Сэг идэгч аль хэдийн үхсэн байв. Гэвч түүнийг Саннигийн ир алаагүй юм.
Англи эх
The scavenger was dead. However, it wasn't Sunny's blade that killed it.
Бай руугаа тойрч дөхөхдөө тэрээр довтлоход хамгийн тохиромжтой байрлалд хүрэх хүртлээ дайсандаа илрэхгүй, өөрийн оршихуйг мэдрүүлэхгүй байхад л бүх анхаарлаа төвлөрүүлж байлаа. Тэгээд ч тэр мангасын зөвхөн нурууг л харсан.
Англи эх
While circling the target, he was focused on staying unnoticed and not alerting the enemy to his presence before reaching the optimal position for an attack. After that, he only saw the monster's back.
Тийм болохоор амьтны их биеийн оройгоос үеэрхэг хөл хүртэл сунасан, борооны хөшгөөр халхлагдсан аймшигт шархыг тэр анзаарсангүй.
Англи эх
That's why he didn't notice the terrible wound that ran from the top of the creature's torso to its segmented legs, obscured by the rain.
Хугалшгүй хуяг бүрхүүл нь лааз шиг хүү зүсэгдсэн байв. Том цоорхойгоор сэг идэгчийн мах, үйрмэг болсон дотор эрхтнүүд тод харагдаж, номин цус шүүрэх аж. Цус урсан унасан ч шуурга тэр дороо угааж арилгана.
Англи эх
The unbreakable carapace was cut open like a tin can. The scavenger's flesh and mangled organs could be easily seen through the large gap, oozing azure blood. It streamed down only to be washed away by the storm.
Санни хэмхэрч залгилав.
Англи эх
Sunny gulped.
Аль эрт үхчихсэн мангас руу төгс отолт хийснийхээ төлөө эвгүйцэх ч байсан байж магад, хэрвээ түүнийг алсан тэр зүйлээс айх айдас дарахгүй байсан бол.
Англи эх
He might have felt awkward about performing a perfect ambush on a long-dead monster if not for the fear of whatever had killed it in the first place.
Эргэн тойрноо харж байснаа тэр хэсэг эргэлзээд Номин Мэсийг буцаан дуудаж, дараа нь сүүдэрт ороов.
Англи эх
Looking around, he hesitated and summoned the Azure Blade back, then wrapped himself in the shadow.
Жижиг арал дээр салхины улихаас өөр чимээ алга. Бороо зогсолтгүй асгарсаар, бүх нарийн зүйл, алсын юмыг нууж халхлах тасралтгүй хөшиг үүсгэнэ. Хааяа нэг ховорхон цахилгаан цахиж, энэ гунигтай ертөнцийг хурц цагаан гэрлээр үерлүүлнэ. Дараа нь аянга нүргэлж, тэнгэр хэлбэлзэх ажээ.
Англи эх
The small island was silent except for the howling of the wind. The rain was still falling down, forming a constant veil that hid away all details and distant objects. A rare flash of lightning sometimes flooded this bleak world with stark whiteness. Then, a thunderclap would come, making the skies tremble.
Хүйтэн айдас ясных нь чөмөг хүртэл шингэж, Санни дараагийн сэг идэгч рүү болгоомжтой дөхлөө. Холоос ч энэ бас үхсэн нь мэдэгдэж байсан ч ойртож очоод итгэлтэй болох хэрэгтэй байв. Үнэхээр ч тэр зөв таамаглажээ: үл мэдэгдэх халдагч уг амьтныг бараг хоёр хуваачихсан байлаа. Нойтон гэдэс дотор нь газар бөөн овоо болон хэвтэнэ.
Англи эх
With cold fright settling deep into his bones, Sunny cautiously moved to the next scavenger. He could tell from some distance that it was also dead, but had to come closer and make sure. Indeed, he was right: the creature was almost severed in half by the unknown assailant. Its wet innards were lying on the ground in a messy pile.
Харанхуй аль эрт тайвшруулахаа больж, харин ч аймшигтай, дарамттай болон хувирчээ. Санни чичрэв.
Англи эх
The darkness had long ago stopped being comforting, becoming terrifying and oppressive instead. Sunny shivered.
…Найман мангасыг бүгдийг нь шалгаж, бүгд үхсэн гэдэгт итгэлтэй болох үедээ тэр дотор нь муухай оргиж, ухаан санаа нь сарнитлаа айчихсан байв. Тэр хар дүрсүүд чухамдаа сэг идэгчид гэдгийг анх ухаарахдаа Санни байдал үүнээс илүү муудах аргагүй гэж бодсон. Одоо бол тийм гэдэгтээ итгэлгүй болжээ.
Англи эх
…By the time he checked on all eight monsters and confirmed that they were all dead, he was nauseous and scared out of his wits. When Sunny had first realized that the black shapes were, in fact, scavengers, he thought that the situation was as bad as it could get. Now, he wasn't sure anymore.
Үнэндээ бол бүр мууг дагаад муу гэгчээр улам дордсон гэдэгт тэр нэлээд итгэлтэй байлаа.
Англи эх
In fact, he was pretty convinced that things went from bad to worse.
Сүүлчийн сэг идэгчийн хажууд зогсоод Санни эргэн тойрноо ажиглаж, Неф, Кэсси хоёр дээр буцах тухай бодов. Магадгүй тэр аймшигт алуурчин аль хэдийн арлаас явчихсан байж болох юм. Тэд зүгээр л нуугдаж, сайн сайхныг найдаад сууж болно. Ядаж ганцаараа биш байх байлаа.
Англи эх
Standing near the last scavenger, Sunny observed his surroundings and thought about returning to Neph and Cassie. Maybe the terrifying killer had already left the island. They could just hide and hope for the best. He wouldn't be alone, at least.
Гэвч харанхуйд ямар аюул нуугдаж байгааг мэдэхгүй байх нь өглөө болохоос ч өмнө түүнийг галзууруулах нь гарцаагүй. Дээр нь түүний Хувь Заяат Шинжтэй бол «сайн сайхныг найдах» гэдэг тэнэгийн л хийх ажил.
Англи эх
However, not knowing what kind of danger was hiding in the darkness would drive him insane long before the morning came. Plus, with his Fated attribute, "hoping for the best" was a fool's errand.
Тийм учраас бие нь хүйтэн хөлсөнд умбасан ч Санни шүдээ хавиран, арлын үлдсэн хэсгийг халхлан байсан хадан хяр руу аажуухан алхлаа. Ойртоод аль болох чимээгүй байхыг хичээн авирч эхлэв.
Англи эх
That's why, although his body was covered in cold sweat, Sunny gritted his teeth and slowly walked toward the ridge that was obscuring the rest of the island from him. Coming close, he started climbing, trying to be as quiet as possible.
Хяр тийм ч өндөр биш байсан тул тэр төдий л хүчин зүтгэлгүй авирч гарав. Хаданд наалдан байж толгойгоо өндийлгөөд доош харлаа.
Англи эх
The ridge wasn't very high, so he was able to scale it without much effort. Sticking close to the rocks, he raised his head and looked down.
Тэгээд тэр даруйд гараа тавиад газар унаад өгмөөр санагдав.
Англи эх
Then, he immediately wanted to let go and fall to the ground.
Яг доор нь, хэдхэн метрийн зайд, хадны дэвсгэр дээр хар бараан дүрс тодрон харагдана. Энэ нь сэг идэгчдээс хамаагүй том бөгөөд зузаан хуяг бүрхүүлээс нь шүдлэг өргөс ургажээ. Бүрхүүл нь хар, час улаан өнгөтэй, яг л шинэхэн цусаар цацагдсан эртний хуяг шиг. Хавчны оронд гарных нь үенээс хоёр аймшигт ясан хадуур цухуйна.
Англи эх
Right beneath him, just a few meters away, a dark silhouette was outlined against the rocks. It was much larger than the scavengers, with jagged spikes growing out of its thick carapace. Its chitin was black and crimson, like an ancient armor splattered with fresh blood. Instead of pincers, two terrifying bone scythes were protruding from the joints of its arms.
Тус бүр нь сэг идэгчийг хоёр хуваахад хангалттай урт, хурц.
Англи эх
Each one was long and sharp enough to split a scavenger in two.
Санни хөдлөхөөсөө айн хөшиж орхив. Бүр амьсгалахаа ч больчихов.
Англи эх
Sunny froze, afraid to move. He even stopped breathing.
«Алуурчин нь энэ юм байна.»
Англи эх
'So that's the killer.'
Энэ бол тэдний аварга акулын сэгнээс Гэтэлсэн сүнсний хэлтэрхийнүүдийг гаргаж авч байхыг харсан тэр мангасуудын нэг, эсвэл тэдний төрлийн өөр нэг нь байв. Тэр хоёр амьтан замд нь саад болсон араатан бүрийг алж, эсвэл хажуу тийш шидэн сэг идэгчдийн сүргийг хэрхэн зүсэн гарч байсныг Санни санаж байлаа. Ийм үхлийн аюултай зүйлд ердөө долоог нь хядах нь асуудал ч биш.
Англи эх
It was one of those monsters that they had seen retrieving the transcendent soul shards from the giant shark's carcass, or another of their kind. He remembered how the two creatures had cut through the horde of scavengers, killing or throwing aside any beast that got in their way. Slaughtering just seven of them would not pose a problem for something that deadly.
Гурван Нойрсогчийг дуусгах нь бүр ч яах вэ.
Англи эх
Not to mention getting rid of three Sleepers.
Чимээ гаргахгүйн тулд болгоомжилж, Санни аажуухан доош бөхийв. Бүх бие нь чичирч байлаа. Гар хөлөө маш нарийн хөдөлгөн, түүнийг сонсохгүй, мэдрэхгүй, өөр ямар ч аргаар анзаарахгүй байгаасай гэж залбирсаар хярнаас буун уруудаж эхлэв.
Англи эх
Careful not to make a sound, Sunny slowly lowered himself down. His whole body was trembling. Moving his arms and legs with utmost precision, he began climbing down from the ridge, praying not to be heard, sensed, or noticed in some other way.
Азаар мангас түүнийг байгааг огт мэдсэнгүй.
Англи эх
Luckily, the monster remained oblivious to his presence.
Газарт хүрмэгцээ Санни хяр руу харсан хэвээр хэдэн алхам ухарлаа. Эргэхийн тулд өөрийгөө албадах хэрэгтэй болов. Нурууг нь үл үзэгдэх зүүнүүд хатгаж байгаа мэт мэдрэмжтэйгээр залуу эр нөхдөө үлдээсэн зүг рүү нууцхан хөдөллөө.
Англи эх
Reaching the ground, Sunny took a few steps back, still facing the ridge. He had to force himself to turn around. Feeling as though his back was being pierced by invisible needles, the young man stealthily moved in the direction where he had left his companions.
Хэдэн минутын дараа тэр Нефис, Кэсси хоёр дээр эргэн ирэв. Охид харанхуйд түүнийг хүлээн, чангаран сандарсан байлаа. Сүүдрээс гарахаасаа өмнө Санни ойртож байгаагаа тэдэнд мэдэгдэв.
Англи эх
A couple of minutes later, he returned to Nephis and Cassie. The girls were tense and nervous, waiting for his return in the darkness. Before coming out of the shadows, Sunny let them know that he was approaching.
"Би байна."
Англи эх
"It's me."
Нефис хөдөлж, илдээ бага зэрэг буулгалаа. Нүүр нь жаахан баргар харагдана.
Англи эх
Nephis moved, lowering her sword a little. Her face was a little grim.
"Байдал ямар байна?" гэж тэр дуугаа намхан байлгахыг хичээн асуув.
Англи эх
"What is the situation?" she said, careful to keep her voice low.
Санни аажуухан амьсгалаа гаргаж, эцэст нь арай аюулгүй болсон мэт санагдав. Энэ хараал идсэн газарт ганцаараа биш байгаадаа тэр анх удаа чин сэтгэлээсээ баярлажээ.
Англи эх
Sunny slowly exhaled, finally feeling a bit safer. For the first time, he was genuinely happy not to be alone in this cursed place.
"Эргэн тойронд найман сэг идэгч байна. Гэхдээ бүгд үхсэн. Алуурчин нь бидний харсан тэр том мангасуудын нэг, хуяг бүрхүүл дээрээ час улаан хээтэй, хавчны оронд хадууртай тэр юм. Эндээс холгүй хадан хярын доор шуурганаас нуугдаж байгаа."
Англи эх
"There are eight scavengers around us. But they're all dead. The killer is one of those big monsters we saw, the thing with the crimson pattern on its carapace and scythes instead of pincers. It's hiding from the storm beneath a stone ridge not far from here."
Цахилгаан цахиж, эргэн тойрныг бүгдийг гийгүүлэв. Түүний дараа Хувьсах Одны нүдэнд хоёр цагаан оч асах шиг болов. Удалгүй тусгал нь алга болж, нүд нь дахин саарал, тайлагдашгүй болжээ.
Англи эх
A bolt of lightning flashed, illuminating everything around. In its aftermath, it looked as though two white sparks ignited in Changing Star's eyes. Soon, the reflection was gone, leaving them grey and inscrutable again.
Тэр толгойгоо хазайлган, өөртэйгөө ярих мэт шивнэв.
Англи эх
She tilted her head and whispered, as though talking to herself.
"Сэрсэн мангас."
Англи эх
"An awakened monster."
Санни уруулаа долоов.
Англи эх
Sunny licked his lips.
"Тийм. Тэгэхээр бид яах вэ?"
Англи эх
"Yeah. So, what should we do?"
Нефис илдээ түшин хэсэг бодов. Дараа нь түүн рүү хараад хэлэв:
Англи эх
Nephis thought for a while, leaning on her sword. Then, she looked at him and said:
"Алах."
Англи эх
"Kill it."
Санни хэлэх үгээ олж ядан түүн рүү ширтлээ. Эцэст нь биеэ барьж, толгойд нь анх орж ирсэн зүйлийг хэлэв…
Англи эх
Sunny stared at her, lost for words. Finally, he collected himself and said the first thing that came to his mind…
"Чи галзуурчихсан юм уу?"
Англи эх
"Are you nuts?"
Тэр юмтай тулалдана гэдэг санаа бүрэн солиорол биш юм гэхэд нэлээд инээдтэй байлаа. Үг нь жаахан бүдүүлэг сонсогдсон байж магадгүйг ухаарсан тэрээр хоолойгоо засаад нэмж хэлэв:
Англи эх
The idea of fighting that thing was pretty ridiculous, if not completely insane. Realizing that his words might have sounded a bit rude, he cleared his throat and added:
"Өөрөөр хэлбэл… чи сайн бодож үзсэн үү? Бид тэр аймаар юмыг яаж алах юм?"
Англи эх
"I mean… have you thought this through? How are we supposed to kill that monstrosity?"
Нефис аажуухан амьсгал авав.
Англи эх
Nephis slowly inhaled.
"Энд сайн бодох бодохгүйн асуудал биш. Бидэнд зүгээр л сонголт байхгүй."
Англи эх
"It's not a question of thinking things through. We simply have no choice."
Тэр цонхигор царайтай тэднийг чагнаж байсан Кэсси рүү харснаа тайлбарлав:
Англи эх
She glanced at Cassie, who was listening to them with a pale face, and explained:
"Бид өглөө болохоос өмнө хадан цохиог орхиж чадахгүй, мангас ч мөн адил. Гэвч нар мандмагц тэр биднийг амархан хараад дайрна. Тэгэхэд бидний цорын ганц давуу тал болох гэнэтийн довтолгоо алга болно. Ямар ч байсан түүнтэй тулалдах л юм бол тулааныг өөрсдөө эхлүүлсэн нь дээр."
Англи эх
"We can't leave the cliffs before morning, and neither can the monster. However, once the sun rises, it will easily see us and attack. Then, our only advantage, the element of surprise, will be gone. If we have to fight it anyway, it's better to be the ones initiating the fight."
Хувьсах Од эргэн тойрноо хараад нэмж хэлэв:
Англи эх
Changing Star looked around and added:
"Одоохондоо бүрэн харанхуй болоогүй байна. Арай ядан ч гэсэн би харж чадаж байна. Шөнө болмогц тийм байхаа болино. Тиймээс бид түүн рүү түрүүлж дайрах ёстой, бас удахгүй."
Англи эх
"It's not completely dark yet. Although barely, I can still see. Once the night comes, this won't be the case. So we will have to attack it first, and do it soon."
Санни толгой сэгсрэв.
Англи эх
Sunny shook his head.
"Энэ чинь бид түүнийг яаж алахыг тайлбарлахгүй байна шүү дээ. Тэр юм найман сэг идэгчийг юу ч биш юм шиг л дуусгачихлаа. Бид түүний өрсөлдөгч биш. Бид сул талыг нь ч мэдэхгүй байна!"
Англи эх
"This still doesn't explain how we are going to kill it. That thing just dispatched eight scavengers like it was nothing. We are not its opponents. We don't even know its weaknesses!"
Нефис хөмсгөө зангидав. Хэсэг зогссоныхоо дараа хэлэв:
Англи эх
Nephis frowned. After a short pause, she said:
"Зүгээр л нэг Сэрсэн мангас шүү дээ."
Англи эх
"It's just an awakened monster."
Санни итгэж ядан түүн рүү ширтэхээс өөр аргагүй болов.
Англи эх
Sunny couldn't help but stare at her in disbelief.
"«Зүгээр л» Сэрсэн мангас гэж юу гэсэн үг вэ? Бид гурвуулаа ердөө л Нойрсогчид гэдгийг мартчихав уу?! Унтаа хүмүүс Сэрсэн араатнуудыг ч дийлэх ёсгүй, мангасыг бүр ч битгий хэл. Бид сэг идэгчдийг найдвартай алж чаддаг нь хүртэл аль хэдийн хэвийн бус зүйл!"
Англи эх
"What do you mean, "just" an awakened monster? Have you forgotten that all three of us are only Sleepers?! Dormant humans are not supposed to be able to deal with awakened beasts, let alone monsters. The fact that we can reliably kill scavengers is already abnormal!"
Тэр огт сандралгүй түүн рүү эргэж хараад энгийнээр хариулав:
Англи эх
She looked back at him, undisturbed, and simply answered:
"Гэхдээ бид чинь хэвийн бус шүү дээ."
Англи эх
"But we are abnormal."
Санни юу хэлэхээ мэдэхгүй ам нь ангайсаар зогслоо.
Англи эх
Sunny stood there with his mouth open, not knowing what to say.
Нефис санаа алдав.
Англи эх
Nephis sighed.
"Чи бид хоёр хоёулаа тийм ч энгийн Нойрсогчид биш. Тийм биз дээ? Үгүйсгэх гэж бүү оролд. Жирийн нэгэн энэ газарт зүгээр л амьд үлдэхгүй байсан."
Англи эх
"You and I both are not exactly ordinary Sleepers. Aren't we? Don't try and deny it. Someone ordinary simply would not have survived in this place."
Түүний бодлын явц санаанд нь нийцээгүй Санни хөмсгөө зангидав. Энэ хооронд Хувьсах Од үргэлжлүүлэв:
Англи эх
He frowned, not happy about her line of thought. Meanwhile, Changing Star continued:
"Чи, би, дээр нь чиний Цуурай болгож авсан Сэрсэн араатан, дээр нь гэнэтийн довтолгооны давуу тал. Амархан байна гэж би хэлээгүй. Бид үхэж ч магадгүй. Гэхдээ үхэхгүй байх боломж их бий."
Англи эх
"You, me, plus the awakened beast you have as an Echo, plus the advantage of a surprise attack. I'm not saying that it will be easy. We might die. But there's a good chance that we won't."
Тэр илднийхээ мөнгөлөг ир рүү доош харж, хэдэн секундын дараа нэмж хэлэв:
Англи эх
She looked down, at the silvery blade of her sword, and added after a couple of seconds:
"Ямартай ч. Аль хэдийн хэлсэнчлэн бидэнд сонголт байхгүй."
Англи эх
"In any case. As I have already said, we don't have a choice."
Санни ухаалаг эсрэг үг олох гэж шүдээ хавирав. Гэвч түүний үндэслэл няцаашгүй мэт санагдана. Тэр мангастай тулалдах тухайд л дотор нь их муухай мэдрэмж төрөөд байлаа.
Англи эх
Sunny gritted his teeth, trying to find a logical retort. However, her reasoning seemed unassailable. He just had a really bad feeling about fighting that monster.
Тогтсон нам гүмд энэ бүх хугацаанд дуугүй байсан Кэсси гэнэт үг хэлэв:
Англи эх
In the ensued silence, Cassie, who had been quiet all this time, suddenly spoke:
"Та нар тэр юмнаас давуу бидний гол давуу талыг мартаад байна."
Англи эх
"You are forgetting about the main advantage we have over that thing."
Хоёулаа гайхан түүн рүү харав.
Англи эх
Both of them looked at her, surprised.
Сохор охин тэдэн рүү эргэж, толгойгоо үл ялиг өргөв.
Англи эх
The blind girl turned to face them and slightly lifted her head.
"Бид ухаантай, харин мангас тийм биш."
Англи эх
"We are intelligent, and the monster is not."
Түүний үг харанхуйд цуурайтав. Санни санаа алдлаа.
Англи эх
Her words echoed in the darkness. Sunny sighed.
Ясан хадууртай мангастай тулалдах нь зайлшгүй бололтой.
Англи эх
It seemed that a fight with the bone scythe monster was inevitable.
Хэсэг хугацааны дараа тэр харанхуйд зогсож, урд нь байгаа аймшигт амьтныг харж байв. Царай нь баргар, гунигтай. Номин Мэсийг чанга атган, Санни аажуухан амьсгал авлаа.
Англи эх
Some time later, he was standing in the darkness, looking at the terrifying creature in front of him. His expression was grim and somber. Tightly gripping the Azure Blade, Sunny slowly inhaled.
Өмнө нь төрсөн тэр муу ёрын мэдрэмж хэвээрээ байсан бөгөөд одоо урьд урьдынхаас ч хүчтэй болжээ.
Англи эх
The ominous feeling he had before was still there, now stronger than ever.
«Надад энэ таалагдахгүй байна.»
Англи эх
'I don't like this.'
Ийм бодолтойгоор тэр амьсгалаа гаргаж, гараа өргөв.
Англи эх
With this thought, he exhaled and raised his hand.
Сэтгэгдлүүд
50-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…