Нүргэлэх чимээ гарсан зүг эргэж, олон боол толгойгоо өргөв. Гэтэл дээрээс тэдний толгой дээр чулуу, хүнд мөсөн хэлтэрхий бороо мэт асгарч байлаа. Тэд тэр дороо сандран, хашгираан чарлаан дунд хий дайран ухасхийв. Бүдүүн гинжинд орооцолдсон боолууд газар унаж, бусдыгаа ч араасаа чирэхэд хар чулуун дээр сүүдрүүд баясан бүжиглэж байв.
Англи эх
Turning in the direction of the thundering noise, many slaves raised their heads, only to see rocks and heavy shards of ice raining on them from above. They instantly panicked, lurching away in a cacophony of screams. Shadows happily danced on black stones as, entangled by the thick chain, those slaves fell to the ground and pulled others with them.
Санни хөл дээрээ үлдсэн цөөхөн хүний нэг байв. Иймэрхүү зүйл болохыг урьдаас хүлээж, бэлэн байсных л голдуу. Тайван, хэнэггүй гэлтэй тэрбээр шөнийн тэнгэр өөд ширтэн, Шинжээр хурцадсан нүдээрээ харанхуйг нэвт харж, нэг алхам тооцоотойхон ухрав. Дараагийн агшинд хүний их биеийн чинээ мөсөн хэсэг яг түүний өмнө газар мөргөн тэсэрч, эргэн тойрныг хурц хэлтэрхийгээр шүршив.
Англи эх
Sunny was one of the few that remained upright, mostly because he was ready for something like this to happen. Calm and collected, he gazed at the night sky, his Attribute-enhanced eyes piercing the darkness, and took one measured step back. In the next second, a piece of ice the size of a man's torso hit the ground right in front of him and exploded, showering everything around with sharp shards.
Бусад нь тийм шаламгай байсангүй. Мөс, чулуу үргэлжлэн асгарахад олон хүн шархдаж, цөөхөн нь бүр амь үрэгдэв. Шаналалт гаслан ёолох дуу агаарыг дүүргэв.
Англи эх
Others weren't that quick. As ice and stones continued to rain, many were wounded, and a few even lost their lives. Agonizing wails filled the air.
Бос, тэнэгүүд ээ! Хана руу оч!
Англи эх
"On your feet, fools! Get to the wall!"
Хэдхэн цагийн өмнө Саннийг ташуурдсан тэр ахмад цэрэг ууртай хашгиран, боолуудыг арай аюулгүй газар болох уулын энгэр рүү хөдөлгөх гэж оролдож байв. Гэвч хэн нэгэн тушаалыг нь биелүүлж амжаагүй байтал ямар нэгэн асар том юм нүргээн унаж, хөл доорх чулууг доргиов.
Англи эх
The veteran soldier, the one who had whipped Sunny a few hours before, was shouting angrily, trying to get the slaves to move towards the relative safety of the mountain slope. However, before anyone could heed his command, something massive came crashing down, sending a tremor through the stones beneath their feet.
Тэр нь яг цуваа, уулын хана хоёрын дунд унаж, хэдэн хормын турш бүх юмыг нам гүмд живүүлэв.
Англи эх
It fell right between the caravan and the mountain wall, plunging everything into silence for a few seconds.
Эхлээд энэ нь бараг бөөрөнхий хэлбэртэй, морьтой хүний чинээ өндөр бохир цасны бөөн мэт харагдсан. Гэвч амьтан урт мөчдөө дэлгэн босоход чулуун тавцан дээр аймшигт зүүдэнд гардаг үхлийн зөгнөл мэт сүндэрлэв.
Англи эх
At first, it looked like a lump of dirty snow, roughly round in shape and as tall as a mounted horseman. However, once the creature unfurled its long limbs and rose, it towered over the stone platform like a nightmarish omen of death.
«Тэр юм наад зах нь дөрвөн метр өндөр байх нь», гэж Санни бага зэрэг мэл гайхан бодов.
Англи эх
'That thing must be at least four meters tall,' Sunny thought, a bit stunned.
Амьтан хоёр богино бүдүүн хөлтэй, туранхай бөгтөр их биетэй, биедээ зохирохгүй урт, олон үетэй гартай байв. Тэдгээрийн хоёр нь аймшигт ясан сарвуугаар төгсөж, арай богинохон нөгөө хоёр нь бараг хүнийхтэй адил хуруугаар төгсдөг ажээ. Эхэндээ бохир цас мэт харагдсан зүйл нь түүний үс ноос болж таарав. Шаргалдуу саарал, сэмэрсэн тэр үс нь сум, сэлэм ч нэвтлэхгүй зузаан байлаа.
Англи эх
The creature had two stumpy legs, an emaciated, hunched torso and disproportionately long, multijointed hands, two of them, each ending with a set of horrifying bone claws, and another two, these ones shorter, ending with almost human-like fingers. The thing that at first glance looked like dirty snow turned out to be its fur, yellowish-grey and ragged, thick enough to stop arrows and swords.
Толгой дээр нь сүүн цагаан таван нүд боолуудыг шавьжийн хайхрамжгүй байдлаар ажиглана. Тэдний доор сахлын хутга шиг хурц шүдээр дүүрсэн аймшигт ам хагас ангайж, ямар нэгэн юмыг тэсэн ядан хүлээж буй мэт. Наалдамхай шүлс эрүүгээр нь урсан цас руу дусална.
Англи эх
On its head, five milky, white eyes regarded the slaves with insect-like indifference. Beneath them, a terrible maw crowding with razor-sharp teeth was half-open, as though in anticipation. Viscous drool was running down the creature's chin and dripping into the snow.
Гэвч Саннигийн сэтгэлийг хамгийн ихээр түгшээсэн нь амьтны арьсан доор өт шиг тасралтгүй хөдлөх хачин дүрсүүд байв. Харамсалтай нь тэр аймшигт амьтанд хамгийн ойр байсан азгүй хэдийн нэг байсан тул тэднийг тод томруун харж, дотор муухайруулам үзэгдлийг хамгийн урд эгнээнээс үзэх «завшаан» олджээ.
Англи эх
What unnerved Sunny the most, though, were the strange shapes endlessly moving, worm-like, under the creature's skin. He could see them clearly because, unfortunately, he was one of those unlucky souls closest to the monstrosity, getting a nauseating first-row view.
«За, энэ чинь… дэндүү юм байна», гэж тэр мэлэрч бодов.
Англи эх
'Well, that is just… too much,' he thought, stupefied.
Санни энэ бодлоо дуусгамагц тамын үймээн дэгдэв. Амьтан хөдөлж, сарвуугаа яг л түүний зүг шуудран далайв. Гэвч Санни нэг алхмаар түрүүлж байлаа. Ганц ч агшин алдалгүй гинжний зөвшөөрсөн хэрээр хажуу тийш үсэрч, өргөн мөртэй боолыг өөрийнхөө ба мангасын дунд тохиромжтойхон зогсоочихов.
Англи эх
As soon as Sunny finished that thought, all hell broke loose. The creature moved, slashing its claws in his general direction. But Sunny was one step ahead: without wasting a single moment, he jumped sideways, as far as the chain allowed, conveniently placing the broad-shouldered slave between himself and the monster.
Шуурхай хариу үйлдэл нь амийг нь аварлаа. Агшны дараа сэлэм шиг урт тэрхүү хурц сарвуунууд өргөн мөртэй эрийг хэрчин өнгөрч, агаарт цусан урсгал цацав. Халуун шингэнд норсон Санни газар унахад хамт гинжлэгдсэн боол нь, одоо зүгээр л цогцос болсон тэр хүн, дээрээс нь нуран унав.
Англи эх
His quick reaction saved his life, as those sharp claws, each as long as a sword, sliced through the broad-shouldered man a fraction of a second later and sent streams of blood flying through the air. Drenched in the hot liquid, Sunny hit the ground, and his fellow slave, now simply a corpse, fell on him from above.
«Хараал ид! Чи юундаа ийм хүнд байдаг юм бэ!»
Англи эх
'Damn! Why are you so heavy!'
Түр зуур юу ч харахгүй болсон Санни цус хөлдөөм улих дууг сонсож, асар том сүүдэр дээгүүр нь өнгөрөхийг мэдрэв. Тэр даруй шөнийг чих дүлийрүүлэм хашгираан бүрхэв. Үүнийг огт тоолгүй тэр цогцсыг хажуу тийш өнхрүүлэх гэж оролдсон ч гинж хүчтэй татагдан бугуйг нь мушгиж, ухаан санааг нь цагаан халуун өвдөлтөөр дүүргэхэд зогсоход хүрэв.
Англи эх
Temporarily blinded, Sunny heard a chilling howl and felt an enormous shadow passing over him. Immediately after, a deafening chorus of screams filled the night. Not paying it any attention, he tried to roll the corpse to the side, but was stopped by a forceful lurch of the chain that twisted his wrists and filled his mind with white-hot pain.
Чиг баримжаагаа алдсан тэр өөрийгөө хэдэн алхам чирэгдэхийг мэдэрсэн ч гэнэт гинж суларч, гараа дахин захирах боломжтой болов.
Англи эх
Disoriented, he felt himself being dragged a few steps, but then the chain suddenly slackened, and he was able to control his hands again.
«Харав уу, байдал үүнээс ч дор байж болох л байсан…»
Англи эх
'See, things could have been worse…'
Алгаа үхсэн хүний цээжин дээр тулж, тэр бүх хүчээрээ түлхэв. Хүнд цогцос бүх оролдлогыг нь зөрүүдлэн эсэргүүцсээр байгаад эцэст нь хажуу тийш унаж, Саннийг чөлөөлөв. Гэвч тэр шинээр олсон эрх чөлөөндөө баярлаж амжсангүй. Цус нь гэнэт мөс болон хөлдчихөв.
Англи эх
Putting his palms against the dead man's chest, he pushed with all the strength he had. The heavy corpse stubbornly resisted all his attempts, but then finally fell sideways, setting Sunny free. However, he didn't get to celebrate this newly found freedom, as his blood suddenly turned to ice.
Учир нь яг тэр мөчид, алгаа өргөн мөртэй боолын цус шүүрсэн биед наасан хэвээр байхдаа тэр үхсэн хүний арьсан доор ямар нэгэн юм мушгиралдан хөдлөхийг тодхон мэдэрсэн юм.
Англи эх
Because at that moment, with his palms still pressed against the broad-shouldered slave's bleeding body, he clearly felt something wriggling under the dead man's skin.
«Байдал яаж дордож болох тухай заавал бодох хэрэгтэй байсан юм уу, тэнэг минь?» гэж тэр бодоод, цочин ухарлаа.
Англи эх
'You just had to think about how things could get worse, right, you idiot?' he thought, and then flinched back.
Цогцсыг хөлөөрөө түлхэн, Санни түүнээс аль болох хол мөлхөв. Салшгүй дагах гинжний ачаар ердөө нэг метр хагасын зайд. Тэр эргэн тойрноо хурдан харвал бүжиглэх сүүдрүүдийн бөөгнөрөл, чулуун тавцангийн нөгөө үзүүрт хашгирах боолуудын дунд галзууран дайрах мангасын дүрс харагдав.
Англи эх
Pushing the corpse with his legs, Sunny crawled as far away from it as he could, which was about a meter and a half, thanks to the ever-present chain. He quickly glanced around, noticing a mass of dancing shadows and the silhouette of the monster rampaging amidst the screaming slaves on the opposite end of the stone platform.
Дараа нь тэр үхсэн биед анхаарлаа хандуулав. Тэр нь улам ширүүнээр таталдаж эхэлж байлаа.
Англи эх
Then he concentrated on the dead body, which was starting to convulse with growing violence.
Цогцсын нөгөө талд зальхай боол эрүү нь унжиж, нүүр нь аймшигт автсан байдалтай түүнийг ширтэж байв. Санни анхаарлыг нь татах гэж гараа даллав.
Англи эх
On the opposite side of the corpse, the shifty slave was looking at it with slackened jaw and a horrified expression on his face. Sunny waved to get his attention.
Юу ширтээд байгаа юм?! Холд тэрнээс!
Англи эх
"What are you staring at?! Move away from it!"
Зальхай боол оролдсон ч тэр дороо унав. Гинж гурвуулангийнх нь дунд орооцолдон, өргөн мөртэй эрийн жинд дарагдсан байлаа.
Англи эх
The shifty slave tried, but immediately fell down. The chain was twisted between the three of them, pinned down under by the broad-shouldered man's weight.
Санни шүдээ хавирав.
Англи эх
Sunny clenched his teeth.
Яг нүднийх нь өмнө цогцос хар дарам аймшигт хувирлыг туулж байв. Хачин ясан ургацууд арьсыг нь цоолон, өргөс мэт сунаж гарав. Булчингууд нь бүлцийн, хэлбэрээ өөрчлөх гэж буй мэт мушгирна. Хумснууд нь хурц сарвуу болон хувирч, нүүр нь цуурч хагаран, цусанд будагдсан зүү мэт соёотой, хэрэгтэйгээсээ нэг эгнээ илүү шүдтэй гажуу амаа ангайлгав.
Англи эх
Right under his eyes, the corpse was going through a nightmare-inducing metamorphose. Strange bone growths pierced its skin, extending like spikes. The muscles bulged and wriggled, as though trying to change shape. The fingernails were turning into sharp claws; the face cracked and split, bearing open a twisted mouth with one too many rows of bloodied, needle-like fangs.
«Энэ буруу байна.»
Англи эх
'This is not right.'
Санни татганан, бөөлжих гэсэн хүчтэй хүслийг мэдрэв.
Англи эх
Sunny twitched, feeling a strong urge to empty his stomach.
Г… гинж!
Англи эх
"Th, the chain!"
Эрдэмтэн боол зальхай боолоос хэдхэн алхмын цаана, сүнс шиг цонхийсон царайгаар гавыг нь заан зогсож байв. Тэр үг нь огт тус болохгүй ч нөхцөл байдлыг бодоход түүний цочирдлыг ойлгож болох л байлаа. Гавлагдсан байх нь хангалттай муу, харин ийм аймшигт юмтай хамт гавлагдах нь үнэхээр шударга бус хэрэг.
Англи эх
The scholarly slave was just a few steps behind the shifty one, pointing at his shackles with a face as pale as a ghost. That remark was far from helpful, but given the circumstances, his shock was understandable. Being shackled was bad enough, but being shackled to such horror was truly unfair.
Гэвч «энэ буруу байна» гэсэн Саннигийн дүгнэлт өөрийгөө өрөвдсөнөөс үүдээгүй. Тэр энэ бүх байдал шууд утгаараа буруу байна гэж хэлэх гэсэн юм. Шившлэг хичнээн нууцлаг ч гэсэн өөрийн гэсэн дүрэмтэй. Аль нэг Хар Зүүдэнд ямар төрлийн амьтад гарч ирж болох тухай ч дүрэм бий.
Англи эх
But Sunny's conclusion that things weren't right did not come from self-pity. He just meant that this whole situation was literally not right: the Spell, mysterious as it was, had its own set of rules. There were rules for what type of creatures could appear in any given Nightmare, too.
Хар Зүүдний Амьтад өөрсдийн шатлалтай: ухаангүй Араатнаас эхлээд Мангас, түүний дараа Ад, Чөтгөр, Дарангуйлагч, Аймшиг, эцэст нь Гамшиг хэмээн нэрлэгдэх домогт Титан. Анхны Хар Зүүдэнд бараг үргэлж араатан, мангасууд л байдаг бөгөөд тэдний дунд ад холилдох нь ховор. Санни тэнд ганц чөтгөрөөс илүү хүчтэй юм гарч ирсэн тухай хэзээ ч, огт сонсож байгаагүй.
Англи эх
Nightmare Creatures had their own hierarchy: from mindless Beasts to Monsters, followed by Demons, Devils, Tyrants, Terrors and, finally, mythical Titans, also known as Calamities. The First Nightmare was almost always populated by beasts and monsters, rarely with a demon mixed in. And Sunny had never, ever heard about anything stronger than a single devil appearing in it.
Гэтэл тэр амьтан өөрийнхөө доод хувилбарыг дөнгөж сая бүтээчихлээ. Энэ бол зөвхөн Хар Зүүдний Шившлэгийн хаанчлагчид болох дарангуйлагчид болон тэднээс дээш зэрэгтнүүдэд л байдаг чадвар.
Англи эх
However, the creature had clearly just created a lesser version of itself, an ability that belonged exclusively to tyrants, the sovereigns of the Nightmare Spell, and those above them.
Энэ дарангуйлагч Анхны Хар Зүүдэнд юу хийж яваа юм бэ?
Англи эх
What was this tyrant even doing in a First Nightmare?
Тэр хараал идсэн [Заяат] Шинж чинь хэр хүчтэй юм бэ?!
Англи эх
How powerful was that damn [Fated] attribute?!
Гэвч бодож эргэцүүлэх цаг алга.
Англи эх
But there was no time to ponder.
Шударга ч бай, шударга бус ч бай, одоо Саннийг аварч чадах ганц л хүн байв. Тэр нь өөрөө.
Англи эх
Unfair or not, there was only one person now who could save Sunny, himself.
Өргөн мөртэй эр, эс тэгвээс түүнээс үлдсэн юм, амнаасаа хачин тачигнах чимээ гарган аажуухан босов. Ухаан санаагаа бүрэн цуглуулах зав өгөлгүй Санни хараал тавиад урагш үсэрч, суларсан гинжийг атгав.
Англи эх
The broad-shouldered man, what was left of him, slowly rose, his mouth producing strange clicking noises. Without giving him time to fully come to his senses, Sunny cursed and jumped forward, grabbing onto the length of the slackened chain.
Таван иржгэр сарвуугаар бүрэн зэвсэглэсэн мангасын нэг гар түүнийг угтан шуудран ирсэн ч Санни тооцоолсон ганц хөдөлгөөнөөр хажуу тийш зайлсхийв.
Англи эх
One arm of the monster, now fully equipped with five jagged claws, shot forward to meet him, but Sunny sidestepped it with one calculated movement.
Энэ удаа арьсыг нь аварсан нь шуурхай хариу үйлдэл биш, харин энгийн тайван ухаан байлаа. Бага нас нь сургуульд бус гудамжинд өнгөрсөн болохоор Санни ямар нэг гоёмсог тулааны арга барил сураагүй байж болох юм. Гэвч гудамж ч бас нэгэн төрлийн багш. Тэр бүхий л амьдралаа амьд үлдэхийн төлөө тэмцэж өнгөрөөсөн бөгөөд тэр нь олонтаа шууд утгаараа тэмцэл байв.
Англи эх
What saved his skin this time was not quick reaction, but simple presence of mind. Sunny might not have learned any fancy combat techniques, since his childhood was spent on the streets instead of a school. But the streets, too, were a kind of teacher. He had spent his whole life fighting for survival, quite often literally.
Тэр туршлага нь ямар ч мөргөлдөөний дунд толгойгоо сэрүүн байлгах чадварыг түүнд олгосон.
Англи эх
That experience allowed him to keep a cool head on his shoulders in the midst of any conflict.
Тиймээс хөшиж зогсох юм уу, айдас эргэлзээнд идэгдэхийн оронд Санни зүгээр л үйлдлээ хийв.
Англи эх
So instead of freezing or being consumed by fear and doubt, Sunny just acted.
Ойртон очоод тэр гинжийг мангасын мөрөөр шидэн ороож, чангаан татаж, гарыг нь биед нь наалдуулав. Хувирлынхаа дараа удаан, мангуурсан хэвээр байсан амьтныг зохих ёсоор хариу үйлдэл хийж амжихаас өмнө Санни гинжийг түүнийг тойруулан хэд хэд ороож, аймшигт амаар нь нүүрээ хазуулахаас арай л гэж мултрав.
Англи эх
Stepping close, he threw the chain around the monster's shoulders and pulled, pinning its hands to its body. Before the creature, still slow and groggy from its transformation, could properly react, Sunny wrapped the chain around it several times, barely saving his face from being bitten off by the creature's terrifying maw.
Сайн тал нь, мангас одоо гараа хөдөлгөж чадахгүй болжээ.
Англи эх
The good thing was, the monster couldn't move its hands now.
Муу тал нь, түүнийг хөдөлгөөнгүй болгоход гинжний урт бүхэлдээ зарцуулагдаж, тэдний хооронд бараг зай үлдсэнгүй.
Англи эх
The bad thing was, the length of the chain he used to immobilize it was gone, leaving almost no distance between them.
Та хоёр!, гэж Санни хамт гинжлэгдсэн хоёр боол руугаа хашгирав., Амь нас чинь үүнээс шалтгаалж байгаа юм шиг тэр гинжийг чанга татцгаа!
Англи эх
"You two!" Sunny screamed, addressing his two fellow slaves. "Pull on that chain as though your lives depend on it!"
Учир нь үнэхээр шалтгаалж байлаа.
Англи эх
Because they were.
Зальхай боол, эрдэмтэн хоёр түүн рүү ам ангайн ширтэж байснаа, юу бодож байгааг нь ойлгоод хөдөлж эхлэв. Гинжийг эсрэг хоёр талаас атган, аль чадах хирээрээ татаж, мангасыг улам чанга хавчин, мултрах боломж өгсөнгүй.
Англи эх
The shifty slave and the scholar gaped at him and then, understanding what he was thinking, started to move. Grabbing the chain from the opposite directions, they pulled as hard as they could, tightening its grip on the monster and not letting it shake loose.
«Гайхалтай!» гэж Санни бодов.
Англи эх
'Great!' Sunny thought.
Мангас булчингаа бүлцийлгэн мултрах гэж оролдов. Ясан өргөсөнд тээглэсэн гинж аажмаар хэсэг хэсгээрээ салах гэж буй мэт хяхтнав.
Англи эх
The monster bulged its muscles, trying to break free. The chain creaked, caught on the bone spikes, as though slowly breaking apart.
«Тийм ч гайхалтай биш бололтой!»
Англи эх
'Not so great!'
Цаашид цаг алдалгүй тэр гараа агаарт өргөөд, гавыг нь хооронд нь холбосон богино, нарийн гинжээр амьтны хүзүүг бүслэн авав. Тэгээд хурдан алхмаар мангасыг тойрон гарч татахдаа түүнтэй нуруу нуруугаа харан, аль болох амнаас нь хол зогсов.
Англи эх
Without wasting any more time, he threw his hands in the air and caught the creature's neck with the short, thinner chain connecting his shackles together. Then he circled the monster with a quick step and pulled, ending up back to back with it, as far away from its maw as he could.
Санни хүнийг нүцгэн гараараа боомилох хүч өөрт нь байхгүйг мэдэж байв. Түүнийг идэх гэж буй энэ хачин, аймшигт гаж төрөлтийг бүр ч яалт ч үгүй. Гэвч одоо өөрийн нуруугаа хөшүүрэг болгон, бүх биеийн жингээ ашиглан гавыг доош татвал ядаж боломж байх ажээ.
Англи эх
Sunny knew that he wasn't strong enough to strangle a man with his bare hands, let alone a weird, terrifying mutant like the one trying to eat him. But now, using his own back as a lever and the weight of his whole body to pull the shackles down, he at least stood a chance.
Тэр бүх хүчээрээ доош татаж, мангасын бие өөрт нь шахагдан, ясан өргөсүүд арьсыг нь шүргэхийг мэдэрч байв. Мангас чангаар тачигнан, өөрийг нь хүлсэн гинжийг тасдах гэж тэмцсээр.
Англи эх
He pulled down with all his might, feeling the monster's body pressing against him, bone spikes brushing against his skin. The monster continued to struggle, clicking loudly and trying to break the chain tying him down apart.
Одоо юу нь түрүүлж тасрах вэ гэдэг л асуудал үлдэв. Гинж үү, эсвэл мангас өөрөө юү.
Англи эх
Now it was just a question of what would break first, the chain or the monster itself.
«Үх! Үх л дээ, муу новш!»
Англи эх
'Die! Die, you bastard!'
Санни татаж, татаж, аль чадах хүчээ шавхан доош татсаар байхад нүүрээр нь хөлс, цус хоржигнон урсана.
Англи эх
Sweat and blood were rolling down Sunny's face as he was pulling, and pulling, and pulling down with as much force as he could muster.
Секунд бүр мөнх мэт урт санагдав. Анхнаасаа тун бага байсан хүч, тэсвэр нь хурдан шавхагдаж байлаа. Шархадсан нуруу, бугуй, ясан өргөсөнд цоологдсон булчингууд нь шаналан өвдөнө.
Англи эх
Every second felt like an eternity. His strength and stamina, what little he had to begin with, were quickly running out. His wounded back, wrists, and muscles pierced by the bone spikes were in agony.
Тэгээд эцэст нь Санни мангасын бие сул унжихыг мэдрэв.
Англи эх
And then, finally, Sunny felt the monster's body go limp.
Хэсэг хормын дараа бүдэг танил дуу хоолой агаарт цуурайтав.
Англи эх
A moment later, a faintly familiar voice rang in the air.
Энэ бол түүний амьдралдаа сонссон хамгийн сайхан дуу байлаа.
Англи эх
It was the most beautiful sound he had ever heard.
[Та Унтаа араатан Уулын Хааны Авгалдайг хөнөөв.]
Англи эх
[You have slain a dormant beast, Mountain King's Larva.]