Хэсэг хугацааны дараа Санни, Эффи хоёр гэрт нь буцаж ирэхэд хөргөгч яг хүргэгдээд ирж байлаа. Өндөр, өргөн мөртэй хоёр дэлгүүрийн ажилтан түүнийг хүргэлтийн машиныхаа ачааны тасалгаанаас буулгаж, том хайрцгийг ядарсан шинжтэй газар тавив. Тэгээд нэг нь инээмсэглэн асуув:
Англи эх
After a while, Sunny and Effie returned to his home, just in time to receive the delivery of the refrigerator. Two tall and broad-shouldered store workers unloaded it from the cargo hold of their delivery vehicle and placed the big box down with a bit of strain. After that, one of them smiled and asked:
"Сайн байна уу. Хаана нь тавих вэ?"
Англи эх
"Good day. Where should we put it?"
Санни гараа даллав.
Англи эх
Sunny waved a hand.
"Өө, хэрэггүй ээ. Би өөрөө зөөчихнө."
Англи эх
"Ah, no need. I'll do it myself."
Ачигчид түүн рүү эргэлзсэн харцаар хараад, мөрөө хавчихаас өөр юм хийсэнгүй. Гарын үсгийг нь авмагцаа тэд явчихлаа.
Англи эх
The loaders looked at him doubtfully, then simply shrugged and left after getting his signature.
Машин холдсоны дараа Санни эргэн тойрноо ажиглаад, хүнд хайрцгийг хөнгөхөн өргөж, огтхон ч хүч гаргалгүй гэр лүүгээ оруулав.
Англи эх
After the vehicle drove off, Sunny looked around, then easily lifted the heavy box and carried it inside the house without any effort whatsoever.
Удалгүй хөргөгч хуучин хөргөгчийнх нь байсан газарт зогсож, хаалгыг нь бүрхсэн хиймэл модон хавтангууд гал тогооны даруухан, энгийн загвартай төгс зохицож байв. Эффи, Санни хоёр түүнийг сэтгэл хангалуун хэсэг ширтэв. Тэгснээ Санни хэлэв:
Англи эх
Soon, the refrigerator was standing in the place where his old one used to be, the synthwood panels covering its doors blending in with the minimalist design of the kitchen. Effie and Sunny stared at it for a while, satisfied. Then, he said:
"Надад таалагдаж байна… Их таалагдаж байна."
Англи эх
"I like it… a lot. "
Эффи инээмсэглэв.
Англи эх
Effie smiled.
"Тийм ээ. Өрөөг бүхэлд нь нэг ёсондоо ч гэдэг юм уу, амилуулчихлаа… тийм биз? Ямар ч байсан, энэ удаад битгий эвдэрдэг ч болоосой."
Англи эх
"Yeah. Really ties the whole room together… doesn't it? Well, in any case, I hope you won't break it again."
Тэгснээ тэр эвшээж, ядарсан хоолойгоор хэлэв:
Англи эх
After that, she yawned and said in a tired voice:
"Ёох… Ядраад үхэх нь. Зүүдний Орон руугаа зодог тайлах цаг боллоо. Чи яах вэ?"
Англи эх
"Ugh… I'm beat. Time to retire to the Dream Realm. What about you?"
Санни хэдэн хором бодлоо. Гэнэт нүүрэнд нь өргөн инээмсэглэл тодров.
Англи эх
Sunny thought for a few moments. Suddenly, a wide smile appeared on his face.
"Нэг жаахан ажил амжуулах хэрэгтэй байна, тэгээд би ч бас орно. Өө… түр хүлээ. Чи хаана унтах гэж байгаа юм?"
Англи эх
"I have an errand to run, but after that, I am going in, too. Oh… wait. Where are you going to sleep?"
Эффи мөрөө хавчив.
Англи эх
Effie shrugged.
"Чиний зочны өрөөнд, өөр хаана байх вэ дээ?"
Англи эх
"Your guest room, where else?
Санни нүдээ цавчилав.
Англи эх
He blinked.
"Чамд нойрсох бүхээг хэрэгтэй биш үү?"
Англи эх
"Don't you need a sleeping pod?"
Хуучин анчин бүсгүй кикиглэн инээв.
Англи эх
The former huntress giggled.
"Надад байгаа. Чиний зочны өрөөнд. Юу вэ? Яагаад над руу ингэж ширтээд байгаа юм? Академи болон чиний ухаангүй хэвтэх биеийн хооронд өдөр болгон гүйлдэх ёстой байсан юм уу, би?"
Англи эх
"I have one. In your guest room. What? Why are you staring at me like that? Was I supposed to shuffle between the Academy and your comatose body every day?"
Санни хэсэг зогссоноо санаа алдав.
Англи эх
Sunny lingered for a bit, then sighed.
"Утгатай л юм. Угаасаа тэнд нэгийг тавьчихсан байх ёстой байж. Надад энгийн хүн зочноор ирэх магадлал хэр байх билээ дээ?"
Англи эх
"Make sense. I guess I should have put one there, to begin with. What are the chances of me having mundane humans as guests?"
Тэгээд тэр Эффид баяртай гэж даллаад хаалга руу чиглэхэд бүсгүй тэргэнцрээ эргүүлж, зочны унтлагын өрөө рүү өнхөрч одов.
Англи эх
Then, he waved Effie goodbye and headed for the door as she turned her wheelchair around and rolled toward the guest bedroom.
Санни хийх гэж буй ажилдаа хэмжээлшгүй их догдолж байлаа.
Англи эх
He was very excited about what he was going to do.
Хэсэг хугацааны дараа Санни гэрэл гэгээ цацарсан дэлгүүрт худалдааны тэргээ түлхэн, түүнийгээ янз бүрийн хоол хүнс болон бусад зүйлсээр аажмаар дүүргэн явав. Тэр бүх зүйл шинэ хөргөгчид нь орж байгааг төсөөлөн хөгжилтэй аялгуу аяархан исгэрнэ.
Англи эх
Some time later, Sunny was in a beautifully lit store, pushing a shopping cart forward and slowly filling it to the brim with all kinds of food, as well as some other things. He was quietly whistling a cheerful tune, imagining all this stuff going into his new fridge.
Тэргэн доторх зүйлс захын хороололд амьдарч байх үеийнх нь мөрөөдөж ч чадахгүй их мөнгөтэй тэнцэх байлаа. Харин одоо тэр үүнийг худалдан авах чадалтай төдийгүй мөнгөө тоолох ч юм уу, үнэ хүрэхгүй вий гэж түгшихгүйгээр авч чадах болжээ. Тэр зүгээр л… хүссэнээ, хүссэн хэмжээгээрээ, хүссэн чанараараа авч, гэр лүүгээ… өөрийнхөө гэр лүү аваачиж болно.
Англи эх
The contents of the cart would have cost more than he could ever dream to make, back when he had been living in the outskirts. But now, he could not only afford it, but even do so without having to count his money or feel apprehensive about the cost. He could just… buy as much he wanted, of any quality that he wanted, and bring it back home... his own home.
Амьдрал ийм их өөрчлөгдсөн гэж.
Англи эх
Life had changed so much.
Хэсэг хугацааны дараа хангалттай авлаа гэж тэр мэдрэв. Одоо түүнд Шунахай Авдар байгаа тул Зүүдний Орноос Сүнсний Хэлтэрхий гаргаж ирээд зогсохгүй… бодит ертөнцөөс Гинжлэгдсэн Арлууд руу юм зөөх боломжтой болсон юм! Энэ нь ямар их учир холбогдолтой гээч… хязгааргүй халуун ногоо, хайгуулын уйтгартай урт өдрүүдийг арай тэвчихүйц болгох янз бүрийн зууш, өөрийгөө арай тухтай байлгах өчүүхэн жижиг зүйлс.
Англи эх
After a while, he felt as though he got enough. Now that he had the Covetous Coffer, he could not only bring soul shards out of the Dream Realm… but also bring stuff from the real world to the Chained Isles! That meant so much… an unlimited amount of spices, all kinds of snacks to make the long days of exploring less dreadful, various little things to make himself more comfortable.
Ёстой, хүсвэл майхан ч авч очоод дотор нь хаан шиг унтаж болно шүү дээ!
Англи эх
Hell, if he wanted to, he could even bring a tent and sleep in it like a king!
«Гайхалтай… өө, энэ бол ердөө л гайхалтай!»
Англи эх
'Incredible… oh, this is simply incredible!'
Мэдээж эдгээр бүх зүйлийг энгийн дэлгүүрээс авах боломжгүй. Гэхдээ тэр өөр газруудаар орох юм уу, эсвэл сүлжээгээр захиалчихаж болно.
Англи эх
Of course, not all of these things could be bought in a general store. But he could visit other places or simply order stuff on the network.
Тэр касс руу явж байтал танил хоолой түүнийг бодлоос нь гэнэт сугалав.
Англи эх
As he was heading for the registers, a familiar voice suddenly pulled him out of his thoughts.
"…Ээжээ! Зайрмаг авч болох уу?"
Англи эх
"...Mom! Can we get ice cream?"
Санни хэсэгтээ хөшиж, дараа нь толгойгоо аажмаар эргүүлэн зүүн тийш, хажуугаар нь өнгөрч буй урт эгнээ рүү харав.
Англи эх
Sunny froze for a moment, then slowly turned his head and looked to his left, down a long aisle he was passing.
Тэнд арван дөрөв орчим насны цонхигор охин дөчөөд насны өндөр, дэгжин эмэгтэйн дэргэд зогсож байв. Шаргал үстэй, гэрэлтсэн инээмсэглэлтэй найман настай хүү охины гар руу нэг хайрцаг зайрмаг чихэж байлаа.
Англи эх
There, a pale girl of around fourteen years was standing near a tall, graceful woman in her forties. An eight-year-old boy with blonde hair and a bright smile was pushing a tub of ice cream into her hands.
Санни Рэйн болон түүний гэр бүлийг хэдэн хором ажиглаад, нүүр буруулж, тэднийг ардаа орхин замаа үргэлжлүүлэв. Уруулаас нь намуухан санаа алдалт урсан гарлаа.
Англи эх
Sunny watched Rain and her family for a few moments, then turned away and continued on his way, leaving them behind. A quiet sigh escaped from his lips.
«Ядаж л тэр сайхан байгаа юм байна. Тэгэлгүй яах вэ. Намайг алга болоод ердөө нэг сар л болж байна шүү дээ. Намайг энд байгаагүйгээс л болоод юу тохиолдох билээ?»
Англи эх
'At least she's doing fine. Well, of course she is. I've only been gone for a month. Why would anything happen simply because I wasn't here?'
Касст хүрээд тэр жаахан эргэлзсэнээ буцаад эргэв.
Англи эх
He reached the register, then hesitated for a bit, and turned back.
…Түүнийг эргэж ирэхэд тэргэнд нь хэдэн хайрцаг амттай зайрмаг нэмэгдсэн байлаа.
Англи эх
…When he returned, there were several tubs of delicious ice cream added to his cart.
Үүр цайх гэрэл Гинжлэгдсэн Арлуудыг гийгүүлэхэд Санни Ноктисын Хоргодох Газрын Тахилын Ширээний Арал дээр гарч ирэв. Тэр тэнгэр өөд ширтэж, сар байхгүйд царайгаа мушилзуулаад, өрөө рүүгээ чиглэв.
Англи эх
As the light of dawn shined on the Chained Isles, Sunny appeared on the Altar Island of the Sanctuary of Noctis. He stared at the sky, grimaced at the absence of the moon, and headed toward his room.
Гэвч хэсэг хугацааны дараа тэр өрөөнөөсөө гарч ирэхэд ард нь найман жижиг төмөр хөлөөр алхсан хачирхалтай модон хайрцаг дагалдаж байлаа. Шунахай Авдрыг араасаа дагуулсан Санни цэцэрлэгт орж, танил хадаа олоод, шүдлэг хайрцгийг өргөн, өөрийнхөө дэргэд болгоомжтой тавив.
Англи эх
Some time later, though, he emerged from there with a peculiar wooden box following him with the help of eight small iron legs. With the Covetous Coffer in tow, Sunny walked into the garden, found a familiar rock, lifted the toothy box, and carefully placed it near himself.
Тэгээд нэг ширхэг Сүнсний Хэлтэрхий гаргаж, хүн бүрийн харагдахуйц газар тавилаа.
Англи эх
Then, he took out a single soul shard and put it where everyone could see.
Удалгүй Сэрэгсдийн нэг нь түүнийг анзаараад ойртож ирэв.
Англи эх
Soon, one of the Awakened noticed him and approached.
"Аа, Санни! Эргээд ирчихэв үү? Дахиад хэлтэрхий зарах гэж байна уу?"
Англи эх
"Ah, Sunny! You're back? Looking to sell some shards again?"
Санни инээмсэглэв.
Англи эх
Sunny smiled.
"Өө… тийм, мэдээж. Гэхдээ хүлээ! Энэ бүгд биш. Гялалзсан Их Дэлгүүрт шинэ бараа ирсэн!"
Англи эх
"Oh… yes, sure. But hey! That's not all. Brilliant Emporium has some new merchandise!"
Сэрсэн эр түүн рүү эргэлзсэн харцаар хараад асуув:
Англи эх
The Awakened looked at him with doubt, then asked:
"Үнэхээр үү? Жишээ нь юу?"
Англи эх
"Really? Like what?"
Саннигийн инээмсэглэл улам өргөсөв.
Англи эх
Sunny's grin grew wider.
"Яг цагтаа асуулаа шүү! За ингээд үзье…"
Англи эх
"How lucky that you happened to ask! Let's see…"
Тэр гараа авдар руу хийхэд, харьцангуй жижигхэн хайрцаг дотор гар нь ямар ч байсан мөрөө хүртэл алга болчихов. Тэгээд Санни янз бүрийн зүйл гаргаж эхэлж, гаргангаа ярьж байлаа:
Англи эх
He put his hand inside the coffer, which then somehow disappeared into the comparatively small box up to the shoulder. Then, Sunny began taking out various items, speaking as he did so:
"Надад юу байгаа гэж? Өөрөө хараарай… шүдний оо! Зөөлөн, цэвэрхэн дотуур хувцас! Давс, чинжүү, бүх төрлийн халуун ногоо! Хувийн ариун цэврийн хэрэгсэл! Та эмэгтэй хүн үү?"
Англи эх
"What do I have in store? Take a look for yourself… toothpaste! Soft, clean underwear! Salt, pepper, and all kinds of spices! Personal hygiene products! Are you a woman?
"Үгүй юу? Тэгвэл эмэгтэй найз байгаа биз? Юу гэнээ, үнэхээр үү? За, миний энд байгаа бараагаар үүнийг ч засчихаж болно. Өө, энэ юу вэ? Хараач дээ…"
Англи эх
No? Have a female friend, then? What, really? Well, with the stuff I have here, that can be fixed. Oh, what is this? Would you look at that…"
Зүүдний Оронд бараг хэнд ч олдохгүй, ердийн мөртлөө үнэт эдлэлүүдийг шунал шиг юмтай харцаар ширтэн цугларах хүмүүс улам олшрох тусам Саннигийн нүд өөрөө шуналаар гялалзаж байв.
Англи эх
As more and more people gathered and stared at the absolutely mundane, but precious items that almost none of them had access to in the Dream Realm with something resembling lust in their eyes, Sunny's own gleamed with greed.
"Дашрамд хэлэхэд, Гялалзсан Их Дэлгүүр зөөвөрлөх үйлчилгээгээ нээснээ бахархалтайгаар зарлаж байна… Манай үнэнч ажилтнууд бодит ертөнцөөс танд тодорхой нэг юм авчраасай гэж хүсэж байна уу? Асуудалгүй! Харин эсрэгээрээ бодит ертөнц рүү юм илгээмээр байна уу? Энэ ч бас асуудалгүй. Ердөө өчүүхэн хураамжаар…"
Англи эх
"By the way, Brilliant Emporium is also proud to announce the opening of a conveyance service… want our dedicated staff to bring something specific from the real world? No problem! Want to send something to the real world instead? That's not a problem, either. For just a small commission…"
«Би баяжих нь. Ёстой баяжих нь дээ!»
Англи эх
'I am going to get rich. So, so rich!'
Тийм ээ, бодит ертөнцөд Сүнсний Хэлтэрхий бол ховор бараа.
Англи эх
Yes, soul shards were a rare commodity in the real world.
Харин Зүүдний Оронд сайн дотуур өмд хоёр хэлтэрхийнээс ч илүү үнэтэй байж магадгүй юм…
Англи эх
But a good pair of underpants in the Dream Realm was, perhaps, even more valuable…
Сэтгэгдлүүд
465-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…