Удалгүй тэдний алхаж явсан нарийн гудамж жижигхэн сул талбай руу гарлаа. Ийм газар захын хороололд цөөнгүй тааралддаг. Энд хот төлөвлөлтөд хэн ч санаа тавьдаггүй. Гудамж, гарцуудын орооцолдоон эмх замбараагүй ургасаар ирсэн бөгөөд тэдгээрийн олонх нь өндөр байшин, үйлдвэр, хүн шигүү суурьшсан аварга зөгийн үүр шиг барилгуудыг хоорондоо наалдуулан барьснаас санамсаргүй үлдсэн зай л байв.
Англи эх
Soon, the narrow street they were walking on made way for a small lot. Spaces like these were not rare in the outskirts, since no one really bothered with city planning here. The mess of streets and alleys grew chaotically, with many of them being nothing but an accidental result of tall buildings, factories, and massive human hives being constructed in close proximity to each other.
Тиймээс эндүүр ийм санамсаргүй завсар олон бий. Гэхдээ энэ хоосон талбай өвөрмөц нь, яаж ийгээд жижигхэн цэцэрлэгт хүрээлэн болон хувирсандаа байлаа. Захын хороололд ногоон ургамал нүдний гэм болохоор ховор тул энэ цэцэрлэг бүр ч үнэ цэнэтэй байв.
Англи эх
As a result, there were plenty of random gaps like this one around. What made the empty lot special, however, was that it had somehow turned into a small park. Greenery was exceedingly rare in the outskirts, which made the park especially precious.
Тэдний өмнө орших энэ даруухан талбайг одоогоор бохир цас хучсан байсан ч хавар болмогц доороос нь жинхэнэ өвсний толбууд цухуйх болно. Хэдэн бут, хөлдсөн цөөрөм, мөн ямар ч учир шалтгааныг үл тоон яаж ийгээд амьдралд зууралдсаар буй ганц мод байлаа. Одоо тэр мод навчнуудын тод титэмгүй, нүцгэн харлан зогсож байв.
Англи эх
The modest space in front of them was currently covered by dirty snow, but come spring, patches of real grass were going to appear from beneath it. There were a few bushes, a frozen pond, and a lonely tree that somehow clung to life despite all reason. Currently, it stood bare and dark, devoid of the bright crown of its leaves.
Цэцэрлэгийг өндөр барилгууд тойрон хүрээлсэн тул яг л гүн худгийн ёроолд байрлаж буй мэт санагдана. Дээрээс, холоос тусах ховорхон нарны гэрэл модон дээр унаж, түүний нарийхан мөчрүүд болон эргэн тойронд нь агаарт эргэлдэх саарал цасан ширхгүүдийг гэрэлтүүлнэ. Цасан дундуур хэдэн цэвэр жим гарсан бөгөөд энд тэнд эвдэрч, сэвтэж муудсан хэдэн вандан сандал байв.
Англи эх
The park was surrounded by tall buildings, making it seem as if it was situated on the bottom of a deep well. Sparse sunlight fell on the tree from far above, illuminating its thin branches and the grey snowflakes that swirled in the air around them. There were several clean pathways through the snow, as well as a few damaged and vandalized benches here and there.
Хэдэн хүн вандан сандлууд дээр суугаад нам гүм амралтын мөчийг эдэлж байлаа. Тэд цагаан хувцастай залуу эмэгтэй, хар хувцастай залуу эр хоёр луу тавгүйтэн харав.
Англи эх
Several people were sitting on the benches, enjoying a quiet moment of respite. They gave the young woman dressed in white and the young man dressed in black uneasy looks.
Нефис цэцэрлэгийг хэсэг ажиглаад, Санни руу харлаа:
Англи эх
Nephis studied the park for a few moments, then glanced at Sunny:
"Ямар нэг юм болчих вий гэж болгоомжлохгүй байна уу?"
Англи эх
"Aren't you wary that something can happen?"
Санни түүн рүү, дараа нь өөр рүүгээ харлаа. Гадаад төрх, үнэтэй хувцас хунар нь хоёулангийнх нь энд огт тохирохгүйг илт харуулж байв. Тэдний бүх юм баялаг, зэрэг дэв, иргэншлийг хашхирч байлаа.
Англи эх
He took a look at her, then at himself. Both were obviously out of place, considering their physical appearance and expensive clothes. Everything about them screamed of wealth, status, and citizenship.
Захын хорооллынхон тэднийг Дэвшсэн гэж таних нь юу л бол гэж Санни бодов. Гэхдээ эдгээр танихгүй хүмүүс баян гэсэн дүгнэлтэд тэд зайлшгүй хүрнэ.
Англи эх
Sunny doubted that the inhabitants of the outskirts would recognize them as Ascended, but they would inevitably come to the conclusion that the strangers were rich.
Тэр мөрөө хавчив.
Англи эх
He shrugged.
"Юу болох юм? Хэдэн тэнэг биднийг дээрэмдэхээр шийдлээ гэхэд л хамгийн ихдээ хямдхан галт зэвсгээр буудна. Тэдний сум бидний арьсыг цоо нэвтлэх нь бүү хэл, хөхрүүлж ч чадахгүй байх."
Англи эх
"What can happen? Even if some idiots decide to try and rob us, the worst they can do is shoot at us with cheap firearms. I doubt that their bullets can bruise our skin, let alone penetrate it."
Мастерийн биед өчүүхэн зураас ч үлдээхийн тулд хамгийн сүүлийн үеийн соронзон их буутай хүнд довтолгооны тээврийн хэрэгсэл, эсвэл бүр шидэт техникийн зэвсэглэл хэрэглэх хэрэгтэй. Тэгсэн ч оносон буудлага хийх нь амаргүй.
Англи эх
One would have to use a heavy assault vehicle with state-of-the-art magnetic cannon, or better yet a spelltech armament, to leave a small scratch on the body of a Master. Even then, landing a shot would not be easy.
Нефис толгой сэгсэрлээ.
Англи эх
Nephis shook her head.
"Би биднийг биш… тэр тэнэгүүдийг л бодоод байна."
Англи эх
"I'm not worried about us. I'm worried about… the idiots."
Санни инээмсэглэв.
Англи эх
Sunny smiled.
"Хэрэггүй ээ. Бид захын хархнууд нэг л юманд гарамгай: амиа хамгаалахдаа. Бид хоёр алуурчин гэдгийг хэн ч харж мэднэ. Тэд хол байх болно."
Англи эх
"Well, don't be. If there is one thing we outskirt rats are good at, it's self-preservation. Anyone can see that both of us are killers. They'll stay away."
Хувьсах Од түүнд эргэлзэнгүй толгой дохив.
Англи эх
Changing Star gave him a hesitant nod.
Хэдэн хором өнгөрөөд тэр асуулаа:
Англи эх
A few moments later, she asked:
"…Тэгээд шалтгаан нь юу юм бэ?"
Англи эх
"...So what is the reason?"
Санни хэсэг азнаад, мөрөө хавчив.
Англи эх
He lingered for a moment, then shrugged.
"Би чиний ээжтэй аль хэдийн уулзсан. Тэгэхээр чамайг ч гэсэн миний ээжтэй уулзуулъя гэж бодсон юм."
Англи эх
"I met your mother already. So I thought I would bring you to meet mine."
Нефис хөмсгөө өргөв.
Англи эх
Nephis raised an eyebrow.
"Чиний ээж нас барсан гэж бодсон."
Англи эх
"I thought your mother was dead."
Санни толгой дохив.
Англи эх
Sunny nodded.
"Тийм. Нааш ир…"
Англи эх
"She is. Come…"
Неф араас нь дагана гэдгийг мэдэж байсан тул тэр мод руу чиглэн алхлаа. Ойртох зуураа Санни санаа алдаад, хөндий өнгөөр хэлэв:
Англи эх
He headed toward the tree, knowing that Neph would follow. As they approached, Sunny sighed and said in a neutral tone:
"Захын хорооллынхны ихэнх нь оршуулгагүй өнгөрдөг, тиймээс булш ч байхгүй. Газар гэдэг ховор эд… эрчим хүч, түлш ч мөн адил. Хүний шарилыг ихэвчлэн уусгаад, хаячихдаг. Гэсэн ч тэднийг дурсах тусгай газартай байх сайхан. Миний хувьд энэ мод тийм газар. Удаан жилийн өмнө би үүн дээр хоёр зураас сийлсэн юм, нэгийг нь ээждээ, нэгийг нь аавдаа."
Англи эх
"Most people in the outskirts don't get to have a burial, so there are no graves, either. Space is a precious commodity… energy and fuel are, too. Human remains are usually dissolved, and then discarded. Still, it is nice to have a special place to remember them by. This tree is such a place for me. A long time ago, I carved two lines into it, one for my mom, and one for my dad."
Тэр зогсоод мод руу ширтэхэд, нүүрэнд нь хол санааширсан илэрхийлэл тодров.
Англи эх
He stopped and stared at the tree, a distant expression appearing on his face.
Үнэнийг хэлэхэд, Санни сүүлийн үед ээжийгээ их бодох болсон нь түүнийг энэ жижигхэн цэцэрлэгт ирэхэд хүргэсэн юм. Нефисийг дагуулж ирсэн нь зүгээр л сүүлд төрсөн санаа байв. Хотын далд талыг түүнд үзүүлэх нь хэрэгтэй байх гэж тэр шийджээ. Ядаж л юмсыг өөр өнцгөөс харахад нь тус болох биз.
Англи эх
In truth, Sunny had been thinking about his mother a lot recently, and that prompted him to visit the small park. Taking Nephis along was just an afterthought. He had decided that showing her the hidden side of the city would do her some good. It could give her perspective, at least.
Тэд модны доор чимээгүй зогсох зуур Нефис түүнийг хэсэг ажиглаж байснаа гэнэт хэлэв:
Англи эх
As they stood silently under the tree, Nephis studied it for a while, and then suddenly said:
"Гурван зураас байна."
Англи эх
"There are three lines."
Санни түүн рүү гайхширан харлаа.
Англи эх
Sunny looked at her in confusion.
"Юу?"
Англи эх
"What?"
Неф их биеийн доод хэсэг рүү заав.
Англи эх
Neph pointed to the bottom of the trunk.
"Гурав дахь зураас байна."
Англи эх
"There is a third line."
Тэр түүн рүү хэсэг ширтээд, нүүр буруулав.
Англи эх
He stared at her for a moment, then turned away.
"Аа. Гурав дахь зураас бол миний. Анхны Хар Зүүдтэй нүүр тулахаар явахаасаа өмнө нэмсэн юм."
Англи эх
"Oh. The third line is for me. I added it before going away to face the First Nightmare."
Хувьсах Од түүн рүү харж, ердийн тэгшхэн өнгөөрөө асуув:
Англи эх
Changing Star glanced at him, then asked in her usual even tone:
"Түүнийг даван туулна гэдэгтээ итгэлгүй байсан юм уу?"
Англи эх
"Were you not confident of conquering it?"
Санни инээд алдав.
Англи эх
Sunny laughed.
"Бурхан минь, мэдээж үгүй! Би үхнэ гэдэгтээ бараг итгэлтэй байсан. Үнэндээ бэлэн ч байсан. Тэр үед… амьдралд их хайхрамжгүй ханддаг байсан юм байлгүй. Захын хорооллоос гарсан цөөхөн хүн л Хар Зүүдээ даван туулдаг. Бид жинхэнэ иргэдээс бие бялдраар сул, боловсролоор ч дутуу."
Англи эх
"Gods, no! I was pretty sure that I would die. I was ready to, actually. Back then… I was sort of ambivalent about life, I guess. Very few people from the outskirts survive their Nightmares. We are physically weak and less educated than proper citizens.
"Нутгийн сургуулиуд чадварлаг дайчин бэлтгэдгээрээ алдартай гэж хэлэх аргагүй."
Англи эх
Local schools are not exactly known for training skilled fighters."
Тэр хэсэг чимээгүй байснаа нэмж хэлэв:
Англи эх
He remained silent for a moment, and then added:
"Үнэндээ хачин юм. Анхны Хар Зүүдийг даван туулсны маань нэг том шалтгаан нь яг л амьд үлдэх гэж төдийлөн хичээгээгүйд байсан. Үхнэ гэдгээ аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн болохоор юунд ч нэг их санаа зовоогүй. Юу ч болсон сандарч мэгдэхийн оронд тайван хариу үйлдэл үзүүлж чаддаг байлаа. Хязгааргүй хүйтэн, тооцоотой хөдөлж байсан."
Англи эх
"It's weird, actually. A large part of why I survived the First Nightmare was exactly because I did not really care to survive. Since I already accepted that I would die, I did not worry too much about anything. No matter what happened, I was able to calmly react instead of panicking. I acted with unrestrained coldness and calculation."
Санни санаа алдав.
Англи эх
Sunny sighed.
"Мэдээж, ийм хандлагын ашиг тус хязгаартай. Эхэндээ надад тусалсан ч, алхаж яваа үхдэл шиг аашилж холд хүрч чадахгүй. Хар Зүүдийн дундуур л би гэнэт амьдармаар байна гэж шийдсэн. Тэгж шийдсэн даруйдаа… би үнэхээр, үнэхээр амьдармаар санагдсан. Ямар ч учир шалтгааныг үл тоон урагшлуулж, эцэст нь тэндээс оргон гарахад хүргэсэн нь тэр л байсан."
Англи эх
"Of course, such an attitude is of limited utility. It helped me at the start, but one can't get far by acting like a walking corpse. It was only halfway through the Nightmare that I suddenly decided that I wanted to live. And once I did… I really, really wanted to live. That was what pushed me to go on despite all reason, and eventually escape."
Тэр ганц мод руу харж, хэсэг азнаад хэлэв:
Англи эх
He looked at the lonely tree, lingered, and said:
"Түүнээс хойш энд ирээгүй. Өөртөө гурав дахь зураасыг сийлж байхдаа, нэг өдөр Мастер болж эргэн ирнэ гэж огт төсөөлөөгүй. Тэр тусмаа Тусгай Ач Холбогдолт Нөөц гэсэн цолтой, засгийн газар болон агуу овгуудыг хоёуланг нь надаас болж булаацалдуулахуйц үнэ цэнэтэй Мастер болно гэж."
Англи эх
"I haven't been back here since. When I was carving the third line for myself, I had no idea that I would return one day as a Master, let alone one with the Special Strategic Asset designation and enough value to make both the government and the great clans fight over me."
Санни толгой сэгсрээд, ярсхийн инээв.
Англи эх
Sunny shook his head and grinned.
"…Юмсын эргэлт гэж гайхалтай, тийм үү?"
Англи эх
"...What a strange turn of events, huh?"
Сэтгэгдлүүд
798-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…