"...Тэгтэл Бэлл гэдэг тэр новш миний нүд рүү эгц харчихаад, чи хамгийн түрүүнд үхэх хүн шиг харагдаж байна, найзууд болъё гэдэг юм. Итгэхэд бэрх биз?!"
Англи эх
"...And then Belle, that bastard, looks me right in the eye and says, you look like someone who will die first. Let's be friends. Can you believe him?!"
Ластер хоосон хундагаа агаарт даллахад хувийн тасалгаа инээдээр дүүрэв.
Англи эх
The sounds of laughter filled the private booth as Luster waved his empty glass in the air.
"Учир нь би хажууд нь байвал тэр хамгийн түрүүнд үхэхгүй гэсэн үг шүү дээ! Ийм гажуу логик байх гэж үү?!"
Англи эх
"Because having me around meant that he would not be the first, you see! What kind of messed-up logic is that?!"
Тэр хундагаа ширээн дээр тавиад хэд хэдэн удаа хүрхийв.
Англи эх
He put his glass down and huffed a few times.
Ластер нэлээд хөөрсөн байсан ч догдлол нь аажмаар унтарлаа. Тэр хэсэг зуур ширээ ширтэж суусны эцэст хамаагүй дотогшоо, намуухан өнгөөр хэлэв:
Англи эх
Luster was pretty fired up, but his excitement slowly drained away. He stared at the table for a short while, and then said in a much more withdrawn tone:
"Чөтгөр гэж. Одоо түүнтэй эцсээ хүртэл хамт үлдээгүйдээ ч гэмшээд байх шиг. Магадгүй хамт байсан бол тэр өнөөдөр үнэхээр амьд байх байсан болов уу."
Англи эх
"Hell. Now I feel kind of guilty for not staying with him until the end. Maybe if I did, he would have really been alive today."
Санни, Жет, Ким, Ластер, Квентин, Нэгдүгээр Хэвийн Бус Зуутаас үлдсэн нь энэ л байв. Шилдэг дайчдаас бүрдсэн долоон аравтаас ердөө тав хүн л үлджээ. Өнөөдөр Дурсгалын Өдөр тул тэд цуглаж, амиа алдсан нөхдөө дулаахан дурсахаар шийдсэн юм.
Англи эх
Sunny, Jet, Kim, Luster, and Quentin, they were all that remained of the First Irregular Company. The seven cohorts of elite soldiers were reduced to only five people, and since today was Remembrance Day, these people had decided to gather and remember their fallen comrades fondly.
...Ластерын хувьд бол гомдол бурантагтайгаар.
Англи эх
...Or grumpily, in Luster's case
Ким түүнийг зөөлхөн түлхэв.
Англи эх
Kim pushed him lightly.
"Тэрнээс хэн ч амьд гарахгүй байсан. Ганцхан Ахмад л гарсан."
Англи эх
"No one could have survived that. Only the Captain."
Сандлынхаа түшлэгийг налан суусан Жет залхуутай инээмсэглэв.
Англи эх
Jet, who was leaning back in her chair, smiled lazily.
"Хөөе, би ч бас тэнд байсан шүү."
Англи эх
"Hey, I was there as well."
Тэр толгой сэгсрэв.
Англи эх
She shook her head.
"Гэхдээ чиний зөв. Өвлийн Араатнаас хэн ч амьд гарахгүй байсан."
Англи эх
"But you're right. No one could have survived the Winter Beast."
Жет өөртөө дахиад нэг хундага хийх гэж урагш бөхийв. Гэвч амжаагүй байтал Квентин яаран шилийг хоёр гараараа шүүрэн авч, түүнд хийж өгөв.
Англи эх
Jet leaned forward, intending to pour herself another glass. Before she could, however, Quentin hurriedly grabbed the bottle with both hands and did it for her.
Жет түүнд эелдэгхэн инээмсэглээд хундагаа өргөн, шатаам шингэнийг нэг амьсгаагаар гуд татав.
Англи эх
She gave him a pleasant smile, then raised the glass and gulped the fiery liquid down.
"Аааах."
Англи эх
"Aaahh."
Жет нүүр муруйв.
Англи эх
Jet winced.
"Би Гэгээнтэн болсныхоо дараа Антарктид руу буцаж очсон юм аа. Тэр хараал идсэн амьтныг агнаж олъё гэж. Гэвч... бүтсэнгүй. Өвлийн Араатан хаа ч алга, хэн нэгэн аль хэдийн алчихсан байлаа."
Англи эх
"I went back to Antarctica after becoming a Saint, you know. I wanted to hunt that cursed thing down. But... no luck. The Winter Beast was nowhere to be found, someone had already killed it."
Тэр Санни руу хараад инээмсэглэв.
Англи эх
She looked at Sunny and smiled.
"Хэн болохыг нь удаан хугацаанд олж мэдэж чадаагүй. Энэ залуугийн тухай дурсамжууд маань эргэж иртэл."
Англи эх
"I couldn't figure out who it was for the longest time, until my memories of this guy were restored."
Саннигийн амны нэг булан хором зуур дээш татагдав.
Англи эх
A corner of Sunny's mouth lifted briefly.
Тэр өөр тийш харав.
Англи эх
He looked away.
"Тийм ээ. Миний хамгийн түрүүнд хийсэн зүйл тэр, далай гатлан хөвж очоод Өвлийн Араатныг агнасан."
Англи эх
"Indeed. That was the first thing I did, sail across the ocean and hunt down the Winter Beast."
Ластер нүдээ бүлтийлгэн түүнийг ширтэв.
Англи эх
Luster stared at him with wide eyes.
"Гэхдээ та тэр амьтныг яаж алсан юм бэ, Ахмад аа?"
Англи эх
"But how did you kill that thing, Captain?"
Санни огт хувиралгүй хөшүүн харцаар түүн рүү хараад мөрөө хавчив.
Англи эх
Sunny gave him a deadpan look and shrugged.
"Хазаж байгаад алсан."
Англи эх
"I bit it to death."
Хэдэн хором чимээгүй болсны эцэст Ластер сэтгэл хөдлөн санаа алдав.
Англи эх
There were a few moments of silence, and then Luster let out an emotional sigh.
"Аа, таныг эргээд ирсэн чинь ямар сайхан юм бэ, Ахмад аа! Тиймээ... Дарга аа. Өөрөөр хэлбэл, Ахмад Дарга! Дарга Ахмад уу?"
Англи эх
"Ah, it's so good to have you back, Captain! I mean... boss. I mean, Captain Boss! Boss Captain?"
Санни түүн рүү эргэлзсэн харц шидээд Ким рүү эргэв.
Англи эх
Sunny gave him a dubious glance and turned to Kim.
"Энэ хангалттай уучих шиг боллоо."
Англи эх
"I think he's had enough."
Ластер толгой сэгсрэв.
Англи эх
Luster shook his head.
"Үгүй ээ, та ойлгохгүй байна, би таныг байхгүй байхад эхээ алдсан ботго шиг л байсан, Ахмад аа! Санаж чадахгүй байсан ч гэсэн мэдрээд л байсан. Тэр хоосролыг. Тэгтэл нэг сэжигтэй новш гараад ирээд, надад ажиллаач гэж санал болгосон... өө, гэхдээ тэр хэзээ ч! Хэзээ ч! Ахмадын оронд орж чадахгүй... тэр солиорсон новш..."
Англи эх
"No, you don't understand, I was like a lost chick without you, Captain! Even if I couldn't remember, I still felt it. The absence. And then some shady bastard came along and offered me to work for him... oh, but he could never! Ever! Replace the Captain... that crazy bastard..."
Ким ханиалгаж хоолойгоо засав.
Англи эх
Kim cleared her throat.
"Тийм. Хангалттай уучих шиг байна."
Англи эх
"Yes. I think that he's had enough."
Тэр хэдэн хором чимээгүй байснаа нэмж хэлэв:
Англи эх
She remained silent for a few moments and then added:
"Гэхдээ түүний зөв. Таныг эргэж ирсэн нь үнэхээр сайхан байна, Ахмад аа."
Англи эх
"But he is right. It is good to have you back, Captain."
Квентин инээмсэглэв.
Англи эх
Quentin smiled.
"Үүний төлөө хундага өргөе."
Англи эх
"I'll drink to that."
Жет үг дуугүй хундагаа түүн рүү түлхэв.
Англи эх
Jet pushed her glass in his direction silently.
"Тийм шүү. Та нар мэдэхгүй байх, гэхдээ би түүнийг хамгийн удаан таньдаг хүн. Үнэндээ Анхны Хар Зүүдний үеэр түүнийг хянахаар томилогдсон засгийн газрын Сэрсэн нь би байсан юм. Ухаан орохдоо хамгийн түрүүнд юу гэж хэлснийг нь та нар мэдэх үү?"
Англи эх
"Indeed. You probably don't know, but I've known him the longest. In fact, I was the government Awakened assigned to monitor him during the First Nightmare. And do you guys know what was the first thing he said after coming to his senses?"
Санни сандал дээрээ хөдөлж суув.
Англи эх
Sunny shifted on his chair.
"Тэр, аан... тэд тэр түүхийг сонсох шаардлагагүй байх аа..."
Англи эх
"That, uh... I don't think they need to hear that particular story..."
Ким хөмсгөө өргөв.
Англи эх
Kim raised an eyebrow.
"Яагаад? Та юу гэж хэлсэн юм бэ, Ахмад аа?"
Англи эх
"Why? What did you say, Captain?"
Жет инээв.
Англи эх
Jet laughed.
"«Хөхнүүд чинь». Түүний анхны үг тэр."
Англи эх
"Your breasts. Those were his first words."
Кимийн нүд томорлоо.
Англи эх
Kim's eyes widened.
Тэр зуур түүний гар дээш хөөрч, Ластерын толгойг Жет рүү эргэхээс сэргийлэв.
Англи эх
At the same time, her hand rose to prevent Luster's head from turning in Jet's direction.
Ластер үүнийг огт тоолгүй хашгирав:
Англи эх
Not paying it any attention, Luster cried:
"Миний Ахмад гэж тэр! Бид хоёр нэг тогоонд чанагдсан гэдгийг би мэдэж л байсан!"
Англи эх
"That's my Captain! I knew we were kindred spirits!"
Санни санаа алдаад алгаараа нүүрээ таглав.
Англи эх
Sunny sighed and covered his face with a palm.
Жет харин ярсхийн инээв.
Англи эх
Jet, meanwhile, grinned.
"Тэгээд дараа нь юу гэснийг таагаад үз дээ?"
Англи эх
"And guess what he said next?"
Санни ёолох мэт дуу гаргав.
Англи эх
Sunny let out a groan.
"Энэ муу санаа байж дээ..."
Англи эх
"I think this was a bad idea..."
Харамсалтай нь, тэдний хамт өнгөрүүлэх цаг удалгүй дуусав. Бүгд л аймшигтай завгүй байлаа, ялангуяа өнөөдөр шиг өдөр, баярыг гай гамшгаар төгсгөхгүйн тулд Шэдоу овог хүн төрөлхтний сүүдэрт хөдөлж байх үед.
Англи эх
Sadly, their time together came to an end soon. All of them were incredibly busy, especially on a day like today, when the Shadow Clan was on the move in the shadows of humanity to make sure that the celebration did not end in disaster.
Квентин хамгийн түрүүнд гарч, удалгүй Ким, Ластер хоёр араас нь явав. Ластер жаахан согтсон байсан ч Сэрсэн бие нь түүнийг аль хэдийн сэгээж эхэлсэн тул нэг хоёр цагийн дараа тэр хуучин хэвэндээ орох нь гарцаагүй.
Англи эх
Quentin left first, and Kim and Luster soon followed. The latter was a bit drunk, but his Awakened physique was already sobering him up, in an hour or two, he would be back to his usual self.
Тасалгаанд ширээний хоёр талд нүүр нүүрээ харан суусан Санни, Жет хоёр л үлдэв.
Англи эх
Only Sunny and Jet were left in the booth, sitting across from each other at the table.
Жет суниаж, сэтгэл ханамжтайгаар санаа алдав.
Англи эх
Jet stretched and let out a satisfied sigh.
"Сайхан байлаа. Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн нэг жилд ганц удаа ч тайван суусангүй байх, хийх ажил дэндүү их байсан. Тэгэхээр энэ цуглаан Зүүдний Төлөөс хойших миний анхны амралт боллоо."
Англи эх
"This was nice. Honestly, I don't think I had sat down once in the past year, there was simply too much to do. So, this get-together was my first break since the Dreamspawn."
Санни бүдэг царайлан толгой дохив.
Англи эх
Sunny nodded with a dim expression.
"Тийм ээ. Надад долоон бие байхад ч гэсэн жаахан ядраад байна."
Англи эх
"Yeah. I have seven bodies, and even I feel a bit spent."
Жет уруул дээрээ тайван инээмсэглэл тодруулан түүнийг хэсэг ажиглаад асуув:
Англи эх
Jet studied him for a short while, a relaxed smile playing on her lips, and then asked:
"Чи дахиад хэр удаан байж чадах вэ?"
Англи эх
"How much longer can you stay?"
Сэрүүн Ертөнцөд үлдэх нь Саннигийн хувьд амаргүй гэдгийг тэр мэдэж байсан тул энэ асуулт ганц утгатай байсангүй.
Англи эх
She knew that remaining in the waking world was not easy for Sunny, so the question had more than one meaning.
Тэр мөрөө хавчив.
Англи эх
He shrugged.
"Жаахан удаан. Яагаад?"
Англи эх
"A while longer. Why?"
Жет нэг юм бодож хэсэг байснаа босов.
Англи эх
Jet considered something for a bit, then stood up.
"Тэгвэл надтай хамт яв. Чамд жижиг гэнэтийн бэлэг байгаа."
Англи эх
"Come with me, then. I have a small surprise for you."
Санни хөмсгөө өргөсөн ч юу ч асуулгүй араас нь дагав.
Англи эх
Sunny raised an eyebrow, but followed her without asking any questions.
Тэд тооцоогоо хийж, рестораны гадаа гараад Жетийн ХТХ руу алхав. Удалгүй ХТХ ХХБН-ийн гудамжаар гулсан нэг дүүргээс нөгөө рүү зорчиж байлаа.
Англи эх
They settled the bill, exited the restaurant, and walked toward Jet's PTV. Soon enough, the PTV was gliding along the streets of NQSC, traveling from one district to another.
Эцэст нь эргэн тойрон Саннид танил санагдаж эхлэв.
Англи эх
Eventually, the surroundings began to look familiar to Sunny.
"Хүлээгээрэй. Энэ чинь..."
Англи эх
"Wait. Isn't this the way..."
Жет эргэж, трамвайн замыг гатлаад ногоон зүлэг шат дараалсан дэнжүүдээр урсан буух мэт харагдах нам гүм орон сууцны дүүрэгт орлоо.
Англи эх
Jet took a turn, passed the tram tracks, and entered a secluded residential district, one where green lawns seemed to cascade down a series of terraces.
Энэ бол Санни нэгэн цагт Рэйн болон түүний өргөмөл гэр бүлийн хажууд амьдарч байсан дэнжийн дүүрэг байв.
Англи эх
It was the terrace district where Sunny had lived once, next to Rain and her adoptive family.
Нэг минутын дараа ХТХ танил байшингийн өмнө зогсов. Жет буухад Санни араас нь гарав.
Англи эх
A minute later, the PTV stopped in front of a familiar house. Jet climbed outside, and Sunny followed.
"Жет? Бид энд юу хийж байгаа юм бэ?"
Англи эх
"Jet? What are we doing here?"
Тэр байшинг хэсэг ажиглаж байснаа түүн рүү эргэж инээмсэглэв.
Англи эх
He studied the house for a while, then turned to him and smiled.
"Ав."
Англи эх
"Here."
Жет дүрэмт хүрэмнийхээ халаас руу гараа хийж, багц түлхүүр гаргаж ирэв. Түлхүүрүүд нарны гэрэлд гялалзаад Саннигийн алган дээр буухад тэр гайхширсаар тэднийг ширтэв.
Англи эх
Jet reached into the pocket of her uniform jacket and produced a set of keys. They glistened in the sunlight and then landed in Sunny's hand, who stared at them in confusion.
Жет сэтгэл ханамжтайгаар санаа алдав.
Англи эх
She let out a satisfied sigh.
"Чи албан ёсоор нас барсан хүн, тэгэхээр орон байр эзэмших боломжгүй. Гэхдээ хэдэн хаалга татаж, чамд хуурамч хувийн мэдээлэл үүсгээд байшинг чиний нэр дээр бүртгүүлэх тийм ч хэцүү байсангүй."
Англи эх
"You are officially dead, so you can't really own a domicile. But it wasn't too difficult to pull some strings, assign you a fake identity, and register the house as yours."
Жет инээмсэглэв.
Англи эх
Jet smiled.
"Дурсгалын Өдрийн мэнд гэх үү дээ. Энэ байшин дахиад чинийх боллоо, Санни."
Англи эх
"Happy Remembrance Day, I guess. This is your house again, Sunny."
Тэр түүний өгсөн түлхүүрүүдийг гартаа атгахад сэтгэл нь гэнэт уяран хөдлөв.
Англи эх
He gripped her keys in his hand, suddenly touched.
Сэтгэгдлүүд
3010-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…