Эффи яг тэр мөчид ухаалгаар алга болж, доор бүжиглэж буй олны дунд шургалав. Санни хэсэг зуур шүдээ хавиран зогссоноо толгой сэгсрээд ширээ рүү алхаж, санаа алдсаар тансаг зөөлөн сандал дээр пал хийн суув.
Англи эх
Effie wisely chose that moment to disappear and join the dancing crowd below. Sunny ground his teeth for a few moments, then shook his head and walked to the table, landing on a luxurious lounge chair with a sigh.
Кай түүн рүү нэг хальт хараад инээмсэглэв.
Англи эх
Kai briefly glanced at him and smiled.
"Эффи, Хатагтай Нефис хоёр хаачсан юм бэ?"
Англи эх
"Where are Effie and Lady Nephis?"
Санни түүн рүү хэсэг ширтэж байснаа нүдээ буруулав.
Англи эх
Sunny stared at him for a few moments, then looked away.
"Эффи бүжиглэхээр явсан. Неф угаалгын өрөөнд байгаа. Бас тэр «хатагтай» гэдгээ больчихооч? Биднийг Хөндий Уулсаас буцаж ирэх үед та хоёр Мартагдсан Эргээр хамт хэдэн сар аялсан шүү дээ. Тэгээд ч тэр чамаас дүү. Ёс горимоо хаяхад энэ хангалттай биш гэж үү?"
Англи эх
"Effie went to dance. Neph is in the bathroom. Also, will you cut it out with the "lady" stuff? The two of you spent months traversing the Forgotten Shore together, back when we were returning from the Hollow Mountains. She is also younger than you. That is more than enough to drop the formalities, don't you think?"
Харваач ханиалгав.
Англи эх
The archer coughed.
"Өө. За... оролдоод үзье."
Англи эх
"Oh. Well… I'll try."
Түүний хоолой тийм ч итгэл төрүүлэхгүй байсан тул Санни нүдээ эргэлдүүлэхээс аргагүй болов.
Англи эх
He didn't sound very convincing, forcing Sunny to roll his eyes.
"Юутай ч, энд юу байна даа?"
Англи эх
"Anyway, what do we have here?"
Хэзээ нэгэн цагт зөөгч танхимд орж ирээд, ширээн дээр төрөл бүрийн хоолтой тавиур тавьж орхиод... эрхэм зочид руу бишрэн харахгүйг бүх чадлаараа хичээн гарсан бололтой. Эффи эргэж ирмэгц юу ч амсах боломж үлдэхгүйг мэдэх Санни энэ завшааныг ашиглан хэд хэдэн зүйлийг амсаж үзэв.
Англи эх
At some point, a waiter had entered the lounge and placed a tray of various foods on the table... while trying very hard not to throw reverent looks at the distinguished guests. Knowing that there would be no chance for him to taste anything once Effie returned, Sunny used the opportunity to try a few.
Амтлаг, өтгөн шаргал шингэнд дүрсэн бяслагны хэсгийг зажлангаа Санни сэтгэл хангалуун инээмсэглэн асуув:
Англи эх
As he chewed on a piece of cheese that had been dipped into a sweet, viscous amber liquid, Sunny smiled in delight and asked:
"Хөөх. Энэ чихэрлэг шүүс чинь юу вэ?"
Англи эх
"Wow. What's that sugary syrup?"
Кэсси түүн рүү эргээд агаар үнэрлэв.
Англи эх
Cassie turned to him, then smelled the air.
"Би... зөгийн бал байх гэж бодож байна."
Англи эх
"I... I think it's honey."
Санни хэд хэдэн удаа нүдээ цавчлав. Үг нь танил л даа, гэхдээ тэр голдуу хүмүүс хайртаа «балхан минь» гэж эрхлүүлэхэд л сонсдог байв. Тэр үг ийм амттай юмнаас гаралтай гэж хэн санах билээ?
Англи эх
Sunny blinked a couple of times. The word was familiar, but he usually heard it used as a term of endearment. Who knew that it had actually come from something this delicious?
"Гэхдээ зөгийн бал гэж юу юм бэ?"
Англи эх
"What is honey, though?"
Сохор охин толгойгоо үл ялиг хазайлгаад, хоолойдоо бага зэрэг гайхшралтайгаар хэлэв:
Англи эх
The blind girl tilted her head a little, then said with a bit of surprise in her voice:
"Ер нь бол... тусгай шавжнууд цэцгийн шүүс залгиад, дараа нь буцааж бөөлжиж гаргадаг нэг төрлийн шингэн. Тийм байх."
Англи эх
"Well, it is... a sort of liquid that special insects produce by ingesting and regurgitating floral nectar. I guess."
Санни хөшиж, бага зэрэг цайгаад, бяслагтай тавгийг өөрөөсөө аажмаар түлхэв.
Англи эх
Sunny froze, grew a little pale, and slowly pushed the cheese plate away from himself.
"...Ойлголоо. Ойлголоо. Мэдсэн нь сайн хэрэг."
Англи эх
"...I see. I see. Good to know."
Ингэж хэлээд тэр нэг балга шампан дарс залгилж, амаа аль болох анзаарагдахгүйгээр зайлахыг оролдов.
Англи эх
With that, he gulped a mouthful of champagne and tried to discreetly rinse his mouth.
Санни хоолонд хэзээ ч шилж сонгодоггүй байлаа. Тэр нэгэн удаа бүтэн сарын турш түүхий, ялзарч буй дүр эсгэгчийн махаар амь зогоож байсан удаатай.
Англи эх
Sunny was never picky about his food. He had even sustained himself on raw, rotting mimic meat for an entire month once.
Гэвч түүнд ч гэсэн хязгаар гэж бий!
Англи эх
But even he had his limits!
«Хараал идсэн баячууд... дараа нь бүр юу сэдэх бол оо?!»
Англи эх
'Damned rich people… what are they going to come up with next?!'
Удалгүй Нефис эргэн ирэв. Тэр юу ч болоогүй юм шиг аашилж, царай нь төгс тайван байлаа. Гэсэн ч нүдэнд нь үл ялиг будилсан шинж тодорно.
Англи эх
Soon, Nephis returned. She was acting as if nothing had happened, and her face was perfectly composed. However, there was a hint of confusion in her eyes.
Түүнийг суух үед Кай хэсэг эргэлзсэнээ хэлэв:
Англи эх
As she sat down, Kai hesitated for a moment, and then said:
"Чи санаа зовсон харагдаж байна. Юм болоо юу... аан... Нефис?"
Англи эх
"You seem concerned. Did anything happen… uh… Nephis?
Хувьсах Од «хатагтай» гэдэг үг дутуу байгааг огт анзаарсангүй, зүгээр л толгой сэгсрэв.
Англи эх
Changing Star paid no attention to the lack of "lady" and simply shook her head.
"Юу ч болоогүй. Буцаж ирэх замдаа жаахан сонин яриа сонссон юм. Энэ онцгой зочдын танхимд тэр эмэгтэйчүүдийн амсаж үзмээр байгаа бяцхан амттан байгаа гэнэ ээ? Хачин. Яагаад өөрсдөө захиалчихдаггүй юм бол... магадгүй энгийн цэсэнд байдаггүй юм болов уу?"
Англи эх
"Nothing. I just overheard a bit of a strange conversation on my way back. Apparently, there is a little snack here in the VIP lounge that those women would want to taste? Odd. Why wouldn't they just order it themselves... well, maybe it is not on the common menu?"
Санни зөгийн балтай жижиг аяга руу жигшин хараад ёжтой мушилзав.
Англи эх
Sunny glanced at the small bowl of honey with disgust and sneered.
"Хүсвэл авг л даа. Надад эсэргүүцэх юм алга. Миний хувьд бол хүссэнээрээ залгиж идсэн ч болно."
Англи эх
"If they want it, they can have it. I have no objections. They are free to gobble it up, as far as I'm concerned."
Кайн сонин харцыг тоолгүй Санни шампан дарснаасаа балгаад жаахан сулрав. Өнөөдрийн зугаалгын гол учир нь ч энэ л байсан юм. Сургуулилт суугаагүй Мастерын хэдэн өдөр цохиурын уут болж өгсний дараа тэр амрах эрхтэй...
Англи эх
Ignoring a strange glance from Kai, Sunny took a sip of champagne and relaxed a little. That was the point of today's outing, anyway. After days of serving as a punching bag for an untrained Master, he deserved some rest…
Удалгүй Эффи ч эргэж ирэв. Анчин бүсгүй баяр хөөрөөр гэрэлтэж байлаа. Тэр хоолных нь ихэнхийг хормын дотор үгүй хийж, өөртөө ундаа хийгээд ярзайтал инээмсэглэв.
Англи эх
Soon enough, Effie returned. The huntress was practically beaming with delight. She quickly destroyed most of their food, poured herself a drink, and grinned.
"Хөгжилтэй байна! Бид ойр ойрхон гарч байх хэрэгтэй юм байна!"
Англи эх
"This is fun! We should go out more often!"
Санни, Нефис хоёр түүн рүү айсан харцаар харахад Кай толгой дохив.
Англи эх
Sunny and Nephis looked at her in horror, while Kai nodded.
"Үнэхээр. Ганц харамсалтай нь амьд хөгжим байхгүй юм даа..."
Англи эх
"Indeed. It's just a shame that they don't have live music…"
Энэ хооронд Эффи эргэн тойрноо бага зэрэг сонирхсон янзтай ажиглав.
Англи эх
Effie, meanwhile, looked around with a bit of curious expression.
"...Гэхдээ энэ чинь сонин юм. Ингэж амьдарна гэж би хэзээ ч төсөөлөөгүй. Миний зорилго үргэлж Мастер болох байсан шүү дээ. Харин одоо болчихоод байхад бүх юм бодит бус юм шиг санагдах юм."
Англи эх
"...This is strange, though. I never imagined living like this. I mean, my goal was always to become a Master. But now that I did, everything seems a little surreal."
Харваач гунигтайхан инээмсэглэв.
Англи эх
The archer smiled wistfully.
"Тийм ээ... амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн биз дээ? Мартагдсан Эргээс өмнө миний ирээдүй ямар байх нь надад тод харагддаг байсан. Дараа нь хэдэн жилийн турш ирээдүйн тухай огт бодохгүйг хичээсэн. Харин одоо тэр ирээдүйдээ хүрчихээд байхад, энэ миний бодож байсан шиг огт биш. Бүр жаахан ч гэсэн биш."
Англи эх
"Yes… life is full of surprises, isn't it? Before the Forgotten Shore, I had a clear picture of what my future would look like. Then, for years, I tried not to think about the future at all. And now that I reached that future, it's not like what I thought it would be. Not even a little bit."
Кэсси үл мэдэг санаа алдав.
Англи эх
Cassie let out a small sigh.
"Би ч гэсэн. Бага насныхаа өөрийгөө эргэн харж, тэр ирээдүйгээс юу хүлээж байсныг бодохоор... тэр ямар гэнэн, алсыг харахгүй байсанд нь итгэж ядах юм. Тэр чинь... танихгүй хүн шиг санагддаг."
Англи эх
"Me too. When I look back on my younger self and think about what she expected from the future, I… I can't believe how naive and shortsighted she was. She... feels like a stranger."
Хэдэн харц Санни руу тусав. Тэр хөмсгөө өргөөд хэлэв:
Англи эх
A few gazes fell on Sunny. He raised his eyebrow, and then said:
"Юу гэж? Үнэндээ миний амьдрал яг л миний төсөөлж байсан шиг явж байна. Анхны Хар Зүүдээс буцаж ирснийхээ дараа би удахгүй бүрэн эрхт иргэн болж, баян чинээлэг болоод, амттай хоолыг хязгааргүй идэх болно гэж бодож байсан. Тэгэхээр та нар юун тухай яриад байгааг би ойлгохгүй нь. Миний хувьд бүх юм төлөвлөсний дагуу явсан!"
Англи эх
"What? This is exactly how I imagined my life would go, actually. After I returned from the First Nightmare, I thought that I would soon be a full citizen, super rich, and have unlimited access to tasty food. So I don't know what you're talking about. For me, everything went according to plan!"
Эффи нүдээ эргэлдүүлээд Нефис рүү харав.
Англи эх
Effie rolled her eyes, and then glanced at Nephis.
"Чи яах вэ, гүнж ээ?"
Англи эх
"What about you, princess?"
Хувьсах Од хэсэг удааширснаа мөрөө хавчив.
Англи эх
Changing Star lingered for a moment, then shrugged.
"Би ч гэсэн яг л хүлээж байсан газраа байна. Мэдээж нарийн ширийн зүйл нь өөр. Гэхдээ үр дүн нь адилхан. Энэ асуудалд Өв Залгамжлагчдад сонголт гэж бараг байдаггүй."
Англи эх
"I am exactly where I expected to be, too. Of course, the details are different. But the result is the same. Legacies don't really have a choice in these matters."
Санни гэнэт сониуч зантай болов.
Англи эх
Sunny suddenly became curious.
"Өв Залгамжлагч овгуудын бүх хүүхдүүд Хар Зүүдний Шившлэгт зайлшгүй халдварладаг гэж сонссон. Тэдэнд энгийн хүн хэвээр үлдэх ямар ч боломж байдаггүй гэнэ. Үнэн үү? Хэрэв тийм бол яагаад? Та нарын төрөл юугаараа онцгой юм бэ?"
Англи эх
"I heard that all children of Legacy clans are inevitably infected by the Nightmare Spell. There is just no chance for them to remain mundane. Is this true? If so, why? What is so special about your kind?"
Нефис шампан дарснаасаа балгаад, хэсэг бодсоноо тайвнаар хэлэв:
Англи эх
Nephis took a sip of champagne, thought for a moment, and then said calmly:
"Халдварлах магадлалын хувьд Өв Залгамжлагчид ямар ч онцгой зүйлгүй. Олон хүний итгэдэг шиг бид Сэрэхэд төрөлхийн хандлагатай биш. Зүгээр л овог өв залгамжлагчдаа заавал Сэрүүлэхийн тулд авч болох тодорхой арга хэмжээ байдаг."
Англи эх
"There is nothing special about Legacies, as far as one's chances of becoming infected go. We are not inherently predisposed to Awaken, unlike what many people believe. There are just certain measures that a clan can undertake to make sure that its heirs do."
Санни хэд хэдэн удаа нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked a couple of times.
"...Жишээ нь юу?"
Англи эх
"...Like what?"
Неф түүн рүү тэгшхэн харав.
Англи эх
Neph looked at him evenly.
"Үнэндээ энгийн. Өв Залгамжлагч хүүхдийн эцэг эх Гэгээнтнээс тусламж гуйхад л хангалттай. Тийм учраас жижиг овгууд үргэлж хүчирхэг овгуудтай холбоотон болохыг эрмэлздэг. Хүүхдийг Зүүдний Оронд аваачаад, дараа нь овогт нь буцааж авчирдаг. Ингэснээр үр нь тэдний сүнсэнд аль хэдийн суучихдаг."
Англи эх
"It is simple, really. The parents of a Legacy child just have to implore for assistance from a Saint. That is why lesser clans always seek to ally themselves with more powerful ones. The child is brought to the Dream Realm, and then returned to the clan. This way, the seed is already planted in their soul.
Насанд хүрмэгц тэр үр зайлшгүй цэцэглэж, тэднийг Анхны Хар Зүүд рүү авчирдаг.
Англи эх
Once they come of age, it is inevitable for the seed to bloom, and bring them to the First Nightmare."
Санни түүний үг хэллэгээс нэг л хачин зүйл мэдэрч, хөмсгөө зангидав.
Англи эх
Sunny frowned, feeling something strange about her phrasing.
"Үр гэнэ ээ? Өөрөөр хэлбэл... Хар Зүүдний Үр гэсэн үг үү?"
Англи эх
"Seed? As in… the Seed of Nightmare?"
Хувьсах Од тайвнаар толгой дохив.
Англи эх
Changing Star calmly nodded.
"Мэдээж. Анхны Хар Зүүд бусдаасаа ялгаагүй. Тэр ч бас Үрнээс төрдөг. Зүгээр л тэр Үр Зүүдний Оронд ургадаггүй. Харин хүний сүнсэнд ургадаг. Нэгдүгээр Ангиллын Үүд яагаад байдаггүй юм бол гэж чи хэзээ ч бодож байгаагүй юу?"
Англи эх
"Of course. The First Nightmare is not different from all the rest. It is also born from a Seed. It is just that this Seed does not grow in the Dream Realm. Instead, it grows in a human's soul. Have you never thought why there are no Gates of the First Category?
За... мэдээж байдаг л даа. Анхны Хар Зүүдэндээ бүтэлгүйтсэн Горилогч бүр бяцхан Үүд болж, Сэрүүн Ертөнц рүү ганц Хар Зүүдний Амьтан нэвтрэх боломж олгодог. Тийм учраас тэдний цогцос мангас болон хувирдаг юм.
Англи эх
Well… there are, of course. Every Aspirant that fails their First Nightmare becomes a miniature Gate, allowing a single Nightmare Creature to enter the waking world. That is why their corpses turn into monsters."
Сэтгэгдлүүд
793-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…