Кэсси ярьж дуусахад Санни хэсэг чимээгүй байлаа. Тэгээд:
Англи эх
When Cassie was done speaking, Sunny remained silent for a bit. Then, he said:
"Өөр юу байна? Нарийн юм байхгүй юу?" гэв.
Англи эх
"Anything else? More details?"
Сохор охин толгой сэгсрэв.
Англи эх
The blind girl shook her head.
"Цасан шуурганаас болоод нурж буй арлын эргэн тойронд юу байсныг ялгахад хэцүү байсан. Арал өөрөө ч аль хэдийн танигдахын аргагүй эвдэрчихсэн байсан. Тэгэхээр... үгүй ээ, өөр юм байхгүй. Өө... чи төмөр хуяг өмссөн байсан шиг санагдана? Хүүхэлдэйчний Нөмрөг биш."
Англи эх
"Because of the blizzard, it was hard to see what surrounded the crumbling island, and it was already too damaged to recognize it. So… no, no more details. Uh… you were wearing a metal armor, I think? Not the Puppeteer's Shroud."
Санни гунигтай царайлан чамархайгаа иллээ.
Англи эх
Sunny massaged his temples with a bleak expression on his face.
"За... бодсоноос минь дээр юм байна."
Англи эх
"Well… it's not as bad as I expected."
Кэсси толгойгоо үл ялиг хазайлгав.
Англи эх
Cassie tilted her head a little.
"Дээр гэж үү?"
Англи эх
"It's not?"
Түүний уруул дээр харанхуй инээмсэглэл тодров.
Англи эх
A dark smile appeared on his lips.
"Чиний үзэгдлийг буруу тайлбарлахад амархан гэдгийг бид аль хэдийн мэднэ. Чи биднийг жинхэнэ утгаараа үхэж байхыг хараагүй биз дээ? Нүдэнд минь гэрэл унтарч, бие маань тасархай болж урагдаж, гэх мэт. Чи зүгээр л биднийг хүнд шархдаад харанхуй руу унаж байхыг харсан. Тэгээд юу гэж? Би Доод Тэнгэр рүү нэг удаа унасан ч энд, шинэ юм шиг бүтэн сууж байна шүү дээ."
Англи эх
"We already know that your visions are easy to misinterpret. You haven't seen us die, really… right? The light go out of our eyes, our bodies being torn apart, and so on. You just saw us badly injured and falling into the darkness. So what? I have already fallen into the Sky Below once, and here I am, good as new."
Сохор охин эргэлзэв.
Англи эх
The blind girl hesitated.
"Чи Доод Тэнгэр рүү унасан юм уу?"
Англи эх
"You fell into the Sky Below?"
Санни гараа үл тоомсорлон даллав.
Англи эх
Sunny waved a hand dismissively.
"Тийм, гэхдээ энэ хамаагүй. Хүлээ, үгүй... үнэндээ хамаатай. Би чам дээр яг үүнээс болж ирсэн юм. Чиний энэ... сэтгэл сэргээм мэдээнээс болоод бараг мартчихсан байна."
Англи эх
"Yes, but that doesn't matter. Wait, no… actually, it does matter. It's the reason I came to see you. I have almost forgotten because of this… charming revelation of yours."
Үүний дараа тэр дуугүй болж, Кэссигийн үзсэн тэдний үхлийн үзэгдлийн тухай бодлогошров.
Англи эх
After that, he grew silent, thinking about Cassie's vision of their death.
Санни хэдий зоригтой дүр эсгэж байсан ч дотроо харагдахыг хүссэн шигээ хайхрамжгүй байсангүй. Тийм ээ, түүний үзэгдлүүд урьд нь төөрөгдүүлж байсан... гэхдээ бүгд биш. Заримых нь утга шулуухан, илэрхий байсан. Тийм ээ, тэр Гинжлэгдсэн Арлуудын доорх төгсгөлгүй хоосон орон зайг нэг удаа туулсан ч хоёр дахь удаагаа амьд гарна гэсэн баталгаа байхгүй. Ялангуяа өөрөө сайн дураараа тийшээ үсрээгүй бол.
Англи эх
Despite Sunny's bravado, inside, he wasn't as nonchalant about it as he wanted to appear. Yes, her visions had been misleading in the past… but not all of them. Some were as straightforward as possible. And yes, although he had already gone through the endless void below the Chained Isles once, there was no guarantee that he would survive it a second time, not unless he had chosen to do so himself.
Мурийсан Чулууг Няцралт сүйтгэсний дараа Санни гурван шалтгаанаар л амьд үлдсэн юм: нэг нь Мордрет, нөгөө нь өөрөө аль хэдийн Урагдлын ойролцоо байсан явдал, гурав дахь нь цөхрөлийн агшинд ашигласан [Миний нүд хаана вэ?] Дом.
Англи эх
After the Twisted Rock was destroyed by the Crushing, Sunny managed to survive due to three reasons: one of them was Mordret, one was that he had already been near the Tear, and the other was the [Where is my eye?] enchantment that he had used in a moment of desperation.
Тэр Дом өөрөө түүнийг алах шахсан бөгөөд аль хэдийн шавхагдсан сүүдрийн шим нь яг цагтаа дууссан учир л бүтэлгүйтсэн билээ. Хэрэв нөөц нь дуусаагүй, Хувь Тавилангийн мөнх цаг руу дахиад хэдэн секунд ширтэхээс өөр аргагүй болсон бол түүний оюун ухаан бүрмөсөн сүйрэх байлаа.
Англи эх
That enchantment had almost killed him, itself, and only failed to do so because his already exhausted shadow essence ran out just at the right time. If his reserves had not been depleted, and he was forced to endure staring into the eternity of Fate for a few seconds more, his mind would have been destroyed completely.
Хэрэв түүнийг Урагдлаас хол газар Доод Тэнгэр рүү дахин шидвэл тэнгэрлэг галын далай дахь тэр ан цавыг дахин олох боломж нь маш бага байх болно. Тэр тусмаа Кэссигийн хэлсэн шиг хүнд шархадсан байвал.
Англи эх
If he was thrown into the Sky Below once more, away from the Tear, there would be a very slim chance of him finding the rift in the ocean of divine flame again. Especially if he was as badly wounded as Cassie implied.
Тэгээд бас дээд тэнгэрт аварга шувууд далавчит луунуудтай тулалдаж байгаа гэнэ.
Англи эх
And there were giant birds fighting wyverns in the sky above.
Тэгэхээр түүнд одоо хийх зүйл нь... за, тэр чинь ер нь яах ёстой юм бэ? Үзэгдэл ямар ч хэрэгтэй мэдээлэл өгсөнгүй. Саннигийн толгойд орж ирсэн ганц зүйл бол өвөл болохоос өмнө нисэх чадвартай Дурсамж эсвэл Цуурай олж авахын төлөө нойр хоолгүй зүтгэх явдал л байв.
Англи эх
So, what he had to do now was… well, what the hell was he supposed to do? The vision did not provide any actionable information. The only thing Sunny could think of was to work really hard to get himself a flight-capable Memory or Echo before winter.
Бас гэрээслэл бичиж орхивол ч болох юм.
Англи эх
And maybe make a will.
Тэр санаа алдлаа.
Англи эх
He sighed.
"Тэгээд... бид хоёрыг үхэхээс сэргийлэхийн тулд чи юу хийж байгаа юм бэ? Юу болохыг мэдсээр байж яаж ингэж тайван шавар ухаад байж чадаж байна аа?"
Англи эх
"So… what have you been doing to prevent the two of us from dying? How can you calmly dig around in the mud, knowing what is going to happen?"
Кэсси хэсэг азнаад инээмсэглэв.
Англи эх
Cassie lingered for a moment, then smiled.
"Үнэндээ би яг тэр шалтгаанаар л шавар ухаж байгаа юм."
Англи эх
"In fact, I am digging around in the mud for that very reason."
Санни тургив.
Англи эх
Sunny snorted.
"Тэндээс юу олно гэж найдаж байгаа юм? Хос далавч уу?"
Англи эх
"What are you hoping to find there? A pair of wings?"
Тэр толгой сэгсрэв.
Англи эх
She shook her head.
"Үгүй... Би зүгээр л бүтэн үлдсэн үндэс олно гэж найдаж байна."
Англи эх
"No… I am just hoping to find a preserved root."
«Үндэс? Үндэс биднийг үхлээс яаж аврах юм?»
Англи эх
'A root? What can a root do to save us from dying?'
Тэр хэсэг дуугүй байснаа:
Англи эх
He kept quiet for a bit, then said:
"За. Өөрөө мэд. Ямартай ч би чамтай нэг юмны талаар ярилцмаар байсан юм," гэв.
Англи эх
"Alright. Suit yourself. Anyway, I wanted to talk with you about something."
Кэсси ойн гүн рүү харснаа толгой дохив.
Англи эх
Cassie looked into the depths of the forest, then nodded.
"Юуны талаар?"
Англи эх
"About what?"
Санни бодлоо цэгцлээд тайлбарлав.
Англи эх
Sunny gathered his thoughts, then explained:
"Би нэгэн Хар Зүүдний Үр олсон. Их онцгой, дотроо их онцгой Хоёр дахь Хар Зүүд агуулсан Үр. Тэгээд би түүнийг өвлийн туйлын дараа сорихыг хүсч байна... үгүй ээ, тэрийгээ болъё. Намрын эцэс гэхэд сорихыг хүсч байна."
Англи эх
"I have found a Nightmare Seed. A very special one, that contains a very special Second Nightmare. And I want to challenge it after the winter solstice… actually, scratch that. I want to challenge it by the end of the autumn."
Түүний анхны төлөвлөгөө бол өөртөө болон нөхдөдөө бэлтгэхэд долоон сар өгөх байв. Гэвч Кэссигийн өвөл болно гэж харсан зүйлийг бодоход төлөвлөгөө өөрчлөгдөх ёстой болжээ. Түүний зөгнөсөн тэр зүйл юу ч байсан, Сэрсэн байхдаа биш, Мастер болсон хойноо нүүр тулах нь хамаагүй дээр.
Англи эх
His initial plan was to give himself and his companions seven months to prepare, but considering what Cassie saw happening in winter, these plans had to change. Whatever it was that she predicted, facing it as a Master would be much more desirable than facing it as an Awakened.
...Мэдээж, түүний үзэгдэл Хар Зүүдний дотор болох юм биш бол.
Англи эх
…Unless her vision took place inside the Nightmare, of course.
Ямар ч байсан одоо тэр намар дуусахаас өмнө Зааны Ясан Цамхаг руу буцахаар шийдлээ. Бэлтгэхэд зургаан сар гэдэг давчуу хугацаа ч анхны төлөвлөгөөнөөс нь тийм ч их зөрөхгүй. Түүнтэй хамт авч явахыг хүссэн бусад хүмүүс ч амжуулж чадах л юм бол, тэр ч амжуулж чадна.
Англи эх
Regardless, now, he decided to return to the Ivory Tower before the autumn was over. Six months was a tight amount of time to get ready, but not so different from his initial plan. He could make it work, provided that other people whom he wanted to take with him would, too.
"Тэр Үр бас их онцгой газар байгаа. Үнэндээ яг бидний толгой дээр, Зааны Ясан Цамхагт. Би тийшээ Няцралтад алуулалгүй очих арга олсон... гэхдээ тэр өөр зам ч адилхан аюултай гэж хэлж болно."
Англи эх
"That Seed is also located in a very special place. In fact, it's right above our heads, in the Ivory Tower. I found a way to get there without being killed by the Crushing… although that other path is, arguably, just as dangerous."
Санни доош заав.
Англи эх
Sunny pointed down.
"Энэ зам Доод Тэнгэрээр дамждаг. Эффи, Кай хоёр надтай нийлэхээр Гинжлэгдсэн Арлууд руу ирж байгаа. Чамайг ч бас бидэнтэй хамт Хар Зүүдийг сорих байх гэж найдаж байна. Өө... бас Шөнийн Сүм рүү ороход чиний тусламж хэрэгтэй. Тэндээс авах ёстой нэг эд зүйл бий."
Англи эх
"It's in the Sky Below. Effie and Kai are coming to the Chained Isles to join me. We hope that you will challenge the Nightmare with us, too. Oh... and we'll need your help getting into the Night Temple. There's an item we need to retrieve there."
Кэсси түүн рүү нүүр буруулан хэсэг дуугүй байлаа. Нүд нь баг дор нуугдаж, царай нь хөдлөлгүй байсан тул юу мэдэрч, юу бодож буйг нь тааварлахад бэрх байв.
Англи эх
Cassie faced him and remained silent for a while. With her eyes being hidden by a mask and her face unmoving, it was hard to tell what she was feeling or thinking about.
Эцэст нь тэр:
Англи эх
Finally, she said:
"Чи намайг нэгдээсэй гэж байна уу? Би чамд тэр бүхнийг хийчихсэн байхад?" гэв.
Англи эх
"You want me to join? After what I have done to you?"
Түүнд харагдахгүй ч Саннигийн царайд хүйтэн төрх тодров. Тэр сохор охин руу удаан харснаа мөрөө хавчив.
Англи эх
Unseen to her, a cold expression appeared on Sunny's face. He looked at the blind girl for a long time, then shrugged.
"Яагаад болохгүй гэж? Хар Зүүд рүү хамт орохын тулд найзууд байх албагүй. Бие биедээ таалагдах ч шаардлагагүй. Зүгээр л... түр зуурын холбоотнууд байж болно. Би чамд угаасаа л тийм хүн байсан биш үү? Чи түүнийг даван туулж чадаж байгаа бол би ч чадна."
Англи эх
"Why not? We don't have to be friends to go into a Nightmare together. We don't even need to like each other. We can just be… temporary allies. Wasn't that what I was to you, anyway? If you can handle that, so can I.
Намайг ашиглах нь надад хамаагүй, хариуд нь би чамайг ашиглаж чадаж л байвал. Их энгийн.
Англи эх
I don't mind being used, as long as I get to use you in return. Pretty simple."
Кэсси нүүр буруулж, хэдэн хором юу ч хэлсэнгүй. Тэгээд хариулав.
Англи эх
Cassie turned away and didn't say anything for a few moments. Then, she answered:
"За. Би чамтай хамт Шөнийн Сүм рүү очиж, Хоёр дахь Хар Зүүдийг ялан дийлэхэд чинь туслая. Гэхдээ... хариуд нь надад нэг зүйлд тусалж өгөөч."
Англи эх
"Alright. I will go to the Night Temple with you, and help you conquer the Second Nightmare. But… I want your help with something in return."
Санни хөмсгөө өргөв.
Англи эх
Sunny raised an eyebrow.
"Миний тусламж уу? Юунд?"
Англи эх
"My help? With what?"
Сохор охин агшин зуур эргэлзсэнээ хэлэв.
Англи эх
The blind girl hesitated for a second, and then said:
"Чи Сүйрсэн Хөлгийн Арал дээр очиж байсан биз дээ? Тэнд оршдог тэр амьтан... хэдэн сарын дараа түүнийг алахад надад тусалж өгөөч."
Англи эх
"You have been to the Shipwreck Island, haven't you? The creature that dwells there… in a few months, I want you to help me kill it."
Сэтгэгдлүүд
471-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…