting itself into a solid form.
Санни өөрийн гүйцээгүй хуулбарыг сэжигтэйгээр ажиглав.
Англи эх
Sunny studied his immature copy with suspicion.
«...Түүнд бас Сүүдэр Биежүүлэхийн ямар нэгэн хэлбэр байх ёстой.»
Англи эх
‘...He must possess a form of Shadow Manifestation, as well.'
Тэгэхгүй бол Бүрхэг Орхимжийн тэр хямдхан дуураймал хаанаас гарч ирэв гэж? Жигшүүрт Төлийн Сүүдэр Биежүүлэхийн ур чадвар төрмөл зөн совинтой ч бүдүүлэг анхан шатных бололтой. Гэхдээ ядаж сүүдрээр ямар ч гэсэн өмсөж болохоор хувцас бүтээхэд хүрэлцэж байв.
Англи эх
Otherwise, where did that cheap knock-off of the Nebulous Mantle come from? The Vile Spawn's mastery of Shadow Manifestation seemed instinctual and rudimentary, but it was enough to conjure a passable garment out of shadows, at least.
Санни удаан хугацаанд дуугүй байлаа.
Англи эх
Sunny remained silent for a long while.
Үнэнийг хэлэхэд, тэр хөдлөх ч... үнэндээ бодох ч аргагүй хүнд шархадсан байв. Гэмтэл нь зөвхөн бие махбодынх биш, түүний сүнс ч бараг сүйрсэн байлаа. Нэхээснүүд түүнийг үхүүлээгүй бөгөөд Дээд зэргийн бие эрхтэн нь аль хэдийн эдгэрүүлж эхэлсэн ч, түүний титан мэт амь бяртай байсан ч, хүн шиг харагдах байдалд орох хүртэл нэлээд хугацаа шаардагдах нь илт.
Англи эх
In truth, he was too severely wounded to move... or think, really. The damage was not only physical, since his soul had almost been destroyed, as well. The Weaves had prevented him from dying, and his Supreme constitution was already healing him, but even with his titanic vitality, it was going to take some time before he was in a presentable state.
Санни яг одоо удаан хугацаанд амрах хэрэгтэй байв. Аюулгүй газар олоод, зүүд ч зүүдлэхгүй гүн нойронд автах хэрэгтэй...
Англи эх
What Sunny needed right now was a long period of rest. He needed to find a safe space and fall into a deep, dreamless slumber...
Харамсалтай нь, амрахад хамгийн муу цаг байлаа.
Англи эх
Sadly, it was the worst time to rest.
Санни цаг хугацааны дунд төөрч, ойр хавьд ямар аюул нуугдаж байгааг мэдэхгүй байв. Тэр Нефисийг олох хэрэгтэй... тэгээд хоёулаа Ананке руу буцах ёстой.
Англи эх
Sunny was lost in time, not knowing what dangers lurked nearby. He needed to find Nephis... and then, they needed to return to Ananke.
Түүнээс цааш, Астерион дэлхийг эзлэхэд бэлэн хэвээр байгаа бөгөөд Жигшүүрт Хулгайч Шувууг алсан нь тэдний найдаж байсан шиг энэ асуудлыг шийдэж өгсөнгүй.
Англи эх
Beyond that, Asterion was still poised to conquer the world, and killing the Vile Thieving Bird did not present a solution to that problem as they had hoped.
Ядаж Саннигийн мэдэж байгаагаар бол.
Англи эх
Not that Sunny was aware of, at least.
Тэр ядарсан янзтай санаа алдаад Жигшүүрт Төл рүү харав.
Англи эх
He sighed tiredly and looked at the Vile Spawn.
"Хөөе... чи Бузартсан болохгүйгээр Бэлчир рүү яаж орохыг мэдэхгүй биз дээ?"
Англи эх
"Say... you wouldn't know how to get inside the Estuary without becoming Defiled, would you?"
Хулгайч Шувуу болон түүний төл Чулуун Титаны зүрх рүү чөлөөтэй ирж, буцдаг байсан. Тиймээс Ариэлийн Булшны энэ тодорхойгүй эрин үед Бэлчрийн Нуурт хүрэх ямар нэгэн нууц гарцыг шинэ Сүүдэр нь мэдэж байгаасай гэж Санни өчүүхэн ч болов найдаж байв. Хэдийгээр залуу Чөтгөрийг үүр рүүгээ аюулгүй орж гарахыг зөвшөөрдөг байсан хүн нь Хулгайч Шувуу өөрөө л байх гэж тэр сэжиглэж байсан ч гэсэн.
Англи эх
The Thieving Bird and its spawn had come and gone freely to and from the heart of the Stone Titan. So, Sunny had a faint hope that his new Shadow would know of some secret passage that would allow him to reach the Estuary Lake in this unknown era of the Tomb of Ariel, granted, he suspected that it was the Thieving Bird who allowed the young Devil to enter and leave its nest safely.
Бодсон ёсоор ч Жигшүүрт Төл мөнөөх өргөн инээмсэглэлээ тодруулсаар толгой сэгсрэв.
Англи эх
And indeed, the Vile Spawn shook his head with the same wide smile.
"Жигшүүрт!"
Англи эх
"Vile!"
Санни санаа алдав.
Англи эх
Sunny sighed.
"Хараал идэг... чи өөр үг мэдэхгүй юм уу?!"
Англи эх
"Damn... don't you know other words?!"
Жигшүүрт Төл хэсэг зуур түүнийг гайхширсан янзтай ширтэж байснаа дахин инээмсэглээд толгой дохив.
Англи эх
The Vile Spawn stared at him in confusion for a few moments, then smiled again and nodded.
"Хараал идэг!"
Англи эх
"Damn!"
Санни ёолов.
Англи эх
Sunny groaned.
Сэтгэгдлүүд
2979-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…