Санни обсидиан хутгыг нэлээд удаан ажиглаад, энэ юм юу хийж чаддаг байх ёстойг огт мэдэхгүй гэдэгтээ итгэлтэй болов. Энэ нь Дурсамж биш, нэхээс ч үгүй тул Шившлэг ч, ийм зүйлийг харж, бага сага ойлгодог өөрийнх нь чадвар ч түүнд тус болж чадахгүй байлаа.
Англи эх
Sunny studied the obsidian knife for a while, and concluded that he had no idea what this thing was supposed to be capable of. It wasn't a Memory, and it didn't have a weave, so neither the Spell nor his own ability to perceive and somewhat understand such things could help him.
Саннигийн баттай мэдэх ганц зүйл гэвэл хэн нэгэн Хувь Заяаны нэхмэлээс утас сугалж, хутган дотор байрлуулаад, түүнийгээ цагираг болгосон явдал байв… ямар учиртайг нь бурхан л мэднэ.
Англи эх
The only thing Sunny knew for certain was that someone had plucked a string from the tapestry of Fate and placed it inside the knife, making a circle out of it… for some mysterious purpose.
Бусад бүх зүйл Мордреттэй дараа холбогдох хүртэл хүлээх ёстой. Хаягдсан ханхүү Гинжлэгдсэн Арлууд болон тэдгээрийн өнгөрсөн түүхийн талаар ер нь их зүйл мэддэг бололтой тул обсидиан хутганы тухай ч гэсэн илүү ихийг мэдэх нь гарцаагүй.
Англи эх
Everything else was going to have to wait until the next time he heard from Mordret. The lost prince was bound to know more about the obsidian knife, since he seemed to know a lot about the Chained Isles and their past in general.
Харин одоо Санни өөр нэг асуудлыг шийдэх хэрэгтэй байв…
Англи эх
Now, however, Sunny had to deal with another problem…
Хутга алга болсныг Цагаан Өд овогт ямар нэгэн байдлаар тайлбарлах ёстой.
Англи эх
He had to explain the disappearance of the knife to the White Feather clan, somehow.
Өглөө болмогц, эсвэл үнэндээ хэн нэгэн шөнө дунд Зүүдний Орноос гарах юм уу орж ирэх аваас хэзээ ч, хэн ч өргөж, хөдөлгөж чадаагүй хутга алга болсныг хүмүүс мэдэх болно.
Англи эх
Come morning, or at any moment, really, if someone decided to leave the Dream Realm or entered it in the middle of the night, people would become aware that the knife that no one had been able to lift or move was now gone.
Үүнийг Санни авсныг олж мэдэхэд тэдэнд нэг их удаан хугацаа шаардахгүй гэдэгт тэр огт эргэлзсэнгүй.
Англи эх
Sunny had no doubt that it was not going to take a long time for them to figure out that it was him who had taken it.
Тэгээд дараа нь...
Англи эх
And after that...
«Яана даа, яана…»
Англи эх
'What to do, what to do…'
Эцэст нь тэр үнэхээр солиотой санаа олов. Ердийн нөхцөлд бол бодох ч үгүй байсан зүйл. Түүний мөн чанарт огт харш зүйл.
Англи эх
In the end, he came up with a really crazy idea. Something that he would have never even considered, in normal circumstances. Something that went against his very nature.
…Тэр очоод Мастер Роанд үнэнээ хэлэв.
Англи эх
…He went and told Master Roan the truth.
Нарийн хэлбэл, гайхамшигт зоосны тухай хэсгийг л.
Англи эх
Well, the part that had to do with the miraculous coins, to be precise.
Цагаан Өдний хашаанд шөнө дунд очих нь жаахан хачин санагдсан ч азаар тэр ахмад эр сэрүүн байлаа. Эргүүлд гарахаар бэлдэж байсан тул шаардлагатай бэлтгэлээ хийхээр эрт босжээ.
Англи эх
Visiting the White Feather compound in the middle of the night was a bit strange, but luckily for him, the older man turned out to be up. He was preparing to leave on a patrol, and so rose early to make the necessary preparations.
Саннийг яриагаа дуусгахад хүчирхэг гриффин унаач түүн рүү гайхширсан янзтай хэсэг ширтэв. Тэгснээ хутгыг харж болох эсэхийг асуулаа.
Англи эх
After Sunny was done talking, the mighty griffin rider stared at him for a while with a perplexed expression. Then, he asked to take a look at the knife.
Санни дурамжхан обсидиан ирийг өгөөд, Мастер Роан түүнийг шалгахыг сэтгэл түгшин ажиглав. Цагаан Өд овог хутгыг өөртөө үлдээхээр шийдэхгүй байгаасай гэж тэр чин сэтгэлээсээ залбирч байлаа… хэрвээ тэгвэл Саннигийн хийж чадах зүйл бараг үгүй.
Англи эх
Sunny reluctantly handed the obsidian blade over and watched nervously as Master Roan inspected it. He was really hoping that the White Feather clan would not decide to keep it… there were very few things Sunny could do if they did.
Эцэст нь бадриун Мастер обсидиан хутгыг түүнд буцааж өгөөд, сониучирхан асуув:
Англи эх
Finally, the strapping Master returned the obsidian knife to him and asked curiously:
"Тэгэхээр чи тахилын ширээн дээр Ноктисын зоос тавьж байж өргөж чадсан хэрэг үү?"
Англи эх
"So you managed to lift it by using Noctis coins on the altar?"
Санни толгой дохив.
Англи эх
Sunny nodded.
"Тиймээ… түр хүлээгээрэй, та зоосны тухай мэддэг юм уу?"
Англи эх
"Yeah… wait, you know about the coins?"
Мастер Роан толгой дохив.
Англи эх
Master Roan nodded.
"Олон жилийн туршид Арлууд дээр энд тэндгүй хэд хэдийг олсон юм. Мянга мянган жилийн өмнө энд амьдарч байсан хүмүүсийн гол хэрэглэдэг мөнгөн тэмдэгт байсан бололтой. Гэхдээ чам шиг жинхэнэ эрдэнэсийн сан олсон хүн хэзээ ч байгаагүй."
Англи эх
"A few have been found here and there on the Isles over the years. It seems that this was the preferred currency people who lived here thousands of years ago used. No one had ever discovered a literal treasure trove of them, though, as you did."
Тэр хэсэг бодолхийлснээ инээмсэглэв.
Англи эх
He thought for a bit, and then smiled.
"Үнэндээ надад ч гэсэн нэг нь хаа нэгтээ нуусан байх шиг байна. Энд жаахан хүлээж бай, за юу?"
Англи эх
"Actually, I think I have one stashed somewhere. Wait here for a bit, alright?"
Ингэж хэлээд Роан чулуун харш руу орж алга болж, арваад минутын дараа гартаа танил алтан зоос барьсаар буцаж ирэв.
Англи эх
With that, Roan disappeared into the stone chateau, and then returned ten or so minutes later, holding a familiar golden coin in his hand.
"Оллоо! Өмнө нь азын сахиус болгож байнга биедээ авч явдаг байлаа. Явцгаая."
Англи эх
"Found it! I used to carry it with me a lot before, as a lucky charm. Let's go."
Тэд хамтдаа Тахилын Ширээний Арал руу буцав.
Англи эх
Together, they returned to the altar island.
Мастер Роан хамгийн түрүүнд сар руу харж, дараа нь зоосыг тахилын ширээн дээр тавив. Зоос дахиад л гялалзаад алга болж, царайлаг эрийн нүүрэнд гайхсан илэрхийлэл тодров.
Англи эх
The first thing Master Roan did was glance at the moon, and then place the coin on the altar. Once again, it gleamed and disappeared, leaving a bewildered expression on the handsome man's face.
"Шившлэг минь! Би дөнгөж сая бага зэрэг Сүнсний Шим авлаа. Чиний зөв байжээ!"
Англи эх
"I'll be damned! I just received a bit of soul essence. You were right!"
Тэр гайхсандаа толгой сэгсрэв.
Англи эх
He shook his head in astonishment.
"Энэ зоосууд ийм хэрэглээтэй байсаар байхад нэг ч хүн мэдээгүй гэж дээ. Сайн байна, Санлесс!"
Англи эх
"To think that these coins had such a use all this time, and no one was the wiser. Good job, Sunless!"
Тэгснээ Мастер Роан хэсэг эргэлзэж байгаад асуув:
Англи эх
Then, Master Roan hesitated for a few moments, and asked:
"Хутгыг тахилын ширээн дээр буцааж тавьж чадах уу?"
Англи эх
"Can you place the knife back on the altar?"
Санни хэлснийг нь хийгээд, хүчирхэг гриффин унаач обсидиан ирийг цагаан гадаргуугаас өргөх гэж аймшигт хүчээ бүхэлд нь шавхан дэмий оролдохыг ажиглав. Тэр үр дүнгүй оролдлогоо дуусгаад амьсгаа авах гэж хойш ухрахад Санни зүгээр л бариулаас нь бариад хутгыг ямар ч асуудалгүй авлаа.
Англи эх
Sunny did as he was asked, and then watched as the mighty griffin rider used all of his formidable power in a vain attempt to lift the obsidian blade off the white surface. When he was done with that futile attempt and stepped back to catch his breath, Sunny simply took hold of the handle and retrieved the knife without any problem.
"Сонирхолтой юм аа!"
Англи эх
"Interesting!"
Тэгээд шийдвэрлэх мөч ирэв. Санни ахмад эрийн шийдвэрийг хүлээн, бүх бие нь чангарав.
Англи эх
Then came the moment of truth. Sunny tensed as he waited for the older man's decision.
Хэсэг бодсоны эцэст Мастер Роан хэлэв:
Англи эх
After thinking about it for a while, Master Roan said:
"За… Мэдэх эсэхийг чинь мэдэхгүй юм, Санлесс, гэхдээ Зүүдний Оронд бидний Сэрэгсдийн дунд нэгэн ариун дүрэм бий. Энэ дүрмийн ариун байдлыг хэн ч эсэргүүцэж, хэн ч зэмлэж чадахгүй. Тэр дүрэм бол… олсон нь эзэн."
Англи эх
"Well… I don't know if you know this, Sunless, but there is a sacred rule among us Awakened in the Dream Realm. The sanctity of this rule is unassailable and beyond reproach. And that rule is… finders, keepers."
Санни нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked.
«Юу гэнээ?»
Англи эх
'What?'
Бадриун Мастер ярзайтал инээмсэглэв:
Англи эх
The strapping Master grinned:
"Тэгэхээр би ч, Тайрис ч тэр хутгыг чамаас булааж авна гэж санаа зовох хэрэггүй…"
Англи эх
"So you don't have to worry about either me or Tyris taking that knife from you…"
Гэвч тэгснээ инээмсэглэл нь бүдгэрэв.
Англи эх
Then, however, his smile dimmed.
"...Гэхдээ бусад хүмүүс тийм ухаалаг байхгүй байж магадгүй. Энэ юм ямар хүчтэйг, тэр байтугай онцгой юм байгаа эсэхийг нь хэн ч мэдэхгүй байсан ч гэсэн хэн нэгэн хэт догдлоод, харамсалтай үйлдэл хийж мэднэ. Тиймээс хэрэглэх цаг чинь болох хүртэл хутгыг тахилын ширээн дээр буцааж тавиасай гэж зөвлөе."
Англи эх
"...Other people, though, might not be as reasonable. Even if no one knows what power this thing has, or if there even is anything special about it, someone might get too excited and act in a regrettable manner. So I'd advise you to put the knife back on the altar, until the time you feel like using it."
Санни түүний үгийг бодож үзээд, энэ нь одоохондоо үнэхээр хамгийн зөв шийдвэр гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Мастер Роан өөр хэн ч хутгыг авч чадахгүй гэдгийг батлахад нь тусалсан бөгөөд Хар Зүүд рүү орохоос өмнө түүнийг авч явах нь ямар ч ашиггүй.
Англи эх
Sunny considered his words and had to admit that this, indeed, would be the best decision for now. Master Roan helped him confirm that no one else would be able to take the knife, and carrying it around before venturing into the Nightmare had no benefit.
Обсидиан ир тахилын ширээн дээр яг яаж байрлаж байсныг санаандаа сэргээн, тэр хутгыг өмнөх байранд нь тавиад нэг алхам ухрав.
Англи эх
Summoning the memory of how exactly the obsidian blade had been placed on the altar, he put it in its previous spot and took a step back.
Мастер Роан толгой дохив.
Англи эх
Master Roan nodded.
"Зөв сонголт. Зорилгынх нь талаар ямар нэгэн юм олж мэдвэл бидэнд хэлээрэй… наад зах нь Хоргодох Газрын аюулгүй байдалтай холбоотой бол. Шаардлагатай бол бид чамд шударга нөхөн төлбөр өгөөд хутгыг чамаас авах юм уу, эсвэл чи тэгэхийг илүүд үзвэл хэсэг хугацаанд зээлж болно."
Англи эх
"Good choice. Please, do tell us if you find out anything about its purpose… at least if it has anything to do with the well-being of the Sanctuary. If need be, we'll compensate you fairly to either take the knife off your hands or lend it for a bit, if that's what you prefer."
Санни үндэслэлтэй сонсогдож байсан тул энэ нөхцөлийг зөвшөөрөв.
Англи эх
Sunny agreed to this condition, since it sounded reasonable.
Ингээд тэр асуудал шийдэгдэхэд бадриун гриффин унаач нүдэнд нь оч гялалзан түүн рүү харав.
Англи эх
With that out of the way, the strapping griffin rider looked at him with sparks dancing in his eyes.
"Тэгэхээр, ммм… чи одоо юу хийх гэж байна?"
Англи эх
"So, uh… what are you going to do now?"
Санни хөмсөг зангидав.
Англи эх
Sunny frowned.
«Ямар хачин асуулт вэ…»
Англи эх
'What a weird question…'
"Гэртээ хариад, шүршүүрт ороод, бодит ертөнцөд хэдэн ажлаа амжуулна. Яасан? Та юу хийх гэж байгаа юм?"
Англи эх
"Go home, take a shower, deal with some real-world business. Why? What are you going to do?"
Мастер Роан инээв:
Англи эх
Master Roan laughed:
"Би юу хийх гэж байгаа гэж юу гэсэн үг вэ? Эргүүлдээ гарна, тэгээд… мэдээж зоос агнана шүү дээ. Чиний энэ нээлтийн дараа Хоргодох Газрын бүх хүн нэлээд удаан хугацаанд галзуу юм шиг Ноктисын зоос хайх байх гэж бодож байна. Хүмүүс ёстой завгүй болох нь дээ…"
Англи эх
"What do you mean, what I am going to do? I am going to go on my patrol, and then I'll go… coin hunting, of course. I suspect that everyone in the Sanctuary is going to be searching for Noctis coins like madmen for quite some time after that discovery of yours. People are going to get really busy…"
Санни хэсэг чимээгүй байснаа маш ноцтой өнгөөр хэлэв:
Англи эх
Sunny remained silent for a bit, and then said in a very serious tone:
"Тэгвэл амжилт хүсье. Өө, бас нэг юм… хэрвээ дүүрэн зоостой том авдар олбол ойртохоосоо өмнө гриффиндээ түүнийг хэд гишгүүлчихээрэй. Бүр цаашдаа таарсан болгон авдартай тэгвэл илүү дээр. Хэлэх гэсэн санаа маань, авдар чамайг идэхгүй гэж хэзээ ч бүү итгэ… би л лав итгэхгүй!"
Англи эх
"Good luck, then. Oh, and one thing… if you find a big chest full of them, make your griffin stomp on it a few times before coming closer. Better yet, do that to every chest you encounter in the future. Never trust a chest not to eat you, is what I am trying to say… I sure won't!"
Ингэж хэлээд тэр царайлаг Мастертай салах ёс хийж, гараа тахилын ширээн дээр тавиад бодит ертөнц рүү буцав.
Англи эх
With that, he said goodbye to the handsome Master, placed his hand on the altar, and returned to the real world.
Тэнд түүнд хийх юм зөндөө байлаа…
Англи эх
There was a lot he had to do there…
Сэтгэгдлүүд
474-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…