Мартагдсан Эрэг дээр шөнө болсон байв.
Англи эх
It was night on the Forgotten Shore.
Яах аргагүй л тийм. Энд үргэлж шөнө, тас хар тэнгэрт од ч үгүй, сар ч үгүй. Гэсэн ч яг одоо жинхэнээсээ шөнө болсон гэх бодол Саннид таалагдаж байв. Яг Гэгээнтэнтэй анх тааралдсан тэр үеийнх шиг.
Англи эх
Well, of course it was. It was always night here, with no stars and no moon in the perfectly black sky. Still, Sunny liked the idea that, at the moment, it was really nighttime, just like when he had encountered Saint for the first time.
Газар нь ч бас тэр хэвээрээ. Харанхуй Хотын гүнд, балгас болсон их сүмээс холгүй орших өргөн уудам талбай... Харин их сүм нь одоо балгас байхаа больжээ.
Англи эх
The location was the same, as well. It was the vast square in the depths of the Dark City, not too far from the ruined cathedral... only the cathedral was not so ruined anymore.
Үнэндээ түүнийг өө сэвгүй сэргээн засчээ. Санни хий дүрсүүдийнхээ хамт, Шэдоу овгийн гишүүдтэй нийлэн, хүн амьдрахад тохиромжтой болгох гэж олон жил амрах завгүй хөдөлмөрлөсөөр бүхэл бүтэн хотыг ийнхүү шинэчилсэн юм.
Англи эх
In fact, it had been restored to flawless condition. The whole city had been over the years, with Sunny and his shades, as well as members of the Shadow Clan, working tirelessly to make it suitable for humans to live in.
Одоо Харанхуй Хот цэвэр цэмцгэр атлаа эзгүй сүндэрлэнэ. Өргөн гудамжуудыг нурангинаас цэвэрлэж, барилгуудыг нь засах юм уу, нурааж байгаад шинээр барьжээ. Ганцхан энд оршин суугч алга, үнэндээ бол алга... наад зах нь одоохондоо.
Англи эх
Now, the Dark City stood pristine and empty. The wide streets had been cleared of rubble, the buildings either repaired or demolished and built anew. It was just that there were no citizens here, not really... at least not yet.
Санни Шэдоу овгийг Ревелд даатгахаар төлөвлөж байгаа тул энэ байдал өөрчлөгдөж магадгүй. Гэвч яг одоо тэрээр юуны өмнө Мартагдсан Эрэг хүний мэдэлд үлдэх эсэхийг баталгаажуулах ёстой байв.
Англи эх
Now that Sunny was planning to entrust the Shadow Clan to Revel, that could change. At the moment, however, he had to make sure that the Forgotten Shore remained under human control first.
Тийм ч учраас тэр Гэгээнтэн нэгэн цагт Төмөр Аалзнуудтай тулалдаж, Саннийн гарт амь үрэгдэн, түүний Сүүдэр болсон тэр танил талбай дээр иржээ. Энэ мөчид талбай хоосон, ганц ч амьтны сүүдэр харагдахгүй, ганц ч хий дүрс ч үгүй.
Англи эх
That was why he had come to the familiar square where Saint had once fought the Iron Spiders, was slain by Sunny, and became his Shadow. At the moment, the square was empty, with not a soul in sight, and not a shade, either.
Санни болон түүний Сүүдрүүдээс бусад нь.
Англи эх
Except for Sunny and his Shadows.
Гэгээнтэн өө сэвгүй хар хашаар сийлсэн сүрлэг хөшөө мэт талбайн дээгүүр сүндэрлэнэ. Ойрхон Бүг ирзэгэр сэлэмнүүдээс бүтсэн толгод шиг зогсоно. Сүүдрээс босож ирсэн Хар Зүүд ч энд байв. Алуурчин бүжигчний мэт уран гоолиг биеэрээ хөдөлгөөнгүй зогсоно. Жигшүүрт Саннийн дүрд хувилж, уйдсан мөртлөө аймаар шог тэнэг царайлан газар суужээ.
Англи эх
Saint towered above the square like a magnificent monument carved from flawlessly black jade. Nearby, Fiend stood like a hill of jagged swords. Nightmare was here as well, having risen from the shadows. Slayer stood motionlessly, her graceful figure like that of a dancer. Vile had assumed the form of Sunny, sitting on the ground with a bored, but alarmingly mischievous expression.
Алсад хотын дээгүүр сүглийн Харанхуй Цайзын дүрс харагдана. Эцэст нь Могой Сүнсний Араатны аварга том дүрдээ орж бүхэл бүтэн талбайг ороон хүрээлсэн бөгөөд толгойгоо Санниас хэдэн арван метрийн цаана чулуун дээр тавин хэвтэнэ.
Англи эх
The shape of the Dark Castle could be seen in the distance, looming above the city. And finally, Serpent had assumed its titanic Soul Beast form and coiled around the entire square, its head resting on the stones a few dozen meters away from Sunny.
Эд бол түүний Сүүдрүүд, хамгийн хүчирхэг, хамгийн үнэнч дагалдагчид нь. Зарим нь түүнтэй олон жил хамт явсан, зарим нь Сүүдрийн Цэрэгт саяхан л нэгдсэн. Ер нь Санни тэдэнтэй хамт Зүүдний Орны аймшигт уудмаар тэнэхдээ ёстой л зугаацсан шүү. Үүнээс илүү сайн нөхөд хүсэх ч аргагүй...
Англи эх
These were his Shadows, his most powerful and loyal followers. Some had been with him for many years, some had joined the Shadow Cohort only recently. All in all, Sunny had really had a blast wandering the harrowing expanse of the Dream Realm in their company. He could not have wished for better companions...
Тэр дагзаа маажив.
Англи эх
He scratched the back of his head.
«Үгүй ээ, би юу яриад байгаа юм бэ? Мэдээж хүсэх л байсан!»
Англи эх
‘No, what am I talking about? Of course I could have!'
Санни Сүүдрүүд рүүгээ хөмсгөө зангидан харлаа. Хар Зүүд, Бүг, Дуурайгч, Алуурчин, Жигшүүрт... тэр хөгийн амьтад түүний Сүүдэр болохоосоо өмнө түүнийг ёстой тамын ёроол хүртэл чирсэн юм шүү! Тэдэнтэй тааралдсан үе бол түүний аймшигт туршлагуудын тоо томшгүй жигшүүрт цуглуулгын дотор ч хамгийн муу мөчүүдийн тоонд ордог.
Англи эх
Sunny looked at his Shadows with a scowl. Nightmare, Fiend, Mimic, Slayer, and Vile... those wretches had truly put him through the depths of hell before becoming his Shadows! Encountering them had been among the absolute worst times in his impossibly appalling collection of terrible experiences.
Тиймээс тэд гайхалтай нөхөд гэдэг үнэн ч, яг л ийм аймшигтай, үнэнч мөртлөө түүний сэтгэлд насан туршийн сорви үлдээгээгүй Сүүдрүүд ч байж болох л байсан.
Англи эх
So while it was true that they were wonderful companions, there could have been Shadows just as fearsome and loyal, but who had not left him with permanent mental scars.
Гэгээнтэн, Могой хоёр шиг. Яагаад бүх Сүүдэр энэ хоёр шиг байж болдоггүй юм бэ?
Англи эх
Like Saint and Serpent. Why couldn't every Shadow be like these two?
"Бодоод үзвэл... та нар ёстой нэг хөгийн новшнууд юм аа!"
Англи эх
"Come to think of it... you're actually a bunch of wretched bastards!"
Санни гутарсан янзтай толгой сэгсрэв.
Англи эх
Sunny shook his head in dismay.
Сүүдрүүд ердийнхөөрөө түүний уцаарыг тоосонгүй. Ганцхан Жигшүүрт сэргэх шиг болж, түүн рүү ярсхийн эргэв.
Англи эх
The Shadows ignored his outburst, as they usually did. Only Vile seemed to liven up and turned to him with a grin.
"Новш!"
Англи эх
"Bastard!"
Санни санаа алдаад алгаараа нүүрээ таглав.
Англи эх
Sunny sighed and covered his face with a palm.
"Тийм тийм..."
Англи эх
"Yeah, yeah..."
Хамгийн бага нь хараал урсгахыг сонсоод Бүг хөдөлж, Жигшүүрт рүү үл ялиг сайшаасан янзтай харав. Дараа нь Санни руу эргэж, тамын галын бамбарсхийтэл амьсгаллаа.
Англи эх
Hearing the youngest curse, Fiend shifted and looked at Vile with a hint of approval. Then, he turned to Sunny and breathed out a puff of infernal flame.
Түүний хахир хоолой дээрээс нүргэлэв.
Англи эх
His grating voice resounded from above.
"Хөгийн."
Англи эх
"Wretch."
Санни инээв.
Англи эх
Sunny laughed.
"За, хүлээн зөвшөөрье. Эцсийн эцэст та нар бүгд номхорсон. Энэ олон жилийн догдлол, адал явдлын турш намайг тэвчсэнд баярлалаа... Та нараар л би амьд гарсан шүү, залуусаа. Үнэхээр."
Англи эх
"Well, I'll admit it. You have all come around, eventually. Thank you all for tolerating me for these long years of excitement and adventure... I wouldn't have made it without you, guys. Truly."
Тэр санаа алдав.
Англи эх
He sighed.
"Гэхдээ юм болгон хэзээ нэгэн цагт дуусах ёстой. Тэгэхээр... ингээд боллоо. Та бүхний төгсөх цаг ирлээ. За яахав, ихэнх нь л даа. Би сайн эзэн байсан уу, эсвэл аймшигтай нэг нь уу? Мэдэхгүй ээ. Гэхдээ чадах бүхнээ хийсэн."
Англи эх
"But everything must come to an end sometime. So... this is it. It's time for all of you to graduate. Well, most of you, at least. Was I a good master or a terrible one? I am not sure. But I did my best."
Санни хуучин сайхан цагаа дурсан гунигтайхан инээмсэглэв.
Англи эх
Sunny smiled wistfully, remembering the good old times.
Үнэндээ бол тэр цаг хамгийн аймшигтай нь байсан. Гэсэн ч тэр өдрүүдээ бага зэрэг санаж байв.
Англи эх
Which, really, had been the absolute worst. But still, he missed those days a little.
Ер нь түүний Сүүдрүүдэд гомдоллох юм алга. Тэр бүгдийг нь өсгөж хүмүүжүүлж, өөрийнх нь мөрөөр Дэвшлийн Замаар алхахад тусалсан. Тиймээс өөрөө байхгүй болсон ч... наад зах нь урьдынх шигээ байхгүй болсон ч тэд нэг л өдөр түүнийг дулаахан дурсана гэж найдаж байв.
Англи эх
All in all, his Shadows really had nothing to complain about. He had nurtured all of them, helping them walk the Path of Ascension in his wake. So, he hoped that they would remember him fondly one day, even if he wasn't there anymore... at least not in the same way.
Санни гүнзгий амьсгаа аваад Гэгээнтэн рүү харав.
Англи эх
Sunny inhaled deeply and then looked at Saint.
Хоолой нь намуухан байлаа.
Англи эх
His voice was quiet.
"За тэгвэл. Ажилдаа оръё."
Англи эх
"Alright, then. It's time to get this show on the road."
Төгсгөлд нь хоолой нь үл мэдэг чичирчээ.
Англи эх
At the end, his voice shook slightly.
«Аа... энэ аймаар өвдөнө дээ, тийм биз?»
Англи эх
‘Ah... this is going to hurt terribly, won't it?’
Гэгээнтэн тушаалын дагуу хүний хэмжээтэй болтлоо жижгэрсээр урагш алхахад Саннийн сүүдэр зургаа болон хуваагдаж, хүндэт харуул мэт түүнийг хүрээлэв. Гэгээнтэн ойртож ирээд өмнө нь зогсоход Санни түүнд цонхигорхон инээмсэглэв.
Англи эх
As Saint walked forward at his command, her size changing to that of a human, Sunny's shadow split into six, surrounding him like an honor guard. When Saint approached, standing before him, Sunny offered her a pale smile.
"Бид... хамтдаа их юм үзсэн дээ, тийм ээ?"
Англи эх
"We... have been through a lot together, haven't we?"
Эзэрхэгчид, Титануудтай тулалдаж, давшгүй Хар Зүүднүүдийг ялан дийлж, Зүүдний Орны хамгийн харанхуй булан тохойг нэвтэрч...
Англи эх
Fighting Sovereigns and Titans, conquering impossible Nightmares, delving into the darkest corners of the Dream Realm...
Тэр ч бүү хэл Гэгээнтэн хэсэгхэн хугацаанд түүний сэтгэл зүйч хүртэл байсан шүү дээ.
Англи эх
Hell, Saint had even been his therapist for a short while.
Асуултыг нь сонсоод тэр толгойгоо үл ялиг хазайлгаж, дараа нь аажуухан толгой дохив.
Англи эх
Hearing his question, she tilted her head a little, and then nodded slowly.
Санни хөхрөв.
Англи эх
Sunny chuckled.
"Үргэлжийнх шигээ дуу цөөтэй..."
Англи эх
"As taciturn as ever..."
Тэгээд тэр амьсгалаа гаргаж, гараа өргөв.
Англи эх
With that, he exhaled and then raised his hand.
Тэгээд сүнсний хэлтэрхийг Дурсамж болгон нэхэхдээ хийдэг тэр л хөдөлгөөнөөр өөрийн сүнс рүү гараа сунган, Сүүдрийн Цөмүүдийнхээ нэгийг, бараг арван таван жилийн турш Гэгээнтний өлгий болсон хамгийн анхных нь Цөмийг, атгав.
Англи эх
Then, using the same motion he used when weaving a soul shard into a Memory, he reached into his own soul and grasped one of his Shadow Cores, his very first one, which had served as Saint's cradle for almost fifteen years.
Тэгээд сүнс нь чичрэхийг мэдрэнгээ татлаа.
Англи эх
And feeling his soul tremble, he pulled.
Тасдан сугалав.
Англи эх
He tore it out.
«Аарх!»
Англи эх
‘Aargh!’
Тамын юм шиг өвдөж байлаа.
Англи эх
It hurt like hell.
Гэхдээ хачирхалтай нь, тийм ч аймшигтай биш байв, наад зах нь шинэ Сүүдрийн Цөм төрөхөд мэдрэгддэг өвдөлтөөс дор биш.
Англи эх
But also, strangely, it wasn't that bad, no worse than the pain of a new Shadow Core being born, at least.
Санни Мордретийг Тусгалуудаа бүтээх юм уу Гажилтад бохирдсон цөмүүдээ цэвэрлэхдээ үүнтэй төстэй зүйл хийхийг харж байсан ч өөрөө хэзээ ч хийж чаддаггүй байв, Сүүдрийн Нэхээсийг олох хүртлээ.
Англи эх
Sunny had seen Mordret doing something similar to create his Reflections or purge cores that were tainted by Corruption, but had never been able to do it himself, until Shadow Weave, that was.
Мэдээж энэ үйл явц нь Сүүдрийн Цөмийг сүнснээсээ зүгээр сугалаад зогсохгүй. Санни одоо яаж урагшлахаа зөнгөөрөө ойлгодог болсон бөгөөд түүний оршихуйн суурь хамаагүй чадвартай, уян хатан болсон нь энэ бүхнийг боломжтой болгожээ.
Англи эх
Of course, there was more to the process than simply tearing the Shadow Core out of his soul. Sunny possessed an instinctual understanding of how to proceed now, and the foundation of his being had become far more capable and malleable, thus allowing the whole thing.
Гэсэн ч Сүүдрийн Цөмийг сүнснээсээ устгалгүйгээр хэрхэн салгахыг олж мэдэхийн тулд түүнд хэдэн сарын тарчлаантай туршилт шаардагдсан юм. Харин сүнс нь Сүнсний Нэхээсээр бэхжсэн тул тийм ч их гэмтээгүй.
Англи эх
Still, it had taken him months of torturous experimentation to figure out how to remove a Shadow Core from his soul without destroying it. His soul, meanwhile, was not damaged terribly due to being enhanced by Soul Weave.
Гэвч Сүүдрийн Цөмийг салгах нь үйл явцын тал нь л байв. Одоо тэр түүнийг Гэгээнтний сүнсэнд, эс бөгөөс түүнд сүнсний оронд үйлчилдэг сүүдэрт нь, суулгах ёстой.
Англи эх
But removing a Shadow Core was only half of the process. Now, he had to embed it into Saint's soul, or rather, into the shadow that served her as one.
Үүнийг Санни хэзээ ч оролдож байгаагүй. Үнэн мөнийг шалгах цаг ирлээ.
Англи эх
That, Sunny had never attempted before. This was the moment of truth.
Тэр үл ялиг нүүр барайлган урагш гараа сунгаж, шидтэний асар их туршлагаа ашиглан Сүүдрийн Цөмийг Гэгээнтний цээжинд болгоомжтойгоор суулгав.
Англи эх
Grimacing slightly, he reached forward and drew on his vast experience as a sorcerer to carefully embed the Shadow Core into Saint's chest.
Гэвч...
Англи эх
However...
Санаа зовох хэрэггүй байжээ. Түүний цөм Гэгээнтний оршихуйн харанхуй гүнд орох агшинд Гэгээнтний дотор нэг юм түүний оршихуйд хариу өгөх шиг болов.
Англи эх
He did not have to worry. Once his core entered the dark depths of her being, it was as if something within Saint responded to its presence.
Тэгээд түүний нүдэн дээр гайхамшигт хувирал өрнөв.
Англи эх
And then, a wondrous transformation took place in front of his eyes.
Энэ зуур Шившлэг түүний чихэнд шивнэв...
Англи эх
As it did, the Spell whispered into his ear...
[Та нэг Сүүдрээ алдлаа.]
Англи эх
[You have lost a Shadow.]
Сэтгэгдлүүд
3151-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…