Санни харсан зүйлдээ хөшиж, хөдөлж ч чадалгүй зогсож байтал Ноктис цайгаа чанаж дуусаад, хув шиг шаргал шингэнийг гоёмсог шаазан аяганд хийв. Дараа нь илбэчин аягаа нүүрэндээ ойртуулан, анхилам уурыг нь сорж, сэтгэл ханасан байдалтай санаа алдлаа.
Англи эх
As Sunny was standing still, petrified by what he saw, Noctis finished brewing the tea and poured the amber liquid into a beautiful porcelain cup. Then, the sorcerer raised it to his face, inhaled the fragrant steam, and let out a satisfied sigh.
Тэгснээ гэнэтийн зочин байгааг анзаарч, Сэнни рүү хараад инээмсэглэв:
Англи эх
Then, noticing an unexpected guest, he glanced at Sunny and smiled:
"Санлесс! Ямар сайхан гэнэтийн бэлэг вэ. Хүлээгээрэй… чамд нэг юм өөрчлөгдчихсөн юм биш үү?"
Англи эх
"Sunless! What a nice surprise. Wait… did something about you change?"
Илбэчин толгойгоо хазайлган, эргэлзсэн янзтай сүүдрийн чөтгөрийн сүрлэг биеийг хэсэг ажиглаж байснаа гэнэт гэрэлтэн баясав.
Англи эх
The sorcerer tilted his head with a confused expression, studied the towering figure of the shadow devil for a few moments, and then suddenly brightened up.
"Өө! Чиний эвэр байна шүү дээ! Хэзээ хугалчихсан юм бэ?"
Англи эх
"Oh! It's your horn! When did you break it?"
«Үнэн үү? Тэр л юмыг анзаардаг байх нь ээ?!»
Англи эх
'Really? That is what he noticed?!'
Санни үхэшгүй мөнхийн гарт буй аягыг ширтэж байснаа Ер Бусын Чулууг атгав. Энэ Дурсамжийг ашиглахын тулд заавал барих шаардлагагүй ч яг одоо Санни ямар нэг юманд… юу ч хамаагүй юманд зууралдмаар санагдаж, аргаа барах шахаж байлаа.
Англи эх
Sunny stared at the cup in the immortal's hands, then grasped the Extraordinary Rock. He didn't really have to hold the Memory to make use of it, but at the moment, Sunny was experiencing a desperate need to hold on to something… anything.
Болгоомжтой амьсгаа аваад Чулууг чанга атгаж, сөөнгө дуугаар хэлэв:
Англи эх
Taking a careful breath, he gripped the Rock and said hoarsely:
"…Цөгцний Сүмд байхдаа. Чи… чи цай ууж байгаа юм уу?"
Англи эх
"...Back in the Temple of the Chalice. You… you are drinking tea?"
Ноктис хэсэг бодолхийлж, аяга руугаа харснаа инээмсэглэв.
Англи эх
Noctis lingered for a bit, glanced at his cup, and then smiled.
"Ямар ухаалаг ажиглалт вэ. Ир… энэ сайхан цайг хөргөчихгүй байя."
Англи эх
"What a prudent observation. Come… let's not let this nice tea get cold."
Ингэж хэлээд илбэчин эргэж, Санниг дагаад ир гэж дохиод өргөөнийхөө гүн рүү алхав. Цайны данх ч агаарт хөөрч, үхэшгүй мөнхийн мөрөн дээгүүр хөвөн дагалаа.
Англи эх
With that, the sorcerer turned around and headed deeper into his residence, gesturing for Sunny to follow. The teapot flew into the air and hovered above the immortal's shoulder, as well.
Гэвч Санни урагш ганц алхам хийнгүүт Ноктис гэнэт эргэж, түүн рүү хачин царайлан хараад:
Англи эх
As soon as Sunny made a step forward, however, Noctis suddenly turned, looked at him with a strange expression, and said:
"Тэр, аан… ийм юм шиг харагдах юман дээр битгий гишгээрэй… үгүй ээ, огт битгий хөдөл! Юм болчихоосой гэж бид хүсэхгүй биз дээ?"
Англи эх
"That, uh… try not to step on anything that seems to be… actually, just don't move at all! We don't want for anything to happen, right?"
Яг тэр мөчид танхим дахин чичирч, чулуун шалан дээр нь шинэ ан цавууд гарав. Санни гунигтай царайлан доош ширтэж байснаа санаа алдаад, Сүүдрийн Алхамаар илбэчний дэргэд гарч ирэв.
Англи эх
At that moment, the chamber trembled again, and more cracks appeared on its stone floor. Sunny stared down with a somber expression, then sighed and used Shadow Step to appear near the sorcerer.
"Яагаад? Доор чинь юу байгаа юм бэ?"
Англи эх
"Why? What's under there?"
Ноктис инээмсэглэв.
Англи эх
Noctis smiled.
"Өө, юу ч биш. Зүгээр л, аан… хуучин найзаас үлдсэн дурсгал. Санаа зовох хэрэггүй!"
Англи эх
"Oh, nothing. Just a, uh… a memento from an old friend. Don't worry about it!"
Харин Санни санаа зовлоо. Тэр гүйцэд тэнэг биш байсан юм… рунуудын асар том тойрог, илбэчний түүнийг ханатал нь цутгасан сүнсний шимийн хүчит үер, эртний чулуунд шингэсэн цусны тогоо, энэ бүхэн газрын гүний харанхуйд ямар нэг аймшигт юм хоригдож байгааг, эсвэл бүр бүтээгдэж байгааг илтгэнэ.
Англи эх
Sunny, however, did worry. He was not a complete fool… the vast circle of runes, the torrential flood of soul essence that the sorcerer saturated it with, the pool of blood that the ancient stones had absorbed, all of it pointed to something dreadful being imprisoned, or maybe created, there in the darkness of the earth.
Гэсэн ч асуулт асуухаа больё гэж шийдээд, Ноктисыг даган танхимын нөгөө талд байх чулуун шат руу явлаа.
Англи эх
However, he thought better of asking any questions and simply followed Noctis to the stone stairs situated on the other side of the chamber.
Шатаар өгсөж аварга босоо чулуунуудын цагирагийн оройд гараад, гоёмсог модон ширээний ард суув. Илбэчин сандлынхаа түшлэг рүү налж, Найдварын Хаант Улсын амьсгал хураам үзэмжийг ширтэн, гүн сэтгэл ханасан царайгаар цайнаасаа нэг балгав.
Англи эх
Using them, they ascended to the top of the ring of giant menhirs and sat down at an elegant wooden table. The sorcerer leaned back in his chair, gazed upon the breathtaking vista of the Kingdom of Hope, and took a sip of tea with an expression of deep satisfaction on his face.
Санни Ноктисод таашаал эдлэх завшаан олгож хэсэг хүлээснээ асуув:
Англи эх
Sunny lingered for a few moments, giving Noctis time to enjoy himself, and then asked:
"Эхэлчихсэн байгаа биз дээ? Бусад Гинжин Эзэд алхам хийхэд бэлэн болчихсон уу?"
Англи эх
"It has begun, hasn't it? The other Chain Lords, they are ready to make their move?"
Илбэчин дахин нэг балгаж, санаа алдаад тайван өнгөөр хэлэв:
Англи эх
The sorcerer took another sip, sighed, and then said in a relaxed tone:
"Өө, тийм ээ. Хэдхэн хоногийн дараа тэдний элч ирнэ гэж би таамаглаж байна. Тэгэхээр… чи жаахан амрах хэрэгтэй болов уу. Цайгаа эдэл. Энэ магадгүй чиний удаан хугацаанд эдлэх сүүлчийн амар амгалан мөч байх болно, Санлесс. Эсвэл бүр хамгийн сүүлчийнх."
Англи эх
"Oh, indeed. I suspect that their herald will arrive in a few days. So… you might want to relax for a bit. Enjoy the tea. This will probably be the last moment of peace you will have for a while, Sunless. Or maybe even the very last."
Санни чухал чухал тоо томшгүй асуултууд толгойд нь дарамтлан, удтал дуугүй суув. Гэвч эцэст нь толгой сэгсрэн тэднийг хөөж зайлуулаад, түүнийг хүлээж байсан мэт ширээн дээр зогсох нарийн хийцтэй аяганд цай хийлээ.
Англи эх
Sunny remained silent for a long time, a myriad of important questions pressing on his mind. But then, he simply shook his head, chased them away, and poured some tea into a delicate cup that stood on the table, as if waiting for him.
Хэсэг хугацаанд хоёулаа дуугаргүй, анхилам ундааг болон нисэх арлуудын гайхамшигт үзэмжийг амар тайван эдэлж суув.
Англи эх
Neither of them spoke for a while, enjoying the fragrant drink and the beautiful sight of the flying islands in peace.
…Ойртон буй сүйрлийг үл хайхран, энд, Хоргодох Газрын хэрмийн оройд, ертөнц нам гүм бөгөөд дулаахан санагдаж байлаа.
Англи эх
…Despite the approaching doom, the world felt tranquil and warm here, on the parapet of the Sanctuary.
Хэсэг болоод Ноктис санаа алдаж, гунигт өнгөөр хэлэв:
Англи эх
After a while, Noctis sighed and said in a wistful tone:
"Энийг санах байх даа," гэж бодож байна.
Англи эх
"I am going to miss this, I think."
Тэгээд Санни руу харж, дуунд нь үл ялиг сониуч зан шингэн асуув:
Англи эх
Then, he glanced at Sunny and asked with a hint of curiosity in his voice:
"Надад хэлээч, Санлесс… чи яагаад энд байгаа юм бэ? Над шиг хүн Найдварыг чөлөөлөхийг хүсэх нь гайхах зүйл биш. Гэтэл чам шиг сүүдрийг юу үүнд хөтөлсөн юм бэ? Эрсдэлийг нь мэдэж байгаа байлгүй."
Англи эх
"Tell me, Sunless… why are you here? It is no surprise that someone like me would want to free Hope. But what would compel a shadow like you to attempt it, as well? You must know the risk."
Санни хэдэн хором дуугүй байснаа санаа алдав.
Англи эх
Sunny remained silent for a few moments, then sighed.
"Үнэнийг хэлэхэд… би үнэхээр мэдэхгүй байна. Урьд мэддэг байсан юм, ядаж мэддэг гэж боддог байлаа. Надад өндөр хүсэл тэмүүлэл байсан. Бусдаас илүү хүчтэй болох, хувь заяаны гинжийг тасдах. Магадгүй… магадгүй тэр хүсэл тэмүүлэл минь одоо ч хэвээрээ байгаа байх. Гэвч энэ хараал идсэн нутагт ирж, түүнд бут цохигдон тоос болтлоо нунтаглуулсны дараа… одоо бүх юм бүрхэг болчихлоо."
Англи эх
"To tell you the truth… I don't really know. I used to know, or at least think that I knew. I had lofty desires. To grow stronger than others, to break free from the chains of fate. And maybe… maybe I harbor those desires still. But after coming to this cursed land and being ground into dust by it… now, everything is so unclear.
Халуун хүсэл тэмүүлэл минь ч гэнэт их… дутуу санагдах юм.
Англи эх
And my ardent desires suddenly seem so… lacking."
Тэр түр зогсож, доош харснаа тайвуухан нэмж хэлэв:
Англи эх
He paused, looked down, and then added evenly:
"Эсвэл зүгээр л би өөрөө дутуу юм болов уу. Бас төөрчихсөн."
Англи эх
"Or maybe it's just me who is lacking. And lost."
Ноктис түүн рүү харж, цайнаасаа балгаад сониуч инээмсэглэлтэй асуув:
Англи эх
Noctis glanced at him, took a sip of tea, and asked with a curious smile:
"Чамд юу дутаж байна гэж бодож байна? Бас юунаас төөрсөн юм бэ?"
Англи эх
"What is it that you think you are lacking? And from what are you lost?"
Санни шууд хариулсангүй, Согогийн дарамтыг сүнсэндээ хэсэг хуралдуулав. Тэгснээ инээмсэглэн хэлэв:
Англи эх
Sunny did not speak immediately, letting the pressure of the Flaw build inside his soul for a few moments. Then, he said with a grin:
"…Би яаж мэдэх юм бэ? Хэрэв үүнд хариулт байсан бол ингэж зовохгүй байх байсан биз дээ?"
Англи эх
"...How should I know? If I had an answer for that, I wouldn't be feeling this way, would I?"
Тэр инээд алдаад, асуув:
Англи эх
He chuckled, and then asked:
"Одиссей гэдэг баатрын домгийг сонсож байсан уу?"
Англи эх
"Have you heard the legend of a hero named Odysseus?"
Ноктис хэд нүд ирмэж, толгой сэгсрэв.
Англи эх
Noctis blinked a couple of times, then shook his head.
"Тийм залуугийн тухай сонсож байгаагүй. Домог гэнэ ээ, үнэн үү? Хэх. Би нэрийг нь ч мэдэхгүй ямар нэг гуравдугаар зэргийн баатар бүтэн домогтой болчихсон гэхээр хачин юм…"
Англи эх
"Never heard of that guy. A legend, really? Huh. Strange that some third-rate hero I don't even know got to have a whole legend to himself…"
Санни инээмсэглээд хэлэв:
Англи эх
Sunny smiled, and then said:
"Сайн найз минь надад тэр домгийг ярьж өгсөн юм. Одиссей арван жил гэрээсээ хол, алс холын нутагт дайнд оролцсон. Тэгээд дахиад арван жил гэр лүүгээ буцах замаа хайсан. Тэр бүх нөхдөө алдаж, аймшигт мангасууд, янз бүрийн аюултай амьтадтай нүүр тулан тоо томшгүй зовлонг туулсан. Гэвч хэзээ ч бууж өгөөгүй бөгөөд эцэст нь гэртээ эргэн ирсэн. Итака руугаа."
Англи эх
"A good friend told me that legend. Odysseus spent ten years away from home, fighting a war in a distant land. And then, he spent ten more years trying to find his way back home. He lost all his friends and endured countless hardships, facing terrible monsters and dangerous beings of all sorts. But he never gave up, and eventually returned home. To Ithaca."
Инээмсэглэл нь алга болж, оронд нь алсыг ширтэх мэт төрх тодорлоо. Хэсэг чимээгүй байсны эцэст Санни санаа алдав.
Англи эх
His smile disappeared, replaced by a distant expression. After a few moments of silence, Sunny sighed.
"…Би ч бас заримдаа Одиссей шиг санагддаг. Алс холын нутагт төөрсөн. Гагцхүү түүнээс ялгаатай нь надад буцмаар санагдах гэр гэж байхгүй. Арьсаа аврах, нөхдөө амьд үлдээх, магадгүй зэрлэг араатнаас арай дээр амьдрахаас өөр тэмүүлэх юм надад алга. Хаана ч харьяалагддаггүй хүн үнэхээр төөрч чадах болов уу?"
Англи эх
"...I feel like Odysseus, too, sometimes. Lost in a distant land. Only, unlike him, I don't have a home to want to return to. I have nothing to strive for, apart from saving my skin, keeping my friends alive, and maybe living a little bit better than a wild beast. Can someone really be lost, if they don't belong anywhere?"
Ноктис цайнаасаа балгаж, хэсэг сүртэй бодолхийлснээ эргэцүүлэн хэлэв:
Англи эх
Noctis took a sip of his tea, solemnly pondered on it for a bit, and then said thoughtfully:
"Ойлголоо. Ойлгож байна... тэгэхээр чамд дутаж байгаа зүйл чинь байшин гэсэн үг үү? Тийм болохоор Найдварыг чөлөөлөх гээд байгаа хэрэг үү? Байшинтай болох гэж? Хүлээгээрэй… Санлесс, чи Зааны Ясан Цамхагийг өөртөө булаан авъя гэж байгаа юм биш биз?!"
Англи эх
"I see. I understand... so what you lack is a house? That is why you are trying to free Hope? To get a house? Wait… Sunless, are you trying to say that you want to repossess the Ivory Tower?!"
Санни цайндаа хахаж, илбэчин рүү уурсан ширтэв:
Англи эх
Sunny choked on his tea, then glared at the sorcerer with outrage:
"Юу гэж… үгүй ээ, би тэгж хэлээгүй! Гэр гэдэг чинь зүгээр л зүйрлэл шүү дээ, мөнх амьтай тэнэг минь!"
Англи эх
"What even… no, that is not what I am saying! Home is just a metaphor, you immortal fool!"
Ноктис хэд нүд ирмэж, огт хувиралгүй царайгаар асуув:
Англи эх
Noctis blinked a couple of times, then asked with a deadpan expression:
"…Зүйрлэл гэж юу вэ?"
Англи эх
"...What's a metaphor?"
Санни түүнийг хэдэн хором ширтэж байснаа хамраараа пуужигнаж, хариулах гэж амаа ангайв…
Англи эх
Sunny stared at him for a few moments, then snorted and opened his mouth, intending to answer…
Гэвч хариулж амжаагүй байтал гинжний хүчтэй шаржигнах чимээ агаарт цуурайтаж, тэдний доор бүхэл бүтэн Хоргодох Газар үл ялиг чичирлээ.
Англи эх
Before he did however, a loud rattling of chains resounded in the air, and the whole Sanctuary shuddered slightly beneath them.
Үгүй… энэ арал өөрөө байв. Бүхэл бүтэн арал доргив.
Англи эх
No… it was the island itself. The whole island trembled.
Санни хөшиж, чангарсан, баргар дуугаар асуув:
Англи эх
Sunny froze, and then asked, his voice tense and grim:
"Юу… гэж… тэр юу байсан юм бэ?"
Англи эх
"What… the hell… was that?"
Ноктис тайвнаар цайгаа ууж дуусгаад, таашаал авсандаа нүдээ хэсэг аньж, дараа нь баруун зүг харав.
Англи эх
Noctis calmly finished his tea, closed his eyes in delight for a moment, and then looked west.
"Тэдний элч байх даа. Миний бодсоноос эрт ирчихсэн бололтой… аа, ямар төвөгтэй юм бэ. Данхтай цайгаа ч дуусгаж амжсангүй…"
Англи эх
"It's their herald, I guess. He seems to have arrived sooner than I expected… ah, what a bother. We didn't even get to drink the whole pot…"
Сэтгэгдлүүд
704-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…