Саннигийн цээжинд ямар нэгэн зүйл хугарах тэр мөчид Шөнө Дундын Хэлтэрхийн нууц Дом болох [Хугаршгүй] идэвхжин, цөхрөнгөө барсан ч бууж өгөхгүй зүтгэж буй сүүлчийн тулаанд нь хүч нэмэхээр далангийн хаалтыг сэн тавиад нээчихлээ.
Англи эх
When something in Sunny's chest shattered, the hidden enchantment of the Midnight Shard, [Unbroken], came into effect and opened the floodgates of power to support him in the desperate, defiant last stand.
…Мэдээж, Цусан Нэхээс ч мөн түүнээс хүч авч, эдгээх чадвар нь улам нэмэгдэв. Ингэснээр ач тустай тойрог битүүрч, түүнийг нэгэн зэрэг хавьгүй хүчтэй болгон, үхлийн босгоноос холдуулсан юм.
Англи эх
…Of course, the Blood Weave was enhanced by it, too, boosting its restorative powers. The virtuous cycle was complete, simultaneously making him much stronger and bringing him away from death's doorstep.
Хувьсах Одны илд агаар огтлон исгэрч, махан биеийг нь нэвт хатгахаар шунгасан ч… даруухан тачигийн хүчтэй түлхэлтэд хаягдан хажуу тийш хийсэв. Энэхүү харгис тулаан эхэлснээс хойш анх удаа Санни ясаар нь дамжин чичирсэн догшин цохилтоос болж ганхсангүй.
Англи эх
Changing Star's sword whistled through the air, aiming to pierce his flesh… and was thrown aside by the forceful push of the austere tachi. For the first time since the beginning of their brutal fight, Sunny didn't reel because of the violent shock reverberating through his bones.
Тэр одоо боломжит хүчнийхээ туйлын оргилд хүрчээ. Цөм нь бүрэн дүүрч, сүүдэр биеийг нь ороон хучиж, Цусан Цэцэг Дурсамжуудыг нь галзуу хүчээр бялхааж, бат бөх ирний [Хугаршгүй] Дом биед нь мөн адил хүч оруулж буй энэ мөчид Санни Сэрсэн болохоосоо өмнө хүрч чадах хамгийн дээд хүчтэйгээ байлаа.
Англи эх
Now, he had reached the absolute pinnacle of his power potential. With his core fully saturated, the shadow wrapped around his body, the Blood Blossom filling his Memories with frenzied might, and the Unbroken enchantment of the stalwart blade doing the same for his body, Sunny was as strong as he would ever be before becoming an Awakened.
Эцэст нь тэр Нефистэй тэнцэж чадах болов…
Англи эх
Now, he was finally able to match Nephis…
Бараг.
Англи эх
Almost.
Гайхмаар, итгэмээргүй, ухаанаар ойлгомгүй ч гэсэн тэр бүсгүй түүнээс хүчтэй хэвээр байлаа.
Англи эх
Astoundingly, incredibly, irrationally, she was still stronger.
«Яаж?! Яаж ийм байдаг юм, хараал идмээр?!»
Англи эх
'How?! How, damn it?!'
Санни аймшигт шархнаасаа цус шүүрүүлсээр хөдөлж, тулалдсаар байв. Хувьсах Одтой хоорондын хүчний зөрүү мэдэгдэхүйц багассан ч ор мөргүй алга болсонгүй. Тэр зөрүүгээс болж довтолгоонууд нь хормын төдийгөөр алдаж, хаах, хазайлгах үйлдэл нь үсний өргөн төдийгөөр хоцорсоор л байлаа.
Англи эх
Sunny moved and fought, blood seeping from his terrible wounds. Although the gap in power between him and Changing Star had diminished significantly, it was still there, making him miss his attacks by a fraction of a second, be too late to block and deflect by a hair's breadth.
Тэр ялагдсаар л байв.
Англи эх
He was still losing.
Хоёулаа ширүүнээр тулж, илд хоорондоо мөргөлдсөн цэгээс шатсан төмрийн оч тэнгэр өөд үсчих зуур хиймэл нарны гэрэл бүүдийж, тогтворгүй анивчих болсон бөгөөд Час Улаан Цамхаг задран нурсаар байв.
Англи эх
As the two of them clashed furiously, sparks of burning metal flying into the air from the point where their swords met, the light of the artificial sun had grown dim and unstable, and the Crimson Spire continued to break apart.
Нэгэн мөч аварга том боржин чулууны хэлтэрхий өргөн тагт дээр унаж, тэднийг хурц хэлтэрхийн бороонд цохиулав. Хөл доорх чулуун гадарга дээр тор мэт ан цав татагдаж, дээрээс нурсан чулуу нэмэгдэх тусам аажмаар томорсоор байлаа.
Англи эх
At some point, an enormous piece of granite crashed into the vast balcony, showering them with a rain of sharp splinters. A net of cracks appeared on the stone surface beneath their feet, slowly widening as more debris fell down.
Мөргөлдөөний долгионд хоёулаа газар унасан ч тэр дороо босож, бараан, аллагын шийдэмгий байдлаар бие бие рүүгээ дайрав. Санни мөнгөлөг урт илдний үзүүрээс зайлж, тачигаа урагш хатгаад Нефийн шууг гүн зүсэж, булчинг нь тас огтлов.
Англи эх
Both of them were thrown to the ground by the shockwave of the collision, but immediately got up, lunging at each other with dark, murderous determination. Sunny dodged the tip of the silver longsword and thrust his tachi forward, leaving a deep cut on Neph's forearm, slicing her muscles apart.
Яг тэр мөчид бүсгүй урагш алхам хийж, илдийнхээ бариулын толгойгоор түүний няцарсан эгэмний яс руу цохиход Саннигийн ухаан өвдөлтөөр дэлбэрэх шиг болов.
Англи эх
At the same time, she made a step forward and slammed the pommel of her sword into his mauled clavicle, making Sunny's mind explode with pain.
Хэн нэгэн сөөнгө, үгээр илэрхийлэхийн аргагүй зовлонгоор дүүрэн дуугаар хашхирахыг тэр сонслоо. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр араатан мэт дуу өөрийнх нь хоолой байсныг ойлгов.
Англи эх
He heard someone scream, their voice hoarse and full of indescribable suffering, then realized a moment later that that bestial voice was his own.
Удалгүй хашгираан нь архираан болон хувирлаа.
Англи эх
Soon, the scream turned into a growl.
Тэр одоохондоо дуусаагүй байв. Ялагдахыг хүссэнгүй, бууж өгөхийг хүссэнгүй…
Англи эх
He wasn't done yet. He refused to be defeated, he refused to give up…
Түүнд ялах боломж байсаар байлаа.
Англи эх
He still had a chance to win.
…Учир нь энэ бүхний турш Санни Сүүдрийн Бүжгийн эхний алхмыг эзэмшихийн төлөө өөрийгөө шахсаар байсан юм.
Англи эх
…Because through all of this, Sunny had continued to push himself toward mastering the first step of the Shadow Dance.
Цээжинд нь ямар нэг зүйл хугарч, Шөнө Дундын Хэлтэрхий нууц хүчний худгийг нээхээс яг өмнөхөн тэрээр ойртож буй ухааралт мэдэрсэн байлаа.
Англи эх
Just before something shattered in his chest, thus causing the Midnight Shard to open the well of hidden power, he had sensed an approaching epiphany.
Тэр ухааралт аль хэдийн оюун санааных нь ирмэг дээр ирчихсэн байв. Гэвч бие нь түүнийг бодит болгоход хангалттай хүчтэй, хангалттай уян хатан биш байсан юм.
Англи эх
It was already there, at the precipice of his mind. But his body was not strong enough, not malleable enough to manifest it into reality.
Ядаж [Хугаршгүй]-н хишгийг хүртэхээс өмнө тийм байлаа.
Англи эх
Or at least it had not been before receiving the boon of the [Unbroken].
Одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Хүчирхэг Домын тусламжтайгаар тэр саадыг давж чадна гэдгээ Санни мэдэрлээ. Цохилт бүр, хаалт бүр, алхам бүр түүнийг баригдашгүй тулааны урлагийнхаа суурийг эцэслэн тавьж, төсөөлж байснаа бодит болгоход улам ойртуулсаар байв.
Англи эх
Now, everything changed. Sunny felt that he would be able to make a breakthrough with the help of the powerful enchantment. Every strike, every block, every step brought him closer to finally being able to complete the foundation of his elusive battle art, to bring his vision of it to fruition.
Өвдөлтөөр амьсгаа аваад тэр ээлжит хорон довтолгоог хазайлгаж, хормын төдий эргэлзсэнээ… Нефисээс харцаа буруулав.
Англи эх
Taking a pained breath, he deflected another vicious attack, hesitated for a split second… and looked away from Nephis.
Түүний бие, хөдөлгөөнийг ажихын оронд тэрээр бүсгүйн сүүдэр рүү ширтлээ.
Англи эх
Instead of watching her body and her movements, he instead gazed at her shadow.
Сүүдэр үл ялиг хөдөлж, Хаалганы гэрэлтэх цагираг руу нуруугаа харуулав. Сүүдэр гарууд нь хөдөлж, сүүдэр илд өргөв. Сүүдэр илд доош буун, сүүдрийн дайсныг цавчин унагахаар шунгалаа.
Англи эх
The shadow shifted slightly, facing away from the glowing ring of the Gateway. Its shadow hands moved, raising a shadow sword. The shadow sword fell, aiming to cut the shadow's enemy down.
Тэгтэл гэнэт оюун санаанд нь нэгэн хаалга нээгдэх шиг болов.
Англи эх
And suddenly, it felt as though a door opened in his mind.
Бүх зүйл гэнэт байр байрандаа суулаа. Бүх зүйл холбогдов. Урьд нь бутархай, бүрхэг байсан зүйлс одоо тод, бүтэн болсон. Энэ нь…
Англи эх
Everything suddenly fell into place. Everything connected. What was fragmented and obscured before now became clear and whole. It was…
Төгс байлаа.
Англи эх
Complete.
Нефийн илд хүрч амжаагүй байхад Санни үл ялиг хөдөлгөөнөөр түүнээс мултарч, Шөнө Дундын Хэлтэрхийг өргөв.
Англи эх
Before Neph's sword could reach him, Sunny evaded it with a slight shift and raised the Midnight Shard.
Агшны дараа тэр яг адилхан цохилт хийж, бүсгүйг ухрахад хүргэлээ.
Англи эх
A moment later, he delivered an identical strike, forcing her to retreat.
«…Ингэж үү?»
Англи эх
'...Like that?'
Хувьсах Од аль хэдийн дахин довтолж, хүний бус мэт хурд, нарийвчлалтай хөдөлж байв. Санни түүний хөдөлгөөнийг толин тусгал мэт давтахад ир хоорондоо агаарт мөргөлдөж, очны бороо доош асгарлаа.
Англи эх
Changing Star was already attacking again, moving with speed and precision that seemed inhuman. Sunny mirrored her movements, and their blades collided in the air, causing a rain of sparks to fly down.
Түүний хэв маяг үл ялиг өөрчлөгдөж, илүү уран гоё болж ирэв. Зөөлөн, урсгал мэт. Үхлийн аюултай.
Англи эх
His style changed slightly, growing more graceful. Smooth, flowing. Deadly.
Яг бүсгүйнх шиг.
Англи эх
Just like hers.
«Үгүй, энэ буруу байна.»
Англи эх
'No, this is wrong.'
Сүүдрийн Бүжгийн утга учир нь хөдөлгөөн бүрийг толин тусгал мэт давтаж, шууд утгаараа хуулбар болох явдал биш. Харин дайсны хэв маягийн мөн чанарыг ойлгож, түүнийг эсрэг нь эргүүлэх явдал юм.
Англи эх
The point of Shadow Dance was not to mirror every movement, to become a literal copy. It was to understand the very essence of the enemy's style and turn it against them.
Санни хөмсгөө зангидаад Шөнө Дундын Хэлтэрхийг барьсан гараа бага зэрэг өөрчилснөө Хувьсах Одны техникийн мөн чанарыг өөрийн биед шингээн довтоллоо. Гэнэт тэр бүсгүйн санааг илүү тод харж, алхмуудын хэв загварыг нь илүү сайн ойлгох болов.
Англи эх
Sunny scowled and changed his grip on the Midnight Shard slightly, then attacked, manifesting the essence of Changing Star's technique into his own body. Suddenly, he was able to see her intentions with more clarity, understand the pattern of her steps better.
Бүсгүйн хийсэн үйлдэл бүрийг, бүр одоохондоо хэрэглээгүй байгаа үйлдлүүдийг нь ч тэр хийж чадах болсон. Юутай ч тэр тусгал биш, сүүдэр шүү дээ. Тэр Хувьсах Одны хөдөлгөөнийг хуулбарлаж байсангүй; харин Хувьсах Одыг өөрийг нь хуулбарлаж байлаа.
Англи эх
He was able to perform every action she had performed, but also those that she had not used yet. After all, he was not a reflection, but a shadow. He wasn't replicating Changing Star's movements; instead, he was replicating Changing Star herself.
Түүний тулааны техникийн яг зүрхийг.
Англи эх
The very heart of her battle technique.
Түүний хэв маяг гэнэт өөрчлөгдсөнийг мэдрэхэд Нефийн нүд томорлоо. Дахин мөргөлдөхөд Санни түүний хөдөлгөөн бүрийг давтаж чадаж байгаа мэт санагдаж, тулааны урсгал ширүүн эмх замбараагүй байдалд оров. Түүний хөдөлгөөнүүд илүү хурц, илүү хурдан, утга учиртай санаагаар илүү дүүрэн болжээ.
Англи эх
Neph's eyes widened when she felt the sudden change in his style. When they clashed again, Sunny seemed to be able to mirror her every move, throwing the flow of combat into a violent turmoil. His movements were sharper, faster, filled with more meaningful intent.
Бүсгүйн довтолгоо хэдэн хором удааширснаа улам догшин, улам ширүүн болж ирэв.
Англи эх
Her attacks slowed down for a few moments, then grew even more violent and ferocious.
Гэхдээ одоо тэдгээр нь урьдынх шиг тооцоотой, урьдынх шиг… хяналттай биш мэт санагдлаа.
Англи эх
Only now, they seemed to be less measured, less… controlled.
Тэр тулааны хэмнэлийг туйлын төгс атгаж байсан барьцаагаа алдаж, түүнийгээ бүдүүлэг хүчээр нөхөж буй юм шиг байв.
Англи эх
It was as though she had lost her absolute grasp on the cadence of the battle, and was now compensating for it with brute strength.
Олж авсан өчүүхэн давуу тал нь удаан үргэлжлэхгүй гэж Санни сэжиглэж байлаа. Нефис хэтэрхий ухаалаг, хэтэрхий авьяаслаг тул ойлгохгүй байгаа энэ байдлаа удаан тэвчихгүй. Удалгүй тэр түүний шинээр бүрэлдсэн хэв маягийн гол зарчмыг нэвт харж, түүнийг эсэргүүцэхээр дасан зохицох болно.
Англи эх
Sunny suspected that the small advantage he had gained wasn't going to last long. Nephis was too smart and too gifted to allow this lack of understanding to persist. Soon, she was going to see through the guiding principle of his newly established style and adjust to resist it.
Тэгэхэд юу болохыг Санни ч гэсэн таамаглаж чадахгүй байв.
Англи эх
Even he couldn't predict what was going to happen then.
Тийм учраас эрүүл ухаан нь өөрөөр хэлж байсан ч Санни шүдээ зуун довтолгоогоо улам ширүүсгэж, хамгаалалтын өчүүхэн ч үлдэгдлээ золиосоллоо.
Англи эх
That is why, despite his best judgment, Sunny gritted his teeth and escalated his attacks, sacrificing any semblance of defense in the process.
Үүнийг хурдан дуусгах ёстой.
Англи эх
This had to end fast.
...Эхэндээ тэр Нефийн санааг нэлээд тод харж чадаж байсан тул бүсгүй хөдөлж эхлэхээс үл ялиг өмнө довтолгоонд нь хариу үйлдэл хийж амжиж байв. Боломж гарвал цохилтыг нь давтаж, тулааны урсгалыг эмх замбараагүй болгож байлаа. Өөрийнх нь цохилтууд өчүүхэн саатал гарган, дайснаасаа хормын төдийгөөр хоцорч байв.
Англи эх
...At first, he was able to see Neph's intentions with a considerable measure of clarity, allowing him to react to her attacks slightly before she started to move. When possible, he mirrored her strikes to throw the flow of the battle into chaos. His own came with a tiny delay, lagging behind the enemy by a fraction of a second.
Тэгээд тэд нэгэн зэрэг болох болов.
Англи эх
Then, they happened at the same time.
Тэгээд гайхамшгаар түүний довтолгоонууд Хувьсах Одныхоос түрүүлж эхэлсэн нь бараг анзаарагдамгүй зөрүү байсан ч гэсэн тийм байлаа.
Англи эх
And then, miraculously, his attacks started to come in advance of Changing Star's, even if the difference was barely perceptible.
Саннид яг л энэ хэрэгтэй байсан юм.
Англи эх
That was all Sunny needed.
Энэрэлгүй тулааных нь аймшигт оргил үед ан цав татсан Хаалганы тагтны чулуун дээр час улаан бороо мэт цус дусаж байв.
Англи эх
In the terrible crescendo of their merciless duel, blood fell to the cracking stone of the Gateway balcony like crimson rain.
Тэр урагш давхиж, мөнгөлөг урт илд цээжийг нь алдаж, оронд нь хоёр толгойт булчинг нь урж гарахаар их биеэ хажуу тийш эргүүлэв. Харалган өвдөлтийн давалгаа ухааныг нь бүрхэхэд Санни Нефийн гарыг өөрийнхөөрөө барьж авлаа.
Англи эх
He dashed forward, turning his torso sideways to let the silver longsword miss his chest and rip through his bicep instead. As a blinding wave of pain flooded his mind, Sunny caught Neph's arm with his own.
Тэгээд мушгиснаа тохойг нь нударгаараа цохиж, хэмх цохив.
Англи эх
And then, twisting it, brought his fist on her elbow, shattering it.
Цусанд будагдсан ясны хэлтэрхий арьсыг нь цоо сэтлэн гарахад Нефис аймшигтай орилж, илдийнхээ хавтгайгаар толгой руу нь цохих гэж болхи хөдөлгөөн хийв. Гэвч илдээ одоо ганц гараар барьж байсан тул тэр цохилтын хүч, хурд өмнөх довтолгоонууд шигээ аймшигтай байсангүй.
Англи эх
As pieces of bloodied bone tore through her skin, Nephis shrieked terribly and made an awkward move, trying to smash him in the head with the flat of her sword. But because it was now only held in one hand, the force and speed of that strike were not as formidable as that of her previous attacks.
Мөнгөлөг урт илдний ирний доогуур шумбан Санни нэг өвдгөөрөө сөхрөв…
Англи эх
Diving under the blade of the silver longsword, Sunny fell to one knee…
Тэгээд Шөнө Дундын Хэлтэрхийг хэвтээ зүсэлтээр урагш түлхэхэд ир нь Нефийн хэвлийг цоо зүсэн, нуруунаас нь цусны үерийн хамт гарч ирлээ.
Англи эх
And pushed the Midnight Shard forward in a horizontal cut, its blade tearing through Neph's abdomen and exiting in a flood of blood from her back.
Довтолгооныхоо инерцэд хөтлөгдөн Нефис урагш нэг алхаад гэнэт зогсов. Илд нь гарнаас нь мултран хүйтэн чулуун дээр пижигнэн унахад тэр бага зэрэг ганхлаа.
Англи эх
Pulled by the inertia of her attack, Nephis made a step forward and came to a sudden stop. As the sword slid from her grip and clattered to the cold stones, she swayed a little.
Тэгээд газар хүндээр унав.
Англи эх
And then fell heavily to the ground.
Арьсных нь туяа аажмаар бөхөж байлаа.
Англи эх
The radiance of her skin was slowly fading away.
Бүсгүй рүү нуруугаа харуулсан хэвээр Санни харанхуй руу ширтэв. Хэдэн хорыгийн дараа тэр нүдээ аньж, санаа алдлаа.
Англи эх
With his back to her, Sunny stared into the darkness. After a few moments, he closed his eyes and sighed.
«...Дууслаа.»
Англи эх
'...Over.'
Нэг хоёр секундын дараа тэр босож, эргэж хараад, амнаас нь цус асгарсаар ч илд рүүгээ гараа сунгахыг оролдсоор байгаа залуу бүсгүйн эвдэрхий дүр рүү алхав.
Англи эх
A second or two later, he stood up, turned around, and walked toward the broken figure of the young woman, who was still trying to reach for her sword, blood spilling from her mouth.
Саннигийн сүүдэр Нефис дээр туссан тэр мөчид бүсгүй шүдээ хавиран нулимж хэлэв:
Англи эх
As Sunny's shadow fell on Nephis, she gritted her teeth and spat:
"Одоохондоо… одоохондоо дуусаагүй… Би чадна… Би…"
Англи эх
"It's… it's not over yet… I still can… I can…"
Гуталныхаа хошуугаар мөнгөлөг урт илдийг хайр найргүй өшиглөн холдуулаад Санни түүн рүү дээрээс харж, ядарсан, амьгүй дуугаар хэлэв:
Англи эх
Ruthlessly throwing the silver longword away with the tip of his boot, Sunny looked at her from above and said in a tired, listless voice:
"Чадахгүй ээ. Дууслаа, Неф."
Англи эх
"You can't. It's over, Neph."
Тэгээд тэр харцаа буруулан Хаалганы гэрэлтэх тавцан руу харлаа. Нүүр нь сүүдэрт далдлагдсан байв.
Англи эх
Then, he looked away, at the shining dais of the Gateway. His face was hidden in the shadows.
"Чи дууссан."
Англи эх
"You're done."
Тэр яллаа.
Англи эх
He won.
Гэрэлтэх Хаалга руу харан Санни тэр үгийн амтыг мэдрэхийг хичээлээ.
Англи эх
Looking at the shining Gateway, Sunny tasted that word.
Яагаад ийм гашуун байгаа юм бэ? Яагаад ийм өвдөлттэй байгаа юм бэ?
Англи эх
Why was it so bitter? Why was it so painful?
Яагаад амттай, баяр баясгалантай биш байгаа юм бэ?
Англи эх
Why wasn't it sweet and joyous?
Бараан ярвайсаар Нефис рүү нэг хараад, тэр эргэж одов.
Англи эх
With a dark grimace, he glanced at Nephis, and then turned away.
Түүнд утга учиртай ямар үг хэлж болох билээ? Тэдний нэг нь энэ тамаас зугтаж, нөгөө нь үлдэх гэж байна. Нэг нь ялагч, нөгөө нь ялагдагч.
Англи эх
What could he say to her that had any meaning? One of them was going to escape this hell, and the other was going to stay. One was victorious, and the other was defeated.
Нэг нь амьд үлдэж, нөгөө нь үхэх гэж байна.
Англи эх
One of them was going to live, and the other was going to die.
Олж хэлэх ямар ч үг хоосон байх болно...
Англи эх
Any words he could find would be empty...
Гэхдээ зүрхэнд нь байгаа эзгүйрсэн хоосон мэдрэмжийг илэрхийлэх хэмжээнд хоосон биш.
Англи эх
But not empty enough to express the hollow sense in his heart.
Хаалга руу эхний алхмаа хийхэд хөл нь чичирч байлаа.
Англи эх
His feet trembled as he made the first step toward the Gateway.
«...Там руу ч яваг!»
Англи эх
'...To hell with this!'
Яагаад зүрх нь ийм хүнд байх ёстой гэж?! Яагаад тэр баяр хөөр болохгүй байгаа юм?!
Англи эх
Why did his heart have to feel so heavy?! Why wasn't he celebrating?!
Тэр аврагдах ёстой хүн. Энэ хүртэл ирэхийн тулд тэмцэж, зовж шаналж, өөр хэн ч байсан эвдэрч сүйрэх байсан тоолшгүй аймшгийг тэсвэрлэсэн. Цус урсган тулалдаж, энэ цэг хүртэл хумсаараа маажин мөлхөж ирэхдээ өөртөө амрах, өсөхөө зогсоох эрх хэзээ ч олгоогүй. Тэр, тэр шүү! хамгийн хүчирхэг нь байлаа.
Англи эх
He deserved to be saved. He struggled and suffered to get to come this far, enduring countless horrors that would have broken and destroyed anyone else. He bled and fought, clawing his way to this point, never allowing himself to rest or stop growing. He, he! was the strongest.
Хөл дээрээ зогсож үлдсэн сүүлчийн хүн нь тэр байлаа!
Англи эх
He was the last one left standing!
Мартагдсан Эргийн тоолшгүй Хар Зүүдний Амьтад биш. Харус, тэр хараал идсэн бөгтөр биш. Гунлауг, хүчирхэг Гэрэлт Эзэн биш. Бүр Өв Залгамжлагчдын дунд ч хамгийн хүчтэй нь болох Кастер биш.
Англи эх
Not the countless Nightmare Creatures of the Forgotten Shore. Not Harus, that damned hunchback. Not Gunlaug, the mighty Bright Lord. Not Caster, the strongest even among other Legacies.
Тэр ч байтугай домогт Мөнх Дөл овгийн сүүлчийн охин Хувьсах Од ч биш.
Англи эх
Not even Changing Star, the last daughter of the legendary Immortal Flame clan.
Үгүй ээ, энэ бол тэр. Өөрийн гэх газаргүй, захын хорооллын орон гэргүй хүүхэд. Хар Зүүдний Шившлэгийн энэрэлгүй тэврэлтэд цэцэглэх нь бүү хэл амьд үлдэнэ гэж хэн ч хэзээ ч бодоогүй тэр хүн. Хүн бүр өөрсдөөсөө доор гэж үздэг, өөр хэн нэгэн болох ямар ч боломжгүй, ач холбогдолгүй тэг нэгэн.
Англи эх
No, it was him. A homeless kid from the outskirt with no place to call his own, someone whom no one had ever expected to survive, let alone thrive in the ruthless embrace of the Nightmare Spell. Whom everyone considered to be below them, an inconsequential nobody with no chance of ever becoming anything else.
За… тэр бүгдэд нь харуулчихлаа биз дээ?
Англи эх
Well… he showed them all, had he not?
Уурандаа шүдээ хавиран Санни дахин нэг алхлаа.
Англи эх
Gritting his teeth in anger, Sunny made another step.
«Чи ч там руу яв!»
Англи эх
'To hell with you!'
…Ард нь Нефис илд рүүгээ хүрэх гэсэн найдваргүй оролдлогоо эцэст нь орхисон байв. Санни холдон одох зуур тэр хэдэн алхам аажуухан мөлхөөд, чадах ядахаа шавхан өндийж, нурангийн нэгэн хэсэгт түшин суулаа. Бөгтийж, дахиж хөдлөх тэнхээгүй болсон мэт түүнийг явахыг харж суух бүсгүйн нүдэнд Хаалганы гэрэл тусч байв.
Англи эх
…Behind him, Nephis had finally abandoned her hopeless attempts to reach her sword. As Sunny walked away, she slowly crawled a few steps, then arduously pushed herself and sat up, leaning on a piece of rubble. The light of the Gateway reflected in her eyes as she watched him go, hunched, seemingly unable to move anymore.
Руни бичээсийн гялалзах тойрог руу аажмаар ойртож буй чулуун дахь өргөн ан цавыг алхан давж, Санни төмөр цагирагт хүрч ирэв.
Англи эх
Stepping over a wide crack in the stone that was slowly approaching the shimmering circle of runes, Sunny came to the iron ring.
Одоо түүнийг эрх чөлөөнөөс ганцхан алхам л тусгаарлаж байлаа.
Англи эх
Now, only one step separated him from freedom.
…Гэвч тэр алхмыг хийхийн оронд гэнэт хөшиж, нүүрэндээ бараан төрх тодруулан алс хол ширтэв.
Англи эх
…But instead of making it, he suddenly froze, looking into the distance with a grim expression on his face.
Нэг секунд өнгөрч, дараа нь бас нэг. Час Улаан Цамхаг дахин нэг чичирч, дахиад чулуу нурж унав.
Англи эх
A second passed by, then another. The Crimson Spire shuddered once again, sending more stone falling down.
Хиймэл нарны гэрэл бараг юу ч харагдахааргүй тийм бүүдгэр болоход Санни бага зэрэг ганхаад, эргэн Нефис рүү буцаж алхлаа.
Англи эх
As the light of the artificial sun grew so dim that it was almost impossible to see, Sunny swayed a little, then turned around and walked back to Nephis.
Түүний дээр зогсоод хэсэг зогтусч, нүүр нүүрээ тулах хэмжээнд сөхрөн суув.
Англи эх
Stopping above her, he lingered for a moment, then kneeled, so that their faces were on the same level.
Нефийн нүд рүү эгц харан Санни гараа өргөж, хэд хэдэн удаа алга ташлаа.
Англи эх
Looking Neph right in the eyes, Sunny raised his hands and clapped several times.
Эцэст нь тэр аймшигт, ууртай дуугаар хэлэв:
Англи эх
Finally, he said in a terrible, furious voice:
"Баяр хүргэе. Чи намайг бараг л хуурчихлаа…"
Англи эх
"Congratulations. You almost fooled me…"
Сэтгэгдлүүд
349-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…