Санни дахин нэг удаа зүүд, бодит байдлын завсрах төгсгөлгүй орон зайд оров. Эргэн тойронд нь хязгааргүй хар хоосон огторгуйгаас өөр юу ч үгүй бөгөөд тэрхүү огторгуйг тоо томшгүй олон тод од гэрэлтүүлнэ. Оддын хооронд мөнгөлөг гэрлийн тоолшгүй утаснууд сүлэлдэн, гайхамшигтай, санаанд багтамгүй ээдрээтэй хээ угалз үүсгэжээ.
Англи эх
Once again, Sunny found himself in the endless space between dream and reality. All around him, there was nothing but a boundless black void, which was illuminated by a myriad of bright stars. Between those stars, countless strings of silver light were woven into a beautiful and inconceivably complex pattern.
Тэр дахин нэг удаа Шившлэгийн дотоод бүтцийг өнгөц харж байгаа мэт санагдав. Энэ зүгээр л хий үзэгдэл үү, эсвэл тэр одоо илүү ихийг харж чаддаг болсон уу? Тэрхүү эфир мэт нэхээсийн төсөөлшгүй, асар их туяа гэрлийн цаана нуугдах утга учрын өчүүхэн ул мөрийг нүд нь ялгаж чаддаг болсон юм шиг л.
Англи эх
Once again, he felt as though he had glimpsed the inner workings of the Spell. Was it just an illusion, or was he able to see more now? It was almost as if his eyes were now able to discern a hint of meaning behind the unimaginable, titanic brilliance of the ethereal weave.
…Эцсийн эцэст тэр одоо Нэхэгчийн нүдтэй болсон юм чинь.
Англи эх
…He had the eyes of Weaver now, after all.
Санни өвдөлтөөр ёолон, мөнгөлөг гэрлийн утаснуудаас харцаа хүчээр буруулав. Энэхүү сансар огторгуйн хээнд нуугдсан нууцын цар хүрээ хэтэрхий асар том тул энэ тухай бодох төдийд л ухаан солиорч болох байлаа. Мартагдсан Эрэг түүнд нэг чухал сургамж өгсөн нь хүн юу руу харж байгаагаа болгоомжлох ёстой гэдэг явдал байв.
Англи эх
With a pained moan, Sunny forced himself to look away from the strings of silver light. The magnitude of the secret hidden in this cosmic pattern was so immense that just thinking about it could drive him mad. The Forgotten Shore had taught him an important lesson, and it was that one had to be careful about what they looked upon.
Зарим зүйлийг хүн харах ёсгүй.
Англи эх
Some things were not meant to be seen by humans.
…Тэгээд ч түүнд бодох өөр юм байсан.
Англи эх
…Not to mention that he had other things to think about.
"Хараал ид! Бүгдийг нь хараал идэг! Та нар бүгдээрээ хараал ид!"
Англи эх
"Curse it! Curse it all! Curse all of you!"
Үгээр илэрхийлэхийн аргагүй уур хилэн, гашуудал, уй гунигаар дүүрэн түүний дуу харанхуйд уусан алга болов. Сонсох хэн ч байсангүй… ухаалгаар дуугүй байхыг сонгосон Шившлэгээс бусад нь.
Англи эх
His voice disappeared into the darkness, full of indescribable fury, bitterness, and sorrow. No one was there to hear it… except for the Spell, which chose to tactfully remain silent.
Санни хүндээр амьсгалан нударгаа зангидаж, нүдээ анилаа.
Англи эх
Breathing heavily, Sunny clenched his fists and closed his eyes.
Нефийг алдсан нь уу, эсвэл нууц нь задарсан нь уу, аль нь илүү их уур хилэн, өвдөлт төрүүлж байгааг тэр мэдсэнгүй. Хоёулаа залгихад хэтэрхий гашуун байв.
Англи эх
He didn't know what brought him more rage and pain, the fact that he had lost Neph, or the fact that his secret had been revealed. Both were too bitter to swallow.
Тэр бүх цаг хугацаа, тэр бүх зовлон… юуны төлөө? Тэр чинь олон хүчирхэг дайсныг зальдан ялсаар байгаад эцэст нь Жинхэнэ Нэрээ ачийг нь мэдэхгүй, сул дорой, сохор охинд тайлуулчихав гэж үү?!
Англи эх
All that time, all that suffering… and for what? He had outsmarted and defeated so many powerful enemies, only for his True Name to be discovered by an ungrateful, weak, blind girl?!
Түүний төлөө хийсэн бүх зүйлийн дараа...
Англи эх
After everything he had done for her...
Кэссигийн урвалт түүнийг магадгүй хамгийн их шархлуулсан байх.
Англи эх
Cassie's betrayal, perhaps, had hurt him the most.
"Хараал идэг тэр…"
Англи эх
"Curse her…"
Тэр дахин нэг удаа боол болжээ. Бүтэн тойрог хийгээд яг эхэлсэн газартаа буцаж иржээ. Гинжинд. Ганцхан ялгаа нь нэр усгүй боолын наймаачдын оронд одоо Нефис түүний эзэн болсон явдал.
Англи эх
Once again, he was a slave. He made a full circle and returned exactly to where he had started. In shackles. Only instead of nameless slavers, Nephis had become his master now.
Нефис…
Англи эх
Nephis…
Санни шүдээ хавиран ёолов, хоорондоо зөрчилдсөн мэдрэмжийн шуурга зүрхийг нь урж тасчих шахна.
Англи эх
Sunny gritted his teeth and groaned, a storm of conflicting emotions tearing his heart apart.
'Яагаад тэр ингэх ёстой байсан юм… яагаад…'
Англи эх
'Why did she have to do it… why…'
Түүнийг алдсан өвдөлт, түүнийг дахин олох найдвар нь… түүнийг үхээд Зүүдний Орны өршөөлгүй тамд үүрд алга болж, хоёр дахин хэзээ ч уулзахгүй байгаасай гэсэн найдвартай яг адил хүчтэй, дийлдэшгүй байлаа.
Англи эх
The pain of losing her, the hope of finding her again… was just as strong and overwhelming as the hope that she would die and disappear forever in the unforgiving hell of the Dream Realm, so that they would never have to meet again.
Тэгвэл тэр эрх чөлөөтэй болох байсан.
Англи эх
So that he would be free.
Тэр мэдрэмжийн энэ түймрийг яахаа мэдэлгүй нүүрээ маажив. Амьдралынхаа ихэнхийг ганцаараа, юунд ч санаа тавилгүй өнгөрөөсөн хүнд энэ бүхэн дэндүү их байв.
Англи эх
He clawed at his face, not knowing how to process this conflagration of feelings. For someone who had spent most of his life alone, not caring for anything, this was all just too much.
Азаар энэ хязгааргүй хоосон огторгуйд цаг хугацаа гэдэг хачин ойлголт байсан тул шинэ бодит байдалтайгаа эвлэрэх гэж оролдоход түүнд мөнхийн хугацаа байлаа. Шившлэг түүнд яг ийм боломж олгох гэсэн мэт чимээгүй хэвээр байв.
Англи эх
Luckily, time in this boundless void was a strange concept, so he had an eternity to try and come to terms with his new reality. The Spell kept silent, as though giving him a chance to do just that.
Хэсэг хугацааны дараа, хэдэн цаг ч юм уу, хэдэн өдөр ч юм уу, эсвэл ердөө ганцхан хором ч юм уу, Санни санаа алдав.
Англи эх
After a while, maybe hours, or maybe days, or maybe just a single second, Sunny sighed.
Бас хэсэг хугацааны дараа тэр амаа ангайж, шивнэв:
Англи эх
Some time later, he opened his mouth and whispered:
"...Би яллаа."
Англи эх
"...I won."
Тэр амьд үлджээ. Хэн санах билээ дээ?
Англи эх
He had survived. Who could have thought?
Жил гаруйн өмнө тэр хүн төрөлхтнөөс хэн ч гарч чадаж байгаагүй Зүүдний Орны нэгэн хэсэгт шидэгдэж байсан бол одоо бодит ертөнцөд буцаж байгаа төдийгүй, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчирхэг Нойрсогчдын нэг болж буцаж байна.
Англи эх
Slightly more than a year ago, he was thrown into a region of the Dream Realm that no human had ever escaped, and now, he was not only returning to reality, but also doing so as one of the most powerful Sleepers in the history of the human race.
Магадгүй бүр хамгийн хүчирхэг нь.
Англи эх
Maybe even the strongest one.
…Эсвэл хоёр дахь хамгийн хүчирхэг нь.
Англи эх
…Or the second strongest.
Тэр тоо томшгүй олон аймшгийг даван туулж, адын ясаар хийсэн завиар хараагдсан тэнгисийг гаталж, хэдэн зуун Хар Зүүдний Амьтныг устгаж, насан туршийнхтай дүйцэх туршлага, сорви олж, бурхдын нууц мэдлэгт хүрч, нэг дарлагч үхэж, шинэ нэг нь титэм зүүхийг харж, эртний хараалыг мартагдлын харанхуйд хөөж, нар үхэхийг ширтэн зогсжээ.
Англи эх
He had survived countless horrors, crossed a cursed sea on a boat made of demon bones, slew hundreds of Nightmare Creatures, gained experience and scars worthy of a lifetime, touched the hidden knowledge of the gods, saw a tyrant die and a new one be crowned, banished an ancient curse into the darkness of oblivion and watched as a sun died.
Тэгээд одоо тэр Сэрсэн болох гэж байна. Шилдгүүдийн шилдэг, нийгмийн дээд оргилд байгаа, хамгийн сайхан хоол хүнс, хамгийн их баялаг, хамгийн өндөр нэр хүндэд хүрэх эрхтэй хүн. Хамгийн өндөр… бүх юм.
Англи эх
And now, he was about to become an Awakened. An elite among elites, a person at the very top of society, one with access to the best food, the most wealth, the highest forms of prestige. The highest… everything.
Түүний бүх мөрөөдөл биелэх гэж байлаа.
Англи эх
All his dreams were going to come true.
Түүний бүх зовлон одоо шагнагдах болно.
Англи эх
All his suffering would now be rewarded.
"Би гуниглахгүй, гашуудахгүй, уурлахгүй. Яагаад тэгэх ёстой гэж?"
Англи эх
"I will not be sad, I will not be bitter, I will not be angry. Why should I?"
Тэр энэ хар зүүдийг туулаад нөгөө талд нь зүрх нь шархалсан хэвээр үлдэх гэж байсан юм уу? Үгүй. Тэр энэ баяр баясгалан, энэ таашаал, энэ ялалтыг хөдөлмөрөөрөө олсон...
Англи эх
Had he gone through this nightmare to be left heartbroken on the other side? No. He had earned this joy, this delight, this triumph...
Тэгээд тэр үүнийгээ эдлэх болно.
Англи эх
And he was going to enjoy it.
Санни аажмаар чичирхий инээмсэглэв. Эхэндээ тэр өөрийгөө хүчлэх хэрэгтэй болсон ч хэсэг хугацааны дараа инээмсэглэл нь чин сэтгэлийнх болжээ.
Англи эх
Slowly, a shaky smile appeared on Sunny's face. At first, he had to force himself, but after a while, the smile became sincere.
"Тийм шүү. Ялалт амттай байх ёстой. За, харъя… юунаас эхлэх вэ?"
Англи эх
"That's right. Victory is supposed to be sweet. So, let's see… what should I start with?"
Түүнд хариулах мэт Шившлэг эцэст нь дуу гаргав. Дуу нь бага зэрэг хачин сонсогдож, тасалдсан өгүүлбэрээ үргэлжлүүлж буй мэт байлаа:
Англи эх
As if answering him, the Spell finally spoke. Its voice sounded a little strange, as if it was continuing a sentence after being interrupted:
[...Таны сүүдэр хүчээр бялхаж байна.]
Англи эх
[...Your shadow is overflowing with power.]
[Таны сүүдэр хэлбэр олж байна.]
Англи эх
[Your shadow is taking shape.]
Гэнэт Санни сүнс нь дахин хачин халуун илч цацруулж эхэлж байгааг мэдрэв.
Англи эх
Suddenly, Sunny felt his soul begin to radiate a strange heat once again.
'Муу юм…'
Англи эх
'Crap…'
[Таны сүүдэр бүрэлдэн гүйцлээ.]
Англи эх
[Your shadow is complete.]
Түүний дотор ямар нэг юм тэсрэн, бүх бие сэтгэлийг нь үгээр хэлшгүй зовлонд живүүлэв. Санни цочсон дуугаар орилоод унав.
Англи эх
Something inside of him exploded, drowning his whole being with indescribably suffering. With a startled yelp, Sunny fell down.
'Яагаад… яагаад би энд ирэх бүртээ бөгсөөрөө суучихдаг юм бэ…'
Англи эх
'How come… how come I end up on my ass every time I come to this place…'
Санни анх энэ хоосон огторгуйд гарч ирэхдээ Төрх нь Тэнгэрлэг Зэрэгтэй болохыг мэдээд тэгтлээ цочирдсон тул хөл нь сульдан нугарч билээ. Харин одоо сүнсэнд нь явагдаж буй өвдөлттэй хувирлын улмаас дахиад яг л тэр байдалд оржээ.
Англи эх
The first time Sunny had appeared in the void, he was so shocked to discover the Divine Rank of his Aspect that his legs buckled. And now, due to the painful transformation happening to his soul, he ended up in the same situation again.
Тэр Час Улаан Цамхагаас гарсан тул [Сүнсний Суваг] Шинж арилсан байлаа. Түүний саад болохгүй болсон тул Сүүдрийн Цөмийн ханалтаас болж эхэлсэн тэрхүү хачин үйл явц эцэст нь үргэлжлэх боломжтой болжээ.
Англи эх
Because he had left the Crimson Spire, the [Soul Conduit] Attribute was gone. And without its interference, the strange process that had begun due to the saturation of the Shadow Core was finally able to continue.
Энэ нь Саннигийн санаж байснаас дутахааргүй өвдөлттэй байв.
Англи эх
It was just as painful as Sunny remembered.
Санни хашхирахгүйн тулд шүдээ хавиран, тэрхүү аймшигт тамлалыг тэсэхийг хичээлээ. Бие махбодын өвдөлт түүнд танихгүй зүйл биш ч энэ бол өөр юм байв. Энэ нь сүнснээс өөрөөс нь ундарч байсан тул хамаагүй дор байлаа.
Англи эх
Gritting his teeth to prevent himself from screaming, Sunny tried to endure that terrible agony. He was no stranger to physical pain, but this was something different. It came from the soul itself, and for that reason, was so much worse.
'Аргх, бүгдийг нь хараал идэг!'
Англи эх
'Argh, damn it all!'
Гэсэн хэдий ч Нэхэгчийн цусны дуслыг залгисны дараа туулсан жихүүдэс хүргэм тарчлал, эсвэл Хар Хүлэг Баатартай анх уулзсаныхаа дараа тэссэн хар зүүдтэй харьцуулахад энэ нь тийм ч аймаар биш байв.
Англи эх
However, it was still not nearly as bad as the chilling torture he had gone through after consuming the drop of Weaver's blood, or the nightmare he had endured after meeting the Black Knight for the first time.
Бас төдийлөн удаан үргэлжилсэнгүй.
Англи эх
And it didn't last as long.
Хэсэг хугацааны дараа өвдөлт намдаж, эцэст нь алга болоход түүнд сэргэг, дахин бүрэн бүтэн болсон мэдрэмж төрөв.
Англи эх
After a while, the pain lessened, and then finally disappeared, leaving him feeling refreshed and whole again.
Санни болгоомжтой босож, бие нь бүтэн хэвээр байгаа эсэхийг шалгахаар доош харав.
Англи эх
Sunny carefully stood up and looked down, checking to see if he was still in one piece.
Тэр өөрийгөө… илүү хүчтэй болсныг мэдэрлээ. Хамаагүй, хамаагүй илүү хүчтэй.
Англи эх
He felt… stronger. Much, much stronger.
Илүү хүчтэй, илүү хурдан, илүү тэсвэртэй. Эрс ялгаатай.
Англи эх
Stronger, faster, more resilient. Very much so.
Тэр үнэндээ өөрийгөө тэгтлээ хүчирхэг болсныг мэдэрсэн тул Санни ухамсаргүйгээр сүүдэртээ биеийг нь ороохыг тушаачихаад одоо түүний хүчжүүлэлтийн үр нөлөөг эдэлж байгаа юм биш биз гэж хэсэгтээ бодож ч үзэв.
Англи эх
He felt so powerful, in fact, that for a moment Sunny even entertained the idea that he had subconsciously commanded his shadow to wrap itself around his body, and was now enjoying the effect of its augmentation.
Тийм биш гэдэгт итгэлтэй болохын тулд тэр зуршлаараа сүүдрээ шалгахаар доош харав.
Англи эх
To make sure that this wasn't the case, he habitually glance down to check on the shadow.
…Тэгээд хөшиж орхив.
Англи эх
…And froze.
'Энэ чинь… юу вэ, чөтгөр гэж?'
Англи эх
'What… the hell?'
Сүүдэр түүний биеийг ороогоогүй байлаа. Тэр байх ёстой газраа, Саннигийн зогсож буй үл үзэгдэх гадаргуу дээр хар хоосон огторгуйн харанхуйг үл хайхран ямар нэг байдлаар харагдан байв.
Англи эх
The shadow was not wrapped around his body. It was where it was supposed to be, on the unseen surface Sunny was standing on, somehow visible despite the darkness of the black void.
Гэхдээ ганцаараа биш.
Англи эх
But it wasn't alone.
Яг адилхан хоёр сүүдэр Санни руу эргэн ширтэж байлаа.
Англи эх
Two identical shadows were currently staring back at Sunny.
Нэг нь муухай ааштай, гунигтай харагдах бол нөгөө нь баяр хөөртэй, нөхөрсөг бололтой.
Англи эх
One seemed sulking and morose, and the other appeared to be joyful and friendly.
Сэтгэгдлүүд
351-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…