Санни Айког ширтэж зогсохдоо энэ удаа дээш өндийж харах шаардлагагүй байгаад сэтгэлийн гүнд баярлаж байв. Залуу бүсгүйн нүд хонгилын гүн рүү сэм сэм харна. Зугтаж амжих боломж хэр байгааг бодож байгаа нь илт.
Англи эх
Sunny stared at Aiko, secretly delighted that he didn't have to look up for a change. The young woman's eyes darted into the depths of the corridor, clearly evaluating how good her chances of running away were.
...Боломж байсангүй.
Англи эх
...They weren't.
Эцэст нь тэр санаа алдаад, хөмсгөө зангидан Санни руу эргэв. Яагаад ч юм, ийм нухацтай царай түүний өчүүхэн нүүрэнд арай л инээдтэй харагдаж байлаа.
Англи эх
In the end, she sighed and turned to Sunny with a deep frown. For some reason, such a serious expression looked a bit comical on her petite face.
"Санни гэсэн билүү? Сонсооч, андаа… өө… дарга аа. Надад тусалсанд чинь үнэхээр их баярлаж байна, гэхдээ шударгаар хэлэхэд, би анчин шиг харагдаж байна уу? Би чамд ан хийхэд яаж туслах юм бэ? Хүчтэй, эр хүн шиг эр найзуудынхаа нэгээс нь гуйвал ч яадаг юм…"
Англи эх
"Sunny, was it? Listen, buddy… uh… boss. I am really thankful to you for helping me out, but honestly, do I look like a hunter? How am I supposed to help you hunt? Maybe go ask one of your strong manly friends…"
Тэгснээ нүд нь томорчихов.
Англи эх
Then, her eyes widened.
"Чи намайг өгөөш болгох гээгүй биз дээ?"
Англи эх
"You're not planning on using me as bait, are you?"
Санни мишээв.
Англи эх
Sunny chuckled.
"Үгүй, үгүй. Тийм юм огт биш. Зүгээр л энэ ангийн хувьд надад туслаж чадах ганц хүн нь чи. Дашрамд хэлэхэд, би чамтай санамсаргүй тааралдсан юм биш шүү. Үнэндээ чамайг нэлээн удаан ажиглаж байсан."
Англи эх
"No, no. Nothing like that. It's just that for this particular hunt, you are the only one who can help. By the way, I didn't just stumble on you by chance. I was watching you for a long time, actually."
Бүсгүй бага зэрэг цонхийв.
Англи эх
She paled a little.
"Аа, тийм үү. За яахав… хүн бүр өөрийн гэсэн сонирхолтой л доо. Гэхдээ л би дайчин биш. Харамсалтай нь, энэ удаад чамд тусалж чадахгүй байх гэж бодож байна…"
Англи эх
"Ah, I see. Well… to each their own, I guess. But still, I am no warrior. I really think that I won't be able to help you out this time, sadly…"
Санни толгой сэгсрэв.
Англи эх
Sunny shook his head.
"Тайвшир, Айко. Юу гэвэл, миний хөөж яваа том ан… чиний найз. Стев гэдэг том, тарган новш. Миний хайж яваа хүн бол тэр. Тэгээд тэр хаана нуугдаж байгааг чи мэднэ гэдгийг би баттай мэдэж байгаа. Учир нь түүнийг нууж байгаа хүн нь чи өөрөө."
Англи эх
"Relax, Aiko. You see, the big one I'm hunting… is a friend of yours. Big, fat bastard named Stev. He's the one I'm after. And I know for a fact that you know where he is hiding. Because you're the one hiding him.
"Тэгэхээр…"
Англи эх
So…"
Айкогийн нүүрэнд туйлын гайхширсан төрх тодров. Тэр чин сэтгэлээсээ эргэлзсэн янзтай асуув:
Англи эх
An expression of utter surprise appeared on Aiko's face. With sincere confusion, she asked:
"Хүлээгээрэй, юу гэнээ? Стев? Дурсамжийн Захын тэр залуу юу? Шившлэг минь, би түүнийг хаана байгааг яахаараа мэдэх юм бэ?!"
Англи эх
"Wait, what? Stev? The Memory Market guy? Why the Spell would I know where he is?!"
Тэр хэд нүд ирмэж байснаа эргэлзсэн өнгөөр хэлэв:
Англи эх
She blinked a couple of times, then said in a hesitant tone:
"Чи намайг хэн нэгэнтэй андуураагүй гэдэгтээ итгэлтэй байна уу, Санни?"
Англи эх
"Are you sure you're not confusing me with someone, Sunny?"
Санни санаа алдаж, хэсэг зуур дуугүй байснаа нүдээ эргэлдүүлэв.
Англи эх
He sighed and lingered for a few moments, then rolled his eyes.
"За яахав. Энд цаг үрмээргүй байна, тиймээс хурдан аргаар шийдье. Тийшээ хар."
Англи эх
"Alright. I don't really want to waste time here, so we'll do it the quick way. Look there."
Тэр сүүдэр рүүгээ заав. Айко нүдээ доош буулгасан ч сүүдэр гэнэт толгойгоо эргүүлж түүн рүү гар даллахад нүд нь томорчихов.
Англи эх
He pointed to his shadow. Aiko lowered her eyes, which then widened when the shadow suddenly turned its head and waved to her.
"Энэ юу вэ…"
Англи эх
"What the…"
Санни гараа эвхээд хэлэв:
Англи эх
Sunny crossed his arms and said:
"Энэ бол миний сүүдэр. Үнэлж баршгүй туслагч. Бусад зүйлээс гадна, ганцаараа тэнэж яваад харсан бүхнээ надад эргэж мэдэгдэж чаддаг. Өчигдөр юу харсныг нь таагаад үз дээ?"
Англи эх
"This here is my shadow. It's an invaluable helper. Among other things, it can walk around on its own and report back to me the things it saw. Guess what it saw yesterday?"
Айко цонхийж, сүүдэр рүү нүдээ бүлтийлгэн ширтэв.
Англи эх
Aiko paled, staring at the shadow with wide eyes.
Сүүдэр ч түүн рүү жигшил дүүрэн ширтэж хариулав.
Англи эх
The shadow stared back at her, full of disdain.
"Тэгэхээр… Стевийг хаана байгааг мэдэхгүй юм шиг жүжиглэхээ больё. Зүгээр л намайг түүн дээр аваачаад өг."
Англи эх
"So… let's not pretend that you don't know where Stev is. Just take me to him."
Залуу бүсгүй түүн рүү нэг харж, шүдээ зууж орхив. Тэгснээ нүдэндээ бараан шийдэмгий гэрэл тусган асуулаа:
Англи эх
The young woman glanced at him and gritted her teeth. Then, she asked with dark resolve in her eyes:
"Чи түүнээс юу хүсээд байгаа юм бэ?"
Англи эх
"What do you want from him?"
Санни хөмсгөө өргөв.
Англи эх
Sunny raised his eyebrows.
"Юу хүсэх вэ гэж үү? Тэр залуу Сүнсний Цөмдөө зуун Дурсамж тээгээд явж байна шүү дээ. Таагаад үз."
Англи эх
"What do I want? That guy is walking around with a hundred Memories in his soul core. Guess."
Айко жижигхэн нударгаа зангидав.
Англи эх
Aiko clenched her tiny fists.
"Тэр миний найз. Би түүнийг…"
Англи эх
"He's my friend. I'm not going to…"
Санни гараа даллан үгийг нь таслав.
Англи эх
Sunny waved his hand and interrupted her.
"Өө, битгий ингэж их жүжиглээд бай. Би түүнд муу юм хийхгүй. Хийх гэсэн бол чамайг аль хэдийнэ алчихсан байх байсан. Миний сүүдэр чамайг хаашаа явсныг чинь аль хэдийн харсан гэдгийг мартчихав уу?"
Англи эх
"Oh, don't be so dramatic. I'm not going to do anything bad to him. If I wanted to, I would have killed you already. My shadow saw where you were going already, remember?"
Үнэндээ Санни хуурамчаар айлгаж байлаа. Айко хэдэн өдөр тутам дэндүү их хоол хулгайлдаг, ийм өчүүхэн охин ганцаараа идэж барахааргүй их, байсан учир Стевийг тэр нууж байгаа гэдэгт бараг итгэлтэй байсан ч, нуугдах газар нь хаана байгааг огт мэдэхгүй байв.
Англи эх
In fact, Sunny was bluffing. While he was almost sure that Aiko was hiding Stev because of how much food she was stealing every couple of days, too much for such a tiny girl to eat on her own, he had no idea where her hideout was.
Учир нь тэр газар Харуулын нутгийн цаана хаа нэгтээ байсан бөгөөд Санни сүүдрээ Сэйшаны ойр хавьд явуулахаас зайлсхийж ирсэн юм.
Англи эх
That was because it was situated somewhere past the Guard's territory, and Sunny had avoided sending his shadow anywhere near where Seishan was.
Бүсгүйн нүүрэнд цочирдсон төрх тодров. Хэсэг хугацааны дараа Айко асуув:
Англи эх
A stunned expression appeared on her face. After a while, Aiko asked:
"Чи үнэхээр бидэнд хор хөнөөл учруулахгүй юу?"
Англи эх
"You really are not going to hurt us?"
Санни түүн рүү хамгийн найрсаг, хамгийн шударга инээмсэглэлээ илгээв.
Англи эх
Sunny offered her his most friendly, honest smile.
Яагаад ч юм, намхан охин чичрэн зарсхийлээ.
Англи эх
For some reason, the petite girl shuddered.
"Учруулахгүй, надад итгэж болно. Юу гэвэл би ертөнцийн хамгийн шударга эр хүн шүү дээ. Бүр хоёр ертөнцийн ч гэсэн…"
Англи эх
"I am not, you can trust me. I am the most honest man in the world, after all. Two worlds, even…"
Хэдэн цагийн дараа Гэрэлт Цайзын хонгилуудаар гурван дүрс сэмхэн гэтэж явлаа. Нэг нь бараан савхин хуяг өмссөн цонхигор залуу, хоёр дахь нь шоглоомтой нүдтэй намхан охин, гурав дахь нь асар том бөөрөнхий гэдэстэй аварга биетэй эр.
Англи эх
A few hours later, three figures were sneaking through the corridors of the Bright Castle. One was a pale young man in dark leather armor, the second was a petite girl with mischievous eyes, and the third was a giant of a man with a vast round belly.
Түүнээс болж тэдний нууцаар явах гэсэн бүх оролдлого бараг л утгагүй болж байв.
Англи эх
Because of him, all their attempts of being stealthy were rendered practically useless.
Дахин нэг булан руу дөхөж очоод Санни санаа алдаж, нөгөө хоёрт зогс гэж дохив.
Англи эх
Nearing another corner, Sunny sighed and gave the other two a signal to stop.
"Урд Харуулууд эргүүл хийж байна. Жаахан хүлээх хэрэгтэй болно."
Англи эх
"The Guards are patrolling ahead. We'll have to wait for a bit."
Стев, Айко хоёр бие бие рүүгээ харж мөрөө хавчив. Хэмжээний ялгаанаасаа болоод хоёулаа хамт байхдаа жинхэнэ инээдмийн дүр зураг болж харагдана. Санни толгой сэгсрээд Шавхагдашгүй Булгийг дуудаж, хэдэн балга ус ууснаа гоёмсог шилэн лонхыг тэдэнд сарвайв.
Англи эх
Stev and Aiko glanced at each other and shrugged. Because of their difference in size, the two looked nothing short of comical together. Shaking his head, Sunny summoned the Endless Spring and took a few sips of water, then offered the beautiful glass bottle to them.
"Тэгээд ер нь чи яагаад бүгдээс нуугдаад байсан юм бэ, Стев?"
Англи эх
"Why were you hiding from everyone anyway, Stev?"
Тарган аварга түүн рүү дүнсгэр царайгаар харж, гутарсан өнгөөр хэлэв:
Англи эх
The ample giant looked at him with a sullen expression, then said in a depressed tone:
"Өөр яах юм бэ дээ? Энэ самуун эхэлмэгц л хүмүүс Дурсамжуудыг авахаар над руу ирнэ гэдгийг би мэдэж байсан."
Англи эх
"Why else? As soon as this mess started, I knew that people would be coming for me to get the Memories."
Санни хөмсгөө зангидав.
Англи эх
Sunny frowned.
"Дурсамжийн Зах Их Цэргийнх байсан шүү дээ, тэгэхээр яагаад Тэссай юм уу Жемма хоёрын аль нэг дээр нь очоогүй юм бэ?"
Англи эх
"The Memory Market belonged to the Host, so why didn't you just go to either Tessai or Gemma?"
Стев ярвайв.
Англи эх
Stev grimaced.
"Эзэн Гунлауг байхгүй үед Тэссайн ойр очих нь битгий хэл, түүнийг би дэндүү сайн мэднэ. Жеммагийн хувьд, бид үнэндээ найрсаг харилцаатай. Гэхдээ тэр охин, Кидо… өө, за, би урьд нь түүнийг хэдэн янзаар дуудаж байсан гэж хэлье дээ. Өө… худалдааны маргаанаас болж гэх юм уу даа. Тэр явсаар байгаад орлогч нарын нэг болно гэж хэн санах вэ дээ? Ямартай ч, тэр Жемма хоёр чинь, мэдэж байгаа биз дээ… тэгэхээр би аюулгүй байдлаасаа айсан юм."
Англи эх
"I know Tessai too well to go anywhere near him with Lord Gunlaug gone. As for Gemma, we're on friendly terms, actually. But that girl, Kido… uh, let's just say that I called her a few names in the past. Over a, uh… business dispute, one might say. Who knew she'll go and become one of the lieutenants? Anyway, I was afraid for my safety because she and Gemma are, you know…"
Санни хөмсгөө өргөөд сониуч өнгөөр асуув:
Англи эх
Sunny raised an eyebrow, then asked in an curious tone:
"Тэгвэл Нефис яасан юм?"
Англи эх
"Then what about Nephis?"
Айко түүн рүү ээдрээтэй харц чулуудав.
Англи эх
Aiko gave him a complicated look.
"Түүнийхэн бид шиг Цайзынхантай сайн харьцдаггүй гэж сонссон. Стев бол бүр албан ёсоор Их Цэрэгт харьяалагддаг байсан, тэгэхээр… бидэнд очих газар ч үгүй юм шиг байсан."
Англи эх
"We heard that her people don't treat us Castle folk well. And Stev was even officially under the Host, so… we sort of had nowhere to go."
Санни хөмсгөө зангидав. Нефийн бүлэглэлд үнэхээр тодорхой хэмжээний дотоод хагарал байсан бөгөөд гадна суурингийн зарим хүн Цайзаас ирсэн хэн бүхнийг нэгдэхийг эсэргүүцдэг байв. Хувьсах Од болон түүний багийнхан хэтэрхий муухай юм болохоос сэргийлэхийг хичээдэг ч, нэг дор хаа сайгүй байж чадахгүй л байлаа.
Англи эх
Sunny frowned. There was indeed a measure of internal strife in Neph's faction, with some outer settlement people being against anyone from the Castle joining them. Changing Star and the members of her cohort tried to prevent anything too nasty from happening, but they couldn't be everywhere at once.
"Үнэн, хэдэн үймээн дэгдээгч бий. Гэхдээ та нар зүгээр байх болно. Зүгээр л надтай хамт гэж хэлээрэй."
Англи эх
"There are a few troublemakers, true. But you'll be fine. Just say that you're with me."
Тэр хэсэг бодсоноо үгээ засав:
Англи эх
He thought for a couple of moments, and then corrected himself:
"Үгүй ээ, тэгж хэлэх хэрэггүй. Тэдний ихэнх нь намайг хэн гэдгийг бараг мэддэггүй. Найттай хамт гэж хэлээрэй. Тэгээд хэрэв Найт яагаад хүмүүст өөрийгөө түүнтэй хамт гэж яриад яваад байгаа юм гэж асуувал, надтай хамт гэж хэлчихээрэй."
Англи эх
"Actually, don't say that. Most of them barely know who I am. Say that you're with Night. And if Night asks why are you going around telling people that you're with him, then tell him that you're with me."
Тэр хоёр гэнэт түүн рүү харав.
Англи эх
The two of them suddenly looked at him.
"Миний анд Кай амьд байгаа юм уу? Ямар гайхалтай мэдээ вэ!" гэж Стев өргөн инээмсэглэн хэлэв.
Англи эх
"My buddy Kai is alive? That's wonderful news!" Stev said with a wide smile.
Айкогийн нүүрэнд мөрөөдөмтгий төрх тодров.
Англи эх
On Aiko's face, a dreamy expression appeared.
"Найтыг танина гэдгээ яагаад эхнээсээ хэлээгүй юм бэ? Тэгсэн бол бүх юм хамаагүй амар болох байсан шүү дээ!"
Англи эх
"Why haven't you told me that you knew Night from the start? That would have made things so much easier!"
Санни тэдэн рүү ширтэж, толгой сэгсрэв.
Англи эх
Sunny stared at them and shook his head.
"Шүлсээ арчаач дээ, за юу?"
Англи эх
"Pick up your drool, will you?"
Тэр яагаад Стевийг өөртэйгөө хамт буцахыг ятгах гэж бүтэн цаг зарцуулсан юм бол? Зүгээр л Кайг дагуулаад явсан бол болох байж. Тэгвэл тэр хараал идсэн новш үзэсгэлэнт харваачийн ганц инээмсэглэлийн дараа л «тэгье» гээд зөвшөөрчих байсан.
Англи эх
Why had he even spent a whole hour trying to convince Stev to return with him? He could have just taken Kai with him, and the damn bastard would just say yes after one smile from the beautiful archer.
«Ямар шударга бус юм бэ...»
Англи эх
'So unfair...'
Тэгтэл тэр гэнэт толгойгоо эргүүлж, хөшиж орхив.
Англи эх
Then, he suddenly turned his head and froze.
Ямар нэг юм буруу байлаа. Маш, маш буруу. Бүтэн минутын өмнө сүүдрийнх нь хажуугаар өнгөрөх ёстой байсан Харуулууд… огт гарч ирсэнгүй.
Англи эх
Something was wrong. Very, very wrong. The Guards that were supposed to walk past his shadow a whole minute ago… never appeared.
Сэтгэгдлүүд
304-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…