Кастер хэсэг зуур дуугүй зогссоны эцэст Час Улаан Аймшгийн галзуурсан мэт лугших гэрэл өөд тайван харав. Тэгснээ толгойгоо гудайлган, зуусан шүдээ дамжуулан амьсгаа гаргалаа.
Англи эх
Caster remained silent for a while, then calmly looked up, at the furiously pulsating radiance of the Crimson Terror's light. Finally, he lowered his head and exhaled through gritted teeth.
"Замаас зайл, Санни."
Англи эх
"Out of my way, Sunny."
Санни хэд нүд цавчлаад, ямар ч наргиангүй өнгөөр:
Англи эх
Sunny blinked a couple of times, then said in a humorless tone:
"Эс тэгвэл яах юм?"
Англи эх
"Or what?"
Өв Залгамжлагч нүүрээ мурийлган, түүн рүү гунигтай ширтэв. Царай нь хорсол гомдлоор дүүрэн байлаа.
Англи эх
The Legacy grimaced and stared at him darkly, his face full of resentment.
"Чи, чиний энэ балмад зан хоёроос чинь би үнэхээр залхлаа. Чи яагаад заавал бүгдийг сүйтгэх ёстой гэж? Яагаад байх ёстой газраа мэдэж болдоггүй юм бэ?"
Англи эх
"I am so tired of you and your insolence. Why must you always ruin everything? Why can't you just know your place?"
Кастер гоо сайхан жиань сэлмээ дуудан гаргаж, толгой сэгсрэв:
Англи эх
Summoning his beautiful jian, Caster shook his head and said:
"Амиа хайрлавал үүнд бүү оролц. Энэ бол миний чамд өгөх сүүлчийн боломж."
Англи эх
"Stay out of this if you value your life. This is the last chance I am going to give you."
Санни хөдөлсөнгүй, залуу руу чимээгүй ширтсээр. Сэтгэл түгшээм хар багийн нүдний нүхэнд харанхуйгаас өөр юу ч харагдсангүй. Хэсэг хором өнгөрсний дараа багийн цаанаас түүний хоолой хачин хөндий цуурайтав:
Англи эх
Sunny did not move, watching the young man silently. There was nothing but darkness in the eyes of the disturbing black mask. A few moments later, his voice resounded from behind it, strangely hollow:
"...Байх ёстой газраа мэд гэнэ ээ? Чиний нүдээр бол миний байх ёстой газар хаана юм? А, Кастер?"
Англи эх
"...Know my place? What is my place, in your eyes? Huh, Caster?"
Өв Залгамжлагч үл ялиг инээмсэглээд, баримт хэлж буй мэт энгийнээр:
Англи эх
The Legacy smiled slightly and then said naturally, as though stating a fact:
"Чамаас дээр хүмүүсийн нүднээс хол, бусад эрлийзүүдийн дунд. Өөр хаана байх юм бэ?"
Англи эх
"Out of the sight of those better than you, with the rest of the mongrels. What else?"
Санни үл мэдэг хөдөлж орхив. Тэр дуугарахдаа гэнэт санаа зоволтгүй, найрсаг өнгө аяс гаргалаа:
Англи эх
Sunny shifted slightly. When he spoke, his tone was unexpectedly carefree and friendly:
"Аа, яг ийм хариулт хүлээгээгүй юм байна. За, яахав дээ. Гэхдээ эхлэхээсээ өмнө чамаас нэг юм асууж болох уу?"
Англи эх
"Ah, not exactly what I expected to hear. Well, never mind. Before we do this, though, can I ask you one question?"
Кастер архирав.
Англи эх
Caster snarled.
"Асуу л даа. Болно."
Англи эх
"Sure. Go ahead."
Энэ асуулт Саннигийн сэтгэлийг удаан хугацаанд дарамталж байсан юм.
Англи эх
This was something that had been pressing on Sunny's mind for a long time.
"Чи яагаад Нефисийг алахыг хүсээд байгаа юм бэ? Амиа ч эрсдэлд оруулахад бэлэн байх тийм чухал юу байгаа юм?"
Англи эх
"Why do you want to kill Nephis? What is so important that you are even willing to risk your life?"
Өв Залгамжлагч түүн рүү хүнд харцаар харав. Хэсэг хором өнгөрсний дараа тэр хачин өнгөөр хэлэв:
Англи эх
The Legacy looked at him with heavy eyes. After a few moments, he said in a strange tone:
"Энэ бол чам шиг новшийн хэзээ ч ойлгохгүй зүйл. Та нар шиг амьтдын санаа тавьдаг ганц зүйл бол амьд үлдэх. Үүрэг. Үнэнч байдал. Нэр төр. Энэ бол чам шиг хүмүүсийн огт мэдэхгүй үгс."
Англи эх
"This is not something that you, scum, will ever understand. Survival is all you creatures care about. Duty. Loyalty. Honor. Those are the words the likes of you know nothing about.
Тиймээс би чамд ч гэсэн ойлгоход амархан байхаар хэлье.
Англи эх
So I will put it in a way that will be easy even for you to comprehend."
Тэр түүнийг хурц харцаараа цоо ширтэж, үг бүрийг нь нуранги мэт буулгав:
Англи эх
He pierced him with an intense gaze and said, each word falling like an avalanche:
"Мөнх Дөлийг устгах ёстой."
Англи эх
"The Immortal Flame must be destroyed."
Тэгээд хоолой нь зайлшгүй хувь тавилан мэт гүнзгий цуурайтан, Кастер нэмж хэлэв:
Англи эх
And then, his voice ringing with profound inevitability, Caster added:
"...Энэ бол Эзэн Хаадын хүсэл."
Англи эх
"...This is the will of the Sovereigns."
Санни энэхүү тунхаглалын сүрлэг уур амьсгалд автсаар хэсэг зуур түүн рүү ширтэв.
Англи эх
Sunny stared at him for a bit, engrossed in the solemn atmosphere of this proclamation.
Хэдэн секундын дараа тэр чин сэтгэлээсээ төөрөлдсөн өнгөөр асуулаа:
Англи эх
A few seconds later, in a sincerely confused tone, he asked:
"Өө… хэн гэнэ ээ?"
Англи эх
"Uh… who?"
Кастерийн нүд томорчээ. Тэр Санни руу гайхаж балмагдсан царайгаар харж, итгэж ядан толгой сэгсрэв.
Англи эх
Caster's eyes widened. He looked at Sunny with a dumbfounded expression, then shook his head in disbelief.
"Хүлээгээрэй… чи… чи үнэхээр мэдэхгүй гэж үү? Тэр чамд юу ч хэлээгүй юм уу?"
Англи эх
"Wait… you… you really don't know? She didn't tell you anything?"
Санни шилээ маажив.
Англи эх
Sunny scratched the back of his head.
"...Мэдээж хэлсэн биз дээ? Үнэндээ чиний юу яриад байгааг би яг сайн мэдэж байна. Надад бүгдийг нь хэлсэн. Энэ сэдвээр надаас илүү мэддэг хүн байхгүй, үнэн шүү."
Англи эх
"...Of course she did? Actually, I know exactly what you're talking about. I've been told everything. No one knows more than me on this topic, really."
Өв Залгамжлагч түүн рүү хэсэг хором ширтэж байснаа гэнэт толгойгоо гэдийлгэн чангаар инээд алдав.
Англи эх
The Legacy stared at him for a few moments, then suddenly threw his head back and laughed out loud.
"Эрлийз минь… чи хэнд зүтгэж байгаагаа ч мэдэхгүй юм байна шүү дээ! Амьдарч буй ертөнцөө хэн захирдгийг ч мэдэхгүй. Чам шиг өтөнд юунд нь амьсгаагаа үрээд байгаа юм бол доо, би?"
Англи эх
"Mongrel… you don't even know who you serve! You don't even know who rules the world you live in. Why am I even wasting my breath talking to a worm like you?"
Санни толгойгоо хазайлгаад, зэмлэсэн өнгөөр:
Англи эх
Sunny tilted his head, then said in a reproachful tone:
"Ай. Зүрхэнд хадагдчихлаа шүү."
Англи эх
"Ouch. That stings."
Кастер гунигтай инээмсэглээд, сэлмээ өргөв.
Англи эх
Caster smiled darkly, then raised his sword.
"Боллоо! Чамтай ойлголцох гэж оролдохоо больлоо, тэнэг минь. Чамайг сүүдэрт сэмхэн шургалан, бүдүүлэг тоглоомуудаа тоглохыг чинь би хангалттай удаан тэвчлээ. Чамаас салах шалтгаан байгаагүй болохоор л амьд үлдээсэн юм. Юу вэ, чи… чи гэж! Намайг ялж чадна гэж бодож байна уу?"
Англи эх
"Enough of this! I'm done trying to reason with you, fool. I have allowed you to sculk in the shadows, playing your vulgar games, for long enough. I only permitted you to live because there was no reason to get rid of you. What, do you think that you… you! Can defeat me?
Өчүүхэн заль мэх, нууцууд чинь жинхэнэ Өв Залгамжлагчийн эсрэг боломж олгоно гэж үү? Сэтгэлээр унагасанд уучлаарай, гэхдээ би тэднийг чинь аль эрт тайлчихсан.
Англи эх
That your little schemes and secrets will give you a chance against a true Legacy? Sorry to disappoint, but I figured them out a long time ago."
Санни хэсэг зуур чимээгүй байснаа хайхрамжгүй өнгөөр асуув:
Англи эх
Sunny remained silent for a bit and then asked in an indifferent tone:
"Тийм үү? Хэлээдхээч. Миний нууцууд яг юу юм бэ?"
Англи эх
"Oh yeah? Do tell. What are my secrets, exactly?"
Өв Залгамжлагч ярзайв:
Англи эх
The Legacy grinned:
"Чи хүчээ нууж, сул дорой дүр эсгэдэг. Хүн болгонд утгагүй үлгэр ярьж, бүгдийг чамайг солиотой гэж бодуулдаг. Эхэндээ би ч гэсэн чамайг ухаанаасаа салсан гэж бодсон. Гэтэл анхаарал тавьж эхэлмэгц бүх юм илхэн болсон. Байнгын төөрөгдүүлэлт, эрүүл саруул хүн хэзээ ч итгэхгүй бардам сагсуу үгс, галзуугийн жүжиг… энэ чинь чиний Согог биз дээ?"
Англи эх
"You hide your strength and pretend to be weak. You go around telling ridiculous tales, making everyone think that you are a lunatic. At first, I thought that you have lost your mind, too. But once I started paying attention, it was so obvious. The constant misdirections, the obnoxious bragging that no sane person would ever believe, the crazy act… this is your Flaw, isn't it?"
Санни чангарахад Кастер ялгуусан байртай инээмсэглэн хэлэв:
Англи эх
As Sunny tensed, Caster smiled triumphantly and said:
"...Чи хүсэлгүй байсан ч худал хэлэхээс аргагүй болдог. Энэ хэв маягийг хэн ч анзаарахгүй гэж үнэхээр бодсон юм уу? Бүр тэр шүтээн найзыгаа хахуульдаж, бүгдийг төөрөгдүүлэх гэж оролдуулсан. Өрөвдөлтэй оролдлого. Хэн нэг нь үүнд итгэнэ гэж хүлээж байсан юм уу?"
Англи эх
"...You are compelled to lie against your will. Did you really think that no one would see the pattern? You even bribed that idol friend of yours to try and mislead everyone. A pathetic attempt. Were you expecting that anyone would buy it?"
Санни түүн рүү хэсэг хором ширтэж байснаа тэсэлгүй инээд алдав.
Англи эх
Sunny stared at him for a few moments, and then exploded with laughter.
"Аа, новш. Барьчихлаа шүү! Тийм ээ, чи зөв. Энэ бол миний Согог. Эрүүл саруул хүн ийм балай худлыг хаа сайгүй яриад явах уу даа?!"
Англи эх
"Ah, crap. You got me! Yes, you are right. This is my Flaw. What sane person would go around telling such outrageous lies?!"
Тэгснээ тэр Кастерийг алуурчин харцаар цоо ширтэн хэлэв:
Англи эх
Then, he pierced Caster with a murderous gaze and said:
"...Харамсалтай нь энэ талаар би ашиггүй байдалд байгаа бололтой. Чиний Согог юу болохыг огт мэдэхгүй байгаа минь ямар харамсалтай вэ, тийм ээ? Үүнийг ч бас аль эрт тайлчихаагүй минь."
Англи эх
"...Sadly, it seems that I am at a disadvantage in that regard. It is such a shame that I have no idea what your Flaw is, huh? That I haven't figured it out a long time ago, too."
Кастер түүн рүү харж, амных нь нэг булан доош унжив. Дурсамжийн дэнлүүний гэрэлд тэрээр царайлаг, өөртөө итгэлтэй харагдаж байлаа.
Англи эх
Caster looked at him, a corner of his mouth turning downward. In the light of the Memory lantern, he looked handsome and confident.
...Нас биед хүрсэн.
Англи эх
...Mature.
Нүүрэнд нь богинохон сахал ургаж, өтгөн дэлбэн үсэнд нь хэдэн ширхэг буурал цайрчээ.
Англи эх
There was a short beard on his face, and a few grey hairs in his luscious mane.
Багийн цаана нуугдсан Санни инээмсэглэв:
Англи эх
Hidden behind the mask, Sunny smiled:
"Чиний тэр хүчирхэг, гайхамшигтай, гялалзсан Төрхийн Чадвар чинь ашиглах болгонд чинь насыг чинь богиносгодог, тэгээд чи түүний нөлөөг элсэн цагийн хэлбэртэй сахиус Дурсамжаар биеэсээ буцаадгийг мэдэхгүй байгаа минь ямар гунигтай вэ. Аа, илүү ажигч байсан ч болоосой! Харамсалтай нь би тийм биш л дээ."
Англи эх
"It is so sad that I don't know that your powerful, incredible, amazing Aspect Ability shortens your lifespan every time you use it, and that you reverse its effect on your body with a charm Memory in the shape of a sandglass. Ah, if only I was more observant! Too bad I am not."
Өв Залгамжлагч түүн рүү гунигтай царайлан ширтэхэд нүүр нь аажмаар цайрав. Хэсэг хугацааны дараа тэр дуугарав:
Англи эх
The Legacy stared at him with a dark expression, his face slowly turning pale. After a while, he uttered:
"...Ямар ч хамаагүй. Би үүргээ биелүүлээд бодит ертөнцөд буцмагц Сэрэлт надаас хулгайлагдсан он жилүүдийг буцааж авах боломж олгоно. Харин чи, харх минь, энэ хараал идсэн газарт үүрд…"
Англи эх
"...It doesn't matter. After I fulfill my duty and return to the real world, the Awakening will allow me to take back the years that had been stolen from me. While you, rat, will stay in this cursed place fo…"
Тэр үгээ дуусгаж амжаагүй байтал хүнд гурвалжин ир түүний нүүр рүү гэнэт нисэн ирэв. Кастерийн нүдэнд уур хилэнгийн оч гялсхийж, тэр кунайг амархан ташин хаяад… бүдэг сүүдэр мэт болж, гайхалтай хурдаар Санни руу дайрав.
Англи эх
Before he was done talking, a heavy triangular blade suddenly flew into his face. As a hint of outrage gleamed in Caster's eyes, he easily swatted the kunai away… and turned into a blur, lunging at Sunny with astonishing speed.
Хүний нүдэнд үл үзэгдэх Гэтэгч Өргөсний утас хоёр шүрэн цухуйлтад ороогдон, яг түүний өмнөх өргөн үндсийг хөндлөн огтолж татагдсан байв. Бардам Өв Залгамжлагч дөнгөж л…
Англи эх
Invisible to a human eye, the string of the Prowling Thorn was wrapped around two coral outcroppings, drawn across the wide root right ahead of him. And the proud Legacy was about to…
Агаарт ногоон гэрэл гялсхийж, Саннигийн бугуй хойш цочин татагдав. Утасны чангарал гэнэт алга болжээ.
Англи эх
A green light flashed through the air, and Sunny felt his wrist jerk back, the tension of the string suddenly gone.
«Нов…»
Англи эх
'Cr…'
Секундын өчүүхэн хэсгийн дараа Кастер түүн дээр ирчихсэн байлаа.
Англи эх
A fraction of a second later, Caster was upon him.
Сэтгэгдлүүд
338-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…