Няцралтын тамлан шаналгах дарамт дор байсан ч Санни баярлахаас өөрийгөө барьж чадсангүй. Тэр найман Сүүдрийн Тасархай, хүчирхэг Дурсамж олж авсан төдийгүй Уруудсан Чөтгөрийг Гэгээнтний ч тусламжгүйгээр ганцаараа дийлжээ.
Англи эх
Despite the torturous burden of the Crushing, Sunny couldn't help but feel jubilant. Not only did he receive eight shadow fragments and a powerful Memory, he had also defeated a Fallen Devil all by himself, without even Saint providing him any help.
Хар Хүлэг Баатар ч бас Уруудсан Чөтгөр байсан. Тиймээс ийм амьтныг ганцаараа хөнөөсөн нь Саннид их зүйлийг илэрхийлж байв. Энэ бол түүний бүх хичээл зүтгэл, туулсан бүх жигшүүрт зүйл дэмий хоосон биш байсныг мэдрүүлсэн, сэтгэлийг нь хөндсөн нэгэн чухал давааны цэг байлаа. Тэр зорилгодоо хүрч байв.
Англи эх
The Black Knight, too, had been a Fallen Devil. So killing one solo meant a lot to Sunny. It was a poignant milestone that made him feel like all his hard work and all the vile things he had gone through were not for nothing. He was accomplishing his goal.
Улам хүчирхэгжиж байв.
Англи эх
Growing stronger.
…Мэдээж, Идэмхий Дуурайгч тулалдаанд балгасын их сүмийн сахиул шиг аймшигтай өрсөлдөгч биш байсан. Нэг нь зөвхөн тулалдахын тулд бүтээгдсэн мэт амьтан байсан бол нөгөө нь ялалтад хүрэхийн тулд ихэвчлэн заль мэх, олзоо отож дайрахад найддаг байв. Гэсэн хэдий ч авдар мангас огтхон ч амар өрсөлдөгч байгаагүй. Харин ч чөтгөрийн мөн чанар нь түүнийг бүр ч аюултай болгож байлаа.
Англи эх
…Of course, the Mordant Mimic was not as terrifying of a foe in battle as the guardian of the ruined cathedral had been. One was a creature that seemed to have been created solely for combat, while the other mostly relied on deceit and ambushing its prey to achieve victory. And yet, the chest fiend was by no means an easy foe. If anything, its devilish nature only made it that much more dangerous.
«Аргх!»
Англи эх
'Argh!'
Мурийсан Чулуу улам дээш хөөрөх тусам Няцралт Санниг бүр ч аймшигтай хүчээр цохиж, түүний баяр хөөрийг зовлонгийн давалгаанд умбуулан сарниаж орхив. Уруулнаас нь бүдэг ёолох дуу мултран гарлаа.
Англи эх
As the Twisted Rock rose higher, the Crushing struck at Sunny with even more dreadful force, making his mirth dissipate in a wave of miserable suffering. A muffled groan escaped from his lips.
«Тэс… жаахан л тэс… энэ там удахгүй дуусна.»
Англи эх
'Endure… just endure a bit more… this hell is going to end soon.'
Одоохондоо түүнд тэвчин зовох, хүлээх, Зааны Ясан Цамхагийн алсын дүрс рүү ширтэхээс өөр арга байсангүй.
Англи эх
For now, he had no choice but to keep suffering, wait, and stare at the distant silhouette of the Ivory Tower.
Үзэсгэлэнт суварга одоо маш ойрхон мэт санагдах тул гараа сунгаад нударгандаа атгаж болох юм шиг л төсөөлөгдөж байв.
Англи эх
The beautiful pagoda seemed so close now that he could almost imagine himself reaching out and encompassing it in his fist.
Хийх өөр юмгүй болохоор Санни зуршлаараа рунуудыг дуудаж, танил бөөгнөрлийг олов:
Англи эх
With nothing else to do, Sunny summoned the runes and found the familiar cluster out of habit:
Сүүдрийн Тасархай: [223/2000].
Англи эх
Shadow Fragments: [223/2000].
«Тэр хараал идсэн авдарт хэдэн зоос байгаа бол доо…»
Англи эх
'I wonder how many coins are in that damned chest…'
Тэдгээрийн тусламжтайгаар гурав дахь цөмөө бүтээж чадах болов уу?
Англи эх
Would he be able to create the third core with their help?
Харцаа шилжүүлэн Санни Дурсамжуудаа тодорхойлсон рунуудыг олов. Жагсаалтын төгсгөлд одоо шинэ нэг нэмэгдсэн байлаа.
Англи эх
Shifting his gaze, Sunny found the runes describing his Memories. A new one was now shown at the end of the list.
Түүн дээр анхаарлаа төвлөрүүлж, тодорхойлолтыг нь уншихад нүд нь үл ялиг гялалзав:
Англи эх
His eyes glistened slightly as he concentrated on it and read the description:
Дурсамж: [Шунахай Авдар].
Англи эх
Memory: [Covetous Coffer].
Дурсамжийн Зэрэг: Дэвшсэн.
Англи эх
Memory Rank: Ascended.
Дурсамжийн Түвшин: IV.
Англи эх
Memory Tier: IV.
«Хөө…»
Англи эх
'Huh…'
Санни азандаа үнэхээр итгэж ядав. Энэ бол ердөө хэдхэн хоногийн дотор түүний олж авсан дөрөвдүгээр түвшний хоёр дахь Дэвшсэн Дурсамж байлаа. Аяны гол хишиг болох гайхамшигт зоосыг тооцохгүй байсан ч энэ аялал аль хэдийн гайхалтай үр өгөөжтэй болсон нь батлагдав.
Англи эх
Sunny really couldn't believe his fortune. This was the second Ascended Memory of the fourth tier that he had acquired in a span of just a few days. Even without considering the main boon of the expedition, the miraculous coins, this journey had already proved to be incredibly fruitful.
Гэхдээ тэр хачин жигтэй махчин авдар ямар Дурсамж үлдээсэн бол?
Англи эх
But what kind of a Memory would the bizarre carnivorous chest leave behind?
Сониуч зандаа хөтлөгдөн тэр цааш уншив.
Англи эх
Curious, he read on.
Дурсамжийн Төрөл: Хэрэгсэл.
Англи эх
Memory Type: Tool.
«Туслах Дурсамж!»
Англи эх
'A utility Memory!'
Хуяг, зэвсэг шиг гялалзсан биш ч туслах Дурсамжууд бол Сэрсэн бүрийн зэвсэглэлийн суурь нь байдаг. Санниг л гэхэд, түүний хамгийн үнэт Дурсамжуудын зарим нь хэрэгслүүд байв. Шавхагдашгүй Булаг, Энгийн Чулуу, Мөнгөн Хонх… тэр ч байтугай Нэхэгчийн Баг.
Англи эх
While not as showy as armors and weapons, utility Memories were the foundation of every Awakened's arsenal. Take Sunny, for example, some of his most precious Memories were tools. Endless Spring, Ordinary Rock, Silver Bell… even Weaver's Mask.
Сэтгэл нь хөөрсөн тэр Няцралтын бяцалж устгах дарамтыг мартахыг хичээн, рунууд дээр анхаарлаа төвлөрүүлэв.
Англи эх
Excited, he tried to forget about the obliterating pressure of the Crushing and concentrate on the runes.
Дурсамжийн Тодорхойлолт: [«Чи их хачин юм аа!» гэж Ноктис хэлэв. Шинэ найз нь яагаад авдраас ингэтлээ үхтлээ айдаг юм бол? Яагаад ийм ичимхий, цонхигор юм бол? «Бүү ай, эдгээр чинь зүгээр л миний эрдэнэсийн авдарнууд. Хазахгүй ээ. За тэгэхдээ…
Англи эх
Memory Description: ["You are very strange!" said Noctis. Why was his new friend so deathly afraid of chests? Why was he so timid and pale? "Don't be afraid, these are just my treasure chests. They won't bite. Well...
энэ нэгээс бусад нь. Энэ нэг чамайг амьдаар чинь залгина…»]
Англи эх
except for this one. This one will eat you alive..."]
Санни нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked.
«Энэ чинь… сонирхолтой юм.»
Англи эх
'That… is interesting.'
Тэгэхээр Ноктисын Хоргодох Газрын Ноктис гэдэг чинь эцсийн эцэст хүн байсан хэрэг. Түүгээр ч үл барам тэр эрэгтэй ч юм уу, эмэгтэй ч юм уу, хэд хэдэн эрдэнэсийн авдартай байсан бололтой, тэдний дунд хүнийг амьдаар нь залгиж чаддаг нэг нь байжээ.
Англи эх
So Noctis of the Sanctuary of Noctis was a person, after all. What's more, he or she had apparently been in possession of several treasure chests, including one that could eat people alive.
Идэмхий Дуурайгч нэгэн цагт энэ Ноктисын тэжээвэр амьтан байсан юм болов уу? Хэрэв тийм бол…
Англи эх
Had the Mordant Mimic once been a pet of this Noctis? If so…
Ямар хүн Уруудсан Чөтгөрийг тэжээвэр амьтан болгож байлгадаг байна аа?
Англи эх
What kind of a person would keep a Fallen Devil as a pet?
Гэнэт айдаст автсан Санни цааш үргэлжлүүлэн уншив.
Англи эх
Suddenly full of dread, Sunny continued to read.
Дурсамжийн Домууд: [Хууран Мэхлэгч Сандуг], [Уудам Хөмрөг], [Явуут Шүүгээ], [Сүртэй Абдар].
Англи эх
Memory Enchantments: [Mendacious Coffer], [Capacious Chest], [Locomotive Chiffonier], [Lurid Trunk].
Санни рунууд руу хувиршгүй царайгаар ширтэв.
Англи эх
Sunny stared at the runes with a deadpan expression.
«Энэ… үгнүүд чинь… ер нь юу гэсэн үг юм?»
Англи эх
'What… do all these words… even mean?'
Домуудын нэрийг ойлгох гэж зүдэрсээр тэр Шившлэг минь цус харвачихсан юм биш биз гэж бодоод, харцаа тодорхойлолтууд руу шилжүүлэв.
Англи эх
Struggling to understand the names of the enchantments, he wondered if the Spell was having a stroke and shifted his gaze to the descriptions.
[Хууран Мэхлэгч Сандуг] Домын Тодорхойлолт: "Энэхүү Дурсамж ямар ч амьгүй эд зүйлийн дүрийг дуурайж чадна. Дуурайлгын хэмжээ ба нарийн төвөгтэй байдал нь эзэмшигчийн Сүнсний Цөмийн багтаамжаас хамаарна."
Англи эх
[Mendacious Coffer] Enchantment Description: "This Memory can mimic the form of any inanimate object. The size and intricacy of the simulacrum are dependent on the wielder's Soul Core capacity."
«Ойлгомжтой юм. Дуурайгч авдар болж төрсөн… эсвэл бүтээгдсэн?... биш, зүгээр л авдрын дүрд хувилсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ би одоогоор ямар хэлбэр гаргаж чадах бол доо.»
Англи эх
'Makes sense. I am sure that the Mimic only assumed the form of a chest, instead of being born… created?... as one. I wonder what kind of a shape I can currently manage, though.'
Тэр рунуудыг дахин судлав:
Англи эх
He studied the runes again:
[Уудам Хөмрөг] Домын Тодорхойлолт: "Энэхүү Дурсамж дотроо гаднаасаа том. Амьгүй эд зүйлс хадгалж байхдаа дуудагдаж, буцаагдаж болно. Хадгалах сангийн хэмжээ болон хадгалах эд зүйлсийн дээд жин нь эзэмшигчийн Сүнсний Цөмийн багтаамжаас хамаарна."
Англи эх
[Capacious Chest] Enchantment Description: "This Memory is bigger on the inside. It can be summoned and dismissed while storing inanimate items. The size of the storage space, as well as the maximum weight of stored items, are dependent on the wielder's Soul Core capacity."
Санни ярзайх хүслээ дарав.
Англи эх
Sunny suppressed the desire to grin.
«Тийм ээ!»
Англи эх
'Yes!'
Яг одоо түүнд хэрэгтэй зүйл яг энэ байлаа. Энэ Дом түүний тулгараад байсан асуудлыг, Мурийсан Чулуу сүйрэхээс өмнө бүх алтан зоосыг зөөж гаргах хэрэгцээг, яг таг шийдэж өгөв. Аз дахиад л түүний талд байжээ!
Англи эх
This was exactly what he needed right now. This enchantment solved the exact problem he was facing, the need to carry all the gold coins away before Twisted Rock was destroyed. Once again, luck was on his side!
Гэхдээ энэ бүгд биш. Шунахай Авдарт эд зүйлс хадгалаад, дараа нь Авдраа Сүнсний Тэнгистээ хадгалах чадвар нь далай мэт боломжийг нээж өгч байв. Нэг ёсондоо энэ яг Эффигийн гайхалтай уут шиг, гэхдээ түүнээс ч илүү юм, уутанд юм байвал түүнийг үүрч явах ёстой байсан бол Авдрыг хэрэг болох хүртэл нууж орхиж болно.
Англи эх
But that wasn't all. The ability to store items in the Covetous Coffer, and then store the Coffer in his Soul Sea, opened up a sea of possibilities. In a sense, it was just like Effie's incredible bag, but better, the bag had to be carried around if there was anything inside of it, while the Coffer could be stashed away until needed.
Хэрэв тийм бол… Санни түүний тусламжтайгаар Зүүдний Орноос бодит ертөнц рүү эд зүйл авчирч чадах болов уу? Түүнийг мэдэх гэж тэвчээр алдаж байв.
Англи эх
And if so… could Sunny bring items from the Dream Realm to the real world with its help? He couldn't wait to find out.
Олох бүх мөнгөө бодсоор Санни үлдсэн Домууд руу анхаарлаа хандуулав:
Англи эх
Thinking of all the money he would make, Sunny turned his attention to the remaining enchantments:
[Явуут Шүүгээ] Домын Тодорхойлолт: [Энэхүү Дурсамж хөдөлж, эзэмшигчээ дагаж явж чадна.]
Англи эх
[Locomotive Chiffonier] Enchantment Description: [This Memory can move around and follow its wielder.]
«…Гоё! Дотор нь хэт их юм хийчихвэл бүгдийг нь үүрч явах асуудлыг ингээд шийдчихнэ. Юутай ч тэд уул шиг хүнд байх нь ойлгомжтой.»
Англи эх
'...Nice! That will solve the problem of having to carry all the items if I store too much inside. They are still going to weigh a ton, after all.'
[Сүртэй Абдар] Домын Тодорхойлолт: "Энэхүү Дурсамж хулгайч байж болзошгүй этгээдээс өөрийгөө хамгаална. Тэднийг идэж."
Англи эх
[Lurid Trunk] Enchantment Description: "This Memory will protect itself against potential thieves. By eating them."
Санни нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked.
«Энэ чинь… жаахан аймаар юм. Энэ хачин Дурсамжтай муудалцахгүй байсан нь дээр биз дээ?»
Англи эх
'That is... a bit scary. I better remain on the good side of this bizarre Memory, huh?'
Ерөнхийдөө тэр Шунахай Авдарт туйлын их баярлаж байв. Түүний энэ шинэ туслах Дурсамж зүгээр л гайхамшигтай! Одоогийн хэцүү байдлыг нь шийдэж чадах төдийгүй, ирээдүйд Зүүдний Оронд хийх аяллыг нь хамаагүй тухтай, үр ашигтай болгох нь.
Англи эх
Overall, he was incredibly happy with the Covetous Coffer. This new utility Memory of his was simply fantastic! Not only was it capable of solving his current predicament, it would also make his future ventures into the Dream Realm much more comfortable and efficient.
Түүний тусламжтайгаар Сүнсний Хэлтэрхийнүүдийг бодит ертөнцөд авчирч, тэнд өндөр үнээр зарах боломжийн тухай бүр ярих ч юун…
Англи эх
Not to mention the possibility of being able to bring soul shards into the real world with its help, and selling them there at a high price…
Сүнсний Хэлтэрхий гэдэг мөнгө, мөнгө гэдэг Дурсамж худалдаж авах боломж. Гарт нь олон Дурсамж байх тусам Санни Гэгээнтнийг хоёр зуун Сүүдрийн Тасархайд илүү хурдан хүргэж чадна… энэ нь тэр хоёрыг хамаагүй хүчирхэг болгоно гэж найдаж байв.
Англи эх
Soul shards meant money, and money meant being able to purchase Memories. With more Memories at his disposal, Sunny would be able to bring Saint to two hundred shadow fragments faster... which would hopefully make the two of them vastly more powerful.
Одоо тэр зүгээр л Няцралтыг даван туулах хэрэгтэй.
Англи эх
Now, he just had to survive the Crushing.
…Тэр бууж өгөөд сүүдэр болон хувирахад бараг бэлэн болсон тэр мөчид тэнгэрийн гинж эцэст нь чангаран татагдаж, Мурийсан Чулууны хөөрөлтийг зогсоов. Агаарт дахиад нэг дүлийрүүлэм шаржигнах чимээ цуурайтаад, дараа нь бүх юм нам гүм болов.
Англи эх
…He was almost ready to give up and turn into a shadow when the heavenly chain finally drew taut, stopping the rise of the Twisted Rock. One more deafening rattle rolled through the air, and then, everything grew quiet.
Няцралт одоо оргил цэгтээ хүрчээ. Санни аймшигтай өвдөж байсан ч тэсэх чадалтай хэвээр байв. Арал уруудах үедээ орж, дарамт аажмаар суларч эхлэх хүртэл л тэсэхэд болно.
Англи эх
The Crushing was at its peak now. Sunny was hurting terribly, but still able to withstand it. He just had to endure until the island entered the descent phase, and the pressure would slowly start to reduce.
Санни цээжээ чангалан сөөнгө амьсгал авав.
Англи эх
Sunny strained his chest and drew in a hoarse breath.
«Тэнгэр ивээв ээ…»
Англи эх
'Thank gods…'
Гэвч тэр тайвширч амжаагүй байтал бүхэл арал гэнэт чичирч, хачин хурц дуу чихийг нь нэвт хатгав.
Англи эх
However, before he could feel any relief, the whole island suddenly shuddered, and a strange piercing noise assaulted his ears.
Энэ нь… энэ нь яг төмөр урагдан тасрах чимээ шиг сонсогдов.
Англи эх
It sounded... it sounded like the sound of metal being torn apart.
Саннигийн хүүхэн хараа тэлэв.
Англи эх
Sunny's pupils widened.
«Энэ чинь… юу байв?!»
Англи эх
'What… was that?!'
Сэтгэгдлүүд
428-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…