Санни, Мордрет хоёрын сүнс бутарч, тэд амь тэмцэн ноцолдож байх зуур…
Англи эх
While Sunny and Mordret struggled to survive as their souls were being destroyed…
Доод Тэнгэрийн харанхуйгаас хүний дүрс гарч ирээд нарны гэрэлд сум мэт шувтран, итгэмээргүй хурдтай нисэв. Энэ бол өнгөлсөн холтос шиг арьстай, түлэгдэж муухайрсан царайтай эр байлаа.
Англи эх
A human figure emerged from the darkness of the Sky Below and shot into the sunlight, flying with incredible speed. It was a man with skin that looked like polished bark and a burned, disfigured face.
Хуяг нь ноцоо болж, хатсан цусанд будагдан бүүдгэрсэн бөгөөд бүснээс нь унжих хоромсого аль эрт хоосорсон ажээ. Энэ эр нэгэн цагт Нарны Легионы офицер байсан бол одоо түүний жанжныг алахаар эргэн иржээ.
Англи эх
His armor was battered and painted dull by dried blood, and the quiver attached to his belt was long empty. The man had been an officer of the Sun Legion once, but now, he returned to kill its commander.
Нүдэнд нь шийдмэг зориг бялхана.
Англи эх
His eyes were full of resolve.
Кай хамгийн зоригт цэргүүдийнхээ хамт Тахилын Арлын цагаан хадан хананд гинжлэгдэж, Зааны Ясан Лууд залгиулахаар орхигдсон тэр аймшигт өдрөөс хойш хэдэн сар өнгөрчээ. Энэ хараагдсан газарт ийм удахгүй эргэж ирнэ гэж хэн санах билээ?
Англи эх
Months had passed since the terrible day when Kai and his most brave soldiers were chained to the white cliff on the Sacrifice Island and left there to be devoured by the Ivory Dragon. Who could have thought that he would be back to this cursed place so soon?
Шатаж буй хотын халууныг ардаа орхиод Кай нөхдийнх нь луугийн галд үнс болсон тэр арлын доор нуугдан, Санниг Эр Зоригийн Ханхүүгийн анхаарлыг бүрэн өөр дээрээ татахыг хүлээж, дараа нь эргэж ч харалгүй урагш давхиулав.
Англи эх
Leaving the heat of the burning city behind, Kai had hidden himself under the island where his comrades were turned to ash by the dragon's flame, waited for Sunny to get the full attention of the prince of Valor, and then dashed forward without looking back.
Тэр цагаан хадан хана, гадаргаас нь унжих хөө тортог болсон гинжийг дахин хэзээ ч харахыг хүсэхгүй байлаа.
Англи эх
He did not wish to see the white cliff and the soot-covered chains hanging from its surface ever again.
Хотын бусад хэсгийг Зааны Ясан Арлаас холбосон сүүлчийн гүүрний доогуур нисэн, хэтэрхий эрт анзаарагдахаас зайлсхийгээд, тэрээр нарны гэрэлд өгсөв. Ард нь гүүрний үүдэнд гэнэт сүүдрийн бөмбөгөр бүрхүүл тогтож, найзыг нь нүднээс далдлав.
Англи эх
Flying under the last bridge connecting the rest of the city to the Ivory Island, he avoided being noticed too soon, and then ascended into the sunlight. Behind him, a dome of shadows suddenly appeared at the entrance to the bridge, hiding his friend from sight.
Зүрх нь хүндрэн, Кай Зааны Ясан Хотын маргад ногоон зүлгэн дээгүүр хөөрч, эцэст нь зорилгоо харлаа.
Англи эх
With his heart growing heavy, Kai soared above the emerald grass of the Ivory City and finally saw his goal.
Сүр жавхлант луу газар хэвтэж, бутарсан хүзүүнээс нь цус урсана. Цагаан хайрс нь час улаанаар будагдаж, нэг далавч нь хугарсан байв. Гэвч агуу араатан амьд хэвээр. Амьсгалсаар л байлаа.
Англи эх
A magnificent dragon was laying on the ground, blood streaming from his mangled neck. His white scales were painted crimson, and one of his wings was broken. But the great beast was still alive. He was still breathing.
Юутай ч тэр мөнхийн нэгэн шүү дээ…
Англи эх
He was immortal, after all…
Гэхдээ удаан биш.
Англи эх
But not for long.
Кайн гарт сүнс мэт шилээр хийсэн хутга байв. Уг хутганд луугийн хувь заяаг хаан битүүмжилжээ, хэрцгий нэгэн бурхан түүнийг тэнд хадгалсан юм.
Англи эх
In his hand, Kai held a knife made of ghostly glass. Inside the knife, the dragon's fate was sealed, placed there by a ruthless god.
Эзэнд нь эргүүлэн хүргэснээрээ Кай бурхдын хүслийг эвдэж байгаа юм болов уу? Эсвэл тэдний төлөвлөгөөг гүйцээж байгаа юм болов уу?
Англи эх
Was Kai breaking the will of the gods by delivering it back to its owner? Or completing their design?
Тэр мэдсэнгүй, бас хамаагүй байлаа.
Англи эх
He did not know, and he did not care.
Түүнд ганцхан л зүйл хамаатай байв: луу алах.
Англи эх
All he cared about was killing the dragon.
Кай хэзээ ч тийм хүчтэй ч, тийм зоригтой ч, тийм ухаантай ч байгаагүй. Бага ч гэсэн өсөж хөгжихөд нь удаан хугацаа шаардлагатай байсан. Хатуу итгэл үнэмшилтэй хүн ч биш. Гэвч хэрэв түүний итгэдэг ганц зүйл байдаг бол энэ нь, Севиракс үхэх ёстой, түүний аймшигт засаглал төгсөх ёстой гэсэн итгэл байв.
Англи эх
Kai had never been very strong, or very brave, or very smart. It took him a long time to grow a little. He was not a person of great conviction, either. But if there was one thing he believed, it was that Sevirax had to die, and that his ghastly reign had to end.
Түүний захирсан үзэсгэлэнт хот дэндүү жигшүүртэй байлаа.
Англи эх
The beautiful city he ruled was just too vile.
Шүдээ зуун, Кай олон сар зовоосон өвдөлтөө үл тоон, луугийн аварга биет рүү дайрав.
Англи эх
Gritting his teeth, Kai ignored the pain that had tormented him for months and lunged at the gargantuan form of the dragon.
Гарт нь Шилэн Хутга гялалзана…
Англи эх
The Glass Knife glistened in his hand…
Гэвч аймшигтай шархадсан ч гэсэн мөнхийн Гэтэлсэн хэмжээлшгүй хүчирхэг, үхлийн аюултай хэвээр байлаа. Энгийн нэгэн Сэрсэн түүнийг шархдуулна гэж яаж найдах билээ?
Англи эх
But even terribly wounded, the immortal Transcendent was still immensely powerful and deadly. How could a mere Awakened ever hope to wound him?
Кай сүнс мэт ирийг агуу араатны хүзүүн дээрх ил махан дотор шургуулж амжаагүй байтал Севиракс гэнэт хөдлөв. Зовхи нь огцом нээгдэж, хүний бус хув шаргал нүд ил гарлаа. Ам нь үл ялиг ангайж, утааны тасархай униар гоожив…
Англи эх
Before Kai could thrust the ghostly blade into the exposed flesh on the great beast's neck, Sevirax suddenly stirred. His eyelids flew up, revealing inhuman amber eyes. His maw opened slightly, wisps of smoke escaping it…
Луу эрүүл далавчаа хөдөлгөхөд салхины асар урсгал Кайг мөргөж, эргүүлэн шидэв. Шилэн хутга нэвтэршгүй хайрс дээгүүр дэмий л хусаад, эр өөрөө хол шидэгдлээ.
Англи эх
The dragon moved his healthy wing, and a torrent of wind crashed into Kai, sending him spinning. The glass knife scratched uselessly against impenetrable scales, and he was thrown away.
Хоромхон зуур аварга сарвуу цээжин дээгүүр нь шүргэн өнгөрөв. Залуу эр цаг тухайд нь зайлж, үхлээс мултарсан ч энэ хөнгөн хүрэлт л цээжний хуягийг нь хагалан задалж, хэдэн хавиргыг нь хугалахад хангалттай байлаа.
Англи эх
A moment later, a giant claw brushed across his chest. The young man dashed away in time to avoid being killed, but just this light touch was enough to rip his breastplate open and shatter a few of his ribs.
Ёолсоор Кай зөөлөн зүлгэн дээр унав. Хурд нь дэндүү их байсан тул бие нь хэдэн арван метр гулгаж, тэр арай гэж өвдөг дээрээ босоход луу аль хэдийн түүн рүү харж, дайрахад бэлэн болсон байлаа.
Англи эх
With a groan, Kai fell on the soft grass. His speed was so great that his body slid for a few dozen meters, and by the time he rose shakily to his knees, the dragon was already looking at him, ready to attack.
Нүдэнд нь нуугдсан галзуурлын далайгаас үл мэдэг эргэлзээ хөвөн гарч ирэв.
Англи эх
A hint of confusion surfaced from the ocean of madness hidden in his eyes.
Севиракс хэсэг зуур саатсанаа, эргэн тойрныг бүхэлд нь намуухан, ядарсан, цуурайтсан дуу хоолой дүүргэв:
Англи эх
Sevirax lingered for a moment, and then, a low, tired, sonorous voice resounded from all around them:
"Чи… Би чамайг таньж байна…"
Англи эх
"You… I know you…"
Кай шүдээ зуув.
Англи эх
Kai gritted his teeth.
Гэнэтийн дайралт нь бүтэлгүйтэв… тэр бүтэлгүйтлээ.
Англи эх
His surprise attack had failed… he failed.
Гэтэлсэн түүнийг анзаарсан одоо хувь заяаны цохилтыг хүргэх боломж бараг үгүй. Зааны Ясан Эзэн хичнээн шархадаж, туйлдсан ч сул Төрхтэй Сэрсэн хүнээс хэмжээлшгүй хурдан, хүчтэй, хүчирхэг хэвээр. Тэр Кайг нүд ирмэхийн зуур бяцалж орхино.
Англи эх
Now that the Transcendent was aware of him, there was little chance of delivering the fateful strike. No matter how wounded and exhausted the Ivory Lord was, he would still be immeasurably faster, stronger, and more powerful than an Awakened with a weak Aspect. He would crush Kai in an instant.
Мөнхийн нэгэн үхэхгүй. Найдвар оргохгүй. Хар Зүүд төгсөхгүй…
Англи эх
The immortal was not going to die. Hope was not going to escape. The Nightmare was not going to end…
Найзууд нь аврагдахгүй.
Англи эх
His friends would not be saved.
Кай тэнгэрээр нисч, алс хол, өргөн уудмыг харж чаддаг байж болох юм…
Англи эх
Kai might have been able to fly through the sky and see far and wide…
Гэвч тэр луу биш байлаа.
Англи эх
But he was no dragon.
Муухайрсан царайтай эр өмнө нь сүндэрлэх мөнхийн араатан руу харав. Бага зэрэг чичирснээ толгойгоо доош гудайлгалаа.
Англи эх
The man with a disfigured face looked at the immortal beast towering in front of him. He shook slightly, and then lowered his head.
...Тэгээд урагш дайрч, урагдсан өвсний хэлтэрхийг агаарт цацав.
Англи эх
...And then, he lunged forward, sending bits of torn grass into the air.
Тэр хурдан, итгэмээргүй хурдан байсан… гэвч Севиракс илүү хурдан байв. Агуу араатан Бүрэнхийн Араатны соёогоор үлдээсэн шархаа хамгаалан хүзүүгээ мушгиад, өчүүхэн хүнийг эрүүнийхээ хооронд бяцлахаар амаа ангайлаа.
Англи эх
He was fast, incredibly fast… but Sevirax was faster. The great beast twisted his neck, protecting the wound left on it by the fangs of the Beast of Twilight, and then opened his maw to crush the small human between his jaws.
Магадгүй Кай зайлж чадах байсан ч юм билүү…
Англи эх
Perhaps Kai could have dodged…
Гэвч тэр зайлсангүй.
Англи эх
But he didn't.
Харин ч улам хурдалж, луугийн ам руу шулуун нисэн орход тэр ам тэр дор хамхигдаж, аварга соёонууд хоорондоо чих дүлийрэм чахран мөргөлдөв.
Англи эх
Instead, he accelerated even more and flew straight into the dragon's maw, which instantly closed, giant fangs striking against each other with a deafening sound.
Ингэж л тахир дутуу эр алга болов.
Англи эх
Just like that, the crippled man was gone.
Өчүүхэн хүний шантаршгүй зоригт гайхширсан луу хэсэг зуур хөдөлгөөнгүй хөшив.
Англи эх
The dragon froze for a moment, stunned by the little human's unflinching bravery.
…Тэгтэл гэнэт чичрэн, шаналалтай орилох нь тэр.
Англи эх
…Then, he suddenly shuddered and let out a tortured cry.
Агуу араатны хэлний зөөлөн маханд Шилэн Хутгыг шигтгэсэн Кай буцаад шидэгдэж, газарт хүчтэй мөргөв. Холтос мэт арьс нь луугийн галын халуунд дахин түлэгдэн цогшиж, хуяг нь задран бутарч байлаа.
Англи эх
Kai, who had plunged the Glass Knife into the soft flesh of the great beast's tongue, was thrown back and crashed heavily onto the ground. His bark-like skin was smoldering, scorched once again by the heat of the dragon's flame. His armor was disintegrating.
Харин Зааны Ясан Эзэн энэ хооронд дахин мөнх бус болж байв.
Англи эх
And the Ivory Lord, meanwhile, was becoming mortal again.
Хувь заяа нь өөрт нь эргэн ирсэн одоо хүзүүн дээрх аймшигт шарх түүний амь насыг шавхаж эхлэв. Дахиад хэдхэн секунд л болоход түүнийг ална.
Англи эх
Now that his fate had been returned to him, the terrible wound on his neck was sapping him of life. A few seconds more, and it was going to kill him.
Гэвч үгүй... одоохондоо үгүй!
Англи эх
But no... not yet!
Агуу араатны урт, гунигт орилоон шатаж буй хотоор цуурайтах зуур Севиракс үхэхээс зөрүүдлэн татгалзав. Ноцоо болсон биеэ чангааж, Зааны Ясан Цамхагт хүрэх гэж цөхрөнгүй тэмүүлэн, аажуухан урагш мөлхлөө.
Англи эх
As a long, sorrowful cry of the great beast echoed across the burning city, Sevras stubbornly refused to die. Straining his battered body, he slowly crawled forward, desperately trying to reach the Ivory Tower.
Хамгаалахаар тангараг өргөсөн тэр цамхаг руугаа.
Англи эх
Which he had sworn to protect.
Ардаа цусан мөр үлдээн, үзэсгэлэнт цагаан луу олон давхар агуу сүм цамхгийг биеэрээ зовлонтойгоор ороож, ядарсан толгойгоо үүдний нь өмнө газар тавив. Нүд нь аажмаар анилдлаа.
Англи эх
Leaving a trail of blood behind, the beautiful white dragon torturously wrapped his body around the great pagoda and tiredly lowered his head to the ground in front of its gates. His eyes slowly closed.
Энэ бол түүний… түүний үүрэг.
Англи эх
It was his… his duty.
Хамгаалах.
Англи эх
To protect it.
Үхсэн хойноо ч гэсэн хамгаална.
Англи эх
He was going to, even in death.
Тэр амласан…
Англи эх
He promised…
Шатаж буй тамын голд зөөлөн зүлгэн дээр хэвтэх луу зөөлөн амьсгал гаргав.
Англи эх
Laying on the soft grass in the middle of a burning inferno, the dragon let out a soft breath.
Тэр өөр нэгэн дүр зургийг төсөөлөв…
Англи эх
He imagined a different picture…
Гудамжууд нь нарны эелдэг илчинд умбасан, аз жаргалтай, сайхан сэтгэлтэй хүмүүсээр дүүрэн... цэцэглэн хөгжсөн, амар тайван, аюулгүй үзэсгэлэнт цагаан хотын дүр зургийг.
Англи эх
A picture of a beautiful white city, its streets bathing in gentle sunlight... full of happy and kind people... thriving, peaceful, and safe.
Хэдхэн хормын дараа Нараар Адислагдсан Севиракс нас баралаа.
Англи эх
A few moments later, Sevras, the Blessed of the Sun, was dead.
Сэтгэгдлүүд
739-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…