Сүүдрийн дурсамжинд Найдварын Жүжгийн Ордон бол аймшигт газар байв.
Англи эх
In Shadow's memories, the Theater of Hope was a ghastly place.
Түүний олон амьдрал энд төгсгөл болсон юм. Заримд нь тэрбээр талбайн доорх торонд хүнд шархандаа нэрвэгдэн үхэж, заримд нь цусан улаан тавцан дээр нь амь үрэгдэж байв. Түүний цус болон галзуурсан олны баясгалан энэхүү агуу тулааны цэнгэлдэхийн ид шидийг тэжээдэг байсан тул тэрбээр үүнийг харгис, хорон муу шид гэж боддог байлаа. Харин Найдварын Жүжгийн Ордныг анхны төрхөөрөө нь харсан одоо л өөрийгөө эндүүрч байснаа ухаарав.
Англи эх
Many of his lives had ended here, some succumbing to terrible wounds in the cages below the arena, some on its blood-red surface. His blood and the jubilation of the frenzied crowd fueled the sorcery of the great coliseum, so he had assumed that it was a sinister and malevolent kind of magic. However, now that he had witnessed the Theater of Hope in its original state, he realized that he was wrong.
Хүслийн Адын бүтээсэн ид шидийг тэжээдэг зүйл нь торонд хоригдсон боолуудын үхэл ч биш, тэдний цус ч биш байжээ. Харин үзэгчид байв.
Англи эх
It wasn't the deaths of caged slaves that fueled the sorcery that the Demon of Desire had created, and neither was it their blood. Instead, it was the spectators.
Тодруулбал, тэдний сэтгэл хөдлөл.
Англи эх
Their emotions, to be precise.
Жүжгийг ажиглан суухдаа Сүүдэр Найдварын тулааны цэнгэлдэхийн цагаан чулуунд сийлсэн асар том рунуудаар сүнсний шимийн хүчит урсгал гүйж байхыг харав. Тэр сүнсний шимийн эх үүсвэр нь баясан догдлох олон түмэн байлаа. Үзэгчид хэдий чинээ догдолж, сэтгэл нь хөөрнө, шим төдий чинээ их болно. Найрал дууны аялгуу, жүжигчдийн хүчирхэг дуу хоолойд татагдан автсан тэд жүжгийн ордныг тэжээж байв.
Англи эх
As Shadow observed the play, he saw torrents of soul essence flowing through the vast runes carved into the white stone of Hope's coliseum. The source of that soul essence was the jubilant crowd, the more excited and exhilarated the audience members were, the more essence there was. Enthralled by the singing of the chorus and the powerful voices of the actors, they fueled the theater.
Гэхдээ тэд өөрсдийн сүнсний шимээр тэжээгээгүй юм. Яаж гэдгийг Сүүдэр мэдэхгүй ч тэдний сэтгэл хөдлөл өөрөө ид шидийн хүч болон хувирч байлаа... үнэхээр л дэймоны нэгэнд зохих шид.
Англи эх
However, they did not fuel it with their own soul essence. Shadow did not know how, but it was their emotions themselves that were transformed into mystical energy... truly, a sorcery worthy of one of the daemons.
Сүнсний шимийн эх сурвалж сонирхолтой байлаа. Гэхдээ энэ асар том Домын зорилго нь хамаагүй илүү сонирхолтой байв. Сүүдэр тэнгэрлэг шидийн нууцыг тайлах хэмжээний хүч чадал, мэдлэггүй ч, түүний гол зорилгыг ойролцоогоор ухаж ойлгож чадсан юм.
Англи эх
The source of the soul essence was interesting. Far more interesting, however, was the target of the vast enchantment. Shadow was not powerful or knowledgeable enough to discern the secrets of divine sorcery, but he did manage to glean its core purpose.
Хүчит Домын бага хэсэг нь агуу жүжгийн ордон руу эргэн урсаж, олны таашаалыг улам өдөөн, сэтгэл татам тоглолтын энгийн хүчинд тэднийг илүү автамтгай болгож байв.
Англи эх
The smaller measure of the powerful enchantment was channeled back into the great theater, enhancing the enjoyment of the crowd, making it more susceptible to the mundane power of the engaging performance.
Харин хамаагүй их хэсэг нь Найдварын Хаант Улсын гүн рүү шууд урсан, түүнийг тэтгэж байлаа. Тэр тэтгэлэг яг ямар хэлбэртэй байгааг Сүүдэр сайн мэдэхгүй ч Найдварын Жүжгийн Ордон энэ нутгийг тэтгэн хамгаалж байгаа гэдэгт эргэлзсэнгүй.
Англи эх
A far greater measure, however, was channeled directly into the depths of the Kingdom of Hope, nourishing it. Shadow was not sure what exact form that nourishment took, but he was certain that the Theater of Hope was nurturing and protecting this land.
Нэлээд овсгоотой шийдэл байв.
Англи эх
It was rather ingenious.
Хүслийн Адын гарт агуу жүжгийн ордон бол түүний хаант улсын ард түмэнд тус болох баяр баясгалант, энэрэнгүй хүч байлаа.
Англи эх
In the hands of the Demon of Desire, the great theater was a joyous and benevolent force that benefitted the people of her kingdom.
Харин түүний дараа ирэх хүмүүсийн гарт... энэ нь Дайны цусанд будагдсан тахилын ширээ, аймшигт Улаан Тулааны Цэнгэлдэх болон хувирах аж. Улаан Тулааны Цэнгэлдэх хүмүүст ямар ч тус болдоггүй байсан гэсэн үг биш л дээ. Ердөө түүний хүч ирээдүйн эзнийхээ гарт хамаагүй хорон санаат зорилгод үйлчлэх болно гэсэн үг.
Англи эх
In the hands of those who would come after her... it would become the monstrous Red Colosseum, a blood-soaked altar of War. Which was not to say that the Red Colosseum did not benefit people. It was just that its power would serve a far more malevolent purpose in the hands of its future owner.
"Гайхалтай байсан биз?"
Англи эх
"That was great, wasn't it?"
Ядаж Ноктис сэтгэл хангалуун байгаа бололтой.
Англи эх
Noctis seemed satisfied, at least.
"Соёл гэдэг чинь энэ шүү дээ... ах, хувцас хунар нь, яруу найраг нь! Үгээр хэлэхийн аргагүй."
Англи эх
"Now that's culture... ah, the costumes, the poetry! Simply marvelous."
Залуу Гэтэлсэн ихээр инээмсэглэв.
Англи эх
The young Transcendent grinned.
"Намайг дүрслэхэд хэрэглэсэн баг нь хангалттай царайлаг биш байсан ч гэсэн! Яах вэ дээ. Миний сүрлэг төрхийг дүрсэлж чадах урчууд энэ хорвоод байдаг юм болов уу?"
Англи эх
"Even if the mask they used to portray me is not nearly handsome enough! But, oh well. Is there even an artisan in the world who can capture my dashing visage?"
Снаггл түүн рүү хажуу тийш нь ширтэв.
Англи эх
Snuggle gave him a sideways glance.
"Чиний бардамналыг дүрсэлж чадах жүжигчин энэ хорвоод байдаг болов уу гэдэг нь илүү зөв асуулт байх даа..."
Англи эх
"The better question is if there is an actor in the world who can portray your vanity..."
Сүүдэр үл мэдэг инээмсэглэсэн ч тэднийг хагас чих тавин л сонсож байлаа. Агуу жүжгийн ордноос гарахдаа тэрбээр түүний өө сэвгүй цагаан хэрмийг харахаас өөрийгөө барьж чадсангүй.
Англи эх
Shadow smiled faintly, but he was only listening to them half-heartedly. As they left the great theater, he could not help but look at its pristine white walls.
Дурсамж нь дахин хөдөлж, тэрбээр түүнийг эсэргүүцэх хүчгүйгээ мэдэрлээ.
Англи эх
Once again, his memories were stirring, and he felt powerless to resist them.
Тэр өнгөрсөн амьдралынхаа нэгийг санав. Улаан өнгөөр будагдсан, ширүүн, тууштай амьдрал.
Англи эх
He remembered one of his past lives, a fierce and defiant life painted in shades of red.
Тэр амьдралдаа... тэрбээр хэн ч хайрлаагүй нэгэн охин байжээ.
Англи эх
In that life... he was a girl whom nobody loved.
Тэр баян хотын ядуусын хороолонд төржээ. Эцэг нь нэр өгөх ч сэтгэлгүй, харанхуй гудамжаар алга болсон. Эх нь түүнийг дарамт гэж үзэн бохир гудамжинд хаяад явжээ. Түүнийг харсан хүмүүс зөвхөн бухимдал, уур хилэнгээр дүүрэн байв. Тэр цаг үеэс түүнд өлсгөлөн, ганцаардал... бас жигшил л санагддаг байлаа.
Англи эх
She was born in the slums of a prosperous city. Her father did not care enough to name her, vanishing into the dark alleys. Her mother saw her as a burden and abandoned her on the dirty streets. The people who saw her were only full of irritation and anger. From those times, all she remembered was hunger and loneliness... and scorn.
Аз болоход, тэрээр энэ нутагт ховор өнгийн үстэй төржээ. Улаан үстэй өнчин охидыг ихэвчлэн эртний эмэгтэй дайчдын нэгэн тушаалд даатгадаг байсан бөгөөд түүний үс туулайн бөөр шиг хүрэн өнгөтэй байсан ч хэн нэгэн нь «ойролцоо л юм» гэж шийджээ. Ингээд түүнийг гудамжинд өлсөж, хөлдөж үхүүлэхийн оронд сүмд авчирчээ. Дайчин гэж юу болохыг, бурхад хэн болохыг ойлгоход тэр дэндүү бага байлаа. Түүний мэдэх ганц зүйл бол сүмд дулаахан, том хүмүүс нь үнэгүй хоол өгдөг гэдэг л байв.
Англи эх
Luckily, she was born with hair of a color that was unusual in these parts. Orphaned girls with red hair were often entrusted to an ancient order of female warriors, and while her hair was chestnut, someone decided that it was close enough. So, she was brought to a temple instead of starving or freezing to death on the streets. She was too young to understand what a warrior was or who the gods were, all she knew was that she was warm in the temple, and the adults gave her food for free.
Сүмд тэр ганцаараа байхаа больсон. Бүр нэр хүртэл өгчээ.
Англи эх
In the temple, she was not alone anymore. She was even given a name.
Сүм дэх амьдрал амаргүй байв. Тахилч бүсгүйчүүдийн өргөж авсан охид хүнд хэцүү сургуулилт, нарийн боловсрол эзэмшдэг байлаа. Ирээдүйтэй нь харагдсан охидод илүү анхаарал хандуулж, хүрэлцээгүй нь сүмийн боол болж өсөх, эсвэл хөөгдөх хувьтай байв.
Англи эх
Life in the temple was not easy. The girls adopted by the priestesses underwent grueling training and thorough education. Those who showed promise were given more attention; those who fell short were raised to be temple slaves or cast out.
Зарим нь үхсэн.
Англи эх
Some died.
Тэр үхэхийг хүсээгүй ч боол болохыг төдийлөн тоосонгүй. Бүр дайчин болох зохисгүйд тооцогдсон охид хамаагүй хялбар амьдардаг байлаа... гэвч тэр хэн хүнээс илүү хичээн сургуулилсаар байв.
Англи эх
She did not want to die, but she did not mind becoming a slave. If anything, the girls who had been deemed unworthy of becoming warriors led a much easier life... and yet, she trained harder than anyone else.
Учир нь тодорхой ойлгоогүй ч тэр анхаарал хүсэж байсан юм. Түүн шиг өнчин олон байсан ч тэднийг сургадаг тахилч бүсгүйчүүд цөөхөн байлаа. Тэдний цаг бол олж авахад бэрх эрдэнэ байв.
Англи эх
That was because, even if she did not understand it clearly, she wanted attention. There were many orphans like her, after all, but only a few priestesses who trained them. Their time was a treasure that was difficult to win.
Анхаарал гэдэг хайр биш ч тэр үед тэр ялгааг нь ойлгодоггүй байлаа. Анхаарал хоосон амттай байсан ч тэр түүнийг хүссээр байв. Тиймээс тэр шилдэг нь болохыг хичээжээ. Тэр сүмийн охидын дундаас хамгийн хүчтэй нь ч, хамгийн хурдан нь ч биш байлаа. Хамгийн ухаалаг нь ч биш... гэвч түүнийг бусдаас ялгах ганц зүйл байв. Тэр хэзээ ч бууж өгдөггүй байлаа.
Англи эх
Attention was not love, but back then, she did not understand the difference. Even if the former tasted hollow, she wanted it all the same. And so, she strived to be the best. She wasn't the strongest among the girls in the temple, and she wasn't the fastest. She wasn't even the smartest... but there was one thing that separated her from the rest. It was that she never gave up.
Хичнээн өвдөж шаналсан ч, хичнээн хэцүү байсан ч тэр үргэлж урагшилсаар байв. Унах бүртээ босож ирдэг байв. Хөхөрсөн шарх, шарзлагдсан алгаа, цусны толбыг тэвчсэн. Нэг нэг алхмаар урагшилсаар байлаа.
Англи эх
No matter how painful or difficult, she always pushed forward. Every time she fell, she got up. She endured the bruises, the callouses, the bloodstains. She walked forward, one step at a time.
Хэсэг хугацааны дараа тэр илүү хүчтэй, хурдан, ухаалаг болов. Сургуулилтын талбай дээрх охидын тоо цөөрөх тусам түүний тууштай зүтгэл огтхон ч суларсангүй. Удалгүй тэдний хэн нь ч түүнийг ялж чадахгүй болсон... тийм ч учраас тэд бусад бүх хүний адил түүнд хүйтэн хандах болжээ.
Англи эх
After a while, she grew stronger, faster, and smarter. As the number of girls on the training field dwindled, her dedication never waned. Soon enough, none of them could defeat her... and that was why they treated her coldly, just like everyone else had.
Гэвч түүнд авьяас байсан бололтой.
Англи эх
But she had talent, it seemed.
Үнэндээ түүний авьяас аймшигтай гэмээр байв.
Англи эх
In fact, her talent was monstrous.
Арван настайдаа тэр анхны Араатнаа алав.
Англи эх
At ten, she slew her first Beast.
Арван хоёртоо сүнсний шимийг мэдрэхэд суралцав.
Англи эх
At twelve, she learned how to sense soul essence.
Арван дөрөвтөө Сэрэв.
Англи эх
At fourteen, she Awakened.
Арван зургаатайдаа, залуу насны эрч хүч, эмзэг гоо үзэсгэлэнгээр дүүрэн тэрбээр Төрхөө нээжээ. Сүм дэх Сэрсэн тахилч бүсгүйчүүдийн хэн нь ч түүнийг ялж чадахаа больсон юм.
Англи эх
At sixteen, full of vitality and delicate beauty of youth, she unsealed her Aspect. None of the Awakened priestesses in the temple could defeat her anymore.
Тэр үед л бүх зүйл өөрчлөгдөв. Урьд нь хүйтэн, хөндий байсан тахилч бүсгүйчүүд аажмаар түүнд дулаан, энхрийгээр хандах болжээ. Үргэлж дайсагнан, нөхөрсөг бус ханддаг байсан сурагч нөхөд нь гэнэт эелдэг, анхааралтай болов.
Англи эх
That was when everything changed. The priestesses who had been cold and distant before slowly started to treat her with warmth and affection. Her fellow disciples, who had always been hostile and unfriendly, were suddenly nice and attentive.
Тэр аз жаргалтай байлаа...
Англи эх
She was happy...
Хэсэгхэн хугацаанд.
Англи эх
For a while.
Гэвч дараа нь байдал муу тийшээ эргэж эхлэв.
Англи эх
But then, things began to turn for the worse.
Тахилч бүсгүйчүүд түүнийг хэзээ ч ганцааранг нь орхидоггүй, хэн нь түүнтэй цагийг өнгөрөөх вэ гэдгээс болж хоорондоо байнга маргалддаг болов. Түүний үргэлж хүсэн мөрөөддөг байсан тэдний анхаарал амттай байхын оронд дарамт болон хувирчээ.
Англи эх
The priestesses never left her alone, often quarreling among each other about who would spend time with her. Their attention, which she had always desired, became burdensome instead of sweet.
Бусад залуу сурагчид бүр ч дор байв. Тэдний харц, инээмсэглэл, дуу хоолой... бүгд түүнийг түгшээж эхэлжээ. Тэд хэтэрхий ширүүн, хэтэрхий өмчлөх хандлагатай байлаа.
Англи эх
The other young disciples were worse. Their eyes, their smiles, their voices... all of it began to unnerve her. They were too intense, too possessive.
Бараг л солиорол шиг.
Англи эх
Almost obsessed.
Удалгүй цус асгарав.
Англи эх
It wasn't long before blood was spilled.
Ингэж л тэр Согогоо олж мэдсэн юм. Харгис, гашуун Согогоо.
Англи эх
That was how she discovered her Flaw, her cruel, bitter Flaw.
Хүмүүс түүнд хайргүй байж чаддаггүй байлаа.
Англи эх
It was that people could not help but love her.
Түүнтэй хэдий чинээ удаан цагийг өнгөрөөнө, тэдний хайр төдий чинээ өсөж, түүнээс хэзээ ч салахгүй байхыг улам ихээр хүснэ.
Англи эх
The more time they spent with her, the greater their love became, the more they desired to never be apart from her.
Үргэлж түүнтэй хамт байх... түүнийг эзэмших. Тэр тэмүүлэл эцэстээ тэднийг галзууруулдаг байв. Зарим нь удаан тэсэж, зарим нь бараг тэр дороо бууж өгдөг. Гэвч эцэст нь бүгд л автдаг байлаа.
Англи эх
To always be with her... to possess her. That longing eventually drove them mad. Some lasted longer, while some surrendered almost immediately. But in the end, they all succumbed.
Энэ нь сүмд нэлээд их төвөг учруулсныг хэлэх ч илүүц биз.
Англи эх
Needless to say, that caused quite a problem for the temple.
...Арван долоотойд нь түүнийг дайнд илгээжээ.
Англи эх
...At seventeen, she was sent to war.
Тангараг өргөн жинхэнэ Дайны Бүсгүй болсон тэрбээр Дайны Бурхны тахилч бүсгүйн хувиар тулааны талбарт оров. Тулааны талбар дээр бүх зүйл илүү хялбар байлаа, учир нь түүнд дурлаж автах хүртэл удаан амьд үлддэг хүн байсангүй. Тэнд цус байв, тасарсан бие махбод байв, зовлон шаналал, үхлийн хашгираан байв. Ээжийгээ дуудах залуу цэргүүд байлаа.
Англи эх
Now a true War Maiden, having given the oath, she entered the battlefield as a priestess of War God. Things were easier on the battlefield, because no one lived long enough to become infatuated with her. There was blood, there were torn bodies, there were screams of agony and death. There were young soldiers calling for their mothers.
Тэр дуудсангүй, учир нь өөрийнхөө ээжийг санадаггүй байв.
Англи эх
She did not call, because she did not remember hers.
Түүний ертөнц улаанаар будагдав.
Англи эх
Her world became painted red.
Түүнийг огтолж, нүдэж, бяцалж байв. Хурц ирэнд цоологдож, хурц сарвуунд урагдаж байлаа. Шороонд унаж, хүүрийн овоон дундаас босож ирдэг байв. Аймшиг, гуниг гашуудал, ялалтыг мэдэрч сурав.
Англи эх
She was cut, battered, and broken. She was pierced by sharp blades and mauled by sharp claws. She fell into dirt and rose from piles of bodies. She learned horror, sorrow, and triumph.
Тэгээд хэзээ ч бууж өгсөнгүй.
Англи эх
And she never gave up.
Дайснууд нь үхэв. Нөхөд нь ч бас үхэв. Амьд үлдсэн хүмүүсээс нь... тэр холхон байдаг байлаа, эс тэгвэл тэд аажмаар түүнд автах болно гэдгийг мэдэж байсан юм.
Англи эх
Her enemies died. Her comrades died, as well. Those who survived... she kept a distance from them, knowing that they would slowly become enthralled otherwise.
Тэр ганцаардмал байв.
Англи эх
She was lonely.
Нэг дайн дуусч, нөгөө нь эхлэв. Тэр нэг тулааны талбараас нөгөөд хөндлөн гулд явж, ялагдалгүй, улам хүчирхэгжиж байлаа. Улам аймшигтай болж байлаа. Аажмаар алдар нэр нь түгж, хүмүүс түүнийг эрж хайх болжээ. Гоо үзэсгэлэнгээс нь биш, хүч чадлаас нь болж. Өөрсдийнх нь төлөө тулалдуулахыг хүссэндээ. Гэвч тэдний анхаарал, хүсэл тэмүүлэлд умбан байсан ч тэр харийнх мэт л санагдсаар байв. Түүнийг бусад бүх хүнээс үл үзэгдэх хана тусгаарлаж байлаа.
Англи эх
One war ended, and another started. She traveled from one battlefield to another, undefeated, growing stronger. Growing fearsome. Slowly, her fame spread, and people began to seek her out, not because of her beauty, but because of her strength. Because they wanted her to fight for them. But even bathed in their attention, in their desire, she still felt alienated. There was an invisible wall between her and everyone else.
Аян замд нь түүнийг дагалдах ганцхан оршихуй байв.
Англи эх
In her journeys, there was only one being who kept her company.
Түүний хэзээ ч орхиж явах шаардлагагүй, хэзээ ч үхдэггүй ганцхан оршихуй.
Англи эх
There was only one being whom she never had to abandon, and who never died.
Үргэлж түүний дэргэд байдаг.
Англи эх
Who was always by her side.
Тэр бол түүний дарь эх... Дайны Дарь Эх байлаа.
Англи эх
It was her goddess... the Goddess of War.
Эцэст нь хорин нас хүрэхдээ тэр нэгэн энгийн үнэнийг ухаарав.
Англи эх
Finally, turning twenty, she realized a simple truth.
Дайны Бурхан бол түүний эх, эгч, бас хань нөхөр нь гэдгийг.
Англи эх
It was that War God was her mother, her sister, and her companion.
Дайны Бурхан оршин байгаа цагт тэр хэзээ ч ганцаардахгүй.
Англи эх
For as long as War God existed, she would never be alone.
Түүнийг үргэлж хайрлах болно.
Англи эх
She would always be loved.
Сэтгэгдлүүд
3212-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…